Saturday, November 26, 2011

Гишүүдийн идэвхи санаачлагаас хагаслан тавив


Аянга би гишүүд дэмжигчдэдээ ихээр гялайлаа. Ердөө хоёрхон сарын өмнө л миний блогийг уншигч, дэмжигч санаа нэгтэнгүүд маань Монгол Тэнгэр Үнэн гэсэн ТББ байгуулж байсан бөгөөд эд маань маш идэвхитэй ажиллаж Хааны санал болгосны дагуу олон зүйлийг хийж амжуулж байгаа билээ. Мөн Чингисийн Монгол группт нэгдэн цугларч өөр хоорондоо туршлага судлан, хүн бүр л Нар, Сарны зургийг Дуудлага үг хэлэхээс өмнө хэлсний дараа гэх мэтээр авч зургуудаа тавьж харилцан ярилцаж байна. Өдөр ирэх бүр л шинэ санаанууд урган гарч бидний ажил үйлс өргөжиж байгаа нь харагдав.
Жишээ нь анх шууд зураг аваад л тавьдаг байв. Сүүлдээ Тэнгэр Монгол Газар дуудлага хэлэхээс өмнө хэлсний дараа хэмээн тохирч авдаг болов. Тэгээд л нэг ижил байрнаас авч үзэх, нэг цаг минутад олон өөр газраас бүгд зэрэг авч үзэх, дараа нь нэг дор цуглаад авч үзэх, нэг аппаратаар өөр өөр хүн авч үзэх гэх мэт олон аргаар хүн тус бүр дэлхийн өнцөг булан бүрээс авч зургуудаа явуулж цуглуулж байна. Маш олон янзын гайхалтай зургууд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас манайхан маань зургуудаа нэгтгэн Нарны зургийн үзэсгэлэн гаргахаар хичээж байгаа нь сайшаалтай.  Олны хүч оломгүй далай, оюун ухааны дундаршгүй далай нь үнэхээр Үнэн байна.
Энэ хүмүүс маань удган миний блогийг уншин хэлсэн ярьсанг минь туршин үзэж, Үнэн Худлыг нь өөрсдийн биеэр шалгаж байгаа Дэлхийн олон оронд амьдран суугаа газар газрын Монголчууд юм. Бүгд бие биенээ танихгүй хүмүүс байлаа. Ажил, сургуулийнхаа чөлөө цагаар л Тэнгэрийн үйлийг хийж байгаа ч гайхалтай үр дүнгүүд гарч байна. Тэнгэрлэг Монголчууд гэж үнэхээр үнэн, өвөг дээдсүүд нь худлаа яриагүйг энэ олон өөрсдийн ажил үйлс, туршилт, идэвхи зүтгэлээрээ батлаж байна. Тэд зураг аван, дүрсжүүлж үзсээр байна. Өдөр ирэх тусам шинэ шинэ аргаар туршиж үзэж үнэхээр гоё гайхмаар зургуудыг авч чадлаа.
Хамгийн энгийн дүгнэлт одоогоор хийхэд Нар амьтай нь гарцаагүй Үнэн.  Нэг л нарыг нэг л зарчмаар бүтээгдсэн зургийн аппарат, видеогоор олон олон өөр өөр хүн авч үзлээ. Хүн тус бүр дээр өөр өөр гарч байна. Тэр байтугай нэг аппаратаар аав, хүү хоёр  ээлжлээд авахад хүртэл өөр гарчээ. Нарны хэлбэр нь тэг дугуй, зуувин, тэгш өнцөгт дөрвөлжин, уртаа гонзгой, хэлбэргүй гэх мэтээр янз бүрээр гарчээ. Мөн өнгө нь янз бүр. Тас хар нар, ногоон туяатай нар, дундаа үнсэлттэй ягаан уруултай нар, Дагинын дүр болон бусад Онгод ирж буй нар, хүний нүүрнүүд, амьтны дүрстэй гээд л гайхмаар олон Нарууд баримт болон цугларчээ. Хамгийн гол дүгнэлт нь Дуудлага хэлэхэд Наран ээжийн дууг дуулахад цацраг нь тодорч Нар заавал хариу үйлдэл үзүүлж байгаа нь батлагдав.
