Нөхөр маань намайг үнсчихээд л албандаа явлаа. Мөн ч олон жил бид хоёр жаргал, зовлонгоо хамт хуваалцаа вэ? Түүнийг хараад өрөвдчихлөө. Тэр одоо намайг сайн ойлгодог болж, надад санаа нь их зовдог болсон. Тэр жилийн өмнөөс Христчин байхаа больсон. Бурхангүй үзэлд бөмбөгдүүлж, тогоонд нь буцалсан бид хоёр бол эцэг, эхийнхээ адил л бөө байтугай лам хувраг ч мэдэхгүй өсөж, хүмүүжсэн. Тэр байтугай бидний аль ч талд хамаатан лам ч байгаагүй. Харин ардчилал ирсэнээс хойш би ямар ч байсан болохгүй, бүтэхгүй юм болбол ном сонин уншуулан даатгадаг олны жишгийг даган энд тэндхийн хийд дуганд өргөл өгч, жилийн засал элдэв хэрэгтэй гэсэн бүхэнг л хийлгэж баахан ном уншуулдаг болов.
Тэгсэн ч би гүн сүсэг бишрэлгүй учраас сүүлдээ сайн л байвал аль нь ч яахав гээд л хэн сайн гэснээр нь засал хийлгэн гэрээ, ам бүлээ даатгана. Муслим манай энд ойрхон байсан бол би ч гэсэн очиж мөргөх л байсан. Нөхөр маань Христчин болж би түүнийг номоо сайн унш, мартав гээд л номоо уншихыг нь сануулна. Харин би өөрөө алганы хээ, мэргэн цэцэн, бөө, лам, христ бүгдийг нь л нэг дор амжуулна. Тэр байтугай өөрийгөө бөө болох тухай сонссон ч ойлгодоггүй байлаа. Хүлээлгэж болдог гэж сонсоод л чухам хүлээлгүүлэхээр бас өчнөөн л засал, мөнгө төлөн элдэв ёслол хийлгэсэн ч бөөг ойлгодоггүй. Бид л сайн болж, нөхөр хүүхэд л сайхан амьдарч байвал хэнд юу өгөх нь ямар хамаа байна л гэж бодно. Өөрөөсөө илүү хайртай хүүгийнхээ амь насанд л хамгийн их санаа зовон, тэрний төлөө их ч засал хийлгэсэн. Тэгээд л аргалаад л яваад байж болдог л гэж бодон итгэнэ.
Харин зээгээ алдаад, араас нь манай халуун бүлийн зургаан хүний амь жагсаад байгааг сонсоод л сандарч энэ асуудалд нухацтайгаар хандаж үзэхээр шийдлээ. Үнэхээр энэ бүгд бөөтэй холбоотой юу үгүй юу, биднийг бөө болох ёстой гэж ганц л удганаас сонссон болохоос бусад нь хэлээгүй болохоор өөр олон хүнээс асууж тодруулах, магадлах, эсвэл нээрээ л тэр удган биднийг хорлосон уу үгүй юу, тусалсан уу үгүй юуг мэдэх, ямар аргаар энэ бүхнээс салах вэ? гээд л бүх л шашнаар бас явав. Нөхөр ч яахав Христчин болохоор байнга л сүмдээ очиж залбирна. Зээг өнгөрөх үед болон өнгөрсний дараа би ямар олон хийдэд очиж ямар их ном сонин уншууллаа. Бүр гэртээ лам нарыг сүргээр нь авчирч ном уншуулсан шүү дээ.
Тэгсэн ч миний зээ өнгөрсөн. Тэр удгандаа хүртэл очиж зээгээ даатгасан ч өнгөрсөн юм даа. Хэд хоноод манайхаас шувуу салахаа байж хашгирч эхлээд л би 19-50 руу хүртэл утасдаж асуув. Шашны лавлах, лам нараас асуулаа мэддэггүй ээ. Ингээд хэд хэдэн чадалтай гэж олонд танигдсан бөө дээр очиж байж тэд нэг л хариулт хэлж байж итгэн хүүгээ бөө болгохоор яарч бэлдэж эхэлсэн. Нөхөр ч энэ үед зээгээ алдаж сэтгэлээр унан хайртай өргөсөн эцэг Исустэйгээ муудчихсан байв, бас өөрийнхөө омог бардам, хамгийн итгэлтэй бодит байдал, өндөр гуншинт мэрэгжилтэнгүүд нь ямар хоосон, хоёр хүний нүүртэй, худалчыг өөрийн чихээр сонсон, биеэр үзчихсэн учраас хүүгээ бөө болгохыг урдах шигээ тас хорьж чадаагүй.
Хүү маань бөө болсон тэр өдрөөс л бидний амьдрал тэр чигтээ хүссэн ч хүсээгүй ч өөрчлөгдсөн. Гэсэн ч нөхөр маань бүтэн таван сар шинэ амьдралдаа дасах гэж бүх л бэрхшээлийг туулсан. Тэр бөөг шашин шүтлэг л гэж зүтгэсээр, өөрөө өөрийнхөөрөө эсэргүүцсээр манай гэр бүл хоёр хуваагдан хэдэн сар хүйтэн хөндий дайны байдалд байж билээ. Тэр стрэссдсээр тэсэхээ байн архи уун агсан тавьж, онгон шүтээн рүүгээ салаавч үзүүлэн “Май та нар би та нараас юу ч гуйж амьдраагүй, бас юу ч гуйхгүй” гэж баахан дөвчигнөж билээ. Харин ердөө маргааш өглөө нь машин нь аваарт орж, түүний өөрийнхөө нэрээр овоглосон нохой нь үхэж, нэг өдрийн дараа би талийгаач болох дөхөн өөрөө шүтээндээ мөргөн өршөөл ирж энэ хүнийг л үлдээчих оронд нь намайг аваач гээд уйлж байсан нь санаанд орлоо. Би өргөлөө өгчихөөд урд дүүгийндээ амьдарч байя, энд байж чадахгүй нь гэдэг байж билээ.
