Thursday, November 10, 2011

Нүдний Үлгэр

Аянгат би Арван Доллартай баян хирнээ Таван доллар гуйдаг гуйлгачины тухай бичин түүний хор уршигаар бүтэн өдөр бие өвдөн хэвтэн байгаагаа нийтэлсэн билээ. Би гээч сохор, доголон ч юмуу муу гуйлгачин төрхтэй хүний тухай үлгэр мэдэхгүй гэсэнг санаж байгаа байхаа. Гэтэл надад миний Үлгэрч Балчир маань нэг ийм үлгэр байдаг юм Та өөрөө тайлж харна уу хэмээн Үлгэрээ явуулсан байх юм.

Үлгэрч Балчираас ирсэн майл хэсгээс толилуульяа. Үлгэрийг нь энэ цэнхэр бичиг рүү орж умшаарай.

..... Би энэ үлгэрийг нэлээн дээр оруулж байсан юм.


Энэ үлгэрт нэг нүд нь сохор, нэг хөл нь хазгар, нэг гаргүй гуйлгачингууд ирж юм гуйхад нь ёроол нь цоорхой шуудайтай будаа өгч явуулж байгаа гардаг.

Гэтэл таны буурлууд нүдийг ажигласангүй, юм өгөх ёсгүй байсан гэж хэлсэн байна.

Үлгэрт нэг нь нүд сохор гэдэг нь зүүн нүдээ таглаж боосон байсныг хэлж байгаа байх, харин цоолсон шуудайтай будаа өгдөг нь өгсөн дүртэй өгөлгүй үлдэж байгааг хэлж байгаа хэрэг байна. Энэ үлгэрийн учир тайлагдлаа гэж бодлоо. Тайлж бодсон чинь хамаг бие арзасхийгээд зүгээр болдоггүй ээ, хэхэ.

АЯНГАТ: ҮҮҮКЭЭ мөн гайхмаар юмаа. Өглөө намайг босоход тархи толгой зүгээр болсон ч зүрхээр зүүгээр хатгуулаад, хөлс асгараад ядарсан хэвээр байхаар нь за өнөөдөр л нэг үйлээ хийе дээ гэж бодовч би бас л яахаа мэдэхгүй байв. Учир нь би бас л одоо болоод байгаа бодит амьдрал Үлгэр хоёроо холбоход Үнэн хэцүү байлаа.  Өмнө нь бол би өөрт тохиосон бүхнээ л бичиж байсан гэхдээ би гээч өөрийн хүрээндээ л байсанг санаж байгаа байх гэтэл миний энэ үлгэрт Өөр хүмүүс холбогдоод байгаад би гайхаад хачин санагдаад байгаа юм. Мөн би яаж бодсон ч өчигдрийн гуйлгачин чинь ХҮН байсан бас тэр чинь Монгол биш гадаад хүн байтал яахаараа тэр ХАР СҮНСнийхэн бөгөөд намайг хайн буйг итгэж бас түүнтэй яаж байлдах ёстой гэж мунхагласаар байгаа учир бие маань эдгэхгүй миний яс махыг минь зовоосоор л байв.

Гурван Том ХАР СҮНС хамт явж байсан гэсэндээ. Би энэ үлгэрийг унших зуур Буурлууд өчигдрөөс хойш л үйлээ хий гээд байсан хирнээ би юугаа хийхээ мэдэхгүй ядраад унаад байснаа ойлгов. Юу хийх байсныгаа. Над байдаг зэвсгүүдээ би ердөө бэлэг тэмдэг тоглоом шиг л бодож байсан болохоос тэд нарыг нэг бүрчлэн харж ч байгаагүй юм байна. Өглөө Гэгээн намайг Та Үлэг бекийг буулгаад өгчих л дөө. Би жаахан уулзмаар байна гэхэд нь би түүнийг тоглохоо л бодож байна даа гайгүй байлгүй гэж бодоод буулгаагүй. Гэгээн хэлэхдээ Үлэгбек аймаар маш том би хажууд нь яг шоргоолж шиг иймхээн байдаг гэж атирч үзүүлсэн.

