Thursday, November 7, 2013

Чөөгий шуугийгийн тухайд

Чөөгий шуугийгийн тухайд нэг юм санаанд ороод инээд хүрчихлээ. Дээдэс ярьж байсан юмаа. Бүдүүн Ботахон хатан суу зальтай хатан хаан байсан гэсэн. тэр Монголд дагаар орсноосоо хойш их зүйлийг хийж өгсөн гэж магтаж байсан. Маш эрэлхэг зоригтой, сэрэглэн, арга ухаантай, сайхан хатан байсан гэсэн дээ. Манайхан цөөхүүлээ байтал дайсан ирж яваа хэл авчээ. 

Тэгээд аймаар аймаар юм хумаар биесээ янзлаад хонины гэдэс гүзээ гаргаад өөрсдөдөө наахыг нь нааж, энд тэндээ цувуулан цус нөж болгоод өөрсдөө замд нь хэвтжээ. Дайснууд үхсэн хүмүүс байна гээд сэжиглэн байж байтал нь гэнэт л тал талаас нь цуварсан гэдсээ бариад л босоод орилоод чарлаад ирүүт тэд үхтэл айгаад арилсан гэсэн. Тэр үед одоохийг бодуул маш их сүшигтэй байсан болохоор бөөн чөтгөр амилж гэж бодсон байх. 

Тэр хатан энэ мэт маш их заль ухаан гарган элдэв юм сэдэн сүйд хийдэг байсан гэсэн. гэх мэтээр түүний түүхийг ярьж өгч байсан юм байна. Ер бол суу залийг маш чадамгай хэрэглэдэг учраас монголчууд цөөний хүчээр ихийг хийдэг байсан гэж Дээдэс ярьж инээж байсан санаанд орлоо. Монгол цэргүүд дайснаа дарахын тулд шөнө олон гал түлэх, өдөр нь олон морьд дээр хиймэл хүн мэт дээлээ нөмөргөөд л баахан холуур тоос татуулан давхилдаж, шөнө нь чарлалдаж, муухай дуу чимээ гарган айлган сэтгэлзүйн дайныг хийхийг үзүүлж өгдөг гэсэн.

Юун хүний мах идэх ч бас гайгүй бололтой өөрсдийгөө аймаар болгож цуу тараадаг байсан болохоор аргагүй бизээ хүний мах иддэг гэх нь. Нууц товчоонд хүртэл байдаг шүү дээ хүний махаар тэжээсэн гээд л Хасарыгаа хэхэхэ. биднийг хэдийгээр Тэнгэр ивээдэг байсан ч бидний арга ухаанд хязгаар үгүй байлаа гэсэн дээ. Тэгэхээр бүх юмыг Тэнгэрийн хүчээр бус өөрийн ухаан, чадлаар, арга эв, ур дүйгээр хийдэг ююм гэж байсан шүү. 

