Wednesday, November 2, 2011

Монгол Бөөг дэлхийд таниулцгаая.


Аянгын үлгэрүүдийг уншигч Та нар маань  ерөнхийдөө Монгол гэж нэрийн тухай, Монгол гэж хүний тухай, Монгол гэж орны тухай ҮНЭН гэдгийг ойлгож эхэлж омогшил бардам зан чинь сэргэж буй гэдэгт найдаж байна. Та одоо хэн, юу хийдэг, мөнгөтэй мөнгөгүй хамаагүй яг одоо Монгол гэгч хүн болж төрсөн нь гайхмаар байгааг Ухаарна уу?
Ямар ч үйлийн үр хийсэн бай, баян ч бай ядуу ч бай таны өвөг Дээдэс таныг Монгол гэгч энэ оронд төрүүлж амжуулсан нь ямар их утга учир агуулна вэ! Монголд төрж л байвал гуйлгачин ч байсан яахав хэмээн зүтгээд төрүүлсөн ч юм билүү хөөрхий өвөг дээдэс минь. Ямар нэг шалтгаан байж байгаа нь тодорхой. Нэгэнт л Үлгэр бол Үнэн түүх, Монгол байсан, байж л байна, байсаар ч байх болно гэдэг нь тодорхой учраас Бид одоо Гэгээрлийн ажлаа түргэвчлэх хэрэгтэй боллоо.
Зөвхөн Аянгын блогийг уншаад гэгээрнэ гэдэг бол даанч инээд хүрмээр учраас Бид яаж, юунаас, хэзээ хэлэх вэ гэдгээ бодоцгоох хэрэгтэй.
Одоо Та надад итгэсэн бол бас бусдад итгэх хэрэгтэй. Эргэн тойрноо хараад, үзсэн сонссонгоо бодоорой. Надаас өөр даанч олон хүн Монгол орон, түүх, өвөг дээдэс, ёс заншил, байгаль орчин, үндэсний үзэл хэмээн ярьж бичдэг болсныг анзаараарай. Энэ бол ганц ХААН минь буучаад хэлээд байгаа юм бш. Цаанаасаа Тэнгэрийн цаг нь ирчээд, бэлтгэл нь хангагдаад, ёстой нөгөө хувьсгалын тохироо гээч нь бүрдээд байгаа юм.
Мөнх Тэнгэрийн үзэлтэй хүн бүрийн үгийг анхааран сонсох цаг болсоон.  Миний хэлж амжаагүй олон үгийг бас олон зүйлийг тэднээс сонсоно. Цаг нь ирчээд байгааг ухаарагтун!
Энд ч газар усны нэг хэсэг бүлэг хүн байгуулага, тэнд ч хэсэг бүлэг судар судлагчид, энд ч урлаг уран сайхны эх орончид гээд л газар сайгүй л өөр өөрийн хэмжээндээ бяцхан хөөрхөн бүлгүүд соёолон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнг харна та. Бүгд тус бүрдээ ч Монголоо л гэсэн сэтгэлтэй.  Бүгд нэгдэх, ойлголцох хэрэгтэй болжээ.
Тэр байтугай манай ад үзэгдээд байгаа Төрд ч МОНГОЛОО гэсэн олон сайн улс төрчөд, зүтгэгчид, шударга хүн байгааг хэн ч мартаж маргаж болохгүй. Мөн болохгүй байгаа нөхдүүдийг ч бас ойлгохыг, ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Монгол хүн бол ҮНЭН гэдгийг мэдлээ л бол өөрийгөө юунаас ч татаад авчих чадалтай, чадвартай ХҮМҮҮС. Энэ хүмүүс дотор Аянгатай адил юу ч мэдэхгүй Сүнс гэдгийг үзээ ч үгүй хараа ч үгүй тэр байтугай надаас ч илүү тархиа угаалгасан Хүмүүс гэдгийг ухаарах хэрэгтэй. Жишээ нь би бол ОНЦ сураагүй болохоороо бүр лаг сургууль соёлд гадаад мадаадад галуу шувуун мах идэхээр яваагүй. Харин тэд бол ОНЦ сурсан толгой сайтай байсан болохоор нөгөө бидний тархийг албаар угаадаг орнуудын халуун тогоонд чанагдсан хүмүүс шүү дээ.