Манайхан намайг Үлгэрээ маш сайн унш гэсэн бөгөөд тэр бол бүх л юмны учир утга байгаа гэсэн. Өглөө сэрэхэд минь чи хурдан дөрвөлжин хараа нээгээдэх чамд мэдээ ирнэ гэсэн бөгөөд би нээгээд Үлгэр уншин гайхав.

За юутай эдэнтэйгээ зөрж хэвтээд байлгүй гарч тэр гуйлгачины зогссон газар нь үйлээ хийхэд дотор муухайран хамаг шүлс асгарч, толгой манараад байв. Харин хийх ёстой бүхнийг хийгээд ирсний дараа арай дээр болсон байна шүү. Намайг битгий бидэнтэй тэрсэлдээд бай гэв. Гэсэн ч гэсэндээ хачин байгаа биз дээ. Энэ Үлгэрүүд чинь тэгээд хэзээ дуусах юм бэ? Би ийм муухай Үлгэрт байхыг хүсэхгүй байна. Гоё Үлгэрт тоглуулуул яасын гүнж мүнж болгоод л хан хүү муу ирээд л хэхэхэ. Нэгэнт л үлгэр бол тийм л үлгэр нь гоё биз дээ. Юу яасны чинь муу хар сүнс, чөтгөр шулам шал утгагүй үлгэр болоод байна даа. Би хүсэхгүй байна. Муухайн тэнгэр үлгэрт дургүй хүрч байнадаг. За яахав би гээч ч өнгөрсөн хүн Үлгэрийн Баатар болоод байгаа ч Монголчууд маань бас яагаад Үлгэрийн Баатарууд болоод байгаа юм дээ.

Үлгэрч балчир гэдэг чинь миний блогийг гоё болгож өгсөн Гансүх хүү шүү дээ. Тэр маш олон сонин гоё гоё үлгэрүүдийг ааваасаа сурсан гэсэн. Түүний үлгэрүүд Тэнгэр Монгол Газар блогт тавигдаж байгаа бөгөөд би олон юмны асуулт, хариултаа олж аваад байгаа юм. Та нар бас уншиж тайлахыг бодоорой. Түүний доор нь сэтгэгдэл бичих боломжтой юм.
Бид орчин цагийн Үлгэрийн Баатрууд болоод байгаад л юмны учир байна. Ёстой нөгөө шинжлэх ухаан болон далд ухаан хоёрыгоо өөрийнхөө ухаантай нийлүүлж байж л учрыг нь олж хужрыг нь тунгааж нэг юм хийхгүй бол болохоо байгаад байнаа.

Монгол хүн бүр сонор соргог байж юм бүрийг ажиглаж  тэмдэглэж, туршиж, нүдээрээ үзэж ухаж ойлгоцгоох хэрэгтэй байна. Бидэнд хэн мааньд ч яг тэгдэг гэсэн ҮНЭН онол алга, бичсэн юм алга, суралцах юм алга. Гэхдээ өвгөдийн үлдээсэн ёс заншил, үлгэр туульс байна. Буурлууд буугаад байна. Одоо бид бас энэ амьдралд өөрсдөө холбогдоод хутгалдаад байгаа учраас бид өөрсдөө бичиж үлдээж, баримтаа цуглуулж, ухаалаг хандаж, энэ гайхмаар өвийг цэвэр нэр хүндтэй авч үлдэх хэрэгтэй байна.

Тэгэхгүй бол зарим хүн мөнгө олох бохир бизнес болгож, эцэг өвөг Дээдсүүдийг минь өмчилж гутааж, гүтгэж байна. Жишээ нь Монгол өвөг Дээдсүүд бол хэзээ ч муу юм хийгүй, хийхийг эрс хорьж, дургүйцэж байдаг. Гэтэл Тийрэн Сүнсүүд өөрсдийн муу муухай явдлаа тэдний нэрээр хийж нэрийг нь гутаан доромжлох болжээ. Иймээс ухвар мөчид хүмүүс Бөө гэж адгийн худалч муу луйварчид гэж нийтэд нь гүтгэж байна. Би нас барсан бүх өвөг Дээдсээ үргэлж өмөөрч хамгаалах болно гэж хатуу бодож байгаа. Өөрийнхөө өвөг дээдсийг ч, өөр бусад Монголчуудынхаа өнгөрсөн бүх дээдсүүдийг хамгаалах болно доо. Үхэгсэдийнхээ өмнөөс амьдуудтай нь хэрүүл хийх болно яадын.

