Monday, November 4, 2013

Сүх

Сүх

Хэт чулуун эхтэй
Цахь чулуун эцэгтэй
Оргой модон голчтой
Уул усан амьтай
Тэнгэр газрын заяагчын
Тэр нэгэн шидтэн
Газар дэлхийн зүрхтний
Тэр нэгэн идтэн.

Чулуун хүн Буурал Дээдэс түүхээ ярих үед:
Энэ олон жил нойрслоо
Өнөө цагт сэрэх нь болсон уу? Дээдэс минь.
Аянгат: Сэрэх нь болсон таван төрөлт сүх гэдгийн учрыг тайлж өгөөчээ
Үйлэнд нь нэгэн хаврын дараа мордох учраас
Чулуун хүн: Чулуу гэхээр хөшдөггүй гэж санана уу, үрс харин ч их хөшдөг юм шүү дээ.
Амархан байна уу балчрууд нь?
Аянгат: Өршөөгөөрэй. Амар байна уу? Амгалан морилж байна уу?
Чулуун хүн: Дуг нойрноос сэрээсэнд гялайлаа
Таван тух сүхний эзэн өвөг Цахь чулуу хэмээгч байна
Өршөөж болгооно бизээ
Унтах нойрноос дөнгөж сэрсэн болохоор
Бие чилээтэй байна.
Аянгат: Таван төрөлт сүхний тухай түүх судрыг нь ярьж өгнө үү?
Чулуун хүн: Таван сүхийг нь таван бэрхийг нь дарсан хэмээн үзэж
Юу таван бэрхийг хэмээн ухаж үзвэл
Хижи гөрөөс авиртанг
Хүн авиртанг
Булай авиртанг
Буалгай авиртанг
Хий үмөн авиртанг
Тавыг дарах ухаан гэж сүхийг хэлдэг юм.

Хамаг эхэнд хижи гөрөөсийг
Хүн болгож хөгжүүлсэн зүйл бол чулуу сүх
Энэ л сүхийг урлаж эхэлснээр
Хүний гавал нээгдэж
Хөдөлмөр уран дарханд суралцаж
Ан гөрөө ангаж
Алив бүхнийг оролдож ирсэн
Хижи авиртан хэмээх нь болбоос
Амар хялбарыг санадаг
Өгсөн болгоныг иддэг
Тэжээвэр нэгэн амьтан адил
Тийм л заяатанг хэлнэ.

Удаахдаа бол хүрэл сүх
Хүн авиртанг зассан юм.
Галын хөөрөг барьж
Гантай чулуу нүдэж
Үйл урлаж эхэлснээр
Чулуу бүхэн нэгдэж
Хайш яайш болж
Хайлш жишим болж
Сүх гээч нь урлагдахад
Хүн хэмээгч нь
Эвлэлдэн нэгдэж
Эмхрэн цэгцэрч
Улс гүрэн байгуулж
Удам судар нэгдэхийг
Ухаж ойлгосон юм шүү дээ.

Гутдугаар нь
За үрсүүд нь балт сүх гээд байдаг
Хах сүх ч гээд байдаг тэр эд орсон юм.
Юу вэ хэмээвэл
Илүү эв түнжин учирч
Илүү эв түнжинг баталж
Хатууг цохиход хугардаггүй
Ятууд шидэхэд хэмхэрдэггүй
Улс гүрэн эв нэгдлийг олж
Дотроосоо сарнин задарч
Бугшмал хэцүүнүүд нь ургаж
Хүн авиртан нь гэмээ
Бие биедээ нялзаж
Нийтээр хариуцлага хүлээж
Зовлон зүдгүүр гэдэг нь
Тариан талбайд цацсан
Шинэхэн ургац мэт ургаад ирсэн
Тэр үед төмөр сүхтний үе эхэлж
Тэр их гай барцдыг бүгдийг сүхдэж
Номхотгон дарж
Тангараг хэлцлийг өргөж сургасан юм.