Намайг түүхээ судла мэд гэснээс болж Би мөн их ном унших болсондоо. Анхнаасаа түүхийн багш болгохгүй яасан юм, та нар намайг бэлдэж л байсан бол хэмээн хэрүүл хийдэг үед маань Буурлууд: "Хэрвээ Чи Түүхийн багш юм уу, Ямар нэг юмны төгс томд нь сурсан бол бидэнд дийлдэгдэхгүй ХҮН шүү дээ" гэсэн дээ. Нээрээ л би Түүхийн багш байсан бол Худлаа түүхдээ үнэн голоосоо итгэсэн учраас энэ Хий үзэгдлүүдтэй Үхтлээ тэмцэн, яадын үхээдэхий, очиж байгаад заргалдана та нартай гээд гэдийгээд хэвтэхээ тоохгүй хүн. Онц сурлагатнууд маань Худлаа заасан бүхэнд ОНЦ сураад доктор, порфессор болчихсон юм чинь яахын. Угтаа бол эдний буруу ч бас биш, Нийгмийн буруу байгаа биз дээ. Иймд тэр хүнийг ойлгох л хэрэгтэй. Харин энэ хүн өөрөө ҮНЭН гэдгийг олж мэдвэл харин хэн байсан, хир ухаантай ХҮН гэдэг нь л жинхэнэ тодрох учиртай.
Та нар алив нийгмийн байдлыг бүр тэгтэл нь ҮЗЭН ЯДАХ хэрэг байхгүй. Тухайн цаг үедэд МОНГОЛ оронд хамгийн хэрэгтэй шийдвэрүүд л гараад явж байсан болохоор л Социализм ч Ардчилал ч аль аль нь болох юм болдогоороо л болсон гэж бодох хэрэгтэй. Хүн өөрийн нүдээр харсан юмаа л илүү сайн ойлгодог. Бидний үеийнхэн санамсаргүй СОЦИАЛИСТ, КАПИТАЛИСТ хоёр нийгэмд амьдарч байгаа юм биш. Энгийн нэгэн эгэлхэн би гээч энэ хоёрын хоюуланг нь сайн мэднэ. Хоюулангийнх нь ашиг тус бас хорыг сайн мэднэ. Энэ хоёр нэрийг хүртэл ХАРЧИХ. Хоюулаа гадаад үг. Тэгэхээр бид дан гадаадуудыг дуурайсан нь ИЛТ. Гэтэл энэ хоёр маань Хоюулаа сөнөх төгсгөлийн шатнууддаа ороод байгааг УХААР!  Ардчилсан Солонгосыг нэг харчих, Америкийг нэг харчих. Ийм байтал бид танай манай ардчилсан, социал гэх эргүүтэн талцаж хэрэлдэх нь үнэндээ шившиг.
Өөрсдийн Өвгөдийн түүхээ л гэхэд нэг ХАРЧИХ. Хичнээн олон мянган жилийн түүхтэй. Гэтэл Америк 500 жил насласан уу???  Ардчилсан Солонгос 500 жил насалсан уу?
Америкт 500 настай БУУРАЛ байна уу???  Ардчилсан Солонгос 500 настай БУУРАЛ байна уу??? Буулгалаа гэхэд Дээдийн Дээд өвөг нь Индиан юмуу Монгол л Буурал буунадаг. Индиан чинь хаанаас явлаадаа Монголоос ш дээ. Америк бол газар газраас тэнэж ирсэн ертөнцийн тэнэмэлүүдийн цуглуулга. Анх ирэхдээ ч Алт хайж, хүний нутгийг цөлмөх гэж ирсэн болохоос Монгол өвөг Дээдэс шиг амьдрах гэж амьдралтай хутгалдаагүй. Гэтэл Америк юу мэдэж Хорвоо ертөнцийн амьдрах ёстой Жам, Хуулийг тулгах ёстой, загварчлах ёстой юм бэ? Яагаад бүгд тэдний онолоор явах ёстой юм. Тэд онол гаргалаа гэхэд өөрсдийн онолоо гаргах нь мэдээж, тэдний амьдардаг орчин, иддэг хоол, хийдэг үйл, цаг агаар Монголоос өөр. Үүнийг Монголчууд дуурайгаад хоорондоо хуваагдаад байх нь ёстой түвэг л байна. Монголчууд өөрийн нутаг оронтой, өөрийн Тэнгэрээс оноосон үүрэгтэй, өөрийн иддэг уудаг юмтай, өөрийн ёс заншилтай үүндээ тааруулаад өөрсдөө амьдрах хуулиа гаргаж ч чадсан, мөрдөж чадсан Буурлуудтай хүмүүс.
