Thursday, November 7, 2013

Гуравдагч мэлмийн тухай

Гуравдагч мэлмийн тухай

Хий бие, хийсгэлэн дүртэн болгоныг нь
Тархины төв хэсэг ухан мэддэг бөгөөд
Эрт үед энэхэн духны цаад талын төв хэсэгт
Орчлон дэлхийн үнэн бүхнийг ажин харж
Хий биетэй хийсгэлэн дүртэн болгоны 
Дүрийг нь хардаг байсан.

Тэр мэлмий эртдээ оршин байгаад 
Хүмүүн заяа муйхарлан тэнэгтэж
Хар хижүүд болох цагт нь арилан үгүйрч
Ухаан санаа нь бүдгэрч 
Энэ их хүчээ алдсан гэдэг домог байдаг.

Улаач үрсийн тэрхэн газарт нь 
Өвөг дээдүүдийн мэлмий 
Зөн юу булчирхай хөгжин байдаг. 
Түүгээрээ дамнан гурван мэлмийгээр 
Хий биетэн, хийсгэлэн дүртэн бүхнийг
Ажин харж чаддаг хэмээн өгүүлдэг.

Иймээс гурвалжин дотор 
Нэгэн нүдийг дүрсэлдэг нь 
Чин, Чу, Кау Чу Ир үнэн гуравт тэнцэн ухаарч
Өнгөрсөн, Одоо, Ирээдүй
Гурван цагийн хооронд нь 
Холбон ойлгох чадлыг өгүүлэн байдаг учир 
Энэ бол мэлмийн тэмдэгт болж оршин байдаг.

Аянгат: Дээдсүүд гурвалжин доторхи нүдийг ингэж хэлж байсан юмаа. Тэгэхээр нь энэ америкууд чинь бас энэнийг мэддэг болоод дойлууртаа мөнхөлсөнюм байхдаа гэж бодсон чинь өөрсдөө ч бараг мэдэхгүй судласаар л байгаа юм уу тэгээд. Рерих зургийгнь зурсан бол тэр олон тэмдэгтүүдийн учрыг судласан байх. 

Өнгөрсөн, Одоо, Ирээдүйд харж чадна гэдэг чинь Ванга эмээ шиг л болно гэсэн үг биз дээ. Одоо бичигдэж буй Монголын нууц товчоонд манай монголын ийм хардаг хүний тухайг янзтай гоё биччихсэн байсан байна лээ. Мэлмийдэж харсан ч холбож тайлбарлаж чадах ухаангүй бол учир дутагдалтай тахир дутуу хүн гэсэн үг. Мэлмий нь ердөө харах тусгалыг нь хэлдэг харин зөнч гэдэг нь болох үйлийг урдаас хэлдэг гэсэн. Гэвч аль аль нь байлаа гэхэд холбож ойлгон дор хаяж гурван зүйлээр батлана. Хэрэв есөн учгаар холбож тайлж чадвал мянган жилийн алдарт мэлмийтэй зөнч гэж байсан. За тэгтэл зурхайч нь бас өөр мэрэгжил гэсэн. 

Орон зай, цаг хугацаа, нөхцөл байдал, гараг эрхэсийн байрлал, давтамж гэх мэт есөн зүйлд нь давхар холбоно гэсэн. Тэгвэл шууд миний тархи есөн тийшээ зад үсрэх байх даа ккк. Дээдсүүд өөрсдөө яаж хийж чаддаг байсан юм болоо. Гайхмаар. 
Монгол Дээдсүүд сүнсний супер мэрэгжилтэнгүүд байна даа. 

