Tuesday, November 1, 2011

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР үгийн жишээ


Өдөр бүр л шөнө өнгөртөл суудаг би өчигдөр нөхөр өөрийн нойрсох цагаасаа хэтрээд алга болсонг гайхав. Би юмаа бичиж байсан учраас тэр хаачив, ухаан алдаад уначихсан юм биш байгаа, зурагт унтарсан байх юм, өөр өрөөнд унтаа юу гэж санаанд орсон ч ажилдаа улайраад бас мартав.  Хэсэг хугацааны дараа нөхөр маань инээд алдчихсан баяр баясгалантай амьтан ирэв. Хүүе чи амьд уу? шалгах гээд зав гарсангүй гэтэл: "Буучаад ирлээ" гэдэг байгаа. Би баахан шоолж инээв. Сонин марзан хүн шүү. Бөө шиг Буугаад гэж яриад байхдаа яахав дээ.
Би хэрэгт дурлан та хоёр юу ярив гэтэл: "Чалчаад битгий хэлээрэй гэсэн" гэчээд унтаад өгөв. Үеэ мөн хачин аа. Би гайхав. Нөхрийнхөө сүүлийн үед Буурлуудын удирдлагын хичээлд суугаад байгаа тухай би сонссоноо та нарт бичээд байгааг нөхөр маань мэдэх ч үгүй. Тэр миний блогт ордог ч үгүй.  Гэхдээ "Тэнгэр Монгол Газар" үгээ сайн хэрэглэдэг. Хаан л намайг тэдний нууцыг дэлгээд байгааг хэлж дээ. Нээрээ л энэ чинь буудаг болчоод байгаа юм биш байгаа. Бөө болчихсон юм биш байгаа даа хачин санагдчихлаа.  Би нөхрөө татаж ирж байгаад юу ярьснаа хэл гэлээ. Маш нарийн юм ярилаа гээд нойр хүрээд нам  болох гээд би түүнийг баахан чангаав. Тэр хэлэхгүй хэмээн толгой сэгсрэв.
 Амар юм болохнов шив дээ. Гэр бүлээрээ бөө болчихсон мэт инээдтэй санагдав. Гэтэл нөхөр маань ёооёоёоёо гээд л өвдөв. Тэр Онгодын нөлөөнд орж ярих хэцүү, бие өвддөг гэдгийг мэдэхгүй, яаж зүгээр болохоо мэдэхгүй учраас би түүнийг янзалж өглөө. Саваагүй тархи чинь нээрээ Онгод буулгачихсан юм биш биз дээ. Нөгөөдүүл чинь хичээлээ нуудаг болчихож, бас нөхөр маань манай өргөөнд ороод хэдэн цагаар алга болдог болжээ. Гэтэл би өргөөндөө ороогүй хичнээн хоночихсон явж байдаг. Сонин юмаа. Хадам Буурлууд байсан бол очиж асуухсан ер юу болоод байгааг нь. Хачин юмаа. Өчигдөрийн тухай бодол эргэлдэн би өргөө рүүгээ шагайтал тэд миний бодлыг аль хэдийн уншчихсан: ХААААахахахаха гээд л инээцгээж байв. Орж асуух ч хэрэг алга, манайхан бол сайхан дураараа гарууд шүү дээ. Яадын, ярьсым л гэнэ биз.
Лав л надад хэлэхийг нь хориглохын өмнөх өдөр тэд ярилцахдаа: "Чи зоригтой ажлаа эхэл. Хэдэн жилийн дараа эндхийн хүмүүс чамайг дурсан номондоо үлдээх болно. Тэр Монгол их сонин хүн бөгөөд бүх янз бүрийн хүмүүсийг нөлөөндөө оруулах Далдын их хүч чадалтай байсан" хэмээн тэмдэглэх болно гэж хэллээ гээд гайхчихсан ярьж байсандаг. Буурлууд түүнтэй хамт л ажилд нь явдаг гэж одоо л тэр мэдэж авах байхдаа. Энд олон үндэстэн ястангууд байдаг. Ерөнхийдөө бас үндэс угсаагаар ялгах гэсэн үзэл бодолтой ихэмсэг биеэ тоосон, дээрэлхэх гэсэн хүмүүс ч бас байдаг. Тэд шүүмжлэлд их дургүй.
