Sunday, November 10, 2013

Монголын Нууц Товчооны 9 гол оньсого...

Энэ замбын Мөнх Тэнгэр хүүдээ зориулан Эзэн Дээдсийн өгүүлж буй Монголын Нууц Товчоо хэсгээс хэдхэн үйлийг нь задлая. Түшээ хийн Буурлуудад хуур тоглож байгаад хуруугаа хөлдөөсөн ч гэлээ Мөнх Тэнгэрээ шүтсээр л итгэсээр байгаа, Эзэн Дээдсийгээ хөрстөд буусанд итгэн хүч нэмж, Дэм болж яваад чин сэтгэлээсээ талархан энэхүү хэсгүүдийг зөвхөн чамд зориулан бэлэглэе. Үүгээрээ чи бас л бусад олондоо мэдлэгт нь тус, бахархал нь оч нэмж байгаа болно. Ер нь жилийн дараа мэндлэх Монголын Нууц Товчооны сонин сайхан хачирхалтай үйл явлуудын тухайд өдийдөө дэлгэх нь болоогүй болов чиг би бас дэлгэхгүй хэмээн тангараг өргөсөн ч гэлээ өнөө гарагт Дээдсээсээ гуйн асуухад зөвшөөрч бөөн баяр боллоо. Худалч хэмээн чичлэн гадуурхаж, доромжлон буй олон боловч итгэн хүндлэн, дэмжин бу Гэрлийн өргөөний андууддаа мөн чин сэтгэлээс талархан хамтдаа гэгээрч, хамтдаа зүтгэн, биенээ хайрлан, хар муугаасаа салан Биеэ засан үлгэрлэцгээж өөрсдийн талаар бичиж нэгэндээ үлгэр болж дэм дэмэндээ үйлээ хийн эхлээд өөрсдөөсөө харыг зайлуулцгаая хэмээн уриалж байна.

Жай Жүй
Их цааз
Их жаяг

Их Жай Жүй хэмээх нь
Гурван том бүлд нь
Хамтаар хариуцаж
Эзэн эрхийг эдлэж
Эрхэм мөр тодрохыг хэлмүй.

Гэвч Их Жай Жүйг
Cөрөн зогсох
Хамтын бүлээс түтгэлзэгч
Алив үрсийг
Дотоодод бугшмал байна гэж үзэн

Хар санааг засан ухааруулж
Даган мөрдөх
Мөн тангараглан өргөж
Түүний төлөө
Амьдрах үйлийг
Жай Жүй хэмээжүү.

Хэрэвзээ хөвүүн нь
Жай Жүйг
Олонтоо зөрчих аваас
Биеэ нь засах үйлийг хиймгүй
Эл үйлийг хийж буй
Үрд тотгор болж
Түвгийг удах аваас

Тэнгэрийн зарлигийн дор
Түүнийг цаашдын үйлийн төлөө
Мөн өөрийн ухаарлын төлөө
Өнөр олны төлөө
Цааз сонсгоном.

Эл цаазыг
Хүмүүн дураар үйлдэхгүй
Тэнгэр, өөрийн элч
Эрхэм тэргүүнтнээр
Үйлдүүлэх бөгөөд
Үүнийг Тэнгэрийн шүүлт
Газарт хэмээн нэрийднэм.

Монголын Нууц Товчооны
Есөн гол оньсого:

1. Хар булган тах
2. Гурван удаагийн анд
3. Зүүд
4. Алтан бүс
5. Тэрэгний дугуй
6. Олзыг хуваахуй
7. Гучин гэргий
8. Шорон
9. Алтан сэлэм

эд бүгдээр болох ажгуу.

Эл бүгдээр долоон Дээд Эцгийн зөнг
Амьдрал болгосон үйл бөгөөд
Нууцыг тайлж байж
Долоон Дээд эцгийн зөнгийн
Тайлал төгөлдөр болох ажгуу.

Оньсого хэмээсний учгийг
Үрсүүд бодтугай.
Тааж байж түүний
Ардах үйлийг тодотгон гаргаж
Өвөг эцгийн зөнг
Үйл болгосныг ухааран байж
Нэгэн олсон хэмэнд нь
Юу хийдгийг ажтугай.

Хар булган тах

Их үйл эхлэж
Эрин цагт дурсагдах
Үйлийн оньсого.
Бөртэ хатан булаагдан байж
Буман олон нэгдэх үйл эхэлсэн ажгуу.

