Sunday, November 13, 2011

Хүмүүсээс асуусан асуулт Хариулт 3

Munkhgerel Bts: Амар байна уу Дээдэс минь. Танаасаа Алтан ураг гэдэг ойлголтын талаар асууж лавлах гэсэн юм. Алтан Ураг гэдгийг олонхи Монголчууд Чингис Хааны буюу таны удам судрын хүмүүс, яс махны тасархайг хэлдэг гэж өдий болтол ойлгосоор ирсэн. Гэхдээ сүүлд анзаараад байсан чинь Алтан Ураг гэдэг маань Тэнгэрээс тусгай даалгавартай төрдөг хүмүүсийг хэлдэг, басхүү их өргөн хүрээтэй ойлголт юм шиг санагдах боллоо. Миний бие Алтан Ураг хэмээх ойлголтыг гүйцэт ухаж ойлгохгүй байгаа тул мунхаг үрдээ тайлбарлаж өгвөл туйлаас баярлах болно.
November 5 at 4:05pm · Like ·  4
‎Chinggis Ayanga :
Амар амгалан уу? Үр минь. ТАА  ТАА  ТУНГААн удам гэсэндээ яг л зөв юмаа асуужээ. Хаан миний удмыг л Алтан Ураг гэвэл Алдас болно.  Миний удамд мулгуу мунхаг ч байна. Тэднийг алтан ураг гэх үү.  Ойворгон сагсуу ч байна. Үүнийг Алтан Ураг гэх үү.  Хаан би болон миний өвөг Дээдсүүд ухаан муу, Хүн болж төлөвшиж чаддаггүй үрсээ Алтан Урагт нэрлэдэггүй ээ. Алтан Урагт Тэнгэрээс Заяатай ХААН, ХАТНЫ болон Тэнгэрээс заяатай хийдгээ хийсэн, Хүний төрлийг дэвшүүлэн дээшлүүлсэн, Харуулж чадсан хүнийг Алтан Ураг гэдэг. Ам нь биш Ажил нь харуулж, Уруул нь биш Ухаан нь Хөгжсөн хүнийг Алтан Ураг гэдэг байлаа. Газарт мэндлээд Тэнгэрт гарах гавьяа байгуулсан хүнийг Алтан Ураг гэнэ. Тэнгэрт мэндлээд Газарт гавьяа байгуулаагүй бол Алтан ураг биш болно.  Үр чиний нэг бас өвөг чинь Шихэ минь билээ. Өндөр алдарт Өвгөдийнхөө  нэрийг өөрөө чи Өндрөөс өндөрт гаргаж чадвал Чи Алтан Ураг шүү дээ. Уужуу тайван ухаантай байж, бодож байж хэлж, тэвчиж байж тэрсэлж, харж байж хариулж, омголон зангаа оюунаар ундаалж, олны түрүүнд манлайлж яваарай.

Barsbold Buyantsog: Амар байна уу Дээдэс минь. Та таны 28 дугаар үеийн үр тайж Ванчинбалын Инжиннашийн бичсэн Их Юань улсын мандсан төрийн хөх судрын тухайд юу айлдахсан бол? Уг сударт бичсэн түүхийг хэлбэрэлтгүй үнэн түүх мөн хэмээн биширч болохсон болов уу? Эс бөгөөс түүхийн эх сурвалж гэхээс илүүтэйгээр уран зохиолын хосгүй үнэт бүтээл хэмээн унших нь зохилтой юу?
November 6 at 6:49am · Like ·  2
                                      
....... Үр минь хэлбэрэлтгүй Үнэн гэж биширч яахан болно. 28 үе өнгөрөхөд минь ҮНЭН гэж хэвээр л байсан бол Монгол ингэж байх байсан уу? Одоо үеийн угсаа залгамжлагч нар гэгчид ҮНЭН гэдгийг хир бодитой гаргаж чадаж байна. Үүнтэй агаар нэг бус уу. Үнэнтэй, худалтай холилдон бичигдлээ гэхэд тэр үеийн хийсэн бүтээсэн нь их билээ. Иймд түүнийг шүүх хэрэг үгүй.

