Wednesday, November 9, 2011

Аянгат арай гайгүй болмор аядав


Аянгат би хоёр өдөр  хувь заяаныхаа шокноос гарч чадалгүй дотор чичирч, зүрх өвдөж, бие салгаллаа. Би өөрийн Хадам Буурлууд, Багшийн Буурлууд энэ хэдтэйгээ уулзахдаа хүртэл айж сандарч, салгалдаг байтал юуны чинь 999 Дээд Онгод Буурал болчихвоо. Айсандаа ухаан алдмаар байвч даанч Ухаан ч алдчихгүй юмаа. Зугтах газар ч олдохгүй  хэцүү бодол болов. Зүгээр бүгдийг хаяад хэвтээд өгсөн ч бодоостой, гадаа гараад салхинд өөр хот явсан ч бодоостой, хүнд дурласан аятай л тамлагдлаа ш дээ. Хөгширсөн хойноо хүнд дурлаад яахнав зүгээр бөөн гай.
Сэмхэн Хааныг тагнуулдахад тэр сэтгэл хангалуун Маадгар байнаа. Үкэ яахав дээ өөр улаачид нэг бол манай хүү ч юм уу, багшид ч юм уу хэд хоног үсрээд орчихож болдоггүй юм байх даа ч гэж бодож үзэв. Өнөөх би гэдэг аминч үзэл маань намайг хатган зовооно. Би ийм ажилд дургүй, би хуралд дургүй, би амьтны анхааралд байх дургүй, би хар өглөө босон хар хүйтнээр гадаа явах дургүй, би би би би  дургүй дургүй дургүйнүүд минь үнэхээр үргэлжлээд байв.
Дараа нь би нөхөртөө хэллээ. Надад миний хамгийн тэнэг дургүй юм болж магадгүй нь яавал мултрах вэ хэмээв. Нөхөр хамаг юмыг сонсоод тооны машин, цаас хоёр авчраад л шууд зурж гарав. Нөгөө Хархай Суурь Жанжины удам Хар Сугар Баатрын над өгүүлсэн байрлалын АМ ЗУРАГ гэдгийг тооцон зураад Яг 1000 байна шүү. Ямар гайхмаар юм бэ гэв. Тэр бүр эргэлзэж тээнэглэзэхээ ч больжээ. Ямар аймаар их ажил гэдгийг нь над ойлгуулав. Том тэгш талбай, машин тавих талбай, хэв журам сахиулах, зохион байгуулах, 1000 БӨӨг яг Тэнгэрийнх нь таниулснаар олж бүртгэх, баталгаажуулах, шалгах, 1000 Бөө гэдэг чинь чи биш, түшээ нар нь аягүй бол байнадаг. 2000 болох нь ах дүү нь ирвэл нэгийн ард лав 3 хүн тоо нь талийх нь. Тэд хөл толгойгоо алдан замбараагүй байвал Тэнгэрийн албан ёсны ажлыг завааруулах нь гээд л ёстой миний айхын дээдээр айсан бодсон бүхэнг улам баталгаажуулчихав.
Би яаж зугтаах уу??? гэхэд ХААНыг аваад чи хаашаа зугтахав дээ гэж шоолов. Чи Хаантайгаа ярьсан нь дээр. Бид тэр үед Монгол явах нь гэв. Тэгэхээр тэр намайг Монгол явуулахаар барахгүй өөрөө бас явах нь байна шүү. Ёооох ашгүй дээ. Би чинь Монголд бараг хүн танихгүй, гэрийн буг байсан болохоор бүх юмыг ганцаар хийдэг байлаа шүү дээ. Монголд очиж гоё юм идэх нь сайхан ч би бас л айгаад байв. Би тэр олон аймаар Бөө нараас айгаад байна. Би ганцхан өөрийнхөө үеэлд буудаг өөрийн Эмээгийн Онгодуудтайгаа уулзахдаа л айдаггүй, эрхэлж уйлж, нусаа татаад л уйлаад, толгойгоо илүүлээд сэтгэлээ онгойтол уйлдаг шүү дээ.
Тэгсэн хирнээ өөрийн аавын талын өөрт буудагуудтайгаа бол хэрэлдэж өгнө дөө. Зөрөөд л ядаргаатайгаар нь дуудаад л, яаж зугтаачихаа бодоод л, ер нь бол эрхэлдэггүй. Ихэвчлэн дан ажил л ярьдаг. Хамтарч ажилладаг.  Тэд ч ерөнхийдөө яг л миний ааштай ижил хүмүүс байдаг юм. Нялуун биш, Дайчин хүмүүс байдаг юм. Багш маань нэг удаа манай удмын 6 өвгөнтэй дээд тэнгэрт уулзсанаа ярьж байсан. Намайг босгохдоо бэлтгэл ажлаа ярилцахаар уулзсан гэсэн. Гэтэл тэд шууд ажлаа хэдхэн үгээр яриад л дунд нь нэг шилтэй юм байсныг гялс хийгээд хувааж уучихаад л яваад өгсөн гэсэн ш дээ. Илүү нэг ч үг унагаагүй гэсэн. Багш их гайхсан гэсэн. Би гайхаад байдаг юм. Манайхан огт архи уудаггүй бүр тас цээрлэдэг тэд юу уучив гэж хардаад байдаг юм. Манай багшийн яриаг сонсвол та бүр мэл гайхаж цэл хөхрөх байхоо.  Багш өөрийн сүнсэн биерээ хаа сайгүй явж элдэв юм харж үздэг юм. Тэр дээр байдаг орд харшууд, өргөө гэрийн ганган тансаг, баян тасархайг нь гайхан гайхан ярина. 
Би харин очиж харахыг хүсдэггүй юм. Хамаг шунал хөдлөөд унтаж чадахаа байчихвал төвөг зүгээр. Өөрөө өөртөө зовлон хураагаад яахав дээ.  Миний охин бол албатай юм шиг нэг юм харсан бол хэцүүднэ дээ. Авч байж л сална. Битгий дэлгүүр яв гэж би зөвлөдөг юм. Гэвч тэр үнэхээр гайхамшигтай. Хаана аль улсад очсон нь хамаагүй хамаг нүх сүвээр нь ороод үзчихсэн тэнд тийм дэлгүүр, энд ийм хоолны газар бий гэж мэдээлэл өгнө. Гэр бүлээрээ хоол идэх бол тэр заавал нэг газрыг хэмх магтана. Орчлонд байхгүй хосгүй амттай, хэдхэн төгрөгт л хэмх цадна, орчин тойрон нь онцгой сайхан гээд л хэхэхэ, хүн бүрийн хүслийг төртөл рекламдана. 
Тэгээд бид тэнд нь очиж үзээд дэлбэ шатнадаа.  Тэгээд уурлахаар би энд орж үзмээр байсан юм бас гэж байгаа юм чинь яахын. Саяхан охинтойгоо ярьтал: "Ээж минь юун Бууз мууз болсон шүү дээ. Автобусны мөнгөө хаанаас олхов" гэх болж үзлээ гэсэн дээ. Хэхэхэ. Өмнө нь ярихад Ээж минь юун стейк мэстейк Бууз муузхан болсон шүү дээ гэж байсан юм. Ямар ч байсан буураад л яваад байгаа бололтой. Дараа нэг утасдахад явган, гудманд хэвтэж байна гэх вий дээ. "Аав ээжийгээ байхад яадаг байлаа. Үхээгүйд нь баярлаад, ирээдүйгээ өөдрөг хар гэхэд Харин тиймээ, тэгэхээс дээ" гээд дуу нь цаашаа орсон байналээ хөхөхөхө. Аав нь ч охиноо ярихаараа дуу нь сааралтаад, нулимс нь цийлэгнээд унасан охиноо авнаа хөө гээд л гүйх болсон учир манайх энд удахгүй ам бүл нэг аймшгаар нэмэгдэх нь дээ хэхэхэ.
