ИНТЕРНЕТЭД БИЧСЭН НЬ:
“Д.Болд ийм том шагнал хүртсэнд жаахан дурамжхан хүмүүс нэлээд олон тааралдав. Төрийн ордонд цагаан эсгий дэвсэн байж нэг концерт тавьсан, тэгээд саяхан UB паласт “Монгол поп” тоглолтоо хийсэн түүнд шагнал нь арай ахаджээ гэсэн яриа Д.Болдыг Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнөөс гараагүй шахам байхад дуулдаад эхлэв. Уг нь Ерөнхийлөгч түүнд шагнал хүртээхдээ “Дэлхийд монголчууд уртын дууг, италичууд дуурийг бүтээсэн. Рок поп гэхээр гадаадын хөгжим гэж манайхан санадаг. Д.Болд бол үндэсний язгуур урлагийг рок попоор баяжуулж, Монгол өөрийн рок поптой боллоо. Шинэ урсгал гаргаж ирсэн Д.Болдод рок попынхноос анхны төрийн шагнал хүртээж байна” гэсэн юм. Д.Болдын энэ гавьяаг үгүйсгэсэнгүй. Харин хийсэн бүтээсэн нь арай л нимгэн байгаа болохоор Төрийн шагнал гэх энэ том хүндтэй соёрхол ахдаад байна гэж үзэх хүн цөөнгүй байна. Ардын дууг рок поп урсгалд оруулсан анхдагч нь ч Д.Болд арай биш. Тэртээ гуч, дөчөөд жилийн өмнө Соёл-Эрдэнэ чуулгынхан “Тонжоо”, “Боодогтой сэвгэр”, “Дангийн даавуу майхан”, “Хүүш Дамдин” гээд ардын олон дууг рок поп стилиэр дуулж байлаа. Хаалттай нийгмийн үед ийн зориглосон тэд жинхэнээрээ монгол попын хаад байх ёстой. Хоёрхон удаа концерт тоглосон Д.Болдод арай том бүтээл хийснийх нь дараа төр соёрхлоо хайрласан бол үзэгч олон хүлээн авах байсан нь маргаангүй.
Өнөөдрийн хувьд Д.Болдоос илүү түүний өмссөн тансаг цагаан дээл нь л илүү ур шингэсэн нүнжигтэй эд харагдана лээ.
Дуучин Д.Болд “Монгол поп” тоглолтоороо төрийн далбаагаа мандуулж, үзэгчдийг ч гэсэн төрийн далбаатай ирэхийг уриалж байсан.” Гээд л нетэд сэтгүүлч мангуу өдөөд, турхираад тавьсан байх юм. Доод тал нь бичсэн сэтгэгдлүүд нь арай дэндүү эгдүүцэж эсэргүүцэж , зарим нь дэмжиж.
ТЭГЭХЭЭР бүгдээрээ жаахан бодоцгооё.
Аянга би Болд дуучны хувьд дууг нь сонсдоггүй сонирхдоггүй. Зарим дуу нь нялуун ч юм шиг, уйтгартай уур хүргэмээр ч юм шиг учир бүр сонсдог ч үгүй байв. Гэтэл энд ирээд Монголоосоо холдсон Гэгээн маань I Phone-д бичигдэн үлдсэн “ Анхны хайр” дууг байнга сонсон яг аяар нь гонгонож эхэлсэн тул би анзааран зав гаргаж сонсов. Болд гоё л дуулдаг юм байна гэж бодлоо. Гэгээн харин болиосоо юун аймаар дуулдын гэж бодов. Хайрын дууг нугалаа мугалаатай нь яг хирнээ нээх хачин дуулаад байхын. Яаж түүний хоолой хүрэхэв дээ. Би өмнөх дуунуудыг бүтэн сонссон удаа үгүй бас бусад дууг нь мэдэхгүй байж хүнийг ганц дуугаар дүгнэж болохгүйг бодов.
