Манай гэр 4 унталгын өрөө болон нийт , 8 өрөөтэй , 2 жорлонтой. Биднийг муу хэлж болох ч ямар ч улс оронд Хот гэж нэг юм байдаг гэж мэдээсэй. Бас ямар ч улс орон зугтаж ирсэн болгонг хилээрээ оруулаад өндөр цалинтай захирлын ажилдаа оруулдаг уу. Монголд ч бас ОО үгүй газар байхгүй юм биз дээ. Бид үхчээгүй тул эргээд нутагтаа очихоор битгий л инээд алдаад хуурамч нүүрээ гаргаад байгаарайдаа. Олон олон хүмүүс энэ талаар мэдэгдэн хэлсэн эзнийг нь нэртэй нь хэлж анхааруулж байгаа учир энэ бүхэнг бичлээ. Трэх долоо хоногт машин бидэнд бэлдэж өгнө гэсэн. Тэд илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш ч эх орныхоо ирээдүйн төлөө, хүмүүсээ сургах гэж боловсролыг маш өндөр үнэлж чадаж байна. Бидэнд чин сэтгэлээсээ сайхан хандаж байгаад талархан чадах бүхнээ зориулах болноо. Энэ бөөгийн холбогдолтой биш илүү дутуу зураг тавьж байх шаардлагагүй ч ХҮНИЙ ХАМГИЙН АДГИЙН ЗАНГ энд ирээд нутгаасаа сонсон маш их жигшиж байна. Монгол хүн энэ муу муухай зангаас бүрэн салаасай гэж хүссэн учраас ахуйн зарим зургийг тавилаа. Бусад хүмүүсээс уучлал хүсье. Атаархуу зан гэж өөрийнх нь ухаангүй, хорсогч, бялдууч үнэн төрхийг л ил харуулах юм даа.
Миний онгодын өрөө Миний хэнгэрэг, Хааны ном, Хадамын тахилын овооны шүтээн зураг , хуур, миний бөөгийн тольнууд гэх мэт
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.