Үнэн чанартаа Монголчуудын босоо оршдог Тэнгэрийг л бусниулж, хагалж бутаргаж, хорлож Монголчуудыг мөхөөх нөгөө Хар сүнсүүд л ажлаа хийж байнадаг. Та нар сургаалиудыг нь хар бүх сургаалиудыг нь өөрчилж хэлдэг. Эмэгтэй хүнийг урт үстэй ухаан муу, Бүсгүй хүн бузар. Уул овоон дээр гарвал бузарлана гэх мэтээр Шарын шашныхан л хэлдэг. Нигүүлсэнгүй сэтгэлтэй бай хүлцэнгүй бай гэж худлаа сурталчилж, эр эмээр нь салгаж нийгэмийг хүн төрөлхтнийг мөхөөх бодлого баримталдаг. Хамгийн төгс гэгдэх Бурхан шүтдэг Түвдүүдийг харцгаа. Тэр олон лам нь номоо уншаад хүмүүсээ гэгээрүүлэх нь яасан юм. Монголчуудыг бодвол өөрийн хэлээрээ ном унших тул хүмүүс нь ойлгомоор л юм. Өөрөө өөрсдөө зулын гол болон шатаж үхэж байх ХЭНД хэрэгтэй юм бэ?

Зулын гол болбол болсон шиг болж удаан шатах хэрэгтэй биз дээ. Ямар шүдэнзний Толгой биш дээ. Зулын гол гэнэ шүү. Тэр олон ардаа шар тос шиг байлгаж удаан гэрэлтэж, удаан уриалан дуудаж ухуулан сэнхрүүлэхгүй айлгаж ичээн уйлуулж сандруулан Чүдэнзний толгой болохыг ямар эр зориг гэхийн. Тэд ийм Тэнэг байна. Яг ҮНЭН чанартай. Тэр чүдэнзний толгой болох эр зоригтнууд, эх орончдоо хатгаж хорлож, амийг нь албаар егүүтгэж байгаа Хорлогч байгааг ч олж харах сөхөө алгаа алга. Ийм гэгээрсэн ЛАМТАН гэж Түвдэд л байна. Шившиг мэд үү энэ чинь. Эх орончын дүрээр Эх орончдыг мунхруулан алж байгаа нуугдсан суртал ухуулга даа энэ бол.
Юуны чинь нигүүлсэнгүй байх гэж. Муу муухайтай эвлэрэн тэсч гарна гэдэг хамгийн эргүү үзэгдэл. Таслан зогсоох ёстой бус уу.

Манай Гал үндэстэн холбооныхон уул ус, Монголоо аваръя гээд л өөрсдийгөө шатаагаад Чүдэнзний толгой болоод байх хэрэг үү эднийг дуурайвал. Чүдэнзний толгой хичнээн гал гаргасан ч Үр дүн нь гарахгүй Галаа ноцоож чадахгүй бол хогийн сав руу л шидэгддэг.

Аль болох олон олон хүнийг ухааруулж итгэл үнэмшлийг төрүүлж байж л Үр дүн гардаг. Шатаж үхэхээс айгаагүй тэр зоригтнуудыг зөв залж, зөв удирдаж, зөв алхам хийсэн бол хичнээн хэрэгтэй. Далай лам өөрөө ийм буруу үзэлтэй байхаар арга үгүй шүү дээ. Тэгвэл Монголын жирийн байсан иргэдүүд өнөөдөр "ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" үгийг хэлэхэд л хичнээн жил овоорон сууж ном уншиж, өвдөгний ясаа гаргатал мөргөснөөс хамаагүй илүү үр дүнтэй байна даг. Түвдүүд толгойныхоо түгжээг мулталж, Бурхан Буддад биш Тэнгэрт сүсэглэж чадвал л эрх чөлөөгөө олно доо.  Бурхан Будда нь хэний талын дүртэй хэн байсныг мэдвэл яах бол доо хихихихи. Хөөөөөх инээд хүрчихлээ.

