Sunday, November 6, 2011

Шалдан хүүхнүүд АЛБИН НӨХӨРТ гардаг нь гашуун боловч ҮНЭН


Гэгээн аавтайгаа зурагт үзэхдээ мөлхөө маамуутай Том Жерриг хараад: Ааав, та намайг байхад энэ гээд мөлхөө жаалыг заангааа НОУ шүү. Энүүгээр тэрүүгээр мөлхөөд, уйлаад шал дэмий, ганц энэ хүүгээ л сайн харж байхад болоо хэмээн өөрийгөө заажээ. Бас нэг өрсөлдөгч гараад ирвэл түвэг гэж бодсон юм болов уу.
Ойрд би гэртээ харимаар санагдан их л уур хүрэх боллоо. Энэ нэг хачин шоргоолж моргоолж, элдэв хорхой шавьжнууд үнэхээр утга алга. Шоргоолж хүртэл час хийтэл хазах юм. Ор дэр хаа сайгүй явах нь гайхмаар. Энд тэд нарт зориулсан хор байдаг ч дууснаа гонж бололтой. Бас нисдэг жоомтой. Батгана шиг нисээд байгаа юм чинь яахын. Харина гэж баахан уурлаж үзлээ. Эрэгтэй хүмүүст шавьж нар таалагддаг юм байлгүй дээ. Ямар ч юм хирээсээ хэтэрвэл хэрэггүй болох юмаа. Монголд бид шавьж нартай зун л тааралддаг бөгөөд тэд биднийг залхтал энүүгээр тэрүүгээр гүйдэггүй юм байна. Харин халуун оронд бол өвөр түрүүнд л ороод байх бололтой. Элдэв хувцас өмсөхгүй нь сайхан ч дасна гэдэг бол ёстой ядаргаа юм байна даа. Өвлийн, хавар, намрын гэх мэт элдэв хувцсанд мөнгө үрэхгүй, түлээ нүүрс гэж зовохгүй нь амар ч шавьж хорхойгоороо торгочих юм байна л доо. Дэлхий дээрхи хүн, улс гүрэн бол яг л өөр өөрсдийн амьдрал, ахуй, цаг уур, орчин хувь тавилантай байдаг юм байна.
Гэтэл Даяарчлана гээд эргүүтээд байгаа нь ёстой хамгийн утгагүй тэнэг бодлого. Ердөө бизнeс хар санаа юм гэдгийг улам би мэдэрлээ. Хөгжилтэй орныхон гэдэг бол ердөө л жаргах болохоороо л тархийг нь угаасан боол орнуудаараа очин тав тухтай үйлчлүүлэх өөрийн нүхүүдээ л бэлдсэн байнадаг. Нүүдэлчдийг тэд тэнэг мангар бүдүүлэг гэх хирнээ өөрсдөө хүний цус сорон нүүдэллэдэг бэртэгчингүүд л юм байна даг. Монголоос тэд бол хөрснөөс нь баялаг босгож мөнгө босгоно. Тэр мөнгөөрөө өөрийгөө зугаацуулж халуун оронд ирж хэд хоног жаргаад, өөр оронгоор тэнүүчлэн амарна. Та нар одуудыг мэднэ биз дээ. Энд тэнд байр савтай ирж очин нүүдэлдэг. Яс юман дээрээ бас л нүүдэлчид.
Аялал зуучлал л хөгжсөн гэх орнууд бол бүгд л тэдний хэлийг сурч, тэднийг ирэхэд нь тав тухтай үйлчилж жаргуулах ёстой хүмүүс. Баялаг ихтэй ч ухаантай хүчтэйчүүдийг нь Террорист гэж гүтгэж байгаад бөмбөгдөж, хооронд нь бие биенийх нь гараар алуулж байгаад бэлэн юман дээр буудаг. Баялаг ихтэй ч ухаан муу мулгуунуудыг нь хуурч байгаад хөнгөхөөн залгидаг гэдгийг л харлаа. Юуны чинь даяарчлал. Даяарчлаад нэгдлээ гэхэд сул нэгнээ жийж гаргах гэж хүчилж байгааг харж байгаа биздээ. Грекийг хар. Түүнийг Европын холбооноосоо гаргах гээд хавчиж өгч байна. Нүдээ нээцгээгээчээ.
