Monday, November 7, 2011

ИХ ЭЗЭН БОГД ХААНЫ ЗАРЛИГ ийн тухайд

Яанаа яанаа яанаа яалтай билээ, би хаашаа харж үхнээ, хаашаа нуугдаж дутаанам бэ? Үкэ мөн түвэгтэй нөхдүүд юмаа энэ Тэнгэр болон Буурлууд.
Аянга би болбоос мөн сайн үгэнд орж хамаг юмыг нь хийж байсан билээ. Гэтэл дандаа л яалт ч үгүй л хулхидуулаад чадуулаад байх юмаа. 

Яасан гээч.... Аянга би ард түмнийг Гэгээрүүлэхэд хэрэгтэй хэмээн хамаг болсон түүхээ бичиглэгч билээ. Өөрийн бодсон, хийсэнгээ өөрийн таньдаг мэддэг, сонссон тохиосонгоо амьтан хүн залхтал бичив. Саяхнаас намайг анхан шат дуусч байгаа бөгөөд Хаан буусанг түмэнд зарлах ажил маань өндөрлөх болсонг хэлэн би гээч мөн баяртай байв.  Үнэндээ нөхөр, хүүхэд хамаг далан булчирхайгаа та нарт тоочин суух ямар хэрэг байгаан. За ашгүй би блогоо бичихээ больж дайнаа хийж, өөрийн үйлээ хийгээд л амар жимэр суух нь гэж баярлан, нөгөө нийтлэлийнхээ Тоо руу л хялам хялам хийн харж тоо нь дуусах гэж байгаад баясаад л ар араас нь үлгэрүүдээ цувуулж бөмбөгдөөд л дуусгах байв.

Унших бэлэн материалыг нь зааж өглөө, Хаан буусан юу анхаарах, Яаж та нар өөрсдийгөө Тэнгэрийн гэрэл эрчмээр цэнэглэх хамаг юмсыг зааж өглөө. Аянга тэгээд өөрөө амар жимэр амьдралаа хөөн алга болох тухайгаа бодон ихэд баясан байваа. Хааныхаа үгэнд оронгоо бичих бүхнээ бичин, тэр зарлиг марлиг энэ тэрийг нь ч тавьж өглөө. Гэтэл хүн амьтан харилцаа холбоо тогтоон мөн жигтэйхэн завгүй болов би. Өө тэгсэн харин явуут дунд хүмүүстэй чатлаж байхад гэв гэнэт тэндээс нэг ҮГ юмуу ПРОЛ ирдэг боллоо. Гэтэл би анзаарч хараагүй байх шахуу л буцаагаад ПРОЛ үсэг тавьчих боллоо.

Би ч нөгөө хүн маань ч юу болвоо, яачихваа гээд л өнгөрөөд байв. Гэтэл бас зарим улаач нар гэх хүмүүс холбогдон Дээд өвгөдийнхөө нэрийг хэлэх юм. Тэгэнгүүт л Миний гар нэг үг бичнэ. Би тэгээд гайхаад л бичнэ. Нэг бол сонсоноо бичнэ.
Харин хэд хоногийн дараа л Та яаж мэдэв. Манай өвгийн Цол нь мөн байна. Танд бас ингэж дамжууллаа гээд л бид гэх улаач нараараа дамжуулаад өнөө Өвөг Буурал Чингис Хааны Баатрууд чинь болохоо байлаа Хөөе.

Энэ газар гишгэж амьдарч яваа бид хэдээр нээрээ хөөрхөн тоглоод дөнгөчих юмаа. Өөө сайхан уулзуудаад л яриулаад тэр хоорондоо пролдож нууц үгүүдээ солилцоод л нэг бодлын аймаар ч, нэг бодлын өрөвдмөөр, бахархмаар, гайхмаар, уйлмаар бүр уйлаад уйлаад ханахгүй их өрөвдөж Хайр хүрээд болохгүй нь.

