Sunday, November 13, 2011

ХААНЫ ОНГОНЫГ НЬ БИШ ОНГОДЫГ НЬ ОЛБОЛ ЯАСАН ЮМ БЭ?


Сонин дээр ингэж бичжээ. Одоо Монголд айлчлаад байгаа зөн билгийн тулааны ялагч юм.
Зөн билэгч Мохсем Норузи монголд хөл тавьсан даруйдаа монголчуудаас маш сайхан энерги мэдэрч байснаа орчуулагчаар дамжуулан хэллээ. Тиймээс монгол түмнийг эзэн Чингис хаан шигээ, түүний баатар цэргүүд шиг хийморьтой байхыг ерөөлөө. Мөн монгол иргэний дээшилж дэвших, монгол улсын гэрэлтэй ирээдүй маш ойрхон байгааг харж байгаагаа зөнч хэллээ.  Дашрамд дурдахад Тэрбээр монголд хөл тавьсан даруйдаа манай улсын газрын зургийг олж өгөхийг хүсчээ. Ингэснээрээ тэрбээр эзэн Чингис хааны онгодыг олж чадах байх гэж хэлсэн байна. Ямар ч байсан Чингисийн онгоныг хаана байгааг мэдэх мэдрэмж төрлөө гэжээ.

Овоо муу олиггүй гар байгаа биз дээ. Орж ирэнгүүтээ л Хааны онгоныг хайдаг.  Түүний тухай сонинд бичсэнг уншив. Харин доор нь Монголчууд коммент бичжээ. Тэд дийлэнхи нь Хааны онгоныг хөндөхийг эсэргүүцсэн байхыг харав. Хаан уншаад эдгээр Монголчууддаа баярласан ч Төрсөн нутаг газар шорооноосоо ч илүү миний онгонг хайрладаг юм байна Монголчууд. Харин Хаан нь тэр газар шороогоо өөрөөсөө ч харамладаг гэдгийг мэдэх болов уу гэж билээ.  Би Махсэмийн зургийг харлаа.  Огидос хүрсэн бөгөөд Хар тал руугаа хүн байлаа. Ингээд би Чингисийн Монгол группдээ орон Гэрлийн дайчдаа хэр бэлтгэгдэж байгааг шалган энэ хүний зургийг мэдэрч тодорхойлолт өгөхийг хүслээ. Тэд ч янзтай байсан шүү.
Махсэм минь хирээсээ хэтэрсэн юманд санаархаж байгаад Мах Сэг болов доо. Монголчууд та нар нэг сонин юманд дүгнэлт хийгээд үзэх хэрэгтэй. Сүүлийн үед чухам 2012 онд дэлхий сөнөнө гээд л шуугиад байгаа. Маxсэм маань ч тэр 12 онд дэлхий яахыг Тэнгэр л мэднэ би мэдэхгүй гэж байгаа биз дээ! Тэгсэн хирнээ Монголын ирээдүй бултайгаад гэрэл анивчаад байгааг хэлжээ.  Өмнөх Мэхди ч бас хэлсэнг та нар мэднэ. Дэлхий сөнөх гээд байтал Монгол яахаараа гэрэлтээд байгаа юм бэ? Яагаад сүүлийн үед энд тэндхийн Бөө, Лам, Үзмэрч, Мэрэгч, Төлөгч нар Монгол руу ар араасаа ирэх болов. Бодоцгоо! Олцгоо! Ойлгоцгоо!
Би эндүү сонсов уу яав? Махсэмтэй уулзахад 180 доолуур, засал хийхэд хэдэн доолуур гэчихвээ. Бурзайх байтугай цэцэглэчих юм байна доо. Харин Хаан маань Монголчуудынхаа өмнөөс Үнэгүй өөрийгөө засах арга, Үнэгүй заслын үйлчилгээ, Үнэгүй ухуулгын хичээл, Үнэгүй ухаарах Ухаан заагаад л байв. Гэтэл тоодог амьтан ховор, хэрэгжүүлэх амьтан ховор, тэр байтугай уншихаас уйтгартай гэх эмэгтэй хүртэл гарч ирэв. Бүүр бэлнийг бэлдээд өгчих гээд Чингисийн группд орчихоод донгосоод дундуур тархиа гайхуулаад сууж байх юм.
Тэгэхээр Чингисийн групп гэж нэг юм бий.  Энд Миний блогийг уншаад санаа сэтгэл нэгдэн, Тэнгэрийг суртчлах, гэгээрэх чин сэтгэлтэй хүмүүс л цугладаг групп байгуулагдсан юм. Бусад бөөгийн блог адил цэцэрхэж хэрэлдэж, муудалцаж хараалцаж байх орон зай үгүй учраас Уншигч нар бодож байж түүнд орохыг хүсээрэй!