Хатуухан хэлэхэд Монголчууд та нар ч Бурхан гэж бүү ярьж бай. Бурханыг Тэнгэрийн дээр байдаг гэж бодоо юу?  Энэ олон Бурханууд чинь энэ өнгөрсөн олон зуунд яаж гийгүүлэв, яаж аврав?  Нэг нэг дүрс шүтээд юу өөрчлөгдөөв? Бурхан гэдэг бол өөрийгөө шүтүүлдэг хүнийг хэлдэг юм. Тэр Тэнгэрийг хаагаад өөрийнхөө үзлийг л шүтүүлдэг.

Би ердөө хэдхэн хоногийн өмнө Тэнгэрийн хаалгаар шагайж байсаан.  Та нарт би Пирамид буюу ГУРВАЛЖИН гэдэг дүрсийг бүү март гэж зөвлөе. Тэр ганц газарт байдаг юм биш. Тэнгэрийн хаалга яг тэг дөрвөлжин. Та бүгд доороос нь төсөөлөн хараарай. Хамгийн орой дээр Гурвалжингийн орой байдаг юм шүү.
Тэр бол Диваажин  гэгдэгч Пирамид шүү дээ.

Хамгийн доод шатанд нь Өнө хөдөн Лам нарын бурхдын дүрс байдаг юм.  Харин түүний дээр амьтнуудын дүрс шүтээн байсан юм шүү. Эхний доороосоо нэг хоёр дахийг л хэллээ би. Тэр амьтнуудын дотор хөөцөлдөн тоглох хоёр Алтан туулайн дүрс байсан. Бас хэдэн юм бий. Одоохондоо ингээд орхиё. Лам нар гэдэг энэ хэд бузар үйлдчилгүй буян л бясалгасаар үхвэл Тэнгэрт сүнс нь дэгдлээ ч  доор нь л байдаг юм даа.
За даа нилээн чангууд нь очно уу гэхээс энгийн эгэл лам нар өөрсдийгөө хуураад яахав. Та нар яг үнэндээ өөрсдөө ч номоо ойлгодоггүй чинь Үнэн ш дээ үнэн. Автоматаар л цээжлээд байхаас яс төгс мэддэг нь хаа байгаан. Цөөхөн лам хувилгаад бий дээ мэлмий нь нээгдсэн.
Лам нар болон ёогчид, бясалгагчид бол үндсэндээ нэг группын хүмүүс. Мөн их цаг хугацаа зарж байж дээш явах болдог билээ дээ.

Гэтэл Монголчуудад бол энэ чадвар бол ердөө яс, цусанд нь тамганд нь байх учраас хормын төдийд л шууд дээд шатанд нь ордог нь гайхалтай. Туршаад үз, Надад итгэхгүй бол ердөө туршаад үз. Өөртөө та итгэж чадахгүй бол хүн болж төрөөд ч яахав дээ. Бусдын боол болох боолын сэтгэлгээтэйгээ нөхцөөд байж байх нь таны эрх. Тэнгэр танд Үнэнийг хэлээд танд туслах гэхэд эсэргүүцээд байвал албадаж байх хэрэг ер үгүй. Ийм тархины доройтолтой хүн угаасаа Тэнгэрт хэрэггүй, хүний стандарт ч хангахгүй учир дараагийн шатандаа явж зовлонгоо зоон дээрээ үүрээд явсан нь дээр. Учир нь бүх юм Жамын юм Жамаараа л байх болохоор Тэнгэр тэдэнд уурлаад дайрч давшлаад байх хэрэг үгүй. Иймийн учраас Тэнгэр бүх шашныханыг тоодоггүй бөгөөд тэд өөрсдөө Үнэн гэдэгт хэзээ нэг цагт очих л болохоор өөрсдийнх нь итгэл үнэмшил рүү дайтдаггүй юм. Харин Үнэн гэдгээ бол хэлээд л хаяна.

