Saturday, November 9, 2013

Савдаг өвөөгийн яриа үргэлжлэл

Амар байцгаана уу. Сайхан савдаг өвөгийнхөө ярианы үргэжлэлээс сонирхуулъя. 

...Тиймээс энэ үрийн сэтгэлээс 
Энэхэн улаачийн итгэлээс ундран гарах 
Тэр ухааныг үр удам нь л ухаардаг болохоос бус
Бус бусын үрсүүд ухаардаггүй юм магтаал ерөөл дээр.

Тиймээс энэхэн үгийг хэлэх гэж би өдий удлаа.

Одоо магт дуунууд гарч ирнэ.
Дотор нь түм, түмэн түлхүүрүүд 
Тэртээх үеийн үүх түүхүүд оршиж буй.
Түүнийг нь үрс олон улаач нар 
Зүрх сэтгэлээ мэдэрч байж 

Юуны учиг өнөө үеийг нь 
Хэлж байв гэж сэтгэж байж 
Яруу болгох гэж хичээнгүйлсний учгийг нь 
Гуа сайхандаа бус 
Гүнд нь байгааг нь олж харахтун.

Үр болгон тэгж 
Агсам сайхнаар магтаад байх албагүй.
Өөрийн сэтгэл зүрхний хамгийн үнэтэй үгийг
Өөд нь, өөд нь түгээхэд болно.

Хэлж чадах тэр ариун сайхан үгс нь 
Хэц хэнгэргээр нэг л хэмэнд оршном.

Үр болгоны хэнгэрэг
Тус, тусын хэлбэртэй 
Өөр,өөр дуугаравч ихэнхидээ л 
Ижил товшилтууд байдаг биз дээ.

Энийг л хэлэх гэсэн юм.
Үүнийг хэлэмгүйгээр 
Үүнийг нь цааш нь бичвээс 
Үрсүүд алдах аюултай учраас 
Сануулж байгаа юм.

Яг л мэдрэм үгүйгээ л хэлэх аваас 
Ялгуусан Суу Тэнгэрийн Хур 
Хүрээд ирнэ гэдэг худал.

Харин зүрх сэтгэлийн гүнээс 
Түүнийг бишрэн шүтэж
Өөрийн замбын мэдэх ямар нэгэн 
Сэтгэлийн аялгуу хүргэхэд илүү хүчтэй байдаг.

Эндээс гарах шидийг мэдэрч үрсүүд 
Энэ тахилга, энэ тайллагуудыг мэдэртүгэй. За ийм л байна.

Алтайн нуруу сунайн орших 
Энэ л газар нь анх тал нутаг байхад
Амьтан анх үүсчээ.

Түүнээс өмнө рашаан ус байхад нь
Амь анх үүсчээ.

Уул толгод үүсч өндөрлөн сунайх цагт нь
Мангдай үүсч гэнэ ээ.

Амь, Амьтан, Мангдайн их гурван бүл
Энэ л газар төрсөн.

Энэ өв гүн их газрын нууц хэмээвээс
Хүмүүний хөгжлийг түлхэж өгдөг.

Арван гурван суу их 
Тэнгэр, газрыг холбогч 
Багана оршдог тайлал буй.

Энэхэн газар нь бөө үрсүүд
Өвөг дээдийн нутгийг тахиж
Гарвал үүслээ дурсаж
Өнө мөнхөд оршиж
Энэхэн гаригтаа эзэн сууж
Эрхмийн үйлийг үйлдэж яваагаа таниулан мэдүүлж
Энэрэл хишгийг нь хүртдэг.

Энийг нь 
Арван гурван их тахил хэмээн нэрийднэм.
Хэрхэн үйлдэхийг нь их Буурлууд нь
Өөр өөрийн үйлээр
Удам судрын онцлогоор янз янздаа учир
Аргыг бид хэлэмгүй.