Зүүний дөчин дөрвөн тэнгэрийн
Хар булган тахан хуяг
Энэ нь Тэнгэрийн цаг ирсний ГЭРЭЭ ХЭЭГ
Их үйл, их шүүлт ирж байгаагийн тунхаг.

Гурван удаагийн анд

Монгол хүмүүн
Нэгэн амьдын тангараг гүйцээх аваас
Нэг насны андууд болж
Бие биеийн эсрэг
Тэрсэлдэхийг цээрлэдэг.

Гэвч гурван удаагийн
Андын үйл хийж байгаагийн
Учгийг тайлна.

Тэнгэрт Өвөг Эцгүүд нь
Газарт Улаач Түмэнүүд нь
Ирээдүйд Үр удамдаа
Гурван удаагийн андарга буюу тангараг тавьсан юм.

Энэ нь Жамухаас
Өөрийн үр удмыг
Тэмүчин хөвүүнд даатгаж
Энэ их Тэнгэрийн төлөө
Золигт нэрийг зүүж
Тулалдаж явсны гэрч юм.

Харин эзэн Чингис хаан
Түүний авааль эхнэр
Үр хүүхдийг нь асран тэтгэж
Ирээдүйд Онгод Тэнгэр болон ирэхэд
Үлдээж байх учгийг нь
Хариуцсан үлдсэн юм.

Тив тэнгэр бөөгийн гурван зүүд

Хаан ширээнд өргөмжилсөн
Хаан ширээг хамгаалсан
Хаан ширээг нураасан
Энэ гурван зүүдийн
Учгийг тайлахтун.

Хар ширээнд суулгасан нь Зөв байсан юм.
Хаан ширээг батжуулах нь Зөв байсан юм.
Хасарын удмын тэмцлийг өгүүлсэн нь Зөв байсан юм.
Гэвч улаач нь тайлж чадаагүйд учиг байгаа юм.

Эхний зүүд нь Их Тэнгэрийн зарлигийг
Сонордсон зүүд, энэ үйл тэр болном.
Удаах нь эрхэм дээдэд
Хүчээ өгөхийг хэлсэн Их Тэнгэрийн зарлиг
Үүнийг гүйцэлдүүлсэн.

Гутгаар зүүдийг хүнд алдаж
Буруу үгийг сонордсон нь
Өөрийн биеэ алдаж сэвтсэн
Өөдгүй нэгний жишээнд орсон учигтай.
Амаа алдах аваас бөө хүмүүн ч
Жатга хараалд өртөж болдгийг
Өгүүлж байгаа юм.

Бат зөнтэй байсан ч
Буруудаа ганц үг хэлбээс
Бодол оюун руу нь
Жатга орж болдгийг
Өгүүлж байгаа юм.

Тиймээс өөрийн хамгаалалтыг
Өөрийн амаар бүтээхийг
Хэлж байгаа юм
Зөндөө бүү эрд гэж байгаа юм.

Яг болох байсан ч
Цаг хугацааг нь харж чадаагүй нь
Энэ улаачийн алдаа.
Үр удмыг цагт нь
Хоёр удмын үрсүүд
Тэрсэлдэх үйлийг зөгнөж байхад
Хэтэд эрт санаархаж
Мөн өөрийн зөн
Худал байх вий гэж эмээж
Толгойгоо буруудаа хөтөлсөн
Тиймээс галзуудаа нэрийг хүртэж байгаа юм.

Тив Тэнгэрийн алдаа энд байгаа юм
Зөн нь заавал биелэх ёстой гэж
Зон олонд нэрийг гутаахгүй гэж
Түүнийгээ биелүүлэх гэж оролдсонд байгаа юм

Энэ цагаас Тив Тэнгэр буруудаж
Алтан ургийнхан дунд хур хаягч болж
Өөрийн зөнг гүйцээх гэж
Хичээнгүйлсний улмаас
Хар буруудаа болж
Хар галзуудаа болж хоцорсон юм.

Алсад ирээдүйн зөнг буулгаж байхад
Өөрийн энэ амьд биед
Үзэхийг хичээсэнд
Хамаг буруу нь байгаа юм.

Алтан бүс

Дайны дараа олзонд ирсэн
Алтан бүсийг барихад
Эзэн Дээдэс ЭВ ТҮНЖИН ирлээ гэж
Хүндэтгэн авахын учиг.