Охины маань онигоо бол сонсох ч арга байхгүй шууд л татаж унаад салахгүй юм болдог. Түүнийг насаа хүрэхээр огт өөр болно гэсэн ш дээ. Тэр өөрийгөө 60 хүрсэн ч ухаажихгүй гэж нэг хүн хэлсэн. Намайг хүнийг сорж, мөлжиж амьдарна гэсэн дээ. Мөн сайхнаа хэмээн л баясдаг юм. Намайг загнахаар хүүе тайван байгаараа цаанаасаа ийм юм гэсэн. Намайг өмнөх насанд та нар мааааш их зовоож гомдоосон учраас би одоо та нараас хариугаа авч байгаа юм шүү дээ гэхийг нь яанаа хэхэхэ.
Жишээ нь та хоёр намайг урд насандаа голж хаяж гомдоосон бол одоо би та хоёрыг үхтэл чинь зууралдан, чирэгдэн зовооно гэсэн үг гэж тайлбарласан ш дээ. Хаанахын хэний онол бас гаргаад ирсэн юм. Нээрээ л тийм юм болов уу бүү мэдээ. Ёстой юм ёсоороо болж байнаа хөө гэж амьдрах нэг сайхан гар манайд байх юмаа. Тэнгэр Газаргүй эрхэлсэн түүнийг дийлдэг хүн гэж алга. Хадам Бууралууд л хааяа шавхуурдан ороолгож, би хааяа нүдэж өгөвч: "Зодуулаад Сурциймоо" л гэнэ шүү дээ. Харин аав нь өмөөрч, манай онгодууд маань Миний Гүнж гэж эрхлүүлэх болохоор их инээдтэй. Би хааяа Миний охин гээд өөрөөсөө хэлвэл урдаас: "Хөөе Онгод нь орчихож" гэж байгаа юм даа. Тэр намайг талийгаач болсон хойно л гэнэт сайн ээжтэй байснаа санах байхдаа хөөрхий.
Ааваа энэ авгайгаас салчихаачээ, өөр гоё авгай авчих гээд л аавыгаа уруу татдаг жаахан охин байж билээ. Онгодууд маань түүнийг насандаа хүрэхээр их ажил бүтээнэ гэсэн болохоор наана нь жаахан эрхлүүлдэг юм байлгүй дээ. Энэ Гэгээн ч хэцүүхэн хүүхэд гарах нь. Хүүгээ байнга битгий зарж бай. Бас намайг Нэг дуудвал л ирж бай. Хэд дуудуулдагийн Ойлгосон уу, байнга намайг дуудаад би яваад байвал хөл өвддөг байхгүй юу Ойлгосон уу? Би их мөнгөтэй болох арга оллоо. Нямаа руу утасдаад яаж их мөнгөтэй болсон аргыг нь асуугаад л дуурайгаад хийчихвэл маш их мөнгөтэй болно. Тэгээд түүгээр би маш их тоглоом авч, бас Монгол яваад л, та оёдлын машин арвыг аваад л аав онгоцтой болоод л Монгол хурдан явна гэж тайлбарлалаа.
Гэгээн одоо бөөлнө гэх сургаар хэн Буурал буухыг нь асууна. Үлэгбекийг л буулгах хамгийн дуртай. Тэр буувал Гэгээнийг үнсээд эрхлүүлээд, хамт тоглодог юм. Харынх гэнгүүд л Но,Тайнкс би буултанд суухгүй гээд бултдаг болжээ.
Энэ бүхнээс харахаар Хүн ч бай, Онгод ч бай үнэхээр сонин байх юм. Бас яг сэтгэл санаа нийлдэг, бие биендээ сайн, муугаараа ялгарах юм. Онгодууд бол ХҮН ийм л ДҮГНЭЛТ хамгийн сүүлд би ТАВИЛАА.
Нэг нь харагддаг хүн. Нөгөө нь харагдаггүй хүн.  Физик байдлын ялгаа нь ердөө л энэ юм. Харин ижил юм нь хүний араншин, сонирхол, сэтгэл.  Сэтгэлийн ялгаа нь ил харагддаг бид мэт Хүн нь ҮНЭН гэдгийг мэддэггүй учраас төөрөлдөж буруу бүхнийг хийдэг. Харагддаггүй тэд маань ҮНЭН гэдгийг хамгийн сайн мэддэг, Үнэнд гүйцэгдсэн, Үнэнд хүлээн зөвшөрөгдсөн учраас мууг хийхгүй Сайн Сайхныг хүсч хийдэг ялгаатай юм байна.
Тэд бол ТӨГС ХҮН. Ухаан бодол, уран цэцэн, уужим сэтгэл, хүч чадал, ид шид нь хүн гээч амьтны жинхэнэ ҮНЭН ТӨГС дүр юм байна. Тэд Тэнгэрт биш Газарт өөрсөд шигээ ТӨГС ХҮН бий болгохыг зорин ажилладаг бөгөөд Үхээд биш амьддаа Төгс Хүн болохыг шаарддаг юм байна. Би хэвтэн гуниглан байхдаа энэ бүхнийг ойлголоо.
Тийм шүү, би зөвхөн өөрийн таатай амьдралаа л бодон залхууран байна. Гэтэл Үнэндээ би үхлээ гээд үүрд үхэх биш. Миний үр хүүхэд энд байна. Тэд миний үзээгүй Дайны утааг үнэртэж, усгүй цангаж үхэх, дэлхий минь сөнөхийг Хараад сууж байж чадахгүй. Би нэгэнт үхчихвэл санасан болгоноо хүмүүс та нарт чөлөөтэй хэлж чадахгүй, амжихгүй. Би өөрөө байгаа дээрээ л санасан бодсоноо бүгдийг та нарт хүргэхгүй бол Онгод болон ирлээ ч яг л одооны би шиг хүмүүс надаас айж эмээх юм байна.
Би тэр олон Онгодоос үхтлээ айв. Даанч Үхэхгүй нь. Сүнсээ зайлтал айлаа ч Сүнс минь тонилохгүй нь. Ухаанаа гартал айлаа ч Ухаан маань алга болохгүй нь. Би 1000 ОНГОДЫН ЧУУЛГАН гээчийг яг өөрөө Бөө болохоороо, улаач болохоороо Үнэхээр айж байгаагаа ойлгов. Учир нь энэ өдөр байдаг л нэг онгодууд биш ДЭЭД ОНГОДУУД МОНГОЛЫН ТҮҮХИЙН ЦӨМ БОЛСОН БААТРУУД, АМЬД ДОМГУУД БУУНА. Миний айж чичирч салгалах үнэхээр аргаггүй юм байна. Хичнээн Хааны Улаач байлаа гэхэд би эдний хөлд гишгэгдэх өвс төдий.
Эдгээр ОНГОДУУД бол хийдгээ хийчихсэн БААТРУУД. 
