Wednesday, March 18, 2015

Бодлого1-7

Эдгээр бодлогыг БууЭрЭл Дээдсүүд Гэрлийн Өргөөний гишүүдээр бодуулж санал сэтгэгдлийг нь авсаны дараагаар хариултыг нь нийтэлсэн юм. Бүх 7 бодлогыг асуулт, хариултын хамт нэгтгэн энд оруулав. 

Эдгээр асуултуудад хүмүүс хэрхэн яаж хариулсан хийгээд Онгод БууЭрЭл-үүд хэрхэн тайлбарласныг Гэрлийн Өргөө групп болон Chinggis Ayanga фэйсбүүк хаягнаас авах боломжтой. 


Бодлого 1 

Хятад хүн Монгол хүнээс 5 зоосоор ноос авчээ. Эргүүлэн 6 зоосоор Монгол хүндээ зарав. Дахин тэр ноосоо хятад хүн 7 зоосоор авав. Эргүүлэн 8 зоосоор Монгол хүндээ зарав. Хятад хүн хэдэн зоосны ашиг олов. Монгол хүнд хир ашиг гарав. Энэ бодлогоны хариу олон тааврыг бодоцгооно уу? гэж БууЭрЭл өнөөгийн бидний эдийн засгийн байдлыг энэ бодлогоор дамнуулан тайлбарлав. Та бүхэн тунгаан бодож өнөөгийн эдийн засгаа өөрсдөө бодож олно уу. 

Цагаан Ува Онгод: Бид яаж хөлжих вэ?

Цагаан Ува гэдэг Онгод ийн хүүрнэв.

Бид яаж хөлжих вэ?
Бид хааш явах ёстой вэ?

Хөгжих биш хөлжих учиртай. 
Хөлжинө гэдэг нь баяжина гэсэн утга биш ээ. Хөлдөө гишгэх мөр нь үр дүнтэй сайн сайхан, түмэн олонд дуурсагдах үйлтэй байгаагийн л нэр тодорхойлолт юм.

Хөгжих гэдэг нь дуу авиа нийлүүлэн орилолдоод байхыг хэлнэ. Сайн дуу, муу дууг хамтаараа орилохыг хэлнэ.

Өнөөгийн Монгол орон зарим улс орнуудыг бодвол хамаагүй дээр байна. Усныхаа судлын амийг таслачихаагүй, уул усныхаа зарим төрхийг алдчихаагүй, уугуул хэл соёлоо ч умартчихаагүй эцэг хүү хоёр хоорондоо дайтаагүй, эхнэр хүн хормойгоо тэвэрч уйлаагүй л байна шүү дээ.

КайБайУл хааны ээждээ зориулан дуулдаг байсан дуу

Chinggis Ayanga
March 8 at 4:56pm


Өргөөний маань гишүүн Гэгээ Гэглэмдээ зориулж КайБайУл хааны алс хүний нутагт дайтаж явахдаа дуулдаг байсан дуугаа надад сонирхуулан дуулж өгч байсан дууны үгийг нь би бичиж авч байснаа өнөөдөр задаллаа. Гэгээ Гэглэмийн маань ээж Мөнх Тэнгэртээ тайван амгалан заларч үрсдээ бүү санаа зовоорой үрс тань танд хайртай шүү хэмээн эмэгтэйчүүдийн өдрөөр ерөөл өргөцгөөе. дууны үгийг нь дор сийрүүлэв.

Сүнс


Бид ажлаа хийсээр БууЭрЭл-ийн яг одоо хэлж өгч буй зүйл:
Удирдаж байгаа уургийн хэмжээнд сүнсэн бие хэлбэршиж, бүтээсэн зүйлтэйгээ адил дүртэй болно. Сүнс гэдэг нь Сүүн Эс гэх утгатай. Сүү гэдэг чинь уураг. Уургийг сүлэлдүүлэгч Эс гэсэн үг. Бүх уураг дотроос хөнөөлгүйгээр гарагч уураг бол сүү. Бусад бүх уургийн тогтолцоо нь тухайн амь бодгалийн амийг нь дэгдээж байж хүнслэх замд орно.