Нөхөр шууд л аваад хаядаг болохоор их уурладаг. Хэлэхгүй өөрчлөхгүй л бол ажлын үр дүн нь гарахгүй юм чинь хэлэхээс өөр яахав дээ. Монголчуудаас шал өөр хүмүүс энд их бий. Мөн тэр энд багаараа биш ганцаараа тул түүнд хэцүү байгаа байх. Монголд тэр үргэлж олуулаа багаараа ажиллаж, үгүй ядахдаа л нэг текник ажил байхад шавь нар нь туслаад, бэлдээд өгдөг байсан. Тэр бүхнийг эхнээс нь эхэлж өөрөө хийж байгаа. Сургалтын төлөвлөгөөгүй  сургууль 5 жил болж байгаа гэхэд Монгол хүн итгэхгүй дээ. Яг мэрэгжлийн багш нар ч байхгүй сайхан жонхуу хутгасан газар байв. За энэ тухай хэдэн жилийн дараа бас их хөгжилтэй түүх болон үлдэнэ дээ. Тэр өөрөө дурсах бизээ. Ямар ч байсан одоо байгааг нь өөрөө байх хугацаандаа  өөрчилж гол юмсуудыг нь цэгцэлж өгчөөд явахыг зорилго болгон ажиллаж байна даа.  Нэг Монгол нөхөр ирж нэг бол энэ сургуулиа Хаа, үгүй бол Шинэчил гэдэг л зорилго тулгаж байв хэмээн эндхийн түүхэнд бичигдэх бизээ. Буурлууд ажлыг нь дүгнэнгээ, бас хүргэнээ зоригжуулж байгаагаа мэдрүүлэн сэтгэл санааг нь дэмжих болжээ. Хадам Буурал биднийг явахын өмнө  уулзахдаа энд хэдэн жил болохыг  хэлээд бас шонхор хамартнуудын нутагт төдөн жил болох болно гэсэн ш дээ. Аймаар юм бас өөр газар очих бол бөөн ядаргаа биз дээ.
Гэгээн маань нутгаа санаад их стресстэй болжээ.  Монголд байсан тухайгаа үе үе дурсан ярьж бас их уйламтгай болчихож. Нөгөө хүүхэлдэй энэ тэрээсээ залхсан бололтой. Мөн эндхийн хүүхдүүдэд их дургүй болж, цэцэрлэгт явахгүй хэмээн зугтаадаг болов. Асуудлууд ч үүсч байна даа. Уг нь би Гэгээнтэйгээ нутагтаа байвал л болох гээд байгаа юм. Гэтэл энэ аав хүү хоёр салж хагацах дургүй.  Анх Гэгээн төрөхөд нөхөр маань орж ирээд бүтэн шөнө тэврээд суучихсан юм. Анхны өдөр нь л ингэсэн болохоор Гэгээн аавыгаа Ээжээ гээд бодчихсон байх. Гурав хүртлээ л өөрийгөө Ааваасаа л гарсан гэж ярьдаг байсан. Жаахан бүрүй болуут л утас авчирч өгөөд Аавыгаа санаад байна Залгачих гээд, иртэл нь хүлээн уйлж суудаг зовлонтой хүүхэд.
Уг нь нөхөр Намайг нааш ирэхгүй гэхэд зөвшөөрч байсан ч Гэгээнээгээ аваад явнаа л гэдэг болохоор ирэхээс өөр арга ч байсангүй. Нөхөр болон хүүхдүүд гэдэг хагацаж салах аргагүй хэцүү юм байдаг бололтой.  Яасан ч байсан Дөрвөн улирал болон Монгол гэдэг газар Хүний бие махбодод үнэхээр хэрэгтэй байдаг юм байна. Бага нялх хүүхдэд хүртэл байгаа орчин, өссөн орчин нь үгүйлэгдэн, уйлагнах юм.   Том болсон болохоор нулимс нь асгарна. Уйлах шалтаг хайн хачин юмс ярин нулимсаа асгаруулна.  Ээж шоргоолж хүний махыг иддэг бол яана, ингээд л ороод идээд байвал гээд л нулимс асгарна. Зурагтаар гарсан өлсгөлөнд орсон хүүхдийг үзээд түүнийг үхэхээр газар булна даа яана гээд л нулимс нь гарна. Нэг л орчиндоо дасахгүй байгаа мэт шаналантай болсон байх юм.