Бүс гэдэг бол
Биеийг бүтэн байлгаж
Хамгаалж байдаг нэгэн эд.

Эзэн хааны нурууг түшиж
Эл ардууд итгэл юугаа
Өргөж эхлэж байгаагийн
Учгийг энд нуусан юм.

Энд алтан бүс гэдэг
Нэгэн учгаар
Эрхэм ардуудын итгэл
Түүнийг яаж олж авахыг нууцалсан юм.

Хэдий Тэнгэрийн зарлигаар
Хаан болсон ч
Алтан бүсийг авч байж
Ард олны Хаанд
Өргөмжлөгдөж байгааг хэлж байгаа юм.
Хүмүүн болгон түүнийг
Хаанд сэтгэх болсныг хэлж байна.

Олсон олзоо авч болох байтал
Олзны дээдээ Хаандаа барих учиг энэ.
Итгэл, хайр, хүндлэл нь
Алтан бүсээс ч үнэтэй, хүчтэй болсныг өгүүлж байнам.

Тэрэгний дугуй

Татаруудыг тэрэгний дугуйтай
Тэгшилдэг биз дээ.
Энэний өнөөгийн тайлал нь
Нас биед хүрсэн болгоныг хөнөөж
Долоон хавраас багатай нь үлдсэн хэмээдэг.

Гэвч
Тэнгэрийн зарлигийг сонордоод
Өөрийн нурууг нумлаж
Өвдөг дээрээ сөхөрч чадсан болгоныг өршөөн үлдээж
Өширхөж, гөжсөн болгоныг нь хороосныг өгүүлж байгаа юм.

Одоо ч бас энэ үйлийг хийх гэж байнам.

Өвдөг дээрээ сөхөрч суусан нь
Тэрэгний дугуйнаас нам байна биз дээ.
Ингэж тайлал нь байгаа юм.
Үүний учгийг есөн үйлээр батлаж чадна.
Товчоон номдоо дэлгэрүүлэн батлана.

Олзыг хуваах их цаазыг

Олонд хэлсэн байдаг
Үүний учиг хариуцлагыг нь
Ажиж байгаа юм.

Их идээг харчихаад
Эрхэм биеэ засаагүй бүхэн
Хумслахын төдий
Шуналд автаж байдаг.

Гэвч Чин Үнэнээр
Тэнгэрийн үйл гүйцэлдүүлж байгаа бол
Олзыг бус Зорилгыг
Эрхэм Дээддээ тавихыг сануулж
Энэ цаазыг өгүүлсэн юм.

Гучин гэргий

Нэгэн мөхөж байгаа отгийн
Авралыг билэгдэж байгаа юм даа.
Гучин хатан ухаантнаар
Түшүүл гэсэн утгатай зарлиг болой.

Хорчийн отог угсаа
Дандаа биеэ тоосон
Хар мунхашууд байсан учраас
Гучин хатан ухаатнаар
Түшүүл хэмээн зарлигдсан.

Хорчийн отгийнхон
Мөхөхөд бэлэн болсон байв.
Хорч болбоос Чонос отгийн
Сүүлчийн эр байсан.
Учиг нь
Чонос отгийн эрчүүдийг
Жамух Цэцэн
Далан тогоонд хийгээд чанаа биз дээ.

Отог бүлээрээ нийлж
Төрийн суудлын төлөө
Эсрэг жатгат үйлээ хийсэн учир
Тамын галыг хөрстөд
Асаачихсан юм даа.

Харин үүнд нь
Эзэн Дээдэс хариуцлага хүлээж
Эрхэм ирэх ирээдүйн үрсийнх нь төлөө
Энэ олон мулгуу ухаанаа засах
Гучин суу ухаантай хатан
Авахыг зөвшөөрсөн юм.
Гоё сайхан эм биш
Хатан авах ёстой.
Хатан гэдэг бол ухааны цол
Таван зүйлээр шалгуулан тэнцсэн нь
Хатан цол өргөмжилөгддөг.

Хэдийгээр Чонос отог нь
Эзэн Дээдсийн өөрийн отог байсан ч
Тэнгэрийн зарлигийг тэрсэлдэх хэн ч байсан
Тэгш шийтгэлийг хүлээх ёстойг
Тэр л үйлээрээ харуулан шийтгэсэн ч
Түүний дараагаар нь
Хойч ирээдүй, удам угсаагаа
Аварч байгааг өгүүлж байна.