Тэр цагт төмөр сүхний гавьяа
Итгэлцлийн бэлэг тэмдэг
Ембүү зоосыг гаргаж ирсэн юм.
Ингэснээр нэгэнд өргөсөн тангараг
Нөгөөд хүчинтэй байдгийг
Нэгэнд өгсөн төл
Нөгөөд үржиж байдгийг тэмдэглэж
Ембүү зоос гэгч нь үүсч
Төмөр сүхтний үед мандан бадарсан юм.

Тэгсэн яасан бэ гэвэл
Дөрөв дэх сүхний үед
Өнөө ембүү зоос
Андгай тангараг чинь
Эд мөнгө гэж шуналын далайд живж
Хараал жатга хамаг муун
Эх үүсвэр, үндэс болж
Голтойгоо цоорч эхэлсэн юм.

Тэр үед нь хоёр ирт сүх
Дарж эхэлсэн юм
Хоёр ирт сүх
Голдоо цоорхойтой
Тэр мөнгө ембүүг
Үрс та нар толгойгоо өндөрт өргөж
Хаан авир, Хатан ухаантан байхгүй бол
Энэхэн олон зуурдын зовлон
Энхрий үрд чинь хүртэл
Ханхүү, гүнж нарт хүртэл
Хүрэлцэж ирдэг юм шүү гэдгийг
Хоёр ирт сүх сануулж нэг догширч
Тэнгэрийн аянгыг буулгасан юм.

Энх тунх цаг бүрэлдэж
Ижил бус угсааныхан нэгдэж
Анд гэрээ байгуулж
Алив бүхэн тэгширч эхэлдэг
Алтан язгууртан дээшээгээ өргөгдөхөд
Модны сүх гарч ирсэн юм даа.
Бүгд номхорч , бүгд мулгуурч, бүгд суумал болоход
Сүх цустай биш модтой холилдож
Хүний ухаан, хүний амийг дээдэлдэг болсон ч
Хар толгой, хар тэнэг хэвээр байсан цагт
Модны сүх модоон тоншиж
Үрсийн толгойг тэр
Модыг хэмээн тоншилсоор байх
Өнөө цагт нь ирсэн
Ийм таван сүх байна даа.

Аянгат: Шуналын долоо гэж юу вэ,
Шуналыг долоо хувааж байгаа юм уу?
Цахь Чулуун Буурал: Нэг дэх шунал нь өлсөх шунал юм
Идсээр идсээр үрээ идэх хүртэл үргэлжилдэг.
Өөрийнхөө махыг зулгаасан ч өвдөхгүй
Тэр сэдлийг төрүүлдэг тийм нэг хар шунал байгаам даа.

Дараад нь цуглуулах шунал байна
Цуглуулаад цуглуулаад, овоолоод овоолоод
Оромж гэр дүүргээд байсан ч
Элдэв бүхэн гоё, эдийн сайхныг
Цуглуулаад байв ч түүндээ эзэн сууж
Чадахгүй өнхрөөд өгдөг хорвоо доо.

Удаах нь үнэртэх шунал байна
Алив тансаг үнэрийг үнэртсээр, үнэртсээр
Хамгийн нандин үнэр
Ээжийн үнэрийг өөртөө нялзаана гэхдээ
Эмэгтэй хүний гол заяаг тэмтчин хаясан
Тийм нэг айхтар зовлон байгаа даа.
Хүн шиг үнэртэнэ гэдэг чинь
Хүн чанартай байж
Их хайраар булгилан байж
Гардаг үнэр болхоос биш
Хүний арьснаас шувтардаг
Үнэр биш гэдгийг ухаархад
Тэр нэг муу бугшмал арилсан даа.