Хоёр дахь ажил нь Сорхагтани Хатны Судрыг харилцан ярилцаж, уншиж ойлгох, тайлах маш их өргөн хүрээтэй ажил явагдан уншиж судлан байна. Долоо хоногт нэг удаа цуглан ярилцах, санал бодлоо солилцох, интэрнэтээр бүгд хэлэлцүүлэг явуулж эхэлсэн бөгөөд хүн бүрээс гайхалтай шинэ санаанууд, задлан дүгнэж бодсон бодлогууд хүртэл гарч байгаа нь Монголчууд үнэхээр гайхмаар оюунлаг ард түмэн гэснийг батлаж байна. Гэтэл түүнийг судлаад тусгай эрдэмтэй хүмүүс хэдэн жил ажииллаж байгаа л юм байналээ. Гэтэл өөр өөр мэрэгжлийн янз бүрийн насны хүмүүс богино хугацаанд олон шинэ санааг олж дэвшүүлж байна. Тэд Хааны хэлсэн үг болон блогт бичсэн зүйлстэй харьцуулан дүгнэх, өөр бусад ном зохиол, интэрнэт, гадны хэвлэлүүд гээд л хаа сайгүй мэдээллүүдийг тал талаас цуглуулан байна. Үлгэрийг ч бас хамт тайлцгаан, Монгол ёс заншлуудын тухай материалуудыг цуглуулан тэнгэрмонголгазар блогт нийтлэн байна. Уншаад уншаад барагдахгүй ажил ундарч олон хүн оюун ухаанаа ажиллуулж, идэвхитэй болон өөрсдийн сонирхсон дагуу хүслээрээ оролцож эхэлсэнийг ажиглалаа.
Хаан маань Үүнийг хүссэн нь лавтай. Күэ тэгээд эхнээсээ л ингэ гэчихгүй намайг судар уншуулах гэж элдэж хөөж байх ямар хэрэг байнаа. Эд нарын нэг онцлог нь их хачин  ингээд тархи толгой эргүүлээд элдэв баахан юм хийлгүүлсний эцэст Үр Дүн нь харагдаад эхэлдэг. Хүмүүсээр нар авахуул, судар тайлуул гээд л хэлчихвэл болоо байтал надаар хэрэгтэй хэрэггүй баахан түүх бичүүлж хүний тохой өвтгөх гэж дээ. Сонин нөхдүүд шүү.
Хэхэхэ Эээээ хөөөрхиййй гэж яана даа яана яана Монголчууд минь та нар маань ч энэ амилсан үлгэрийн баатруудын нэг болоод өөрийн мэдэлгүй орооцолдоод нарны зураг аваад судар уншаад сууж байх гэж дээ. Ингээд л байсан юм даа, ингээд л байгаад байгаа юмыг Та нар минь одоо ойлгов уу? Би өөрөө бас гүйж яваад л энэ хэрэгт орооцолдчихсон хүн шүү дээ. За тэгээд та нар минь Монгол улсыг мандан бадраах үүрэгтэй онцгой он жилүүдэд сүнс биеэрээ оролцохгүй  хүн дүрстэй байгаагаараа оролцох Хариуцлага ирснийг ухаартугай! Базарваани хум пад барианы шилтэй хомпоодууд гэж. Байдаг л нэг барианы шил байлаа даа би. Одоо тэгтэл өөрөө хомпоодны жимс болчихсон давхиж явах гэж. Шүүсээ шахуулж байна даа хөөрхий. Ганц жимсний шүүс ямар олиг байхав, асгаад л хаяна. Харин олон жимсний шүүс салахын аргагүй сайхан болох байх шүү. Үр дүн нь сайхан амттай шүүс болох болтугай.
Нэгэн Хатан ухаантай, манай группын идэвхитэн охин над ийм гайхамшигтай майл явуулжээ. Гадаадад сурдаг мундаг охин байгаа юм. Онцгой толгой байна шүү лав. Би л лав тоонд улаан нойлдог. Өөр бусад геометрт ч ногоон нойлдог. Тооны машин бол миний нэг туслахдаг. Юу вэ тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг би бол: Уваааа хахахаха тоон дотор өгүүлбэрүүд байнаа, нууц тэмдэг байх нь гэхнээ тоохгүй шүү. Эээ, бии, сии, дий, игрэк, зэт, уваая ч гэх шиг хэхэхэ. Яанаа одоо. Нуль өгүүлбэрүүд явж байдаг нь үнэн юмдаа хөөрхий.  Гэтэл энэ охин жинхэнэ бичгийн  өгүүлбэрүүдээс шууд тоо зохиогоод, зураг зураад, бодчихдог байна  ш дээ. Мөн хачнаа. Гайхалтай. Та бүхэн бас сайн сонирхон уншиж санаа бодлоо нэгтгээрэй.