Гэгээн тэр клиптэй дууг сонсон аавтайгаа ёстой мөнхийн маргаан хийдэг юм. Аав нь Болд дуулсан гэхэд Гэгээн: "Ногоон цамцат дуулж байна, харахгүй юу тээр" гээд л бөөн маргаан дэгдэв. Нөхөр сүүлдээ уурлан Болд гээд байна хэмээн хашгирах дуунаар би зарга шүүхээр очин анх удаа клипийг нь үзэв. Үкэ тэгээд тэр клипэд гарсан бүхэн л ам нь ангалзаад дуулж байхад чинь тав ч хүрээгүй нялх хүүхэдтэйгээ ингэж хашгирч уурлаж үнэнээсээ маргахдаа яахав дээ. Хоюулаа дуулжээ гээд л би бас мэтгэлцэв. Болд гэж байна шүү гэж нөхөр зүтгэв. Ногоон цамцат мэдүү гээд л Гэгээн зөрүүдлэв.
Хамгийн зэвүүн нь Гэгээн маргааш нь бас л: "Тээр яг ногоон цамцат дуулж байна" гэсээр Аавыгаа өднө. Аав нь "Болд" гээд л бас гүрийв. Харин энэ удаа нь хэрэлдэж уурлаж, нэг нь уйлсангүй. Овоо эвтэйхэнээр маргаанаа үргэлжлүүлэв. Тэгснээ л тэр хоёр хөөцөлдөөд хөхрөлдөөд алга болов. Болд, Ногоон цамцат, Болд, Ногоон цамцат гээд л хөөцөлдөж инээлдэнэ. Тэгснээ дараа нь Гэгээн бичлэгээ үзэн дуулж байснаа: "Яасан бүдүүн юм бэ? Хараачээ энийг" гээд л Оюун-Эрдэнэ дуучинг шүүмжлээд унав. Надад авчирч үзүүлэн "Харав уу, тийм байгаа биз дээ, ямар аймаар бүдүүн байнаа" гэх юм. "Үгүй ээ хөөрхөн байна" гэхэд "Бүдүүн мэд үү" гээд л зөрнө.
Оюун-Эрдэнэ дуучин чинь ёстой гоё дуулдаг, хөөрхөн гэж би багаасаа л боддог байсан яг л тэр хэвээр надад үлдсэн. Яг л тийм миний хайрладаг хүн хэвээр л байлаа. Манай Гэгээн бүдүүн хүнд их дургүй. Асааашооруу бүдүүн би тийм болохгүй, Гоё ийм болно гээд гэдсээ татаж, хонхойлгон үзүүлээд яг л хүргэн ах шигээ л гоё булчинтай болно гэв. Тэр хүргэнд үнэхээр хайртай, түүнийг шүтэн бишэрдэг юм. Ингэж Болд хэмээх дуучны алдар манай гэрт түгэн би дууг нь анх удаа сонсож байсан нь ердөө саяхан.
Харин өнөө гарагт түүний тарьсан дуулианыг сонирхон уншлаа. Төрийн шагналтай холбоотой бөөн хэл ам, шүүмж. Миний гэр бүлд хөгжилтэй маргааны бай болон биднийг инээлгэж баясгаж байсан дуучин маань надад дотно санагдсан учраас энэ гарчгийг сайн уншиж бас доор бичсэн бүхнийг гүйцэт уншсан болно.
Ер нь эдний Камертон хамтлагийг би анх Японд байхдаа анх мэдэж байсан түүхтэй. Амбасан үе. Гэвч би хөгшин төгцөг болсон учраас тэднийг нэг их сонирхдоггүй байв. Харин сүүлд эдний нэг хүү нь ногоо, тариа тариад байгааг уншихдаа яасан сүрхий мундаг хүү вэ хэмээн бахархаж байлаа. Дөрвүүлэнгийнх нь царайг тус тусад нь санадаггүй байв. Сүүлд нэг нэгээрээ тодроод сонсогдоод байв.
