Thursday, November 10, 2011

Bayan guilgachingiin Unenii tuhai Buurluudaas sonsloo


Өнөө гарагт Аянгат гонжгор урт коридортоо дуу аялаад л сайхан сэргэчихсэн байлаа. Учир нь надад маш сайхан хүмүүс захиа ирүүлсэн юмаа. Тэд бол манай Монголын сэхээтний давхаргын ДООВТОР, ПОРООПЭЭЭССОР  гээд л бодчих. Ямарав дээ. Мөн бас нэг ааааййймаар мундаг эмэгтэй хуульч, бас шүрээр хааны хөргийг өөрөө өөрийнхөө арван хуруугаар урлаж хийсэн хүн бас найз болсийн. Ямарав дээ. Хэхэхэ. Аянга их баяртай байв. Бөөн сэтгэлийн Дэм, сэтгэлийн Битааминууд ирэв шүү дээ. Баакуус л гэсэн үг. Энэ жинхэнэ бичгийн, мэрэгжлийн багш нар Гэгээрлийн ажилд оролцвол надаас хамаагүй дээр үр дүнтэй. Үкэ ядахдаа л хүнтэй юм ярьж чадна. Ойлгуулж чаднадаг.
Аянга би өөрөө ердөө мундаг биш хүн, гэтэл энэ хүмүүс надад итгээд бас Хааныг хайрлаад, Монголоо гэсэн нэгэн Сэтгэлтэй байдаг нь намайг маш их урамшууллаа. Гадаад дотоодын хамаг том сургуулиар нь яваад хамаг юмыг нь хуу хамсан энэ өндөр мэдлэг, боловсролтой хүмүүс чинь жив жинхэнэ Ху намын тогоонд чанагдсан хүмүүс. Гэтэл тэд ердөө ч харалган болоогүй байх юм. Би ч яахав дээ. Ясандаа, цусандаа мэдэрч уйлж дуулж байж Бөө болсон амьдралын шаардлагаар бууж өгсөн хүн. Гэтэл энэ хүмүүс миний галзуу хүнийх шиг тэмдэглэлүүдийг уншаад дүгнэлт хийгээд бас сайн судлаад, өөрсдөө бас туршиж үзээд Тэнгэр Монгол Газар гэдэг үгийн шидийг мэдрээд шалгаж үзээд надад баяр хүргэж, сайн хичээгээрэй бид бас Монголынхоо төлөө зүтгэнэ гэсэн байна.
Аянгад энэ үг л байхад болоо шүү дээ. Бүх Монголчууд минь өөрсдөөрөө бахархаж, Монголынхоо төлөө зүтгэж, Дэлхий ээжээ аврахад сэтгэл нэгдэж байвал Аянгад өөр юу хэрэгтэй юм бэ? Ихэд баярласан би Газар дээрхи энэ хүмүүсийнхээ төлөө Тэнгэр дээрх Буурлуудынхаа төлөө ЗААВАЛ хүчин зүтгэж 1000 Онгодын Чуулганг хийхээр зориг шулуудав.  ХААН минь байхад би юунаас айхын, нөмрөг доогуур нь шургаад орчихноо.
Би олон хүнтэй харьцдаг болохоор хааяа хооронд нь хольж хутгах учир зарим хүн надад сануулах гэж би нөгөө ингэдэг тэгдэг хүн гэж онцлогоо хэлэн яриагаа санан үргэлжлүүлдэг билээ. Гэтэл нэг маань та намайг санаж байна уу нөгөө унгадаг чинь гэж бичсэнг уншаад ганцаараа үхэтлээ инээв. Унгараг бид хоёр нээрээ маш инээдтэй засал хийсэн юм. Тэр Залуу гадны оронд сурдаг юм. Тэгээд миний гурав хоног гадаадад байх Монголчууддаа засал хийх үед холбогдсон. Бид бусдын л адил заслаа эхлээд явж байтал миний гэдэс дүүрээд л хэцүүдэв.  Шууд засал хийгдэж байхад чинь би хаячаад ОО ороод алга бололтой биш. Маш их гэдэс дүүрэв. Гэтэл унгах гэсэн унгаж болдоггүй, бүүр сүүлдээ ОО руу очоод алга болохоос гэж байтал Учиргүй их ХЭХРҮҮЛЭВ.