Сүүлдээ бид хоёр гадны хүн сонсвол үнэхээр гайхмаар хэрүүл хийв. Нөхөр маань сүүлдээ “Чиний хүүхэд чинь бөө боллоо” гэж миний муу өрөвдмөөр хувь тавилантай ямар ч гэмгүй хүүг минь зүхэв. Би ч мөчөөгөө өгөхгүй. “Чинийх биш юм бол чи тэр дотор нь ороод байгаа өөрийнхөө өвөг дээдсүүдийн сүнсээ миний хүүгээс ав чи, өөртөө юм уу, өөрийнхөө дүү нартаа буулгахгүй юу чи. Хэн тэд нарыг миний зөвшөөрөлгүй миний хүүг эзэгнэ гэсийн. Танайхныг үзэн ядаж байна. Тэд нарыг болиулаадах, бид дуртайдаа бөө болоо юу, миний хүү Апгарын арван баллтай төрсөн хүү, энэ ертөнцийн хамгийн сайхан, хамгийн хөөрхөн хүү, танай өвөг дээдэс миний хүүгээс зайлахдаа нэг эрхтэнг нь ч гэмтээж болохгүй шүү. Тэгсэн байвал чамайг зөрүүлээд би өөрөө ална гэж мэдээрэй гэж хэрэлдэж байлаа. Харин нөхөр нутгийн тахилганд явж ирэхдээ төрөл арилжаад ирэв. Чухам л нутгийн тахилгийн үеэр багшийн үзүүлсэн шидийн гайхамшигийг ярин, хүүгээрээ, өвгөдөөрөө бахархдаг болон дахин Христ гэж нэг үг дуугарахаа больсон юм даа. Хүүгийн минь буурлууд олон гадаад хэлээр маш цэвэрхэн ярьж биднийг гайхшируулж билээ. Хадам буурлууд маань бидэнд хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ бас л их зовлон туулжээ. Бид ч их будилсан. Уурлаж, уйлж, инээж, баясаж, гайхан биширсэн өдөр хоногууд бас л түүх болон ард үлдсэн байна. Хүүгийн буурал нэг удаа хадам аавын шүдийг хуруугаараа чимхээд л суга татаад авч өгч бид маш их гайхан, цус гарсан уу, өвдсөн үү гээд л их сонин байсан. Цус ч гараагүй, өвдөө ч үгүй байсан нь гайхмаар. Би л лав чадахгүй ээ. Тэр аль хэдийн өөрийн үнэнч нөхөдтэй болсон.
Дараа нь би бөө болох гэж бас бөөн адал явдал үргэлжилж байж манайхан одоо бүгд буурлуудтайгаа дасчээ. Манайд одоо гэнэт гэрэл асаж унтрах, зурагт асч унтрах, утас дуугарах, хөлийн чимээ гарах, юм унах шөнө хуур, хэнгэрэг сонсдох, хүний яриа сонсдох, хурхирах дуу гарах энэ бүхэнд бид бүгд дасчээ. Нөхөр маань инээмсэглэн буурлууд томоотой байгаарай гэж, тэр байтугай бид бөмбөлөг бас гэрт авчирч тавин буурлууд энүүгээр тоглоорой гээд л орхиод явдаг болжээ. Хааяа намайг гав ганцаар гэртээ үлдэн түүхээ санан бичихэд хажууд хөлийн чимээ гаран, шал дуугаравч надад саад хийхгүйг хичээнэ. Харин түүхээ бичээгүй үед элдэв юм асуун, миний бодлыг шоолон инээж, байнга ярилцана. Өөрийн дүгнэлтээ бичих үед ихэд анхааран уншиж, буруу бичвэл компьютер гацах юмуу, бичсэн алга болох гэх мэтээр мэдэгдэнэ.
Тэгэхээр би тэднийхээ хяналт дор л болсон явдлуудаа тоймлон бичнэ. Би худлаа юм бичих эрхгүй. Өнөө өглөө Хаан маань ирснээ мэдэгдэж “Охин минь сэтгэлээ чанга барь. Хүнд хэцүү юм их сонсох нь” гэж анхааруулав. Таны тулаан сайн болов уу дуусаа юу гэхэд? Үгүй бусад овгийн буурлууд тэнд байна. Энэ гурван өдөр чам уруу том хаялга ирэх нь би өөрөө хамгаалах болно. Хар хүчнийхэн хаа сайгүй чамайг хайж эхэлжээ. Одоо чи буугаад нэг хүнтэй уулз гэв. Би бөөллөө. Их л хөгшин бүүр маш хөгшин хүн ирсэн. Гэхдээ тэр өөрийгөө Бүтээгч л гэж хэлэв. Бүтээгч гэж юу байдгийн, юу ч бүтээсэн юм хэн мэдэхэв дээ. Тэр миний номны тухай ярилцаад хэмжээнээс хэтэрсэн нууцыг чи одоохондоо бичиж болохгүй гэж анхааруулав. Би аль нь нууц, аль нь нууц бишээ мэдэхгүй ээ. Би шинэхэн бөө юу ч чадахгүй, мэдэхгүй гэхэд. “Чи бусдаас тэс өөр, бусдаас онцгой, тэнгэрийн элч гэдгээ сана. Бусадтай адилхан цэцэрхэж байх шаардлага чамд байхгүй. Чи өөрөө өөрийнхөө түүхийг, өөрийнхөө чадварыг өөрөө л бүтээнэ. Хүн болгон энэ замбативд төрсөн өөр өөрийн үүрэгтэйн адил бөө, удган бүр өөр өөрийн тавилантай. Хийх ажил үүрэгтэй. Хийх болон хийхгүй эрх, үүрэгтэй байдаг. Танай удам угсаа бол тэр онцгой эрхийг нэр төртэй, үнэнч шударга биелүүлдэг бахархалтай овог аймаг. Чи бол тэнгэрийн бөөгөө бүү март, битгий жижиг сажиг хүний бие хаатай ноцолдож цагаа үр. Хүний зовлонтой зууралдах үүрэгтэй бөө нар зөндөө байгаа. Өөр өөрийнх нь отог аймгийн бөө удгад руу нь явуул. Чи өөр юманд биеэ бэлдэх ёстой” гэв. Аан даанч хэд хоног бүү хүн хүлээж ав гээд байсансан. Тэр ээлжит даалгавруудаа өгчихөөд мордлоо. Хэн юм болдоо энэ Бүтээгч гэдэг буурал нь. За хэн нь ч байсан яахав. Лав том хүн юм байлгүй дээ.