Одоо та нар төсөөлдөө: Хүмүүс та нар эдгээр Тэнгэр Онгодуудад даатган тахилга гээч юмыг хийдгээ. Хамаг та нарын Бурхад гэж зурж сүсэглэж ирсэн ЗУРМАЛ, ЗУУРМАЛ хөрөг, шаварнууд чинь АМЬДААРАА БУУНА гээд төсөөл.
Одооны тахилга тайлга хийгээд баясаад байгаа нөхдүүдийг хар. Дээшээ өргөл бэлдээд л бөөн юм болдог. Харин одоо тэд нь бүгд газар бууж ирнэ гээд л төсөөлдөө. Би чичрэхгүй байхгүй яахын. Учир нь би бүгдийг сайн мэдэж байгаа учраас салгалаад, зүрх алдаад байгаа юм. Бусад тахилгаас юугаараа ялгаатай нь нэгдүгээрт энэ юм. Яг л тэр л Тэнгэрийн албан ёсны Чингис Баатрууд бууна. Улаачдаа шууд бууна.
Хоёрт.  Өдий болтол та нар ном уншиж юм уу, хэн хүний хэлснээр л ингэж хийдэг хэмээн тахилга хийдэг. Гэтэл эдгээр Онгодууд бүр буух байрлалынхаа зургийг хэлж байвал яах уу? Өөрсдөө Улаач нарыгаа холбоод уулзуулаад чатаар холбоод, нетээр нэгдүүлээд байвал яах уу? Тэр өмнөх бүх хоорондоо харьцсан бичлэгүүд нь он сартайгаа компьютерт үлдээд байвал яах уу? Огт санаандгүй баримтууд нь нэгдээд байвал яах уу? Аянга ганцаараа үлгэрээ бичихээ болиод хамтарч үлгэр бичигсэд, өөр Хий Үзэгдлүүдийн нэр нэмэгдээд байвал яах уу? Миний Бөөгийн амьдрал Бөө болсноор минь л дуусна гэж би боддог байсан. Гэтэл би чинь хаа хүртэл өнхрөх нь вэ?  Яахаараа заавал миний Тархин дундуур энэ нэг хэцүү алба татаад унав аа. Ямар аймаар их хариуцлага вэ? Шаварт унасан Шарын эзэн хүчтэй гэдэг шиг зүтгэх сонголтгүй замд би шидэгдсэнээ ойлголоо.
Би цагийн зүүтэй уралдан ажиллахгүй бол болохоо болсныг ухааран босч суугаад тэр байршлын зургийг сайн харж, бас Суурь Жанжины отгоос ирсэн Захиаг үг бүрчлэн олноос олон дахин уншиж гарав. Би тайвшрахыг хичээн би биш ХААН буух юм чинь яршиг зүгээр түүнийг тэр байранд зогсоогоод Хэнгэрэг энэ тэрийг нь дэлдүүлээд өгвөл л болоо. Би хуягныхаа доор байна, Би тэргүүнийхээ доор нуугдана, Би Хааны араар нуугдчихна хэмээн сэтгэл зүйн дасгалаа хийсээр овоо тайвшрав. Би тэр ажлыг нь хийгээд өгчихвөл тэгээд болох байлгүй дээ. За ингэж бодтол амархан санагдлаа.
Суурь Жанжины отгоос ирсэн захианд өгүүлсэн байрлал тэнд тэдэн эгнээ, тэд тэдээр жагссан, тэд тэдээр хүрээлсэн гэх мэтийг яг хэлснээр нь хийхэд л яг 1000 БӨӨ болсон нь Үнэн Гайхамшиг.  Тэгээд бүр гоё нөгөөх л дүрсүүдээ гаргажээ.  Аянга нөгөө хэдээ дүрслэн бодож гарав. Хамаг учрыг нь олоод л уйлж гарлаа. Бүр өрөвдөхгүй, хайрлахгүй байхын арга алга. Эр хүн ч зүрх нь шимширч уйлмаар байлаа.  Суурь Жанжиныхан их сонин холбогдсон байв.  Тэд энэ тухайгаа өөрсдөө түүхдээ бас үлдээх байхаа.  Ямартаа ч би тэдэнтэй уулзах, яасан ийснээ сайн ярихыг бас их хүсэх боллоо. Яаж ийгээд л Үрсүүдээ хэн нэгнээр нь холбож, харилцаа тогтоон, сүлжээнд оруулсан байгааг нь анзаарлаа.
Аянга болон биднийг холбох гэж Дээд Тэнгэрт яасан их ажил ундарч, хичнээн олон Онгод нааш цааш гүйлдээ вэ? Тэнгэрт хийдэг Хуралдайг би сонсоод тэр Сүнснүүд юугаа ярьдаг байнаа хэмээн шоолдог байсансан. Гэтэл хамгийн энгийн анхан шат нь гэхэд л Газарт болох төлөвлөгөөг зохион, хэн хэнийг уулзуулах вэ? хэзээ хэдүйд хэн юу болохыг нь төлөвлөж нарийн харж зохион байгуулна гэдэг үнэхээр Гайхамшиг.  Өрөвдөхгүй байх арга алга. Бишрэхгүй байх арга алга. Хайр хүрэхгүй байх арга алга.
Би маш их ажилтай байж л чухам тэр өдөрт Чатад элдэв донгосч өглөөжин цагаа алдсан юм. Манайх Монголоос 5, 6 цагаар түрүүлж явдаг. Намайг өглөө ороход Монголчууд дуг нойрондоо дугжирч байх учир гадаадынхантай л таарч ярьвал их юм. Харин Суурь Жанжины үр шөнө унтахгүй чатанд байж таарсан билээ.  Ингээд л бид хоёр ч Бөөгөөс асуух, хариулах юмсаа солилцон танилцаж, Онгодууд ч пролоо өгч авалцсан байлаа. Энэ цаг мөчийг хүлээн бид хоёр талаасаа таарсан нь гайхалтай.  Мөн би хэд хэдэн Улаач нарын амнаас ийм бөөлөн тухай асуулт сонссон бөгөөд тэдний онгодууд чуулган том зүйл болох ёстой. Эмэгтэй хүн хийх ёстой гэж хэлсэн бөгөөд тэд  хүлээж байгааг сонссон ч өөртөө ёстой хамаатуулдаггүй Мэээдэхгүй л гэдэг байв. Үнэхээр би Мэдэхгүй л байсан шүү дээ. 
Тэр том Бөөлөөг хэд хийх ёстой Төр аяндаа засардаг гэсэн үнэн үү гэхэд нь би мэдэхгүй юм чинь яахын Мэдэхгүй л гэдэг байв. Би урд нь ийм юм сонсоогүй . Тэр байтугай элдэв тийм том тахилга энэ тэрд оролцож байсан түүх ч байхгүйдэг. Ямар заваан тэнэг юм хийгээ вэ л гэж бодогдохоос ёстой сонирхдог ч үгүй байсандаг. Гэтэл Тэнгэрээс Буугсад өөрсдөө хэлээд зураад нэр мэрийг нь хэлнэ гэж хэн зүүдлэхэв дээ. Миний амьдралд тохиосон Үлгэр маань дуусах болоогүй байгаа бололтой.