Төөрөг гэдэг бол чамд олгосон бал цаас


Төөрөг гэдэг бол чамд олгосон бал цаас.
Тавилан гэдэг бол тэр бал цаасаар чи юу хийх вэ гэдэг зүйл
Зурхай гэдэг нь чиний зурсан зурааснаас дараа зурах боломжит зургийг тооцож гаргах боломж.

өөрөөр хэлбэл Төөрөг гэдэг нь чамд Тэнгэр эцгээс өгсөн цэв цэвэрхэн цаас. Тэр цаас алдын том байж ч болно, хумсан толио мэт жижиг ч байж болно. Чи түүнийг л дагаж түүн дээр өөрийн орон зайг мөрлөн гаргана. Бичих балыг эцэг эх удам судар өгнө. Балны өнгө гарах гарахгүй нь эцэг эхээс хамаарна.
Хэрэв эцэг эхийн бүхнээс буюу үйлийн үрээс энэ бал нь буй болдог. 
Балыг задлаж үзье. Бэх, гэр, толгой гэх 3 эдээс бүтдэг гэж бодоё.
Тэгвэл бэхний өнгө Онгодоос хамааралтай буюу эртний дээд гарвал эцэг эхээс хамааралтайгаар тэр өнгө буй болно.

Нар хиртэлтийн тухай




Амар байцгаана уу Гэрлийн өргөөнийхөн минь. 3 сарын 20 ны өдрийн бүтэн нар хиртэлттэй холбоотойгоор та бүхэн улаач биш ч гэсэн гэртээ олон зул юмуу лаа асаан түмпэн сав юмуу, ямар нэгэн юм нүдэн дуу гаргаж, хэрүүл огт гаргахгүй, дуу чимээ ихтэй байхыг сануулж байна. Эрт дээр үеэс Монголчууд нар, сар хирттэхэд ийм зан үйл хийж байсан нь мухар сүсэг огтхон ч биш. Бөө нар бол хэнгэргээ дэлдэн бууж Онгодууддаа буулгацгаадаг бол бөө биш үрсүүд нь сав суулга тачигнуулж, нохой гаслуулах ямар учир байна вэ?

Алтан судрыг хэрхэн тайлах вэ?

Орчлон ертөнцийн оосоргүй их орон зайн нар, сар, гариг, хар нүх гэх “Үлэмж оршихуй”-н тэнцвэрийн үндэс нь түүнийг тэтгэх амь, амьтан, мангдай гэх бусдаас тэжээлээ авч, бусдад тэжээлээ өгч байдаг “Үргэлжлэх оршихуй” юм.

Үргэлжлэх оршихуй нь үр удамшлын хэлхээгээр орших биеэ төрүүлж, дээд хүчин зүйлийнхээ тэнцвэрийг тогтоож байдаг. Түүний нэг биеийн нас богино, тогтоох тэнцвэр нь ний хам шинжтэй. Алдрах тэнцвэрийг удамшлын хэлхээгээр засан төвхнүүлж, мөнх аж төрөх чадамжтай.
Түүнчлэн үүтгэлийг тэтгэгч, задралыг төгөлдөржүүлэгч болох өөрөө өөрийгөө бүтээж, өөрөөсөө өөрийгөө төрүүлдэг эс биетэн, эдлэг нэхлэгтэн оршино.

Эр хүний хайрын домог




Гэрлийн өргөөний нийт галын эздүүд эрчүүддээ сайн сайхныг хүсэн ерөөж нэгэн сайхан түүхийг ярьж өгье.

Эр хүний хайрын домог.

Бидэнд энэ түүхийг Цагаан Ува БууЭрЭл ярьж өгсөн юм. Түүнийг амьд ахуй цагт улаач болсон байхад нь Хустай шүтээний хавиар гүйдэлтэй ОНГОН дайрч орж ярьж байсан түүхтэй гэнэ.


Тэр Онгоны нэрийг Тэнгэрийн юм гэдэг. Эрт дархлагдсан учраас таалсан хүмүүндээ л бууж, таалаагүй хүмүүнээ хаяж явдаг дураар ааштай нэгэн гэнэ.