Тэр үед ч яахав байлдалцаад ингээд болоод байж. Гэтэл одоо бид чинь энэ мулгуу хүмүүсийг хэрхэн сүрдүүлэх болж байнаа хахаха. Гэрлийн өргөөнийхөн хүний мах иддэг шүү, гэгээрээгүй хүний мах бүүр ч амттай, чөмгийг нь таший , таший гэлтэй биш дээ. Дээдсүүдтэй ярилцаж байхад үнэхээр инээдтэй, марзан марзан юм ярьж өгдөг юм. Гэвч нээрээ л тэд маань бас бидний л адил хүн байсан болохоор бидэнд тохиодог бүхэн л байдаг байсан гэдэг.
Unlike ·  · Follow Post · 13 hours ago
  • DB Gaamaa Цөөнийгээ Эрдэмээр үржүүлдэг байсан гэдэг Дайн тулаанд ил тулаан ба далдын ухаанаа цөмийг нь ашиглан ялагдагдашгүйн арга ухаанаа төгс эзэмшсэн байсныг далд ертөнцийн талаар мэдлэггүй хүмүүс тайлбарлаж чадаагүй нь өнгөрсөн түүх бичлэгээс харагддаг
    13 hours ago · Edited · Like · 8
  • Д. Хан-Намнан Xexexe unen marzan yumaaa
  • DB Gaamaa Түүхч Базарсүрэн монголчуудыг хэрхэн муухайгаар дүрсэлсэн тухай бичсэн өгүүллийг интернетээс уншсанаа санаад хайгаад олохгүй байна мөн Уотерфорд хатдын түүх номдоо Далай хааныг муугаар бичсэн
    13 hours ago · Like · 1
  • Nyx Dion зøвлøлтийн зохиолч Ян бас øøрийн 3 цуврал номондоо Хаадуудын маань занг хэрцгий, хатуу, харгис, зэрлэг байдлаар бичсэн байна лээ. дараа нь гомдмоорч юм шиг, гадныхан бол уншаад ямар аймар юм бэ, сэтгэл зvрхгvй, хатуу хvмvvс гэж бодогдохоор хэтрvvлэх аястай хэсгvvд байсан. гэхдээ уран зохиолын ном болохоор яалтай ч билээ, хøøрхий эцэг øвгøдøøсøø сонссон болгоноо л бичсэн нь тэр байлгvй. хэрцгий л гэдэг талаас нь бичсэн болохоос цаад шалтгааныг нь цухуйлгаагvй санагдсан даа
  • Tsetsegjargal Dorj Ихэнх гадаадын хүмүүсийн бичсэн Чингис хааны тухай түүхийн номуудад дандаа харгис хэрцгий байсан тухай бичсэн байдаг.Яагаад гэвэл тэдний уншиж судалсан эх сурвалж нь дандаа л тухайн үед эзлэгдэж байсан орны түүхээс авсан байдаг. Тэгхээр эзлэгдэж байсан улс орон үндэстэн нь юу гэж сайнаар түүхэндээ үлдээх билээ. Ийм учраас л дандаа нэг талыг барьсан алж хядаж сүйтгэсэн, эзлэн түрэмгийлсэн гэдэг ном гарч байсан байх. Jack Weatherford -н номын тухайд бол хүн талаас нь бас бидний дунд орж олон хүмүүстэй уулзаж аян дайн хийж байсан орон нутгаар явж, тухайн орны номын сангуудаар явж олон жил судалгаа хийж байж бичсэн ном гэдгийг би мэднэ. Гайгүй шинэлэг ном болсон шүү. Гадаадынханд бол шинээр Чингис хааныг танилцуулсан ном. Гэхдээ алдаа мадаг байгаа байлгүй дээ. Судалгаа хий ж явах даа хатадын тухай материал тас алга болсоныг мэдэж хатадын тухай илүү гүнзгий судалж Хатадын тухай ном оо бичсэн. Одоо дараачийнхаа номыг бичих гээд судалгаандаа орсон гэж дуулсан. Жинхэнэ монголд элэгтэй хүн дээ. Надад яагаад ч юм Jack-д монгол цус байгаа байх гэж боддогддог. Юм ярьж байгаад л дандаа л Тэнгэр мэднэ гэж ирээд л ярьдаг юм. ТМГ
    9 hours ago · Like · 3
  • Iher Luu Tom shenli gedeg hunii bichsen Chinggis gedeg nom unshlaa. ene nomon deer harin esergeeree. Ezen bogd haaniig maan uneheer saihnaar sain talaas n haruulj bichsen bsan.
    7 hours ago via mobile · Like
  • Iher Luu mon bidnii ovog deedsuudiig gaihaltai saihan zan chanaruudiig tod tomruunaar haruuli bichsen bna lee.
    7 hours ago via mobile · Like
  • Iher Luu er n tiim bsan yum bolov u gej bodogdson
    7 hours ago via mobile · Like
  • Баасандорж Баасанболд PR-г Монгол хэлэнд Суу заль гэж буулгавал хэр дөхөж байна. Манайхаан

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.