Өөр асуултууд бас байсныг нь харалгүй өнгөрөөсөнд өршөөгөөрэй.
Delgermaa Erka ЗА амар байнуу Дээдэс минь.. Би бээр Монгол хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулан алдартай бараа болгохыг ихэд мөрөөдөн явдаг билээ. Энгэснээрээ бид уул усаа ухалгүйгээр тайван замаар энх сайхан амьдрах боломжтой гэж би бодож байна. Та энд дэм болж өгнө үү. Гялайлаа.
..... За яахав бодлыг чинь тольдлоо. Алдартай бараа гэгч нь нөгөө брэнд гэж би ойлголоо. Элдэв үг ч их сурлаа би. Тэгээд чи юугаар гэдгээ хэлсэнгүй учир би юу хэлэхэв дээ. Алдартай Бараа гэгчээсээ өмнө Алдартай Толгой, Чадлаараа гайхуулбал бүгд анхаарна уу гэхээс Бараа гэдэг бол балчир оюунтай хэдхэн хүний хэрэгцээг л хангадаг эд чи мэднэ үү. Хаан би Хүч Чадал, Оюун Ухааныг л дээдэлдэг дэмждэг билээ. Элдэв бараа, эд хогшлийг сонирхдоггүй билээ. Миний Аянгат л сонирхож амттан байвал долоож үзэж, бараа байвал үнэртэж үзээд ялгаж салгаж магадгүй, түүнтэй ярьвал ойлгож магад юм байна.
Mandakh Naraa Дээдэс болоод бусад маань ийм асуулт тавьж байгаад ѳршѳѳгѳѳрэй. Онгод тэнгэрүүдийг Буддын шашны номоор бол орчлонгийн буюу амьдралын хүрднээс хальж гараагүй, эх болсон 6 зүйлийн нэг гэдэг. Тэгээд хүн болж тѳрсний учир нь орчлонгийн хүрдийг гэтэлж, нирваанд хүрэх гэж үздэг. Үүнийг хэрхэн ойлгох вэ?
November 10 at 10:54pm · LikeUnlike
....Үр минь Буддын шашин болон миний Тэнгэр үзэл хоёр тэс өөр билээ. Гарцаагүй ганц Үнэн бол Тэнгэр шүтээн. Сүнс, Онго шүтээнийг өөрсдийн үзлээрээ л тайлбарлаж байна даг. Өнгөрсөн зуунуудыг ноёлон номлосон тэдний номлол одоо тэгээд танай замбативд Үнэн гэдгээ хир таниулж байнав. Үр дүн нь Хаана байнам. Монгол мөхөх болсон шалтгааны үйлийн үрийг тарьсан хэмээн би буруутгадаг юм. Будда Монгол хүн үү? Будда Монголд төрөө юу? Будда Монголд амьдарч үзээ юу? Будда Монголд үхээ юу? Харин Эзэн би өөрөө Хөх Монголд төрж, өсч, амьдарч, үхсэн хүн дээ. Та нар ч гэсэн нөгөө хөрш айлынхаа амьдралыг бүрэн сайн мэддэг үү.
Хамт үргэлж амьдардаг уу? Будда хонь маллаж үзсэн үү? Будда морь унаж салхи татуулан давхиж, улс орноо хамгаалан улаан цусаа урсгаж байв уу? Буддан билэг тэмдгийг та нар нэг хар. Тэр бясалган, хаашаа ч хөдлөлгүй л сууж байсан. Суусаар л байна, Суух ч болно. Түүнийг дуурайсангууд нь Сүм дуган бариад эхнэр хүүхэд, элдэв амьдралаас тусгаарлагдаад л ном уншаад л сууж л эхэлсэн. Суусаар ч өдий хүрлээ. Суусаар тэд юутай болов хэлээд хараад харьцуулна биз. Тэд өөрсдөд нь биед амар, амгалан тайван боллоо ч бусад ард түмэн олныг гэгээрүүлж гийгүүлж, гэрэлтүүлж өгсөн нь Хаана байна. Лам хэмээх мэрэгжил л бий болгосноос биш бүгдэд хүртээсэн ёс заншлыг нь хэлчих гэмээр байна даа.
