Хэд хоног өнөөх л тогны асуудлаас болж бууж ч, номоо бичиж ч амжсангүй хайран өдрүүд өнгөрлөө. Хүнд суртал, авилгал, ёс суртахууны доройтолд орсон энэ газрыг хариуцах эзэн даанч байдаггүй нь харамсалтай. Бүтэн хоёр жил жирийн ард бид хөөцөлдөөд асуудлаа шийдүүлж чадалгүй баахан доромжлуулан дарлууллаа. Хаашаа хандахаа ч мэдэхгүй нь. Хууль дүрэм ч байдаггүй бололтой. Хотод ижийндээ хэд хоноход хүнд байна. Би хөв хөдөөний хүн болчихож. Хот орж ирээд л бие даагдахаа болин, бөөн хар энерги дунд хавчуулагдах юм. Харин хот газар ирснийх бичлэгээ танаж, хасуулан жаахан цэгцлүүлж авлаа. Гэрээсээ Тэнгэр эцэг өөрийн биеэр буян хишиг, заяа дуудаж өгсөн идээ боовноос нь авчирч намайг ойлгон туслаж, дэмжсэн бүхэнд энэ бичлэгтэйгээ тарааж өгөхөөр ирлээ.
Хамгийн түрүүнд миний аавын ажилд хамт ажиллаж байсан нэг том дарга бий. Миний аавыг өнгөрөхөд ах дүүс нь, найз нөхөд нь биднийг хамт оршуулсан байхад ганц тэр хүн л надад нэг удаа маш том тус хүргэж байсан. Би тэр хүнийг ном бичихдээ заавал нэрийг нь оруулж, яаж тусласанг нь бичнээ. Тэр хүн одоо лав тэтгэвэрт гарсан байгаа. Үхсэн амьдыг нь бүү мэд. Гэхдээ л тэр хүн маш хүн чанартай, эгэлгүй хүн байсан болохоор би заавал очиж аавынхаа тухай ярин, аавынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Би хамгийн түрүүнд тэр хүнд Тэнгэрийн тэр том хишгийг алтан заяа өгөх ёстой тэр шид шингээсэн хишгийг өгөх болно.
Мөн миний ажлын босс намайг хоёр жил тэнүүлэн эрхлүүлсэн тэр алдартай ардын эмч Дарь эхэд, бас аав шиг минь надад хандсан бас нэг тасархай танхай сайхан багшдаа өгнө. Тэд миний хамаатан ч биш, хөндлөнгийн хүмүүс ч гэсэн намайг хүүхэд шигээ бодсонд л би баярлаад бахархаад байгаа. Надад тэгж хандсан юм чинь өөр бусад хичнээн олон түмэнд чин сэтгэлээсээ туслаа болоо. Цэвэр монгол зан төрхтэй, гайхамшигтай хүмүүс. Тэд маань намайг удган болохыг зарим нь эсэргүүцэж, зарим нь ер ойлгохгүй байна гэж байсан. Тэгсэн ч надад халуун дулаан үг хэлж, зовж явахад минь хайраар, халуун сэтгэлээр намайг шагнасан.
Бас Зэв жанжины хүүд би найз минь байж, хүнд хэцүүг надтай хамт туулсанд баярлалаа гэж мэхийгээд түүнд номыг маань хариуцах, бусад бүх бичлэг, Чингис хааны холбогдолтой мэдээллүүдийг минь авах, хэвлэх эрхийг нь өгнө. Тэгээд л би явах болж дээ. Би сэтгэлийн өртэй байсан бүхэндээ сэтгэлийнхээ бэлгийг барих болсондоо үнэхээр их баяртай байна.