Блогтоо нийтлэлээ тавихаар онгойлгож явахдаа майлээ нэг шалгахад над нэг захидал иржээ. Ингээд би өнөөдөр их юм бодлоо. Нээрээ би зөвхөн бас гэр бүл өөрөө ч биш бас олон хүний найдварыг тээж яваа шүү дээ гээд бодлоо. Их баярлалаа. Хэээээээээээээхэхэхэхэ яасан их дэлгүүр явдын гэнэээээ хэхэхэ элэг хөшлөө. Гоё юм олдохгүй байгаа юм чинь яахын хэхэхэхэ. Гэртээ үргэлж байхаар чинь хүн дүртэй болохоор бас уйдаад байна. Би бас их гоё юм идэх дуртай гэтэл энд байхгүй, үкэ ядахдаа хэдэн долоо хонохоор шинэ юм ирэх байх гэтэл ирдэггүй ч горьдоод л очоод байгаа ш дээ. Хэхэхэхэ. 

Яах вэ, яасан инээдтэй юм бэ? Нээрээ ч тийм шүү. Манай багш намайг чи дор хаяж гурван жил хүлээж байж Хааныг зарлахгүй бол амь насанд чинь ч аюул учрахыг үгүйсгэхгүй. Дэндүү хар муухай ертөнцөд байгаа шүү гэж байсан юм. Гэвч гурван жил болвол Монгол маань бүх газраа алдвал яана, Монгол маань улам доройтвол яана, Оройтвол яана маш хурдан яарч хүмүүст үгээ хэлж амжих хэрэгтэй шүү дээ  гэж ч бодлоо. Хаан маань хурдал гэж шавдуулсаар блогт түүхээ бичиж эхэлсэн билээ. Нээрээ яг тийм шүү одоо тэр чуулганыг сайн хийгээд хүмүүс нэг ойлголт авчихвал, олон том Өвгөдүүдийг оргиор нь харуулчихвал бүх юм нээрээ бүтээд эхлэх ч юм билүү.
  • ХХХХХХХ... (11 Nov 8:54):‎ HAIRTAI UDGAN MINI EE HAAN MINI EE ZURH SETGELEEREE HOLBOGDOOD HAMT BAIDAG BOLJEE UDGAN TANIIGAA MUU YUMTAI TAARAAD AYUL DUND BAIDAG TULGGARAH BOLNO GEDGIIG UNSHAAD SETGEL UIMRAAD URUBDUUD UILMAAE CH ORGIOD TA HATUU HUND HARIUTSLAGATAI UIL HULEESEN HUN ONGODUUD HICHNEEN TUSALLAA CH ULAACH UHAANTAI BAIH HEREGTEI GEJ TA DANDAA ZAHIDAG BIZDEE BOLGOOMJTOI MEDREMJTEI UHAANTAI BAIGAARAI TSAGAA GAMNAJ TENGERIIN UILDEE HICHEEN SHAMDAN SURAARAI NASAN TURSBXAA SURALTSDAG GEDEG ANHAARALTAI BAIGAARAI TIIM HUBI ZAYA ONOGDSONOOS HOISH EBLEREEREI HUBI HUNII HEE AMIDRALAAS TATGALZAH YUM ZUNDUU L GARDAG BAIH TEVCHEEREI HUUGEE UIDAJ GANTSAARDHIIG HARAAD EEJ HUN HETSUU L DEE GEGEEN TA HOYORIIGOO OILGOJ URU DUJ BNA TEGLEE GEED AYUL DUND TANIHGUI GAZAR HAMAAGUI BITGII YABAARAI TENGERIIN UILDEE HICHEEN SURAARAI SURAH MEDEH YUM ZUNDUU IH TSAG BAGA AYUL OIRHON BGAA YUM BNA SHUU UDGAN
ХХХХХХ (11 Nov 9:00):‎ MINI NAIZ MINI ZUNDUU OLON MONGOLCHUUD ZURH SETGELEEREE HAMT BAINA HUCHTEI BAIJ MONGOLOO ABRAARAI YUND DELGUUR IH YABDAG YUM TEGJ BJ MUU YUM BOLBOL YANA GEJ UUR HUREED NUGUU MUU GANTS HURUUGAARAA BICHDEG NI BNAA UURIIN MESEE NEEJ CHADDAGGUI UNSHIJ SANDRAAD HUUGIINHEE HAYAGAAR BICHLEE
ХХХХХХХ (11 Nov 9:09):‎ AJIL DEEREE BAINAA NOM HIIDEG UILDBER HAAYA INGEJ BODDOG BOLSON HAAN MAANI END NOM YAJ HIIJ ENE MASHIN YAJ ERGEJ BAIGAAG HARBAL IH SONIN BAIH BAIHDAA ENE SOLONGOSCHUUD AIMAAR AJILSAG SHUU TENGERIIN HUUHDUUD MUN YUM BOLUU ASUUH YUMSAN EDNII ENE GOYO GOYO YUMNUUDIIG MONGOLDOO ABAACHIH YUMSAN EDNIIH USAND ABTAAD USTAH BOLUUL HAANAASAA AVRAACH GEJ GUINAA HUURHII AMITAD BAS MONGOLD IH NE
ХХХХХХХ  (11 Nov 9:12):‎ MER BOLDIIN HUURHII BAS MONGOLCHUUDAD IH SAIN BAIDGIIN GEED L HAANII HAMGIIN HAIRTAI HULAN HATAN NI SOLONGOS HUN BSAN BOLOOD HAANTAN SOLONGOSIIG DAITAAGUI GESEN UNEN BOLUU GEED L YANZ BURIIN YUM IH BODOGXON
ХХХХХХ  (11 Nov 9:15):‎ UG NI ZEMLESEN YUM NEG ONIGOO BICHIJ YABUULI GETEL TONSHSOOR BAITAL AJIL EHELCHIHLEE
ХХХХХХХ (11 Nov 9:21):‎ HOYOR NAIZ HUUHEN TAARALDJEE NEGNII NI ARAAS BAAHAN NOHOI DAGACHIHJEE HUUE CHI CNIN YU BOLOOD NOHOI DAGUULAA VE GEHED NAIZ NI HUUSHUURIIN GUANZAND AJILD ORSON YUM AJLAA Tr
ХХХХХХХ  (11 Nov 9:24):‎ TARAAD YABJ BNA GEJEE
ХХХХХХ.  (11 Nov 9:29):‎ NEC HAR ARISTAN BURHANAAS GUIJGE