Би бичсээр өлсөж ядарчээ. Амрах далимдаа ном уншив. Тэгж байтал амиа хорлоод байгаа хүүхдүүдийн тухай унштал дотор муухайран огиулж гарлаа. Бас яачих ваа юу болохоо байв гээд номоо шидтэл дахин унш гэв. Нүд анигдан нэг хүн уурсан, ихэд догдлон: "Охин минь чи хурдан маш хурдан суралцах хэрэгтэй. Арван гарагт энэ судраа дуусга. Аль хэдийн тэр бэлдэж эхэлжээ. Чи энэнтэй дайтах учраас бэлд" гэв. Би өөрөө дахин нөгөө номоо уншив. Тэр хүүхдүүд Шилэн нүдлэн, амиа ар араасаа хорлох болжээ. Дандаа балчир өсвөр хүүхдүүд. Хаа байгаа газрыг нь мэдлээ би. Гэсэн ч би айж байна. Би яаж дайтах юм бэ? Тэнд чинь дандаа залуу сайн цусаар сэлбэсэн байна. Тэхээр их хүчтэй гэсэн үг. Би айгаад байнаа. Би чадахгүй өөр бөө удганууд байлдах байлгүй дээ гэхэд "Хар сүнстэй, хар шидтэй алалцах Есөн шидтэн байх ёстой. Тэд чамайг өөрсдөө олноо" гэсэн. Гэсэн ч би айж байна. Тэр харагдахгүй үзэгдэхгүй аймаар юмтай чинь би тэгээд хаашаа харж байлдах юм бэ? Тэрний оронд харагдаж, үзэгдэх энэ дэлхийнхэнд чинь солиотой, худалчаа дуудуулсан нь дээр юм байна.
Би номоо л бичвэл болоо биз дээ гэхэд: "Чи дахиад бод, унш" гэв. Айсан ч гэсэн уншлаа. Тэр хүүхдүүдийн тухай амиа хорлохоор биш ээж, аавын хайртай хүүхдүүд амиа хорложээ. Юу гэсэн үг вэ? Ямар зэвүүн хулгайч вэ тэр муу хар шидтэн. Миний хүүхдүүд шиг нялхаараа сайхан амьтдыг яаж чадаж байнаа, ямар муу зэвүүн новш вэ? Гэнэт хамаг юм хөдөлчихлөө. Хэрэв миний оронд миний зайран хүү тэдэнтэй тулалдах болбол би яахын. Тэсээд сууж чадахгүй нээ. Тэрний оронд би өөрөө хүүгээ хамгаалан ядахдаа нэг маажаад ч юмуу, хазаад үхэх хэрэгтэй, үхсэн ч тэрнээс салахгүй хачиг шиг наалдаад тамлах болно доо гэж уур хүрлээ. Би заавал тэрнээс тэр хүүхдүүдийн амийг нэхэх болно доо.
Тиймээ би юу сурвал тэрийг дийлэх болоо. Би яах ёстой вэ? юу ч гэсэн шалавхан энэ болсон явдал орчин цагийн домог үлгэрийг үтэр түргэн хүмүүст хүргэх хэрэгтэй. Би ганцаараа түүнтэй дайтахгүй нь мэдээж. Миний өвөг дээд буурлууд, Чингис хаан минь, миний амилуулсан аминууд надад туслана. Тэгээд тэд өөрсдөө хийхгүй намайг хий гэсэн нь бас ямар учир вэ? Би оюун ухаанаараа дайтах нь тодорхой ч яаж дайтадгийг огт мэдэхгүй байна. Юу судлах вэ? Чингис хаан намайг заавал тийрэнг судал гээд байсан. Дайснаа яг биднийг мэддэг болсон шиг мэдэх ёстой гэсэн. Тийм судар хаа байдаг бол. Сайн санаат хүмүүсээ эртний судруудыг хурдан орчуулж хурдан хэвлэж өгөөч. Энэ түүхээ дуусангуут л номын дэлгүүр явахаас даа.
Хамгийн гол нь энэ дэлхийн эхчүүдээс гуйхад та нар сэтгэлээсээ тэр хар тийрэнгүүдээс өөрсдийн үрсээ хамгаалан Тэнгэрт хүсээрэй. Бурханд биш шүү. Тэнгэрт. Тэр тийрэн хар сүнснийхэн Будда, Исүсийн сургаалыг гуйвуулсан шигээ, хадаг, зулыг нь хорлож зэвсэг болгосон шигээ Бурханы нэрийг ч бас хувирган ашигладаг болжээ. Хамгийн гол нь хүмүүсээ эрүүл ухаанаар сэтгэцгээе. Зүрх сэтгэлээ сонсож, муу энерги, муу сүнсний хорлолоос өөрөө өөрийгөө аварч сурах хэрэгтэй байна. Зөвхөн бурхан минь авраач гэж залбирах юун. Би өөрөө хүн, ямар ч муу юм намайг дийлэхгүй, дээрээс тэнгэр харж, дэргэдээс амьтай бүгд харан, доор газар байна. Эд надад хайртай, миний өвөг дээдэс надад туслана.
Хар хүчинд автагдахгүй гэж өөрөө өөрийгөө сайтар мэдэж, худалд хуурагдахгүй, өөрийн ухаантай байцгаая. Бас их сонор сэрэмжтэй амьдарч бяцхан үрсийг чинь хэн яаж хорлох гээд байгааг сайн ухаар. Харагдаж үзэгдэхгүй ч тэд оюун санааг нь хоослон, оюуныг нь мунхруулан, хар шидтэнгүүд бас хүчээ авсаар байна. Бидэнд ирээд бидний төлөө зүтгээд ухааруулах гэж хичээнгүйлэх бидний өвөг дээдсийн сүнснүүд шиг бас муугаар амьдардаг хар хүчний хар сүнснүүд их байгааг хүмүүст анхааруулж, айж сандрах биш, өөрийнхөө цэвэр ариун ёс суртахуун, үнэнч сэтгэл, хайр гэдэг аугаа зэвсгээрээ өөрсдийгөө, хань ижлээ, үр хүүхдээ хамгаалан, тэнгэр, дэлхий, газрын эрчимийг өөртөө шингээн хүчжин, муу муухайгийн эсрэг хатуу тэмцэх хэрэгтэй байна.