Гэтэл засал хийхдээ би дахиад л гэдэс дүүрэхийг мэдрээд нөгөө хүндээ чиний гэдэс дүүрээд үү гэхэд уучлаарай маш их дүүрдэг. Одоо ч хэцүү байнаа. Гэтэл би босч явахаасаа ч айгаад Онгодууд байхад гээд санаа зовоод сэтгэл зовоод гэв. Чи тэгээд унгахгүй яаж байгаа юм бэ? Би өмнөөс чинь хэцүүдлээ гэхэд Харин тийм ээ өршөөгөөрэй. Би бүр унгахаас ч санаа зовоод бариад, байлаа гэв. Хээээхэхэ. Чамаас болоод би ч наад хийг чинь гаргаж чадахгүй, хэцүүдэж тонгочоод байж байтал Хэхрүүлж байж аврагдлаа гэв. Ингээд л гэдсийг илэн массаж хийн байж сайн суллаж авч билээ. Харин хэд хоногийн дараа манай Унгараг маань надад майл бичиж одоо ерөөсөө унгахаа болиод би бүр гайхаад байна. Надтай хамт байдаг хүн хүртэл намайг унгахаа больж гэв. Танд их баярлалаа гэсэн.  Өвчин шүү дээ. Юундаа санаа зовдог байнаа. Хүнд ямар ч өвчин тохиож болно. Тэр бүрээ хэлж эмчлүүлэхгүй бол өөрөө ч санаа зовсоор хүндрүүлнэ шүү дээ.  Би ямар уламжлалтын эмч бариач биш. Гэхдээ л тэр хий бадгана шар гэдэг хачин нэрстэй өвчнүүд үнэхээр л байдаг бололтой. Бодвол Хий төрлийн өвчин нь Унгарагт байсан байх даа. Эдгэсэн бол болоо доо. Хоюулаа энэ явдлыг хоёр талд гайхан баясан шоолж  гүн дуртгал үлджээ.
Зарим хүн засал хийлгэхээр сууж байж л инээгээд цаанаасаа инээгээд хөөрөөд гүйх гээд тогтож төвлөрч чаддаггүй. Зарим нь бүр зүрх нь догдлоод сандарч тэвдээд дотор нь савчаад байхаар би тайван байж байгаад эхлэх хэрэг гардаг. Биенийгээ харахгүй болохоор их инээдтэй юмс болно шүү дээ.
Өнөөдөр үдээс хойш нийтлэлээ бичиж байхад ирсэн Таван Долларын гуйлгачингаас болоод өглөөний сайхан хамаг юм маань арчигдан алга боллоо. Толгой задрах мэт өвдөж байсан ч би юмаа бичиж дуусгаад бөөлөе нэг мөсөн гэж бодож байтал нөхөр ирэв. Бид бас л гарч ойр зуур дэлгүүр орж Гэгээнийг баярлуулах болов. Миний ч бие сэргэж магад гээд гараад явлаа. Нөхөртөө би өнөөдрийн хүнийг хэлтэл: "Чи Монголоороо яриад, шууд толгой сэгсэрч бай. Нэг ч Англи үг хэлж болохгүй" гэв. Хүүе нээрээ би чинь Монголоор ярьж чадна шүү дээ. Би ямар мангар юм бэ? ийм гоё арга байхад чинь. Гэтэл яагаад ийм юманд Монгол хэлээ мартаад ангилаар яриад байдаг байнаа. Гэтэл маш чухал юм дээр англи хэл нь орж ирэхээ больдог шүү дээ. Энэ чинь одоо яасан хачин гажиг юм бэ? Монгол хэлээ би яагаад мартав хэмээн өөртөө дүгнэлт хийлээ. Нөгөө хүн маань намайг мөнгө гэдэг ч үг мэддэггүй мангар Япон байна л гэж бодно ш дээ уг нь. Энд Японууд их байдаг болохоор биднийг тэдний нэг л гэж боддог юм.