Энэ мэдээнд хоёр үеийн уран бүтээлчтэй харьцуулан баахан шүүмж хэлж уурласан хүмүүс байна. Дээл нь л Төрийн шагнал авсан гэх доромж хэлсэн ч хүн байна. Ахадлаа, хэтэрлээ, халилаа, сүйрлээ гэх халагласан ч олон байна. Ингээд би БОЛД яагаад, юуны учир Төрийн шагнал авав гэж бодсон ч цааш өөр бусад мэдээгээр тэнэж явтал Хөөрхөн Ононгийн тухай Ононгийн жижиг хувилбар мэдээ анхаарал татав. Ер нь хувилбарууд маш хөөрхөн учраас би ийшээ орж үзлээ.
Нээрээ л бас сайзыг нь багасгасан бас нэг хөөрхөн копи байлаа. Өөрөө хүүхэд байж хүүхэд гаргачих гэж дээ. Тэр аав болсон гэхэд хачин санагдав. Манай гурван хүүхдийг миний нөхрийн гурван хуулбар гэдэг. Охин маань нөхрийг минь эмэгтэйжүүлсэн дүр, том хүү маань сайжруулсан дүр, бага хүү маань муужруулсан дүр нь юм. Нэг хүнийг ийм олон хэлбэрт оруулж хүүхэд нь төрнө гэдэг инээдтэй биз дээ. Хэрэв дөрвөн хүүхэдтэй байсан бол яг копи хуулбар байх байсан бизээ.
Энэ мэдээнээс л би Болдын гавьяаг олж харж, Элбэгээ гэж бие нь жижиг ч бэлчээр нь том, сэтгэх нь овоо, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, могжоохон даагатай жогжоохон ерөнхийлөгчийнхөө ухааныг олж харж чадсан юм даа.
Болд маань тоглолт дээрээ хүн бүр ТӨРИЙНХӨӨ ДАЛБААГ авчирч оролцохыг хүсч Ононг эмэгтэйжүүлэн жижигрүүлсэн Дүр нь бас төрийн далбаагаа барьсан ирснийг харлаа. Нууц нь, ач холбогдол нь ердөө л энэ шүү дээ. Төрийн шагнал авах Эзэн нь авах ёстой, өгөх Төр нь өгөх л ёстой болж НҮДЭЭ, ЦАГАА ОЛСОН ШАГНАЛ болжээ.
ЯАГААД????
Дээр хэрүүл хийсэн хүмүүсийн асуултанд л хариулахад болоо учраас би цэцэрхээд яахав.
Мэрэгжил нэгт АХМАД ҮЕийнхэний гомдолд:
Тийм ээ, тэр өмнө нь угаасаа л байсан зүйл шүү дээ, Монголын попыг чинь манай ахмадууд аль хэдийн дуулсан гэж марган нөгөө нэрийг нь бичжээ. ХҮҮШ ДАМИДААН, ТОНЖОО, БООДОГТОЙ СЭВГЭР, 70 ийн Даавуун өмдөө өмсөөд дардан замаар алхаж явнаа билүү гэх мэт дуунууд мөөн мөн. Болдын энэ тоглолтыг би үзээгүй ямар дуу дуулсанг нь мэдэхгүй. Хэн ч хэзээ ч дуулж болно. Гэвч энэ тоглолт, дуунуудын чинь ач холбогдол гэж нэг юм байгааг АНХААР. Хэн энэ дуунуудыг амилуулж хүнд хүргэж, яав, УГААСАА БАЙСАН ЗҮЙЛИЙГ ХЭН УУР АМЬСГАЛ ОРУУЛАН АМЬДАРУУЛЖ АМЬСГАЛУУЛАВ гэдэг ач холбогдол, арга барил, шинэлэг санаа нь чухал юм. Хуучин юм Шинэ болдог юм.