Аймхай арчаагүй сул дорой байдлаа таягдан хаяж, хүчтэй зоригтой, өөртөө итгэлтэй, элдэв шуналгүй, тэмцэгч байвал хар хүч таныг эзэмдэж чадахгүй. Та ч гэсэн бодлоороо л бүхнийг хийж чадах учраас зоригтой байгаарай. Удахгүй ар араасаа урсах гашуун зовлонгууд газар дэлхийг бүрхэнэ. Аль хэдийн бүрхээд ирсэн. Үүнээс айж сандарч, дэлхий тэр чигтээ сөнөх нь гэж айх хэрэггүй. Дэлхий аврагдаж амь нь сэргэсэн. Одоо бол хүмүүс та нарын хураасан бугшуулсан хав хар хатуу, муу муухай, хар сүнснүүдийн ноёрхлыг арилган ариутгахаар тэмцэж байна. Байгалиа бохирдуулахгүй, бүх амьтан, уул, ус, ургамал амьтай гэдгийг ойлгон хурдхан түүнийг шархаа эдгээн тэнхэрэхийг хүсч, дараа нь өөрсдөө шинээр бодон, шинэ амьдрал зохиохыг бодоцгоох хэрэгтэй байна.
Би сая мэдээ сонслоо. Япончуудын зовлон дуусах болоогүй л байна. Дэлхий нийтээр харж байгаа шүү япончууд минь. ГАНБАРЭ НИППОН. Дэлхийн хүмүүс та нараас сургамж авч,та нараас үлгэр дууриал авах ёстой. Иймдээ ч та нар нарны, усны хамгаалагчид шүү дээ. Миний бяцхан зээтэй адил л хүн төрөлхтөнг ухааруулах гэж олон япончууд зовж, амиа алдаж байна. Тэгсэн ч буцаад босохдоо ухаажин бүр ихийг хийж чадна гэж та нарт итгэж байгаа. Хөх толботнууд бүгд тэнгэрийн үрс, тэд үргэлж алдаатай, оноотой ч дэлхийг тодорхойлогчид байдаг. Орох оронгүй, уух усгүй, идэх хоолгүй болсон ч тэд сэтгэлийн тэвчээрийг үзүүлэн, бүх л юмандаа уртаас урт дараалал үүсгэн дугаарлан, бие биенээ хүндэлнэ. Үүнээс бусад үндэстнүүд үлгэр дууриал авах хэрэгтэй.
Харин тэд ганцхан Тэнгэр, газар, байгалийн хатуу хуулийг л тооцсонгүй. Болзошгүй аюултай газар хот босгох хэрэг байна уу, Хамаг уулсаа нүхлэн цоолох хэрэг байж уу, Гол мөрнөө хаан, бүх газраа цементлэн амьсгалыг нь таглах хэрэг байна уу, өөрсдийгөө хөнөөх зэвсэг бэлдэх хэрэг алга. Насжилт нь хэт өндөрсөн, залуу өсвөр насныхан нь хэт залхуу болж өсч хүмүүжиж байгаа японыг дунд насныхан л нуруун дээрээ авч явна. Хэрэв энэ дунд насныхан өвгөрч хөгширвөл ажил хийж сураагүй өссөн өсвөр насныхан улсаа яаж авч явах билээ.
Дахин босохдоо тэд болзошгүй аюулыг, таньж мэдэн, сэргийлж сурах, болсных нь дараа тэсч гарах, даван туулах эзэн Чингис хааны сургаалийн үнэнг ойлгон байгалийн аюулаас аврагдах шинэ шинэ санааг гаргана. Өөрсдийн өвөг дээдсийн сургааль, туршлага тэр бүхэнг сэргээх л хэрэгтэй. Гайтад газар хөдөлсөнг би санаж байна. Тэнд дараа нь хулгай дээрэм муу бүхэн гарч, тусламжийнханы ажлыг хүндрүүлэн дайрч байсан. Гэтэл японд огт тийм юм байхгүй. Нулимс нь урсан шаналж байвч хичээнээ, Ганбаримас гэх тэднээс дэлхий суралцах ёстой. Эв нэгдэл, төрдөө итгэх итгэл, зохион байгуулалт, хүн хүнээ хүндлэх ёсонд сурчихсан энэ ард түмнээс дэлхий суралцах хэрэгтэй. Энэ олон сая ард түмэн ийм болтлоо соёлжсон нь тэдний өвөг дээдсийнх нь өгсөн хүмүүжил байж таарна.
Ер нь тэдний эрт үеийн хаад, ноёдын амьдралтай түүхэн киног үзэж байхад эд хөрөнгө, цуглуулан овоолоод байхгүй, бараг хогшил байхгүй ч маш их дэг жаягтай, үнэнч зан чанартай дээдсүүд харагддаг. Ийм дээдсүүдийнхээ сургаал, шүлэг, судрыг орчин цагийн япон хэлэнд хөрвүүлэн багачууддаа сайн тайлбарлан ойлгуулбал манга гэж залхуу хүний номноос хамаагүй дээр санагдана.
Өвгөдийнхөө үлдээсэн судрыг уншин байгальтай зөв хосолж амьдрах аргыг нь сэргээн орчин үетэйгээ нийцүүлэн шинэ амьдрал, шинэ хот байгуулах, шинэ арга бодож олцгоох эрин зууны эхний даалгаварыг Тэнгэр эцэг тэдэнд бас өгч байгаа нь дамжиггүй. Усны хүүхдүүд усаа хайрлах хэрэгтэй. Тэд усыг хаа сайгүй урсган бараг л хотоо угаах нь холгүй ихээр хэрэглэдэг байсан. Дахиад хэд хоног тэсэх болж дээ. Ирэх зуны их ус, их үерийг, хаа сайгүй халгиж цалгин усыг би мэдэрч байна. Гол мөрөн, далай тэнгисээс холхон болгоомжтой байхгүй бол хэцүүдэх нээ. Миний санаа их зовж байна. Чингис хаан энэ бүхнээс л санаа нь зовоод сарын өмнөөс намайг яаруулаад байж дээ. Тэр хүмүүсийг сэрэмжлүүлэхгүй байж чадахгүй догдолж, надад олон дахин сануулан сэтгэл нь зовж байсан.