Баяржаргал Ганболд: энэ ертөнцөд ирсэн зорилго, яг сүнс болохоосоо өмнө юуг хийх ёстойгоо мэдэж болох болов уу? юмыг мунхаглан хялбарчилахыг бодсон тул өршөөгөөрэй. бас нэгэн асуулт бол одоогийн хүмүүс хэт тэнгэрээс хөндий болсон тул ганц өвгөд бурлууд болон аянга удган зовж байхаар отог бүрийн өвөг эмэг буурлууд үрсийнхээ зүүдэнд ирж тэнгэрийн үйлийг мэдүүлж болох болов уу.
Ингэвэл гэрлийн хурдаар л үндэстэн гэгээрэх юм болов уу гэж мунхаг би бодлоо. хаан та үүнд хариу өгнө үү.
November 6 at 8:33am · Like ·  2
 
....... Үр минь, сайхан санааны үзүүрт сүү байдаг. Миний Аянгат ганцаар зовоогүй, олон олон Улаач нар, олон олон Монгол үрс Монголдоо зовж шаналан хичээж байна. Нэгдэх л хэрэгтэй байна. Зүүдэнд ирлээ гээд Та бүгд ухаардаг билүү. Зүүд байтугай зүсээрээ буучаад хэлээд байхад зөрүүдлээд байгаа бус уу?
Тэнгэрийг ойлгоход тийм хэцүү байна уу?  Ухаан санаагаа захир, Үнэн Худлыг ялгаж бод, Өвөг Дээдсээ ойлго, Түүх судраа мэд, Өөрийгөө хэнийг Тань, Тэнгэрээс эрчим ав, Туслаад өгье, Өөрсдөө Зорь, Зорьсныхоо төлөө яв л гэсэн үг хэлээд байгаа. Энэ үгийг орчин цагийн Монгол хэлээр хэлж байгаа. Ингээд ойлгохгүй гэвэл Тэнгэр Монголыг хаяхаас өөр арга үгүй. Хялбарын хялбар аргыг Аянгат зөндөө л зааж байна. Итгэж чадахгүй бол бид албагүй. Тэнгэрийн үйл гэдэгт Тэнэг хүн хэрэг байдаггүй. Нэгхэн Монгол улсын төлөө биш Бүхэл Дэлхийн төлөө Тэнгэр байдаг учир Дэлхийд хэрэгтэйд туслахад буруудах юу байхав.

Tsogtbaatar Erdene-ochir: Амар амгалан байна уу, Дээдэс минь. Хойд нас, хойд дүрийн тухай үрсдээ сургааль айлдна уу. Өндөр Гэгээний улаачдаа бууж өнөө үеийн Монголчууддаа хандан айлдсан сургаалийг хар дөрвөлжингөөр үзүүлж байсан билээ. Хэрэв тийм бол одоо амьдарч байгаа Өндөр Гэгээний 9 дахь дүр буюу Богд Жавзандамбын хойд дүрийг яаж ойлгох вээ?
November 6 at 9:16am · Like
 
..... Үр минь Тэс өөр хоёр талыг харав уу. Шарын шашин, Бөөгийн мөргөлийг дарсан тухай цагаан дээр хараар бичигдсэн  ном судар мөн их байх юм. Бөө бол Өвгөдийн Сүнсийг биедээ залж бид улаачдаа буудаг билээ. Шарын шашинд бүх өвгөдийг үгүйсгэн ганц мяндагтныг л дахин залруулдаг бус уу? Яаж миний хойд дүрийг тодруулчихалгүй сууж байсан юм. Хэрэв тэгвэл намайг тодруулчихаад миний есөн өрлөг, миний баатар жанжидууд болох Та бүгдийн өвөг Дээдсийн онгон сүнсийг яасан байхнав. За даа бараг залруулахаар бэлтгэлээ хийж байсан шүү. Очирваань Бурхан болж ирнэ гээ биз дээ. Би Бурханы дүрээр ирсэнгүй, Хий дүрээрээ  улаачдаа буулаа. Мэддэг мэлмий нь нээгдсэн Шашны мяндагтан нараас ганц ч хүн ган хийхгүй байгааг харж байна уу?  Гэтэл миний баатар Жанжид буучаад хүлээн ядаад л байж байнадаг.

