БӨӨ СУДЛААЧ З, Бат-Отгоны яриа.
http://picosong.com/He4/
http://picosong.com/He4/
Энгийн логик сэтгэлгээгээр бол том хаад бууж ирлээ гэхэд хэзээ ч өөрсдийгөө зарлахгүй, улаачаа бүр ч зарлахгүй. Манай судлаачид нэтэд тавигдсан тэр Чингис Удганы бичлэгийг үзсэн. Би ч үзсэн. Тэрийг хараад би бол итгээгүй. Энэ Монгол Тэнгэр Үнэн гэдэг чинь логикийн зөрчилтэй явж байна. Ийм байж та бүхэн Тэнгэрийн ийм агуу том ойлголт, томьёогоор тоглоод байх хэрэг байдаг ч юмуу үгүй ч юмуу.
Мэдээж энэ салбар бол шинжлэх ухаан шиг Аяга энэ байна гээд барин тавин баталж болдог зүйл биш. Энэ бол энгийн логик сэтгэлгээгээр, итгэл үнэмшлээрээ л үнэнийг тогтоодог, баталдаг. Идеализм. Би энэ зовлонг туулаад ирсэн болохоор та нарын зовлонг ойлгож байна. Гэхдээ яг эрүүл сэтгэлгээ логикоор аваад үзэх юм бол наадах чинь худлаа, тэгээд ч би Тэнгэрээс лавлаж асуусан, худлаа гэдгийг, Чингис буугаагүй гэдгийг. Одоо ямар Тэнгэр буучаад явж байгааг мэдэх үү та нар. Ямар Тэнгэрүүд буугаад, ямар үйл хийгээд явж байгааг мэдэх үү? Би түвшинээр нь ярьж байна, эхлээд ямар түвшиний тэнгэрүүд буугаад дараагийн ямар тэнгэрүүд ямар үйлийг ямар хугацаанд хийгээд хамгийн сүүлд Чингис Хаан ямар болзолтойгоор буухыг мэдэх үү
Та нар цаг аваагүй, би тайлбар сонсохгүй, би уулзалттай байсан ч өөрсдийг чинь хүндэтгээд оруулчихлаа, Тэгэхээр би энэ номноос чинь харна.
Ер нь бол судлаач хүний хувьд та нарт хэлэхэд: Монголчуудыг арай гэж удмын тэнгэр онго сахиусаа буулгаж, яаж будилуулж энэ ард түмний танин мэдэхүй, тархи оюун, итгэл үнэмшлээр тоглоом наадам, бизнес хийж сүүлийн нэг жил хагас арай гайгүй болж дээд онго тэнгэрүүд бууж, арай нэг хүлээн зөвшөөрөх ая орж эхэлж байхад зөв байх хэрэгтэй байхгүй юу. Буруу байснаас болж ард түмний төлөвшиж ядаж байгаа ойлголтыг буцаагаал буруу тийш нь хөтлөөл, одоо ямар олон улаач нар гарч ирж болсон болоогүй юм ярьж, ТВ-ээр ямар ч шинжлэх ухааны үндэс байхгүй юм ярьж, ямар ч тэнгэрийн онолын үндэс байхгүй юм ярьж, бөө тархины хөгжил байхгүй, доод түвшний бие биенээсээ хуулсан юмаа ярьж, бөөгийн нэр хүндийг унагаж байна.
Одоо бол Монголд бөө судлаачид алга байна, Тэнгэрийн улаач судлаачид л байна. Тэгэхээр энэ юмнуудыг маш үндэслэлтэй, гүнзгий судалж хүмүүс няцааж чадахааргүй болгож байж гаргаж тавь. Том тэнгэрүүд өөрийнхөө зургийг зуруулж, хөшөөг босгож үлдээгээгүйтэй адил тэд нар өнөөдөр бууж ирээд хэзээ ч өөрсдийгөө зарлахгүй.
Улаач өөрийгээ хэр хөгжүүлнэ, тэр хэрээр өндөр тэнгэрүүд бууж ирнэ. Улаач тийм доор түвшинд байхад ямар ч өндөр тэнгэр тоож бууж ирэхгүй.
Та нар ийм ном гаргаад ингээд судлаад явж байгаа чинь сайн хэрэг. Аа гэхдээ Үнэн юм ярь. Ард түмнийг эрүүл сэтгэлгээнд хөтөлсөн юм. Одооны энэ улаач нар өөрсдийгөө судлаач гэж нэрлэчихээд явж байна, тэд юуг Тогтолцоотой логиктой онолтой нь гаргаж тавьсан юм бэ?