Одоо харин үрсүүд нь
Цэцэг навч шиг үнэртэхийг ихэд хичээдэг болж
Хэрэг алга, цэцэг навч бол цэцэг навч л байх ёстой.
Хүн бол хүн шиг үнэртэх учиртай шүү дээ
Тийм биз?
Аянгат: Тийм байна
Б: Хүн шиг үнэртэнэ гэхэд
Хамгийн тааламжтай үнэр тэндээс л гардаг юм
Хамгийн орон дээд үнэр тэнд байдаг юм
Энэ бол сүү адил хайрын үнэр
Анхилуун сайхан гэгээн үнэр
Дур булаам сэтгэл өдөөм
Тийм л үнэр байдаг юм даа.

Дөрөв дэх шунал нь
Үржин төлжиж удам угсаагаа
Бадраана гэж тэнэгтэх шунал байдаг юм.
Үржүүлээд үржүүлээд, үр хүүхэд хийгээд хийгээд
Өнөөхдөө хариуцлага хүлээхгүйгээр ямар хэрэг байна.
Мухар толгойтой, мулгуу чихтэнгүүд
Үржин төрөөд өөрсдөө харин паг суудаг юм даа.

Яаж паг суунам хэмээвэл
Толгойгүй юм чинь яахав дээ
Бие биенийгээ залгиад л, залгиад л
Би чиний дээр гарах гэж
Энэ хооронд элэг түрүүгээ
Жийлцээд дуусдаг хорвоо бий.

Удаах нь эзэн сууна гэж
Мулгуурах шунал байна даа
Бүхний эзэн байна гэж
Алив бүхэнд атаархаж
Аливаа бүхэнд шунаж
Хорчин бүхнийг хэлж
Ховс юуг хэрэглээд
Эрхмийн сэтгэл үгүй бол
Эзэн сууж чаддаггүй юм
Энэхэн зүрхэнд нь хайр, гэгээрэл үгүй бол
Хаан сууж чаддаггүй юм.

За зургаа дах шунал уу
Энэ бол хөгийн шунал юм
Үхэгсэгдэд атаархах шунал юм.
Хорвоо дэлхийн төгсгөлийг
Үхэгсэд гэж сэхээрсэн
Хоногийн хоолоо олохоос
Залхууран байж тэмүүлэх
Зовлон гээч нь
Энэ амьдралын хөдөлгүүр гэдгийг ухаардаггүй
Золгүй нэгэн заяатны хувь тавилангийн шийдэл
Тэр шуналыг өдөөж л байдаг юм даа.

Тэрний үр хөврөлд юу ургах уу хэмээвэл
Энэ орчлон хорвоод эмх замбараагүй байдал
Элдэв янзын тийрэн чөтгөрүүдийг
Бугшмал болгон гаргаж ирж
Хий өмөнгүүдийн үүсгүүрийг
Хийсгэтэл гаргаж ирдэг тэр хар гай байгаа юм.

Долоо дах шунал хэмээвэл
Од эрхсийн хаан болно гэж
Олиггүй хамгийн дээдээр шунах байдаг юм даа.
Хорвоо дэлхийн оюун мэдлийг
Ховдоглон, ховдоглон суралцаж
Энэ тархиа гашилгасаар
Эргээд хогийн сав шиг
Хоосон нэгэн зүйл болж
Мэдсэн зүйлдээ өөрөө булагдаж
Мэдэмхий нэгэн хоосон ам болж
Гавал тархитанаас галзуу нэрийг зүүж хоцрох
Тэр л зовлонгийн
Тэр л их шунал байна даа.
Ийм долоон шунал байдаг юм.
Аянгат: Тэгэхлээр энэ долоон шуналыг яагаад заавал сүхээр дардаг юм бол ?
Б: Хижи гөрөөснүүд
Сүх гээчийг нь анх урлахын тулд
Тархи гээчийг нь бүтээсэн юм даа.
Хамаг анх хүнсээ залгуулахын тулд
Ур ухаанаар бүтээсэн нь сүх байсан юм.
Хутга хийсэн ч үхсэн амьтны сэг зэмийг
Идэхэд өртөөлөн хэрэглэж байсан юм.
Харин өөрсдөө ан гөрөө хийхдээ
Урагш давшлах ухааныг олохдоо
Сүх шидэж анх сурсан учраас
Ухаан залаалагчийн тэмдэг болсон юм шүү дээ.
Тиймээс сүх бэлэг тэмдэг нь
Тархийг тоншигч хэмээсэн юм.
Цахь Чулуун Буурал: Одоо юу асуунам?
Аянгат: Сүхний ир нь яадаг юм бэ?
Ард талын тоншуур нь яадаг юм бэ?
Иш нь яадаг юм бэ? Тэр их сонин байна Утга учир нь юу юм бэ?
Цахь Чулуун Буурал: Энийг нь уургалч үзэл гэдэг байхгүй юу.
Өвөг би зурж болно уу?
За сүхний ир бол тэмцэх чадал
Цаашид тэмүүлэх чанарыг илэрхийлнэ.
Хойд товшуур нь болбоос
Түүний хүч хаанаас ирж байгаа суурийг илэрхийлнэ.
Иш нь түүнийг урлах ухааныг хэлж байгаа юм.