Тэр Онгон амьд ахуй цагтаа нэгэн бүсгүйд чин сэтгэлээсээ дурлажээ. Мэдрэмжийнхээ оргил үед нь: Би чамд хязгааргүй хайртай. Чамайгаа үүрд хайрлах болно. Амлая хэмээжээ. Тэд ханилан суугаад олон сайхан үрс төрүүлж, аз жаргалтай амьдарсаар насан эцэслэжээ.

Гэвч өөд болсон ч хайртай хүндээ амласан амлалтаа эс мартаж, тэр амлалтаа гүйцээгүй хэмээгээд Тэнгэрт эс дэгдэн, газарт үйлээ гүйцээхээр үлджээ.

Түүний хайртай бүсгүйдээ амласан амлалт, хайртынхаа эс ширхэг бүрийг хайрлана хэмээсэн учраас хайрт бүсгүйнхээ цус, эс бүр удамшин дамжсан хүн бүрийг хайрлан манаж, хамгаалж явсаар төдий 13 р зуунд Цагаан Ува БууЭрЭл-тай хууч хөөрсөн нь тэр аж.

Онгон өөрийгөө танилцуулаад, хайрын түүхээ яриад " Миний хайрын дөнгө" гэж өөрийн амьдралаа ярьж гэнэ. Тэрээр өөрт таалагдсан замын хүнтэй ярилцах чадвартай, хэн дээр ч бууж дагаж сахих чадал агссан Онгон ажээ.

Тэр Онгонд нэр байхгүй гэнэ. Түүнээс хайртай бүсгүйнх нь цус эс шингэсэн хэн ч бай сайхан хайрынхаа тухай бахтай ярих түүнээс таны нэрийг хэн гэдэг вэ? хэмээхэд: Би хүн гээч өөрсдөдөө ялгамж өгч нэр өгч сураагүй байхад л амьдарч байсан учраас нэр гэдгийг мэдэхгүй. Харин хайрынхаа тухай бол хамгаас сайн ярьж чадна гэжээ. Иймээс л үрс хойчынхон нь түүнийг Тэнгэрийн юм хэмээн нэрийджээ.

Яс, цусан хэлхээг шүтдэг хүн үр түүнийг ШҮТЭЭН хэмээн шүтэж Хустайн шүтээн хэмээн өргөмжлөх болжээ.

Тэнгэрийн юм нь эр хүний, эцгийн агуу их хайрын түүх ажээ. Хайртай бүсгүйнхээ эс бүрийг хайрлана хэмээсэн учраас түүнээс үргэлжлэх эс бүрийг хэдэн мянган жарнаар хайрлан хайрлан хамгаалж, хариуцаж явдаг, хайрын тангарагандаа үнэнч энэ ОНГОН-ы хайхамшигтай түүхийг би ч бас биширч шүтэж явдаг хэмээв.

Монголд байх Хустайн шүтээний үнэн домог энэ бөлгөө.

