Thursday, November 7, 2013

Жамын тухайд

Өглөөний мэнд, өчигдөр дутуу бичсэнээ гүйцээхээс. нэг мэдсэн шөнө өнгөрсөн байсандаа энд. Унтах зуураа Дээдсүүдээс асуухад: Үр минь чи өөрийн үйлтэйгээ бас ирээдүйн утгатай бодон, бид яах гээд буугаад та нартай зууралдаад байгааг дахин нэг бодоод үз. оломгүй бол би хариулж өгье гэвээ.

Дээдсүүдийн маань зэрэг зэрэг бичүүлж буй Монголын Нууц Товчооны нууцын тухай буюу түүхийн ном, Бие засах арван гурван суу ухааны тухай буюу аргын онолын ном, Бөөгийн товчоон хэмээх билгийн гурван номын бүх сэдэв ЖАМ дээр уулзсан тухай би ярьсан. 

Монголчууд нь Жам буюу Мөн чанарыг голлодог ухаант ард түмэн болохоор Жамын бус алив юмыг цээрлэдэг. Юу ч хийсэн маш олон аргаар сэтгэж, олон аргаар хийж үздэг нь одоо ч яс цусанд бидэнд бий. За бүр хамгийн марзан жишээ гэхэд л гадныхан гав ганц шүтээндээ залбираад л гуйгаад байхад манайхан лам, бөө, мэргэн түргэн хүн, исус, нар, сар, удган мод, илчтэй гэсэн агуй хэн ч байсан гуйгаад л хаядаг биз дээ. Гадаадад ажиллаж байхад тэд нэг л аргаар ингээд бичсэн байна ингэнэ гээд л зүтгэхээс эвдэрвэл оролдож харахгүй байхад монголчууд ядахдаа нэг дэлсээд авахаа мэднэ. Зурагтаа зодож, ухаж онгойлгож үзээд хамаг юмыг нь хөдөлгөж шахаад үлээж ч нэг үзэж л байдаг биздээ. 

Энэ нь бүх л юмаа өөрсдөө оролдож хийж чаддаг үздэг, толгой дээрээ бүх амьдралаа чирж авч явдаг байсан малчин ухамсар маань бидний эсэнд байж л байна гэсэн үг. Одоо ч хөдөөний хүмүүс бүх л юмаа өөрсдөө хийж бүтээж, оролдож байдаг. Гэвч надад одоо тэдний хужаа мотцикл гээчийг унаад малаа хариулдаг үнэн тэнэг дургүй хүрмээр харагддаг. Тууж яваа малаа
стрессдүүлээд байгаа юм биш үү. Стресстэй малын мах идээд хүн стрессддэг гэж эрдэмтэд батласан ш дээ. Би мал байлаа гэхэд манай эзэн муухай дуутай, аймаар юмаар хурдан хөөгөөд дөрвөн мөчийн минь чадлыг сориод хөөж туугаад давхиад байвал түвэг биз дээ. Чихэнд чийртэй. Ингэхэд мал дотор нь бас хөгшин залуу байж л байх байлгүй дээ. 

Ямар залуу мал шиг хурдлаад тэр моотоотой нь уралдаад баясаад гүйгээд байх чадал байх биш. Зүрх муутайг ч хэлэх үү хар ядаргаа. Харин малчид маань тэрний оронд авгайгаа хүүхдүүдээ, ааруулуудаа, ачаад давхиж яваа нь гоё харагддаг. Заааа байзоо тоолоё, урдаа нэг охин суулгажээ, ардааа нээээг, хоёр, гурав, дөрөв ... пөөөх тэгээд хамгийн сүүлд нь авгай нь ааруулан дээрээ суучихаж гээд л хөгжилтэй гоё биз дээ. Зун нэг хүн бараг 5, 6 метр модыг хөндлөн өвөр дээрээ тавиад яг дээсэн дээр агаарт явдаг хүн шиг яваа нь ажилсаг шоргоолж шиг аятайхан харагдсан. Бид машинтай, юутай хээтэйгээ айгаад зам дээр багтахгүй зай тавин хүлээсэн дээ. 

Ингээд л бодоод Дээдэс юу хүссэнийг ойлгосон доо. Бид Жамыг дээдэлдэг ард түмэн тэгэхээр Жамаараа төрөхгүй үйлийн үрийн золиос болон тэр зовлонг тээж төрж буй хүүхдүүдийг гарсан хойно нь эмчлэхээс өмнө тэднийг эрүүл саруул төрүүлдэг. Жамд төрөх бүхэн эхээс гарахдаа эрүүл саруул төрдөг үрс бий болгох. Үүний тулд цэвэр агаар, цэвэр хоол унд, цэвэр устай эрүүл байгальд амьдрал байхыг ойлгуулах. Үйлийн үрийг ингэж үргэлжлүүлэхгүйн тулд удам судартаа хор хохирол болгох үйл лайг эцэг эх нь хийхгүй байхыг сургах аваас тэр зовлонт үрс төрөхгүй шүү дээ. Их Монгол улсын үед яагаад эмнэлэг байхгүй байв. Шорон байхгүй байв. Цагдаа байхгүй байв. Яагаад шүд эрүүл бие эрүүл байв. Өвчтэй хэдэн сульдак цэрэгтэй бол юун байлдаан хийх биз дээ. 