Тэр ТОНЖОО монжоо дуунууд эд дуулагдаж байхад чинь би амьд байсан. Яг тэр үеийн залуу насанд байсан. Сонсож л байсан. Тэглээ гээд ТОНЖОО монжоогоос цааш хэтэрч, нэг дуу үг аялгуу л байдаг нь үлдсэн. За тэгээд л тэр үеийнхэн чинь нуурийн долгио ч юм уу, усны намираа ч юм уу, найгах өвс шиг л найгаж хөдөлдөгөөс өөр сүйдтэй хөдөлгөөн хийж ч чаддаггүй л байсан ш дээ. Үлдээх сэтгэлд хоногшуулах, уриалан дуудах нэг үлгэр дууриал үзүүлчих өөр онцын юм байгаагүйдэг. Ганц яахав дээ үгийг нь хачиндуу болгосноос өөр ямар шид байсын. Тэр үедээ л шинэлэг гэсэн ч өөр утга агуулга нь агуу тэсрэлт хийж чадаа ч үгүй. Нийгэм тийм байсан л гэж Та нар өөрсдийгөө өмөөрхөөс өөр юм хэлж чадахгүй.
Гэтэл тэр нийгэмд чинь Монгол Монголоороо байсан юм шүү. Өнгө мөнгөний хойноос үхдэггүй байлаа, ахмад үеэ хүндэлдэг байлаа, адил тэнцүү хэмжээгээр идэж ууж, өмсөн зүүдэг байв. Тэр дууг дуулаад тэсрэлт хийсэн нийтэд нэг их өөрчлөлт хийчихсэн юм байх ч үгүй. Орцонд манай ангийнхан тэр байтугай л дуу дуулалдаад гитар пижигнүүлээд л явдаг байсандаг. Түүний оронд Хонх хамтлаг тэсрэлт хийж нийгэмд дуугаа хүргэж чадсан гавьяатай юмдаг. Юуны чинь Хүүш Дамидаан, Тонжоо монжоо, Сэвгэр товгор хажууд нь зүгээр нэг дуу л байхгүй юу.
Гэтэл одоо ч бас тэс өөр нийгэм байгаа. Нийгэм нийгэмдээ Монголоо алдчихсан нийгэм байгаа гэдгийг Анхаарч байгаарай. Болж байгаа бол та нар 76-г өдөр бүр муулахгүй л биз дээ. Үнэн байдал, цагийн байдал ийм л байнадаг.
Орчин цагийн залуусын мэрэгжил нэгтнүүдийн гомдол:
Ариунаа” Дурлал шиг асна” , Никитон “ Цамцаа тайл”, Харанга “ Амьдрал”, Номин Талст” Гэрэл Сүүдэр”, Хар Сарнай ” Би Монгол хүн” ч адилхан мэдүү, эд нарт бас Төрийн шагнал өг гэчихжээ.
Зүгээр байгаарай хөөш, Тэд Болдоос илүү дуулсан байж болно. Адил ч дуулсан байж болно. Тэд Төрийн шагнал авах ямар гавьяа байгуулчихаав. Өөр дуу хоолойны болон, хөдөлмөрийн шагналуудаа авч болно. Харин Төрийн шагнал авах арга үгүй. Учир нь тэдний концерт Болдын хэмжээний утга агуулга, ач холбогдол агуулж чадаагүй. Дурлал хайрхан мэтээр л амьсгалаа биз дээ.
Одоо тэгэхээр хөгшин, залуу үеийн та хэд хоорондоо хэрэлдэлгүй Аан гээд Уун гэж бай. Яг одоо Монгол улсын амьдрал ямар хэцүү, дээсэн дөрөөн дээр байна. Амьдралд шударга бүхэн гутаагдаж, түүх болгоноо үгүйсгэж, гадны бүхэн рүү хошуурч, газраа нийлж ухаж, Монголоор дүүрэн хужаа нар орж ирж, ил далдгүй мөнгөнд шунаж байгаа хамгийн эгзэгтэй аюултай цаг мөч. Хөгшин, Залуугүй ТӨРД итгэхээ больж, амьдрах хүсэл сонирхол, зориг эрмэлзэл устаж байна. Монгол залуучуудын Толгойтой гарамгай бүхэн ГАДААД ОРОН гарч, Бие сайтай ажилсаг бүхэн ГАДААД ОРОНД хар ажил хийж байна. Монголд ЭЗЭН шиг биш Гадаадад гуйлгачин шиг дарлуулахыг илүү үзэн сонгож байна.