Учрыг нь олохоороо аймаар их баярлан догдолж үсэрч харайж, орон дээрээ би жаахан дэвхэрч байгаа. Гэгээн бас дуурайн орон дээр үсэрдэг өвчтэй болон ээж хүү хоёр энэ айлын орыг будаа болгож магадгүй нь.
Хаан маань харин өөрийн Жанжингуудтайгаа холбогдохоороо уйлаад зүрх нь баяр гунигаар дүүрч би түүнийг нь бас өрөвдөж Хайрлах юмаа. Хайрлахгүй байхын арга алга.

Дээр би Жанхай Баатарын улаачтай чатласан бөгөөд ХААН маань ГЭГЭЭН гэдэг үгийг нэмүүлэн Жанхай Гэгээн Баатар хэмээн блогт бичүүлж байсан юм. Харин дараа нь түүний улаач та яаж мэдэв. Манай Буурал маань түшээд өөрийн Гэгээн гэдэг цолтойгоо хэлсэн байх юм гэж билээ. Би түүнд чи миний блогт орж үзээ. Танай буурлыг Хаан Гэгээн гэж бичүүлсэн би тэр чигээр нь бичсэн гээд зааж өгч байлаа. Бид хоёр гайхалтайяа хэмээн байсан юм.

Харин би саяхан бас нэг улаачтай холбогдсоноо тэр шөнө унтаагүй байж байгаад надтай таарч чатласан бөгөөд би Чатын Манаач хийсэн тухай бичсэн байгаа.  Тэр үед тэд өөрийн удмын онгодоо Суурь гэдэг гэж хэлэхэд Хаан Хартай юм хэлсэн юм. Би тэгээд учрыг асуугаарай Хар гэнэ үү, Харанхуй ч гэнэ үү. Энэ үгийг Буурлуудаасаа асуугаад өгөөч гэсэн бөгөөд түүний хайртай Жанжингуудын нэг гэнээ хэмээсэн билээ. Гэтэл өнөө өглөө түүнээс ийм захиа иржээ.

ХАГАСЛАН ТАВИВ.

Amar amgalan uu Udgaan. 
Bi tanii hesen yarisan zuiliig udmiin hariin tolgoi ongo  galiin buuraldaa damjuulan hellee.  Suuri ovog maani (bid ovog gej duuddag) buudal hovor tul damjuulj amjaagui baina.  Galiin buural maani tanii yarisan helseng duulaad ih bayartai, omogshiltoi bailaa.  Tegeed damjuulaarai hemeen iin oguulsniig chadan yadan temdeglej avan siiruullee.  ( Shuud heleed yavsan tul bichij avch amjilgui uldsen zuils baigaa bol orshool eriee)

Ih ezen deedsiin ulaach tand dordos ovgon bi ailtgah:

Udmiin maani ovog Suuri "Harhai" janjin, (janjinii) Etsgiin ah Dugariin hovuun Duinher baatar ortoolon dovtloh onts garamgai baatar myangan ongodiin chuulganaa huleen:

Hoo huyag ni hongodood
Hamag bie ni hovsolzood
Humuun tumniig zasahiin huslen baina.

Anh turuu buudallahdaa
Ayanga aadriig daguulan baij
Ard olniig emeelgen baij
Aguu shidee uzuulen baij buudallaa.

Deed ih deedsiig deedlen hundegtehiin yaldamd: 

Harhai Suuriin udam
Hurmast Hariin Sugar bi
Harts olniig zasaj
Hariin shashniig darj
Tenger shutlegiig sergeej
Tumen olond dem bolohiig hicheej
Ene ulsiig har arhinaas alsduulj
Eree tseergui yavdliig taslaya gej
Unen setgeleesee husej
Uil buhniig degdeej baina.

Myangan ongiin chuulgan bolno gej
Myangan honogiin huleen baina

Deedes tanii omno tumentee sogdon tumen husel tani bieleh boltugai hemeen doodos bi husej baina.  Dordosiin husel bieleh boltugai.