Хүний судалгааны бүтээлээс хардаг 3 юм байдаг. Логик нь юу байна, онол нь юу байна, бодлого нь юу байна Гэтэл энэ ЮУТҮБ дээр тавьсан бичлэгт ямар ч логик байхгүй, онол байхгүй, бас зангидсан бодлого байхгүй. Улаачийн эрдэм юу ч байхгүй ямар ч логик байхгүй байж ийм том зүйл ярьж болохгүй, Тэгээд энэ нэр томьёонууд нь бүгд логикийн зөрчилтэй, би эдгээрийг цаг гаргаад тайлбарлах юм бол бөөн алдаа хэлж болно.
Тэр ХААН гэдэг хүндээ очиж хэл, газарт нэг ийм солиотой донгоссон юм байдаг юмаа. Тэр хүнтэй би уулзлаа, таныг бол Хаан биш гэж байна аа гэж дамжуул. Яагаад гэвэл Хаан тэнгэр нээгдэх болоогүй. Чингис Хаан, Хаан тэнгэр нээгдээд хаадууд бууж дууссаны хамгийн эцэст бууна, одоо юун Чингис Хаан. Тэгээд тэр ярьж байгаа тэр зүйл нь газрын маниус харахад логик зөрчил харагдаж байгаа юм.
Би ч бас Тэнгэртэй холбогддог хүн. Би ч бас харсан даасан өндөр Тэнгэртэй хүн. Ард түмэн, амьдрал, цаг хугацаа 3 ялгаад өгнө. Бид зөв явж байгаа бол угаасаа нэг цэг дээр эргээд уулзана.
Надад бол Тэнгэрээс ирдэг өөр мэдээлэл байдаг учраас миний л авсан мэдээлээр бол ийм юм хэзээ ч байхгүй. Минийхээр бол шал өөр. Цэвэр номын, оюуны гэгээрлийн юм байх ёстой. Чингис Хааны улаач бол Газарт ч боловсорсон бүх юм нь боловсорсон өндөр хөгжсөн тийм улаач байх ёстой.
Би та нарын үйл ажиллааг угаасаа ажиглачихна, юу хийж юу ярьж байгааг. Энэ номыг хараад өөрийнхөө анализыг хийчихнэ. Чухам энэ дотор Их Хаадын гүн ухаанаас юу тусгагдсаныг харья. Тэр интернэтээр яриад байгаа тэр онго сахиус чинь Хааны түвшнийх бишээ, очоол 3 асуулт тавихад л мэдэж болно. Тэр блог дээр байсан 73 асуултыг манай шавь өчигдөр надад уншиж өгөөд би энд инээгээд сууж байлаа. Хэзээ ч тийм юм байдаггүй юмаа.
Тэр Хаан гээд байгаа нөхөр чинь Үнэнийг хүлээх юм бол эргээд холбогдож болно. Магадгүй тэр онгод тодорхой хугацаанд Хааны нэрийг барьж, үгийг дамжуулж хэлэх үүрэгтэй өөр онгод сахиус байж болох юм. Би энэнээс цаашхыг харахгүй байгаа. Ямар ч байсан тэр онго сахиус чинь Хааны түвшнийх бишээ. Би баттай хэлнэ. Монгол Суу Ухаан, Хаан Хатан ухаан гэдэг чинь өөр юм байдаг юм.
АЯНГА: За дээр эрдэмтэн Зулаагийн Бат-Отгоны яриаг тавилаа. Түүнийг Нүрзэд агсны дамжуулсан Ам Алтан Судрыг 10 гаран ном болгон задлан бичсэн, энэ судрыг олон түмэнд өөрийнхөөрөө тайлбарлаж гаргасан олон жил үүнийг судласан, Монгол ухааныг түмэнд хүргэн яваа тэргүүний эмэгтэй хэмээн өөрийн номноос нэгийг илгээсэн билээ. Мөн би түүнийг блогтоо ч хэлж байсан хийсэн ажилтай хүн гэж. Би түүнийг манай Монголын сор болсон сэхээтэн эмэгтэй гэж боддог.
Бат-Отгон эрдэмтэн манай хэдэн хүүхдэд "Тэр Хаандаа хэл" гэсний дагуу тэд бүгдийг нь үг нэмж хасалгүй, дээрээс нь баримтжуулан дууг нь хураан авчирч өгснийг энд тэр чигт нь тавилаа.