Харийн шашнууд өнгө өнгөөрөө орж ирж, Монголчуудыг хагаралдуулан бутаргаж, Харийнхан янз бүрээр хатган Улс төрийнхөнийг алалцуулан дэвэргэж байна. Монголд захын хүн ТӨРийг нулимж, захын хүн Төрийн түшээдийг доромжилж Төр гээч Монголд ҮНЭГҮЙ болсон цаг үе. Хэн сайн гүтгэснээ ХАР ПИ ААР хэмээн баясаж нэр төрийн хойноос улайрч байна. Хөгшин залуугаараа хуваагдан тэмцэж, ажилд орох ч насаар гадуурхаж улс Монгол маань байтугай, аймаг хот, сургууль, айл гэрээрээ хуваагдан тэмцэлдэж байгаа нь ҮНЭН. Энэ үед хэн ТӨРийг, Монгол Үндэстнээ дээдлэхийг уриалан сануулж олныг нэгтгэн ОМОГ БАРДАМ ЗАН, МОНГОЛ БАХАРХАЛыг олон хүмүүст зэрэг мэдрүүлж чадаж байгаа юм бэ? Энэ бол зөвхөн нэг дуучны хоолой хотхоны асуудал биш шүү. Тархи толгой, сэтгэмж, зүрх сэтгэлээ зориулж дуулж байгаа улс орны чухал асуудал.
ТӨРийн шагналыг Болд ч авна ДЭЭЛ нь ч авна. Яагаад болохгүй гэж??? Асар их ач холбогдол, асуудлыг хөндөж чадсан энэ залуухан жаахан хүүд би маш их баярлаж байна. Тэгтэл тэр арвин зузаан бүтээл туурвисан би аваагүй байхад гээд сүйд байгаа нөхдүүд өөрсдөдөө дүгнэлт хий. Ямар арвин зузаан бүтээл туурвиж түүний чинь ҮР ДҮН юу вэ гэдэгтээ анхаарлаа хандуул. Төрийн төлөө, Монголын төлөө, Үнэний төлөө, Эх орны төлөө юу гэж та дуугарч зүтгэж байснаа бод. Хэдэн дурлал дуулчихаад Төрийн шагнал авна гэж солиорох нуу. Салбар салбартаа, хайрцаг хайрцагтаа л дээж байсан юм байгаа биз. Төрд, Монголд, Олон түмэнд ямар эх оронч хүмүүжил өгсөн юм гэдгээ бод. Хайрцагнаасаа халгиж, савнаасаа садарч чадаагүй бол үлгэр дууриал авч, бодож сэтгэ.
Төрийн далбаагаа бариад ирсэн тэр жаахан Охины сэтгэлд Юу үлдэх вэ? Тэр нялхаасаа ТӨРийн далбааг барин Аавтайгаа үзвэр үзэн явсан энэ сайхан мөч сэтгэлд нь хоногшин үлдэнэ. Тэр ТӨРИЙН ДАЛБААгаа хэнээс ч илүү таньдаг мэддэг болон өсөж, ААВТАЙГАА ХАМТ ТӨРИЙН ДАЛБААГ хайрлаж хүндэлдэг болно. Төрийн Далбаа бол Монгол улсын гэж ойлгодог болно. Нэгэнт Төрийн Далбааг хайрладаг болбол Монгол улсаа хайрлах сэтгэл хамт л шингэж байгаа. Аав нь энэ далбаанд дуртай, өөр олон хүмүүс энэ далбааг авч явж их гоё сайхан байсан. Энэ бол зүгээр нэг тасалбар бариад концерт үзэхээс хамаагүй илүү ач холбогдолтой. Өсвөр насныханд ч хүмүүжил өгч байна.