....... ЭНЭ ХЭСЭГ НУУЦ УЧИР БИ АВАВ....
........tatuulan buudallah tsag udahgui irne gehed 90 garsan ovgon manii setgel 9 nastai balchir met hovsolzon baina.  
Deedes tanii derged balchir bilee bi
Derged olon tumnii derged ovgon bilee bi
Deed tengeriin shutleg sergej
Dergediin olon uls uhaaran senherch
Demii yavdal buree tataj
Deggui degdsen burnee uhaarah
Sain tsag iin irlee
Saarmag yavdliin togsgol irlee
Ug buriig tani unen gej
Unen setgeldee bishirmui
Aihiin iheer aij
Emeehiin iheer emeej
Bishirehiin deedeer bishirch
Unen setgeliin ugee iltgej bainaa mini ene.

Ulaach hovuuntei mini udaj tovdolgui uulzan zolgohiin erool talbiya.
    
      Durlegen ugsaat Mongol bilee bi
      Hiyan yast Borjigon bilee bi
      Hamag olniig zahirch baisan 
      Hoshuu noyon bilee bi
Ovgodiin ovluulsen ih suurinaa
Endej sevtelgui mordsoor ongod bolson bilee bi.

ХЭМЭЭН ИЛГЭЭЖ ҮГЭЭ ДАЙЖЭЭ.  Энд бас нууц олон зүйлийг над дамжуулсан бөгөөд цаг нь болохоор мянганы Энэ түүхийн номонд бичигдэн үлдэнэ буй За. 

Эндээс Та бүхэн Онгодын үгийг сонс. Зөв зүйтэй явсан болохоор Онгод болсон тухайгаа бичсэн байгааг.

Надад Хаан чамтай нийлэх 9 байгаа. Чи 10 дахь нь Толгой нь гээд байсан нь бас л нууц Тоо байсан бололтой.  Өөрсдөө Аяндаа цуглаад хайгаад ирнэ гэсэн ш дээ.  Би 9 хүн л энд тэндээс ирээд бөөлөөд Би гэгч сэмхэн бөөлчөөд зугтах юмаа л бодож байтал Юуны чинь 1000, юун мянган онгод болчихвоо бас????????????????????????????????????????????????

Сүүлд би дээрхи захиаг дахин дүн шинжилгээ хийн тогтож уншаад мэл гайхан, цэл хөхрөв. 1000 БӨӨ би хаанаас олох юм. 1000 БӨӨгөөс би хаашаа дутаанам гэхэд: ХАААААААААААХАХАХАХА ХЭХХЭХЭХЭХЭХЭХЭХЭХЭЭЭЭЭЭ гээд л мөн баяртай бахдалтай инээх юмаа энэ ХААН чинь. Арай ч дээ. Би нээрээ хаашаа юм бэ? Зүгээр байгаарай хөөш Онгодуудаа, Зүгээр байж байхад чинь Зүгээр байлгахгүй юм хэмээн уурлаж нэг үзэв. Эдний аргууд улам нарийсаад байгааг Монголчуудаа ХАРААРАЙ. Яасан Аймаар иийййн. Яажийгааан, одоо.

Та нар бас сайн дүгнэлт хийгээд миний энэ Бантан түүхийг бас эхнээс нь уншилцаад энэ хэдийн нарийн арга ухаануудыг ололцоход тус дөхөм болцгоогоорой. Нөгөө үлгэр чинь бүр зөвхөн би болон надаас халиад бүр УЛС МОНГОЛ маань оролцоод уналаа шүү дээ. Үгүй ядахдаа энэ болгоныг хөөгөөд судлаад үзээсэй. Би гээч чинь одоо гадаадад байгаа бөгөөд Надтай харьцагч нар маань намайг танихгүй бөгөөд би ч танихгүй. Гэхдээ энэ удаан хугацаанд бидний танилцсан болон ярьсангууд маань блогт болон мессэнжерт Түүх болоод үлдээд байгааг би гайхаж эхэллээ. Анх би энэ тухай бодоо ч үгүй бөгөөд олон захиа гээд л устгаад л яваад байлаа шүү дээ. Сүүлийн үед л нэг л өөр шинжтэй болоод ирэхээр нь бас хадгалдаг болоод байсан юм. Энэ хүмүүс тус тусдаа санаа авч юмнуудаа бас баримтжуулан хадгалж байгаарай. Нээрээ Манайхан чамтай уулзах ёстой хүмүүсийг л уулзуулдаг гэсэн нь Үнэн болоод байх шиг байна.