Иймээс тэс өөр хоёр Үнэн, Худлын ялгаа л харагдаж байгааг анхаар. Би улаачдаа ганцаар буудаггүй билээ. Миний өндөр дээд Эжий, Эцгүүд, Эрхт Тэнгэрүүд буудаг билээ. Гэтэл би өөрийн хойд дүр хэмээн Аянгат удганаа өмчлөн ганцаар байна гэж үү. Миний өндөр Дээдүүд, надаас ахмад, миний дээд шүтээнүүд тэгвэл яах болж байна. Улаачын хайртай эцэг Охиндоо буухгүй яах болж байна. Улаачын бусад Дууд Төрөлт эцэг, эхүүд охиндоо бууж хайрлахгүй яах болж байна. Ухаар үрс минь. Тэс өөр юмсыг ялгаж салгаад л харчуул гэгээрч байгаа нь тэр билээ.

Zulaa Liebe: Амар амгалан уу, Дээдэс минь. Хүн өнгөрөөд ямар хүн нь дээшээ тэнгэр лүү явж онгод тэнгэр болж ямар хүн нь буцаж хүн болж ямар хүн нь тийрэн болдог юм бол? Хүн болж буцаж ирж байгаа сүнснүүдэд шалгуур гэж байдаг юм болов уу?
November 6 at 10:00am · Like ·  2

 
.... Үр минь чи миний удганы блог гээчийг огт уншдаггүй нь мэдэгдэж байна. Удганы түүхээс бичигдээгүй үлдсэн юмыг надаас сонирх. Мөн Хаан миний айлтгалуудыг харж ч сөхөөгүй нь харагдаж байна. Ийм байтал би цаг үрэх юун.

Gankhuyag Uriankhai: Амар амгалан уу? Дээдэс минь. Миний зүгээс асуух нь дэлхий дээр хамгийн эрх мэдэлтэй, юуг ч өөрчилж үүрэг нь улс болгоны засаг төр гэж ойлгож болох уу? Хэрвээ мөн бол нэгэнт болохгүй байгааг нь мэдсээр байж, өөрчлөх зүйл хийхгүй, хүсэхгүй байгаа хүмүүс, төрийн удирдлага, албан хаагчдыг урвагч гэж үзэж болох уу? Үзэж болохгүй бол яагаад? Чадахгүй бол чадах хүмүүст суудлаа тавьж өгөөд, чимээгүйхэн холдмоор юм. Тэгэхгүй мэдэж чадахгүй байж олон хүний хувь тавилангаар тоглоод байгааг юу гэж ойлгох вэ? Ёсгүй юм асуусан бол өршөөнө үү?.
November 6 at 10:20am · Like

.. Үр минь ийм хүмүүсийг хэн Хаан болгодог вэ? Та нар. Тэднийг яах нь та нарын гарт л байдаг. Гэгээрсэн ард түмэнтэй нутагт Тэнэгийг Хаанд өргөмжилдөггүй юм. Өөрсдөө харанхуй, харалган байж л хууртан, Хаанаа сонгодог.  Та нарт энэ эрх харин ч олон удаа ирдэг. Удахгүй ирнэ. Өөрсдөө мэдэцгээ! Өөрсдөө сонгоцгоо!

Purevjamts Purev: Undur deedes min amar amaglan uu? Eh oron uvug deedseese urawsan tenger etsegt terselsen ene tsagiin turiig gutaaj baiga humuusiig yaaj shiitgeh yum be ted bol olon hunii amiar olon hunii huwi tawilangaar togolj bain. Bas ted vr hvvhediin min amidrah eh ornii min uuliig nuraaj usiig shirgeej baina. Tedniig amid mahand n medruulj amidiin tamd unagaaj ard olond unen huchiig uzuulj vlger jishe bolgoj bolhuu
November 6 at 10:45am via mobile · Unlike ·  3

 
..... Үр минь бүү санаа зов. Чиний бодсоноос аймаар, чиний төсөөлснөөс хэцүү юм тэднийг хүлээж байдаг юм. Чи харин өөрөө харвал өрөвдөх сэтгэл төрөх байхдаа тэднийг. Тэднийг яах тухай миний айлтгалд бий. Өндрөөс өнхрүүлнэ гэдэг тун хөгжилтэй, хорлонтой арга бий дээ. Тэнгэр харж байдаг юм.  Эрлэг тосч байдаг юм. Тоотойхон хэдхэн насыг нь тоолоод л имрээд л инээгээд л сууж байдаг.  