Харин Төрийн Далбаагаа дараа нь хаях биш тахидаг шүтдэг үргэлж хэрэглэх хэмжээний сайн чанартай хийн гэртээ авчраад тавьдаг. Баяр болохоор нь аваад яваад эргэж ирээд байранд нь тавьдаг болж сурах хэрэгтэй. Төрийн Далбааг нэг муу цаас, савхны модоор хийж ҮНЭ ЦЭНИЙГ нь гутааж болохгүй. Тэр бол ҮНЭТЭЙ байх ёстой. Та нар Далай ламын зургийг болохоор өөд уруу нь татаад аваад яваад байж болдог биз дээ. Түүний оронд Төрийн Далбаагаа зөв авч явж сурах хэрэгтэй.
БОЛД угаасаа л байсан унтаа Монгол попыг чинь сэргээж ШИНЭЧЛЭЛ хийсэн байна.
БОЛД удам судраа ч мэдэхээ больж Харийг мөрөөдөх залууст ҮЛГЭР ДУУРИАЛ үзүүлсэн
БОЛД утгагүй цуглуулган концертуудыг УТГА АГУУЛГА, АЧ ХОЛБОГДОЛ чухал хэмээж
БОЛД урьдах ирээдүй ТӨРИЙН ач холбогдлын замыг нь засан суурийг нь тавьж
БОЛД нэр нь унасан ТӨРИЙГ СЭХЭЭХ МОНГОЛ ТҮМНИЙ СЭТГЭЛИЙГ АМИЛУУЛЖ.
БОЛД байсан юмыг байгаа үедээ ШИНЭЧЛЭН ӨӨРЧИЛЖ БОЛДОГ гэж харуулж
БОЛД хөгшин, залуу та нарт МОНГОЛ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ БАХАРХАЛыг харуулж
БОЛД шинэ дээлээрээ МОНГОЛ УРЫН ГАЙХАМШИГ, МОНГОЛ ЭР ХҮНИЙ ЧИМЭГ үзүүлж
БОЛД шинэ уран бүтээлээрээ МОНГОЛЫГ АВАРЧ БАЙНА.
БОЛД дуунуудаа жинхэнэ утга төгөлдөр амилуулан ХУУЧИНГ ШИНЭ БОЛГОЖ чаджээ.
БОЛД залуу жаахан үе, өөрийн үеийн залуусаа МОНГОЛ гэдэг бүхнийг дорд үзэх үзлээс зайлуулах гэж зүтгэж эхэлсэн байна.
БОЛД .... МОНГОЛДОО МОНГОЛООРОО АМЬДАРЧ ДУУЛЖ болно гэж үзүүлж
БОЛД ...ТӨРИЙН ШАГНАЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРҮҮЛЭВ.
ТӨРийн шагнал бол ТӨРИЙН ШАГНАЛ болохоос хоолойд өгдөг шагнал биш.
Төрийн шагнал бол ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ БҮТЭЭСЭН БҮТЭЭЛД өгдөг. Бүтээл гэдэг бол ганц юмыг хэлдэггүй бүх л бүтэн ихийг агуулж хамруулсан цогцыг хэлдэг. Нэг бүтээл ч байсан ач холбогдол нь аугуу бол 1000 бантан тас дуу бүтээн дуулснаас хамаагүй илүү. Тоо биш чанар. Ач холбогдол.
БОЛДын гавьяа, ач холбогдол ямар их байгааг харав уу? ҮГҮЙ ЭЭЭ гээд одоо маргаад үзээдэх, өмнөх хөгшчүүдийн чинь тэгээд хийсэн бүтээсэн Агуулга, ач холбогдол нь алив. Дууны үгээр, аяар, дуучны хоолойгоор хязгаарлан харах нь инээдтэй байгаа биз дээ. Орчин цагийн ижил залуустай нь харьцуул. Хэн нь эхэлж санаачлаад хийчээв тэгээд.