За тэгээд таван сүхэн дээрээ тайлж хэлэх үү дээ
Эхний чулуун сүх юу хэмээвэл
Ир нь тэгш бус
Эмтэлж хийсэн ур ухаан болхи ч
Анх сэтгэж хийсэн
Анхны довтолгоонд сэрсэн учраас
Хүний тархи гавлыг хөгжүүлсэн учраас
Ихэд сайхан эд.

Гэвч хоёр талдаа иртэй байх нь олонтаа
Хүч нь ихэд сул
Энэ нь юуг илэрхийлнэм гэвэл
Эр заяа нь өөрийгөө ихэд бодож
Эм заяа нь тэдэнтэйгээ тэрсэлдэж
Хоол хүнсээ булаалцалдан байвч
Үр хүүхэд гэдэгдээ эвлэлдэн нэгдэж
Удам судар ирээдүйгээ харж эхэлж
Энэ л ухаан нь хүн гээчийг үүсгэсэн байгаа юм.

Өөрийгөө бус эрх бяцхан балчираа бодож
Хайр гээч зүрхэнд нь
Анх үүссэнийг илэрхийлж байгаа юм.
Ингэж хүн нэгэн шат дээшилжээ.

Дараад нь хатуу бөх болгож хийсэн
Нэгэн талдаа иртэй
Нөгөө талдаа хавтагтай
Иш нь мод болоод төмөр хүрэл чиг байсан
Энэ нь юуг илэрхийлэх вэ гэвэл
Гэр гал голомтын эв нэгдэл сайжирч
Гурван биеэ түшиж эхэлснийг хэлж байна.
Энэ гурван бие нь хажуу айлын, хажуу айлын гэх
Отог бүлийн харилцаа эвлэрч
Хамтын хариуцлагыг хүлээж ирэхээр
Үр хойчийн олох ухаан нь
Энэхэн олон балчруудтай нэгдэхээр
Илүү хөгжиж байгааг илэрхийлж байгаа юм.

Гэвч алдах зүйл нь юу вэ гэвэл
Өөрийн тэр бодь галын энэ хэвээр нь хэлж байгаа юм
Хүрэл гэдэг чинь хатуухан зүйл буюу
Сорил ирэхийн цагт хугараад уначихдаг эд учраас
Отог бүл гадны довтолгоо ирэхэд
Бие биенийгээ хамгаалах
Тэнхэлгүй байсныг хэлж байгаа юм.

За тэгээд балт төмөр болоод иржээ
Бие биенийгээ илүүтэй харгалзаж
Довтолгоон ирвэл хамжин, хамжин
Тэрийг эсэргүүцэж эхэлсэн ч
Тэр дотроо оройлон манлайлагч гэдэг нь
Ялгаран тодроод ирэхийн цагт
Тэр оройн төлөө тэмцэх
Дотоод тэмцэл эхэлснийг илэрхийлж байгаа юм.