Гэтэл манай бизнeсийнхэн Даяарчилж байгаа өнөө үед хөл нийлүүлнээ гээд л хөөрцөглөөд байх юм. Ердөө тэдний барааг борлуулагч боол болж байгаагаа ойлгох ч царай алга. Өөрсдөө амьдралын баталгаагүй, үйлдвэрлэдэг юм байхгүй, хүний юмыг л борлуулж хэдэн төгрөг босгогч инээдтэй хэдэн баян л болж дээ. Нөгөө үйлдвэрлэгч бараагаа борлуулагч нар чинь сүйрвэл та нар тэднээс хараат гэдгээ мэдэж байна уу? Монголдоо цагаан идээ боловсруулдаг нэг сайхан үйлдвэр байгуулаад зөрүүлээд тэднийг хараат болгочих зүрхтэй зоригтой золбоотой аавын хүү алга уу? Удахгүй үнэнд гүйцэгдээд ирэхээрээ тэд бидэнтэй булаацалдаад л манай цагаан идээ рүү дайрцгаах болно. Тэгээд ч хамгийн шилдэг эрүүл хүнсээр Монгол цагаан идээ шалгарсан гэж уншиж байсан юм байна.  Манайхан сүүлийн үед цагаан идээгээ зардаг болсон ч их заваан сэжиг хүрмээр зардаг. Ядаж байхад элдэв юм хольж хулхиддаг. Миний блог уншаад Сүүний Үнэн гэдгийг  мэдсэн болохоор уншсан  Монголчууд ч бас цагаан идээгээ их хэрэглэж, сүү их уудаг болсон тухайгаа над бичиж байна. 
Манайхан анх буугаад Сүүтэй цай амсаж үзээд их дургүйцсэн. Мөн өөрсдөө таван тансагаа хэрэглэхийг хориглосон. Дургүй дээ биш, тэд маш их дуртай. Дургүйцэх болсон шалтгаан нь хуурамч, ус хольсон, боловсруулж хийж чадаагүйд дургүйцсэн. Хаан бол айргыг маш голдог. Айраг бол хамгийн сайхан амттай байх ёстой байхад та нарын энэ айраг чинь хаашаа юм болоо вэ гэсэн. Би Хаанд  айраг вокзалын арын цагаан идээний зах гэгчээс өвөл авч өгсөн, бас дэлгүүрт айраг гээд бичсэн юм авч өгсөн, бас зун болж зам дагуу зогссон айраг авч өгсөн. Сүүлдээ Хаан хэрэггүй Монголчууд айрагаа хийж чадахаа больж гэж дүгнэсэн.  Малын буянд бузар хийсэн Монгол хүн өөдөлдөггүй гэдгийг маш сайн ухуул гэж надад зарлиг буулгасан.
Малын буянд Монгол хүн өсөж том болон, идэж ууж, өлсөж цангадаггүй. Ядуу гуйлгачин байж үзээгүй. Хамгийн ядуу нь доод тал нь 100 гаран богтой, хөл дүүжлэх морьдтой, өлсгөлөн гэдгийг үзээгүй, үгээгүй ядууг мэдэхгүй, тараг цагаагаар тасрахгүй, огтхон ч ийм байгаагүй хэмээн толгой сэгсрэн гайхсандаг. Монгол хүн одоо идэх юмгүй, орох оронгүй гудманд хэвтээд байгааг л ойлгоход тун хэцүү байна гэсэн дээ. Монгол хүн малаа ад үзэж замбараагүй алж идэж, хэтэрхий их мах хэрэглэж, малын цагаан буянг харлуулж, Хишиг буяны Тэнгэрээ зайлуулсанд харамссан. Монголчууд хоолоо гуйж идэж байгаагүй. Монголчууд хоолоор тасарсан түүх байгаагүй, Монголчууд хоолоо олох гэж хүний боол болж байгаагүй хэмээн уурссан. Монголчууд хоолоо хэзээ, хэдүйд, яаж идэхээ мэддэг байсан. Монголчууд одоо Ходоод нь ч хоосон, Толгой нь ч хоосон, Ирээдүй нь ч хоосон байгаад санаа нь зовж байгаагаа хэлсэн билээ.