Өөрсдийн Буурлуудаа дуурайгаад идээд явсан бол манайд Диабет, цусны даралт ихсэх, ходоодны хавдар, шүдний өвчин мэтээс авахуулаад мэдэх ч үгүй байх байсан.  Хүнийхнийг дуурайгаад яаж байна бүх л өвчин нялхс нь хүртэл туслаа. Одоо байтлаа бүр Цагаан будааны орны халуун орны хүүхэн дуурайн иддэг уудаг болох нь. Өөрийнх царайг хүртэл хар л даа. Тийм Сайхан байна уу???  Баахан урт настай Сульдакууд болох гээ юу? Сульдак байснаас богино насласан нь Дэлхийд тустай. Монголчууд мах иддэг нь ҮНЭН, гэхдээ МАХАА маш Маягтай иддэг байсан юм. Энэ мах идэх маягийг л сурах хэрэгтэй дээ.
Тэр хүүхэн өөрийн орны нутагтаа л таарсан хоол хүнсээ сайн ярьж байнадаг. Тэнд амьдарч үзээгүй байж хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөгөөд яахав. Та огт өөр байгаь цаг ууртай, өвчний өөр микров, бактертай оронд амьдардаг гэдгээ санавал яасан юм. Халуун оронд байдаггүй, Хүйтэн оронд л байх тэсвэртэй микроб, бактерууд ч байдаг юм шүү.  За бүр идэх юмаа болийл доо. Тэгвэл та тэр их багштанд Сайхан Хонины арьсан нэхий дээл бэлэглэл дээ. Өмсөөрэй хайрт багш минь гээд. За нээрээ амьтны арьс болохгүй билүү, тэгвэл хөвөнтэй зузаан ӨМД хийгээд явуул. Өөрөө та өвөл Монголдоо нимгэн цамцтай явж байж ойлгомоор байна уу??? Яагаад халуун орны хүмүүс маш их халуун ногоо хэрэглэдэг вэ?  хэрэгтэй болоод л тэрдээ. Тэгтэл Монголчууд тэгтэл халуун ногоогүй болоод байсан учир юув.
Намайг ногоо иддэггүйг гайхсан Японууд яагаад өндөр том болсонг гайхдаг юм. Тэгвэл миний ногоо иддэг дүү нар яахаараа жижигхэн болчихсон юм.
Монголчууд бид ӨӨРТӨӨ ИТГЭХ, ӨӨРТӨӨ НАЙДАХ, ӨӨРСДӨӨ ХИЙХ ЦАГ ИРЖЭЭ. Хичнээн удаа халуун будаа идэхэв. Одоо бол харьцангуй Монголчууд өөрсдөө хийх боломж бүрдсэн гэж би боддог. Хамаг юм хаалттай байсан Социалист нийгэм унаснаар маш олон хүн гадна дотноос сурч, боловсорч чадсан гэж бодож байна.
Угаасаа, төрөлхөөсөө сэргэлэн толгойтой билээ Монголчууд. Одоо ганц бид ЭВ НЭГДЭЛТЭЙ болох л хэрэгтэй байна даа. Үзэл бодлоос болж хэрэлдэж зодолдож байсан ч ҮНЭН гэдгийг таниагүй байсан байжээ. ҮНЭН гэдгийг таньж чадсан, мэдсэн бол хэн ч байсан нэгдэхээс, бие биенийгээ ойлгохоос өөр арга үгүй. Биднийг эвдрэлцүүлж, хооронд нь алалцуулчихаад л ирээд эзэн суух Гадныхан хүлээж ядаж байна. Хоюулаа хамт хоолтойгоо нийлээд тэдний хоол болсон нь дээр үү? хоюулаа нийлээд хоолоо өөрсдөө идсэн нь дээр үү? Одоо бүр зарим нь 21-р зуун Хятадын зуун гэж хөөрөөд өнөөх Америкаа ч тоохоо больж олноороо хүүхдүүдээ Хятад хэл сургах болжээ. Тэгээд тэр Хятадын чинь Хаан нь хаанаа буучаад байгаан. Сүнстэй орон нь дээр үү? сүнсгүй орон нь дээр үү? Манай Хааныг амьд байх үед ХЯТАД гэж яал уу билээ, ХААН маань эргээд ирсэн байхад Хятад гэж ёстой яал уу л байна.