Энэ захиаг тэр чигт нь тавьчихлаа. Өршөөгөөрэй. Хүмүүст бас хэрэгтэй юм их байнаа.  Их баярлалаа. Хамаг л сэтгэл зүрхээрээ дэмжиж, бүх л бодлоо уудалсанд баярлалаа. Би нээрээ энэ хүнтэй холбогдоход үг бичээд хариуг нь хүлээсээр унтах дөхөж билээ. Байна уууууу, хааачуууууу??? л гээд гайхсан чинь би шинээр сурч байгаа нэг хуруугаараа тоншиж бичиж байна гэсэн нь санаанд орлоо. Хэхэхэ Манай Тоншуул байна ш дээ.

Нэг юм хэлэхэд Хулан Хатан бол Солонгос хүн биш ээ. Хулан Хатны тухай уг сурвалжыг хайж уншаарай.  Мөн Хааны Төр түшсэн дөрвөн Хатан бол маш чухал хэрэгтэй Хатад байсан.  Хамгийн хайртай энэ тэр гэж худлаа үг нэмэхгүй байхыг Хаан анхааруулсан бөгөөд Би Хатдаа ялгаагүй байхад бусад миний өмнөөс Хатдыг минь ялгахыг цаазлан хорино гэсэн шүү дээ.

Гэхдээ Солонгосуудыг хайрладаг нь таны зөв өө. Тэд бас их ажилсаг, өвөг дээдсээ хүндэлдэг, ёс заншлаа дээдэлдэг сайхан ард түмэн. Ер нь Хөх толботой төрдөг хүмүүсийн тухай би дээрээс хойш бичээд л байгаа. Шинжлэх ухааныхан зориуд судлаж үзээсэй хэмээн хүсдэг. Түүхийг хүн төрөлхтний үүссэн цаг хугацаанаас, нүүдэллэсэн орон зайнаас харах ёстой гэж боддог.