Хааныхаа хамгийн түрүүний захиасуудыг түмэнд хүргэх болсондоо баяртай байна. Хаан маань дэлхийн дархалсан газрыг төрийн мэдэлд шилжүүлэхийг надад даалгасан билээ. Хичнээн зуун, мянганы дараа ч энэ газар дэлхийн түүхийн оргил газруудын нэг гэгдэн, түм буман айлчлан, түм буман хүслээ шивнэн, түм буман сэтгэлээ сэргээх газар болох ёстой. Даанч тэр төр нь хаа байгаан болоо. Надад итгэх болов уу яах бол. Бүү мэд.
Б. Хүрэлтогоо "ЧИНГИС ХААНЫ АЛТАН АЯЛГУУН НУУЦ" номыг өнөөдөр уншаад би мэл гайхав. Энэ номны "ДУУН БАРЬСАН ЭЛЧИЙН ҮГ" хэсгээс миний бичлэг дээрхи юмны тухай хэллэгүүдийг олж мэдлээ. Би бичлэг дээрхи гайхамшигуудыг гайхан биширч, дээдсүүдийгээ л зүггүйтэж, надад гоё юм үзүүлж байна гэж бодсон юмсан.
БИЧЛЭГ ТОВЧ ТҮҮХ:
Манайх шувуудтай учир битүүлгээр холбогдож өчнөөн адал явдал өрнөсний дараа бид тэдэндээ дассан билээ. Бяцхан түшээ нутаг буцах дөхсөн учраас шувуунуудаа санана гээд бичлэг анх хийсэн боловч анзааралгүй хоёр сар өнгөрчээ. Би санамсаргүй тэр бичлэг үзэж байгаад гэрлэн хүрээг анзааран зурагтандаа хийж үзтэл гайхамшигтай гоё гурвалжин гарсан байсан. Хаан маань надад гурвалжины тухай мэдэхийг сануулан би энд тэндээс уншиж байсан ч бодитоор ингэж байна гэж огт санаагүй. Гайхсан би маргааш нь дахин шувуунуудын бичлэг хийхээр гартал Хаан намайг хэнгэрэг авчруул гээд өөрөө сайхан нарлаад суучихав. Хэнгэрэг ч ирэн тэр гадаа пажигнуулан, би хавийн хүмүүсээс санаа зовон ичиж байсан ч тэр үгэнд орохгүй бөөл гээд Нарангийн буурлыг бичлэг хий гэсэн юм.
Тэнгэр маш цэлмэг байсан бөгөөд нар луу харуулахад өнгө өнгийн гэрэл цацарч, гайхалтай юмс би үзсэн. Буурал, дээдсүүд орж ирэн тааваараа баахан яриад Хаан орж ирлээ. Хаан Монголчуудад хандан хэдэн үг хэлэн, намайг үүнийг хүмүүст мэдүүл гэж үүрэг өглөө. Мөн маргааш хуягтайгаа бууж бичлэг хий гэв. Орой нь би ээж нараа буулган, тэдний хүч чадлыг гайхан биширлээ. Өдөр нь аавуудаа буулгасан. Энэ бүгд бичлэгт бий. Харин удахгүй Ерөн есөн тэнгэрээ буулгах даалгавар авсан билээ. Тэр үед бичлэг бас хийнэ.
За ямар ч гэсэн буурлуудынхаа буянаар би хүн царай алдан нэг их гүйж хариасангүй тэд өөрсдөө надад эд мөрийн баримтаа бэлэглэн, намайг шалгах гэж хүмүүс ирэн хэл ам татаж чангааж, миний доторхийг дурандсангүй. Тайван амгаланд дуртай надад энэ чинь их таалагдлаа дээдсүүд минь. Одоо харин үл итгэгсэд, гүтгэгсэд та нар эдгээр бичлэгийг ийшээ, тийшээ явуулан элдэв бодист дүрж шалган үнэн худлыг нягтлах нь та нарын ажил. Би бол зөвхөн Эзэн ЧИНГИС хаанд чин үнэнч, Хөх Монголдоо хайртай өөрчлөгдье, өвөг дээдсээ хүлээн зөвшөөрье, Хөх Монголоо мандан бадруулая гэсэн сайхан сэтгэлтэй, чин шударга хүмүүст л бөөлөн, өндөр дээд өвөг дээдсүүд, аав ээж нар, Чингис хаантай уулзуулах болно.