Пирамидын бүрдэл, тогтоцын талаарх нэгэн таамаглал
ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ Улсын үүслийн үндэс нь ОУЛ, Ахуй, БӨӨ гэгээн ТНГР тархи гэсэн гурвалаар үүсгэгдэж байна. Оул, Ахуй нь пирамидын анхдагч суурийг бүрдүүлж байгаа бөгөөд зөвхөн дэвсгэр гэсэн үг. Харин БӨӨ гэгээн ТНГР тархийг хөгжүүлсэнээр гурвалжингийн хана босож пирамидын эхний үе нь өрөгдөж бүрдэнэ.


 
https://encrypted-tbn0.google.com/images?q=tbn:ANd9GcQm6uBQ_ZCx4etWixbsCLsBTMcn37XGwiY3pHkK_IiqIqO3Qjj_


Гэхдээ дараагийн үеийг өрөхөд дөнгөж үзүүрүүд дээр өргөдөх тул энэ тэнцвэргүй. Харин Өтүгэ, Гэр ИЭ, ИЭ ЭКЭ ЖАЙ СУУ ИЭ КҮ гурвалаар Улс үүсэхийн Алтан эрх бүрдэж байгаа бөгөөд нэгэнт эрх гэсэн тул үүнийг хасын эргэлтээр эргүүлвэл доошоо харсан гурвалжин үүсгэгдэж байна. Үүнийг өмнөх үе дээр зөрүүлэн өрвөл пирамидын анхдагч үе буюу Улс үүсэхүйн үе тогтвортой бүрдэж болох талтай.  Маш том пирамидыг ингэж өрж бүрдүүлнэ гэвэл маш олон тооны жижиг пирамидууд өрөгдөх нь ойлгомжтой. Доошоо харсан пирамидуудын суурийн квадратын оройнууд нь дээшээ харсан 4 пирамидын оройтой нэгдэн орших бөгөөд эдгээр дөрвөн орой бүрд БӨӨ гэгээн ТНГР тархи оршиж буй билээ. Тэнгэр Монгол Газар номон дээрх Дээдэсийн тайлбарт “Дөрвөлжингийн өнцөг бүр эзэнтэй байдөг бөгөөд дөрвөн өнцөгт нь хоёр зайран, хоёр удган байх ёстой” гэсэн байна. Ингэж Дөрвөлжингийн ид гарч байгаа юм болов уу...
Үүний жишгээр дараагийн үеийг ӨРХ бүлээр бүрдүүлж Үндэстэн оршин тогтнох нөхцөл бүрдэнэ, түүний дээд талынх нь АЙЛ бүлээр бүрдэж Улс бүлийн оршихуй нөхцөлдөх болно. Энэ мэтчилэн олон үе шатлан явахын тоогоор бүрдүүлэгч дэд пирамидуудын тоо цөөрч эцэстээ ганц оройн нэгж пирамид дангаар тогтоно. /Бүх үүсэл, бүрдэл нь гурвалаар үүсэж байгааг Алтан судараас анзаарч ойлгосон билээ./
Тэнгэр Монгол Газар номыг унших явцад Гурвалжин нь Дээдсүүдийн гарлын зэвсэг бөгөөд Гурвалжингийн оройд морилж, захирдаг хэмээсэн Дээдэсийн тайлбараас ургуулан дүгнэвэл хэрэв ИрГүн Бөө тархиа хөгжүүлвэл пирамидын анхдагч үеийн оройд суух бөгөөд анхдагч Гурвалжин төгс бүрдэх боломжтой. ХаринҮндэсний Оройн Дээд ЧУЭН бүлийн ОГОУУЛ ЗӨНг хөгжүүлсэнээр Өрх бүлийн ГЭР-ийн тооно буюу пирамидийн (магадгүй) хоёр дахь үеийн оройг босгох боломжтой болно. Үүнчилэн ЧИНГИС ХААНЫ ОГОУУЛ ЗӨНг АЙЛ бүл Улс бүлийн ГЭРийн тооноор болгоож дараагийн үеийг босгодог байж болох юм.  Ийнхүү өргөгдсөөр хамгийн дээд оройд ТЭНГЭР ЭЦЭГийн зөн оршидог болов уу гэж би таалаа.