Иймээс  би Монголчуудаа битгий нутаг ус, дов жалгаар хувааж хэрүүл хутгаад бай гэдэг. Дэлхийн хүн ам ч гэсэн дээ ойлговол таарна.

Жишээ нь миний гурван охин дүү болон би дөрвүүл дэлхийн дөрвөн өөр газар амьдарч байна. Хэрвээ үер усны аюул,   дэлхийн гамшиг болвол бид дөрөв Монголдоо эргэж уулзалдаж чадах уу? Дэлхийд галав юулбэл, эсвэл хойд урд солонгос шиг л хаалт боолт улс төр болвол хэний буруу вэ? Бидний үр хойч нар Гэгээний хүүхэд маань, охин дүүгийн минь хүүхэдтэй бие биенийгээ танихгүй ээж нар нь нэг эцэг эхийн байсан нь Үнэнийг үл тоон биенийгээ өгөр муу япон, монгол, герман гээд хэрэлдээд биенийгээ доромжлоод байх юм уу. Он цагийн уртад бидний үрс байгаа байгаа газартаа амьдраад л явах бус уу. Дэлхийд хичнээн олон Монгол цус, яс тарж бутарсан түүх бий. Хаана нь ч, хэн нь ч юу ч хийгээд явж байж болно.

Би дахиад дээд захиаг уншлаа. Мартсаныг минь сануулж байгаад баярлалаа. Нээрээ насан туршдаа суралцаж байх ёстой шүү дээ! Би харин ингээд мартаад байгаа юмаа. Их ажигч сүрхий байя гэж чухам л бодсон ч нэг мэдэхэд л мартаад явчих юм. Мөн онигоо явуулж сэтгэл сэргээсэнд баярлалаа. Би дуу зохиодог, хөгжим зохиодог хүмүүсийг их гайхдаг юмаа. Яаж тархинд ороод бичигдээд байдаг гэдгийг ойлгодоггүй юм. Би Хаандаа дуу зохиох гээд чаддаггүй ээ тэгэхээр амарханаар нь өөртөө дуу зохиосон чинь

Маажиг жаажиг алхаатай
Малигар палибагар хөлтэй
Мөн ч янзын Аянгат шүү л гэхээс өөр юм орж ирдэггүй ээ. Аяыг нь хулгайлав. Үгийг нь өөрчлөв. Би Чинбат гээд залуу хүүгийн АРВАТ кинонд зориулсан аяыг сонссон юм. Яасан ч мундаг юм. Яаж ч тэр долоон махир тахир түлхүүрүүд дээгүүр, доогуураа холбогдоод, дээшээ доошоо орчоод дуу хуур үүсгээд тархинд бичигдээд хөгжимүүдээр амилаад байдын бүү мэдээ. Тэр сайхан ая байлаа. Хамгийн сүүлд нь морь дуугараад л Үкэ мөн сайхан байв. Тэгээд дуурайсан чинь дээдэх дуу л гарч ирж ОНИГО болов шүү дээ. Яанаа одоо хэхэхэ. Ямар ч байсан дэлхийд нэрээ цуурайтуулж алдраа мандуулсан Хүү болоорой хэмээн ерөөе! Тэнгэр ивээг! Энэ хий үзэгдлүүдэд маань зориулж дуу хөгжим зохиодоггүй юм байхдаа. Тэнгэр эцэгт бас Хаандаа дуу дуулмаар санагдаад би зохиох гэтэл бүтсэнгүй ээ. хэхэхэ. за яадын яадын. Тэнгэр эцэг минь Өршөө өршөө. Тэнгэр Хаан минь өршөө өршөө. Би бүр шүлэг ч зохиох гээд орж ирэхгүй толгой өвдөв. Энэ Хаан хэзээ ээлжит шүлгээ зохиох болоо гэж бодох боллоо.



No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.