Энэ Дээд хэдүүд чинь бас Интэрнэт ашиглаад сүйд хийж байна шүү. Хүмүүсээ бүгд санамсаргүй юм гэж байдаггүй. Учиргүй юм гэж байдаггүй гэдэгт анхаарлаа хандуулан ул суурьтай бодож, сонор сэрэмжтэй байж өвгөдийн дохио нарыг бүртгэж цуглуулж дүн шинжилгээ хийхгүй бол болохоо байлаа хөөе.

Маш нарийн учиртай зохион байгуулагдсан байна. Тэнгэрт хийсэн төлөвлөгөө нь тэр чигтээ газарт хэрэгжээд уналаа. Энэ 1000 Алтан Ураг БӨӨ нар анхаар! Энэ БӨӨ УЛААЧ НАР өөрсдөө анхаар. Хааны зарлигуудыг заавал өөр өөрсдийн удам Онгодууддаа уншуул! Бүгд сайхан гарууд дохио хүлээгээд л явж байсан байх нь. Эдгээр БӨӨ нар дарагднаа нэг байхгүй. Эгнэгт хүчээ авсан байгаа. Улаач нар нь үтэр түргэн Ухаарч УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ зүтгэх Ариун үйлс Дуудлагаа биелүүлцгээх болно доо.

Энэ БӨӨ нар бүгд нэг нэг төлөвлөгөөг авчихсан явж байна даг. Яг нөгөө үлгэрт гардаг шиг. Дайн ч эхэллээ. Үүнийг анхааруулахгүй байх ч арга алга. Тэнгэрийн төлөвлөгөөг таслахаар ХАР ХҮЧнийхэн ч босчихсон байгаа. Улаач нараа Ухаанаа олж авч Өвөг Дээдсийнхээ үгэнд орж, хурд хүч, хамгаалалтаа хурдан мэдэцгээ!!!

Монголд одоо 15,000 БӨӨ байгаа гэлүү. Шигшлэг эхэлсэн бөгөөд Хайр найргүй хядаж эхлэх учраас Улаач бүхэн АНХААР.  Тэнэг царайлан томроод байлгүй шигшлэгт амьд үлдэн, хүн шиг байж, ухаанаа гэгээрүүлж Тэнгэрт дагаар орох оо бодохгүй бол ТОГЛООМ биш шүү!!!

Үүнийг уншигч хэн бүхэн хар санаалсан ч бай, цагаан санаалсан ч бай өөр өөрийн таньдаг мэддэг БӨӨ нар улаач нарт энэ мэдээг хүргэхийг хичээгээрэй. Уг нь бол монгол хүн нэг бүрийн амь бидэнд Эрхэм шүү дээ. Хар Тийрэнгээсээ салаад  Тэнгэрийн үйлд шамдах хугацаа бага үлдээд байна.  Энэ Улаач нар СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЧАГНА. Надтай л холбоо барих гэж яараад зүтгээд амар заяа үзүүлэхгүй байвал холбогдон бичээрэй. Чи биш чиний Дээд удам гарлын Онгодууд шаардаж байгааг АНХААР!!!

Ёооох сандраад баахан захиас биччихлээ. Би гээч бас хаашаа харж үхнээ. Тэр төлөвлөгөөг нь уншсан чинь үстэй толгой арзас хийгээд, хаашаа дутаахаа мэдэхгүй их олон газар бодлоо. Тэнгэр лүү зугтах, газар луу шургах, усанд шумбах, агуйд нуугдах гэх мэтээр Хаа ч байсан би баригдаад байх юм. Би өчигдөрхөн л өргөл өргөөд зугтахаа бичихэд Удганы зугтаж байгаа нь нүдэнд харагдчихлаа гээж инээгээд байсан шүү дээ нэг уншигч маань.