Гэгээн Японд гурван удаа очиж байсан тэр үедээ ч чулуу аваад их баярладаг байсан. Харин энд бас л чулуу олдвол түүн маш их баярлаж байхыг харлаа.  Гэтэл авчирсан чулуу нь алга боллоо гээд л нулимс нь дуслав. Гэнэт ийм болсонг нь би сайн ойлгож байлаа. Учир нь би Японд байхдаа Монгол гэж үг яриут уйлаад, нулимс цаанаасаа урсдаг байсан юм. Тэгээд аль болох сонсохгүйг хичээн хүмүүсээс дөлөн зугтаадаг болсон байсан даа. Маш их уйламтгай болсон байсан харин Монголд очоод уйлахаа больсон байсан юм.
Ингээд Гэгээнтэй би өдөрт цаг гарган суудаг боллоо. Тэгээд ээж нь ажлаа хийе дээ гэхэд Харин тэр ихэд баярлан, надад дэр авчирч өгч: "Энэ их зөөлөн бас хүйтэн шүү. Үүнийг та доогуураа хийгээд юмаа бичээрэй" гэж билээ. Би тэр дэрийг нь элгэн доороо тавиад их гайхлаа, нээрээ тэр нь бусад дэрнээс илүү хүйтэн, бас өөр юм байна.  Тохойнд ч ачаалал өгөх нь арай гайгүй, хатуу учраас цээжнээс тулаад өмнөхөөс арай л дээр юм байна.
Тохой маань ч өмнөх нь эдгэрч шинэ газар нэмж цоорсоор байгаад сонин хайрс шиг гялгар болсон байна. Хүү маань намайг бас юмаа бичихдээ өвдөж байдаг гэж анзаарчээ. Бас тэр энэ халуун оронд амьдрахдаа хүйтэн юмсыг олж хэрэглэж мэдэж авсан байна шүү. Хүүхдийг нялх, жаахан гэж ердөө ч бодож болохгүй, тэр өөрийн ухаан санаандаа аль хэдийн дүгнэлт хийсэн байж шүү. Монгол маань сайхан болохоор ээж нь завтай болж миний хүү жаргах цаг ирнэ дээ гэж би дотроо бодлоо. Ёстой төрсөн цагаасаа хойш л бидэнтэй хамт завгүй шогшлоо доо. Тэр өлгий дотроо тайван хөдөлдөггүй орон дээр тухтай унтаж өсөөгүй, үргэлж би ууттай чирсээр өссөн. Надад үнэхээр зав байсангүй дээ. Хэн нэгэнд ч хүүхдээ харуулсангүй, хормойдоо чирсээр л хүн болох болж дээ. Гадаадад байдаг хүмүүст анхааруулахад бага хүүхдүүд ийм болбол бүү аашилж загнаараа цагаа гарган, тэдэнтэй ярьж сайн тайтгаруулна бизээ. Энэ жаахан юм яаж эх орон гэж мэдэхэв гэж болохгүй цаанаасаа, төрөлхөөсөө уяа, холбоостой байдаг. Хүүхдийн Үндсэн сүнс нь түүнд бас их нөлөөлж байгаа. Тэд эх орондоо, элгэн нутагтаа хязгааргүй хайртай байдаг юм.
Хүний амьдрал гэж үнэхээр хачин. Бид Улаанбаатарт амьдрахаа болоод хотоос хол амьдарч эхэлсэн бөгөөд МАШ их сонин амьдрал шинээр үүссэн юм. Жишээ нь бидэнд нэг машин л байв. Түүгээр өглөө эрт хэн нь Улаанбаатарт ажилтайв бүгд сууж хамт нэгмөсөн хот орно. Энэ бол нэг талаар хэцүү нойр хүрч ядарна. Нөгөө талаар эрт очсон тул их ажил амжуулах боломжтой. Хэрэв 10 цагаас юмуу өдөр ажилтай байсан ч хамт очиж цагаа хүлээх гэж бас асуудал. Орой хэн хамгийн сүүлд харина түүнийгээ хүлээн бүгд хамт харина. Жишээ нь нөхөр Баранд орсон бол гадаа нь машинд би гурван хүүхэдтэйгээ, хургэнтэйгээ сууж хүлээнэ шүү дээ. Их оройтвол хуушуур юм уу, бэлэн хоол авна.