Өт иддэг, мод иддэг, хог иддэг ард түмэн Дэлхий дээр олон байна шүү. Энэ Солонгос олон ангиуд бүх сувгаараа үзүүлж байхаар Дэлхийн нийтийн бодитой нэвтрүүлэгүүд, улс орны тухай орчуулж гаргаж баймаар. Сониндоо нийтэлж суртчилж баймаар. Хэдэн хүний хувийн амьдралыг мөшгөн байхаар цаг заваа зөв үйлд зарж баймаар. Тэр Од мичид болж алдаршиж байгаа хүмүүс бол цаанаа харсан Тэнгэртэй, буян нь дэлгэрсэн болоод л авьяастай онцгой, бусдаас өөр байгаа юм шүү. Тэдний улыг шагайгаад, атаархаад, гүтгээд агнаад байвал үүнийг бичиглэгч Сэтгүүлч гэгч та нар үйлийн үрээ нэмээд, үр хүүхэддээ үүрүүлээд үндэс мөчир чинь хийсхийн цондондоо. Хүний хувийн амьдралийг бүү худалдаж идэцгээ! 
Од болж буй бяцханууд ч бас бодох хэрэгтэй. Ухаантайхан хэдэн үг хэлэхийн оронд өөрсдийгөө бай болгон өнгө бүрээр чамирхах хэрэггүй. Ийм байлаа гээд өөрөө та дараа төрөлдөө дээд төрөлд очиж чадахгүй. Тэнэг байсныхаа хариуд Тэнгэртээ хаягддаг гэдгээ санаж баймаар. Ялангуяа тэр гадаад одуудыг дуурайж анхаарал татах гэж өөрсдөө ч бас болдоггүй нөхдүүд. Ялангуяа нүцгэн зургаа авахуулдаг шуламнууд анхаарах хэрэгтэй. Өнөө цаг үед ил байдаг энэ хэдэн харчууд чинь юу ч биш. Далд ертөнцийн түм буман Хар Сүнс байгааг мэд. Тэд чамайг үхэх хүртэл чинь хүлээхгүй, хөгшрөх хүртэл чинь харахгүй. Мэрилэн Монро яагаад цэл залуугаараа үхсэн юм. Хийсэн ярьсан, амьдарсан үйлийнхээ төлөө төлбөрөө төлсөн юм даа. Нүцгэн зургаа авахуулж эхэлсэн энэ хэдэн залуу хүүхнүүдийнхээ амьдралыг харчих. Заяа нь олигтой юм нэг ч байхгүй. Бүгд нэг нэг хар Сүнсэнд биеэ эзэгнүүлчихсэн явдаг юм. 
Худлаа гэх нүү. Гайгүй байлгүй. Аянгатай уулзвал хэн чиний хаана нь наалдаад юуг чинь сорж байгааг урамтай гэгч нь хэлж өгч харин нэг чадна. Чөтгөрөө хөөлгөхгүй бол чи хэзээ ч тогтсон нөхөртэй болж, тогтсон амьдралтай болж, хүн шиг жаргаж чадах ч үгүй. Та нар түүнийг нэг л сайхан гэж санана уу. Шалдан байнга байсныхаа төлөө Хар Албин нөхөртэй болчихсон юм шүү дээ. Сууж байсан салсан залуус нь хэлээд өгнө. Хичнээн дутагдаж гачигдах юмгүй ч юу түүнийг хорлоод, өөрийг нь холдуулаад байсныг ҮНЭН гэдгийг ойлгохоороо л ухаарна. Албин нөхөр нь чамаас харамлаж, чамайг шоглоод байдаг юм. Шалдан зургаа авахуулдаг охид бүсгүйчүүд минь СҮНС байдаг гэдэг нь ҮНЭН.  Та нар АЛБИН нөхөртэй болохыг яасан их хүсэх юм бэ? Нүдэнд ил байгаа араас чинь гүйгээд байгаа залуусыг юу та нараас хөөчихдөг вэ гэж бодож үз. Хамгийн харамсалтай нь СҮНС ҮНЭН.
Монгол Хатад хэзээ ч энгэр заамаа сул задгай хаяж явдаггүй юм. Тэр байтугай Дээд язгуурын Буурлууд буухдаа өргөөнд ирсэн цээж хэнхдэг нь ил задгай, богино юбкатай, хөл нүцгэн эмст маш дургүйцдэг. Биднийг ч оймс өмсөхийг шаарддаг. Аюулхай хэнхдэгээ ярж Албин дуудлаа, биднийг Албинтай зүйрлэн өргөөнд ёсгүй орж ирлээ хэмээн их уурсдаг. Тэр байтугай өргөөнд хүүхдээ хөхүүлэх эмэгтэйд ч ёстой байхыг сануулан дургүйцдэг нь санаандгүй үйлдэл биш шүү. Манай охин тэгж орвол ташуурдаад л авдаг.
