Сайн байцгаана уу
Их Эзэн Чингис Хааны Улаач Аянга удганы блогт морилж байгаа зочид та бүгдийн амар амгаланг эрье. Аянга Удганы дараагийн ном Бөөгийн тухай ном гарахаар бэлтгэгдэж буй бөгөөд блогт зочилсон та бүхэн бөөгийн тухай мэдэхийг хүссэн асуултуудаа tengermongolgazar@yahoo.com хаягаар илгээнэ үү.
Бөө гэдэг гайхамшигтай ертөнц хэдий ч ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай байдгийн адил сайн муу сүнс, жинхэнэ бөө, тийрэнтсэн бөөнцөрүүд аль аль нь байх бөгөөд тийрэн нар энэ эрин үе ихэд олширч ард олны итгэл үнэмшил, мөнгө төгрөг, зовлон жаргалаар тоглох нь түгээмэл үзэгдэл болжээ.
Монголд жинхэнэ онгод залсан бөөгөөс илүү төрлөө олоогүй засврын сүнс чихчихээд өөрийгөө бөө гэж нэрлэгсэд илүү олон байгаа болохоор хэрэв та санамсаргүй нэг бөөтэй уулзлаа гэхэд тэр чинь ТИЙРЭН байх магадлал илүү юм. Монголд байгаа нийт бөөгийн дотор ТИЙРЭН-гийн эзлэх хувь дэндүү их байна.
Тиймээс ард олон бөөгийн тухай мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх, муу сүнснээс биеэ хэрхэн хамгаалах, тйирэнгээс яаж холхон явах, үнэхээр онгод тэнгэрээ залахаар болсон бол түүнийгээ хэрхэн баталгаажуулах, тийрэн онгод хоёрыг ялгаж салгаж сурах гэх мэт олон зүйлийг мэддэг байх амьдралын шаардлага урган гарч ирж байна. Мэдлэг мэдээлэл хомсхон байгаагаасаа болж, мөн олиггүй бөө болон тийрэнгүүдэд дарамтлуулж амь амьдрал, хувь заяагаараа хохирсон хүмүүс БӨӨГ - өөс айн ширвээтэх, тэр чигт нь үзэн ядах, үгүйсгэх, хандлага бас байна.
Бөө гэдэг бол өнгөцхөн харвал ӨӨРСДИЙН ӨВӨГ ДЭЭДСЭЭ ШҮТЭН, БАЙГАЛЬТАЙГАА ЗОХИЦОН АМЬДРАХ ухаан юм. Бөөг хүмүүс үзэн ядах биш хайрлах айх бус хүндлэх хэрэгтэй. Хэрэв энэ эсрэгээрээ байгаа бол БУРУУ л байгаа гэсэн үг. Энэ бурууг засахад мэдлэг мэдлэгтэй, гэгээрсэн ардын оюун ухаан асар их үүрэгтэй билээ.
Энэ нийгэм, энэ цаг үед бөө удгад олноор төрөх болсон учир энэ бүхэнд дасан зохицож буруу бөөгөөс өөрийгөө хамгаалах, зөв бөөгөөс суралцах, эсвэл огт хамааралгүй явж болох эсэх талаар мэдлэг мэдээлэл хүн бүрт зайлшгүй хэрэгтэй. Улс төрийг чи тоохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг үг байдагтай адил БӨӨГ та тоохгүй байсан ч БӨӨ та бүгдээр оролдоод эхэлжээ. Хаа сайгүй л хэнгэрэг нүдэж болсон болоогүй БӨӨ царайлсан нөхдүүд олон байгааг та ажигласан л байх. Бид орчин тойрондоо аюулгүй тайван амьдрах эрхтэй шүү дээ. Бөөг бид судлах мэдэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Та яг одоо биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт энэ асуудалтай тулгарах нь ойлгомжтой юм. Бэлтгэлтэй байя, Мэдээлэлтэй байя, Мэдлэгтэй байя. Гэгээрсэн хүн, гэгээрсэн ардыг ЮУ Ч ДИЙЛЭХГҮЙ. Энэ үнэг бодоцгоо.
Та бүхэн бөөгийн тухай хамгийн энгийнээс эхлээд нарийн ширийн хүртэлх бүх л төрлийн асуултаа асуугаарай.
1. Бөө гэж юу вэ?
2. Онгод Тэнгэрийн тухай?
3. Тийрэнгийн тухай?
4. Бөөгийн багш
5. Бөөгийн ёс суртахуун
6. Бөөгийн дарамт
7. Бөөгийн хуяг хувцас
8......
гэх мэт хүссэн сэдвээрээ асуулт асуух нээлттэй юм. Асуултыг tengermongolgazar@yahoo.com хаягаар хүлээж авна. Мөн https://www.facebook.com/tengermongolgazar фэйсбүүк групын Wall Дээр бичин үлдээж болно.
Б.Мөнхгэрэл
АЯНГАТ: Ойрд блогтоо ороогүй байтал зургууд нэмж бас миний ажилд туслаж Блогт эдгээрийг тавьж өгсөн ба номын постерын зураг хийж өгсөн МөнхГэрэл, БаярОч нартаа гялайлаа.
ReplyDelete