Удахгүй жилийн дараа би Алтан ураг 1000 БӨӨг хэрхэн яаж хаанаас олж илрүүлж холбогдов, хэн нь хэн бэ? хэний улаач яаж холбогдов гээд л бичиж үлдээх нэг ТОМ ТҮҮХийн ном гарах бизээ.
За одоо би нэрэндээ анхаарал хандуулан харав.  1000 ОНГОДЫН ЧУУЛГАН.
Эдгээр Онгод бол Онц гарамгай баатар гавшгай Онгод гэсэн. Одооныхоор элит билүү, тусгай билүү зазаза би мэдэх юм алга.  Энэ олон аймшигт Онгодуудын зүүн жигүүрийн зөвхөн нэг  Онгодын Сүр Хүчийг  гэхэд л доор бичиглэжээ.
Anh turuu buudallahdaa
Ayanga aadriig daguulan baij
Ard olniig emeelgen baij
Aguu shidee uzuulen baij buudallaa.

Зүүн жигүүрийн тэргүүн Онгодуудын маань нэг өөрийн хүч чадлаа их л дарж бичиглэжээ. Тэдний удмынхан бол нүдээрээ үзэж үнэхээр сүрдэж биширсэнгээ хэлж байсан билээ. Ер нь надтай холбогдсон Алтан Ургийн Бөө нар ихэнхи нь нууц байдалд байсан байдаг. Одоо ч зарим нь тэр хэвээрээ л зөвхөн гэр, ах дүүдээ, хөдөө хээр бөөлчихөөд л хүмүүсийг хүлээж авдаггүй байсанг харсан. Манай Хүү ч барагтай бол хүн авахгүй. Гэхдээ танил энэ тэр, найз нөхөд гээд л цөөхөн хэдэн хүний хүрээнд бөөлдөг.

Надад анх чатлаж байхад манай өвөг Суурь гэж нэртэй хэмээн бичиж байхад Хаан цолыг хэлсэн билээ. Би түүнээс Чи өвгөө буувал нэг юм асуугаад өгөөчээ Хартай л юм хэллээ, Хар гэнэ үү, Харанхуй гэв үү. Заавал асууж өгөөч гэсэн юм.  Хар гээд ХААН прол явуулангуут гээд ХАРХАЙ хэмээн цолоо хэлэв. Хаан ч бөөн баяр догдлоно. Бодвол Хар нөгөө Хай хоёр нь янзтай сайн таарч Тэд намайг Хааны улаачыг шалган, Манайхан тэдний Үнэн Андыг нь шалгасан юмс нь юм байлгүй дээ. Яанаа яанаа яанаа яалтайхан билээ.

Бас дээр мартсанаас Төр түшсэн ДӨРВӨН АГУУ ХАТНЫ нэгний удам хэмээн нэг охин надтай харьцаж байсан санагдана. Тэгэхэд тэр надад хэдэн тоо явуулав. Тэгээд уучлаарай нэг харсан тан руу Тоо явуулжээ. Юу ч биш шүү гэв. Гэтэл манайхан зөрүүлээд ТОО явуулсан юм даа. Тэгэхэд хүртэл би анзаараагүй юм байна шүү.  ХААН маань хадамтайгаа пролдоод байсан юм биш үү. Яанаа яанаа яанаа Яалтай билээ дээ. Тэр охин минь хаачив даа. Хэн гэж байлаа байз. Би олон хүнтэй харьцсаар одоо бүр холиж солиод бантагнуулах нь байна даа.

Энэ Хатнуудаас болж би нэг мангар юм бодож билээ. Би маш их ажилтай завгүй бөгөөд надад ганц нөхөр маань ч түвэгтэй санагдаж, өөр авгай аваасай энэ гэж боддог болчихсон юмдаг. Хаан бол арай дэндүү завгүй байсан нь тодорхойгоос тодорхой. Гэтэл Хаанд дөрвийн дөрвөн Хатны хэрэг ер алга юугаа хийж ийм олон юмтай болсон юм бэ? гэж бодтол Хаан баахан инээж билээ. Тэгээд харин дөрөв гэдэг цөөхөн байгаа юм биш үү. Та нар намайг 108 татвар эмтэй гээ биз дээ. Хахахаха. Тэр олноор би яана билээ гэж байсан юм. Би хэрэв Бөө байгаад бас Эрэгтэй байсан бол ажлаасаа болоод авгай хүүхдээ хаях байсан учраас намайг эмэгтэй болгон төрүүлж гэж бодлоо. Энэ хүйсний асуудал надад ер нь таалагдахгүй байнадаг. Айлын авгай, ээж байна гэдэг ер нь нилээн зовлонтой ажил.

За энэ доор дахиад л захианаасаа оруулан бүүүүүр нэг сайн судлан уншив.
Deedes tanii derged balchir bilee bi
Derged olon tumnii derged ovgon bilee bi
Deed tengeriin shutleg sergej
Dergediin olon uls uhaaran senherch
Demii yavdal buree tataj
Deggui degdsen burnee uhaarah
Sain tsag iin irlee
Saarmag yavdliin togsgol irlee
Ug buriig tani unen gej
Unen setgeldee bishirmui
Aihiin iheer aij
Emeehiin iheer emeej
Bishirehiin deedeer bishirch
Unen setgeliin ugee iltgej bainaa mini ene.

Ulaach hovuuntei mini udaj tovdolgui uulzan zolgohiin erool talbiya.
    
      Durlegen ugsaat Mongol bilee bi
      Hiyan yast Borjigon bilee bi
      Hamag olniig zahirch baisan 
      Hoshuu noyon bilee bi
Ovgodiin ovluulsen ih suurinaa
Endej sevtelgui mordsoor ongod bolson bilee bi. БИ ДАХИАД ХЭД ДАХИН ҮҮНИЙГ УНШИВ.

Та нар Хархай Суурийн Отгийн галын буурал Сугар ноёны галын тахилга хийж байсан үеийн зургаас харсан билээ. Энэ шидтэй Буурал маань Хаанаас айдаг, хүндэлдэг, хайрладаг нь бас Тэд юу хийх гэж, яах гэж буусан нь тов тодорхой бичигджээ. Алтан ургийн энэ Удам хийх үйлээ хүлээн чих тавин сууж байсан гэсэн. Үнэхээр өрөвдөлтэй. Хайр хүрмээр байгаа биз дээ.
Монголчууд та нар энэ хэдэн билэг танхай, Тэнгэр Газрыг эзэгнэсэн сахилгагүй хэдэн эмгэн өвгөдүүдээ нэг харчих даа. Яаж толгойд нь бодогдож, яаж хэрэгжүүлж, яаж хийгээд байгааг төсөөл дөө. Юун Будда, Юун Христ, Юун Далай Лам. Хэдэн сая хүнээс төрсөн энэ хэд л байхад Монгол гэх энэ хэдхэн хүн ам дотор бужигнуулж өгч байгаа энгийн хий үзэгдлүүд Өвөг Эмэгчүүдээ одоо бүүүүр сайн ойлгоод нэг харчих. 