Гайгүй эртдээ л орой 9 цагт оронгийн бараа харан хоолоо аялуулсаар шөнө12 болчихдог байж билээ. Бүхэл бүтэн нэг өвлийг бид ингэж давсан. Хүү болон би Бөө болохоос өмнөх жилийн амьдрал юм. Би яахаараа хүүхдээ чирээд тийш очино вэ? Гэгээнээ цэцэрлэгт нь өгөөд өөрөө хотод орох оронгүй учир нөхрийнхөө ажил дээр хамт байж орогноно. Мөн шинээр байгуулах ажлынхаа төсөл, төлөвлөгөөг хийх, хичээлдээ бас явах гээд ажилтай байв. Өвлийн хүйтэнд гадаа сууж байлтай биш. Оройдоо бид цуглаж аваад явна.
Гэтэл нөхрийн ажлынхан намайг ад үзээд эхлэв. Уг нь ямар тэд нарын өрөөнд байгаа биш. Нөхрийнхөө өрөөнд л юмаа хийнэ. Нөхөр тусдаа 2 өрөөндөө ганцаар сууна.
Нөхрөө сахьдаг, хартай, яадаг яадаг гэнээ нэмж байгаад л нөгөө хэдэн хүүхнүүд юу юу гэж ярьж эхлэв гээч. Үнэн мулгуу хүмүүс байв. Хартай сахьдаг байсан бол өмнөх 20 жилд би хаана байгаав ээ? Хардахаа тулбал би бол шууд хамар дундуур нь хусаад л хаяна даг. Хоюуланг нь зодож хаячаад л хөөгөөд явуулчих бүрэн хүч чадалтай зодооч хүүхэндэг. Нөхөр маань ч намайг дийлэхгүйдэг.  Би хоёрын хооронд занд дургүй хүн. Харж суугаад манаад зовоод байх шаардлага үгүй.
Үгүй ээ, намайг явангуут санаж эхлэхийг би мэдэж байна. Учир нь хавар болуут бид шинэ газар ажлаа эхлэх юм тэгээд л өмнөх шигээ үзэгдэхээ болиул яах вэ? Салчихсан гэнэ гэж цуурах уу?  Гэвч би нээрээ л ажил ч эхлэн алга болж дараа нь өөрөө Бөө болоод алга болсоор нэг удаа ажил дээр нь очсон чинь Мэл гайхав нээрээ намайг санасан, гайхсан байсан даа. Хаачаав, яагаад ирэхээ болиов ч гэнэ үү. Харин тэр үед юу болов, эд яаж амьдарч байна гэж хэн нь ч сонирхоогүй, хэн нь ч ойлгохыг хүсээгүй хирнээ, хов болгон муулахаа л мартаагүй юмдаг. Нэг газрын хамт олон гэдэг бол ийм муухай хар санаатай, хар хамт олон байвал ажил ч хийхээс дургүй хүрмээр. Харин архидах болохоороо л жигтэйхэн сайхан хоёр нүүр эсгэнэ. Бусад үед хар  Өө л хайна.
Харин би ажилтай байхдаа шал өөр хамт олонг мэднээ. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн, биенийгээ ойлгодог, нэгэндээ байгаа байгаагаараа л тусладаг гал халуун сайхан хамт олон байсан юмдаг. Инээд хөөрөөр ажлаа эхлээд, сэтгэл тайван харьдаг байж билээ. Хань нь байтугай хүүхэд, ах дүү нь ирлээ гэхэд л хөөе манай энэний маань хүү нь, охин нь байна нааш ир, эгч чинь байгаа юу хаачив, ах чинь уу туслаад өгнөө л гэсэн хүмүүс байсан даа. Халуун дулаан сэтгэлтэй хамт олон байсан.
Ямар нэг ажлыг хийхээр нэг зорилготой нэгдэж ажиллаж байгаа бол нэг нэгнийхээ амьдралыг мэддэг, ойлгодог, нэг нэгэндээ тусладаг баймаар.  Түүний оронд хоёр нүүр гаргаж инээчихээд л араар нь ухаж байх нь утга үгүй. Тэр хүн бүх л цаг хугацааны турш хамт ажиллах хугацаандаа түүний хэлсэн хов болоод сонсогдоно гэж бодох ёстой. Түүнийг нөгөөгөөс сонссон хүн түүнтэй сэтгэлээсээ харьцаж хандахаа болино. Бас л нүүрэн дээрээ инээчээд чамайг би мэднээ л гэж харьцдаг. Энд ХОВ гэж зүйл гарч ирж байна. Албан байгууллагын Дарга хүн хамгийн наад зах нь энэ асуудлыг бүх ажилчдад эхнээс нь анхааруулж, ажиллаж чадвал Хов ярьдаг нь ч төрөхгүй, Хов хүргэдэг нь ч төрөхгүй. Сайхан халуун дулаан хамт олонтой болохсон. Сайн энерги байгаа газрын ажил маш сайн бүтдэг. Үгүй ядахнаа л ажлаа эхлэхдээ жижиг байгууллага, санаа нэгтэй хамт олныхон нийлээд өглөөд ингэж хэлээд хэвшчихвэл өөдөр бодчихдог, оройд бас хэлээд яваад байхад л үр дүнг нь хурдан үзнэ.