Tsogtbaatar Erdene-ochir: Үргэлжид шашин шүтлэгийн тухай асууж байдаг мунхаг үрээ өршөөгөөрэй. Миний бие Монголынхоо Буддын шашиныг чадах хэмжээндээ л ойлгож шүтэж ирсэн. Тэнгэр шүтлэг Монголын Буддын шашин хоёрт зөрчилдөх зүйл байдаггүй гэж би ойлгосон билээ. Хэрэв би эндүүрсэн бол яаж бас яагаад зөрчилддөг болохыг тайлбарлаж өгнө үү.
November 6 at 11:25am · Like

.....Үр минь чи Тэнгэр Шүтлэг, Буддын шашин хоёрын Тэнгэр Газар шиг ялгааг харахгүй байна уу. Мөнх Тэнгэр шүтлэгт Бурхан Буддаг биш Тэнгэрийг шүтдэг. Бурханы шашин Буддаг шүтдэг. Будда харин хүн байсан билээ. Ямар ч шашны уг үндэс  сургаал нь нэг л байдаг. Харин тайлбарлаж хэрэгжүүлж хийж байгаа үйл нь өөр өөр байдаг. Чи миний үед Монгол маань Бурхан Буддаг шүтэж явсан гэж бодоод ойлгоод байгаа юм биш биз дээ. Тэнгэр шүтлэгт Монголыг хэн Тэнгэр шүтлэгээс нь салгаж гэгээрсэн тархийг нь харанхуй ангалд унагасан билээ Бурхан Буддагийн шашин биш үү.

Түүхээ уншиж, он цагийг нь харах хэрэгтэй болж дээ. Шашин гэдгийн мөн чанарыг олж харж мэдэхгүй бол хий сүсэглээд яах вэ? Тэнгэр шүтлэгт Монголчууд бүгд Тэнгэртэй харьцах чадвартай л байсан. Гэтэл та нар ламаар дамжуулан Буддатай л харьцаж байгаагаа мэдэхгүй юм. Будда Тэнгэрийг шүтэж байсан уу? Тэр Тэнгэрийг шүтдэг бол яагаад өөрийгөө урдуур нь оруулан Тэнгэрийг хаах болов.  Буддаг шүтээд та нар Монголоо алдаж байна. Чи Буддан сургаалаас Монгол хүнд л зориулсан сургаалыг нь монгол хэлээр хэлдээ. Тэр Монголчуудад юу өгснийг нь харин надад яриад өгөх хэрэгтэй байна даа.


Purevjamts Purev: Undur turdu us sansangui ee undur deed haaniha ugiig sosoj melmii yuga neeye
November 6 at 1:39pm via mobile · Like

...... Тэнгэр ивээг үр минь.

Magsar Munkhbayar: amar baina uu khaan ezen min mini ovoogin hailj baisan tuulis dund hichneen ih nuut orshoi boloo bidni dund kril usgeer bichegden uldsen zul aldarkhaan tuulid her ih nuuts buig tani heldegeer haluun budaa idelguigeer duhuulen helj hairal

......Хэхэхэхэ. Үр минь.  Хаан  би халуун будаа идэлгүй хэлэх хэрэг үү. Балчир минь чи надад өвгийнхөө Зул Алдар Хааны туулийг явуулахгүй бол үнэхээр халуун будаа идэлгүй хэлж үл чадна. Хаан намайг хамаг бүгдийг мэддэг гэж бүү эндүүр. Хаана хэний зохиосон хамаг үлгэр, туульс бүхнийг би уншин мэдэж байх ёстой юу? Үр чи тэгүүл Хаан миний сонсож, үнэмшиж өссөн Элэг нэгт Ерөн Есөн Баатар туулийг мэднэ үү. Танай замбад байна уу энэ тууль. Өвгөдийг тань харин би мэднээ. Бас чамайг ч сайн танина шүү бид. Тэнгэр ивээг миний хүүг.