Аянгат болон Хаан энэ хүмүүстээ тусгай үйлчилгээ үе үе явуулдаг бөгөөд  мөн даалгавар өгдөг билээ. Уншиж судлах, ярилцах, бие биендээ мэдээлэл солилцох гэх мэт.  Мөн Тэнгэрийн үйлийг өөр өөрсдөө туршин Нар, Сарны зураг аван Тэнгэр Монгол Газар үгийг амьдралдаа хэрэглэн Худал, Үнэнийг нь өөрсдөө биеээрээ шалган баримтжуулж байгаа зоригтой хүмүүс юм. Иймээс Та үл итгэгч, хүний мууд дурлагч, эргэлзэн тээнэглэзэж байгаа бол энэ группт ормоор байна гэж хүсэлт бүү явуулаарай. Тэнд үнэндээ таны орон зай байхгүй. Тэгээд ч Тэнгэрийн онгодууд тоглоом биш. Хэн юу гэв, яав бүгдийг мэдэж байх тул амнаасаа болоод дэмий юманд орооцолдож, өтөлж зовох хэрэг үгүй. Мэдээгүй байж байгаад талийгч болбол дээр зүгээр. 
Уг нь хоюулаа л талийгч болох ч гэлээ Тэнгэр уг нь нэг удаа гараа сунгаад, Ухаараадах туслая гэсэн билээ. Түүнийг нь буруугаар мушгиад байвал таныг аварч байх ямар ч ял үгүй билээ Тэнгэрт. Хааны айлтгал Тэнгэрийн Гэрлийг унш. Хийх ажилгүй, хэлэх үгүйгүйдээ түүнийг бичээгүй.  Та нарыг аваръя, хамгаалая хэмээн хандсан билээ.  Учир нь энэ бол тоглоом огт биш.  Тэгвэл энэ группын хүмүүс нь яах вэ? Эд бол эртнээс биеэ бэлдээд, биеэ гэрэлд дасгаад, Ухаараад өөрөө өөрчлөгдөөд байгаа хүмүүс учраас яах ч үгүй. Улам л сайн болно.  Энэ хүмүүс өөрсдөө биеэрээ батлан үгийн ид шидийг үзэн, хоорондоо туршлага солилцож ажил хийж байгаа хүмүүс.
Тэнгэрийг шүтэж түүний үгийг дагадаг ч  заавал энэ группт орох гээд байх хэрэг ч үгүй. Энэ группынхэн бол Тэнгэрийн үйлд би өөрийн гараар, биеэр, сэтгэлээр туслаж оролцоно, заавал нийгэмд тустай үйл хийе гэсэн хүмүүс билээ. Та нийгэмд тустай биш зөвхөн өөрт ашигтай  үйл хийх бол тийшээ орох шаардлага үгүй.  Өөрт ашигтай ашиглаад өөрөө гэгээрээд биеэ засч чадаж байвал болоо шүү дээ. Харин энэ группынхэн бол өөрөөсөө гадна нийгэмд Монголд зүтгэе гэсэн хүмүүс цуглаж байгаагаараа онцлог юм. 
Тэд ер нь сарын хооронд л үр дүнг нь үзээд өөрсдөө биеэрээ мэдээд, урам ороод, бас ихийг илүүг эрэлхийлж байгаа учраас Хаан болон би тэдэнд тусгай цаг гарган, харилцан, асуулт хариулт явуулан мөн Бөөгийн талаар мэдлэг өгдөг билээ.  Иймд энэ группд сонирхож юм уу тохиолдлоор бүү элсэхээр ороорой. Мөн энд орох үгүйгээ шийдэхийн тулд та блог сайн уншиж ойлгосон байх ёстой.  Хэрэв та бүгдийг ойлгоод л шийдвэл орж болно.