Ямар асар их зөрөө, ямар аугуу их хүч чадал, ямар амны хишиг байгааг хараач. Энэ хүмүүсийн голомт манаж үлдсэн Монголчууд бид хэдүүлхнээ шүү дээ. Энэ Дээд Өвөгчүүд амьддаа ч, үхээд ч, Тэнгэрт ч, Газарт ч л хамт тэмцэж явна. Би ч бороо оруулдаг, би ч гал бүжиглүүлдэг, би  ч аянга ниргүүлдэг, би ч шуурга тавьдаг. Бусдаас онцгой гэж онгирч, сагсагнаж, бусад онгуудыг доош чихэн атаархан тэмцэлдэхгүй байгаа биз дээ. Хийдэг чаддаг, омог бардам ийм л өвөг дээдсүүдийн Үр сад нь Монгол хүн та болж төрж дээ.
Нэг маш чухал юмыг анхаар. Шинжлэх ухаан, текник технологи л хөгжиж, Бөөн маанийнууд зарж байж л Хөгжингүй гэх улс орнуудын эрдэмтэд УС АМЬТАЙ, ЭНЕРГИ, АУРА энээ тэрээ гээд ярьдаг болсныг БОДДОО. Тэд саяхнаас л ярьж эхлэв. Тэгснээ бас энэ хүмүүсээ АНХДАГЧ гэж өргөмжилж элдэв цол өгч яаж их алдаршуулж байна. Тэгвэл манай амбаааасан үед талийгаач болсон Дээдсүүдэд ийм хүчтэй дуран авиа, текник технологи байв уу??? Тэд яаж мэдэж байсан нь сонин биш үү. Хэн хүний мэддэг амьдралын энгийн зүйл л гээд амьдрал ахуйдаа хэрэглээд ёс заншил болгоод явснаас биш Би нээлээ, Би анх удаа, Би шүү Би гэсэн нэг ч хүн үгүй. Ийм л эгэл даруу.
ҮНЭН гэдгийг Монголдоо ч төдийгүй Дэлхийд нүүр бардам гаргаж ирэх цаг болжээ. Эрдэмтэд, Монголчуудаа. Та нар дээд Сайдаа харан ангайн суух хэрэггүй. Тэд мэддэггүй юм. Хэлээд ч зарим нь ойлгохгүй. Харин Та нар өөрсдөө судлаад хийгээд гаргаж ирээд, тэмцээд бий болгосных нь дараа чухам би дэмжээд гэж байхаа ч тоохгүй нөхдүүд. Дээшээ Хүмүүс рүү бүү харцгаа, Бүү гуйцгаа. Харин шууд алгасаад Тэнгэртэйгээ харьцаад ҮНЭН гэдгийг эрэлхийлж, ҮНЭНийг олж өгөхийг гуйж, хайж, олж мэдэцгээ.  ҮНЭН тантай хамт байхад юунаас ч бүү ай. Надаас өөр хэн нэгэн хийчих байх гэж бүү суу.
Бүгд  зэрэг зэрэг ҮНЭНийг батлавал ҮНЭНд гүйцэгдэнэ. Өмнө нь ихэнхи нь өөрөө хийхгүй залхуурч, өмнөөс нь хэн нэг хийсэн нь Даргад таалагдвал магтуулж, дургүйцвэл муулуулж  хийсэн хүний тоо нь цөөн байсан учраас дарагдаад байсан юм. Одоо энд тэндгүй яриад батлаад ирвэл бүгд ҮНЭНд гүйцэгдэнэ.   Өвгөдийн СҮНС байдаг нь ҮНЭН. Хөх Монголчууд ТЭНГЭРЛЭГ гэдэг нь ҮНЭН.  Нар, Сар, Од мичид, Дэлхий амьтай бүгд ҮНЭН. ҮНЭН гэдгээ Монголчууд өөрсдөө батлаад өөрсдөө ИТГЭЛТЭЙ байвал хэнд дарагдах юм бэ? Бид цуураагүй харуулах юмтай, баримттай учраас хэнээс, юунаас айж эмээх юм бэ?
Би үнэхээр их эд нарт хайртай болжээ.  Би хааяа боддог юм. Чингис Хааныгаа хамгаалаад өмнүүр нь ороод Үхнэ дээ хэмээн тэгэнгүүт л миний бие чичигнээд инээгээд унадаг. Хаан намайг шоолж байгаа юм. Гэсэн ч би түүнийг хамгаалаад заавал урдуур нь орж үхнэ л гэж зөрдөг. Улаач миний бие болон Хааны Онгод нэг гээд Нээрээ зарчмын хувьд бодоход инээдтэй ч үнэхээр л би Хааныгаа өмөөрөн урдуур нь орж үхнэ л гэж бодохоос өөр илүү хайраа илэрхийлэх арга олдоггүй юм. Харин Хаан маань намайг ийм юм бодон мөрөөдөхөд өрөвддөг бололтой, нулимс нь цийлэгнээд хайрлаж байгаа нь мэдрэгддэг. Эсвэл бид хоёр биендээ хайртай байхаа. Хэхэхэ заза бүүр солиорч өгөх нь. Та өөрөө миний оронд өөрийгөө тавиад үзэл дээ. Та ч бас Хааныгаа өмөөрч урдуур нь орж үхнээ л гэж яг над шиг бодох байх.
Би түүний энгийн, онгироо биш, тэвчээртэй, ухаантай занд дуртай. Гэхдээ би түүний дүрийг харахаас үхэтлээ айж зугтаадаг. Салгалаад чичрээд унана түвэг зүгээр. Зовлонгийн түргэн жаргалын удаан гэж сайн хичээж байгаад Монголоо сайхан болохыг нь харчихаад үхэх юмсан. Хаанаа дээш дэгдэхээс нь өмнө нь харуулаад, баярлуулаад үхэх юмсан гэж хүсдэг болжээ. Хаан маань Хөх Монголын ядарсан нэг муу, хөгшин эмэгтэй дээр ирж буучихаад намайг ингэж өөрчлөхөөр цаана байгаа МОНГОЛ ЗАЛУУС, ЭРЧҮҮД уулыг эргүүлж, усыг гаргана гэдэгт итгэдэг болсон. Энэ хүч чадал бол ердөө Хүний оюун УХААНд л байдаг юм байна. Төрөлхөөсөө, заяанаасаа ийм ард түмнийг яалтай билээ хэхэхэ.
Би хүсэл мөрөөдөлтэй болсон байна шүү. Мөн хачин юмаа. Амьдралаас уйдаад хурдан үхэхийг мөрөөддөг байсан шүү дээ. Аянгат засарч масраад байгаа юм биш байгаа гайгүй юм боддог болоод байх чинь. Ажил мажил хийвэл хийчихье яршиг зүгээр гэх боллоо. Нэгэнт тулгарсан юмыг хийчихээд хэвтэж байвал амар биз дээ. 
Иймээс миний блогийн уншигч та нараас одоо л нэг гуйлт гарч байна даа. Та нар минь яг тэр 1000 ОНГОДЫН ЧУУЛГАНыг бас өөр өөрийнхөөрөө төсөөлөн хамгийн төгс, хамгийн нэр хүндтэй, хамгийн цэвэр хоггүй, хамгийн хүндлэлтэй, хамгийн уур уцааргүй, хамгийн ХАЙР бялхсан өөрийгөө, өвгөдийгөө, өрөөл бусдаа хайрласан, Монголыгоо дахин бадруулах хамгийн их хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн ХАМГИЙН ХАМГИЙН ХАМГИЙН чин сэтгэлийн Өдөр болгон өнгөрүүлж чадах уу? Надад туслаж чадах уу? л гэдгийг асуумаар байна даа. Хэрэв Та нар өөрсддөө итгэлтэй байлгүй, элдэв муу муухай хэрүүл гаргаж, машинаараа түгжээ үүсгэж, хоорондоо хараалцаж, хогоо хаяж, Буусан онгодууд руу дайрч давшлахгүй амь амиа маш зөв аваад, дор дороо бие хичээгээд явж чадах уу? Хүн бүр л үүнийг чадвал хэн ч бие биендээ саад болж хараалцаж, хог тарихгүй шүү дээ.
