Thursday, November 7, 2013

Тэнгэрийн 81 судар гарна

Гэрлийн Өргөөн дэх тэмдэглэл, гишүүдийн сэтгэгдлүүдээс оруулж байна.

Амар байцгаана уу. Дээдсийн айлдваруудад идэвхитэй оролцон бодол оюунаа тэлж байгаа өргөөнийхөнд гялайлаа. Бид ирэх есөн жилийн хугацаанд нийтдээ Тэнгэрийн 81 судрыг ард олондоо гаргаж өгөх ёстой. Үүнийг гаргах улаач нарын ихэнхи нь энэ өргөөнд буй. Буурал Дээдүүдээрээ хэлүүлэн есөн учгаар нь маргаангүй батласан Тэнгэрийн судрууд байх ёстой. Эдгээр судрууд болбоос Их Монгол Улсын үед атаатны гарт шатаагдан хорлогдож, дахин сэргээсэн болон үлдсэн заримыг нь гадаад хүнд худалдсан түүхтэй. Энэ үнэт өв судруудыг гаргаж үрс бидэндээ өгөхөөр Дээдийн Дээд Тэнгэрүүд буугаад байгаа билээ. Эдгээр судруудыг энгийн нэг хүн өөрийн бодлоор бичээд байхгүй. Өөрийн Тэнгэрүүдтэйгээ бичиж гаргах ёстой судрууд болно.

1. Эрүүл мэнд
2. Од Эрхэс
3. Газар дэлхий
4. Түүх
5. Бичиг үсэг
6. Шидийн судар
7. Алтан судар буюу онолын судар
8. Ургийн бичиг (үүнийг хөх толботны хэмжээнд бичих)
9. Өөрсдийн судрууд буюу (би хэн байв, Тэнгэрээ мэдээд хэрхэн өөрчлөгдөв, юу сурав, юу бүтээв гэх мэтийн өргөн хүрээнд хийсэн өөрийн намтар түүхийн хэтрүүлэг ороогүй ЧИН үнэн судрыг бичиж үлдээх)

Ийм толгой есөөс тус бүр дахин ес, ес салбарлан нийт 81 зөвхөн Тэнгэрүүд бичүүлсэн судрууд гарах ёстой.

Жишээ болгоё: Түүхийн сударт.
1. Хаадын буюу Төрийн судар,
2. Хатдын буюу Ухааны судар
3. Жанжидын буюу Эрдэм мэдлэгүүд
4. Удгадын буюу Ур дүй ухааны судар
5. Зайран буюу Хайхамшигууд
6. Ардын буюу Нийхэмийн харилцаа
7. Ахуйн буюу Эд хэрэглэл, ёс заншил,тэдний үүссэн түх, хөгжил гэх мэт

Тэгэхээр улаач нар биеэ засан, бөөгийн эрдэмдээ шамдан, ухаан бодлоо төлөвшүүлэн, зам мөрөө цэгцлэн, замбын эрдэм мэдлэгээ шамдах аваас Дээдийн Дээд Онгодууд сорин шалган байж өөртөө итгэлтэй, дайчин шаргуу зан чанарыг цогцлоовол эдгээр судруудыг өгөх болно. Иймээс бүх улаач нар анхаарч шамдтугай. Мөн өөрийгөө угаа аваагүй хэмээн энд хамаагүй хэмээн бодох хэрэггүй. Бүгд л Хөх Монголын Тэнгэртэй үрсүүд.