Учир нь танай байгуулага дотор байсан Хар Сүнс, харагдахгүй бузруудыг хөөж хавчиж, зайлуулж, энергийн урсгалаа хамгаалж байгаа явдал юм. Үүнийг Та нар өөрсдөө Мөнх Хөх Тэнгэрийн эрчим энергитэй хамтарч хийж чадна. Үгээр зэвсэг хийж, сэтгэлээр ариусган үлдэн хөөж, сайн орчныг тогтоон барих идтэй шидтэй болно. Нөхөр бид хоёр Барс зах ороод гарахад л хөл гуйвж, бөөлжис цутгаж, толгой өвдөн, дотор харанхуйлдаг. Хоюул хоюулаа бие муудан гайхаад Хадам Буурлуудаас асуухад нэг гарагын өмнө тэнд байдаг хоёр өгөр архичин хорвоог орхисон ч сүнс нь тэнд байсантай бид таарсан байдаг. Тэнд үзээрийн муухай архичингууд их шүү дээ. Хүмүүс болж өгвөл тийм муу газраас цэрвэж хол явж байсан нь дээр бөгөөд Тэнгэр Монгол Газар үгээ хэлэн ийм газар явах бол хамгаалалт хийж байгаарай.
Та тун удахгүй өөрийгөө маш их мэдэрдэг болсонг мэднэ. Бие чинь сулраад, хөлс асгах, ядрах, дотор муухайрах шинж илэрнэ. Хурдан аяга сүү уун үгээ хэлж биеэ цэвэршүүлээд жаахан амраад хэвтээрэй. Учир нь энэ үгийг хэлдэг хүн олон болж туршсаар дадал болсон бөгөөд түрүүчээсээ ҮР ДҮНг нь мэдрээд эхэлчихсэн байна. Жишээ нь тэд юм харж чаддаг болж, мэдэрдэг болж, анзаардаг болсон байна.  Та нар улам л учрыг ухааран уншиж судлан бодож, Тэнгэрийн Дайчин шинжээ олж авч байна. Айх сандрах асуудал үгүй. Хэрэв толгой өвдөх бусад шинж илэрвэл Сүү уух хэрэгтэй.
Та цагаан идээгээ сайн хэрэглэж, ааруул идэх, тараг уух гэх мэт бүхнээ хийж байгаарай. Ер нь та удахгүй цаанаасаа л таны зан чанар өөрчлөгдөөд идэх юмс хүртэл өөрчлөгдөөд зохицуулагдаад байгааг анзаарна. Хэрэв таны гар халуу шатдаг болсон бол өөрийн өвчтэй газраа төөнөж, эмчилж сурах хэрэгтэй. Та шөнө унтахын өмнө орондоо хэвтээд Тэнгэр Монгол Газар үгээ сайн сүсэглэн бодоод гараа мэдрэхэд л тэр гар чинь өөрөө хөдлөөд л та өөрөө өөрийгөө бариад янзална.Үүнд анхааралгүй цаанаасаа л хийж байгаа мэт чөлөөтэй байлгах хэрэгтэй. Гар чинь таныг зайнаас төөнөх нүү, эсвэл нухах, массаж хийх нүү өөрөө л хөдлөөд хийдэг. Та өглөө нэг мэдэхэд нам унтаад өглөө босоод биеэ шалгана бизээ.  Монголчууд өөрсдийгөө эмчилчихдэг байсан юм шүү. Үнэхээр та хэд туршаад л Аянгад баярлалаа, үнэгүй, хоргүй, амар арга зааж өглөө гэнэ дээ. Энэ бол МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧ. Үүнд л та итгэх ёстой. Зоригтой туршаад л үзээд бай. Яагаад гэвэл энэ бүх чадвар танд заяасан, цаанаасаа л байсан. Харин Та ердөө хөгжүүлээгүй хаясан юмдаг. Мөнх Тэнгэрийн Шүтлэгт лам хэрэггүй, сүм дуган хэрэггүй, мөнгө цаас хэрэг үгүй ердөө хайр, итгэл л байхад болно. Хэн ч Мөнх Тэнгэрийг хувьчилж авч болохгүй, чадахгүй. Харин түүнийг далдалж, нууж, мунхаруулж та нараас холдуулж үзсээн.
