Tuesday, November 12, 2013

Онгодын хулгайн тухайд

Энэхэн ярианууд бас та бүхэнд мэдлэгт нэмэр болох бизээ. Онгодын хулгайнд өртөн маш олон хүн ирж байсныг Хаан Дээдэс суллаж өгч байсан юм. Өөрөөр хэлбэл өөрийн мэдлэггүй, мэдрэмжгүйгээс болоод хар санаат шуналт бөө нарт Онгодуудаа хураалгасан гэсэн үг. Ийм олон хүний Онгодуудыг Хаан Дээдэс маань суллаж өгсөн дөө. Зарим нь бүр өөрсдөө Онгодоо авахгүй гэж өгч, бас нэгний Онгод нь зул дээр суулгахад нь шатаад зугтчихсан, тэгсэн хирнээ улаачаа хагас түлэнхий биетэй хүртэл дагаад явж байсан даа. Хий бие Хйисгэлэн дүртнүүдийн хооронд ч бөөн тулаан байдгийг бүү март. 

Адилхан Онгод байж гэж яахаараа хулгайлагддаг, баригддаг гэж бодож магадгүй. Тэгвэл та замба дээрээ ч бодоод үз. Та Онгодоо ойлгохгүй авахгүй хэмээн юу ч бэлдэж өгөхгүй, дээрээс нь унд хоолоо ч харамладаг. Гэтэл нөгөө хүнийх нь аль хэдийн улаачдаа буугаад сайтар биежээд хүчээ аваад тэнхээ сайтай, дээрээс нь зэвсэгтэй байхад нь мунхаг үр нь очоод намайг бөө болгохгүй байлгаж хайрла, арав хорин жилийн хүлээлгийг өгчих, та ав ав наадхаа гээд аман гэрээгээр өөрөө өгч байгаа биз дээ. Тэгээд л Онгодоо өөрсдөө та нар алддаг. 

Харин хар санаатууд бол алив би үзээд өгье туслаадахья. Миний хэнгэргийг бариадах, миний хуягийг нөмрөөд үз гэх мэтээр хуураад л хураачихдаг. Ийм олон нөхдүүд надад ирээд Онгодоо суллуулж байсан. Гэвч тэд үүнийгээ тоодог ч үгүй. Их л амархан гэж боддог бололтой. Иймээс би дахиж хүний Онгодуудыг нь чөлөөлж өгөхөө больсон. Чөлөөлөөд өгсөн ч дараа нь бас л нөгөөх Онгодоо гундаачихсан явдаг. Тэгээд би: өөрөө ухаарахгүй бол шал дэмий юманд Буурлуудыгаа зовоож дэмий ажил хийлгэхгүй ээ хэмээгээд больсондоо. Нэгмөсөн үйлийн үрээ хулгайлсан нь ч, хулгайлуулсан ч эдлэцгээнэ биз түвэг зүгээр. Хөөрхий сайхан Буурлуудаа би хайрлахгүй бол бусад хүн хайрлахгүй мунхаг гэж ухаараад тэрний оронд хэрэгтэй номыг нь гаргаж өгье гэдэг болсон доо. За нэг ярианаас бодоцгооно бизээ.

Аянгат:Хаан Дээдэс маш их олон Онгодуудыг суллаж өгсөн тэд хаачсан бэ? 
Дээдэс:Хөх мөнгөн тэнгэртээ очсон үрсүүд минь 
Хүчээ авчихаад эргээд ирнэ. 
Шуудхандаа буухад замба дэлхийдээ 
Удаантай хоргоодсон учраас ухаж байна уу? 
Хүчээ алдаж тамираа буурайтуулсан.

Иймээс тэд чинь Тэнгэртээ очиж
Дахин дахин бөөлнө. 
Бид чинь Тэнгэртээ бөөлдөг юм шүү дээ.
Нарны эрчмийг биедээ шингээж 
Улаачдаа өгөх тэнхээтэй болчихоод 
Эргэн ирдэг юм шүү дээ.