...... хүүе хүүе жаахан тогтож хайрлаарай. Буурал нэг мэдсэн дайрч орж ирээд шамдтугай энээ тэрээ гэчихсээн авч өгч байна. Би л лав ийм хачин үг мэдэхгүй хэрэглэдэггүй. өргөөнийхөнд яаж тушааж болдын. за би жаахан тогтуулж байгаад тайлбарлахаас. толгой манараад өвтгөөд уналаа.
Unlike ·  · Unfollow Post · November 6 at 4:31am
  • Minjin Maga Medlee deeds min! Gyalaalai! Balchir n hicheen zutgeh bolno.
  • Гялбаа Мичид Ene bihnii tuluu hicheenee. Gyalailaa tanidaa.
  • June Tmg Uneheer gaihamshigtai! Ugeer ilerhiilemgui ih bayar turj bn
  • Тэнгэр Хүү Мэдлээ. Хичээнгүйлэх болно оо.
  • DB Gaamaa Өвөг дээдсийн үнэн түүх сэргээгдэн бичигдэх болтугай Сайхан мэдээлэл оруулж байгаад Дээдэстээ гялайлаа Тэнгэр мэдэг ТМГ
  • Bolor Bon goyo yumaa hehe hicheenee
  • Gegeerel Mongol TEN GER MON GOL GAZ AR, gyalailaa
  • Чонон Сүлд Гялалаа Тэнгэр Монгол Газар
  • Enkhjargal Dashmaa Aguu buguud gaihamshigtai yumaa.TMG
  • Myadagmaa Tmg гялайлаа, тэнгэр монгол газар
  • Nyx Dion мэдлээ
  • Amraa Mn Угаа аваагүй гээд жоохон назгай явж байгаагаа мэдлээ.
  • Amia Gausa Yamar goyo sonsogdoj bnaa, mash aguu medleg tugeeh um bnadaa iimerhuu medeelel sonsohoor buur setgel dogdlood ireh umaa
  • Geegel Naran Хайхамшигтай, өөрсдийгөө л голж болохгүй юм байна шүү, андууд аа, Эрхэм дээд хатнаа буулгаад 3 хонох гэж байна. Асуугаад, ярилцаад байхлаад улам урамшуулаад хэлээд мэдрүүлээд байдаг юм байна, их сонирхолтой юм байна. Ер нь ажил гэж мэрийх ёстой гэнэ. Яах бол, юу гэх бол гээд хүлээгээд наазгай хандаж хэрхэвч болохгүй юм байна. Ухаанаа төвлөрүүлэхгүй, өөр юм бодмогц л хөндийрөөд, хүйтэн даагаад явчихаж байна шүү. Юу гэж ярилцахаа урьчилж бодож төлөвлөөд, өөрөө л чиглүүлэх ёстой юм байна, нөхөд өө. Дор нь дор нь бичиж авахгүй бол би лав мартах төлөвтэй. Тэгээд Дээдсийн бичээд байгаа зүйлд нийцүүлэн бодлоготойгоор зорьж бөөлвөл үр дүнтэй болохоор байна шүү. Бяцхан туршлагаасаа хуваалцав. хэхэхэ
  • Гүнчин Тмг Tenger Mongol Gazar, hicheeh bolnoo gyalailaa
  • Bolormaa Nurzed Алив бүхний утга учрыг тайлсан энэ олон сайхан ном судар гарахаар өргөөний жирийн гишүүд олж авах завшаан бий болов уу ?
  • Chinggis Ayanga Энэ номыг бүх ард түмэнд зориулан гаргана. Ингэж байж бас бид өвөг дээдээ өмөөрөн босоо оршиж, удмаа өмөөрч босоо оршиж, эх хэлээ өмөөрч босоо оршиж, гавал тархиа дээдлэн өмөөрч босоо оршиж, учраа мэдэн босоо оршиж, жамаа ойлгон босоо оршиж, жаягаа дээдлэн босоо оршихоор босч ирж байж Монгол хөгжинө дөө.
  • Tsetsegjargal Dorj Дээдэс таны гаргаж буй номууд хөх толбот олон үрст үтэр түргэн хүрж хөх толбо юуг нь сэргээж босоо оршихуйг нь хөглөх болтугай. ТМГ
    19 hours ago · Like · 3
  • Oyuniig Neegch Mash ihed bayarlan "taalagdlaa" tovchluur deer neg dor iheee olon darchihlaa, gevch ur dun ni gants, k kk k
    17 hours ago · Like · 1
  • Amia Gausa Gaihaltai shuu, gar bie oroltsoh bolnoo

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.