Харин турших гэсэн, сонжсон, хүний мууд дурласан, хэл амаа билүүдсэн хүмүүс хол байхыг хүснэ. Яагаад гэвэл өвөг дээдсүүд, миний эцэг эхүүд хүний бодлыг уншдаг, доторхи санааг нь нэвт хардаг, намайг хамгаалдаг, өмөөрдөг, хайрладаг бас дэндүү догшин бөгөөд намайг мэдээгүй байхад л тэд нар шоглочих учраас ухамсраараа өөрсдөө өөрийгөө хамгаалан хар муу санаатай бол холхон байх нь өлзийтэй шүү гэдгийг анхааруулж байна. Энэ бүхэн тоглоом биш. Аюултай. Хар санаа яван хатна гэдэг. Энэ их энергийг зөв авч, зөв ухаарч, зөв залж, зөв амьдралдаа хэрэглэх хэрэгтэй. Та нарт ч ийм их энерги байгаа. Бүгд цуглаад нэг болж чадвал ямар гайхамшиг бүтэх бол.Яагаад гэвэл та бид Хөх Монголчууд, Хөх тамгатангууд, бидний өвөг дээдсүүд бүгд ижил гэдэгт итгэцгээ. Хоорондоо эвтэй, хүчээ, энергээ нэгдүүлцгээе. Яагаад заавал Монголчуудад Тэнгэр эцэг ийм бэлэг өгсөнг ухаарцгаая. Бүгд сайн, мууг өөрийн зөн совингоороо, зүрх сэтгэлээрээ мэдэрцгээе.
Нэг сонин юм нь монголчууд их зөн билэгтэй гэж яг үнэн байх. Сүүлийн үед би хотоор халтайчихаад л явж байхад зарим хүмүүс их л гайхсан юм уу, танимхайрсан, юу билээ гэсэн шиг их хардаг. Энэ бол гарцаагүй зөн билэг. Нойрсож байгаа зөн билгээ сэргээцгээе. Тэртээх өмнөх зуунуудад бидний өвөг дээдсүүд биенийгээ таньдаг, холбоотой байсан нь гарцаагүй болоод л тэд юу билээ гэж зөн билгээрээ харж байгаа биз. Уул усаа. Хад чулуу, хар хэрээ хэн юу ч байлаа хайрлаж, тэдний тухай бодоцгооё. Таны чихэнд шивнэх юмуу, нүдэнд харагдах, сэтгэл зүрх чинь өөрөө өөртэйгөө ярьвал та өөрийгөө галзуурч гэж бүү бод, харь гаригийн хэн нэгэн гэж бүү бод, танд сайн сайханг л шивнэж байвал тэр чинь таны өвөг, дээдэс чинь, Хөх мөнгөн тэнгэр чинь гэдэгт итгээрэй.
Энэ бичлэг нь хассан хэдхэн минутын бичлэгүүд болно. Хэдэн цагаар, энд тэнд бөөлөх бүрд авсан бичлэгүүд байгаа. Бид энэ бичлэгүүд хуурамч биш гэдгийг албан ёсоор шинжлүүлж баталгаа авахаар гадаад, тоног төхөөрөмж сайн гадаад оронд хандах гэж байна. Хэр хугацаа ордог, яаж шинжилдгийг би даанч мэдэх юм алга. Манай эх оронд ч байдаг үгүйг нь мэдэх юм алга. Байдаг бол шинжлээрэй.
Ямар ч гэсэн би Чингис хааныхаа нэрийг барин, Хөх Монгол улсын нэрийг барин, Өөрийн аав, ээжүүдийнхээ нэрийг барин худал хуурмаг зүйл бичиж, худал хуурмаг зүйл хийгээгүй гэдгээ тангараглаж байна. Цаг хугацаа бүхнийг илчилнэ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.