Энэ бол шашин нэртэй элдэв тэнэг байгууллага юм. Ердөө л туршаад үз. Уйгагүй туршаад үз. Заавал хэн нэгэн очиж танд зааж өгч, та мөнгө төлөх шаардлага үгүй юм. Надад итгэхгүй бол та өөртөө итгээд үзэх хэрэгтэй. Өөртөө итгэхгүй бол ХААНд итгээд хийгээд үзээрэй. Магадгүй би өдий болтол зөвхөн өөрөө л ярьсан болохоос өөр хүн хийсэнг мэдэхгүй байх. Би хэдхээн хүний жишээг нэрийг нь хаагаад энд тавьлаа. Хэрэв тэр хүн хүсвэл яг өөрөө нэрээ тавиулж болно, над руу холбоо бариад. Тэрнээс би бол хүний нууцыг хадгалах ҮҮРЭГТЭЙ, УХАМСАРТАЙ ХҮН.  Ийм жишээ маш олон бөгөөд хэн гэж нэр нь байхгүй бол хүн мэдэхгүй учир жишээнд тавигдсан хүмүүс бүү санаа зовоорой. 
Sain baina uu? Erhem deedes mini bi tanii blogiig byren unshij duusaad barag 1 sar bolj bna ene hugacaand shine medeellig unshaad l baisan bolhoos yamar negen yildel hiilgyi harzanaad l bailaa. Say hed honogiin umnu ajildaa yavj baigaad dunguj mandsan nariig harj baigaad TENGER TENGER TENGER MONGOL MONGOL MONGOL GAZAR GAZAR gej hedentee unshaad garaa deesh haruulan heseg zogsoj bgad ajil ruugaa orson euma. Tegeed 20 orchim minutiin daraa ajilaasaa garaad yavj baisan chine narni deehen tald jijig semjin yylen deer SOLONGO tatsan baihiig olj harsan ynheer gaihmaar sonin eum bolson. bi neleed udaan ajiglaj harj zogsson. Bi hezee ch tiim solongo harj baigaagyi. barag yylgyi shaham celmeg tengert jijigheen semjin yylend solongo tatah yamar sonin baisniig ygeer ilerhiilemgyi gaihaltai bailaa.

BAYARLALAA Ayanga egchee tand amjilt hysie
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Sain baina uu udgan min, Tanii hundet ongod buurluud bolon tanii amar mendiig erye.
Bi tanaar anh zasal hiilgesenees hoish mash goyo sembeger alhdag bolson. Uudrug bolson geel bodchih. Bi urid n yag l tiim tsoglog yum bolgoniig sain uudrug talaas n hardag ohin bsan bolhoor l iim ih az tohioj yaduu ailiin huuhed bi hun bolgonii ochij uzehiig husedeg ulsad irchiheed boloh yum bolhooroo bolj bgaam shig suuj blaa shuu dee. Bi yag tanii helsneer uuriiguu butsaagaad olood awsan yum shig l sanagdaj bna. Tom tom yum sanaand bagtaad l hiichij bolmoor amjuulchmaar sanagdlaal bh bolson, mash goyo. Bi buur uchigdur nuhurteiguu  ajlaa taraad gaduur alhlaa yur n suuliin uyed ajlaasaa ireel zalhuu hureel orondoo kino uzej bgaal untchdag bsan chin neg l goyo dogdlood bdag bolson bnalee. Manaihan namaig l yag baga bhad daw daw hiisen huuhed shuu neg doroo taiwan ch suuhgui geel tegdeg bsan yag l ter n sanaand orood eej min odoo namaig harwal yag tegj helnedee gej bodhoos ineed hureed. Ta buhend bi chin setgeleesee bayarlaj baigaa shuu.
Zunduu olon humuus l hudlaa unen geel baahan yum yarih yum bi tsag hugatsaa haruulnaa l gej helj bgaa unendee mash olon hun umnuus chi iim yumand itgeed bhdaa yaadiin interneteer zasal hiideg gej yu bsiin ter baitugai hajuud n bhad oligtoi zasal hiij chadah hun howor bhad gej ireel zagna.........