Харин би зөрүүдлэн хэн надад итгэх юм бэ? Би тайван баймаар байна. Хэний ч анхааралд өртөхийг хүсэхгүй байна гээд л их муу юм хийжээ. Би байгалийн аюулыг нүдээрээ харлаа. Харах харахдаа миний хоёрдогч эх оронд минь, миний хайртай хүмүүсийн эх оронд ийм хатуу ширүүн зовлон тохиолдож байгааг хараад шаналж байна. Урд нь энд тэнд цунами болоод л аймаар юм байна гэж бодоод л өнгөрч байсан. Гэтэл миний сэтгэл зүрхээрээ холбогдсон япон оронд ийм юм болохыг хараад тэсч суухад ч бэрхтэй байна.
Гэтэл зарим тэнэг хүн юун сүртэй юм далайн эрэг хавийн л хэдэн газар л сүйдэж байнадаг. Бусад нь зүгээр л байна сүржигнэлээ гэхийг зурагтаар сонсов. Ийм л ахархан бодолтой хүмүүс өөрийнхөө толгой доторхи өтөө язагнуулаад ирэх нь зэвүүн. Энэ чинь өчүүхэн ч биш Дохио. Хэрэв чи энэ бүхнийг иймхэн юманд сүржигнэлээ гэж байгаа бол дэлхий даяараа ийм болбол яах вэ? Хэн ч чамд, танай оронд туслахтай манатай бүгд ийм болон үрэгдэж, үлдсэн нь өлсөж, өвчилж үхнэ. Уух ус, идэх хоол, өмсөх хувцас, эмнэх эмгүй үхнэ гэж боддоо. Тэр том улсын жижигхээн хэсэг газар нь сүйрлээ юун сүртэй юм гэх нүү. Том байх тусмаа л барьц алдан олон улсад тусламж хүсэн, тэндэх ард нь өлсөж, өвдөж, тоггүй, усгүй түүнээс үүдсэн түмэн бэрхшээл гарч байна.
Гэтэл манайд далайн давалгаа ирэхгүй ч тэр хэмжээний газар хөдлөлтөд Улаанбаатар хотод минь торойгоод бүжиглээд гарах хэдэн барилга байгаа билээ. Ямаршуу янзын төртэй билээ. Ямар ухамсартангууд ихтэй билээ. Бид дэлхийд үлгэр жишээ болж чадахгүй болтлоо ёс суртахууны доголдолд орсон хүмүүс. Их эзэн Чингис хаанаас хойш түүхээ мартан, түүхээ гажуудуулж засуулан, өөрсдөө ч зассаар өтөн толгойтнуудаар дүүрсэн орон болсон. Энэ сүртэй сүржигнэлээ гэх үгийг өндөр дээд Алунгоо болон Өэлэн эхийн үр хойч болсон монгол эмэгтэй хүний амнаас унаж байгаад харамсаж байна.
Байгалийн гамшиг бол тоглоом биш. Хэнд ч хэзээ ч ирэх асуудал. Хэн хамгийн ихээр үл ойшооно тэнд хамгийн хүчээр ирэх болно. Тэнгэр монголчуудаа ч сургах цаг нь ээлж нь ирнэ. Тэрэнд л бэлтгэлтэй бай гээд Хөөрхий эзэн хаан чинь нялх, шинэ улаач намайг ч хайрлахгүй ил зарлах цаг нь болоогүй гэж хорих багш, манай хадам буурлуудын үгийг ч хайхралгүй хурдал, бич бич, тэмдэглэ, энэ тухай мэдэгд түмэнд тараа гэж гарах эрсдэлээс ч айхгүй энэ түүхийг минь бичүүлэн олонд хүргүүлж байгаа гол зорилго нь болно.
Эзэн Чингис хаан хэлэхдээ тэнд маш их хар хүч хуримтлагдсан байна. Өөрийн газар усны эздээ тахин тайтгаруулж өршөөл эрж, өвгөдийн сүнсээ тахин тайтгаруулах хэрэгтэй гэсэн. Тэр надад чиний хоёр самурайн амийг бид авчирсан. Чиний хоёр самурай хүүхэлдэйд чинь авчирсан. Чи тэднийг сэргээнэ биз гэв. Япон уу? гэхэд үгүй ээ бидний ахан дүүс, хувь заяаны эрхээр тэнд самурай баатар болсон монгол хоёр баатар гэлээ. Тэд хэзээ яаж яваад тэнд очиж амьдарсан юм бол доо. Гэхдээ л монголчууд бүр эртнээс японтой холбоотой байсан нь бодитой. Тэр нууц том том авдруудыг хэдэн онд хийдэг байсан болоо? Япон түүхээс олж мэдэх юмсан. Ядахдаа тэгвэл Даян хатдын хэн нь тэр авдрыг хэрэглэж байсан, ямар хугацаанд ямар харилцаатай байсан нууцыг нь тайлахсан.
Би солонгос олон ангит кинонд дургүй ч түүхийн сэдэвтэй хаадын тухай кинонд нь хачин их дуртай. Хэдэн өдөр тасралтгүй суугаад үзчих юмсан. Даанч дуустал нь бүгдийг нь үзсэн нэг ч кино алга. Дандаа л завгүй. Сүүлийн найман жил дэндүү завгүй байлаа. Завгүй бол гээд хараалгуулчихсан хүн шиг л завгүй байлаа. Ямар нэг баярт мэдээ надад ирэх нь мэдэгдээд байна. Юу юм болоо. Өнөөдрөөр дуусган энэ хэд хоногийн түүхээ дуусгах уу Хаан минь гэхэд чи заримыг нь огт бичээгүй байна гэв. Бичсээр байгаад би уйдаж байнаа. Би дараа бага багаар нөхөн бичээд , сүүлд болсонг бас бичээд тэгээд баримт болох нөгөө зургуудыгаа оруулаад хэдэн жилийн дараа хүмүүс намайг мартаад ирэхээр ном болгоод гаргах уу? гэхэд охин минь чи өнөөдөртэйгөө л амьдардаг хүн маргааш гэж чамд байх үгүйг Тэнгэр эцэг чинь мэднэ. Чамд өнгөрсөн түүх гэж бий, өнөөдөр гэж бий, маргааш гэж чиний биеийг Тэнгэр эцэг чинь л мэднэ.