Монгол орныг Хятад эзэллээ гээд Тэнгэрийн итгэлийг даагаад аваад явж чадах үндэстэн үү? Хаа сайгүй газар ухаад тоншоод, үржээд хамаг эх байгалийг устгах учраас үеийн үед энэ газрыг Хятадаас хамгаалж ирсэн юм.  9 мөрний Сав, эх ундрага, Дэлхийн Цэвэр усны амин Сүнсийг МОНГОЛЧУУД хамгаалдаг юм. Монголчуудыг устгалаа гээд Хятад хамтдаа сөнөнө, Дэлхий устана. Монгол Бөөг эртхэн Дэлхийд таниулж байсан нь дээр дээ!
Догшин зэрлэг онгон ариун Лусын Амин Сүнсийг Монгол БӨӨ л тайтгаруулж тахиж, ундаалж байх заяатай, жамтай, учиртай Хуультай юм. Бусад Дэлхийн бүх БӨӨ, бүх шашин нийлээд гуйгаад түүнийг эзэмших эрх үгүй билээ.
Хятадын эрин байх байсан бол Хаан маань бууж ирээд яахын.  Хуц гээд л буугаад ирчээд байгаа юм даа. Мөнгө, эдийн засаг их хөөцөлдсөн хамгийн олон хүн амтай газар хүн нь хүнээ барьсаар дуусах жамтай. Ардчилал эхэлсэн зах зээл чөлөөтэй болсон хоёрхон сая хүн амтай байсан МОНГОЛ улсаа харчих. Тэгвэл үүнийг хөгжүүлэх тэрбум давсан хүн амтай Хятад улсыг яахыг та нар боддоо. Машинд дайруулсан бяцхан хүүхдийг харсаар л үхүүлэх хүн чанар үнэргүй энэ улс, угаасаа мөнгөний Донтой энэ улс хэрхэн ялзрах нь мэдээж. Өөрөө өөрсдийгөө барьж идсээр л байх болно доо. Үүнийг та нар дэлхийн шинэ эрин болж, шинэ эрнийг ийм новшнуудын гарт өгөхийг хүсээ юу??? Тэнгэр зөвшөөрөхгүй.
Хаан маань хэний төлөө, юуны төлөө бууж ирсэнг та нар одоо бас ухаарцгаа. Тэр Дэлхийн төлөө, Ирээдүйн төлөө, Хүн чанарын төлөө бууж ирсэн. Гэтэл Монгол хүн бол хүний газар байхдаа ч хүний амийг аврахын төлөө үхэж чаддаг юм. Солонгост хүний амийг галаас аварцгааж, бас үерт автагдах эмээд туслаад өөрөө амиа алдсан, малынхаа төлөө, бэлчээр нутаг, байгалийнхаа төлөө удаа дараа машин хаагаад амиа өгөх Монгол хүн бахархалууд олон бий. Монгол ингэсэн гээд бичигдэж байхад Хятад хүн яаж байна. Нялх хүүхэд дайрагдахад харсаар хэд хонуулж байна, нялх үр дайрчаад нэмээд дайрч байна, Байгаль сүйтгэхээр машинаар хүн дайрч алж байна. Ийм Тэнгэр газар шиг ялгаатай хүн ардтай улсуудын хэнийг сонгож шинэ эриний хувь заяаг атгуулах гээв.
Би бүр онцгой анхааруулж хэлье. Хужаа нарын энэ жишээ, Монгол хүний энэ жишээ баримтуудыг сонин эх материалтай нь баталгаажуулаад хоёр талд харьцуулахаар тавиад Дэлхий нийтэд зориуд тавьчих. Хэн нь хэн бэ гэж нэг хараг дээ. Эртнээс мэдэж авч байг Дэлхийн ухаантнууд.