Гэтэл залуу охид нэрд гарахын тулд сэтгүүл сонинд нүцгэн зургаа авахуулах нь ихэсчээ. Та нар үгүй ядахдаа л Холливуудын гэх бүх сайхан хүүхнүүд гээчээ хар. Бүгд хэдэн нөхөр дамждаг. Бүх нүцгэлсэн хүүхнүүдийг амьдралыг нь цуглуулаад дүгнэлт хийгээд үз. Яагаад тэд ор ор дамжаад, хар тамхи, архи, тамхи муу нэрээс салдаггүй вэ. Бүх л нэр алдар мөнгө, байр машин та нарын хүссэн бүхэн байхад яагаад тэгээд байдаг вэ? Албины эхнэр болсон учраас тэр. Шөнө түүнд тэврүүлэн унтаж, өглөө нь хамаг бие нь амрахгүй, ажил мөнгөний хойноос шогшсон ч, олсон ч биеэ аварч чаддаггүй юм.
Тэд үхээд хэзээ ч Тэнгэрт дэгддэггүй.  Нөгөө ертөнцөд очиход өөрийн сэглүүлсэн аймшгийн бие хаа, өт язганасан нүүрээ хараад цочдог. Аргагүй шүү дээ. Амьддаа тийм л Албинтай нөхцөж байсан юм чинь. Даан ч нөгөө Албин нь түүнийг хаян дахиад л залуу шалдан луу явна. Чи тэнд Албинуудын зарцуудын зугааг хангагч, биеэ үнэгүй хэрэглүүлэгч доромжлуулагчаар үүрд амьдарна даа. Одоо та цаг хугацааны тоог бичээд үз. Таны залуу, нэр алдар гоо үзэсгэлэнтэй байх цаг нас чинь хэдэн оронтой тоо эзлэх нь, харин цаашид амьдрах доор доромжлуулах сүнс чинь хэдэн мянган оронтой тоо биш хязгааргүй үргэлжлэнэ гэдгийг л Харчих. Хааны Айлтгалд байх хувь заяа, дараах амьдрал бол худлаа айлгах гэж санаанаасаа зохиосон юм биш шүү.
Би өдий хүртэл Гоо Тэнгэрийг ЭМ ТЭНГЭР гэж л бодож явсан юм. Гэтэл өчигдөр нэг хүнд засал хийхэд тэр газар нутагт хүрцэлцэн очиж заслыг удирдан хийлгэсэн онгод надад хамгийн сүүлд Орчлонгийн Сайхан МянМаа Ноён танд гялайлаа хэмээн гурав мөргүүл гэсэн юм. Энэ гайхмаар сайхан залуугийн тухай бүр нэрээрээ үлгэр туульд мөнхөрсөн бөгөөд ҮНЭН чанартаа ГОО ТЭНГЭР байсан учир шалтгаанг мэдэж их гайхлаа. Би 99 Тэнгэрийг буулгаж нэрийг нь Батжуулан тэдэнтэй тохирч байхдаа ч анзаараагүй, ойлгоогүй явжээ. Яагаад би Гоо үзэсгэлэн гэхээр ЭМ ХҮН л байдаг гэж тэгтлээ итгэж ирсэн юм болоо. Шал балай юм эрэгтэй Гоо Тэнгэр байхдаа яадын хэмээн бодоход энэ сайхан ноён мишээгээд ханхалзан сууснаа над юу ч хэлсэнгүй. Хааны мангар улаачын тухай Тэнгэрүүд ярьсаар залхсан юм бол уу? Яагаад заавал эрэгтэй гэж??? Ерөөсөө  энэ тухай группынхэнээрээ хэлэлцүүлэг явуулж бодлоо солилцон шалтгааныг хайя гэж бодлоо.  Би ойрд ажил ихтэй нойр муу байгаа тул юм бодох ч тэнхэл алга.