Иймийг чадна гэвэл бид бусдыг хийж эхлэж болох юм байна. 1000 ОНГОД Чуулган бол жирийн нэг байдаг Бөө нар биш Алтан Ургийн бөгөөд Хамгийн чухал Монголын Түүх, Дэлхийн түүхийг эргүүлж хаях, ҮНЭНг тогтоох, Шинэ Эриний Шинэ эринг эхлүүлэх Тэнгэр Газрын түрлэгтэй БӨӨ нар юм шүү дээ.
1000 дахь Бөө надаас гадна 999 Бөө байна даа. Үүний 99 нь бол нөгөө Алдарт 99 ТЭНГЭР чинь амьдаараа, оригоороо Газарт ганц буух тохиол юм.
Энд нэг юм бас бий. Хичнээн том онго Тэнгэртэй, Алтан Ураг байлаа ч одоо байгаа УЛААЧ нь үүргээ ойлгохгүй,  онгироо сагсуу, Онгод Тэнгэрийн нэрийг гутааж, сэвтүүлэхээр, Ухаан Мулгуу бол Би оролцуулахгүй ээ. Би өөрөө улаач нэг бүртэй нь харьцаж байж Тэнгэрт мэдүүлэн, Эрхийг нь олгуулж, Чадлыг нь нэмүүлж, ХААНы тусгай бэлгийг нь өгүүлэх болно доо. Монгол орон болон Монгол түмний төлөө Тэнгэрт Тангараг өргөхийг зөвшөөрсөн БӨӨ нарыг л оруулна даа. Хэний удам доошлон шившиг болж, хэний удам оройлон гарч ирэхийг ХӨХ МӨНХ ТЭНГЭР харах болно.
Мөн нэг юм нь Аянга би бол ам бүл цөөн, ах дүүс нь гэж мэддэггүй, байдаг хэд нь миний нагац тэтгэвэрт гарсан хэдэн өвөг эмэг, таньдаг хүн ч үгүй, намайг үхэхэд нэг портертой хоёр машин нийлээд гурван машин л явах хэмжээний эгэл нэг айлын авгай юм шүү дээ. Ааш авир сайн биш тул хадам энэ тэрээсээ хол хөндий, голж шилж, гоочилж шоолж хүнийг ялган шоолдогоосоо болоод хамт олон найз нөхөр ч үгүй хаягдаж хог дээр үсэрсэн нэгэн билээ. Үнэн юм чинь яадын, төрөхөөсөө л ийм хачин хүмүүсээс тусгаарлагдсан өсчээ би, Тэнгэр шахаж байж ганц нөхөр олж өгсөн нь их юм. Тэнгэртээ тэрсэлдэж уурлан байж гурван хүүхэд гаргасан нь их юм. Юугаа хийж хүүхэд гаргадаг байнаа энэ хүн гэж тэнэг амьдрал гэж уур хүрдэг байлаа шүү дээ. Яанаа яанаа яанаа, хааяа нээрээ яах гэж заавал ингэж амьдрах хэрэгтэй юм бэ гэж боддог байлаа. Яах гэж хүн албатай юм шиг хүнтэй сууж, хүүхэд гаргаж тэнэг амьдардын гэж шал дургүй хүрдэг байв шүү дээ. Яагаад тэгж боддог байснаа би ойлгоогүй л байгаа.
Гэтэл би яахав өөрт тулгасан бүх л өөрийн амьдралаа дагаж биш сөрж тэмцсээр насыг элээн одоо л нэг, маргааш л нэг амрах болов уу гэж горьдож хулхидуулсаар өдий хүрсэн нэгэн. Гэтэл миний чадал хэмжээ, оюун бодлоос минь хэтэрсэн юм Тэнгэр шаардлаа. Би ганцаар энэ бүхэнг хийж чаднаа гонжийн жоо биз дээ. Би миний үлгэрт итгэдэг, өвгөдөө хайрладаг, Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг над туслаад энэ Тэнгэрийн үйл хэргийг яаж Тэднийг уурлуулахгүй хийхийг зөвлөөд заагаад санал бодлоо хуваалцаад туслаж дэмжээд хамтдаа хийж болох уу гэж асуув.  Эрээ цээрээ бүр алдах нээ алдах нь яанаа яанаа яанаа. Өршөөгөөрэй. Ичиж үхмээр ч юм шиг. Яасан ч ядаргаатай сонин тэнэг ажил хийлгээд байгаа юм бэ ер нь уур ч хүрэх шиг.
Маш сонин юм боллоо шүү сая. Үүнийг бичиж байтал манай хаалгыг нэг аймшгийн хар царайтай хүн тогшин ирлээ. Тэр Алс холоос ирлээ, Таван доллар өгчих гэж гуйв. Гуйлгачин юм байна. Миний уур оволзоод юу ч өгсөнгүй.  Ингээд би бодлоо. Би гэдэг хүн чинь уярч хайлахаараа уснаас ч уяхан болдог. Уурлаж оволзож байсан ч өрөвдөх хайрлах болохоороо өөрийгөө мартаад гүйдэг хүн. Гэтэл яагаад энэ хүнд би нэг доллар ч өгсөнгүй вэ. Яагаад ???  Тэнгэр намайг битгий энэ хүн шиг юм Битгий гуй шившиг хэмээн ятган хэлэв үү? Эсвэл өөрөөсөө зөрчилдөөд шийдвэртэй байж чад гэж хэлэв үү? Юу ч гэсэн хоюуланг нь биччээд бас дахин бодлоо. Юуны учир би гуйлга гуйхад гуйлгачин бас манайд ирэв??? Би түүнд яаж харьцав???
Би дахиад л бодлоо. Хэрвээ тэр хүн миний нүүр лүү нүд рүү минь хараад гуйсан бол би мөнгөгүй байлаа ч  гэрт байгаа идэх юмнаасаа эсвэл цэвэр савтай усаа ч өгөх байв. Би ийм жаахан хүүхэдтэй гэж үзүүлээд Таван Доллар гэж гуйх түүнд би юунд уурлав. Гөлөгнөн гөлтгөнөх нүдний харцанд учир байсан байжээ. Би түүнийг Худлаа гэж бодсоноос л юу ч өгөөгүйгээ ухаарав.
Би дахиад л бодлоо. Болсон бүхэн маань бичсэн байснаараа л байг. Юуг ч өөрчилж арилгах хэрэг алга. Хүн өөрөө итгэл Үнэмшлээрээ л өөрсдөө л мэд гэж бичлээ. Үнэн Худлыг таны зөвхөн зүрх  сэтгэл хэлж өгөх учир эргэлзэж тээнэглэзэж байвал Тэнгэрт бүү хандаарай л гэсэн утга байх нь. Тэнгэрийг шалгах гэж, сорих гэж эргэлзэх өчүүхэн болтугай сэжүүр байвал ердөө ч энэ тахилга чуулганд өөрөө ухамсраараа бүү оролц. Учир нь чамд муу, хар санаатай, хар муу бодолтой хэн ч тэнд байх ёсгүй. Ердөө өөрсдөдөө итгэлтэй, Тэнгэрт сүсэгтэй, Чин Үнэнийг эрхэмлэсэн хүмүүс л энэ хэрэгт оролц гэж хэлэв би.