Гуйлгачингууд улаан цагаандаа гарчээ бүр. Суугаад гуйж байхгүй яваад гуйдаг гуйлгачин бас  байдаг юм байна. Нээрээ байдаг. Бид хэдэн жилийн өмнө гэр бүлээрээ Бээжиндэж байхад миний зайран хүү нас нь өсвөр насны хүү байсан юм. Тэр маш зөөлөн, сайхан сэтгэлтэй хүү дээ. Нэг дэлгүүрийн үүдэн дээр хүн мөнгө гуйхаар нь өгчихсөн чинь аймаар олон гуйлгачин тал талаас гарч ирээд Хүү маань зугтаасан ш дээ бүр. Бид бас маш их сандарсан. Миний хүүг хужаа гуйлгачингууд хөөхийг хараад. Сүрэг гуйлгачин хужаа нар байсан. Бээжинд бол гуйлгачинг өрөвдөж огт болохгүй газар гэж би тогтоож авсан.
Энд ч олон учир би дэлгүүр орох дургүй, хамаг кайп унтраагаад хаядаг юм.  Бид гадуур яваад ирсэн ч миний бие улам муудав. Сүү уусан ч муу байв. Ингээд би өргөөндөө орлоо. Гэтэл хэнгэрэг ч барих чадалгүй болон унаад өгөв. Би нэг сэрэхэд хэдэн цаг унтсан байв. Гэхдээ би Буурлуудын лекцэд сууснаа санав. Үгэнд орж үтэр түргэн хэнгэрэг дэлдсэнгүй л гэнэ. Зааж өгсөн аргаар хийсэнгүй л гэнэ. Гарын хуруугаар байлдсангүй л гэнэ. Би ямар Монголд байгаа биш дээ. Энэ хол газар Бөө байхгүй байна. Олон сар би амар амгалан байсан гэхэд Дэлхийн Хаана ч байсан сонор сэрэмжтэй байх ёстой л гэнэ. Юу юу гэчихвээ энэ чинь одоо.
Тэд надад: "Чи яагаад гэнэт уурлаад мөнгө өгөөгүйгээ бод. Энэ бол чи биш Бид чамайг хамгаалсан. Чи түүнд нэг ч юм өгч болохгүй. Чи одоо түүнийг эндээс хайгаад цагдаагаар явуулсан ч тийм хүнийг хаанаас олохгүй Эд нар. Чи түүний нүдийг Хаа харлаа гэл үү. 18 зуун жилийн өмнө чи түүнтэй алалцаж байсангаа сана гэв. Би л лав санахгүй байна даг. Би тэр үед хэн байсын, хаа байсын мэдэхгүй юм байнадаг.  Чи түүнийг ердийн нэг гуйлгачин гэж санана уу? Тийм биш. Чи үлгэр туульсыг сана. Муу ёрынхон хамгийн эхний шатанд хамгийн ядуу гуйлгачин, ядарсан хүний дүрээр явж тагнуул хийдэг юм бүү март" гэв.  Үгүй миний уншсан Монгол ардын үлгэрүүдэд  манай талын баатрууд дандаа л нусан буу болоод айл хэсдэг ч тэд чинь манай тал шүү дээ гэв. Гадаад үлгэрт л эмгэн шулам болж алим өгч гүнжийг унтуулдаг. Би ямар гоо үзэсгэлэнтэй гүнж биш гэж гөжүүдлэв.
Монгол Үлгэр гэдэгт түлхүүр үг, нууцалсан юм маш их байдаг юм байна. Дандаа манай баатрууд нусан буу болж айл хэсч байгаад гэнэт л гарч ирээд Мангас болон дайсны тал хаануудыг алдаг биз дээ.  Энэ бол хэзээ ч мартаж болохгүй БӨӨ хүний нэг санамж байх ёстой юм байна. Ийм дүртэй, ядарсан мэт хүн байвал заавал сайн шалгаж харах ёстой юм гэнээ. Базарваани хум пад гэж. Хэн мэдлээ. Манай Бөө нар мэдүүштэй, санууштай юм байна шүү. Аянгаааааааа НҮД, НҮД, НҮД хэмээн дахин санууллаа.