Би гадаад оронд амьдардаг болон нутагтаа байгаа Монголчууддаа нэг зоосны ч өртөггүй алсаас заслыг хийн өөрийн биед нь мэдрүүлж хийсний дараа л тэд итгэн сандарч ганц баярлалаа үг ч багадах юм яах вэ гээд их санаа нь зовдог. Тэд үүний минь хариуд Монгол ТЭНГЭРтээ л итгэн сүсэглэж талархаж, насан туршдаа өөрийн үзсэн, мэдсэнээ үр хүүхэд, анд нөхөддөө хэлж өгөн, бичиж үлдээн, Тэнгэр Монгол Газар гэдэг ид шидтэй үгийн тухай  дэлгэрүүлэхийг хүсч байна.
Үнэхээр та надтай холбогдохдоо өвдөөгүй сууж, ярьж байдаг шүү дээ. Ердөө нэгхэн цагийн дараа гэхэд та Баярлалаагаас өөр үггүйгээ анзаарч, өвөр түрийгээ тэмтрээд өгөх юмаа хайж ядаад унадаг. Энэ бол өөрийн нүдээр, биеэр мэдсэний дараа ҮНЭН гэж байдгийг харсны дараа л болдог. Та надад болон Тэнгэрт баярлахаасаа гадна энэ бүхнийг мэдрээд хүлээж аваад хамт өөрөө өөрийгөө засалцаад чадаж байгаагаа АНЗААР! Та өөртөө дүгнэлт хийгээрэй. Үүнийг чадаж байна гэдэг бол Та Тэнгэрийн үр сад, яс махны тасархай нь гэж өөртөө итгэн, өөрийгөө улам хөгжүүлээрэй.
Миний Танхай найз маань одоо бүр бариач болох болчихсон тууж яваа шүү дээ. Түүний гарын алганы энерги нь өөрт нь ч бусдад ч мэдрэгдэн маш их гайхан байгаа. Удам гэж үүнийг хэлнэ. Унтсан, мартагдсан юмс бүхэн сэргэж байгааг анхаар. Танхай маань өнгөрсөн хугацаанд маш их хичээн, ихийг уншиж, бас их ч туршилт хийжээ.  Нарны гэрлийг энгийн нүдээрээ хардаг болсон байна. Зургуудаа авч баримтжуулжээ. Үкэ мөн их хэрэлдэж байж бид хоёр биенийгээ ойлголцож байж билээ. Ёстой гижиг хүрч, ёоёо хүрсэн тулдаа Алив гэртээ авгай хүүхдээ цуглуулаад байж бай, Тэнгэрийн хүч гэж юу байдгийн Хар Чи гээд л аашилж байлаа шүү хэхэхэ. Хайсан юмаа олсон байх гэж найдаж байна. Угаасаа ч тэр оюунлаг хүн байсан. Бүүр сайн хичээгээрэй. Аянга худлаа ярьж байх шаардлага байхгүй. Аянга шиг Үнэгүй Худлаа биш ҮНЭН ярьдаг БӨӨ хаа байна. Над шиг Бөө олон төрөх тусмаа л сайн даа.
Монголчууд та бүхэн өөр өөрийн отгийн Буурлуудаа буусан Хамгийн томчууд нь бууж байгаа бол Миний тухай заавал дуулгаад надаас сонссонгуудаа дамжуулаарай. Олон Бөө нар надтай холбогдож эхэлсэн бөгөөд Дээд Онгууд нь цаг нь болжээ. Үүнийг хүлээж байлаа гэсэн байна. Буухиа илгээн заавал хэлэхийг хүсч байна. Та нарт ч бас амар. Тэр дотор хэн морилсон байгааг бас тагнуулдах нэг арга шүү дээ. НоТойнууд нь уурлан зандчин, худлаа хэмээн дүвчигнэж өгнө дөө. Устах цаг нь ирснийг ойлгон ҮНЭН нүүр нь илчлэгдэнэ. Удмынхан чинь мөн бол ҮНЭН гэдэг юмнаас одоо л цухуйлгаж эхэлнэ. Тэдэнд Эзэн Бүгд Хааны улаач Аянга гэж удган нийт БӨӨ нарт Хааны Зарлиг гэдгийг сонордуул гэсэн байна гээд сонирхвол заавал уншиж өгөөрэй. Дуудлага эхэлсэн шүү дээ!!!

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.