Дээдсүүдийн уурлаад байдаг нь аргагүй учигтай бурхны салтаан бузрууд гэх нь шарын шашин дэлгэрээд сүм хийд, гадны шалиг завхайнуудаас өнгөний өвчин үржсэн шүү дээ. тэмбүүрээд дуусах гэж байхад нь би аварчихсан гэдгээрээ л орос хүн онгироод доромжлоод, одооны үеийнхэн аврал минь гээд байдаг.

Тэгэхээр бөө бол нэгт урьдчилан сэргийлэх, үйлийн үрийг ойлгуулж зөв амьдруулснаар өвчин эмгэгтэй хүүхэд төрөхгүйг ухааруулах
хоёрт эрүүл орчинд өсөж амьдарч байж эрүүл хүүхэд гаргахыг ухааруулах
кола уугаад, пицца идээд л, хар утаан дунд амьдраад байхаар эрүүл хүүхэдийн тоо маш ихээр хорогдоно.
гуравт өвчин эмгэгтэй төрсөн бол байгалийн аргаар, эрчим эхээр тэтгэн хоргүйгээр эмчлэх дөрөвт эсийн хэмжээнд мэс хэрэглэлгүй эмчилж эдгээх гэх мэт олон зорилготой юм байна, 

Тэр үед тасраад унасан гарыг нийлүүлчихдэг байсан шидтэнгүүд одоо Онгод болон буугаад байгаа. Тэднээс улаач нар нь сурах ёстой. Шидийг нь өвлөж, аргыг нь сурах ёстой. Ёоооохх энэ чинь нээрээ бас нэг том зорилго. Нөгөө хий, шар, бадганыхаа учрыг заалгах ёстой. Дээдсүүд хүн эмчлээд байгаа биздээ. Түүнийг нь хаах мундагаа гэхийн оронд учир шалтгааныг асууж ямар үйлээр яаж эдгээв гэхийг нь асууж байх хэрэгтэй. Хүн олныг хүнд өвчин тусахаасаа өмнө биеэ эрчимжүүлж дархлаагаа сайжруулах аргуудыг зааж өгөх хэрэгтэй. Ингэхээр БӨӨ та нарын үүрэг асар их байгааг ухаарцгаа.

Манай өвөг Дээдүүд мундагаа хоох гэж ангайж цаг алдаж байхын оронд сураад авах хэрэгтэй дээ. Тэд ирсэн юм буцах цаг нь болохоор бас буцна. Тэд энд томлолтоор ирдэг. Үүрд ирээд байх юм биш. Дээрээ Тэнгэртээ биднээс ч их ажилтай. Ажил хийдэггүй байсан бол яаж бид нар дээр буухаа яаж мэддийн. Тэдний судалгаа ажлаар бол лав манай дэлхийгээс нар хүртэл зайг 90 дахин үржүүлсэн хэмжээний орон зай одон оронг судласан цаашид ч явна гэж байсан. Долоон үед ирэх удамшлын гажгийг Таван үе болгож чадсан. одоо үүнийг энэ замба тив дээр турших дутуу гэж байсан юмдаг.Тэгэхээр нэг хүний санаанд нь шивнээд налаад өгнө гэсэн үг. заавал монгол хүн байх албагүй тэр нь. Хэний тархи тэр тухай их бодож сэтгэж, боломж байна тэр нь анивчиж дохио өгдөг. түүнд нь очоод л зүүдэнд нь юмуу, санаанд нь дэмнээд үзүүлээд өгчихнө. 

Менделев буюу Мэндлэв хэмээх хүмүүн нь гурван шөнө нойргүй бодож толгойгоо гашилгаад унтахдаа үелэх системийг олсныг бодоцгоо. Хүн төрөлхтнөөс хэн ч тэр үелэх системийн тухай тархиа овоон олон хоног бодоогүй байтал тэнд нэг хүн би бодоод байна гээд гэрэл асаж унтраад байгаа биз дээ. Очтол хөөрхий үнэхээр их хичээн зүтгэж ихийг хийж чармайсан байгаа биз дээ. Шагнах л ёстой зүүдэнд нь бат бөх үзүүлнэ. Ихэнхи хүн зүүдээ өглөө босоод мартдаг. Гэтэл энэ хүн маш мундаг хүн байна шүү. Тэр нарийн юмыг тогтоож аваад, анхаараад, ажил хэрэг болгоно гэдэг аугуу даа аугуу, Энэ хүн уг аваагүй хүн байсныг бүү март. Гэтэл угаа авчаад тархиа ажиллуулж өгөхгүй байгаа улаач нарт өвгөд гомдоллох нь аргагүй биз дээ. Бөө хүнд үүрэг, хариуцлага бөөн ажил л ирдэг. Энэ бол Тэнгэрийн ажил чинь. Иймд бүү залхуур, мэдэхийг төлөө, сурахын төлөө, суралцахын төлөө л хичээгээд байх хэрэгтэй дээ.
Unlike ·  · Follow Post · 3 hours ago

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.