Хаан бууснаа мэдэгдэхгүй, улаачаа хэзээ ч зарлахгүй бол буугаад юугаа хийнэ. Харин энэ чинь өөрөө логикгүй юм биш үү? Түүний оронд өөрөө хүн дүрд хувилаад дахин төрсөн нь дээр юм биш үү? Хааны хэлэх үгийг нь хүртэл мэддэг, харсан үзсэн уулзсан мэт цэцэрхдэг энэ хүнтэй би юугаа ярихав. Мөрөөдлийнх нь Чингис Хаан хэзээ буухыг тэр хүлээгээд л байж байг.
Харин би өөрийнхөө юмыг хийгээд л явж байхад барав гэж. Цаг хугацаа харуулах болохоор бид биенээ хэмлээд яахав дээ. Харин түүний номонд Бөөг мэддэггүй нь үнэхээр тод харагддаг. Алтан ургийнхан буугаагүй, чадалтай Бөө байхгүй, Тэнгэр Газар секс хийсэн, Бөртө Чоно, Хоо Марал хүн байгаагүй гээд л бас явж өгнө. Үүнийг нь би за яахав Бөө гэж өөрөө сайн мэддэггүй юм байна. Хүнээс сонссонгууддаа дүгнэлт хийж л гэж бодсон юм. Гэвч өөрийгөө би бас Тэнгэртэй харьцдаг тэрнээсээ мэдээлэл авдаг гэснийг харвал харин өөрөө ямар түвшний ямар Тэнгэртэйгээ харьцсан нь тодорхой болов.
Одоо ч "Тэнгэр Монгол Газар" гэсэн үгэнд чинь ямар ч логик алга хэмээсэн гэсэн. Энэ хүн үгийн утга л хөөхөөс Амь хөөдөггүй, судалдаггүй. Харин энэ үгүүдийг хэрэглээд хэвшээд, үр дүнг нь үзээд, биеээрээ хараад мэдрээд байгаа Хүн асар олон болон бие биенээсээ суралцан байгаа даа. Аянга аль хэдийн энэ хүмүүсд хэрхэн Үнэгүй биеэ эрчимжүүлж, Хөх тамгаа сэргээж, Хөх Монголын авьяасаа нээж, Хар юмнаас биеэ хамгаалж, Нар, Сар, сүү, Одоос эрчимээ аван биеэ эрүүлжүүлж, хэрхэн тэднийг мэдрэн, Амьтайг нь өөрөө мэдэж авах вэ? Хэрхэн Энэ үгүүдийг амьдралдаа хэрэглэх вэ гэж заасаар аль хэдийн Үр дүн нь гараад баярлаж бахархаад явж байгаа хүн олон болсон доо. Энэ бол үг хэлээрээ ч, үйл ажиллагаагаараа ч хийдгээ хийгээд богино хугацаанд Үр дүнгээ үзүүлж чадаж байгаан илрэл.
Бат-Отгон дээрээс нь шууд зааж би доороос нь заасаар л явж байна. Хүн ойлгохоос гадна АМЬ гэдгийг мэдэрч хэрэглэж сурах хэрэгтэй дээ. Баахан хоосон цэцэрхсэн толгойтой болоод яах юм. Хэрэглэх аргыг нь мэдэхгүй, хэрэгжүүлж чадахгүй бол хичнээн мундаг эрдэмтэн байгаад яахын. Ийм эрдэмтэд Монголоор дүүрэн л байна. Байж л байсан байж л байна. Гадаад дотоодгүй төгссөн мөн олон эрдэмтэн байна даа. Бат-Отгон үгийг нь тайлбарлаж, би үгийг нь яаж амилуулахыг нь зааж яваагаа ойлгов.
Хаан юугаараа бусдаас онцгой нь энэ юм байна гэж би сайн ойлголоо. Тэр маш эгэл энгийн бөгөөд эд нарын мөрөөдлийн ХААН гэдэг шиг биш дээ. Хаанаас яаж ямар ажлаа хийхээ харин ч сайн мэддэг юм байна.