Энэ хүн маш муу хүн байжээ. Миний дотор муухайрч толгой их өвдлөө. Буурлууд намайг сүүгээ ууж, үйлээ хий гэв. Зав алга наана чинь юун сүү ууж үйл хийхдээ манатай. Уг нь энэ хүн нэг доллар гэж гуйхгүй ТАВ байхдаа яадын. Аянгыг бүр хоослох нь байна ш дээ. Би түүнд: Би англи хэл ойлгодоггүй гэхэд тэр сандран карманаасаа мөнгө гарган Мааани Маани  Файп доллар гэсэн ш дээ. Гэтэл тэр нь хэд байсан гэж санана. Арван доллар байгаа юм чинь. Хэхэхэ. Англи хэл сайтай байсан бол зөрүүлээд арван долларыг нь гуйчихдаг ч байж уу. хэхэхэ. Аянга энд ажилгүй нөхрийнхөө гарыг нохой мэт л харж суухад чинь юуны чинь Таван доллар. Энэ хүмүүс гадаад дотоодгүй адил юм бодох юм. Аянга бол нутагтаа бол сэрэглэн шүү дээ. Нөхрийнхөө гарыг хараад сууж байдаг ядарсан амьтан биш. Суусан газраасаа л шороо атгаад гүйгээд л байна шүү дээ.  Энд л алиагаа алдан уур хүрч, гурван сар өнгөрч байгаа болохоос.
Би ажилд орох цаг минь дөхөж англи хэлний багшдаа монгол хэл зааж овоо урагштай явж байтал нутагт болох Тэнгэрийн үйл хийх бол ажилд орох шиг хэрэггүй юм алга болно. Хүний нутагт хүний эрхэнд, хүний гарт орно. Юун дураараа нутаг явж Хааны хормойд нуугдан бөөлөх. Эд нар ойлгохгүй шүү дээ. Ёоёоёоёо Тархи задарлаа. Ёстой муухай хар хэлтэй хүн байжээ. Харааж, жатга хийсэн учир янзал гэнээ. Энэ Энэтхэгүүд тэгж байгаад их сонин улс шүү. Таван Доллар өгөөгүйн төлөө намайг хараагаад яахав дээ. Арван доллартай, надаас баян байснаа мэдэхгүй.
Надад мөнгө байхгүй. Харин Буурлуудад мөнгө байгаа. Манай нөхөр дэлгүүр явья гэхээр л би чухам Буурлуудаасаа Тавин долларыг нь зээлж аваад л гардаг юм. Бүтэн гурван сард ингэлээ, орж ирээд л тавьдаг юм. Авах юм олдохгүй байгаа юм чинь яахын бэ??? Нэг л гоё юм авах гээд байдаг болдоггүй. Өчигдөр бас дэлгүүр яваад бөөн уур болов би. Дэлгүүрийг загнан үглэж явтал нөхөр маань шоолон инээж мөн сонин хүн шүү гэв.
Хаана ч хаашаа ч очсон адилхан бараатай ийм тэнэг дэлгүүрүүдийг би амьдралдаа үзэж байсангүй. Шааал худлаа л нэг том том дэлгүүрүүд, бүх бараа нь яг ижил. Миний иддэг юм байхгүй. Ийм тэнэг гээд л дэлгүүрүүдийг нь өшиглөөд хаямаар байлаа. Нөхөр ч яахав авдар пивоо сэмхэн гүйж авчаад л өөрөө тэднийгээ хөргөгчиндөө өрчихнө. Үкэ мөн хайртай байгаа юмаа. Тэр долоо хоногтоо нэг авдар пиво уугаад байгаа юм гэсэн. Хааяа хэдийг илүү уувал нүд нь сүүмийчээд л баясан инээж шумуул шиг харагдана. Зэвүүн гэдэг нь. Ийм дүрд нь би туйлын дургүй. Тийм л амттай байдаг юм байхдаа.  Яасан ч уйддаггүй юм. Лав л их муухай үнэртэй ш дээ тэр пиво. Хамар нь битүү юм болов уу. Тэр хамт тэврэлдэн пиводах найз нараа санаж байгаа байхдаа зайлуул.  Тэр хогнуудыг тэвэрч байснаас авгайгаа тэврээд хэвтэж байвал өөрт нь өлзийтэй дөг.  Гэвч би завгүй бас зэвүү хүрэх тул юуны чинь тэврэлдэхдээ манатай тийрээд хаячмаар байдаг юм. Би архины дүү пиво уусан хүнд ч дургүй бололтой.
Түүний пиво нь байгаа нь их юм.  Би бол авах юм олдохгүйд хар цухал хүрээд уур оволзоод, хошуу унжаад, нулимс гараад байдаг болжээ. Нөхөр сүүлийн үед яг мэдрээд өөр хол хотын дэлгүүр хүртэл оруулж үзүүлээд л интэрнетийн картны мөнгөнөөс болж хэрүүл хөдөлгөдөгөө ч мартаад за хай хай, юу авмаар байна гэсэн хэхэхэ. Энд хувцас нь гэж бөөн САРИ гээч энэтхэг хувцас. Харахад хэдэн метр тэр өргөн урт, орны даавуунууд шиг юмыг чинь би хаагуураа оруулаад, хаагуураа давуулаад өмсөх юм  бүү мэд. Хар халуунд чинь тэр олон метр даавуугаар яадын.  Надад хэдэн урт юбка бий. Энэ орны даавуунуудын хажууд ширээний бүтээлэг гэсэн үг.  Юун орны даавуу байтугай ширээний бүтээлэг ч халуудана. Нусны алчуур л байвал болоо. Хөлсөө арчаад явж байвал барав гэж. Нэг бодохоор Монголоос нилээн сайн хөгжсөн мэт, нэг бодохоор Монголоос лав арван жил хоцроод байгаа мэт. 
Хэдхэн компаниуд хүнс, дэлгүүр хамаг юмаа хариуцдаг юм байна. Тэгээд мэдээж өөрийн орныхоо иддэг, уудаг, хэрэглэдэг юмыг л овоолдог. Хамгийн хачирхалтай нь энэ орны ард түмэн Боов, боорцог иддэггүй.  Дан печень, консерв. Халуун ногоотой хоол, карри  хоол. Мах нь хэт хурц. Хэдхэн том компанийн монопол эрх гэгч нь энд тогтсоноос болж бүх л супермаркет, дэлгүүрүүд нь ижил юм байна.  Таван Доллар гуйдаг Арван Доллартай тансаг гуйлгачингаас болж бүр хадуураад юм биччихэж. Муу ажлын садаа чинь.  Муухай хар энергитэй бололтой.  Сарын өмнө байхаа  манай нөхөр хурал дээр хүнтэй муудаад бие нь өвдсөн тухай бичиж байсан даа. Энэтхэгт бас ийм далдын юм хийдэг хүн байдаг юм байна гээд л би гайхаад бичиж байсныг.  Мартсанаас тэр хүний нөхөрт хийсэн хар юмыг манайхан буцаасан билээ. 