Миний дургүй хүрч байна. Ийм тэнэг байлдаан гэж хаа байсын яашиг зүгээр. Булхайцаж байгаа юм шиг утга алга. Манай Хадам Буурлууд над сануулж байсандаг бас. Зургаан жилийн дараа хүүгийн чинь дүрээр чамайг алахаар Хар Сүнс очино. Чи зүүн нүдийг нь бүү МАРТ гэсэн шүү дээ нээрээ. Юун зүүн нүдтэй манатай хоёр нүдийг нь хараад ч Хаа харлаа байз гэж бодох над шиг амьтан яах болж байнаа. Монголын түүхэнд ЭЭЖ ХҮҮ, ААВ ХҮҮ, ЭХНЭР НӨХӨР, АХ ДҮҮ бие биеэ алсан гэдэг бүхэн бол ХУДЛАА. ХҮН ДҮРД ХУВИЛДАГ ШИДТЭН ХОРТОНГУУД шууд л хүрээд ирнэ. Жишээ нь байлдаан дунд чи хүүгээ ирж над туслалаа гэж бодож байтал Хүү чинь чамайг хутгалах жишээтэй.  Хүн харахад бүгд та хоёрыг л гэж харна. Иймээс ЗҮҮН НҮД үүнийг бүү март хэмээсэн юм. ЗҮРХ гэдэг бол хэзээ ч ХАР хүчнийхэний хийж чаддаггүй шид байдаг. Зүрх нь Зүүн нүдтэй холбоотой бас зүрх сэтгэлээр холбогддог гэнэ гэж тайлбарлаж өгч байсан юм.
Би гэдэг чинь бараг за байз Зүүн нүд нь аль билээ, нааш ир гээд шагайж харах гэж байгаад л чадуулчихаар хэцүү юм байна даг. Асар Муу санаа суухгүй бол болохгүй гэсэн үг. Би түүнийг чадах, сурах хэрэгтэй.
Тэгээд энэ гуйлгачин чинь хий үзгдэл байгаагүй дээ. Яг л хүн байсан шүү дээ. Тэр байтугай Гэгээн хүртэл харсан. Гэгээн надад хүн ирлээ гээд би очсон. Гэгээн хүнд хаалга тайлж өгнөө гонж. Аавыгаа хүртэл түлхүүрээ аваад явахад яадаг юм гэж загнадаг хүн. Тэр бүр яг хүн байсан гэж би дахин дахин батлав. Тэгвэл тэр хүн чинь хаанаас ч одоо олдохгүй гэж манайхан зөрөв. Чи мундагтаа үлдэв үү. Наад бүх биеэ хар. Яагаад өвдөөд өндийж чадахгүй байгаагаа Хар гэлээ. Надаар яах гэж байгаан гэхэд, Чамаар ч ганц биш Тэнгэрийн үйлийг ХААЖ, устгах Хар Хүч боссон гэж сануулсан байхаа. Хатуухан амьдрал ирсэн шүү. Чамайг хаа сайгүй хайж байгаа гэж хэлсэн биз дээ. Бид сая чамайг дүрийг чинь нуугаад л авч үлдлээ. Тэд дахин ирэх л болно. Анхааралтай бай гэв. Хүүе яанаа одоо орон доогуураа оролтой биш. Манай ор намхан би багтахгүй. Би бас хаашаа дутаанам бэ?
Энэ хэд блогийн эхний бүлэг төгслөө. 300 нийтлэл болоод л болоо. Шинэ үзэгдлүүд гарна гэсэн ийм тэнэг үзэгдлүүд гараад байх юм биш байгаа. Хүүш би хаашаа дутаанам бэ? Ямар хачин аймаар юм бэ? Орон гэртээ ч байж болохоо байх нуу энэ чинь хэмээн би уур хүрэв. Манайхан төдийгөөс өдий хүртэл чамайг хамгаалсан юм болох бизээ. Шаардлага гарвал дахиад л чи өөр газар нүүнэ дээ гэв.  Гоё дэлгүүртэй газар нүүлгээрэй ээээ дэээээ, битгий ширэнгэн ойнд аваачаарай даааа хэмээхэд ХАААААААААААААААХАХАХАХА гээд л Онгодууд инээлдэж гарав.