Харин улаач үрсүүд нь ухан мэдвэл зохилтой
Нэгэн сайхан магтууг үүнд хүүрнэе:

Алтайн магтаал

Өглөөдөөн жингээр униар суунаглаж л байдаг
Үд дунд нь дүнхийж л байдаг гэвэлээ
Хаадайн өндөр торзойн нуруунд
Хангайн шилүүс сүрдэм оршиж л байдаг гэвэлээ
Аргал, янгир, угалз нь амар тайван оршим зээ.

Суунай өндөр уулууд нь 
Сугсран, сугсран налайж л байдаг гэвэлээ
Сүр улаан хүч нь ээ 
Суу ухааныг нь өвлүүлэн, өвлүүлэн оршино хэмээвэлээ
Суунайх аргалын утаанд нь
Үлгэр домог нь хуучлагдаж л байнам зээ

Алтан нарны гэрэл нь 
Цаст оргилд нь оршвол хэмээнэм зээ
Тунамал цагаан чулуунууд нь
Тунгалаг усанд нь оршино хэмээвэлээ
Түмэн хүслийн шид нь
Рашаан булгийн усанд нь арвин ихээр оршном зээ

Мөнх цасан эхтэй 
Мөлгөр чулуун оргилтой
Хаадайн хаан алтайн арван эзэн мину зээ.

Зээ алтайн магтаал хэмээх 
Гурван өдөр туульс хайлдаг.

Энэ л магтаалд нь оньс болгох
Энэ шүлгийн мөртүүд оршиж байдаг бөгөөд
Энэ нь гуравдах гарагт хүүрнэн өгүүлэгдэх бөгөөд
Нууц нь 
Суу таван өвөрт
Эрдэм ухаан, сургаал үгсэнд
Энэхэн биеэ хичээнгүйлэн суух
Удмын олон балчируудын
Ухааны оньсыг тайлах тэр л нууцыг агуулах
Суу арван гурван ухааны түлхүүрийг оршоох
Магтаалын нэгэн чимэг
Шидийн нэгэн нууц орших ажгуу.

Гурван өдөр туульс хайлахын учиг нь
Магтаад барамгүйдээ бус
Тэсвэр тэвчээр хатуужлыг нь
Тэнхээт оюун бодлыг нь
Хөрстөд байх хүслийг нь
Хүмүүн заяаг тулах тэнхээг нь 
Сорин байдгийн учиг энэ.

... Ингэж Савдаг өвөгийнхөө сайхан сургаалуудаас сонордсон билээ. Амьд ахуйдаа буюу одоогоос гурван зуун жилийн тэртээ 1713 онд төрсөн гэхээр тэр үеийн Монголын нийгэмийн байдлыг, ялангуяа бөөгийн ямархан цаг үе байсан бэ гэдгийг төсөөлцгөөж бөөгийн мандан бадралынх уу, дарагдаж буурсан үеийнх үү, тас хориотой байсан үеийнх нь үү хэмээхийг та бүхэн өөрсдөө эрэн хайж уншин биччицгээж бусадтайгаа бодлоо хуваалцаарай. 
Юутай ч өөрийгөө би харц эгэл өвөг, залхуудаа савдаг хийж байгаа сайхан гар, магтаал магтаж мэдэхгүй ээ Хурмастааа Хурааан хайрла хахаха гэж инээх энэхэн Савдаг хэмээх өвөг минь хүртэл ямар их суу ухаантай сайхан Буурал өвөг минь байж гэдгийг дээрхи үгнүүдээс нь дүгнэлт хийгээрэй.
Бид өнгөрсөн зун арван гурван их тахилга буюу арван гурван Алтайгаараа аялан, алтай таван богдынхоо өвөрт өргөсөн