Өргөөнийхөө эрчүүдэд баярын мэнд хүргэж хайртдаа, охиндоо, гэргийдээ, ээждээ, эмээдээ, бусад эмэгтэйчүүдээ хайрлаж явахыг ерөөе. Бид ч бас та бүхнийхээ нөмөр дор хамгаалуулж, хайрлуулж явахдаа түшиг тулгуур минь, багана минь, аврагч минь гэж хүндэлж бахархаж , хайрлаж явдаг шүү.Unlike · 
  • Шайрийбуу Батбаяр Дэндүү үнэнч ч гэсэн мөнхөд хурмастад байна гэдэг уйтай байдаг байх даа. Тэнгэртээ дэгдэлгүй замбадаа үлдэж үр удмаа манаж хайрлаж явна гэхээр ямар их хайр вэ? ямар их үнэнч сэтгэл вэ. За энэ далимаараа өргөөний бүх эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе ээ!!!
    13 hrs · Like · 6
  • Sainaa Gooron Tmg Woooooooooow wow heleh ug oldohguin
    12 hrs · Like
  • Chinggis Ayanga Юун Валентааан байгаа биздээ
    12 hrs · Like · 6
  • Sainaa Gooron Tmg Valentine tsaashaa l bn neeree
    12 hrs · Like
  • Chinggis Ayanga хэхэхэ тийм байгаа биздээ. Хустайн шүтээн гэж одоо ч Монголд байдаг.
    12 hrs · Edited · Like
  • Sainaa Gooron Tmg Ter emegteigiihan neg es ni nadad bj yunii magad kkk
    12 hrs · Like
  • Chinggis Ayanga Хахаха. Чи тэгүүл Хустайн шүтээнээр очиж үзнэ биз
    12 hrs · Like
  • Sainaa Gooron Tmg Mongold ochood uzeheer bol ochij uznee.
    12 hrs · Like
  • Sainaa Gooron Tmg Nileed ih hairtai baijee aguu yum aa ene amidraliihan amlalt yu ch bish bj ee hoid nasandaa dahiad ter 2 uchir ch boldoggui yum bhdaa ter emegteiteigee
    12 hrs · Like · 1
  • Chinggis Ayanga Эсний ширхнг бүр гэсэн болохоор тэр төрсөн хүүхдүүдийнх нь эс яваад л үргэжлээд өдий жил удам дамжаад байгаа бизээ
    12 hrs · Like
  • Sainaa Gooron Tmg Deedes ee eniig huulaad facebook deeree tavij boloh uu bi busad hun amitand uzuuleh gesen yum humuus negiig bodoh biz ee hairgui bgaa er hun ni ehneree hairltal unshuulchih yumsan
    12 hrs · Like
  • Chinggis Ayanga Бололгүй яахав дээ.
    12 hrs · Edited · Like
  • Sainaa Gooron Tmg Herev ter emegteigiihan es ni nadad bval ter hunii bas ur sad ni bolj taarahnee kk ovog deedesee ur chin bn geed l kk
    12 hrs · Like
  • Chinggis Ayanga хахаха. ёстой мэл хайхмаар хайрын түүх байгаа биздээ. хамгийн сонирхолтой нь яг үнэн болохоор гоё оо гоё
    12 hrs · Edited · Like · 6
  • Sainaa Gooron Tmg Haihmaar yum
    12 hrs · Like
  • Oyunaa Oyuk uneheer saihan hairin tuuh aguu ymaa
    9 hrs · Like · 1
  • Batjargal Naran агуу агуу...
    8 hrs · Like
  • Bolor Bon uilmaar yum
    8 hrs · Like
  • Tsetsegdelger Baast iim augaa hair uneheer baisan yum baijee baih baihdaa minii uvug deedes mongol er hund baijee
    8 hrs · Like · 1
  • Золбоо Түмэн Hustai gdg n odoogiin tahi urjuulsen Hustain nuruu mun uu
    7 hrs · Edited · Like
  • Chinggis Ayanga бишээ. зүүн аймагт байдаг
    7 hrs · Like
  • Tumurkhuyag Batchuluun humuus ner gej bhgui uyed amidarch bsn gehleer basal neleen deer uyed amidarch bsn hun bjee