Бат-Отгоны Логиктой Улаачыг Монголоос байтугай дэлхийгээс олоход ховор юм байна даа хэхэхэ. Логик Бат-Отгон гэвэл маш амархан нэр байна. Бөөг судлах хэрэгтэй тэр. Бас судлаач эрдэмтэн юм бол буусан байгаа Алтан ургийн БӨӨ нарыг олж уулзаж бөөлөнд нь сууж үзэх хэрэгтэй. Маш олноороо буучихсан байгаа шүү!!! Бүгдтэй нь очиж уулзах хэрэгтэй дээ! Тэгээд логиктой Бөө гэж энийг хэлнэ, Логикгүй Бөө гэж энийг хэлнэ гээд бичээд байх хэрэгтэй. Тэрнээс тийм байх ёсгүй би мэдэж байна гээд байгааг харвал Тэнгэрийн логик Бат-Отгоныхоор явдаг юм байна.
За юутай ч би ямар эрдэмтэн мэргэн доктор биш, анх блог эхлэхээсээ л би үнэнээ хэлсэндэг. Газар дээр бол Бат-Отгоны хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй мэдлэгтэйдэг. Тэр байтугай би олон танил ч үгүй, ганцаардмал нэгэн, ажилд дарагдсан айлын авгай л байв шүү дээ. Надад ердөө MBA л байгаа ш дээ. Бүр нэг харсан чинь харин миний нөхрийн нэрийн урд талд аймаар олон үсэг гүйлдээд доовтор, порпэээссор бас хэн хэн гэнээ бөөн гадаад үсгүүд яваад Үндсэн нэр нь өөрөө тээр хойно болчихсон байв. Гэтэл миний нэр бүр элэгдэж дуудагдахгүй байсаар бараг байхгүй болсон байхаар нь нэг удаа хэрүүл хийхдээ олж хараад шар хөдлөөд гэнэт идэвхи зүтгэл гаргаж байгаад чухам гүйж хариаж зүтгэж явж арайхийж нэг юм Магистр гэдэг үг урдаа наачихсан ш дээ. За тэгээд дараа нь доовторт орсон ч чухам энэ Бөө гэгч амьдралын шуургаар арчигдсан юм даа. Ийм л хувь тавилантай байсан юм байлгүй. Үүнээс өөр над гайхуулаад ярьчих, үзүүлчих алдар нэр, гялтайх тэмдэг, байгуулсан гавьяа байтугай Баярын бичиг ч байдаггүй гэвэл яах уу. Үнэн л юм чинь яахын. Үнэхээр би хааны Улаачид таарахгүй. Ядахдаа нэг сайхан дуулчихдаг, шүлэг умшчихдаг гэх мэт гоц гойд ямар ч авьяас нет Коля. Хаан ер нь энэ Бат-Отгонд буусан бол амар л байсандаг. Үгүй бол улсын их хурлын гишүүн Арвинд ч юмуу буусан бол ингэж хэл ам болохгүйдээ.
Одоо ч би энэ сайхан амар амгалан амьдралаа үгүйлэн уурсаад л үе үе гомдол мэдүүлээд, жигтэйхэн л юм болдог гэдгийг миний блог уншигч та нөхөд мэднэ шүү дээ. Намайг лав л нээг их мундаг эрдэмтэн болгон хүмүүжүүлээгүй, тэр байтугай ув улаан Онц авдаг ч болгоогүй л юмдаг. Эдэнд буруу юу байхав. Би л тийм юм чинь яахын. Тэр байтугай би ер нь тэрслүүд тал руугаа үе үе зодоо хийчих юмсан гээд л бичдэг гэж мэдэж байгаа. Тэгээд би Хаан буусан гээд хамаг түүхээ гоёж чимээд, өөрийгөө өндөг шиг өөгүй, үнэн сак, яалээ яалээ миний ухааныгээ гээд л өөрчлөөд бичээд байлтай биш. Үнэн юм үнэнээрээ л байгаа нь л энэ юм чинь яахын.
Бат-Отгон өөрийгөө "Би хүлээн зөвшөөрөгдсөн" гэсэн гэнэлээ. Би бол хүлээн зөвшөөрөгдөөгүй нь Үнэн л юм чинь яахын. Надад зөвшөөрөгдөх зөвшөөрөгдөхгүй нь ердөө ч сонин биш. Би өөрийнхөө Онгод Тэнгэрүүдийн үгэнд ороод л хийдгээ хийгээд, хэлдэгээ хэлээд, бичдэгээ бичээд л болж байгаа бүхнээ тайлагнан явж байвал барав гэж.