Харин Ерэн бүтээвэрт Алтан Дээд Үнэний онолыг одоохондоо тооцоолоод арай гаргаж чадсангүй. Энэ нь нэгж пирамидын үүсгэвэр юмуу эсвэл пирамидын дараагийн үе шилжилттэй холбоотой ойлголт байж магад.

Миний бие Удганыхаа Тэнгэр Монгол Газар номыг бүрэн уншсан, харин блог дахь мэдээллийн дөнгөж 1/3-ийг л уншиж яваа. Алтан судар унших сонирхолдоо хөтлөгдөн уншиж эхлэх үедээ ийм дүгнэлт хийлээ. Хэтэрхий эрт дүгнэлт хийж андуу ташаа юм гаргасан байвал Тэнгэр эцэг, Дээдэс, Буурлууд минь өршөөж болгоогоорой. Мартчихаж магадгүй гээд тэмдэглэчихлээ.
/Зураг нь ойлгомжгүй бол янз бүрээр зурж харах боломжтой.Top of Form
    • Тань руу мэйл явуулсаны дараа ахиад Алтан Дээд үнэний онолын 90 бүтээврийг бодлоо. Миний таамаглалаар Тэнгэр эцгийн залран буй пирамидын сууриас орой хүртэл 90 бүтээвэр байна. Өөрөөр хэлбэл, пирамидын сууринаас орой хүртэл 90 үе байна, зөвхөн пирамидын суурыг авч үзвэл өргөн нь 90 пирамидаас, урт нь мөн адил 90 пирамидаас бүрдэж байна. Харин хажуу гадаргууг нь төсөөлөн харвал мэдээж гурвалжин байх бөгөөд, нэг талаас нь эсрэг өнцөг хүртэлх үе нь 90 байна, бас эхний үе бүр нь 90 гурвалжин байна. Үүний дагуу тооцоолвол уг пирамид маань 486030 ширхэг дэд пирамидаас бүрдэж болох нь байна. Гэхдээ тэр дэд пирамид бүр л төгс зохион байгуулалттай байх нь...

      За миний таамаглал энэ мэтчилэн үргэлжилж байна.
      Өөрийн тооцсон байдал, бас нөгөө мэйлдсэн файлаа давхар
 АЯНГАТ: За ингээд надад түүнийг тооцсон аргаа бас эксеел дээр хийсэн материалаа илгээжээ. Тоонд мундагууд нь шалгаж үзээрэй, тоонд муунууд нь над шиг ангайгаад л ХОО гээд л байж байна бизээ хэхэхэ.
Бас нэгэн дайчин эмэгтэй, Хатан ухаант идэвхитэн маань ийм майл явуулжээ.

Амар амгалан уу?
Хатаны судраас ийм зүйлийг оллоо. "1000 сэтгэхүй нэгдмэл тархи дор од болдог гэрийн онолт боловсролтон улс болж Моныг огоул болговоос Моногоуул улс мандана" гэжээ. 1000 бөөг хэлээд байгаа бус уу? 1000 бөөг олохоос гадна боловсруулж нэгдмэл сэтгэхүйтэй болгох зарлиг Танд өгсөн юм биш үү? хэхэхэ

С.Нарангэрэл

Best regards,
S.NARAN
АЯНГАТ: Тийм байж болох ч би айж байна. Дөнгөж би та нарыг ажлаа нэгэнт эхлүүлсэн бөгөөд өөр бусад Монголчууд нэгдэн нягтарсаар Тэнгэрт итгээд бүх зүйлийг өөрөө хийчих юм байна гэж бодоод яс амарах нь гээд л бөөн Зав над харагдаад баясан байтал энэ тайлбарыг харвал дотор эвгүй болж байна шүү. Бүр огт үгүйсгэх ч зүрх хүрэхгүй айж байна. Учир нь 1000 ОНГОДЫН ЧУУЛГАНД оролцох тэр угсааныхан бол Эринийг эхлүүлэгчид, тэд маш их ажил амжуулна.