Аан заза та ч бас тэгээд л ийм яаруу, хурдан шуурхай байхаа? Нэг өдрийн өмнө ч гэсэн хүчирхэг болж чадвал чи дайснаа дарна. Зовлонгийн түргэн, жаргалын удаан гэдэг. Эзэн надад ч хийх ажил их. Хэрэв гэнэтийн юм болохгүй бол чи хийх хэдэн том ажил бий. Хаан минь би тэд нарыгаа хийчихээд нэг мөсөн энэ түүхээ хүмүүст хүргэж болохгүй юу? Энэ түүх дэлгэгдэхээр худал үнэн бөөн л шуугиан болно. Би ганцаараа тайван амьдармаар байна.
Хахахаха чи тэгээд л зугтаад өөр амар амгалан газар амьдрах гэж байгаа биз дээ. Тэнд чи бүүр ч завгүй болно. Тулаандаа бэлдэн, түүхээ үргэлжлүүлэн бичнэ. Энэ замбативийнхэнээс эмээх юун? Эд чинь энгийн хүмүүс, хэлсэн буруутгасан, эсэргүүцсэн болгоныг нь харж л байгаа. Хар санаж хорлох гэсэн, гүтгэсэн бүхэнг нь хэн хүлээж байгааг чи өөрөө мэдэж байгаа шүү дээ. Би тэрэнд чинь дургүй, муухай амьтан гэхэд "Тэр ч бас чиний тухай худал цуу ихсэн, хамгийн муугаар хүмүүс муулан эсэргүүцээсээ, гүтгээд, гүжирдээд, дайраад давшлаасай гээд л цэргүүдээ бэлдчихээд байгаа. Тогоонуудаа бэлдээд л их л баяртай байна даа. Түүнийг байхад бид тэрэнд оролцоод хэрэггүй" гээд инээлээ. Тэгээд намайг бүгд худлаа солиот гэвэл би яах юм бэ?
"Даравч далдайна, Булавч бултайна гэдэг дээ. Мэлмийтэнгүүд, мэргэдүүд, бөө удгад чиний түүхийг уншаад л мэднээ. Тэднээс атаархсан хорссонгууд нь мэдэмхийрч өгөх биз. Гэхдээ ийм хүн ховор яагаад гэвэл тэд далд ертөнцийг мэддэг бол, үнэнг хардаг л бол, тэнгэрийн ёсонд захирагдах ёстойгоо сайн мэднэ. Хэн хамгийн их эсэргүүцэн хашгирнав тэр нь бидэнд хэрэгтэй. Түүнээс чинь л тийрэнгийн үрсийг ялган таньж бут цохиход хамгийн сайн". Тэгвэл Хаан минь таны нөгөө Хунтайж чинь яах бол гэхэд хаан ихэд инээж "Хөөрхий тэр тэгвэл намайг залаад оруулаад яриулаад харуулаг дээ хахахахахаха. Зүрх нь хаагдах биз" гэж инээлээ. "Миний сүнс тийрэнгүүдийн сүнстэй хамт түүнийг дуудахад буудаг гэл үү хахахахаха. Тэнгэр эцэг өөрөө тэрнийг шүүнэ".
Та яагаад дандаа Тэнгэр эцэг гэдэг юм бэ? Таныг ч гэсэн хүмүүс харах гээд уулзах гэнэ биз дээ. "Харвал харна л биз, уулзвал уулзана л биз. Надтай уулзахын тулд алтан ургийн бусад бөө нартай эхэлж уулзан зөвшөөрөл авах болно тэд. Охин минь чи ганцаараа биш шүү дээ. Чи тэднийг танина. Түрүүлж буусан тэд надтай яаж уулзах ёстойг нь хэлж өгөх болно доо. Алтан ургийн болгон дээр буудаггүй би Тэнгэрийн зөвшөөрөлтэй урагтаа л би буудаг билээ. Чиний зайран үр чинь хүртэл намайг буулгах эрх үгүйг чи мэднэ. Тэгтэл бусад үрсд би буух Хаан мөн үү. Тэнгэрийн хууль хуулиараа л байдаг юм. Гэтэл би Тэнгэр биш. Тэнгэрийн улаач, чиний туулсан бүхэн надад болсон болохоор чи л намайг бусдаас сайн мэднэ. Чи ч онго болбол Тэнгэрийн цолтой улаачдаа л бууна. Сүнснүүдэд ч зэрэг дэв гэж байдаг чи мэднэ. Бид дээдийн дээд сүнснүүд. Тиймдээ ч бусдаас онцгой, бусдаас өөр. Тэд бүгд бидэн шиг бол Тэнгэрийн бөө гэж байгаад яахав. Тэдэнд хориотой юм их бий. Идэх уух эрх, өмсөх хэрэглэх эрх, бөөлөх дэг жаяг, хийх үйлийн дэг жаяг, чадварын дэг жаяг гээд л бөө бүхэн өөр өөр эрх, оноосон үүрэг гэж бий. Тэд дэгээ сахихгүй ихийг санаархвал тэнгэрийн шүүлтэнд л орно доо. Харин чамд бол хориотой нэг ч юм байдаггүй тэнгэрийн бөө. Чи ямар ч хуяггүй, ямар ч зэвсэггүй хаа ч явсан хэнтэй дайтах бүрэн чадвартай. Тэгвэл яах гэж та тэр олон ганган хуяг хийлгээ вэ? Хахахахаха тэд бүгд ёслолынх".