Би Тэнгэрт цайны дээжээ өргөхдөө эхний удаануудад над дээр асгарсан юм. Тэрнээс хойш би өргөчөөд толгойгоо нугдайлгаад л зугтаадаг болсон юм. Гэсэн ч тэр зарим нь над дээр тусаад миний далбий хар малгай маань сүүтэй толбо болон би уурсан шүлсээрээ арччихаад л өмсдөг байлаа. Цайны шанагад байна уу? их бага хийсэн дээ байна уу? Дээш цацрах өнцөгтөө байна уу бүү мэдээ. Нэг удаа хамгийн том 20 гр шприцэд хийж байгаад шүршчихвэл яах бол гэж бодоод загнуулсан юм. Миний зорилго бол тэр Тэнгэрт байгаа хэддэд л балга юм амсуулчих зорилго байв. Гэтэл доошоо унаад байдаг нь ямар учиртай юм. Тэдэнд хүрэхгүй байна хэмээн бодсон юм. Харин би сүүлд тэр нь хүрэхгүй доош унасан ч шувууд ирж тоншиж байхыг хараад тайвширсан даа. Их сүр юм төсөөлдөг байлаа. Би сүүгээ өргөлөө Тэнгэрт салют шиг цацрах түүнийг Буурлууд амаа ангайн дайрч нисэж уух юм уу ч гэх мэтээр бодон хачин юм төсөөлдөг байлаа шүү дээ.

Харин сүүлд нь шувууд болон амьтад газар шингэсэн ч түүнийг тоншин идэхийг харсан юм. Тэгэнгүүт би Тэнгэрт өргөх нь хүндэтгэлийн сэтгэл илэрхийлэл бөгөөд миний бодсон шиг тэд амаа ангайлдаад сүү, цайны дусал буух зуур дайраад байдаггүй нь тодорхой. Би бүр яаж ургуулан бодож өөрөө баяссан гээч. Жаахан доогуур өргөхөд тэд шүүрэх зуураа газар мөргөчихвөл гэх ухааны юм бодож олоод, уур хүргээд байвал эсэргүүцлээ ингэж илэрхийлэн тэд уух гэж байхдаа газар онхолдож унана даа хахахаха гэж баясаж байв.

Би яагаад ч тэднийг дийлэхгүй болохоороо энэ мэт бас чадчих санаатай юм боддог юм. Гэтэл тэд Хаааахахаха мунхаг үр минь гээд шоолохоор нээрээ буруу бодчихлоо гэж мэднэ дээ. Гэхдээ миний бодлоор хүүхэлдэй кино хийвэл ч будаа болгоно доо. Онгод байтугай хүмүүс савж унан шоолох байхдаа.

Анх би эд нартай тэмцэл хийж байхдаа яасан их чадуулсан гэж бодноо. Би өөрөө л өөртэйгөө яриад байгаа юм биш үү гэж би маш их гайхаж өөрийгөө солиороод байна гэж харддаг байлаа. Тэгэхэд манайхан за чи тэгвэл амархан асуулт асуу гэв. Чиний нэр хэн бэ? гэж би өөрөөсөө асуув. Тэгээд өөрийн нэрээ хэлэх гэтэл Толгой дүүрээд өвдөөд хариулж чадахгүй байв.  Тэгсэн ч  би бууж өгөхгүй шалгалт авна. Намайг тэд "За чи өөрөө юм бол энэ хөлийг зогсоо" гээд хоёр хөлөөр минь бүжиглүүлж өгнө. Би зогсоох гээд дйилэхгүй.  Нэг бол чи босоод яваадах гээд суучихна. Би босч явах гээд чаддаггүй байв. Тэгсэн ч гэсэн би өөрийгөө харахаар би өөрөө л байгаад байсан юм чинь яахын.

Тэгээд л зөрүүдлэхээр тэд надад аймаар гэдэгнэж, годгонож, савчдаг Өт шиг хачин онго оруулсан бөгөөд Би хачин дуугараад л ийш, тийш аймаар хөдөлж, ёстой нэг савлах шиг болсондоо. Тэгээд 3 минут хөдлөөд  зогсоход л би бөөлжиж, огиулж маш хүчтэй огиулснаар өмдөндөө шээс алдана.  Ингээд л би тэр өвлийн хүйтэнд өргөөнөөсөө гарч гэр лүүгээ өмдөө солихоор эвгүйцэн алхахад ямар урамтай гэгч нь инээж байсан гэж санана. 