Зүгээр Монголчуудтай уулзах гэж буугаагүй.  Мөн ямар нэг баяр наадам болон өөрсдийгөө гайхуулах гэж буухгүй. Тэгсэн бол зуны халуун дулаан юмуу, намар таатай цагаар налайтал сууж, наргиж цэнгэх байсан. Гэтэл тэр өдөр бол шал өөр өдөр. Өвлийн хүйтэн Ес эхлэхийн өмнөх өдөр.  Хүн төрөлхтөн яг тэр цаг мөчийг Дэлхий сөнөх гашуудлын өдөр гэх мэтээр маш их зөгнөн хэл ам дагуулсан өдөр шүү дээ. Гэтэл Манай Монгол Тэнгэрүүд, Дээд хамгийн том 1000 алтан ураг, Чингис Хаан өөрийн Жанжин Баатруудтайгаа албан ёсоор нийлж газарт учрах өдөр. Яагаад удган миний дургүй хар хүйтний улиралд хийх гээд уур хүргээд байгаан??? Тэр аймшигт Баатруудын нэг нь гэхэд л сүйд хийдэг чадалтангууд шүү дээ.
Яах гээд байгаан тэд???  Гэр гэртээ хийчихэд яадаг юм??? Уг нь би Хаан тэдэнд гаргасан зарлигыг нь хараад аан гэр гэртээ л Бүх Бөө нар, монголчууд хийчих юм байна. Би эндээ яахав нэг бөөлөх юм байна гэж бодсон ш дээ.  Гэтэл нөгөөдүүл чинь сүүлдээ хоорондоо уулзалдаад бүр 1000 болоод байх нь хаашаа ийн???  Яахаараа хар хүйтэнд намайг энэ холоос хамаг мөнгийг минь үрүүлж явуулах гээд байгаан зүгээр??? Онгоцны зардал нь тэнэг үнэтэй ш дээ. Нөхөр, хүү маань намайг дагаад л салбагнана. Яасан түвэгтэй юм бэ??? гээд л асуудал үүсч байгаа нь бас учиртай юм байлгүй дээ бас ядаргаатай юм. Энэ тухай сая энэ майлийг аваад бодож үзлээ.
Хаанаасаа би бас тэр 1000г нь цуглуулах болж байнаа. Асуудал маш их. Нөгөө алдартай Суурь жанжин чинь бүр дахин надад майл явуулсан  шүү. Хийх газрынх нь шинжийг, доод дээд, ар, өвөртэй нь шинжээд хэлснийг нь яанаа. Тэгээд бүр надаас Түшээ нартай хийнэ гэвэл бид хуяг дуулгаа авч очих нь, зөвхөн улаач нараа оролцуулна гэвэл бид хуяг дуулгагүй очих нь алийг нь сонгож байгаагаа хэлнэ үү гэж асуусныг нь Яанаа яанаа яанаа. Яахаараа ийм юмсууд нь нийлээд бүр миний гэр орноос халиад өөр айлын хүн амьтныг үймүүлээд унаваа.
Үгүй ядахдаа 1000 айлын улаач, түшээ гэвэл 2000 хүн болно. За тэгтэл хэрэгт дуртай, би заавал явна гэж зүтгэх эмгэн өвгөнүүд хэцүү шүү. Дагаад л намирчихдаг шүү дээ. Манайхаас л гэхэд манай ээж бол би явнаа л гээд харайчихнадаг. Тэгээд ээжийг бас авч явах машин дагаж явдаг охин гээд л хоёр болчихно. Манай нөхөр хүртэл ажлаа хаячаад явах гээд байгааг хараад байгаа. Гэгээнийг нь гэрт харах эмээ нь үгүй гээд Гэгээн явна гэх мэтэлсээр байтал Тамтаг үгүй ажил болох гээд байх юм. Лав нэг айл 2 машинд чихээд суулаа гэхэд л дор хаяж 2000 машин гэх мэтээр энэ Тоонууд үржигдэхийн хүрдээр өсөөд байгаа байхгүй юу.