November 6 at 1:54pm · Like

Munkhgerel Bts: Эрхэм Дээдэс минь нэгэн балчир үр таниас яаж Хаантан та 13-р зуунд шуудайнд хийсэн эвэр мэт байсан Олон Монголчуудыг нэгтгэж чадсан бэ гэж асууж байна. Та соёрхвол хариулт хэлж болгооно уу.
November 6 at 4:15pm · Like ·  1

 
..... Тэнгэр эцгийн ивээлээр л нэгтгэсэн дээ.

Mandakh Naraa: Дээдсийн амгаланг айлтгая. Улс орны х
ѳгжлийн гол зорилт нь юу байх ёстой вэ? Одоо ноёрхож байгаа хандлагаар бол эдийн засгийн ѳсѳлт л хѳгжлийг тодорхойлно гэх юм. Бас ертѳнц дэх хүмүүний шуналыг хязгаарлах боломж бий болов уу?
November 6 at 5:28pm · Like

 
............. Үр минь, Улс орон ГЭГЭЭРЭЛ гэх оюун ухаантай, ЭРҮҮЛ гэх биетэй,  ШУДАРГА гэх Төртэй байхад л хөгжил гэгч нь урагшилна даа. Энэ гол гурав байхгүй бол та нарын эдийн засгийн өсөлт гэгчээр юу хийхэв.  Хамгийн оройдоо гараад ч нурж унах тавилантай. ЯАГААД гээд холбоод бодоод үзээрэй. Хүмүүний шуналыг зөвхөн Үнэн гэдгийг мэдүүлснээр л хязгаарлаж болно. Өөрөөр хязгаарлах арга байхгүй. Шуналд хязгаар байдаггүй юм.

Saikhantuya Buyannasan: Эзэн Дээдэс Чингис Хаан, Эрхэт Чингис Аянгат Удган нарын түмэн амар амгаланг эрье. Бие бүхэн, нар, сар, уул, ус, ургамал бүхэн амьтай гэнэм. Тэд бүгдээр сүнстэй байх уу? Амь гэж сүнс үү, оюун ухаан уу, эсвэл ямар нэг өөр зүйл үү? Ямар ч бие атомаас бүтэх ба атомын жижиг хэсгүүдийн хооронд таталцлын хууль үйлчилснээр бид бүгд оршиж чаддаг гэж квант механикчид-"аргынхан" баталсан. Хамгийн сонирхолтой нь ингэж бүтсэн энэ махан биед, махан тархинд оюун ухаан байж олон олон гайхамшгийг сэтгэх нь гайхалтай. Хүн, амьтад энэ л махан тархиараа сэтгэдэг гэдэг үнэн үү эсвэл сүнс нь оюун ухааныг тээж ирдэг үү? Сүнсийг оюун ухаан гэж ойлгох гэвэл уулын голио сүнстэй юү, оюун ухаантай юу, тэд баярлаж, гомддог уу гээл асуултууд цувраад байх юм аа, Эс үгүй бол сүнснийхээ чадлаас хамаараад мэдрэхүй оюун ухаан дорой байдаг юм болов уу? Энэ сайхан агаарыг амьсгалж, усыг уухын тулд, энэ бүхнийг мэдрэхийн тулд бид эргэн төрдөг гэж Хаантан нэгэн удаа айлдаж байсан. Эндээс амьтан болж төрөлгүй хүн болохын учир нь хамгийн сайн мэдэрдэг махан бие нь хүнд байдаг бололтой зөв үү? Хэрэгтэй хэрэггүй олон асуулт асууж чилээсэн бол өршөөгөөрэй. Хэрэвзээ би нэгэн үнээ байсан бол таниасаа ийм мэтийг асууж дөнгөхгүй байхсан биз ээ. Азаар "ХҮН" гэгдэхийн учир зүрхлэв, болгооно уу.
November 6 at 9:46pm · Like ·  1
 