Иймээс Чонос отгийн
Эзэн Дээдсийн цус л
Үлдэх аюулыг
Удам судар мөхөж
Ургийн гарвал үгүйрэхээс
Хамгаалж байнам.

Гучин хатан ухаантан гэхлээр
Хэдий их ухаанаар
Өөрийн отгийг дэмнэсэн байнам.

Өөрөө бус
Өөрийн аваг Хорчийнхоо
Хэр тэнэгийг бас үүгээр харуулж
Яагаад гучин хатнаар дэмнүүлэхгүй бол
Ял хийгээд байх мулгуу ухааныг нь
Ухуулж байгаа юм.

Нэгэн отгийн заяа
Сүүлийн үрд хамаарч байхад
Тэр нь тийм тэнэг байвал
Мөхөхөөс өөр аргагүй биз дээ.

Тиймээс авралын гучин хатанг
Тэнгэр эцэг отогт хайрласан юм.

Гэвч
Гоо үзэсгэлэнг нь харж
Хорчи мунхарсан юм.
Тиймдээ цээрлэл хүртэж
Тэндээ амиа алдах дөхсөн дөө.
Хаан Дээдэс харин
Ухаан билгийг нь сорьж
Гучин хатныг нь цуглуулж өгсөндөө.

Овог отгийн төлөө үйл хийж
Олзлох ирээдүйн учигтай байх байтал
Өөрийнхөө энгэрийн дулаацуулах
Өнгө үзэмжинд шунахайрах
Сэтгэлийг барьсан учраас цээрлүүлсэн юм.

Ботохуй хатан түүнийг
Гучин гичийтэй хамт хорьсноос бус
Шоронд хийгээгүй.
Энэ учгийг мэднэ үү?

Биеэ засах
Арван гурван суу ухаантай эсэхийг
Амархаан гэгч нь
Сорьж байгаа юм.

Биеэ засах ухаанд
Биеэ Гуа болгох хэмээх
Суу ухаан байдаг билээ.

Хэрэв биеэ гуа болгож чадсан бол
Биеийн тамир сайн байх учигтай
Гучин гичийн дунд тавихад
Тэднээс аргалан амьд гарах
Ухааныг сийлж байх учиртай.

Тэгээд орон зайндаа эзэн болж
Энэхэн биеэ засч чадсан юм бол
Ядахнаа тэдэнд бариулалгүй
Модонд авирах чадал суусан байх ёстой биз дээ.

Айж эмээгээд дарагдаад байвал
Энэ гучин гичийнээс зориглол нь хүрэхгүй
Дутааж дийлэхгүй баригдаж үхнэ биз дээ.
Тиймээс хэр ухаан сийлж байгаагаар нь
Ухааныг хэр эзэмдснээр нь
Ингэж сориод байгаа юм.

Тэр үед суу ухааныг
Амьд үлдэх чадвараар нь
Араатныг номхотгох
Биеийн бүх чадлаар нь сорьдог.
Амиа алдвал хохино
Амьд үлдвэл суралцсан байна
Хэмээн үздэг байсан цаг даа.
Харин өнөө цагт
Гучин мэргэн Бууралтай
Цэц булаалдаж байж л
Арван гурван суу ухаанаа
Сурснаа батална даа.

Аянгат: Суу ухаанд тэр цагаан арслан гэж байдаг, бодит байсан юм уу?
Дээдэс: Үлгэрийн амьтан гэж ухахгүй байна уу, Цагаан арслан өвөг.
Суу Мэргэн Цагаан арслан Өвөг
Тэрэнтэй цэц булаалдахгүй юу.

Аянгат: Ирвэс?
Дээдэс: Ирвэсийн соёо эмрэх гээд байна уу, ха ха ха.
Толуй хан хүү
Долоодой мэргэнийг давж гарч
Мад тавьтал цэцэрхэж чадсан юм.
Долоодой мэргэний хоч нь
Ирвэсийн соёо мултлагч байсан
Түүнийг давж чадна гэдэг нь
Эмэрч үзүүлж байгаа биз дээ.
Түүнтэй Толуй цэц булаалдаж
Долоодой мэргэн өөрийгөө
Би хөгшин ирвэс гэж тодотгож байдаг.
Харин Толуй тайлалдаа
Би ирвэсийн соёог мулталсан
Эзэн хааны хөвүүн билээ гэж
Өөрийгөө тодотгодог.