Миний бодлоор нөгөө хэдэн 1000 Дээд Онгодууд маань хичнээн ажил хийж байгаа ч бас арай ч муухай юмаа. Тэнгэрт нь нисүүлээд ажлыг нь хийлгээд байлтай биш. Газарт нь буулгаад ганц аяга цай ч гэсэн ам руу нь хийчмээр. Түүний тулд түшээ азтай гарууд нь орохоос өөр үггүй. Хар хүйтэнд чинь эрүү амы нь чичигнүүлээд амьтан хүн цуглуулж зовоомооргүй байх юм. Би хүйтэнд үкэ мөн дургүй шүү. Энэ бүхнийг тоохгүй байгаа Онгодууд ажил л хийхээр ирэх нь тодорхой.  Угаасаа буухдаа тус тусын бүх л үйлээ хийгээд нэгтгэж нэг том болгож бас үйл хийх юм гэсий ш дээ.
Намайг хагархай хэнгэрэг болохоор нууцаа хэлнээ гонж, би өөрөө л тэнд очиж байж мэдэх болоод байгаа байхгүй юу. Ичмээр байгаа биз дээ. Ийм улаач та нар үзээгүй л байх доо. Би уг нь зугтах санаатай их л олон бодол болсон. Айл бүр яг тогтсон цагтаа гэр гэртээ бөөлчихье. Эсвэл гол Толгой Жанжингууд нь л нийлээд нэг дор цугларий, Хамгийн амар арга нь би өөрөө эндээ байж Монголд байх нөгөө Сак Томчууд нь хэд гурваараа нийлээд бөөлчихье гэх мэт цаг, зардал хэмнэсэн мөн ч аятайхан саналууд гаргасан ч дэмжигдэхгүй байгаагаа бодвол Заавал л хийх гээд байгаа юм байлгүй.
Би энэ яваа насаараа хуралд хүн амьтан цуглуулж нэгтгэж явж үзээгүй. Харин цугласан олныг нь бутаргаж, үймүүлэн чалчин цагийг нь өнгөрөөдөг л байсан хүн. Яаж тэр удаан цагийг хурдан өнгөрөөж инээж ханиаж өөрийн өрөөсөн дугуйгаа олон марзагнаж, айлгүйтэхээ л мэдэхээс өөр юм сураагүй хүн дээ. Гэтэл бүр намайг миний хамгийн дургүй хар хүйтэнд хөдөө хээр аваачин нусыг минь гоожуулж, ядаж байхад бүүр олон хүн намайг харахаар голд зогсоон шараа болгож, нуугдах байшингийн хана ч юм уу, модны мөчир ч үгүй хээр аваачин ичээж байх ямар хэрэг байгаан эд нарт??? Хэрвээ намайг үг хэл гэвэл би бүүр татаад унах байлгүй. Юу гэсэн гоё үг хэлэх үү гэж бодохтой манатай шууд л Би ингэж явах гэж хахаха гэсэн юм л санаанд орнодог. Үнэхээр миний 100 хувь эсрэг юм болох гээд байгаа юм.
Тэнгэрт Нарны цацраг үүсгэдэг яг тэр Х тэмдэг шиг юм газарт биелэх гээд байгаа нь аймаар. Х тэмдэгийн голын бэлхүүс нь болчих нь байна би базарваани гэж. Тэр бол миний биеийн газрын төв цэг болон зогсох зуур ХАС эргэн дээд Тэнгэр бас харна. Би гээч өрөвдөлтэй амьтан Яг л нөгөө Элсэн Цагны гол шиг болох нь байна шүү дээ. Доор нь Монголчууд маань бүгд хэрэгт дурлан анхаарлаа хандуулан над руу хартал Дээд талын хэрэгт дуртангууд нь бас бүгд над руу харан сонжих нь. Ийм шударга бус юм гэж бас байдгаа. Шал уур хүрчихлээ. Бурхан Будда, Исүүс Мийсүүс л чаддаг байхдаа би л лав чадахгүй юм байнадаг. Ийм хачин ажил хийхдээ яанам. Би яахав үнэн хир чадлаараа л зүтгээд байхад чинь л гэртээ мартахгүй бөөлчихеөө гээд ам өгөөд байхад чинь л ингээд байхдаа яахав дээ. Та нар боддоо. Хачин байгаа биз дээ. Үнэхээр чухал ажил л юм байлгүй түвэг зүгээр. Бодсон чинь дотор жир хийчихлээ.