......Үр минь яасан урт асуулт асуув. Бүгд Амьтай нь ҮНЭН.  Богино үр чи ХҮН гэж өөрийгөө бодвол илүү амархан ойлгоно. Амьтай бүхэнг өөр шигээ санаж бай. Хүн чи Амьтай, Сүнстэй, Оюун ухаантай. Аль нэг нь байхгүйгээр төсөөлөхөд Чи Хүн биш болно. Тэгвэл амьтай бүхэн ижил байдаг юм. Танай шинжлэх ухаан нэг юмны ганцхан чанарыг л судлачихаад баталчихлаа гэх юм.  өөрсдөө нэг нэр олж өгчихөөд батлав гэх юм. Наад Атом гэх нэрийг олж өгөөд, батлах он цагаа хараарай. Өмнө нь энэ хүн гээч чинь байж л байсан, бас өөртөө таарсан нэртэй байж л байсан. Монголчууд эрчим гэсэн нь буруу юу. Удган энерги гэж ярьсан шүү. Гадны баахан нэр олж уншчихаад л гайхаад батлаад байх хэрэг байна уу. Үүх түүхээ мэддэг бол энэнээс цаадахыг нь бид хэлээд үлдээсэн л байсан.

Хэлээд ч та нар Атом гэж баталсан эдний зөв л гээд байх учир бид яалтай. Улс үндэстэн бүр л өөр өөр хэлтэй бус уу. Эцэг эх чинь Монгол болоод чамд монгол нэр хайрлан чамайг бусдаас ялгасан бизээ. Бусад оронд чи төрсөн бол тэд энэ монгол нэрээр чинь нэрлэх үү.
Үр чиний хэлж буй үг чинь хүртэл өөр бус уу? Сүнс, Оюун, Ухаан гэх гурван өөр нэр хэлчээд заавал нэг болгох гэдэг учир юув? Сүнсний хөгжил, үйлийн үрээс шалтгаалж Хүн гээч болж төрөх үгүй байна даа. 
Хэрвээ чи Үнээг ихэд муу хэмээн шоолбол дараа төрөлдөө Үнээ болох магадлал их л өндөр байдаг юм даа. Харин Үнээ ч гэсэн сайн мууг ялгах ухаан мэдрэмжтэй байдаг бөгөөд төрлөө дуусахаар үйлийн үрийн дараа төрөлдөө Үнээ биш Хүн болох боломж ч бий шүү.  Хүн болж төрсөндөө баярлаж буй бол бусад амьтдыг Амьтай, Сүнстэй, Ухаантай гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Мөн Амьтан Хүн хоёрын ялгааг шинжлэх ухаан чинь юу гэснийг уншиж үзэхэд бас илүүдэхгүй.  Энэ сайхан агаарыг амьсгалж, усыг уухын тулд, энэ бүхнийг мэдрэхийн тулд бид эргэн төрдөг ч Хүн, Амьтныхаа ялгааг мэдэхгүй бол ухаж ойлгохгүй бол би яалтай. Махан биеэр Адилхан мэдэрлээ ч дөрвөн хөлт адгуус болж мэдэрсэн нь дээр үү, хоёр хөлт хүн болж мэдэрсэн нь дээр үү.

Юуны учир өөр өөр үгнүүдээр нэрлэгдсэнг ухаж олохгүй байвал бүгдийг нэг үгээр нэрлэчихвэл амар байхсан. Их л юм бодож ойлгох хэрэг гарах нь дээ.

Сүнс гэж зөвхөн Оюун Ухаан гэж ойлговол алдас болно. Танай нэг хэсэг Дээд оюун ухаан л гэж үзсэн байсан. Сүнсэд бие, сэтгэл байдаг, сайн муу чанар байдгийг та нар бэлхнээ мэдэж л байгаа бус уу. Та нарын харагдах махан биеийг Бие гэдэг бол Сүнс бол харагдахгүй  л бие байна. Сүнс зөвхөн оюун ухаан байсан бол Бөө улаач нарын бие хувираад байх шаардлага юу байна. Үг нь хүртэл өөр байтал юунд нэг болгон зүтгэдэг вэ?