ЗӨН БИЛГИЙН ТУЛААН гэж үнэн завтай, мөнгө, нэр алдарт дуртай хүмүүсийн сайхан ажил байх юм. Уг нь Тэнгэр тэдэнд шид хайрлахдаа зөв юманд хэрэглэ гэж явуулсан юмсан.  Манайхан Бөө нарыг  одоо бүр: "Тийм л мундаг юм бол Зөн билгийн тулаанд ороод ялчих" гэх болжээ.  Том гаралтай Бөө нар харин: "Тийм л мундаг юм бол шууд амиараа дэнчин тавиад Далдын шидээрээ байлдчихья. Хэн хоёрын хооронд аяган доторхи Аалз тааж суухын" гэдэг юм даа. Үзмэрч нар л тэрийгээ хийж байвал барав гэж. Үзмэрчид ч бас тийм мундаг юм бол Улс эх орондоо хэрэгтэй юманд авьяасаа гаргаж баймаар. Би нэг худал хэлэмгүй л хүнээс тооны машинч Сарандавааг хэрхэн зөн билгийн тулаанд мөнгөөр ялсан бөгөөд одоо юу хийж байгаа тухай нь сонсоод их гайхаж байлаа.
Гэхдээ би тэр хүний тэр тулааны тухай  нэвтрүүлгийг сонирхож үзэж байгаагүй учраас түүний авьяасыг өөрөө бол мэдэх юм алга. Харин би түүний бичсэн хогийн номыг бол уншсаан. Баахан энд тэндээс мөнгө хэрхэн олох тухай номнуудыг л хуулаад бичсэн байсандаг.  Хэрэв ном их сонирхдог уншдаг хүн бол тэр өгүүлбэр хаана аль номноос байлаа гэдгийг санана.  Монголчуудад оюун ухаанд нь хэрэгтэй нэг өгүүлбэр бичихэд яадаг байнаа гэж би бодсон учраас түүнийг үнэхээр тухайн үедээ 10 гаран сая төгрөг өгөөд нэр алдар олж авахаар ялсан тухай Үнэн байх магадлал өндөр гэж дүгнэсэн. За гэхдээ очоод тооны машиндуулаад Үнэнгээ олдог хүн байж ч болох учраас өөрсдөө шалгаж үзнэ биз. Би бол сонссоноо болон өөрийн дүгнэлтээ л бичсэн учир энэ бол нэг их ач холбогдолтой зүйл биш. Хэрэв миний энэ сонссон Үнэн байдаг бол Сарандаваа чухал биш би тэр Монголын Зөн Билгийн тулаан гэдгийг л зад шүүмжилмээр байгаа юм.
Яагаад хүнд хэрэгтэй асуултууд асуухгүй дандаа Аяган доторхи Аалз таалгаж байдаг юм бэ? Мөн яахаараа дандаа гадны орны Үзмэрчдийг авчирч Монгол хүмүүний тархийг угаан, хармааг хоослоно вэ?  Тэр Иран  МахСэм  Чингис Хааны ОНГОН биш ОНГОДЫГ олвол яасан юм бэ? Би түүнд зориуд зургаа, номоо өгөөд үзье. Таадаг, хардаг юм бол Хараадах даа, Үзээдэх дээ, Тэгчихээд ОНГОН гээд ам ангайгаад үзээдэхдээ гээд түүнтэй уулзуулахаар хүн гуйтал базарваани мөнгийг нь дийлэхгүй Тэнгэрийн амьтан бололтой.
Хүний нутагт шагайнгуутаа эцэг Дээдсийнх нь Онгоныг хайдаг тэр хэн бэ? Тийм чадалтай юм бол Аянгат миний багшийг  гүйцэхийг нь харах юмсан ёстой. Бүхэл бүтэн улс орны Хааны онгоныг хайх Тэр ХАР ЗАСАЛЧ  засал хийлгэгч чамаас юу хайхыг мунхаг оюундаа тунгаа. Тэр араас нь хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөөд байгаа нөхдүүд. Зарим нь бүр ийм л оюуны доройтолд оржээ.
Гадны ийм хүмүүст хөлөө хугалах шахан гүйж, хэлээ дэвсэх шахам долигночихоод Монгол хүн гэхээр л худлаа, худалч болгодог нь юуны учир вэ?
Мөн Хааны онгонг Бурхан Халдунаас оллоо гээд л бичиж. Тэр нь Монгол эрдэмтэд гэнэм.
Хаан:
Үхсэн сэгийг хайхаар                                                               
Үнэн сургаалыг нь хайхад Яана хэмээсэн билээ.
Надаар өөрөөр минь олуулмаар байна уу?  Оллоо гээд яах билээ. Өөрөө би ухвал яах ч үгүй ч, Өрөөл бусад  ухах байтугай Хэлбэл Үхлийн муухайгаар тарчилж үхэж ч дуусахгүй, үндэс угсаа, удам судраараа бултаараа бузар чамтай хамт тонилох болно гэсэн дээ. Хэрэгсүүр хөндөөд өөдөлсөн хүн байвал олоод ир гэсэн шүү.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.