Юугаар илэрхийлж байгаа юм гэвэл
Хувилтай голдоо модон иштэй
Иймэрхүү сүх байдаг.

Сүх тэр цагаас ийм болж эхэлсэн
Энэ нь дээд, доод туйлууд эхэндээ болж
Миний биеэс дээр байвал
Тэмцэлдэнэ гэсэн ухааныг хэлж байгаа юм.

Дөрөв дэх сүх хоёр талдаа иртэй болж байгаа биз
Нэг үйл нь алдагдсаныг хэлж байгаа юм
Нөгөө суурь болж
Гэр бүл нь түшиж тулж байсан зүйл алдагдаж
Нэг нь түрүүлэн одож
Гал голомт сарниж эхэлснийг хэлж байгаа юм.

За тэгээд сүүлд нь тэмцэл үгүй болж
Мохоо тэр модны гээд байгаа
Гэр голомт нь байна.
Эр хүүхдүүд иш нь байна
Бүгд байсан ч
Зориулалт нь өөр болсон байгаа биз дээ.

Тэмцэж тулалдаж байлдаж
Тэмүүлэл зоригт хөтөлж байсан
Мод тоншоод урагшгүй алхаж
Урьд хожид байсан заяа
Ямархан байдалд орсныг хэлж
Ирээдүй гэдэг зүйл нь мөхөж
Энэхэн хувь заяа
Үнэ цэнэгүйд хүрснийг хэлээд байгаа юм.
Ийм таван сүхний түүх байна даа.
Аянгат: Тэгэхдээ орчин цаг хөгжиж байгаа учраас
Модон сүхийг хүний толгойд буулгах аргагүй болсон.
Цахь Чулуун Буурал: Тийм ээ, тийм одоо үрс олон энэхэн зуундаа
Нэгэн сүхний домгийг бас нэмнэ дээ
Аянгат: Ямар сүх нэмнэ гэж ?
Цахь Чулуун Буурал: Ухааны сүх
Аянгат: Ухааны сүхээ,,, зааааа
Цахь Чулуун Буурал: Тэрийг ямархан дүртэй байхыг
Үрс хойчид мэдэж
Өвгөд Буурлуудыг түүхэнд нэмэгдэж ирэхээс
Энэ таван сүх та нарын нийгмийг илэрхийлж
Засгийг шинжиж ирсэн тэр л сүхний түүх дээ.

Харин өнөө цагийн үрсүүд
Миний ажихын нэг ийм сүхтэй шиг санагдаад байхын
Энэнийхээ түүхийг хэлвэл тэгээд ухаан нэмнэ биздээ.
Аянгат: Би ийм сүх үзээгүй юм байна бөөрөнхий сүх байна
Цахь Чулуун Буурал: Дон гээд дуугараад байдаг сүх бий шүү дээ.
Хоолгүй бол ажилладаггүй
Ходоодгүй бол хөрөөддөггүй
Аянгат: Мэдэхгүй тэр чинь ямар юм байдаг билээ, аааа хахаха
Аан таслагч гэдэг үүү?
Цахь Чулуун Буурал: Үрсүүд тэгээд тэрийгээ өөрсдөө мэдэж
Тэр амьдралын шинж чинь
Та үрсийг юу гэж дүгнэж байгааг
Үрс хойчдоо үлгэрлэн хэлж
Энэхэн амьдралыг хэлэх үлгэртэй болохын шинж дээ.