Эцэг, Эх язгуур дээр тулан босож 
Энх Мөнх Тэнгэрийнхээ 
Зарлиган доор бөхрөн сууж 
Хөрст Дэлхийнхээ тайван амгалангийн төлөө 
Хүмүүн заяаныхаа өнө мөнхийн төлөө 
Эр, эм заяаныхаа эгшиг дууны төлөө 
Энхрий балчир үрсийнхээ ирээдүй хойчийн төлөө 
Долоон үеэрээ дордойхгүй гэж 
Тусгаар таван тогтнолоо 
Толгойноосоо дээд оройндоо 
Тахин шүтэхээ тангараглан, биелүүлж 
Тусгаар тогтнол таныгаа 
Тулах дөрвөн мөчит хасаараа 
Түшин явахаа тангараглая!

хэмээх тангараг тавигдсан бас нэг нууц, хачирхалтай зүйлсийн тайлал энд үргэлжилж л байна. Энэ тахилгыг амжилттай тайлж тахиснаар энэ их номуудыг, түүхүүдийг бичиж та нарт өгөх эрхийг бид олж авсан юм. Түлхүүр гээд байдаг нууц энийг хэлнэ. Та бүхэн сайн боддоо. Бид энэ тахилгуудыг хийхдээ энэ бүхэн болно гэдгийг мэдээ ч үгүй. Та нар яваад биднийг тахивал маш их нууцуудаа хэлэн гоё гоё номын материал өгнө шүү гэж хэлсэн бол хичнээн олон улаач нар явах бол, хичнээн олон хүн сэтгэлийн өргөл өргөж идээ ундаа, бензин тос даах бол. 

Ийм юу ч амлаагүй байхад нь бид өвөг Буурлууддаа сэтгэл гарган залхуурч хэвтэлгүй олон хоног өдрөөр тахилгаа хийсэн билээ. Бид өмнө нь Өмнөговь руу яван Ёлын амнаас эхэлсэн. Энд нилээн их бэрхшээл учирч зарим улаач нарын маань машин таг болон эвдэрч гацаж, олон олон бэрхшээлийг туулсан. Эндээс би бодохдоо за ойрхог газар ингэж байгаа юм чинь тэр хад асгатай холын хол газар бүүр ч хэцүү гурав дөрвөн машин хүн л явах байх гэж бодож байтал хорь гаран машин болчоод зуу гаран хүн өөр өөрсдийнхөө оролцох, оролцох үйлээрээ оролцсон нь холын бэрхшээлээс айсангүй залхуурсангүй, мөнгө төгрөгөө хармалсангүй, алив юманд шунасангүй, мөн нийтээрээ нэгдэн сайхан зохион байгуулж айх аюулгүй, аваар осолгүй, амь үрэгдэлгүй ирцгээв. Ирсний дараах шагнуулаа та бүхэн амтархан уншдаг болж буйн учир энээ. Мөн улаач нар маань үүрэг даалгавраа авцгаан үйлэндээ шамдаж эхэлсэн учир ч их бий. Иймээс л алдарт 108 өдрийн бөөлөөгөө сайтар хий гэж Эзэн Дээдэс зарлигдсан бизээ.

Манайхан энээс ч хүндийг даван туулсан нь 2012 оны 12 сарын 21 ны бөөлөө шүү дээ. Тэр хүйтэн хол газар, тэр их зүйлийг босгож бүтээж, ажиллаж, хийж чадсан өргөөнийхөнөөрөө бахархаад баршгүй. Энэ үйлийг хийснээр бид жинхэнэ Тэнгэрийн Эзэн захирагч нар нь эх дэлхийдээ бууж үйлээ хийх эрхийг нээж, Тэнгэрийн хаалгыг мянганы хаалгыг цэлийтэл нээчихсэн юмдаа. Бид ийм үйл хийсэн бол Буурлууд маань тэр л их хүсээ нэгтгэж байж, тэр их хэм эрчмийг дэлхийгээс цацруулан нэгтгэж хүчээ авч байж ирэх галавын аюулыг онож буудаж чадсан л юм даа. Юм дараа нь бүгд тодорно. Бид алдар нэрийн төлөө үүнийг хийгээгүй, хийх ч үгүй. Бидний үйл удах тусмаа л хүмүүст ойлгогдон учрыг олж тэрхэн үед нь дэмжээд өгөхийн оронд гутаан доромжилж байсандаа харуусан нүүрээ түлэх цаг ирж л таараа. 