Онгодоо хулгайд алдахгүй, Тэнгэрээ хорионд оруулахгүй гэвэл өөрөө ухаажих хэрэгтэй. Тогоо шанага, сав кострюл, халбаганы төдий сэтгээд зөрүүдлээд байлгүй арвин ихээр өөрөө тунгаан бодож сэтгэл зүрхээ нээж чөлөөлж байж хайрцагнаасаа гарна. Миний хэлээд байгаа юмсыг өө тийм үү гэж уншаад өнгөрөх биш ургуулан бүх өнцгөөс нь бодоод байвал тархи чинь задарна. Оюун чинь тэлэгдэнэ. Буурлуудтайгаа амархан ойлголцоно. Миний энэ бичих хэлэх бүхэн цаанаа бас л гарах гарцны түлхүүрүүд явдаг учраас сайн задлан бодоцгоо. Холоос биш өөрөөсөө, хажуу айлаасаа хайж харцгаа. Өөрөө би ийм байвал бусдад ямар харагдах вэ гэж бодохоос биш өөр айлынханыгаа над шиг муул гэсэн үг биш шүү.
Unlike ·  · Follow Post · 9 hours ago
  • Minjin Maga Za medlee Deeds min. Ongodoo buulgah boloogui bi onogd buurluuddaa tahiliin shiree zassan baiga. Tanidag ulaachaara zaalguulan. Huch tamir tenheegee hurtej chadaj baiga boluu? ugta gedgee batalgaatai medsen humuusd ta handaj ene talaar aildnuu? yaaj buurluudiihaan huch tamir tenheeg ahuulah ve? buurluuda zalah bolomjgui baiga gadaad baigaa humuus ih bii.
    8 hours ago · Like · 3
  • Chinggis Ayanga Онгод хайраар хүч ордог юмаа. мөн энэ талаар буурал болон улаачийн хэмийн талаар бичсэн нийтлэлийг уншина даа. олон зүйлийг ойлгож байж улаач болно.
    8 hours ago · Like · 1
  • Chinggis Ayanga Сэтгэл гаргаад хайрлан зассан идээнээс амсаж л байгаа. Гэвч юунаас ч илүүтэй өөрийгөө бэлдэх хэрэгтэй дээ.
    8 hours ago · Like · 2
  • Minjin Maga za ashgui de. Setgel taivshirla. hecheeh bolnoo. gyalaalai.
    8 hours ago · Like · 2
  • Х. Мөнхчимэг amarhan sain baina uu Deedes min, ooriigoo beldene geheer hamgiin naad zahiin n yamar baival zohih bol?
    7 hours ago · Like · 1
  • Chinggis Ayanga Хамгийн наад захын юм нь өөрийн биеийн эрүүл мэнддээ анхаарах, өвгөд буухад тамхины бохинд заваарсан биетэй байхгүйгээс эхэлнэ. Гол нь бөө гэдэг юмны мөн чанарыг маш их сайн судлан уншина. Нөгөө буух гээд байгаа нөхдүүдийн зорилго, хүслийг сайтар мэднэ. Ихэнхи нь тэднийг ирж цай уух гэдэг гэж бодсоноос л цаг алддаг юм. Нүдэнд чинь эхлээд харагдахгүй ч маш хүндтэй өвөг эмэг чинь гэрт ирхэд ямар байх ёстой вэ гэж бодно доо. Бүүр мэдэхгүй бол чи өөрөө өөрийн үрс дээрээ ирэхэд гэр орон нь ямар байвал баярлах вэ. Хүүхэд чинь ямар байвал баярлах вэ. өөрийн таатай тааламжтай бүхнээ мэдэж бэлддэг юм. Ер нь улаачаа сонгохдоо Буурлууд зуун хувийг арван хуруу гэж бодсон бол зургаагаас дээш хуруу байхыг нь сонгодог гэдэг. Үүнд царай төрх нь ижил байх, зан ааш нь ижил байх, зорилго