Олон удаа өмдөө норгосон доо. Дараа нь би зузаан дамск хийчихээд хэрүүлээ өдөж үзсэн ч харин тэд намайг шоолон: "За муу зальт шар чамайг мэдэхгүй биш. Бандгар цагаан бандайлгачихаад чи бас их байх шив дээ" гээд л шоолоод намайг өмдөнд шээлгэхгүй хайран Дамскаар минь шал дэмий шатааж байсан түүхтэй. Ерөөсөө би дийлдэггүй юм даа.
Балай юм. Бандгар цагаан байхдаа яахав дээ. Алнаа ална хэхэхэ. Тэд бүгдэд нь Монгол нэр өгсөн байсан шүү. Дамскийг Бандгар Цагаан, Хүүхдийн  Памперсийг Битүү цагаан , нойтон салфетикийг Нойтон цагаан, Хуурай салфетикийг сэвсэгэр цагаан гэсэн. Ээээээээээээээхэхэхэхэ нэг юм санаанд орлоо миний танил нэг залуу хүүхдийн памперсийг Хүүхдийн дамск гэж байсан даа нээрээ. Хэхэхэ. Нээрээ ч тийм юмуу.

Учир нь  нэг хүүхэд нь эрхтэн нь үргэлж улайн үрэвсэж, өвдөөд яагаад ч эдгэхгүй байна, ямар нэг юмнаас бузарт вуу хэмээн Буурлуудаад хэлэхэд өөрийн чинь буруу. Чи яах гэж төрснөөс нь өгсүүлээд Битүү цагаанаар боосон юм бэ? Чамайг өмдөнд чинь баалгаж, шээлгээд битүү цагаантай байлгаад байвал Чи байж чадах нуу өөрөө үзээдэх чи. Юуны орчин цагийн гэж. Өөрөө өөрсдийгөө битгий тэгж хуурч бай чи.  Дотор нь юу байгаа гэж бодоод чи түүнийг үргэлж хүүхдийн бөгсөнд зүүдэг юм . Залхуу муу монди гэж загнаад цааш нь Чи түүнийг нь дандаа Нойтон цагаанаар арчдаг.  Өөрийнхийгөө өдөрт хэдэн удаагаар Арчаад Үз чи. Хорсож улайх нь аргагүй.  Сүүлд нь чи дандаа Нялцгар цагаан Түрхдэг.

Чиний энэ олон төрлийн Цагаануудыг чи тийм цэвэр ариун гэж бодоо юу? Байгалаас заяасан юмыг өөрсдөө баллаж хаяачаад бурууг бусдаас ирж Бузар хаа байна гэж бүү асуу. Залхуугийн Бузар шингэсэн та нар өөрсдөө л буруутай гэж байсан юм. Нялцгар цагаан нь Тос. Ер нь памперс хүүхдэд их өмсгөх маш муу, ялангуяа эмэгтэй хүүхэд бол сав саалийн өвчтэй болдог. Үргэлж үрэвсэн хорсож маш их муу юм байна лээ.  

Үнэхээр эцэг, эхчүүд өөрсдийгөө л хуурдаг бөгөөд тэр хүүхэд нь хичнээн бол хичнээн шээсний дараа нь авах нь маш муу. Синтетик тэр материал, гялгар уут нь тэр чигтээ агаарыг хаан, хамаг микроб, бактерийг үржүүлэн хүүхдийн бэлэг эрхтнийг үрэвсүүлдэг. Яваандаа хүүхэд үргүй болох өндөр магадлалыг Та нар залхуугаасаа болон худалдаж  аваад өмсгөөд байгаа шүү дээ.
 Итгэхгүй байна уу? Эмэгтэйчүүд та нар өөрсдөө ариун цэврийн хэрэглэлтэй удаан байж чаддаггүй биз дээ. Үргэлж ойрхон сольдог. Тэгтэл хүүхэд бол бөгс нь битүү тийм орчинд байх нь гээд төсөөлдөө.

