Saturday, November 9, 2013

Савдагийн тухай үргэлжлэл

Ёоооёёё хэхэхэ ёстой хөөрхөн яриануудаа номдоо бичсэн чинь ёстой сайхан хайр хүрээд байна. Ганцаараа бичих ч онцгүй юм байна. Савдаг бид хоёрын бас нэг ярианаас хагасыг бичье. Би түүнээс төрийн нууц тахилгат газруудын нэрийг нэхсэн чинь аягүй хөөрхөн хэлэхгүй гээд гүрийгээд байгаа юм чинь. Цаг нь болохоор аав чинь хэлнэ гэсэн хэхэхэ.

Савдаг: Цаг нь болоогүй байхад дуугарч, тэгж ам алдахгүй шүү.
Аянгат:Тэгвэл бид хаана байдгийг нь мэдэхгүй болохоор очиж
тахиж чадахгүй юм байна.
Савдаг:Би л лав хэлэхгүй.
Аянгат:Гэтэл төрийн тахилгатай уул арван гурав болсон гээд байгаа ш дээ?
Савдаг: Арван гурав нь байвал сайн л биз дээ.
Арван гурван хөлтэй байвал илүү бат л биз дээ.
Өнөө цагийн Төрийн тахилга бусаа бус.
Өвөг эртний Төрийн суу ухааныг өвлөж авах
Тэр түлхүүрийг олдог тэдгээр газрын нэр болохоос
Өнөө цагийн төрийн тахилга чинь бусаа бус бус
Хэдэн лам дүмбэр дүмбэр гээд л дуусдаг .

Аа харин үрс олноо харж баясаад наадан
Найранд нь хөгжөөд таатай л байнам.
Ан амьтан, гөрөөг нь хамгаалаад аятай л байнам.
Төрийн тахилтай уул усууд улам арвин болоосой гэж хүснэм.
Тэгэхгүйгээр алтыг нь хумслаад
Авдрыг нь нээгээд, гүзээг нь хүүлээд
Савдгийг нь хөнөөгөөд аюул их байна шүү дээ.

Аянгат: За төрийн дөрвөн тахил дээр тодруулга хийж өгөөч?
Савдаг: Тодруулга хийхгүй ээ, үр минь.
Төрөө батжуулсан бол сүлдээ босгоно.Төрийн сүлдэн есөн ухаан .
Аянгат:Төрийн тахил дээр энэ дөрөв гэсэн тоо их нууц агуулж байна?
Савдаг: Өвөг би хэлэхгүй ээ. Бүү асуу. Бүү асуу.
Үрс өөр өвгөдөөсөө асуу. Ярьдаг хүмүүн нь тусдаа, тусдаа байдгийг
мэднэ бид дээ. Тэр төрийн дээд өвгөдүүдийн Хаан,Хатан болж төрсөн тэр үрсүүдээс асуу. Би болбоос харц ард .
Хүндэтгэн дээдэлж, сахин хамгаалж явах учиртай.
Аянгат:Тэгвэл та эд нараас алийг нь хэлж өгмөөр байна? Үер татах, булаг сэргээх, нутгийн уул усны , голомтын энэ тэр гээд энэ олон тахилганууд. Тэр сайхан яруу тунгалаг дуудлага, аялгуу дуунуудыг ?
Савдаг: Тэрийг чинь ч өөр өвөг хийнэм.
Аянгат:Тэгээд та одоо юу хийхэв?
Савдаг: Би ингэж үглэж суудаг өвөг байна. Одоо болтол ухаагүй юу?
Өвөг би хэлбэл ч хэлнэ. Гэхдээ үрсийг нь сүрдтэл сайхнаар хэлж чадамгүй.
Аянгат:Та тэгвэл Хурмастыг, Лусыг, Савдгийг магтан дуулсан
сайхан сайхан шүлгийг хэлж өгөөч?
Савдаг: Хурмастаа хураан хайрла
Лусаа ариун байлга
Савдгаа сайхан байлгаарай. Хахахаха.

Би тэгж магтан дуулж бөөлж байгаагүй.
Чин сэтгэлээсээ л дуугаа өргөж бөөлж байсан.
Тийм л үр.
Заавал магтааж ерөөгөөд байдаггүйг учирлах гэж Би,
Харин магтааж ерөөсөн нь
Тэндээ нууцыг учиглаж
Өвлүүлж үлдээж байдгийг
Хэлэх гэж ирсэн юм.
Unlike ·  · Unfollow Post · 16 hours ago

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.