Tuesday, November 12, 2013

Түмэн Онгодын Чуулганы тухай

Түмэн Онгодын Чуулган болсон 2012 рны 12 сарын 21 ны бөөлөөн үр дүн, нууцын тухай Дээдэс ингэж айлдаж байсныг хэвлэж байгаагүй юм байна. Тэнд маш их олон үйлүүдийг зэрэг, зэрэг хийсэн учраас л хорин дөрвөн цаг хэнгэрэгийн дуу таслалгүй, мянган отгийн галыг таслалгүй манаж чадсаны хишиг ирсэн. Энэхэн доор бичигдсэн нь өглөө нар мандахад буусан ерөн есөн Тэнгэрийн эздүүд, Мөнх Хөх Тэнгэр болон бусад олон дээдүүдийн тухайд нь зориулсан хэсэг нь болно. Үйлүүд нь хорин дөрвөн цаг үргэлжилэх хугацаанд өөр өөр бас хийгдсэн нууц үйлүүд цаг нь болохоор энэ мэт бичигдэн дэлгэгдэнэ. Тэр Тэнгэрийн ноён зэрэгт суудалтангууд байтугай жинхэнэ Эзэн Тэнгэрүүд нь буух эрхэм сайхан үйл байсан.

Тэнгэр эцгийг урин залах бөөлөө

Од хэмээх олон онгод Буурлууд 
Дэлхий дээгүүр бүжин наадаж
Энэрэл хайр, уучлал нигүүслийг
Эх дэлхийн агаар мандал
Хөрс шороо, хүн заяанд шивнэн
Шинэ эрин эхэлж буйг
Хэнгэрэгийн дуугаар тунхаглаж
Дээдийн Дээд Мөнх Хөх Тэнгэрийн Эзэн
Цор ганц дээд шүтээнийг
Хөрст дэлхийд урин залж
Хүн заяаныхаа энэ эринд
Хийх үйлийг тайлж
Ивээл хишгийг нь хүртэнэ.

Гурван ээжийнхээ галан дунд
Үрс балчрууд бүүвэйлэгдэж
Өнгөт энэ орчлонд
Шинэ эрин өсөн дэвжихийн ерөөлийг хайрлаж
Хар муу бүхэн хаашид дарагдах
Хараал жатга бүхэн хаашид үдлэгдэх
Мянган отгийн нэгдэл болсон
Тэнгэрийн баганыг босгож
Хүмүүн төрөлхтөний бэрхшээл болох
Энэ биеийг үгүйсгэхийг
Таслан зогсоож энэхэн бөөлөөг үйлдсэн дээ.

Тэнгэрийн багана хэрхэн боссоныг өгүүлвээс
Зах хязгаарын отог, омгуудаас эхлэн төв рүүгээ
Эв нэгдлийн уухай дууг эвлүүлэн нэгтгэж
Бие биендээ амин хэм болох
Галаа түгээж эрхэм дээд гарвалын
Гурван зайран
Үрс балчрууд биедээ залж
Галын ариун чанарыг сахиж
Тэнгэрийн ерөөлийг газарт тунхаглаж
Мөнх Хөх Тэнгэртээ
Өргөсөн тангаргаа мартсан
Олон үрсүүд өвгөд Буурлуудынхаа
Чин сэтгэлийн дор
Тангараган дундаа нэгдэж
Хөрст дэлхийг олон гэгээрүүлж
Нэгэн эринийг эхлүүлж байгаагаа гэрчилж
Энэхэн хариуцлагын дор
Ирээгүй нэгнийгээ төлөөлж
Үйлэндээ урин дуудаж
Энэ их үйлсээ гүйцэлдүүлнэ гэдгээ үзүүлж
Нэг гэрчилсэн учраас
Өөрийн биед хүлээж чадахаа баталсан учраас
Өндөр дээд эцэг
Нэгэн боломжийг хайрлаж
Энэ эриний түлхүүрийг бидэнд хүртээн
Тэнгэрийн баганыг босгож
Эвийн тугийг сахиулж
Хар, Цагаан сүлдний
Амин сүнс эх дэлхийд бууж
Их ид шидийн эрин эхэлснийг
Тунхаглан зарлаж
Гурван ээжийн ивээл газарт буухад
Хувь заяаны ерэн есөн тэнгэр
Энэ хөрстөд буй үрс болгонд
Ивээл ерөөлөө хайрлаж
Биелүүлэхийг даатгасан бөгөөд
Үрс талархан өвдөг дээрээ сөхрөн
Мөнх Хөх Тэнгэр өршөө өршөө гэж
Тэнгэр, Монгол, Газар- аа арвинтаа дуудсанаа
Хурайлан хурайлан угтан авсанаа санатугай.

