Thursday, November 14, 2013

Удахгүй гарах Бөөгийн товчоон судрын хэсгээс...

....Онгод Тэнгэрийг хэдийтэй зөв залж 
Удам судрынхаа үйлэнд нь
Аятай тухтай зүтгэвчиг
Эд агуурсын шуналд автаж
Бие сэтгэлийн өдөөлөгт өртөж 

Хүүрийн газар бөөлөх
Хүний зовлогоор наадах
Эд агуурсанд шунах зэрэгт нь
Урьд эрт үед нь өөд болж
Онгод Тэнгэрээс нь улаачид суралцаж байсан.
Өөрийн хүсэл шуналд өртөгдөж
Өөрийн биеэ золигдсон
Тэнгэр, Газрын завсар дахь
Олон бөө үрсийн сүнс нар нь
Дайран орж ухаан санаагаар нь тоглон

Шидтэй нэгэнд нь шингэж орсон мэт
Дамшиглан наадаж тэдгээр үрсийн
Шунал хүслийг уламтай дэвэргэж
Өөрийн хүслийг хангаад орхин гарахдаа
Энэ биеийнх нь зовлогыг хөнөөж орхидог.

Биеэ хөнөөлгөсөн сүнс
Мөн адил БҮҮНҮҮД болон үржмой.
Хорлосон нөгөөх БҮҮ сүнсний
Мөнхийн БҮҮ ЗАРЦ болмой.

Энэ бүхнийг нь зогсоох гэж
Өндөр Тэнгэр өнөө цагт
Олонтой Онгод, Тэнгэрийг зараадаж
Олон сүнсийг эрлэгт хамруулан явуулж

БҮҮ ЗАРЦ үрсүүдийн амин сүнсүүдийг
Тэнгэрт өргөж мөн ахуй биеийг нь тэгшлэхээр
Олонтой үзэж байгаа нь
Тэнгэрийн цаг ирсний нэгэн шалтгаан бөлгөө.

Тэнгэрийн үйлийг
Газарт явуулах бас нэгэн шалтгаан бөлгөө.

Тиймээс БҮҮ ЗАРЦ болох аюулд өртүүлэхгүйн учигт
Өнөө цагтаа өөрсдийгөө
Бөө хэмээн зарлагч үрсүүдийн
Ухааныг тэлж, үнэнд суралцуулахаар
Тэнгэрийн энэхүү судраа дэлгэн байгаа билээ.

.... хэмээн Дээдэс тайлбарласан нь энэхүү Бөөгийн товчоон судар гарч байгаа. Энэ сударт бөөгийн нэршилээс өгсүүлээд л тайлбарлаж эхэлсэн бөгөөд мөн хэрхэн яаж бэлдэх, угаа хэрхэн авах вэ, өмсгөл зүүсгэлүүд хуягны тус бүрийн зориулалт утга учир, хэрхэн биежүүлдэг, юу анхаарах, юуг цээрлэх, засал хэрхэн хийдэг, шившлэг хэрхэн хийдэг тайлга тахилганы учир хэрхэн яаж хийдэг, идээ будаанд нь юу орохов, муу сүнс дайрсан бол хэрхэн аяж гаргах вэ, энгийн ардууд бөө байхгүй үед авах анхан шатны арга хэмжээнүүд, хүүхдээ туулайдах учир юу вэ, гадас гаүар шаахдаа юу гэж гуйх вэ, нүүхдээ яадаг вэ, шинэ газар очоод яах вэ гэх мэтээс авахуулан анхан шатны бүх л зүйлийг нарийн тодорхойлон тайлбарласан ном болно. Ийм номыг та бүхэн сонирхоно уу. Мөн өөр сонирхож буй бүхнээ асуугаарай. Би нэмэлт болгоод бүгдийг нь асууж оруулж өгье. Нууц товчооноос түрүүтэй энэ номоо гаргахаар одоо хийн буй билээ. Асуугаагүй орхисон зүйл байна уу, бас санаа авахаар юу байна энэ бүхнийг гаргахын тулд та бүхэн бөөгөөс сонирхсон бүрээ доор асуугаарай.
Unlike ·  · Follow Post · 9 hours ago
  • Minjin Maga Zuudnii tuhai sain medleg heregtei baina. Muu muuhai um ih zuudelhiin getel sain saihan um ih zuudlne zuntui zuud. Garj gaduur yavahgui baihad yagad muu muuhai um zuudleed baidag baina. Zuudiig l nen sain tailbarluamaar baina hen zuud ugj chaddag ve? Orson garsan hajuu havirganii buh l suns zuud ugj chaddag umuu? Esvel ongod tenger l zuud ugdiimuu?
    8 hours ago via mobile · Like · 2
  • Minjin Maga Uuriin sunsnii bodol mun zuud bolood baina uu? Ih l tom sedev um shig sanagdaj baina. Ongduud ursde yag yaaj zuud ugdug ve zuud ughud hetsuu yu? arai hiij uguj baiga zuudiig n oilgohgui baina uu? geed l asuult zunduu zuudnii talaar
    8 hours ago via mobile · Like

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.