Одоо ганц найдах юм нь энэ 1000 айл маань эрхбиш яг л над шиг Тэнгэрийн болон Буурлуудын зарлигт хутгалдан орсон учраас эрхбиш намайг ойлгон тэг ингэ гэж зааж өгөн бас над туслан өөр өөрсдийнхөө өвөг дээдсээ хүндлэх байлгүй дээ. Би ямар ганцаараа нэг юм бодож олоод итгүүлэх гээд яриад байгаа биш дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж хэдүүлээ нэг зүтгэж байгаад энэ нэг дураараа хэдэн өвгөдүүдээ уурлуулчихалгүй хүссэн болзлыг нь биелүүлж өгөөд харахаас даа. Өөрсдөө тэгээд ажлаа хийдэг юм байгаа биз. Газрын бид яахав дээ хэмээн арай гэж тайвшран бодов. Байдал ер нь л ноцтой болоод байна шүү. Удах тусмаа л миний түүхийн хэсэг аймаар том том юм болоод бүлтэрээд байх чинь юу вэ??? Ёоооёё ёё маанээ бодмэээ хум  гарын хөлс гарчихжээ.
Нэгэнт л Онгодууд л буух юм чинь хөөрхий зайлуул ёсоороо суусан дээр байдаг байлгүйдээ. Хуяг хувцасаа өмсөлгүй яахав. Сүр хүчээ харуулалгүй яахав. Надад бол тэр олон давтагдашгүй загварын 1000 хуяг л Сонин байна. Ямар ганган гоё сүртэй харагдах болоо кккккккк. Хэээээхэхэхэхэ багт наадам шиг юм биш үү. Хаааааахахахаха 1000 өвгөн эмгэн буугаад бүгд хөөрхөн маажиг жаажиг алхалаад унана дааа хахахаха гэх мэтээр л гаднах гоё юм нь бодогдоод инээд хүрээд байна.  Дээдсүүд маань намайг гайхаж байнааааа хэхэхэхэ элэг хөшлөө. Хэзээ энэ засарч ухаан суунаа гэж байгаа бололтой.
Үкэ тэгтэл би өөрөө өнөө хүртэл том сайхан тахилга хийж үзээгүй ш дээ. Миний тахилга гэж Бөө нар сонсуул уур нь хүрэх байхдаа. Зүрх Хайрханыг тахь гэхэд нь би маргааш нь гүйж гараад л ганцаараа тахьсан ш дээ. Хоёр найз минь харин намайг чемодан савтай нь тэр уулын орой руу зүглүүлж өгсөн нь их юм. Замаараа ганц кг жимс, хоёр уут боов, хоёр литр сүү аваад л гүйгээд оччихсон шүү. Одоо бодоод байхад базарваани аймаар том тахилга хийсэн юм байна лээ ш дээ би.  Хэн мэдэхэв дээ тэр үед би мангар пацаан удган байждээ хөөрхий. Одоо л шилжилтийн нас руугаа орох гээд байгаа юм биш үү. Зазаза яадын яадын ажлаа л хийгээд үр дүн нь гарсан бол яахав дээ.
Юутай ч энэ бүхнүүдийг бодуулж сэрэмжлүүлж, санаа өгсөн идэвхитэн гишүүд, ухаантангууддаа баярлалаа.
Энэ мэтээр манайхан тал талаасаа шинэ шинэ санаанудаа гарган дэвшүүлэн тайлж байгаа билээ. Та бүхэн бас идэвхитэй оролцоорой. Хаанаас хэзээ ч холбогдож орж байгаа бөгөөд Монгол хүн бүрийн оюун ухааны шавхагдашгүй нөөцийн үнэт дурсамж болон Түүх болон үлдэх нь дамжиггүй  ээ.
ТЭНГЭРИЙН ҮЙЛ ТҮГЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. ХӨХ МОНГОЛ ТУУРГАТАН МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.

 

 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.