Wednesday, August 17, 2011

2011.08.10 өдөр


Өнөөдөр Day Watch гэдэг орос киног Star Movies сувгаар үзэв. Гэтэл  энэ кинонд Төмөр хааны бунханг нээн гавлын ясыг нь гарган барьж байгаа баримтат киноны хэсэг гарлаа. Гэнэт миний дотор муухайран огиж, амьсгал давчдан, зүрхээр хатгуулж, хамаг хөлс асгарч, бие салганан чичирч эхэллээ. Нөхөр сандран Сөөг сөөг хэмээн дугтарч, битгий кино үз, өрөө рүүгээ яв гэж хэлсэн ч би босч чадахгүй зогсолгүй огиулсан. Би сүү хурдан аваад ир гэж хашгирлаа. Ингээд сүү авчруулан шившиж байж гайгүй болов. Гэсэн ч толгой задрах нь. Бүгдийг нь хүйс тэмтрэнэ, шатаана, алах болно хэмээн дотроос үглээд байлаа. Эд хашраагүй бололтой, миний хүчийг дорд үзэн, түмэн олонд миний гавлын ясыг харуулан тохуурхана гэнээээээ... Би үзүүлээд өгөх болно доо хэмээн үглээд байв.
Балчир хүү маань "Хэн буурал байгаа юм бол доо" гэхэд аав нь "Үлэгбек ч юм уу, Төмөр хаан нь ч юм уу аль нэг нь байгаа юм байлгүй. Битгий зурагт үзээд бай. Шалавхан бөөлдөг юм уу яадаг юм" гэлээ. 
Цагийн дараа миний бие тайвширч, салгалахаа болилоо. Ингээд би толинд өөрийгөө харан энэ бол би Аянга гэж дахин давтан хэлэв. Энд ирээд маш их тайван сайхан, бүх юм амар жимэр байсан, мөн ёогт явж эхэлсэн болохоор өөрийгөө Будда, Мудда шиг амар амгалан нигүүлсэнгүй, чухам л чихэр бурам шиг болох ёстой, нулимс урсгаж амьтан хайрласан хайлмаг шиг мэлтэлзэх ёстой гэж бодож байлаа. Өдөр би чухам л маш сайхан аянд бясалгал хийн, бүжиглээд байсан сан. Харин би одоо өөрийн сахиусуудаа маш сайн ойлгов. Тэд үнэхээр хатуу, догшин, ширүүн аймаар юм байна гэж яс махаараа мэдэрлээ. Тэдэнд муу юм үзүүлж, мууг дуулгаж, уурлуулж ёстой болохгүй юм байна. 





Хэзээ ч засрахгүй бололтой гэж бодтол Яг зөв бодлоо чи гэж дотроос хэлэв. Чи ертөнцийн бүх муу муухайтай тэмцэнэ. Хэзээ ч эвлэрэхгүй. Чиний сэтгэл хатуу байх ёстой. Чи эмзэг зөөлөн, нялцхай байх юм бол зорьсон хэргээ бүтээж чадахгүй. Чи бясалгал хийхдээ битгий бүжиглээд бай. Өөрийнхөө гарын энерги, хүчээ мэдэрч ирж буй мэдээллүүдийг унш, битгий хэлээд байгаа юмсаас зөрүүдлээд өөрөөрөө зүтгээд бүжиглээд бай хэмээн шаардлаа. Гоё ая байсан юм чинь бүжиглэхгүй яахын, үгүй ядахдаа сүүжнийхээ ясыг ч гэсэн хөдөлгөж бүжиглэх хэрэгтэй биз дээ гэхэд Хаахахаха сүүжний ясаа бүжиглүүлнэ гэнээ хахаха өөр бүжиглүүлэх юм чамд алга уу. Яахаараа ийм хачин юмс боддог юм. Хахахаха. Үхээд сүүжний ясаа дураараа бүжиглүүлнэ биз. Одооноос чи завгүй. Маш их хийх ажил бий. Бүтэн сар битгий наад юмсаа бич. Чамд хийх ажил маш их байна гэлээ.

Энд ер нь Монголын тухай үзээд байх бололтой. NHK world сувгаар нэг 18 настай балетчин Монгол хүүгийн тухай үзлээ. Тэр хүү микронд суугаад явахад 3 хороолол гарав. Таньдаг газар гараад сайхан байлаа. Энд бас микро бий. Шинэ найз маань бид нарт микронд битгий суугаарай аюултай. Маш хурдан явдаг болохгүй гэж анхааруулсан ч сууж үзлээ. Жолооч нь хурдлан давхиж тэгэнгээ хүнтэй ярин, хөгжмөө чих дүлийртэл орилуулан, хааяа жолоогоо тавина. Хаа газрын микрын жолооч нар ийм адилхан байдаг юм байхдаа мэл гайхмаар. Манайхаас өөр нь мөнгөө өөрөө хураадаг. Хүмүүс нь буучихаад мөнгөө өгдөг. Хүнээ чихдэггүй юм байна. 

Энд бас нөгөө мангар кино Монголын аймшигт өт гэгч бас нэг сувгаар гарсан. Шал инээдтэй юм.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.