Надад тохиогоод байгаа бүхэн Худлаа бол би өвчин туссан биш өөрийгөө, үр хүүхдүүдээ, эр нөхрөө хүртэл бичиж байх ямар хэрэг байгаан. Гэгээнийгээ амьтны адаг доог болгох гэж байгаа биш зургийг нь тавиад байх ямар хэрэг байгаан. Эх хүн бол үрийнхээ төлөө л байдаг. Гэтэл хэнз үрээ би үүрдийн амьдралыг нь худалч эхийн хүүхэд гэх насан туршийн нэр хоч олж өгөх гэж байгаа биш яахын. Миний амьдрал бол миний хүсэл сонирхол, миний дуртай зүйлсээс тэс өөр болсон ийм л амьдрал болчихоод байгаа юм даа. За тэгээд энэ бүхнийг манай Логикгүй Хаан маань мэдэж байгаа биз.
Зөвхөн уншигч түмэн болон хувь хүний өөрийн итгэл үнэмшил л мэднэ биз. Би бол байгаагаараа л байх дуртай нэгэн. Итгэж бас шалгаж үзэх хүмүүс нь өөрсдөө биеэрээ шалгаад туршиж л байгаа. Блог нээхдээ би дүүтэйгээ хоюулахнаа байсан юм шүү. Харин одоо надад олон найз бий болжээ. Тэдний ихэнхи нь надтай холбогдож биеэрээ засал хийлгэж, биеэрээ үг туршиж, биеэрээ мэдэрч чадсан хүмүүс юм. Тэрнээс тэд мухар сүсгээр, хэн хэлснээр нь даган баясагч нар бишээ. Өөрсдөө өдөр бүр л шалгаж, туршиж, ухаарах гэж зүтгэж, уншиж судалдаг хүмүүс билээ. Ийм л ялгаа байна даа. Гэтэл цаана чинь Хунтайж Давааням гэж бас байгаа шүү дээ. Бүүр ургийн бичгээ бичээд тавьсан суудаг. Харин надад ургийн бичиг байтугай би өвөө гэдгээ мэдэхгүй үзээгүй. Нилээн асуудалтай төрсөн нөхөр шүү би. Үнэн юм чинь яахын тэгээд би. Тэр хүн Тэнгэрээ бас шал өөрөөр суртчилдаг. Цаг хугацаа л харуулна бизээ.
Өөөө хэхэхээхэ энд нэг сүр юм байдаг гэнээ. Тэр Хаан гээд байгаа нөхөр Үнэнийг хүлээх юм бол эргээд холбогдож болно гэнээ. Хэхэхэхэ элэг хөшлөө. Манай Онгод түүнд очиж сөгдөх юм байна л доо. Өөрийгөө бүр хамгаас дээд гүн ухаантан гээд бүр биширчихсэн юм байна. Тэгвэл өөрөө Нүрзэд агсны номыг ар өвөргүй хуулан тайлбарласан чинь Үнэн биз дээ.
Бас "Мөнх Тэнгэрээс дэлхийд тулган хүлээлгэсэн бошгыг тайлахаар оролдсон минь" нэртэй А4 дээр 84 хуудас номыг нэг Ерөнхийлөгчид өгч байсан юм билээ. Тэрийг Бат-Отгон олж авсан байна лээ гэж Нүрзэд гуайн эхнэр Долгорсүрэн гуай ярьсан түүнийг нь тайлбарлаж будаа идэж байгаа чинь Үнэн шүү дээ. Будаагаа хөргөж идэхгүй бол Халуун дээр нь хамаагүй хүртэж байж Хахав даа!!! Чи өөрөө бол ном, үг л тайлбарлагч шүү дээ. Харин би бол номыг, үгийг хэрхэн амилуулж ашиглахав гэдгийг тайлбарлагч. Түүнийг нь хүмүүс түрүүчээсээ туршаад үр дүн нь гараад байгаа нь аймаар. Би бол Сүнс тайлбарлагч. Яг өөрт болсон болоод байгаа бүхнээ л бичигч болохоос Гүн Ухаантан биш. Ийм болохоор маргаад байх юм алга. Улаач талаасаа бол би түүнтэй маргах юм ер алга.