Хүүе халуураад өөр юм биччихсэн явж байна. Гэнэт нөгөө Суурь Жанжины маань төлөвлөгөө  санаанд орлоо. Би чинь түүнээс хаашаа зугтаахаа бодож байсан хүн шүү дээ. 1000 БӨӨ боддоо ямар аймаар юм бэ?  Би тэгээд тэнд нь бас бөөлнө гэнэ шүү. Базарваани хум падаа хаашаа харж зугтаанаа, Хаан өөрөө очиж бөөлнө биз. Улаач би очихоос айж байнадаг. Тэр Дабаамям зам Улаач болсон бол аштай юу. Аль хэдийн 1000 БӨӨгөө олсон байх биз. Хаан бүр хатуу анхааруулсан шүү! Тэр нөхөрт дураараа Хаан намайг буулгаад гүтгээд байгаарай Чи гээд.

За юутай ч ийм л Хачин юм болоод Удган би зүгээр байж байгаад л хачин хачин юмстай таараад байх юм. Лав ХААН Чингисийн Баатрууддаа хамаг Эрхийг нь өгч наад буруу зөрүү яваад байгаа нөхдүүдийн Онгодуудыг Хайр найргүй хурааж хорихыг нь хорьж, зайлуулахыг нь зайлуул Цэвэрлэгээгээ явуулж ЭХЭЛ гэсэн шүү! Баатар онгодуудын улаач нар бас өөрсдийн түүх удамаа тэмдэглэх хэрэгтэй бөгөөд  ЭД маань нийтээрээ цугларвал НУУЦ ТОВЧООНЫ АМЬД ДОМГУУДЫГ МОНГОЛЧУУД БАЙТУГАЙ ДЭЛХИЙ НИЙТ СОНОРДОХ БОЛНО ДОО.

Миний сэтгэл санаа үймрэн, ихийг бодон, айдсаа дарж амрахгүй бол болохоо байлаа. Цаг нь болчихоод байхад Би гээч энэ чигээрээ эрхлээд сууж байвал болохгүй яааа. Бүүр айгаад байхын. Тэр Жанхай Гэгээн Баатарынхан бас над руу иймэрхүү юм хэлсэн шүү нээрээ. Би тэгэхэд нь Би л лав биш, би хүсэхгүй байна. Би хуралд дургүй, би дураараа байх дуртай, би номоо л бичнэ гээд зөрөөд байсан юмдаг. Гэтэл энэ Суурь Жанжин чинь бүр миний байх ёстой байршил, бусад байх ёстой байршлуудыг над зураад явуулсан байхыг үзээд Зүрх түгшээд айгаад салахгүй нь.

Ээ Тэнгэр эцэг минь хаашаа харж үхнээ би, үхэх ч газар олдуулахгүй мөн хэцүү еэээ. Ямар ч гэсэн би хэд хоног энэ хачин амьдралаа бас бодож үзэхгүй бол болохгүй нь. Иймээс Блогоо түр хаалаа. Энүүгээр тэрүүгээр жаахан зарга хийж хэрүүл шуугиан тарьж тэмцэлдээд үзэхээс. Би чинь сэм очоод өөрийн группын хэдтэйгээ уулан дээр дэвхэрчээд ирнэ гэж төлөвлөсөн байтал яахаараа миний төлөвлөгөө өөрчлөгдөн 1000 БӨӨ болоод байгаагийн учрыг олж хужрыг тунгаанаа хөө. Юуны чинь 1000 ямар аймаар юм бэ? Та нар Хархай Суурь Жанжины удмын Хар Сугар Баатрын айлтгалыг сайн унш даа. Тэднийг эгнэгт хүчээ авсан бөгөөд санаа зовох зүйл үгүй. Хяргаад бай гэж Хаан нь хэлэх юм. Ээ тэнгэр минь Хаашаа би дутаанам, хаашаа би дутаанам.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.