Харин хэд хоногийн  өмнө тэр хагалгаа хийж байснаа өөрөө ухаан алдаж унаад тэр хүндээ өчнөөн их долларын торгууль төлөх болсон гээд тэнд байдаг хүн баясан манай нөхөрт хов хүргэжээ. Тэр маш дээрэнгүй, хашгирсан, өөрийнхөөрөө дайрсан хүн учраас эднийхэн бүгд дургүй байсан юм байна. Харин нөхөр түүнийг шүүмжлэн хэрэлдэж маргаснаас хойш нөгөө хүмүүс нь ихэд баясан манай нөхөрт талархан чи зөв дарж өглөө болж болж гэсэн гэдэг. 
Яг Монголчууд шиг байгаа биз дээ. Их сонин. Тэр хүн маш дээрэнгүй, мөн бие нь их том лаг гэсэн. Тэгсэн мань хүн өөрөө эмч байж  өсөлтийн дааврын гормон хэрэглэдэг байсан юм байна гэнээ.  Тэр нь нөлөөлөөд зүрх нь зогсох дөхөж, ажил дээрээ ухаан алдан унаж хамаг булай нь илэрч хажуу дахь дургүйнүүдээ баярлуулжээ. Хүний мууд дуртай тэд нь нөхөрт маань баяртайгаар мэдэгджээ. Газар газрын ХҮН яг адилхан юм биш үү. 
За энэ муу Таван ногооны гуйлгачин миний бүр хамаг төлөвлөгөөг минь мартуулсан байна. Нээрээ би чинь найр майр чуулга ярьсан байсан билүү.  Тэнгэрийн Хуралдай Газарт болох гэж байхад чинь муу хар Сүнснийхэн бас хүнээ явуулж хаялага хаяулчих вуу яачив. Хамаг тархи өвдөөд хэрэг алга. Бүр ажил болгож хэнгэрэг дэлдүүлэхээс нааш зүгээр болохгүй өвдөж байна шүү. Арай ч ийм санамсаргүй тохиол гэж байх уу? Ер нь юу болоод байнаа. Яасан хүчтэй гуйлгачин гээч нь Аянгийн тархийг задартал авдаг байнаа.
Чуулганаа хийхээсээ өмнө чад хийх нь байна шүү. Яалтай билээ.  Хар Сүнснүүд бас хүчтэйг бүү март. Гэхдээ түүнээс айх ямар ч шалтгаан байхгүй. Ямар олигтойдоо үхсэн ч үргэлж мууг хийж явах заяа муутай сүнснүүд байхав дээ. Үнэн тамтай орчинд үргэлж мууг хийж өөрсдөө зовж амьдардаг юм энэ сүнсүүд. Атаархал, хорсолдоо унтаж чадахгүй, амарч чадахгүй зовно шүү дээ зайлуул гэж. Би тэдэнд дийлэгдэн үхсэн ч Дээдсүүдийнхээ амар сайхан оронд очино. Тэр дуракууд тамын хогийн заваан санаандаа өөрсдөө тарчилсаар л байх болно. Иймээс намайг алсан ч дийлэгдэнэ.
Хурдан хүчилж юмаа бичиж дуусгахгүй бол ерөөсөө хадууруулаад байна.
Чуулган хүртэл Монгол түмний маань хийх бэлтгэл бол өөрийгөө болон өрөөлийг гэгээрүүлэх ажил л байх болно. Гэгээрэл гэдэг бол Бурхан Будда шиг болох биш, Бүх зүйл АМЬТАЙГ ойлгох, туршиж үзэх, ухаарах, Өвөг Дээдсээ хүндлэх бишрэх, Тэнгэр үзлийг хүлээн авах. Өөрөөсөө эхлэн сэтгэл оюунаа засан, учиргүй юм гэж үгүйг ойлгон, өөртөө эзэн болж ҮНЭН гэдгийг л хайх, мэдэх үйлс шүү дээ. Үүнийг далимдуулаад худлаа цуу тараах, мухар сүсэг дэлгэрүүлэх, мулгуу үйлдэл хийхийг хориглоно.
Мухар сүсэгт тийм ийм амьтны цус уух сайн, алах идэх сайн, хувцсаа угаахгүй бөөсөө үржүүлэх сайн, эмэгтэй хүн бузар гэх мэт эргүү мулгуу шарын шашны зан үйлүүд орно. Өөрөө Ухаантай бай гэдгийг л Ард түмнээсээ шаардаж байна. Улс орон маань хөгжих ёстой, шинэ гарц шинэ амьдралыг Монголчууд үе үеийн Тэнгэрийн Буултаар эхлүүлж зааж, Дэлхийг аварч байсныг ойлгож Гэрлийн эрчим хүчийг биедээ шингээн Гэрлийн дайчид болцгоон хаа явсан газраа хар сүнснүүдийг устгах болно доо.
Үнэхээр тохиолдол гэж  байх уу? Би өдий хүртэл дандаа өөрт тулгарсан сайн юмсаа бичиж иржээ. Өнөөдрийн энэ таван долларын гуйлгачны тэр зэвүүн ус гүйсэн нүд яагаад хамаг уур буцалгаад, хаа нэгтээ харсан танил санагдаад байнаа. Миний толгой одоо ч задартал өвдөөд байх юм. Би нүдээ аниад үзтэл миний нүдэнд харагддаг миний онгодууд гайхмаар сайхан тийм гэх аргагүй гоё өнгөтэй онгодууд маань Сав саарал орчинд яг нөгөө зурагтын долгио жирэлзэж байгаа юм шиг жирэлзээд харагдаад байв. Байлдаад байгаа юм болов уу? Ямар ч байсан надад: "Чи түүнд нэг юм өгсөн бол бүр хэцүүдэх байсан" гэж хэлж амжлаа.
Мангар Аянга өөрийн мэдэлгүй л гүйж яваад ингээд азтай байдаг юм шүү. Нээрээ яаж түүнд би ус өгөөгүй юм. Би мөнгө байхгүй бөгөөд Буурлуудын мөнгөөс өгөлтэй биш оронд нь юу өгөхөв гэж бодсон шүү. Миний нүдэнд цэвэр ус харагдсан боловч энд хаана ч гадаа цэвэр ус ууж болох крант байдаг гэж санаад өгөөгүй юм. Тэр уснаас уугаад , жимс идээд явахад эднийхэний гуйлгачид турж үхэхгүй. Халуун орон тул хөлдөж үхэхгүй.  Хувцас хунар авах ч хэрэг үгүй. Хөлс урсгасан халуун шүү дээ. 
Тэр мөнгө цуглуулж яах гэж байсым болдоо. Австрали явах гэж байсым байхдаа хэхэхэ.  Би Буурлууддаа  мөнгийг нь цуглуулж өгч байж дуртай юмыг нь авч өгөх ёстой хүн шүү дээ. Блог 100,000 болохоор авч өгнө гэж хэлсэн. Гэвч тэр тоо нь хурдан гүйгээд байх юм. Энэ шуналтай Хатдууд гүйлгээд байна уу? Надаас хумс нэхээд байгаа шүү дээ. Онгодууд бол Хүн шүү дээ. Тэд бас гоёх дуртай. Ерөөсөө л ХҮН, харагддаггүй ХҮН.  Тэгэх тусам л хайр хүрч өрөвддөг юм.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.