Saturday, November 9, 2013

Дээд шидүүд

Дээд шидүүд
Улаач болгоны хувь заяа онд ондоо
Үйлдэх шидүүд өөр, өөр
Нэгэн шидийг хоёр улаач хэрэглэдэггүй жамтай.
Учиг нь Ижил ус ариулах шид байлаа гэхэд
Хийх үйлийн зорилго нэг ч
Хийх арга нь өөр, өөр
Хэлэх шившлэг нь онд ондоо учир
Тус тусын шидэнд харьяалагдаж
Өвгөд Буурлуудын нууцад хадгалагдаж ирдэг.

Хөрст дэлхийд анхлан үрсийн ухаан санааг залж
Гавал тархийг нь зөв ухамсартай ажиллуулах
Зорилгон дор нэгдэх өвгөд Буурлууд заларнам.

Тэдгээр Буурлуудын шид нь
Он цагийг өртөөлөх
Мартагдсан түүхийг сэрээх
Үнэн зөвөөр гаргах
Суу ухаан сургаал үгсийг сэргээж
Хүмүүний ухамсрыг
Нэгэн шат дээшлүүлэхэд оршино.

Ийм Онгод Тэнгэр буусан улаач нь
Ерөөлч магтаалч
Үгийн шидээр урин дуудах чадалтай
Заяа тавиланг засаж залруулж
Замба тивийг сэрээх үйлтэй
Эл бөөгийн чанар нь цэц булаалдах юм.

Удаах бөө нь болвоос
Ухаан санааг төвшитгөсний дараагаар
Үрс балчиртаа буудаллах бөгөөд
Эх дэлхийн төлөө
Эрхэм зорилгын төлөө тэмцлийг
Урин дуудах бөгөөд
Эдгээр Онгодууд нь хурд хүч сайтай
Цаг хугацаа, орон зайг өртөөлөх шидтэй байх нь олонтоо.

Үүний дараагаар эх дэлхийд
Аврагч бөө нар буух бөгөөд
Энэ л цагтаа рашаан усыг ариулж
Мод ургамлыг арвижуулж
Ан амьтдыг урин дуудаж ерөөж
Амар амгаланг буй болгоно.

Эл бүх сэрээлтүүд ханах төвшинд очиход
Бөөгийн эрин харина.
Энэ цагт нь хадгалан үлдэх
Балчир үрсүүд үлдэх бөгөөд
Удмын заслаа хийж
Ирэх их дэвшил болтол
Энэ л түүхээ хуучлан үлдээх
Үрс олон нь үлдэж
Өвгөдийн их өвийг сахин хамгаалах
Сахиул бөөнүүд оршмой.

Нэгэн эрин өөрийн гэсэн түүхийг бүтээн байгуулаад
Өөр нэгэн эринд шилжих үед сахиул бөөнүүд оршино.

Харин дараагийн эрин эхлэхэд
Дахин сэрээгч бөө нар бууж
Нэгэн шинэ ухамсрыг эхлүүлж
Удаах бөө нар үйлээ гүйцээгээд
Дахин сахиул бөө нар үлдэнэ.

Энэ л эргэлтээр бөөгийн үйл явдлууд нь
Гэгээрлээс гэгээрэл рүү тэмүүлж
Өөр өөрийн үйлэнд эзэн болж
Дээд шидтэнгүүд гэдэг цолыг хүртэн
Өнө мөнхөд эргэлддэг ажгуу.
Unlike ·  · Unfollow Post · Yesterday at 10:07am
  • Chinggis Ayanga За энэ айлтгалаас та бүхэн ерөнхийдөө учрыг ойлгосон бизээ. Хөвсгөлд байсан алдарт бөөнүүд, гэтэл гэв гэнэт лам ч үгүй байсан айлд хүртэд бөөнүүд буугаад байгаан учрыг. Мөн энд тэдний хийх ажил, зорилго маш тодорхой байнав Бид аль англилад харьяалагдах үйлийг хийж байгааг ухаарна биз ээ.
  • Нисдэг Нисдэг Амар байна уу? Дээдэс ээ Сайхан амарсан уу? Бид эхний ангилалд нь харъяалагдах юм болов уу гэж мунхаглах юм. Нэгэн асуулт байна аа, 108-аа эхэлснээс хойш өглөө босохоор ам их хатсан, гашуурсан металлаг амт амтагдаад байх юм. Биемахбодод ямар нэгэн процесс болоод байгаа бололтой.
  • Нисдэг Нисдэг Бид шинэ эринийг эхлүүлж буй сэрээгч бөө нар бус уу?
  • Гялбаа Мичид Амар байна уу Дээдэс минь. Бид ч мөн их унтаа болж дээ. Таны бичсэнийг уншихаараа л өө нээрэн тийм юм байна шүү дээ гээд л санаа авах юм даа. Яана даа.
  • Maya Tseden Энийг уншаад уйлчих гээд байх юм. Сонин юмаа. Ечигдер бол Уянга сумын тухай нэвтруулэг хальт харчихаад цурхиртал уйлсан. Би юмаа хийгээд хамаг анхаарал хийж байгаа юманд хандчихаад байхад хажуугаар нь уйлаад л байсан. Тэр бол нутаг орон ямар болсныг нудээрээ хараад тэр байх. Энд харин яагаад? Уйлах юм байгаа гэж уу.
  • Тэнгэр Хүү Magic World.
    21 hours ago · Like · 1

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.