    7 hrs · Like
  • Chinggis Ayanga Хөөрхий одоо хүртэл Хустай хавиар гүйдэл дагаж амьдардаг юм билээ
    7 hrs · Like
  • Chinggis Ayanga Манай Монголчууд тэр шүтээнд мөргөж хишиг авч байвал зүгээр дээ
    7 hrs · Like
  • Боогий Боогий hairiin tangarag denduu aguu yumaa
    7 hrs · Like
  • Chinggis Ayanga Урд шөнийн энэ их хэрүүлийн үеэр сэтгэл нь гомдоод дуу нь намссан ч Цагаан Ува БууЭрЭл эрчүүдэд зориулсан хайрын бэлэг өгөх гэсэн юм гэсэн хүсэлтийг минь биелүүлээд үүнийг хэлж өгсөн шүү дээ. Ийм л тангарагт өвгүдийг үл тоон доромлохоор хэлэх ч үг олдохоо байхнээ. Эрчүүд минь та нар ч Андын тангараг, хайрын тангарагт үнэнч байж амласнаа заавал биелүүлдэг болоосй гэж бид хүснэ.
    7 hrs · Edited · Like · 23
  • Iher Luu Хөөрхийдөө муу буурэлууд минь. Өрөвдмөөр юм аа. Одоо үед ийм тангараг өргөх хүн бх уу? насаараа хамт гомдоохгүй амьдарвал их юм. Урд шөнийн хэрүүл ёстой залхмаар ярьшигтай хэрүүлч хүн нэгийг харуулсан явдал блаа. Хэ хэ Өргөөнийх сайхан Гэрлийн дайчид болон Зайран эрчүүддээ Баярын мэнд хүргэе !!! 
    6 hrs · Like · 2
  • Золбоо Түмэн Ene olon jaran zuun jileer ingeed ter emegteinhee ed es bolgoniig manaad yvahaar ih tuildaj ydardag boluu. Hezee tengertee morilj amrah ym boldoo
    6 hrs · Edited · Like
  • Chinggis Ayanga Тэр маш хүчтэй Онгон учраас хэнд ч бууж үг хэлэх чадалтай гэсэн. бүрэн хүчээ агссан учраас Онгодууд ч хүндэлж шүтдэг гэсэн
    6 hrs · Like · 1
  • Золбоо Түмэн Yer n bol ingeed gazar deer uyagdaad bgaad bh ymar ch ongodod hetsuu bdag uu? Ner heregledeggui uy geheer bagtsaagaar heden myngan jiliin umnuh uyed amidarch bsan hun yum boloo? Ter uyed hunuus ymar bsan bol. Barag ug hel heregledeggui shuud oilgoltsdog ntr gdg ch ymuu tiim bsiin boluu? Nuguu nomon deer gardag shg atlantuudiin uy ntr gdg t n bsiin boluu? Esvel lemur gej yrihddag n ch ymuu? Hden metriin undur tom biytei
    6 hrs · Edited · Like · 1
  • Chinggis Ayanga дээшээ
    5 hrs · Like
  • Shortcut Tuvshuu Chinggis Ayanga дээшээ гэж... ?
    5 hrs · Like
  • Gerlee Tmg Ингэж хайрлуулсан ямар мундаг эмэгтэй байсан бол.., одоо хаана яваа бол доо?
    5 hrs · Like · 2
  • Chinggis Ayanga Их сайхан идэр чийрэг хүн байсаан. барагцаалбал өндөр нь морьтой хүний мөрөөр татахаар өндөр.Тэр хүдэр сайхан бие хаа, цалин мөнгөн цагаан үс, үнэн жаргалтайгаар үрчийсэн царайтай, түсэн өөдөс холбосон яг л намрын навчис шиг хөө хуягтай, модны үндэс шиг таягтай тийм өвгөн Онгон байсан гэж БууЭрЭл хэллээ. Тэр хайрласан эмэгтэй нь их аугаа сайхан эмэгтэй бөгөөд Тэнгэрийг өөрт нь таниулсан удган хүн гэнэ. Өөрийн амьд ахуй насанд зөн чадамж байгаагүй учир тэр л эмэгтэйн зөн чадамжийг биширч дурлаж, юуг нь ч үлдээхгүй хайрлах сэтгэлийг олж авсан гэдэг. Хурууны хээнээс нь авахуулаад үсний үзүүр хүртэл нь хайрлаж, тэр нь илүү юмаа гэлгүй эс ширхэг бүрийг нь хайрласан учраас тйимээс ч амьд ахуй насандаа энэ биеийг нь эсгэх бяцхан өргөсөөс ч гэсэн харамлахыг хүсдэг байжээ. НЭг их яриа хөөрөө байхгүй ч харц болоод, бие биеэсээ гарах хэмээр ойлголцож, та нарынхаар бодлоо уншдаг үе байсангэвэл зүйтэй байхдаа.