Цаг нь болохоор түүний нууцыг нарийн би дэлгэх болно. Харин хамгийн сүүлийн Алтай Арван Гурвын тахилгаар гэхэд л манай өргөөний улаач нар маань энэ л судруудыг олж авах эрхээ авсан юм шүү дээ. Биднээс өмнө бөө байж л байсан. Олон, олон отгууд одоо ч байж л байна. Шоучингууд гэж биднийг гутаадаг тэд ч бас бөөн тахилга хийдэг л биз дээ. Яг л адилхан зөндөө л тахилга хийдэг. Гэтэл тэдний гаргаж буй судар ном нь хаа байна. Нийтээрээ өгч байгаа нь хаа байгаан. Харин ч бид л мундаг та нар ч дээ л гэхээс Тэнгэрийн нууцуудыг дэлгэж өгч буй нь хаана байна. 

Өргөөний улаач нар маань ихэнхи нь дөнгөж боссон нялх нь үнээн. Гэвч мэдлэг нь олон жил бөөлснүүдээс ч ихийг мэддэг болж байна. Одоо ганц дадлага туршлага хэрэгтэй. Босоод олон жил болсон нь цөөн нь үнээн. Гэвч энэ хүмүүс маань мэдсэн сурснаа харамлаж, мэдлэг юугаа үнэлж, аархаж хатуурхаж, гайхуулж онгирдоггүй. Харин ч балчир багахан улаач нарынхаа амийг нь давхар манан бөөлөө бүрийг нь ажин дэмнэж, Буурал Дээдүүдээрээ давхар мануулан, сурсан бүхнээ зааж сургаж явдаг дэндүүгээс дэндүү сайхан сэтгэлтэй улаач нар юм. Сэлхэнцэг удган, Хурцбаатар зайран, Соно зайран гээд өмөг түшиг тулгуур болон үйл юуг нугалцан, олныг ухааруулан зүтгэх Тэнгэрийн эрхэм улаач нартаа гялайлаа. Заавал Буурал дээд ч гэлгүй замбад насыг элээж, амьдралын сайн мууг үзэн хат суусан олон нас тогтсон эжий, аав нар бий. Тэд маань бага балчир арван настай улаачаас эхлээд хорь гаран насны хонгор залуухан дийлэнхи улаач нартаа замбынх нь амьдралд зааж зөвлөн, залж чиглүүлж явдаг учраас өргөө маань нэг л гэр бүл болжээ. 