Mongoloo Ts Эх дэлхийдээ тухтай морилж байна уу, Дээдэс минь. Бүдүүн зүрх гаргаж асуухгүй бол боломгүй асуулт байна. Төөрч будилж яваа биднийгээ түнэр харанхуйгаас аврахаар Дээдэс залран буусан нь юутай зол гэмээр. Гэвч та яагаад энэ цаг үеийг сонгон байж залрав? Үүнээс эрт яагаад заларч болоогүй вэ? Алтан ургийнхан хаан суудлын төлөө алалдан тэмцэлдэж, эв хүчийг алдаж, харь Манжийн дарлалд орсноор энэ бүх доройтол эхэлсэн бус уу? Түүхийг шүүх эрх байдаггүй гэдэг. Үрс биднийгээ ийм тавилан туулуулах далд шалтгаан байгаа болвуу? Өвгөд дээдэсийн буянаар Монгол түмэн одоо сэрэж сэхэвч, дэлхийн бусад үндэстэнг хэрхэн дагуулах вэ? Дээдсийн үед хүчирхэг морьт цэрэгтэй байлаа. Харин бид өнөөдөр юутай билээ? Давъя гэвэл давашгүй даваа үгүй хэмээн та сургасан байдаг. Давах аргийг бидэндээ чиглүүлэн зааж хайрлана уу.
...... Үр минь болох болохгүйг нүдээрээ харж, биеэрээ туулж, зовлогоо зулгаан байж ойлгох нь та нарын онцлог байх болжээ. Алтан Ураг гэдэгт хэнийг хэлэх тухай би хэлсэн. Алтан ураг байлаа ч хэнийг сонгохыг ард түмэн Хуралдайгаар мэддэг байлаа. Шунал ихдэж, оюун баларч, бурууг хүсвэл дээр дооргүй хэрхэхийг бүгд хартугай! Хэн Ухаан гаргасан нь дийлдэг юм. Миний үед хүчирхэг морин цэрэг байсаан. Тэгвэл өөр бусдад ч биднээс илүү тоотой, биднээс илүү зэвсэгтэй, биднээс илүү алдартангууд бас л байсан бус уу.
Тэр морин цэргүүдийг Хүн л толгойгоороо удирдаж хөдөлгөдөг юм. Тэнгэрт сүсэглэн, үнэнд итгэн, үзэл бодолдоо үнэнч, эвтэй байвал ялдаг бус уу. Тэнгэр нь таалаад Тархиа цэнэглэ гээд байхад морин цэрэг мөрөөдөөд суух хэрэг үү. Энэ одоох замбад чинь Морин цэрэг шиг хэрэггүй цэрэг хаа байна??? Гартаа үзгээ барь, оюунаа хурцал, Мэдээллээр Дэлхийг эзэл гэж хэлээд байгаа бус уу. Түүхээ сэргээ, Үнэнийг өгүүл, Батал, Худлыг бут цохь гээд байгаа бус уу. Өөрсдөдөө итгэж чадахгүй, өөрсдөөрөө бахархаж чадахгүй бол ямар ч даваа байтугай довыг ч давна гэж үү.
Хэрхэн дэлхийгээ сөнөөхгүй амьдрах аргыг нь зааж өгч байвал бусад үндэстэн дагах бус уу.
Undrah Zagarhorloo Агуу Дээдэс, Аянга Удган минь амар байцгаана уу? Би саяханаас тэнгэрийн зарлигийг мэдэж, удганы блогийг уншиж эхлээд удаагүй байгаа билээ. Тийм болохоор Хаанаасаа жижигхэн хувийндуу шинжтэй асуулт асууя. Өршөөгөөрэй. Яваандаа арай өргөн хүрээтэй асуулт асуунаа. 1. Мөхөс би харь оронд эрдэм сурахаар ирээд удаагүй байгаа билээ. 2012 оны 12 сард Монголдоо очих хэрэгтэй болов уу, яах вэ? 2. Манай хамаатан садан дундаас уг авч бөө болсон хүн одоогоор байхгүй байгаа. Өвгөд буурлууд маань буух цаг нь болоогүй байгаа юм болов уу, арай ч мартана гэж байхгүй дээ тиймээ? Дээдэс минь болчимгүй юм асуусан бол өршөөгөөрэй.
………..Үр минь Чи Дэлхийн хаана ч байсан 2012.12.21 ны Морь цагт Монгол цагаар шүү. Тэнгэрт сүсэглэн чин хүслээ хэлж болно шүү дээ. Энэ дэлхий нэг л нартай, нэг л сартай нэг л гэр орон. Бүх л Дээдэс буух алба үгүй бөгөөд улс орныг төхнүүлэхэд хүн бүр өөр өөрийн чаддаг чаддаг ажлаа хийдэг шиг Онгод Тэнгэрүүд өөр өөрийн ажлаа бас хийдэг. Хэрэв та нар элгээрээ энх амгалан, төрлөөрөө түмэн амгалан байвал өндөр дээдүүдийн чинь буян хишигээ хүртээд л байж байна гэж ойлгох хэрэгтэй.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.