Тэд амьддаа Монголын нууц товчоогоо биччихнэ. нууцлаад. Тэгснээ үхчээд хэдэн зууны дараа буцаж ирж байгаад зад тайлбарлаад батлана гэдэг чинь ертөнцөд баймгүй байгаа биз дээ. Энийг та нар яаж чадаад байнаа би мэдмээр байна гэсэн чинь чи өөрөө сурахгүй юу, та нар дараагийн мянганд хичээл заах ёстой биздээ гэсэн ш дээ ккк. Мянган жилийн дараа өргөөгөөрөө ирчихсэн хичээл зааж байхым биз дээ. харин яаж ирдэг гэдэг нь л сонин байна ш дээ. Ирээд яахав бид энэ нийгэмд юу хийдэг байсан, юунд мэрэгшсэн тасархай байснуудаа бас энэ Буурлууд шигээ ярих юм гэсэн. Тэхээр бид нар ирээд яг шдээ, аймаар гоё гэдэг үгээ тайлбарлаж зааж өгөх юм байхдаа. би базарваани хум падаа тайлбарлах гэж хөгөө чирэх юм байхдаа. амьд байхдаа ч энэ үгээ мэддэггүй ээ хайййннн
Unlike ·  · Follow Post · 16 hours ago
  • Minjin Maga Hehe surah um medeh um yaaasan ch ih um de. Bi ch yahav buurluudiihaan neriig l baasdchihgui um san da gesen hehe.
  • Minjin Maga Ene melmii gehde genet garj irj genet alga bolhiimaa. Uuruuch medehgui sonsoogui baihad garj irj hun gaihshruulj baigad odoo joohon um medeed ehlheer alga bolchih um. haagdaad neegdeed baidag um baihda.
  • Maya Tseden Гурвалжин доторх нүд бүхий тэмдэгт нь хүмүүсийг Чин Чу Хажир үнэнд төгс гэгээрч, Өнгөрснөөсөө суралцсанаа Өнөөдөртөө хэрэгжүүлж, үүгээрээ Маргаашаа бүтээ гэсэн сануулга байна гэж ойлгож болох уу. Гэтэл үүнийг дойлуур дээр яачихсан байваа. Билгийн мэлмийг нь хараагүй болгож, сохолж хаяснаар хүмүүс нь үнэн худлыг үл ялгагч болж, хий хоосны /эд баялаг, дойлуур/ араас хөөцөлдөгч болж, зөвхөн өнөөдрөөрөө л амьдрагчид болгон хувиргасан байна биш үү.
    16 hours ago · Like · 1
  • Chinggis Ayanga мэлмий хаах нээхийг буурлууд мэддэг юм. харуулах юмаа харуулна харуулахгүйг харуулахгүй.
    16 hours ago · Like · 2
  • Maya Tseden Юуг ч яаж ч хувиргаж болох юм байна шүү дээ. Тэгвэл чөөгийг энжил болгож хувиргаж болох болов уу. Мууг сайн болгох нь сайныг муу болгохоос хэцүү байдаг юм болов уу.
  • Maya Tseden манайхан одооноос миний нүдийг нээлгээд байгаа нь ер нь зүгээр юм болов уу. Цээрийн хоногтой бол болохгүй л гээд байгаа юм. Манайхан өөрсдөө болохоор болно гээд байгаа юм. Харах гэж байдаг болохоос хамхих гэж байдаггүй юм гээд л...
    16 hours ago · Like · 1
  • Minjin Maga Buurluud melmiiduulseer baigad yavaandaa uuriin bie sunsende shingej uuruu melmiiddeg boloh uu? Esvel urgelj buurluud l melmii neej haasar baihuu?
  • Undraa Undraa Minii huwiin bodol l doo, ulaach hun uuriinhuu buurluudad 100% itgej, helseng n dagaj,hiilguuleh gesniig n hiij chadahiig hicheeh heregtei! gej. tednees uur hen ch namaig zaasan zamiinhan haana n yaj, yamar tuwshind yawaag helj, hamgaalj, bas medej shaardahgui gej boddog l dooo.Tegeed terneesee chi yag uuriin gesen 100 udamiinhaa ontslogt uileen zalguulj awna shu dee, ene bol hamgiin gol yum gej bodoj bnaa.Hun bur yag adilhan bna gej bhgui bhoo, buurluudaan l dagwal deer bhaa da
    12 hours ago · Edited · Like · 1

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.