Аянгат: Цагаан арслан, чоно гараад ирлээ, өөр юу байлаа?
Дээдэс: Бар.

Ирвэс, цагаан арслан, чоно гурвыг хэлсэн.
Бөх байхыг бараар хэлнэм.
Чонын сорилыг
Гучин суу хатан явуулж байдаг юм.

Цагаан арслан бол
Дээд Мэргэн Өвгөн
Номтын тэнгэр.

Бар болоод ирвэс нь
Баруун зүүн гар нь даа.

Аянгат: Гучин хатан гэж Тэнгэртэй харьцдаг удгадууд байсан юм уу?
Дээдэс: Тийм.

Шорон

Жамухаас сэдсэн
Өөрсдийнхөө хиа
Түшиг нарт баригдан
Шоронд хоригддогийг
Зургаадаа Эзэн Дээдэст хэлж
Эзэн Дээдэс очин уулзан
Амь хэтрүүлэхийг хүссэн ч
Жамух үхлийг сонгодог
Энэ шоронгийн тухай өгүүлж байна.

Аянгат: Би Хорчийг аваачаад шоронд хийсэн гэж ойлгоод байсан,
Гучин гэргийтэй шорон хамаагүй юм байна. Шалгах гээд жинхэнэ гичийнүүдтэй хамт тавьчихсан юм уу?

Дээдэс: Тийм
Аянгат: Гэтэл Цагаан арслан, ирвэс гээд?
Дээдэс: Энэ чинь Бөө үрийн шалгалт
Аянгат: Тэр чинь Биеийн шалгалт ялгаатай байгаа биз дээ.

Дээдэс: Хөгшин байж яасан их
Авгай авах хүсэлтэй юм гэж
Ботохуй хатан гөдүүжсэн юм.
Үнэхээр миний энэ
Хацар гоо охидыг
Дааж авч чадах нь уу гэж
Шалгасан юм.

Харин Ботохуй хатны хатуу сэтгэлийг
Эзэн Дээдэс зэмэлсэн юм даа.

Юуны учиг Жамух
Амьдралаас цуцаж
Дахин өөрийн нэрийг
Олж авахыг татгалзав?

Аянгат: Хөөрхий дандаа муу нэртэй байсаар тэрнээсээ уйдсан юм болов уу?
Нэрээ сольсон юм болов уу?

Дээдэс: Нэрээ сольсон.
Гэвч
Түмэн олон түүнийг
Хороохыг харж байсан шүү дээ.

Аянгат: Жинхэнээрээ хороосон юм уу? Эргэлзээтэй юм.

Дээдэс: Бөө үрс байсан учир
Хүмүүний нүдийг хуурчихтайгаа байлгүй дээ.
Язгууртан хүн учраас
Цусыг нь гаргахгүй учир гэж

Аянгат: Аан, тэр чинь заль байсан юм уу?

Дээдэс: ха ха ха
Тэгээд яагаад Нэн Жа баатар болж
Сүүдрийн дүрээр амьдарсан байх вэ?
Нэн үнэнч, хамгийн дээд итгэлт, оройн дээд нэн
Жа гэж арван хүнтэй ахлагч

Аянгат: Жамух хүний газар байхдаа л арван хүнтэй байсан юм байна тиймүү,
дандаа бөөнүүд, шидтэнгүүд?

Дээдэс: Арван хүнтэй, тэр дотроос л Эзэн Дээдэс рүү гүйдэг байсан.

1. Цаг хугацааг товчлогч- Ум Балт гэж нэрийддэг, цаг хугацааг өртөөлөгч-ум гэхийн завгүй блт гээд л балраад л алга болдог байсан нэгэн бий.

2. Зөнч- НУ КУ, ховсч байсан, ядарч зүдэрсэн хүмүүний дүрд хувирч чаддаг байсан, нүүх үү гэж байгаа юм, хөдлөх эсэхийг асууж лавлаж байдаг байсан юм.

Мөн гурван сайхан тулаанч байсан даа.

3. Ирт хэмээх нь сэлэмтэй
4. Мэст гэхээр нь хутгатай
5. Үзүүрт гэхээр нь жадтай эдгээрийг гаргууд сайн эзэмшсэн, гайхамшигт
тулаанчид, зүрх сэтгэлийг эзэмдтэл тулалдагч нар, бахархалт хосгүй
тулаанчид аа.

6. Оточ байсан-Аниа гэдэг дээ.