чиглэл нь ижил байх гэх мэт. Яагаад гэвэл хамтарч үйл хийх гэж байгаа учраас. Тэгэхээр өөрийгөө сайтар шинж, юунд дургүйв. Гэрээ нохойн хороо байлгах дургүй юу гэх мэтээр. Өөрт чинь яаж хандвал тааламжтай байдаг тэр бүрээр сэтгэж ойлгох ёстой. Үлдсэн 4 хурууны өөр араншин. Чиний дургүй буруу юмыг харин Буурлууд дараа нь ухааруулсаар засахад чинь тусладаг. Наад захын гэвэл энэ дээ.
    7 hours ago · Like · 11
  • Х. Мөнхчимэг Та минь ямар ч их ачтай буянтайгаа мэддэг үү? Таны л айлдвар, сургамж, зөвлөгөө, шипи... гээд л бүгд л оройруу ортол яг тас байдын шүү. Тандаа гялайлаа
    6 hours ago · Edited · Like · 1
  • Chinggis Ayanga Мөнхчимэг гэх нэрээ утга учрыг нь олж хайрлахаас эхэлнэ дээ бас хамгийн наад сурах зүйл нь. Мөнхөд чимэгтэй сайхан байж, мөнхөд мууг үлгэрлэхгүй сайханд чимэг болохыг ерөөж өгсөн сайхан нэр байна шүү дээ. Ийм сайхан нэртэй хүнээс муухай үйл гарах ёсгүйг ухааран бодохоос Буурлуудтайгаа ойлголцоно доо. Мөн аав ээжээсээ нэрийнхээ учрыг асууж, түүхийг нь яриул. Мөн Кү Чи гэхийг нь л лав би Буурлуудаас асууснаараа тайлбарлаж чадах ч үлдсэнг нь өөрөө тааж бураад яахав. Мөн гэдэг нь мөн чанарын мөн, тийм гэсэн эерэг сайхан үг, Кү нь Тэнгэртэй харьцах урлаг, сурлага. Чи нь эрчим, хэм дулаан гээд л сайхан юмнуудаар даанч дүүрэн сайхан нэр байна шүү.
    6 hours ago · Like · 3
  • Chinggis Ayanga Би Буурлуудаас сонссон будаа идсэнгээ л ярьж байдаг юмаа. Бусад маань над шиг мангар битгий байгаасай, залуус үүнийг эрт хийж мэдвэл надаас илүү амьдрахыг нь баярлан байж бичдэг юмаа.
    6 hours ago · Edited · Like · 4
  • Chinggis Ayanga миний залуу нас шал тэнэг өнгөрсөндөө. Харанхуй мэдлэг дунд, тогоон дунд хийсэн бүтээсэн үгүй өнгөрсөнд харамсдаг
  • Chinggis Ayanga Харин залуус та нар эмэг миний насан дээр ямар ихийг бүтээсэн байх болоо. Ай сайхан сайхан. Өргөөний залуус маань маш бахдалтай
    6 hours ago · Like · 4
  • Х. Мөнхчимэг Хэрэв та энэ их үйлийг эхлээгүй бол залуус бид хаанаас хэнээс гэгээрч /гэчихжээ... эхлээчгүй байж ккк/ сэхээрэх байсан бол? Гэхдээ тогоон дотроосоо ч /ахуйгаас/ хамаагүй хэрэгтэй зүйлсийг олж хардгийн байна.
  • Erzorig Ezo 10 huruunii ulgerleer aildsan surgaali tani yasan saihan oroi ruu mini orov... Tanidaa ihee gylailaa
    6 hours ago via mobile · Like · 1
  • Ochiroo Ochir Онгодын тухай бичсэн нь гол зурах шиг болов.
    6 hours ago · Like · 1
  • Chinggis Ayanga хэхэхэ та нар хүүхэлдэй үздэгүүдэд сургана шүү дээ. Намайг Буурлууд сургаад л гинжин холбоогоор яваад байна. Тэгж байтал би үхээд бас хүүхэлдэй үздэг болоод л инээдтэй юм болох юмаа даа.