Маш олон Онгод цугларсан байжээ өнөөдөр. Түргэн авсан бололтой хэхэхэхэ.  Миний Охин хэзээ  ухаан суунаа гэж байгаа бололтой. Юуны чинь дайн майн, та нар дайтаад би сайхан жаргаад явж байх ёстой юм биш үү гэтэл "За чи биеэ яаж өвдөж байгааг хараа биз дээ" гэв. Бид чамайг сургах ёстой. Маханд чинь мэдрүүлж байж тэгэхгүй учраас чи дайн яриад байхад л дэлгүүр яриад байх юм мөн хачинаа гэв. Өнөөдрийн өвдөлт багадаад байна уу гэв. Юу вэ багадахдаа манатай хөлс асгараад, хамаг бие сулраад, тархи задрах гээд, би бүр босч чадахгүй байсан.  Гэхдээ мэдээж өвдөхгүй цаг гарвал би дэлгүүр явж л таараа хэмээв.
"Чи дэлгүүр ч явж чадахгүй болсноо анзаарсан уу" гэв. Юууууууу?????? Үкэ энэ чинь одоо юу вэ???? Нээрээ би дэлгүүр орохоор хөл өвдөөд сандалд суугаад, нойр хүрээд байдаг болсон шүү дээ. Би өөрийгөө ядраад хэт их ажиллаад нойр муутай байснаас болж гэж оношлоод байсан юмсан.  Арай жижигхэн биетэй байсан бол Гэгээн шиг тэр түрдэг сагсанд нь суучихаад Нөхөр маань түрээд лангуугаар хэсүүлдэг болоосой гэж бодсон шүү. Би алхам алхамаар хүн биш болоод байгаа юм биш үү. Зүгээр байгаарай та нар хөөш, би хүн байхыг хүсч байна шүү. Ер нь яагаад заавал хүний биед бууж байж энэ бүхнийг хийх ёстой гэж, та нар бас өөрсдөө ГЭГЭЭР, өөрсдөө Өөрчлөл Шинэчлэл хий гээд л аваад хаячихлаа. Яадын зүгээр. Тэд гунигтай болчихов. Би буруу юм хэлээд гомдоочихов уу.
Нээрээ л болдоггүй юм болов уу??? Энэ гуйлгачин хүнд хувирсан Хар шидтэн байхад чинь би ингэж хэлэх буруу л юм байна даа. Миний махан биеийн Жаргал сураггүй алга болчихсын байна л доо. Энэ Арван доллартай баян гуйлгачин намайг таньсан бол би Чад хийх байсан юм болов уу???  Тэр намайг сайхан сэтгэлээр минь танихаар явсан гэсэн шүү. Гэнэт уурлаад загнаад орсон нь учиртай байж дээ.
За дөнгөж эхэлж байхад л ийм юм болж эхэлж байна шүү дээ. Манай алтан ураг 1000 БӨӨ маань улам сайн боловсорч, хүчээ авч ОНГОДынхоо үгэнд орохгүй бол БӨӨ гэж тоглоом биш байна шүү. Бөө гэж уул ус тахичихаад л, гүзээ харвал илчихээд, нуруу таарвал гуядчихаад, юм асуувал хариулчихаад, гоё юм өгвөл авчихаад явж байдаг Мэрэгжил биш байх нь. Амьтай холбоотой, дайнтай холбоотой их нарийн Мэрэгжил болоод явчихлаа яана даа яана яана яана бид хэд. Тоо маань ч цөөхөн байна шүү дээ. Биднийг харин хэн хамгаалахыг нь сонсож мэдлээ. Дээрээс буурлууд нь дэргэдээс Эгэл гэх ардууд маань гэгээрсэн, сайхан сэтгэлтэй, хар бурууг харж чаддаг, сэтгэл оюун нь тунгалаг байвал Хар сүнсүүд тэднийг эзэгнэн  Тэнгэрийн үйлд саад хийж чаддаггүй гэж учрыг тайлж өгөв.