Аянгат: Таны бодлоор таслагчтай сүхийг юу гэж бодож байна?
Цахь Чулуун Буурал: Өвгөдийн их ухаан байж
Ул суурь нь батажсан ч
Өөрсдийн биеийн шинжийг шингээгээгүй
Өлхөн нэгэн ир шиг тийм л нэгэн сүх байна.
Гэхдээ гүйцэт болоогүй учраас
Гал голомт болоогүй учраас
Сүхний түүхэнд тэр сүх чинь ороогүй байгаа юм шүү дээ.
Аянгат: За сүхний түүхийг өгүүлэгч та өөрийгөө танилцуулна уу?
Цахь Чулуун Буурал: Цахь чулуун өвөг чинь байна даа.
Гуа Мухлай бол миний хамаг сүүлд гарсан Өрлөг жанжин байгаа
Тэрний дээд өвөг бид үе үедээ
Голомтыг сахиж
Өнө их түүхийг өгүүлж
Удам судрыг хамгаалж
Мохох иргүй сүхтийн
Тэр л угсааг залгамжилж ирсэн
Тийм л нэг түүхтэй.

Өнөө цагт ч өөрийн ирт сүхийг
Өнөө цагийн балчруудад зэхэж өгч
Ирийг нь энэхэн амьдралаар нь хурцалж өгч
Ухааныг нь задалсан урамтай сайхан хөвүүнийг
Энэ олон балчруудад бэлэглэсэн нэг өвөг байна даа.
Аянгат: За гялайлаа.
Unlike ·  · Unfollow Post · 23 hours ago
  • Chinggis Ayanga за өнөөдөр баярын өдөр учраас өргөөнийхөндөө зориулан одоо гарах бөөгийн товчоон номонд орох Сүхний тухай хэсгийг тавилаа. Бөөд яагаад сүхийг бэлэгдэл болгодог учиг шалтгааны тайлбар болно. Энгийн нэг Сүх хүртэл их түүхийг өгүүлж байгаа биз дээ. Энэ мэтээр бөөгийн бүх л эдлэл хэрэглэлүүдийн тайлбаруудыг Буурлуудаас асуун хийж буй ном билээ.
    23 hours ago · Unlike · 8
  • Chinggis Ayanga аа золиг гэж хэд хэдэн үг алдаатай бичигдсэн байна шүү агнаж гэмээр юм даа
    23 hours ago · Like · 1
  • Тэнгэр Хүү Гайхалтай юмаа. Сүх хүртэл ийм агуу түүхтэй. Одоо сүх харах болгонд энэ түүх бодогдоод утга учир нь бодогдох байх даа. Өндөр Дээд Буурлууддаа их гялайлаа. Өвгөдийн ухааныг өртөөлөн уламжлуулна гэдэг энэ л юм байна. Үүнийг гайхамшиг гэхгүй бол өөр юуг гайхамшиг гэх билээ гэдэг үг байдаг даа хэхэ.
  • Gereltuya Tumurkhuyag Гялайлаа дээдэс минь. Хайхамшиг гэдэг энэ буюу...
    23 hours ago via mobile · Edited · Like
  • Chinggis Ayanga Оройн дээд гэхийг орон дээд гэчихэж яаж орон дээр гэчээгүй юм хахаха. За би бас алдаануудаа засч бичье дээ
    23 hours ago · Like · 3
  • Луу Мичид Deedesdee gyalailaa. Sonin tuuh baina.
  • Chinggis Ayanga бөө нар яагаад сүх, шат, сэлэм, зэвсгүүд хэрэглэдэг юм. Тэд ганц хамгаалах гэж байдаг бус суу ухаан оюунаа тэлэхэд чинь зориулсан түүхүүдтэй
    23 hours ago · Like · 3
  • Gereltuya Tumurkhuyag Харин тэр таслагчтай сух нь яг ямар юм бол?
  • Gereltuya Tumurkhuyag Одоо зэмсгээрээ жишээ аваад тайлбарлаад байж дээ...
    23 hours ago via mobile · Edited · Like
  • Gereltuya Tumurkhuyag Бамбай юм байх гэж бодсон ш дээ...