.....Za tegeed hamgiin gol n taniig iim olon hund buyan hiij zuwiig uhaaruulah ajild hantsui shamlan yawj bgaad tani uneheer ih baharhaj bna. Tanii duug sonsood neg l goyo dotnii hun yum shig bas huuriin duug sonsood ehleed eejiigee ch yumuu medku sanaad bgaa yum shig sanagdaad nudend nulims huraad hoolooi zangiraad irsen shdee tegeed taniig namaig uilah geed bnuu geheer chin icheed olon yum helj chadaagui. Huuriin duu yamar saihan yum be, 2 tiishee ganhaal bmaar sonsool bmaar mash goyo medremtgii bolgodog yum bnalee shdee. neeh saihan medremj turuud uneheer goyo bsaan ehleed ewgui bsnaa saihan bolchdog yum bnalee.  Nuguu tanii yaridag gerlen burhuul bdagdaa hun buhend ter n tod bwal sain yawjna sain yum bodoj yawdgiin shinj geed l .
Uu neg medsen chin zunduu olon yum bichsen bnashdee. Ezen KHaantaigaa uulzah bolomjiig gadaadad uldsen bas uulzaj amjaagui humuusdee neej uguhig bodooroi. Olon ch hunii ergelzeeg buren musun tailah biz.
Za ta udriig saihan unguruuleerei. Gegeend bolon nuhurtei medn hurgeerei hehe.
Hundetgesen,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Хүүе ээ? Би сэрээд 1 цагийн үед тагтан дээрээ гараад нар луу харж байгаад залбирлаа.Анхны юм болохоор буруу зөрүү болох вий гэж санасан юм уу? хэлэх барих гэснээ мартаад, гэхдээ өөрийнхөөрөө болгочихлоо. Нар луу харж болдог юм байна. Өмнө нь зүгээр саравчилчихаад нэг их тоодоггүй байж дээ, мэдэхгүй юм чинь. Дараа нь юу болсон гэж санана. Гэрэл нь тусаад байгаа хирнээ нар байхгүй болчихсон юм шиг нэвт хараад,дараа нь хар хөх юмуу,эсвэл бэхэн ягаан юмуу,бараандуу өнгөтэй туяанууд гадагш гараад л,тэгсэн нарны зүүн талд тэр туяаны өнгөтэй сум заахад хажууд нь нэг хүн аятай дүрс гараад алга болчихлоо. Нар хүрээлээд,гэрэл нь улам хурц болоод,баярлаж байгаа юм шиг.Тэгээд шар ногоон туяа нарнаас хэсэг хэсгээр тасарч гараад л бие халуу оргиод, гадаа 4,5 хэм би майктай байхад духны хөлс гараад байлаа. Мөн толгойн оройгоор юм ороод байх шиг санагдаад,нүдээ аньж байгаад харсан чинь тэр шар ногоон туяа Богд уулаар бүрхсэн юм шиг, алслаад баруун зүүн тийш харахад тэнгэрийн хаяа хүртэл зурваслаж тусаад байлаа.Дараа нь би учрыг олох гэж өөрийнхөө хэмжээгээр шинжлэх ухаандах гэж үзлээ. Нүдэнд нулимс гүйгээд,солонгорсон боловуу?,аньсган завсраар гэрэл хугарсан боловуу?,гэж бодсон ч хэсэг нүдээ амраагаад харахад нөгөө туяа тусч л байлаа.Би өнгө ялгахдаа муу,бүр тод л биш бол муу, өнгө мэддэггүй юм. Ер ойлгохгүй нь ямар учиртай юм бол,тайлж өгөөч.Гуйж байна.
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Амар байна уу, сайхан амарцгааж байна уу?
Өчигдөр нет тасалдаад, өнөөдөр их оройтож орж ирлээ. Уучлаарай.
Бид 2 урд шөнө их сайн унтаж амраад их орой бослоо.
Өчигдөр нет тасалдаад байсан ч засал амжилттай болсон юм шиг байна. Манай охины ходоод гэдсээр өвдөж, бөөлжих нь зүгээр болсон. Бид нар танд их баярлаж байгаа шүү.
Охиноосоо таныг засал хийж болохгүй гэж сонсоод санаа их зовж байлаа.,,,,,,,,,,,,,,,,,,,,,

·  Bt : bi taniig helj bsndaa, tanid neex sain itgehgvi bna ta nariig buten bag bga gej
·  September 26Sent from Chat Bt: tegtel odoo inged bodood bhad nadtai ingeed suugad yriad bdg hun ch gej yu bhaw tiim uuu
·  Bt : thde bi tanii ih sain uilsed chin zaawal tusalj shn mongol orniig hamt bvteeltsnee

БТ энэ хүү намайг анх итгэхгүй байгаагаа хэлж би алсаас түүнд засал хийж биеэр нь үзүүлсний дараа бид найзууд болсон юмдаа.
