Энэ өдөр буян үйлдэх гэгчийг бузгай үзүүллээ дээ. Нөхөр маань эндхийн тосгоныхоныг мэрэгжлийнхээ дагуу үнэгүй үзэх өдөрлөг зохион байгуулсан бөгөөд өдөржин юм болж одоо Гэгээн тэр хоёр 11 өнгөрч байхад ирээгүй л байна. Тосгоны төвд олон хүн байсан учраас нөхөр завгүй, Гэгээн хэдэн залуутай тоглоод завгүй тул над хийх ажил байхгүй болмогц тэр тосгоноос гаран зах руу ойтой газар луу орж, баахан холдон ганцаар сайхан тэнэв. Тэр сайхан байгальтай газар байсан тул би хуураа хуурдан буучихав. Тэнд бас нэг тосгоны айлын нөхөр гараараа мэндчилээд байхаар явж очин жаахан ярилцав. Түүний зургийг тахиануудтай нь авч өгөв. Ганган тахиануудтай бүдүүн эр байлаа. Бүдүүн эр бид хоёр найз болов. Бүдүүн найзын минь гурван хүсэл лавтай биелэг хэмээн би түүний гэрийн хашаанд нь бөөн энерги буулган, Тэнгэр Дээдсүүдээсээ гуйн миний бүдүүкаг сайхан амьдралтай болгож өгөөрэй гэж хүслээ.
Ойд бараг гурван цаг дуу дуулан, хуурдаж Тэнгэртэй ярилцан байгаад нөхөр хүүхэд дээрээ очтол тэд намайг алга болсныг ч мэдээгүй завгүй байв. Мөн би энэ өдөр машиныхаа хөгжмийг чангалан хүмүүст Лхавгаагийн "Сар шиг хол нутаг" дууг сонордуулав. За даа Монголоо бид гурав янзтай сайхан сурталчилсан гэж бодож байнадаг. Дээр, дооргүй бүх Монголчууд энэ өдөр энэ улсын хүмүүст буяны ажил хийлээ.
Энд орой шоу болно гээд тайз, сандал зассан тул би тэнд сууж байхад нутгийн хэдэн охид ирж нэг нэгээрээ миний хажууд суун зургаа авахуулав. Намайг гадаад гэж мэдсэн юм байлгүйдээ. Тэгэхээр анх ирснээ бодвол би цагаарчээ. Тэр охид нэг нэгээр ирж зургаа авахуулахад Би биш Хаан сууж байв. Тэр инээмсэглэн ирсэн Охин бүрт бэлэг шивнэн домнож байв. Тэд мэдэхгүй л дээ. Гэхдээ Хаан нэгийг нэр нь түгсэн сайхан хүн болоорой гэж нэгийг нь сайн нөхөрт гарна гэж, нэгийг нь жаргалаар бялхаг гэж мэтээр л шивнээд тэдэн лүү шившээд байлаа. Үнэгүй бөгөөд өгөөмөр бэлэг өгч гарваа.
Харин орой би ядран машиндаа суун байхдаа Нар луу санамсаргүй харав. Нар ёстой нэг сүртэй юм болов. Тэр хавьд байсан үүлнүүдтэйгээ цахилгаан цахиж буй мэт гялалзан дохиж, харлаж цагааран анивчиж, маш их дохио өглөө надад. Миний kамерны цэнэг дуусч байсан тул би далд тавьсан байв. Нар дахин маш хүчтэй цав цагаан туяа цайртал тэр хавиа алга болтол илээгээд дахин анивчин хар цагаанаар жирэлзэн дохив. Хайран сайхан дохилт вэ? Би өмнө нь ерөөсөө харж байгаагүй гайхамшиг харсан учир сандран гүйж самераа авч суутал Тэнгэр Ээж дуу орж ирэн дуулж гарав.
Ингээд жаахан үлдсэн цэнэг дуустал жаахан юм авав. Өмнөх бичлэгүүд нь урт учраас би тайрч мэдэхгүй байна. Харин сүүлийн бичлэгт Тэнгэр ээж өөрөө орж ирэн Тэр туяанд таарсан явсан бүхэнг бас ерөөсөн юм. Дээд төрөлд оруулна, аз жаргал өгнө гэх мэтээр ерөөсөн. Эжий үг хэлэхэд Туяа улам хүчтэй тархан сарниж байв. Үнэхээр хүчтэй аугуу юмаа. Өнөөдөр энэ дэлхийн хүмүүсээс хамгийн азтай нь энэ туяанд дайруулан явсан юм. Энэ туяанд дайруулсан хүмүүст гайхалтай аз таарах юм уу, алтан заяанд очих болно.
Нөхөр, би, Дээдсүүд маань энэ өдөр ёстой Монгол хүний буяныг энэ орны энэ тосгоны хэдэд үзүүлэх шиг боллоо. ТЭНГЭР ИВЭЭГ!!! өөөөөөөөө зузузузу арай буруу бичлэг нь орчихож, Тэнгэр ээж маань хүмүүсийг ерөөж, үгээр нь цацраг нь улам цацарч байгаа нь биш байна ш дээ. За одоо яахав яахав. Энийг чинь тавих гэж хичнээн цаг ядаргаа болсон юм. Нэг нөөц бичлэгт л байж байхаас. Шалгалт ирвэл үзүүлэхээс дээ яршиг зүгээр.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.