Манай Монголчууд дариухан нэгдэх хэрэгтэй. Бас ядаж байхад Нямдорж, Энхбаяр хоёр хоорондоо хонь чонууд болсон гэх юм. Хонь чонууд биш, чоно чонууд болсон байна. Жигтэйхэн л хамт байсан биз дээ. Эсвэл энэ хэвлэл мэдээллийнхэн хүний хооронд яс хаяад байдаг юм уу. Чаддаг мэддэгүүд нэгдэж, Монгол улсын төлөө амьдралаа зориулахгүй бол цаана чинь Бар, Арслангууд чонуудын зодооны сэг зэм дээр найрлах гээд отож байгааг анхаар. Монголд одоо чоно нь ч, хонь нь ч хэрэгтэй байнадаг. Хэдхэн хүн амтай улс шүү дээ. Хэдхэн хурууг 1 хурууг 1 сая хэмээн тооцвол 10 хуруу ч хүрэхгүй нь 5 хуруу ч хүрэхгүй шүү. Хятад хэдэн хуруутай байна тэгвэл. Хоёр гуравхан хуруунууд минь та нар минь лав хамгийн хэрэгтэй Эрхий, Долоовор, Дунд хуруу гэдэгт би итгэдэг. Энэ гурван хуруу байхад хүн их юм хийнэ дээ. Харин нэг хуруу нь дахиад тасарвал нилээн бэрхшээл учирна.
Солонгост нэг сайхан сэтгэлтэй эх оронч хүү Монголчууддаа З.Бат-Отгоныг урин лекц уншуулахыг хүсчээ. Мааааааш зөв, би бүр энэ хүүтэй уулзах юмсан баярлалаа гэж хэлэх юмсан гэж бодсон. Гэвч баахан хаалт саад гарч, мөн түүнийг Бат-Отгоноос мөнгө авч хуйвалдсан гэж гүтгэсэн гэх юм. Зүгээр байгаарай хөөш, авсан ч байсан яадын??? Худлаа юм ярих гээ юу???  Хий юм тавьж дуулах гээ юу? Понаграмм билүү юу гэдэг гэлээ тэрийг би амаа хөдөлгөн дуулахгүйгээр дуулж болдог юм байна гэж бодсон нь зөв байх. Тийм хүмүүс очоод дуулж болоод байхад яагаад Буурлуудын сургаалыг тайлбарлах хүн очоод ярьж болдоггүй юм. Яадаг юм бэ? Бат-Отгон маань Сорхагтани хатны номыг тайлбарлаа л биз. Түүнийг илүү мөнгө олчихлоо гэж хардаад байхаар өөрсдөө тайлбарлаад тавих нь яагаав. Хийгээд, хэлээд чадчихсан юманд бүү атаарх. Тэр судрыг бүр Монгол хүн бүр судалж, Монгол хүн бүр мэдэх ёстой болохоос хэн нэгний хувийн өмч биш. Тэр бол Монгол өвөг Дээдсүүдийн алтан сургаал. Тэгэх тусам маш хурдан тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.
Хэрвээ би эрт Бат-Отгон гуайг таньдаг байсан бол өөрийгөө судлуулчихаад гэдсээ илээд хэвтэж байхгүй юу. Миний хэлэх гээд, ярих гээд ээрч муураад бичээд байгаа юмыг ямар  сайхан эмх цэгцэнд оруулаад, бичээд та нарт тайлбарлаад өгсөн байх болоо. Гэхдээ мэдээж яг өөрөө БӨӨ биш болохоор буруу ойлгосон, буруу бодсон юм бий. Тэр бол нээээг их сонин биш залруулаад л болоо. Хаантай уулзаад өөрийн нүдээр хараад, чихээр сонссон бол Бат-Отгон Удган надаас хамаагүй дээр тайлбарлаад биччихсэн байгаа.