7. Учир битүүлэг хүмүүн байсан- Харахаар л алга болчихно, амьд ч юм уу, үхсэн ч юм уу, хардлага нь Эзэн Дээдсийг байсан гэж харддаг, сүнс байсан бололтой, гэрчлэх гэрчгүй. Үүр цүүрээр ч юмуу, үнэгэн шөнөдөө Эзэн Дээдсийг харлаа гэж хэлдэг ч байж боломгүй юм гээд л баталгаагүй шивнээд л өнгөрнө дөө. хэхэхэ. Ямартаа ч үргэлж мөнхийн арван аяга аягалдаг байсан. Есүүлээ байсан ч арван аяга аялгалдаг. Тэгтэл л адилхан дууссан байдаг.

8. Мэлмийдэгч- Өртөө газраар мэлмийдэгч, харцагийн нүдийг ухагч. Энэ
шидтэн шувуудын нүдэнд ороод түүний нүдээр бүх газрыг харж танддаг
чадалтай. Түүний нүднээс хэн ч, юу ч бултах аргагүй.

9. Хүнс залгуулагч-Улаан хошуут нь арын алба, зэр зэвсгийг бэлдэнэ, захиа
занааг бэлдэнэ, орчуулагч хэлмэрч болно. Маш олон орны хэлээр төгс ярина.

10. Газарч-хар нялхаас л анчин, гийчин, худалдаачинг даган явж, нүх сүв болгоныг мэддэг харцын хөвүүн Борхүү. Мөн тэдний ур ухаанд суралцсан ухаант хүн, хаанаас юу олж, юу болгохов, гүйлгээ ухаантай, нөгөө боссон газраасаа алт атгадаг гэдэг шиг.

Арван нэг дэх нь Нин Жа юм байна. Жам Уухай Цэцэн бөгөөд Жамыг Уухайлагч дайчин баатар үр дээ. Цэцэн гэдэг чинь цол нь. Ийм л сайхан үр эргэх цагийн тэр хорвоод өөрийн нэр алдрыг ч өчүүхэн тоохгүй, олны зүхлийг өдий хүртэл үүрч Тэнгэрийн үйлийг гүйцэлдүүлсэн Эзэн Дээдсийн эрхэм анд, эрхэндээ залагч нэгэн тангарагтан нь шүү дээ. Түүний энэ гавьяаг машид ихээр нууц товчоондоо нууцлан бичсэн. Жам Уухай бол Чу Гис цолтой. Чу үнэн нь Жамын үнэн. Үүнд ГИС таарсан үр дээ. Жам Уухай үргэлж л мэдээ өгч сэрэмжүүлж, дайсныг өдөөн хуурч хар муу санаа бүхнийг нь танддаг тагнуул байв. Андын тангараг гурвантаа өргөж тэд гурвантаа сахиад байгаа даа. Одоо ч үр чи Жам Уухай Цэцэний улаачтай анд. Хоюул л Гэгээрлийн төлөө Тэнгэрийн үйлэнд зүтгэж буйн учир энэ дээ.

НЭН БАГ гэдэг байсан юм, нэн чухал, нэн үнэнч гэсэн утгатай. За тэгээд нөгөөх хий үзэгддэггүй хүнтэйгээ нийлээд арван хүн байлаа даа.

Алтан сэлэм

Хаан Дээдэс дайнд явахын өмнө
Морьтойгоо явж байгаад
Өөрийн алтан сэлмийг
Хөсөр газар хаян
Холоос ажиглан хардаг.

Гурван үр ирээд үл авахад нь дуудуулж
Юунд алтан сэлмийг үл авнам хэмээн асуудаг.
Энэ болвоос ард олны
Итгэл сэтгэлийг сорьсон
Гэгээрэлд нь хүрсэн эсэхийг нь
Сорьж байгаа нэгэн үлгэр.

Хөсөр хэвтэх алтан сэлмийг
Гурвын гурван үр
Тоохгүй орхино гэдэг
Тэр алтан сэлэм
Үнэгүй байгаа биз дээ.

Олзыг олох биш
Өөрсдөө зориудалтай болсон үрс
Тийм ардуудтай болсныг
Гэрчилж байгаа юм.

Энэ бүгдийн хэлсэндээ
Өвгөн би ч таатай байна.

..... За энэ мэтээр надад тайлбарлан явж буй
Ер нь бүхэл зүйлийг маргамгүй есөнтөө батлана хэмээн явж байгаа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.