Тэр үед амьдрал их энийг байсан хэмээдэг. Цөөн авиан дотор л яриа байсан гэнээ. Тэгээд л тэр Онгон : би түүний хумсан толионоос л эхлээд л хурц хараа хүртэл нь хайртай гээд л ярьдаг сонин Онгод байсан. Би түүнээс зориглон асууна: Та тэр бүсгүйтэйгээ одоо учирч байна уу хаанхантай байна гэхэдэ би учирнаа учирна эр дээд тэнгэрт буй гэж хариулж байсан юм. Юунд үргэлж тэр дээд тэнгэрт хамт баймгүй вэ гэж асуухад: Аюултай газар байгаа түүнийхээ цөөхөн эсийг нь хайрлах гэсэндээ аюултай газар би өөрөө манаж байнаа гэсэн юм. Аюулгүй газар нь байгаа түүнийгээ төрсөн биеийг нь алжааж ядрахаар очиж хардаг юмаа гэсэн юм. хэхэхэ. Би түүнд харахаас хэтрэхгүй та чинь ямар сонин эр вэ гэхэд: Эдлээд дуусгачихвийдээ гэж өөрөөсөө ч харамлаж байгаа царай нь тэр шүү дээ хүү минь гэсэн юм гэнээ. хахаха. Тэгээд би зориглон асуув: Тэр сайхан бүсгүй чинь таныг хайрлана уу даа гэсэн юм. Юу яринам хайрлалгүй яанамхайрлалгүй яанам гээд өвгүн би хайрын сэтгэлээсээ өнгөр тогтоочихно гээд хүрч ядна шүү дээ. Харин тэр маань миний энэ сэтгэлийг ойлгохдоо намайг бөөцийлөж хайрладаг юмаа. Надад ёстой гамгүй их хүрнэ дээ гэж байсан юм гэнээ хахаха. Тэгээд та хоёр үр хүүхдээ хамтдаа хамаарах уу гэхэд ухааныг нь эх нь хамаарч, биеийг нь эцэг нь хамаарч байна даа хүү минь гэж хариулсан юм даа гэсэн юм даа. Ингээд би ахиад асуулт асууж чадахгүй элэг сэтгэл шимшрээд уйлж байхад алга болчихсоон. Ийм л юм тохиолдсон юм дхх хүүхдүүд минь.
    4 hrs · Edited · Like · 10
  • Chinggis Ayanga Хоёр биенээ үргэлжлэлтэй нь хайрласан шүтээн шүү дээ шүтээн гэж Ува БууЭрЭл минь айлдлаа.
    4 hrs · Edited · Like · 7
  • Gerlee Tmg Аяа бас ийм аугаа хайр гэж байдагаа.
    4 hrs · Like · 1
  • Болорт Мэлмий Яасан гоё түүх вэээээ
    4 hrs · Like
  • Bold Sarantuya БууЭрЭлүүд минь бахархмаар сайхан шүү,ЭР ХҮН ХЭЛСЭНДЭЭ,Энэ бодит түүхийг хэн нэгэн найруулагч бүтээл болгож Монголчуудын нэгэн бахархал,үлгэр дурайлал болгоосой.Судруудаас гадна Өргөөнөөс ийм бодит түүхүүдийг цуврал эсвэл өөр ямар нэг хэлбэрээр олны хүртээл болгох цаашид бодож төлөвлөсөн ажил бий юу.Олон хүмүүсийн амьдрал ,уран бүтээлд тус дэм олох бх,
    4 hrs · Like · 1
  • Chinggis Ayanga Наад даалгавраа өөрөө бөө болоод хийгээрэй. Би ч залхаж байна шүү ккк
    4 hrs · Like
  • Delger Kh Өөрсдийн чадах бүхнээр хэмээ өгөж байж өргөө гэр минь батжих бизээ
    3 hrs · Like
  • Золбоо Түмэн Yostoi sonirholtoi ym. Ymar goy durselvee ehend n ter ongoniig. Ystoi kino hiimeer.
    1 hr · Like
  • Золбоо Түмэн Nadad ystoi gamgui hurne shuude gsn genee hehehe
    1 hr · Like · 3