Залуу балчир улаач олон нь харин бусдаас онцгой хүүхдүүд нэгджээ. Онгироо сагсуу үгүй, даруу төлөв ч хөгжилтэй. Ахмадын үг, бусдынхаа үгийг тосож хүлээн авч сурсан. өөр хоорондоо эвтэй. Бусад олондоо тустай. Чих зөөлөнтэй, хараал урсгадаггүй, идэвхи чармайлттай, мэдэхийн төлөө хичээдэг, залхуу хойрго үгүй, дэг журамтай, тусч тийм л сайхан хүүхдүүд олноор цуглажээ. Ойчоод одох бидний залгаиж халааг залуучууд маань сайн авч явна гэдэгт бат итгэнэ. Тэд тахилгыг хэрхэн хийдэг. Юуг мэдрэх вэ, яаж зохион байгуулж олноороо явж үйл хийдэг вэ, идээ будааг хэрхэн засдаг, өөр хоорондоо яаж харьцах вэ, олны дунд биеэ хэрхэн авч явах вэ, олиггүй авиргүй байвал хэрхэн муухай харагдах вэ гэх бүгдийг л харж суралцаж бодож тунгааж яваа. Тамхи татдаг нь тамхиа хаяжээ. Архи уудаг нь үгүй билээ. Ийм л сайхан улаач үрс нийлж нэгдээд нэгэн гэр болоод л байгаа юм даа. Бүгд л мэдэхийн төлөө хөгшин, залуугүй шамдаж байнадаг. Бүгд л Буурал Дээдүүдээсээ суралцан байна. Тэднийгээ хайрлах хайр биднийг нэгтгэдэг. Тэднийхээ хүслийг биелүүлэх зорилго биднийг нэг гэр бүл болгодог. Тэднийхээ итгэлийг биелүүлэхийн төлөөх тэмцэл биднийг ажиллуулдаг ийм л болждээ.
Савдаг хэмээх сайхан Буурал минь ч ийм байхад бид юунаас айж, юунаас халшрах вэ. Бид нэгдэж чадаж байгаад Тэнгэр талархан нууцуудыг гаргах эрхийг өгснийг бүү мартцгаа. Энэ бол зөвхөн эхлэл.

Бидний үйл цэвэр, сэтгэл цагаан, итгэл агуу учраас Тэнгэр биднийг сонгож нууцуудаа тайлах түлхүүрүүдээ өгсөн юм. Бидний очсон явсан газар бүрт л тэр түлхүүрүүдийг авах үйлүүдийг хийлгэн зөв хийгдсэн учраас түлхүүрүүдийг нь өгөөдл яваад байсан болно. Арвангурав гэх тоонд учир их бий. Үүний учрыг цаг нь болохоор хэлнэ. Яагаад тахилга бүр өөр өөр байж, бусдаас өөрөөр явагдаад байсны учрыг явсан өргөөний улаач нар одоо ойлгох бизээ. 

Яагаад огтхон ч төлөвлөөгүй жижигхээн довыг хүндлэн өргөл өргөв, яагаад хэний ч сэтгэлийг татахгүй хатсан өвстэй газар хоноглон, тэнд бууж өргөл өргөв, яагаад заримдаа огтхон ч төлөвлөөгүй газар нь өргөл өргөж Буурлууд бууцгаав, яагаад зарим төлөвлөсөн газар нь өргөлийг нь өргүүлэлгүй хориглож байв, Яагаад заримд нь өөр өөр өргөл өргүүлэв, яагаад зарим газар нь хөөрч баярлаад, зарим газар нь улаач нар усан нүдлээд уйлаад байв энэ бүхний учрыг маш сайн санаж, маш сайн бичиж тэмдэглэх л хэрэгтэй дээ. Учиргүй юм гэж байдаггүй.
Unlike ·  · Follow Post · 5 hours ago
  • Damidanjamts Erdenechimegtonshuul Тэнгэр Монгол Газар уншиж байгаад 21бөөлөө гэнгүүт шууд ...хажууд ажиллаж байсан хүүхэд Чимгээ эгчээ яасан бэ гээд гүйгээд ирлээ аа найтаах гэж байгаад арай гэж болилоо гэлээ Ээгг гээд цухиртал уйлах гээд арай гэж зогсоогоод сонин авиа гаргаад...Тэнгэр минь учиртай л байхдаа Буурал дээдэсүүд минь мунхаг үрээ өршөөгөөрэй Тэнгэр Монгол Газар
    4 hours ago via mobile · Like
  • Alimaa Avarzad Bayarlaa. Tenger Mongol Gazar
    3 hours ago via mobile · Like
  • Гялбаа Мичид Уйлах нь ээ. Өндөр дээд буурлуудаараа, агуу дээдсээрээ, өргөөнийхөө эгэлгүй сайхан андуудаараа бахархаж бас хайрлаж явдаг шүү.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.