Би өргөөнөөс гарч босч чадахгүй хэдэн цаг хэвтэж байж гайгүй болов. Тэд намайг амрах хэрэгтэй гэв. Би мартахаасаа өмнө хурдан бичиж хүмүүст хэрэгтэй гээд бичлээ. Үүний нарийн учрыг хүмүүс тайлалцаж, шинжлэн судлаад намайг худлаа донгосоогүйг минь шалгаад өгөөсөй дээ. Яавал би олон хүнд ойлгуулж, олон хүнийг энэ муу хар балиар зэвүүн хар Сүнснүүдээс аварч хамгаалах вэ? Яавал хүмүүс итгэх вэ? Яавал  хүмүүс ойлгох вэ? Яавал Монголчууд Үнэн гэдгээ мэдэх, хамгаалах вэ? Би яах ёстой юм болоо.
Яагаад зарим нь ядахдаа бичлэг үзээд дүгнэлт хийж, шалгахын оронд л худлаа худалч, Буриад,  эмэгтэй гээд ад үзээд байгаа юм болоо. Миний хуягийг минь Буриад байна тэр буриад учраас Чингис Хааныг хэзээ ч буулгахгүй гэсэн гэх юм. Миний Хуяг Дэлхийд цор ганц намайг үхэхэд миний хуяг Од болно шүү. Би бол Буриад биш, надад буриад мэддэг ганц үг ч байхгүй. Гэхдээ би Буриад болж төрсөн ч огт харамсахгүйдэг. Буриадууд бол Монголчуудтай нэг удам судартай. Би Халимаг, Хазар байсан ч харамсахгүй.  Би Хөх толботой хүн бүрт хайртайдаг. Би тэр байтугай хоёр хөлөөрөө явдаг хохимой толгойтой дэлхийн бүх хүнд хайртай мэд үү. Хамгийн муухай адгийн эргүү новшнууд л яс үндэс, угсаагаар хуцаж чадна биз. Эргээд үхээд төрөхдөө хэн болохоо мэдчихээд амаа мэдэж бай.
Тэнгэрийн, Газрын, Тамын гэсэн гуравхан ангилалд багтдагаа мэдвэл таарна. Миний хуяг бол Өүлэн Эхийн хуяг. Чингис Хаан хүртэл хайрлаад өмсүүлдэггүй юм шүү. Хаан минь өөрөө хуяггүй л одоо хүртэл явж байгаа. Би түүнд нэг юм хийж өгье гэсэн ч чадаагүй  хичнээн сар болж байна. Тэнгэрийн Хаан хүртэл эрх ямба, эдлэл хэрэглэлээсээ татгалзаад Хөх Монголынхоо төлөө чилээрхэж байхад тэр нэг Тийрэнтэй удган  юу вэ? Дээлийн өнгө ч ялгахгүй, дэргэдээ буусныг ч танихгүй хэвтэж Удган нэр зүүгээд яахав.
Хөх Монголыг хагалж бутарган буриад, халх, өвөрөөр нь ялган суух хэн бэ? Ил байгааг харахгүй, үзээд ойлгохгүй, уншаад ухахгүй тархитай тэр бусдын зовлонг үүрч, далдын юмыг нь засч өгдөг гэвэл ёстой Үлгэр биш Үнэн л байнадаг.  1000 ОНГОДЫН ЧУУЛГАНд оролцох Бөө нарыг дээд Тэнгэрээс тэртэй тэргүй шалгаад л Улаач нарынх нь зүүдээр яваад байгааг АНХААР!!!  Тэнгэрийн шувууд шонхор, сар хөлөглөж очоод л нүд рүү чинь хараад байгааг АНХААР!!! Онгодууд чинь мэдэхгүй байвал олиггүй байгаагаа Мэдэцгээ!
Дуудлага үгнүүдээ хянаад үзэцгээ. Тэрүүгээр чинь очиж шалгалт явуулж байгаа шүү. Зүүдээ мана Зүгээргүй хүмүүсээ! Онгодуудаа шалгацгаа үнэн худлыг нь!

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.