Altan-Ochir Ochiroo: Амар амгалан байна уу дээдэс минь. Хас эргэх гэж ямар учиртай зүйл вэ? Бас зөв эргэлттэй хас буруу эргэлттэй хасны учрыг хэлж өгнө үү.
Monday at 12:44am · Like

...... Үр минь Хас эргэх бол Амьдралын эргэх холбоо л байна даг. Үүнийг танай замбынхан яасан ч их эргэж тээнэглэзэн элдвээр ярих юм. Зөв, Буруу Хас эргэж л хүн төрж, үхэж Сүнс ирж очиж байнадаг. Хасын дүрс хийгээд доороос нь нэг хараад дээрээс нь нэг хараад Эргэлтийн учрыг харна бизээ. Хүн үхэх нь Үнэн, Сүнс байдаг нь Үнэн. Хас эргэлдэн амьдрал орших бусуу. Гэтэл хичнээн ч их төөрч будилан түмэн шидээр нь тайлан, буруу зөвөөр нь сүржигнэн, худал үнэнээр шүтнэ. Монгол Хасын нууц ердөө л энэ байнадаг. Өнө эртнээс л тэмдэглээд үлдээсэн.

Altan-Ochir Ochiroo:  Бэлэн будаа идэх гэсэн байвал өршөөгөөрэй.   Monday at 1:04am · Like

Энэ дээр будаа өгөлгүй болохгүй нь дээ. Хас гэгчийн тухай яасан ч ихээр мэдэмхийрч энд тэнд бичээв. Миний Удганы Хормойд бид Эргэлтийг нь үзүүлж хэлсэн. Удган түүнийг зургийг нь тайлбарлаад л тавьсан байтал ойлгоогүй л байна уу. Дахиад тэр тэмдгийг сайн хараад ХАС тэмдэг хэрхэн зурагдаж, юу өгүүсэнг нь бодсугай. Хасыг Гэрэл, Хурдтай нь холбон бодож тайлбарлана бизээ.

ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ Улсын КААН Эрдэнэ болбоос ЗАСА ЗҮЙ-н дөчин дөрвөн ТНГР-ээрээ ЧИН ЧУ Эл ЭН-ийг удирддаг Үндэсний Ерэн Есөн ТНГР-ийн Оройн дээд эзэн БӨӨ гэгээн тархи ЧИНГИС КААН-ы АНД гэдгийгээ Үндэсний Аалтн дээд ГЭР ИЭ-ийг эрчимжүүлж харуу...лж байдаг АКОК МОНОГОУУЛ Ир ГҮн-ийг мандуулагч МОН ЭН Тай УКАУ эцгийн Ерэн есөн ЧУ КУР-ын өв ИЭ КЭ МОНОГОУУЛ Эр сүнс КАУ ИЭ КАУМ-ын удамшилд зохистой гучин таван ДЭМ-ч КҮЭН Урдүйтэн бүрийн амьдран оршихуйн дархлаач Бай ЗОН КУР эцгийн КЭМ ЧҮ Үсүй ЭН-ч Өөртөө эзэн Эрхээ эдлэхүйн есөн зуун тавин сэхээрлийг нээгч ТүмБай НЭУ ЧУ ЧИН-ы Элч ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ Улсын үүслийн гурван эрдэнийг түгээгч КАУ Бай Эл КАУМ-д суралцагч Өнгөрсөнөөр ирээдүйг байгуулагчийн ерөн хүслийн төв КҮ Бай-Артүм баатрын көбкү АКОК МОНОГОУУЛ-ыг НЭУ КЭМ-ээр бадрахуйн онолч Иэ-Үсүйй-ЭКЭ баатрын ТайЖүй АНД Ерөн есөн ТНГР-ийн БӨӨ эзэн ЧИНГИС КААН-ы ИХ ЗАСАГ-ч ЧИН ЧУ Эл ЭН-ч АНД билээ ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ Улсын КАТУ ЭН эрдэнэ нь Ард түм ЭН-ий ГЭР ИЭ Зүй-ийн эзэн эрхт КАУ ЭН КУР Мөл-Үсүй-ийн тавин таван ТНГР-ээрээ Улсын Урдүй болон төсвийн удирдагч Үндэсний алтан дээд ГЭР ИЭ-т Эрхт дотоод хэргийн ерөн есө

Gansukh Batjargal Энд Хаан Хатан сүлдэн хос тэнгэрийн бөө гэгээн тархины талаар тайлбарласан байна, хаан эзний долоон эцгийн зөнд суралцаж, мэдвэл зохихуйдаа бүрэн суралцаж гэгээрсэн тархи Хаан тэнгэрийн бөө гэгээн тархи гэх нь байна.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.