Хатны номыг уншаад ойлгох хүн ховор гэдгийг би сайн мэднэ. Ялангуяа эртний хэллэг ихтэй, шар судрыг бол тэгж нэг ойлгочихоор аавын хүү, ээжийн охин цөөн шүү. Түүнийг одоогийн Монгол хэлэнд дөхүүлээд үндсэн санааг нь гаргаад өгнө гэдэг бол мундаг юм. Энэ хүний хүчээр л тэр судрыг сонирхох хүн нэмэгдсэн гэж би боддог. Тэрнээс тэр ном дэлгүүрт байж л байдаг, тэр болгон хүн ойлгодоггүй л байсан даг. Хэдхээн хүн л өмчилчөөд тэрүүгээрээ эрдмийн зэрэг хамгаалах гээд л яваад байсандаг. Нийтэд суртчилаад сайн түгээн дэлгэрүүлэх ямар ажил хийсэн юм бэ? Энэ олон жилд гэтэл Газтай ганц ундааг сарын дотор л хүн бүр мэддэг болдог биз дээ. Зүтгэл үгүйлэгдэж, бас санаа танигдаж байгааг харж болно.
Би энэ номын үргэлжлэлүүдийг хэвлүүлэхэд хэцүү байгаа тухай дээр дурдаж байсан. Гэтэл олон хүн тэр номыг нь хэвлүүлэхэд түмний хүртээл болгоход нь туслая, мөнгө цуглуулж хандив өргөе гэсэн. Би тэр хүний эхнэртэй нь уулзуулан энэ тухай хэлүүлсэн бөгөөд та хүсвэл бид туслахад бэлэн хэмээсэн боловч эдгээр номуудыг хэвлүүлэх хүсэл үгүй бас цаг нь болоогүй, олон хүн ирж ашиглаж бизнесс болгох гээд байгаагаас болгоомжилсон тухай сонсов. Тэгвэл яагаад өөрөө дараад байгаа юм бэ?
Эрхээ аваад л хэвлүүлээд байхгүй түүнийг тайлбарлалаа, хялбарчлалаа хэмээн түрүүчийн хүмүүстэй нь барьцалдаж байгаа нь ойлгомжгүй. Хэн ч мэдээж ориг эх хувийг нь бас  уншихыг хүсдэг. Харин хэн ч өөрөө өөрийнхөөрөө тайлбарлаж болно. Энэ хугацаанд маш хангалтгүй хандаж энэ номын үнэ цэнийг даран бууруулж хүмүүст муу суртчилсан байна хэмээн Хаан хилэгнэсэн билээ. Хаан өөрөө тайлбарлах гэж биш та нар бүгд мэддэг уншдаг, тайлчихсан байх ёстой байсан хэмээсэн шүү!
Энэ сөрөг нөлөөнөөс болж  Хатны номыг өөрөө бичээгүй гэж буруутгах, Библи дуурайсан гэх мэт хандлага их байгааг анхаар! Хаан ном өөрөө бичсэнг та нар мэднэ. Гэхдээ энэ бүхнийг үгүй болгон алдсан тэнэг бас нэг Хатны алдааг засан Сорхагтани хатан сэргээн бичиж Мөнх Хаандаа барьсан байдаг. Энэ тухайгаа ч өөрөө бичсэн байгаа. Гэтэл түүнийг заавал л бичээгүй болгох хэмээн зүтгэн Хубилай Хаан хэсэг эрдэмтэдтэй хамт номыг Хатан руу илгээсэн гэж зөрүүдлэнэ. Өөр ном илгээсэн байвал яахын??? Тэр эрдэмтэд нь бичих нь яасын??? Хувилай өөрөө бичих нь яагаав??? Гадны судраас энэ тухай уншсан эдгээр хүмүүс гадны тэр л хүнд итгэх хирнээ Монгол Хатандаа яагаад итгэж болдоггүй юм.
Гадны хүн Монгол төрийн алтан ургийн бүх нууцыг мэдэж байх албатай юу??? Албаар түүнд худал мэдээ өгсөн байвал яахын??? Хатныг тоохгүй буруутгаж мэднэ гээд тэр үеийн нөлөөтөй Хаанаар хамгаалуулан энэ яриаг зохиосон улс төрийн бодлого байвал яах юм??? За бүр бичсэн нь сонин биш байлаа гэхэд түүнийг Өнөө үед хүргэсэн арга нь гайхмаар биш үү. Түүнд нь үнэнч байгаад өдий хүртэл аваад ирсэн Нүрзэд агсны удам судар аугуу биш үү??? Хааны ч бай Хатны ч бай аль нь байлаа гэсэн түүнд бичсэн нь ҮНЭН байвал яахын.  Иймд шалих ялихгүй шалтагаар дарах гэж оролдох хэрэг үгүй. Түүний дотор юу бичсэн нь сонин болохоос хэн бичсэн нь сонин биш. Үүний оронд дотор бичсэнтэй нь хэлэлцэж мэтгэлдэж байвал дээрсэн.
