Thursday, November 14, 2013

Бөө ба Улаач

Дээдэс айлдсан нь:

Бөө хэмээхийг нь болбоос
Онгод Тэнгэр, Лус, Савдаг, Эрлэг болоод
Сүнс, Хий бие Хийсгэлэн дүрт эдгээр бүхэнтэй 
ХАРИЛЦАГЧ мөн хэмээн
Ухаарч ойлговол дутуу дульмаг билээ.

Энэ үйлийг нь улаач хүмүүн үйлддэг. 

Харин, Бөө хэмээхийг нь:
Билэг оюун тэгширч, сүнсэн бие бөхжиж,
Байгалийн хуулиас гадуур орших
Боломж бүрийг нь тандан мэдэж
Үнэн гэж итгэсэн бүхэн
Чин, Чу, Кау Чу Ир үнэн бүхнээс
Бусад тохиолдолд зөрчилдгийг тандаж
Түм, түмэн жилээр сахих
Жамын хуулинд захирагдан
Үр хойчдоо Үнэн хэмээхийг дамжуулж
Үнэн хэмээх туйлын Үнэнгээс бусдыг
Алдах , Онох, Эндэхийг нь
Алив бүхнээр сануулан хэлж явбал
Сүнсэн биетний бэлтгэл юм.

Энэ бэлтгэлийг давж чадвал
Энэхэн махан биед
Тархи, тэргүүн нь Тэнгэр дайтай сэтгэж
Энэ эгэл бие нь
Эх дэлхийтэй оршин байхын үнэнг олж
Амьдралаас амьдралд
Гэгээрлээс гэгээрэлд
Мөнх орших нууцыг нээж
Амьд явах нь чухал биш
Амьдрах нь гэгээрэл гэдгийг
Ухан тунгаасан хүмүүнийг
Бөө хэмээн хүлээн зөвшөөрч эхэлсэн болно.

Мөр нь
Мянган жилд алдахгүй бөх зөнтэй
Түмэн олонд тус ачлалыг хүртээж
Бурхан хэмээх нэрийг зүүсэн
Ард олны оройн дээд өвд заларсан
Ахуй бие нь эгэл даруу
Амьдрал ахуй нь түмэн олонд тус хүргэж
Гэгээрэл өөд тэмүүлэх
Хүсэл зорилгыг биежүүлж өгдөг бол
Энэ нь Бөө хүмүүн болно.

Харин Улаач хүмүүн гэдэг нь

Онгод Тэнгэр болсон буюу эрт дээр байсан
Өвөг дээдсийн овоо сүнснээс нь, онгон биенээс нь
Өөрийн биедээ залан байж ухаанд нь суралцан
Энэ чиг өөд зүтгэж буй үрсийг нэрлэнэ.
Like ·  · Follow Post · 9 hours ago
  • Minjin Maga bas neg mergen ug n davaanii tsaana dava tengeriin deer tenger baidag gej. hanas ch bile sursan. tengert garchlaa geed deer n tenger baihgui met bodoh hun ih baina.
  • Minjin Maga HAJIR uneng Кау Чу Ир gej bichdeg biluu? yu bilee ged bodood baila.
    9 hours ago · Like · 1
  • Tmr Tmg Дээдэстээ маш их гялайлаа Өндөр дээд ижий минь бөө хүмүн улаач хүмүн гэж хэн болох ялгаа нь юун Бөөгийн дайтай бөө улаачийн дайтай улаач болохын тулд ямар эрдэмд шамдах ёстойг өөрөө олж мэд гэснийг урагшгүй улаач нь замбын ажил гэсээр байгаад олж мэдээгүй л явсан юм Танаасаа шипэ авчихлаа өршөөгөөрэй
  • Bolor Bon Кау Чу Ир гэж ХАЖИР үнэнг хэлж байна
    6 hours ago · Like · 2
  • Bolor Bon аан хэхэ Минжин Мага та өршөөгөөрэй би таны ХАЖИР гэж бичсэнийг ХАЙР гэж уншаад засаж хэлж байгаа ухаантай гэтэл та мэддэг юм байна 
  • Minjin Maga aan zugeerei. neerei Hair gej haragdaj baina. gyallai.
  • Чонон Сүлд Гялайлаа Тэнгэр Монгол Газар
    3 hours ago via mobile · Like

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.