Жанцанноров гуайн Мандухай Цэцэн Хатны бүтээл бол нүдээ олсон шагнал. Мандухай бол Төрийн Хатан байсандаг. Болд Монголчуудыг гурван өдөр ТӨРӨӨР АМЬСГАЛУУЛЖ чадсан тул авахгүй яахын.
Чинбатын ”АРАВТ” киноны Аялгуу ч ТӨРИЙН ШАГНАЛ авахаар бүтээл гэж би боддог. Залуучуудыгаа дэмжихгүй яахын ТӨР. Тэгвэл бусад залуу уран бүтээлчдэд урам зориг өгнө. Талийгаач болтол зүтгэж байж авдаг хугацаатай гэж бодохоо болино. Хийж чадвал өгдөг, би бас юугаар дутахав гэж урам орох ач холбогдолтой.
Цаана чинь залуухан охид хүүхнүүд Христийн Солио тусаад Монгол гэж ярьсан хүнийг Сатаан Чөтгөрийн хорлол болжээ. Зайлуулж хайрла гээд залбирдаг болсон байна. Тэргүүний сэхээтэн, өндөр боловсролтон гэгч хүмүүс бүр монгол дээл өмслөө, морь уналаа, орчин цагт зохицохгүй хэмээн шоолж доромжлон суртал ухуулга хийдэг болсон байна. Эх орон чинь гадны өргөст төмөр толгойдоо хатгасан хүн шүтээд сүйрэх нь байна. Үг бүр нь өө май гоод исүүс мийсүүс, сатаан гээд англи үгээр л үглэдэг болж. Дуурайгаад хуулж чадахгүй байж дандаа дутуу будаа идээд байна.
Зарим нь завилж суучаад түвд хэлээр яриад замд садаа болоод бөгсөө ч хөдөлгөхгүй хойш татаж байна. Хөгжил гэдгийг хаус, машин, мөнгө мэтхэнээр л төсөөлөөд байна. Энэ хүмүүст бид өөрийнхөө хувцасыг өмсөөд өөрийнхөө хэлээр дуулж болдог, бүжиглэж болдог гэж үзүүлж чадлаа биш үү. Тэгвэл бид өөрсдөө тэрнээс илүү хөгжиж чадна гэсэн найдварыг бас тавьж байгаа биш үү.
Юуны чинь Боодогтой Сэвгэр Сарантуяад ТӨРИЙН ШАГНАЛ өг гэж. Боодогтой Сэвгэрийнх л шагнал өгөх ёстой биздээ. Гавьяатаа авсан шүү дээ. Тэр Төрд, Монголд юу хийсэн гэдэг нь хийснээр нь өгөгдөнө биз дээ. Хар Сарнай адилхан “ БИ МОНГОЛ ХҮН” тоглолт хийсэн бас ТӨРИЙН ШАГНАЛ гэх хүн анхаар. Монгол Эрчүүд ХАР САРНАЙхан шиг хувцасладаг байсан юм уу? Хитлерийн хувцас өмсчихөөд “БИ МОНГОЛ ХҮН” гээд ТӨРИЙН ШАГНАЛ авах уу? Зүгээр байгаарай хөөш. Зүүд чинь биелэчих вий дээ. Базарваани. За бусад жижиг сэдвээр дуулдаг дуучдаа Төрийн шагналд өөрсдөө тодорхойлох гээд үзэлдээ. Хоолой, хөдөлмөрт нь л тааруулж өгдөг юм байгаа биз. Бүтсэн бүтээгүй, хүссэн хүсээгүй Дурлалын дуунуудын Үр дүнг нь Төртөй холбоод инээд хүргэхээ болиул таарна. Өөрсдөө харин ТӨР гэдгээ мэддэггүй, үг утгыг нь ойлгодоггүй юм байна.