хэмээн айлтгасан. Тэнд зөвхөн улаач нар ч биш түшүү, гал манан бадраагч нар нь бас өөрийн отог омгийн эцэг өвгөдийн итгэлл найдварыг биелүүлсэн болно. Тэднээс олонхи нь харин өнгөрсөн хугацаанд босон Тэнгэрийн үйлэндээ оролцон буйд талархаж байнам.
Unlike ·  · November 10 at 11:16am · 
  • Oyumaa Orsoo Хурай, хурай, хурай, бишрэн мөргөмүй, бахдан бахархамуй, хайрлан хүндэлмүй
  • Chimgee Dorj Тэнгэр Монгол Газар
  • Чонон Сүлд Тэнгэр Монгол Газар
  • Gereltuya Tumurkhuyag Тэ Эн Гэр Тэ Эн Гэр Тэ Эн Гэр Мон Гол Мон Гол Мон Гол Газ Ар Газ Ар Газ Ар Хурай Хурай Хурай
  • June Tmg Tenger Mongol Gazar
  • Мөнх Тэнгэр Тэнгэрийн санааг газарт дархлах нь бид билээ Тэнгэр Монгол Газар
  • Iher Luu Tenger Mongol Gazar Tenger etseg bidniigee tetgeh boltugai! hurai hurai hirai
  • Tsetsegjargal Dorj ТЭ ЭН ГЭР МОН ГОЛ ГАЗ АР
  • Bolor Bon ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР. Тэр өглөөний нар мандахдаа ямар цагаан тунгалаг болсон байлаа даа. Яг усны долгио шиг цайвалзан хөдөлж маш алгуурхнаар хөөрөн хөөрсөөр илчит гэрлээрээ бүхнийг баясгасан даа. ХӨХ МӨНХ ТЭНГЭР минь ивээлээ хайрла. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР
  • Батжаргал Дашдэндэв Уучлаарай би мэтийн хэсэг хүмүүс 2012.12.21-ээс хойш гэрлийн өргөөнд нэгтдсэн хүмүүс байна. Тэр хүмүүс энэ сайхан үйлэнд оролцож чадсангүй бүр мэдээгүй өнгөрсөн байна. Одоо оройтсон бадаг болов уу юу гэж бодож байна. Санал зөвлөмжөө харамгүй хуваалцаарай
  • Chinggis Ayanga Оройтоогүй ээ. мянган отгийн галыг манасан учир нь мэдээгүй ирээгүй ч гэсэн тэдний өмнөөс галыг нь манаж өгсөн юмаа. Зарим улаач нь босоогүй айл ч гэсэн хандив өргөөд өөрсдийн отог омгийн галаа мануулсан. зарим нь өөрсдөө очиж өөрсдөө манасан. Харин улаач нар нь өмнөөс нь хэнгэргээ таслахгүй нүдэх ажлаа сайн хийсэн юмаа. Бид шоу болгохгүйн үүдээс сүржигнэж олон түмэнд зарлан тв, радиогоор нэг их цацуулаад сүр бадраагаагүй юмаа. Үүнийг мянган айл гэж болохгүй Отгоор нь бодох ёстой юм. Тэр л отгуудын дээд Буурлууд бууж нэгдэж үйлээ хийсэн юм. Тэгээд түмэн Онгодын чуулган гэдэг юмаа. хүмүүс ганц өөрсдийн отгийн галыг манаагүй бүгдийг л сэргээж нэмж галаа таслаагүй. Бусдынхаа төлөө тэр галыг манаж өгсөн болохоор санаа зоволтгүй ээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.