    6 hours ago · Like · 1
  • Х. Мөнхчимэг хэхэхэ, тэр цагт ихэнх нь гэгээрсэн илүү амар болох байхаа тэээ?
  • Ochiroo Ochir Гялс гэгээрчих юмсан. 
    6 hours ago · Like · 4
  • Chinggis Ayanga Хүүхэлдэй үздэгүүдийг зөв хүүхэлдэй үзүүлдэг болчуул бид шиг болохгүй байхаа. Миний үед 50 ын хүүхэлд гэж мангар том ганц хүүхэлдэйгээр би тоголодог байв. Том болоод түүндээ хувцас хийж оёсоор би юм оёж сурсан. Би түүндээ тэр үеийн хамгийн үнэтэй зарагддаг чулны торон цагаан хөшгийг нь хайчлаад плааж оёод өгсөн. Бас ээжийнхээ савхин дээлийг нь хайчлаад тэрэндээ дээл хийж өгөөд ээж залуугаараа чад хийхээ дөхсөн шүү хэхэхэ
    6 hours ago · Like · 7
  • Х. Мөнхчимэг хэхэ харин тийм ээ, блог-с уншиж байсан. инээдтэй үе, би бас хүүхэлдэйнийхээ үсээр их тоглодог байжүлэ, Одооны хүүхдүүдэд Монголоор хүмүүжих ямар ч орчингүй болжээ, гадаадижсан монгол хэлээр хэлд оржийшд
  • Х. Мөнхчимэг багадаа оньсон тоглоомоор их тоглоноо, гэхдээ оньсыг тайлж арай л дийлэхгүй, зориулалтыг нь өөр юм болгож тоглоно, миний хүүхдүүд бас яг тийм оньсон тоглоом нээх тоохгүй.... царай зүс өнгө зүс олонтойгоор нь гадаад тоглоомонд хошуурна,
  • Chinggis Ayanga Гэхдээ тэд оюун ухааны хувьд маний мангар байснаас хавьгүй илүү хөгжилтэй болохоор зөвд нь чиглүүлчихвэл бүүр ч ихийг хийчихнэ гэж би итгэдэг
    6 hours ago · Like · 2
  • Х. Мөнхчимэг тийм шүү. 100 %
    6 hours ago · Edited · Like · 1
  • Chinggis Ayanga за ажлаа хийедээ сайхан амарчихлаа.
    6 hours ago · Like · 1
  • Х. Мөнхчимэг тандаа гялайлаа.
  • Tsetsegjargal Dorj Гялайлаа Дээдэс минь.
  • Bolormaa Nurzed Хөөх энэ бүхнийг уншаад нэг зүйлийн талаар асуумаар санагдачихлаа.Ноднин манай охиныг угтай гээд л нэг бөө онгодыг нь өөртөө буулгаж үзээд , гартаа зүүдэг байсан бугуйвчаа нэхлээ гэж өөрийнхөө хамаатны хүнийг завхан луу явуулж авахуулсан гэсэн.Тэгээд угийг нь авахуулахаа ч үгүй өнөө бөө нь намар нас барсан дуулдсан.тэгэхээр энэ одоо онгодоо хураалгасан гэсэн үг үү? хожим саяхандаа , 7 билүү 8 сард тэр бөө бололтой хадаг яндар болсон жижигхэн биетэй хүн миний зүүдэнд ороод надаас уучлал гуйгаад байгаа л юм шиг байсан. Энэ үеэр би дээдсийн номыг уншаад ТМГ дуудлагыг хэлж өвөг дээдсээсээ аврал гуйн залбирч байсан юм.
  • Savaagui Balchir deedesdee ih gylaalaa
  • Sed Adiya deedesdee ikh gylaalaa
  • Хатан Ээжийн Хайртай Үр Амар байна уу Дээдэс минь? Улаачдаа залраагүй онгод дээд тэнгэртээ яагаад? ямар зүйл буруугаас хорионд ордог юм бэ?

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.