"Галд орохдоо галынхыгаа, лусд айлчлахдаа лусынхыгаа, эрлэгт очихдоо шулмынхыгаа, халз тулаанд орохдоо харынхыгаа, нийтийн ёслолд Өэлүн эхийн хуягаа өмсөнө. Бусад үед чамд юу ч хэрэггүй. Чи хэзээ дуртай цагтаа л бидэнтэй ярьж хөөрдөг. Хэзээ дуртай үедээ л хүнээ эмчилдэг, юу дуртайгаа өмсөж, юу дуртайгаа идэн, хаа дуртай газраа явж болдог. Тэгэхээр чи хамгийн эрх мэдэлтэй, өөрийн дураар, цээртэй зүйлгүй бөө. Энэ бол чиний онцлог. Чамд түшээгийн хэрэг байхгүй, бас элдэв өргөл барьц бидэнд өгөх ч хэрэггүй. Ийм л өөр шүү дээ бусдаас чи. Тийм болохоор тэдэнтэй адилгүй болохоор л чамайг бусад нь гайхаад байгаа юм гэв. Нээрээ манай онгодууд ус ч уухаа больсон. Юу ч өөрсдөдөө тавиулдаггүй. Тэнгэрээс тэр юм нь бэлэн өгөгдчихдэг юм байх даа. Өргөөндөө утаагүй улаан галаа түлж, уургүй улаан цайгаа чаначихдаг юм байлгүй дээ.
Хаан би бас тийм л улаач байсан. Надад хэнгэрэг бариад байх шаардлага байхгүйг чи мэднэ. Миний хэдэн жилийн бичигдээгүй түүхэнд би бүрэн боловсорсон Тэнгэрийн элч, тэнгэрийн бөө болж байсан. Аан саналаа саналаа. Таныг тэр үед хужаагийнд баригдаад боол байсан гэж бичдэг. Хахахаха. Чи ч гэсэн тэгвэл гав ганцаараа л бүхнээ хийгээд, хэнээр ч заалгахгүй өөрөө өөрөө л бүгдийг хийж суран, тэнгэртэйгээ холбогдоод алга болсон үеийг чинь юу гэж мутарлах бол? Одоо манай энд дайн байхгүй юм чинь намайг хөдөө хонь хариулахаар явсан гэх юм уу, агуйд даянчилсан ч гэж магадгүй юм байна. Хахахаха Хүн өөрөө өөртөө л эзэн болж, зөв амьдарч байвал бусад нь юу гэх нь огт хамаагүй. Оньсого тайлагдах цагт тэр хүмүүс нүүрээ хийх газаргүй болж, өөрөө өөрийгөө хэн бэ? гэдгээ таниулдаг. Цаг хугацаа, Тэнгэр гэдэг чинь тийм л шидтэй. Та гэхдээ дэндүү олон жил тэсчээ. Таныг бид нарт алуурчин муу хүн гэж сургуульд заадаг байсан. Эртхэн гарч ирээд тэмцэхгүй яасан юм бэ? Энэ Тэнгэрийг биш, байгалийг биш өөрийгөө, дүрсээ шүтүүлдэг бурхан гэгчүүдэд өөрсдийнх нь буруу байсанг, дагагч олон нь худлаа явснаа ойлгоход нь цаг хугацаа хэрэгтэй биз дээ. Тэгэхгүй бол өөр өөрсдийнхөө зөв гэгч хүн төрөлхтөнүүд биесээ хөнөөсөөр бүгд дуусна.
Үүнийг л тэнгэр ойлгуулах гэж өөр өөрийнхөөр нь дур дураар нь байлгаж харж байлаа. Үүнээс удаан хэтэрвэл дэлхийгээ сөнөөж байж л ухаарах биз. Тэнгэр бүгдэд нь шид хайрласан. Тэр шидийг нь авмагцаа биеэ тоон, алдар нэрэнд мансууран, тэнгэр эцгээ мартдаг. Тэнгэрийн шидийг тэнэг хүнд бүү өг гэж үг байдаг. Итгэл эвдэн, мууд ашиглагч бүхэн өөрийн өчүүхэнгээ мэддэггүй. Одооны энэ зайран, удгадууд дотор муу хүн асар их байна. Шунал, нэр алдар хүсэн, мөнгө нэрний араас улайрах хүн олон байна. Шүүлэг эхэлсэн тул тэд эхнээсээ үхэх нь үхээд, галзуурах нь галзуураад хийсэн үйлээ эдлэх болно.
Таныг Чингис тэнгэр, Хатныг Бөртө тэнгэр гэж бичсэн байсан. Хаааахахаха. Би тэнгэр бишийг чи мэднэ. Чи дараа нь 99 тэнгэрийнхээ тухай бичих хэрэгтэй. Бас Ахын тэнгэр, дүүгийн тэнгэр гэлүү хахахаха. Ийм ч бөө удгад байх гэж дээ. Хар хүчнийхэн, өөр хамаг гэгээнтэнгүүд, хар санаатнууд чамайг хайж эхэлсэн. Чи ганцаараа биш шүү дээ. Биднийг байхад тэднээс айх юун? Зоригтой бай. Дайтахын тулд хамгийн түрүүнд дайснаа өөрөөсөө ч илүү судла.. гэх мэтээр л даалгаврууд өгч эхэллээ. Охин минь бид чамтай хамт байна. Бас Хөх Монголчуудыгаа чи бүү буруу бод. Шилдгийн шилдэг баатрууд, шилдгийн шилдэг эхчүүд Монголоос л төрсөн. Хүн хаанаас үүсч хаашаа явсанг чи мэднэ. Хүний өлгий хүйсийн газрыг хамгаалагч нь Хөх Монголчууд.
Тэнгэр эцэг яагаад дэлхийг тохинуулах эрхийг Монгол эрчүүдэд өгдөг вэ? Тэнгэр эцэг яагаад элгэндээ нааж, энгэртээ тэврэн Монгол хүмүүсийг эрхлүүлнэ вэ? Тэнгэр эцэг яагаад шинэ эринг нээх эрхийг яагаад Монгол эхэд өгөв. Тэнгэр эцэг яагаад тэртээх зуунуудын нууцыг дэлгэх эрхийг Монгол хүнд өгөв. Тэнгэр эцэг яагаад хамгийн нандин амиудаа сэхээх эрхийг Монгол ижийд өгөв.