  • Chinggis Ayanga хэхэхэ нөгөө нэг дугуй эргэдэг таслагч байдаг даа тэрийг зураад байсан. Эрчүүд юу гэж хэлдэг юм бол бүү мэд. таслагч л гээд байсан биз дээ. за юутай ч бидний үе нэг шинэ сүхийг хийж Тэнгэрт мэдүүлж ирээдүй хойчдоо одоох нийгмийнхээ түүхийг ярьж өгөх ажилтай боллоо. Тэгэхээр өргөөнийхөн маань одооны нийгэмийг ямар сүхээр зурмаар байна өөрсдөө зурж үз. таслагч бол ердөө жишээ авсан. Гэхдээ энэ эргүүтсэн нийгэмд яг таараад ч байгаа юм шиг ккк
  • Gereltuya Tumurkhuyag Та дугуй ирийг хэлээд ба уу
  • Chinggis Ayanga Гэвч тэр таслагч хөрөөгөө төлөөлүүлсэн нь Буурал нэгийг санаад л тэгсэн байлгүй дээ. Зуун айл явсан юмуу хаашаа юм хахаха инээдтэй юм бодогдчихлоо.
  • Chinggis Ayanga тийм тэр дугуй иртэй хөрөө шиг юм
  • Gereltuya Tumurkhuyag Банз зусч байхыг харж л дээ... Хэхэ
  • Chinggis Ayanga зуу айлаар зугаалж байгаад ирсэн байх хахаха
  • Chinggis Ayanga За юутай ч тэр таслагчийн тухай сайн муу шүлгүүдийг ухаандаа тунгаан бичиж үзэцгээнэ бизээ өргөөнийхөн минь
  • Gereltuya Tumurkhuyag Оровдмоор юмаа, овог дээдсууд минь, тэдний туулсан бухэн, хэрэглэсэн бухэн учиртай байх юм...
  • Damidanjamts Erdenechimegtonshuul Нум сум лантуу сэлэм жад алх тэгээд бөөрөнхий нь таслагч юмуу
  • Тэнгэр Хүү Тэр бөөрөнхий нь бамбай. Таслагч магадгүй ирээдүйн бөө нарын зэвсэгт орж мэднэ хэхэ.
  • Damidanjamts Erdenechimegtonshuul Эрчис юмуу хуйхлуур гэж нэр өгмөөр санагдлаа
    22 hours ago via mobile · Like · 1
  • Munkhbayar Munkhtuya Iriig ni solij hiideg hereeg helsen bololtoi, hoolgui (tsahilgaan buyu benzeneer ajilladag) bol ajilladaggui hodoodgui (irgui ) bol hereeddeggui gesen ni taaraad baih shig. Ene ni odoo bidnii niigemd zaaval neg tulheh huch buyu hooltoi baij ajillah, mun eereeree bish (ir hiij) eer negniig zoliosolj baij ajilladag bolsnig sanuullaa gej oilgoloo.
    22 hours ago via mobile · Unlike · 6
  • Bolormaa Nurzed Монгол хүний эдэлж хэрэглэж байсан бүхэн үүх түүхтэй байх нь , их сонин юм аа.
    22 hours ago · Like · 1
  • Ariun Kh Гэрлийн өргөөнийхөө эрхэм андууддаа билэгт сайхан өдрийн давхар давхар баярын мэнд хүргье. Буурал ДЭЭД ЭС-үүдийн бу
  • Ariun Kh бум буман учгаас бидэндээ тайлж буй ДЭЭДЭС-тээ гялайлаа. ТМГ
    21 hours ago · Like · 1
  • Ch Ijilee Дээдэстээ гялайлаа ТМГ
  • Д. Хан-Намнан Tenger mongol gazar
  • Д. Хан-Намнан Tsahilgaan huruu yum shig bna.hool ni benzin hodood ni bank ni yum bgaaz hehehe
  • Batchimeg Myagmarsuren TENGER TENGER TENGER MONGOL MONGOL MONGOL GAZAR GAZAR GAZAR

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.