Энэ олон Христын гадны шашныхан хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг шиг юм болох нь. Зүгээр байгаарай Хөөш, Би өөрийн нүдээр Монголын нууц товчоо Библийг хуулсан зохиолыг батласан нь гэх шатааж хаямаар ном худалдагдаж байхыг харсан шүү номын сангуудаар. Худалч хүнд эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо суувал хүүхэд гардаг гэж Библид бичжээ. Гэтэл энд Эр Эм хоёр хүн хоорондоо гэрлэж Үртэй болжээ хэмээн Монголын Нууц Товчоонд өгүүлжээ. Энэн шиг баримт хаана байна яг хуулж өөрчилж бичсэн байгаа биз дээ гэх нь халаг, бүр тэгэхээр шинжтэй бичсэн байсан даа. Хүн бол Хүн, Түүх бол түүх Малуудаа хол очиж хотондоо майл гэмээр л байлаа. Би бүр заргалдмаар санагдаад байдаг юм тэдэнтэй.  Түүнтэйгээ адил бас Сорхагтани Хатанг маань бас Хрисчин байсан гэсэн дээ. Түүний номыг бас Библээс иш татсан гэж майлах байтугай Хуцдаг болоод байна лээ. Зүгээр байгаарай Та нар.
Мөн сүүлийн үед Япончууд болохоо байгаад Монголд өөрийн Буддын номлолоо оруулахаар санааширч ирдэг болсон бөгөөд  Тэдний хэлсэн нь юу гээч: Тэр Япон Будаа нь бүр Нар, Сарыг атгадаг бөгөөд бүх юмны хамгийн Дээр байдаг Бурхан гэж донгосдог болжээ. Бөө мөө бол юу  ч биш доодын доод шатных нь гэдэг болжээ. Нан мёо хоорэн кэ гёонууд Зүгээр байгаарай хөөш, өөрсдөө нутагтаа л тэгдэг юм байгаа биз.
Гэхдээ би бодлоо. Манай Хааныг маань сураггүй алга болсон нэг самурайгаа Монголд ирж ЧИНГИС ХААН болсон гэдэг хүн тэнд их. Гэтэл Аянгат би чухам Япон орноор хөндлөн гулд тэнүүчлэн  олон газрын халуун рашаан онсенд орж явсан хүн шүү дээ. Тэр байтугай Тэр Япон Будаагийн ногоон баримлыг ойроор харсан, тэр нан мёо хоо рэн кэ гёонуудын хоёр өдрийн мөргөлд бөгсөө банз болтол суусан, тэдний гурван хүнийг Монголд ирэхэд нь орчуулагч хийгээд давхиж явсан хүн шүү би. Нээрэн одоо бодоод байхад түүний үнэн идэвхитэн нэг өвгөн надад хэлэхдээ хэдэн оноос ч билээ  Японоос Баруун тийшээ  миний энэ номлол шилжинэ, дэлгэрнэ гэж Япон Будаа нь айлдсан гэж байсан юм байна шүү. Би таг мартаж. Бараг л монгол хамгийн анх удаа би тэднийг монголд ирэхэд нь орчуулж байсан юм. Надтай гурван жил хиртэй хөөцөлдөөд юм хийж өгөхгүй болохоор салсандаа.