Ер нь урлагийнхан ТӨР, МОНГОЛТОЙ холбоотой юман дээрээ жаахан ухаантай хандаж байх хэрэгтэй. Одуудын Төрийн холбоотой дуунуудыг гутаасныг сонсоод уур хүрдэг. Хоолой хийж байна гэж тэр Ариунаа одоо яаж байгаан чарлаад. Ямар аялалд архи уучаад чарлалдаж байгаа биш дээ. Эх Орон дууг бас тэр дөрвөн хүн яасан муухай орилж чарлаж майлуулж дуулдаг юм. Түүнийг төгс омог бардам дуулаад амилуулчихсан хүмүүс өмнөх үед ёстой байдаг юм шүү. Энэ нөхдүүд Төрийн Шагнал авах БОЛДтой барьцаад юу хийхэв. Дэмжигчид нь ч бас бодож бай. Буруу ч зөв ч өмөөрөөд үхэх гээд байдгаа жаахан бодож баймаар.
Зарим нь бүр ТӨРИЙН ШАГНАЛАА БУЦААГААД ӨГЧИХ гээд л хатгачихжээ.
303030. Битгий өгөөрэй БОЛДОО. Тэгэхээс тэгэх гээд байнга Төрийн шагналт би гэж бичиж байсан ч яадын. Энэ бол Төр чамд итгэж, цаашид ажилд чинь урам нэмж, МОНГОЛ ЭХ ОРНОО гэсэн хайрыг чинь, ТӨРөө дээдэлсэн үзлийг чинь хүндэтгэж, Залуу үеэ ухааруулан хошуучлан уран бүтээлээрээ ихийг хийгээрэй гэж өгч байгаа шагнал гэж би бодож байна. Заавал Эрүү Өвдөг нь нийлсний дараа авах ёстой юм уу.
Ямар ч ажил албанд байсан хүн, ямар ч урсгалын Дуу дуулдаг хүн МОНГОЛ бахархалтай бол яаж ч хөгжүүлж орчин цагаар хөгжүүлж болдог гэдгийг харуулж байгаа сайхан жишээ. Дуу дуулахдаа биш Үр Дүн юу байна гэдэг Олныг хамарсан ач холбогдол, үзэл бодол гэдэг нь чухал. Бид ямар Америкчуудад зориулж концерт тоглох гэж байгаа биш. Монголдоо л Монгол хүндээ л зориулаад дуулж байнадаг. Монголоос дэлхийн дууны Од төрөөгүй гэхнүү. Норовбанзад гуайг гүйцэх Уртын дуучин Одыг Америкаас олчихоод хэлээрэй дээ. Дэлхийгээс илрүүлчихээд мэдэмхийрээрэй. Харин англи хэл дээрээ бол дуулаад одко болсон Одууд ямар их байдаг билээ. Монгол уртын дуугаар Од болсон өөр үндэстэн байдаггүй юм шүү. Энигма хамтлаг Монгол уртын дуунаас эгшиглүүлэн Монгол хүнээр дууллуулаа биз дээ. Хонгорзул дэлхийн хэмжээний арга хэмжээнд уригдан дуулаж эхлүүлээ биз дээ. Од биш гэх нүү. Монголчууд чаддаг юмаараа Од болдогын ш дээ!!!
МОНГОЛ ДЭЭЛИЙГ ПОП ДЭЭЛ болгоод өмсөж болдог гэдгийг ч харууллаа. Нөгөө модон толгойтонгууд юу боддог байсныг чи мэднэ үү. Монгол дээл л гэвэл нурмайгаад номхон зогсоод ч юмуу, ардын дуу л дуулахдаа өмсдөг гэсэн бодлыг нь өөрчилж чадлаа. Иймээс Дээл нь Төрийн Шагнал авъя гэсэн байна шүү дээ. Тэр Дээлийг Чи амилуулсан юм чинь яадын. Дээлэнд ч Төрийн Шагнал өгөхөд буруу юм даанч байхгүй. Ач Холбогдол асар өндөр учраас тэр. Аянга би ингэж бичив. Манай Буурлууд Толгой дохив.
Өнөөдрийн хувьд Д.Болдоос илүү түүний өмссөн тансаг цагаан дээл нь л илүү ур шингэсэн нүнжигтэй эд харагдана лээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.