Гэхдээ Хаан ч бай хэн ч бай хүний Онгод шүтээнийг тэр нөхөр зөхөрөөр нь дуудаад Үнэнээ хүлээ гэх Бат-Отгон хэн юм бэ? Өөрийгөө Хаан гэх тэр нөхөр чамд үүний хариуд дөрвөлжин хавх тавьсан гэсэн бөгөөд өөрийн Тэнгэрээсээ учрыг нь асуугаарай гэсэн шүү! Би бол ямар мэдэх биш. Хаанаа ч ямар ч юун дөрвөлжин хавх яаж ч тавьдаг юм. Яадаг ч учиртай юм хэн мэддийн. Миний мэдэхээр дөрвөлжин биш тал саран юм уу, зуувин л байдаг биз дээ. Зазаза яашиг өөрөө асуугаад мэдчих биз.
Өөрийнх нь махан бие дээр Онгод буухгүй болохоор Улаач хүний жаргал зовлонг мэддэггүй байж болно. Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн хариалт өөр гэдэг юм. Бат-Отгон тийм сайн бөө судлаач юм бол Бөөгийн барьдаг эдлэл хэрэглэл, хэц хэнгэрэг, зэрэг дэвийг нь даанч нэг шагайж хараагүй юм байнадаг. Үг нь Логик байна уу л гэж бодохоос тэд чинь Амьтай Хий дүртэй Хийсгэлэн биетэй гэдгийг ер ухаараагүй бололтой.
Бөө гэдгээ сайн ойлгодог бол бусад бүгдийг нь нарийн шинжилнэ дээ. Заваа гаргаад угаасаа захаас аваад баримт гарган бут ниргэнэ гэсэн болохоор сайн л биз. Хаан ингэж хариулдаггүй юм гээд байсныг бодвол хааны нарийн бичиг байсан юм байлгүйдээ. Гурван асуултаар мад тавина гэсэн Монгол суу ухаанаас асууж мадлах гэж байгаа юм байлгүй хэхэхэ. Бөө мэддэг судлаач хүн бол ингэж онгирохоосоо өмнө өөрөө уулзаж ярилцаж халуун мөрөөр нь мөшгөж тэр дурдаад байгаа бүхнийг нь шалгаад мухарлах хэрэгтэйсэн.
Ийм туулай шиг харайдаг судлаачыг харин би анх удаагаа л харж байнадаг. Ёстой цаг хугацаа харуула бизээ. Дөрвөлжин хавх гэдгийг нь тавиулж тайлуулна бизээ. Өөрийн Өндөр Тэнгэрээрээ. За Бат-Отгон бид хоёр ч яахав. Ямар сүртэй Бөөгийн тулаан хийх гэж байгаа биш. Энэ нэг тийрэн үйлдвэрлэдэг Бөө нарын бузар үйл л асуудал байна. Хүмүүс энэ асуудал дээр анхаараачээ.
ХУРЦЖАВХЛАНГИЙН шавийн шавийн шавь гэх НЯМЖАВ хэмээх 17той багштангаас хүмүүсээ болгоомжилоорой!!! Түүний золиосонд орсон нэг охин өчигдөр холбогдсон бөгөөд Ээж хадны тэнд очин угаа наалгах гэж үхтэл гүйж архи ууж байгаад Тийрэнтсэн байна. Та нар ер нь өөрөө Бөө болоод удаагүй тэс залуу жижиг хүүхдүүдийг юу мэддэг гэж багш хэмээн очиж Тийрэн наалгаад байгаа юм бэ? Хүмүүс энэ бусармаг хүмүүсийн тухай нэртэй нь биендээ мэдээлж бай. Уг гарвал авахдаа ул суурьтай ухаантай хандаж баймаар байна шүү.
Эд материал сэтгэл санаа, хамаг бие эрхтэн, өвөг дээдэс, удам судраа битгий ингэж доорд үзэж бодлогоггүй хандаачээ. Маш сайн судлан, ухаантай хандаачээ хэмээн дахин дахин анхааруулъя! Бие биендээ хэлж анхааруулж, нэг нэгнийгээ зовлонд унахаас сэргийлэх хэрэгтэй. Энэ олон Тийрэнтсэн Бөө босох нь нийгэмд аюултай сөрөг нөлөө үзүүлдэг. Тэд зөвхөн улаачыг тамлаад зогсохгүй бусдад ч ёстой хорлол гээчийг үзүүлэх шиг болдог юм. Нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсоон. Сүнс гэдэг юмыг бодитойгоор сэтгэж, бодитойгоор нь хүлээн зөвшөөрөхгүй бол бид хар сүнсний хорлолд хэтэрхий их автаж байна шүү.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.