Аягүй бол энэ тухай түүхдээ бичихгүй бол намайг Чад хийсний дараа энэ Монгол Аянгат манай төлөөлөгч, энэ хуралд суусан бөгөөд орчуулж байв. Худлаа гэвэл зураг нь энэ. Зураг нь нээрээ байгаа ш дээ яанаа хэхэхэ. Ингэж манай Монгол Будаа Японоос Баруун зүг үнэхээр дэлгэрч Монголд дэлгэрчээ гээд унах нь байна. Тэгвэл яг л миний энэ жишээ Сорхагтан Хатанд тохиох нь ямар ч эргэлзээ үгүй. Сорхагтани Хатан дэлхийн олон орноор явсан шүү.  Хамгийн сүүлд жил хагасын өмнө  авга нөхөр тэр хоёр манай Монголд ирсэн бөгөөд би хальт очиж уулзсан. Хөөрхий хоюулаа бүр миараад бөөн хавдрууд болон эмнэлгүүдээр өчнөөн юмаа авахуулсан гэсэн. Ямар арчаатай ганган хоёр байлаа даа. Хоол нь хамгийн чанартайг иднэ, өглөө өдөр орой яг номоо уншина. Элдэв сүлжээний лаг сайнуудыг уудаг байсан. Надад хүртэл эхийн эхсээс гаргаж авсан хамгийн сайн гэх өндөр үнэтэй эмнээсээ бэлэг гэж өгч түүнийг ууж дуусаад уутыг нь усаар зайлаад нүүрээ угаагаад байвал бараг л нярай болно гэсэн ш дээ.
Тэр хоёр шиг тийм лаг юм идэж ууж, хэрэглэж, тэгж шүтдэг номоороо бол өндөр насалж мөд үхэхгүй үнэн тасархай баймаар ч хавдар гээч даанч худлаа гэдгийг нь үзүүлсэн дээ. Гэтэл нөгөө хоёр хөөрхий минь шүтлэгтэй тулдаа л талийгаач болсонгүй гээд явж байсан.
Одоо ч бараг түрүүчээсээ Чад хийж байгаа байхоо. Баримт гээд цуглуулбал би тэр хоёртой уулзан хамт тэр сүмд нь хонож, тэр нэг ламтай танилцан зургаа авахуулсан. Тэднийг ирэхэд би Монголоороо дагуулж явсан орчуулан байсан зураг нь бий. Авгай нөхөр хоёр намайг дахин Японд очиход ирж уулзсан хамт зугаалсан зураг нь бий. Буудалд бид хоносон, өвгөнтэй нь чалчин би архи хувааж уусан зураг нь бий. Яанаа яанаа яанаа хэхэхэ. Бүр балрахын байнадаг.  Баахан эд мөрийн баримтуудтай яваа нөхөр байна даа.
Мартсанаас би энд ирээд хамгийн аймаар чалчаа эртэй бүтэн дөрвөн цаг хамт байж уур хүрч байснаа бичиж байсандаг. Тэр намайг дагуулан хотоор явахдаа хичнээн хүнд миний найз хүүхэн гэлээ дээ. Тэгтэл саяхан нөхөртэй минь таарчээ. Хүүе чи нөгөө сайн Монголын нөхөр нь үү. Авгай бид хоёр чинь айдаа мөн ч  сайхан найзууд шүү гээд л авч өгсөн байна лээ. Яанаа яанаа яана даа. Зургаа авахуулаагүй нь их юм. Ямар нэг үйл явдал, учрал тохиол гэдэг ийм л осолтой шүү дээ. Хэн ч юу ч гээд гүтгээд бичиж болдог, юунд ч ашиглаж болно. Аянга би гудманд тээглээд унахад зургийг нь аваад Аянга согтуу явав гээд бичвэл Та нар Тийм байна. Бүр газар унаж, аймаар уужээ л гэж итгэх болно.
Аянга би чинь хааяа бас нилээн хамаагүй хүн олон жил таараагүй сайхан найзтайгаа таарвал тэвэрч аваад л үнсэхээ тоохгүй хүн. Арзайтал инээгээд л бариад авах сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн. Гэтэл эмэгтэйг үнсэж байвал Лесби гээд эрэгтэйг үнсвэл нууц амраг нь гээд бичих нүү???  Мэдээ мэдээлэл гэж нэг талаас асар хортой, асар аюултай. Нэг хүний түүх байтугай бүхэл улсын Түүхийг яаж ч эргүүлж мэдэхээр гэдгийг Хүн мэддэг л байх хэрэгтэй. Сүүлд над Японоос Монгол хүн надад энэ Япон Будааны шүтлэгтэн түүнтэй улайран маргаж Монголчуудыг доош хийсэн тухай бичсэн юм. Япон Будаа гэж би л бичээд байгаа болохоос нэг нэртэй шүү. Японы Будда гэсэн үг. Нэгэнт Будда биш юм чинь Будда биш Будаа байсан нь дээр.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.