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
НЗ: Сайн байна уу. Миний дотор үнэхээр сайхан хөнгөрөөд явчихлаа. Би өөрийгөө их хөнгөнөөр мэдрээд байна. танид баярлалаа.
Зазазаза энэ чинь олон сарын маш олон ийм жишээ байх тул залхуу хүрэв. Нэг иймэрхүү юмс бол яг харьцаад хийгээд нүдээр үзсэн хүмүүс явуулдаг бөгөөд  Та бүхэн өөрөө өөртөө Оточ, Эмчлэгч, Муу Чөтгөрийг ялж болох баталгааг харуулах үүднээс хэд гурвыг нь тавив. Жишээ нь би алс холын аль ч оронд байсан ЗАСАЛ хийхэд тэр хүн нэрээ хэлэлгүй, зөвхөн аль улсад байгаагаа л хэлнэ. Тэгээд ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР үгээ хэлэхэд л манай онгодууд оччихсон өөрт чинь бүх л мэдрэмжийг өнгө дөө. Та хэрвээ муу Сүнсэнд хорлогдоод даруулсан сууж байвал ердөө 5 минут хооронд л амьсгал чинь боогдон давчдаж, огих бөөлжих юм уу, бие чинь эрс эвгүйцэн муудаад, тархи толгойгоор хатгуулах, гэдэс эвгүйрхэх, шүлс асгарах, эрүү зуурах, хэл арзайх гэх мэтээр үнэн гажиг шинж тэмдгүүдийг мэдээд ирнэ. Бие чинь хүйт даагаад их л онцгүй юм болно доо. Харин 10 минут хооронд засуулж дуусахдаа Таны бие чинь их ядарч сульдаж, амьсгаа чинь чөлөөлөгдөн урдах тэмдгүүд зүгээр болсонг мэдээд л гайхан биширч МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙГ хүлээн авдаг болдог.
Хэрэв Гайгүй бага зэрэг л асуудалтай байсан бол сайхан халуун оргин төөнөгдөж, бас онгодууд таниар наадан толгойг чинь бөнжигнүүлэх юмуу, Хөлийн хурууг чинь хөдөлгөх, биеийг чинь эрвэгнүүлэн гижигдэх, бие чинь ганхан найгана. Аянга би таны хийж байгаа үйлдлийг Та ингэлээ сая гэж хэлэхээр л хүмүүс гайхан яаж мэдчүү гээд асуугаад гайхаад унадаг юм. Хэрэв таныг хорлосон хорлол, эдлэл хэрэглэл байвал хэлээд олуулна даа. Түүнийг чинь янзлуулна. Энэ бүх асуудал цагийн хооронд явагдах бөгөөд Та интернэтээр харьцах хоорондоо яг өөрийн нүдээр харж, бүх үйлдлийг хийсэндээ үнэхээр гайхдаг юм.
Энэ асуудлаа ТА бодоод үз. Би эндээс бүх зааварчлага өгөөд л ТА өөрөө өөрөө хийдэг. Тэгэхээр Та бүхнийг чадсан гэсэн үг. Та Тэнгэртэй холбогдоод хийсэн шүү дээ. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР үгээ хэлээд. Аянга би бол зөвхөн зааж л өгсөн. Тэхээр Та өөртөө итгэлтэй байж энэ сайхан аз завшаан боломжууд, Тэнгэрийн ЗАЯАгаа ашиглаж сураачээ гэж уриалж байна. ТЭНГЭРИЙН ХҮЧ ЧАДАЛ гэж Аугуу бөгөөд Таныг хэлэнгүүт л манай Онгодууд аль хэдийн гүйгээд оччихсон танд байгаагаа ямар нэг хэлбэрээр мэдүүлдэг юм шүү. Тэнгэр бол тийм л хүчтэй. ТЭНГЭРЛЭГ МОНГОЛ гэж ийм учиртай.
Өмнө нь та блогоос анхан шатны ойлголт авч байсан бол одоо ТА ӨӨРӨӨ хичээн суралцаж улам цааш өөрийгөө хөгжүүлж, СҮНСЭН биеэ ЭРҮҮЛЖҮҮЛЭЭРЭЙ!!!

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.