Чи Монгол хүн биздээ. Чи өөрийгөө би гэж биш МОНГОЛ гэж л боддоо. Би ганцаараа бол Хамаг дэлхийн хаан болно гэж үү. Чамд Монгол гэгч аугаа үндэстэн бий. Тэд чамаар үеийн үед бахархах болно. Тэд чамайг өлгийдөн аваад өндөр хэргийг чинь хамтран бүтээлцэх учраас л Монголд чинь чамайг итгэж төрүүлсэн юм шүү дээ охин минь. Чи мэднэ дээ. Алдарт есөн өрлөгийн минь үр сад, алтан ургийнханы минь үр сад, түмэн жанжидын минь үр сад, Хөх тэнгэрийн дайчин удам минь чам шиг л сэрцгээж байгаа. Тэд намайг, чамайг танина. Чи ганцаараа бишээ. Тэнгэр миний удмыг итгэн хамгийн хүнд, хэцүүг даалгадаг шигээ, Миний ард түмэнд бас хамгийн хэцүү хүндийг үүрүүлдэг. Ганц намайг биш, чамайг биш Монгол гэгч Тэнгэрлэг биднийг дэлхийн дайснууд дарах гээд, чадах гээд бүх л аргаар хорлоод хорлоод, гутаагаад гутаагаад, алаад алаад, эвдэрэлцүүлээд эвдэрлэцүүлээд дийлж чадаж уу?
Өмнө нь би ганцаараа ирээд Хөх Монголчуудтайгаа эрийн чадлаар, хөлгийн хурдаар, Тэнгэр Газрын ивээлээр тэгшитгээд номхотгоод хийх ёстойг нь эхлүүлээд явж байсан бол энэ өдөр би охиноо дагуулаад, бусад бүх дайчид баатрууд үрсээ дагуулаад эргэн ирж шинэ ирэнг эхлүүлэн, оюуны ундрааг дэлхийд ундруулж эхэлж байна. Бид эргэж ирэх бүртээ л улам олон болон үржээд байгааг харвуу. Тэр үед миний өвөг дээдэс бас надтай ирсэн. Тэд одоо ч бидэнтэй байгаа. Аугаа Атийл хаан миний толгой онго байлаа. Тэр чиний хамгийн хэцүү үед чинь толгой онго болно. Чи түүнтэй даруй гурван удаа уулзсан мэднэ биз дээ? Тиймээ тийм. Тэр дандаа нэрээ хэлдэг. Би тэгэхдээ тэрнээс чинь бас айгаад байдаг юм. Хахахахаха чи намайг сонсчихоод хэдэн өдөр айж сандарлаа даа. Харин одоо тоглож наадаад тоохоо ч больж.
Үгүй ээ хаан минь би таныг хаан гэдгийг чинь мартаад байх юм. Та өөрөө дэндүү энгийн зан төрхтэй нь хаашаа юм бэ? Байлдахаараа л уурладаг юм уу. Хааахахаха Чи уурлахаараа яадаг билээ тэрэн шиг чинь л байхгүй юу хахахахахаха. Чи нөгөө чоно шигээ улиад үзүүлээдэх дээ хахахахаха. Хаан ийм хачин шооч. Би өдөр чоно сар луу хараад яаж ульдаг юм бол гэж бодон улиж үзсэн чинь л шоолоод унасан. Юу нь инээдтэй байнаа. Эрүү нь урагшаа болж ульдаг юм уу, хойшоо болж ульдаг юмуу нэг л сонин байсандаг. Тэгээд толгойгоо хэтэрхий гэдийлгэх юм уу тонгойлгох юм уу хаашаа юм бэ? Та ч гэсэн тэгээд үзэл дээ. Хачин байгаа биз дээ өөр өөр дуугараад. Би өдөр нэг ном уншихад Бөртө чоно өвгийг минь жинхэнэ чоно гэдэг амьтан байсан гэж нэг мангуу бичсэн байсан. Тэр жинхэнэ чоно байсан бол би бас л чоно байх ёстой гэж бодоод хэрэв би чоно байсан бол сар луу хараад ингэж улих байсан гэж туршиж үзээд эзэн хааныгаа инээдийг нь барсан юм.
Ер нь Чингис хаан бол тэнгэрийн өндөр чадвартай улаач байсан бөгөөд Дээдсүүд маань хүнийг хэзээ ч нэрээр нь хэлэхийг цээрлэдэг. Гурван тохиолдолд л нэрийг нь хэлдэг. Дандаа шинж тэмдэгээр нь юм уу, эсвэл ямар нэг утгаар бэлэгдэн нэр өгдөг. Миний нэрээр дуудахыг манай хамаатнуудад хориглосон. Тэнгэр хүүхдээ их нууж, түүхийг нь будилуулдаг юм байна лээ. Миний анх төрсөн газар, төрсөн өдөр, нэр хүртэл бичиг баримтууд дээр солигдоод бичигдсэн. Улсын архив ухвал би л лав гарч ирэхгүй болсон нь гайхмаар. Гэхдээ л би өдий хүртэл амьдарчихсан л юм даа.
Хэрэв миний хүүгийн намтрыг бичвэл Алаг үр, Аянга хоёроос мэндэлсэн гэвэл модон толгойтонгууд Алаг үр нь эмэгтэй байж таараа Аянга нь эр байж таараа Аянга гэж аймаар юм ниргээд хүүхэд нь гарчээ. Энэ бол үлгэр домог, тотем, хүн байх, байгалийн үзэгдэл байх гээд л янз янзаар батлан эрдмийн цол авах байсантай яг ижлээр өвөг дээдсийн минь нэрийг олох гэж маш их зүдэрчээ. Харин энэ бүхний нууц бол ердөө л сүнсний ертөнц гэж харагдахгүй, үзэгдэхгүй далд ертөнц бидний хаа сайгүй хамт л амьдардаг. Тэнгэр, газар, уул, ус, цаг хугацаа бүгд л амьтай гэдгийг мэддэг, тэрнийг үгүйсгэн тархиа мунхруулаагүй бол оюун ухаанаа гээгээгүй бол хичнээн олон хүн хичнээн их цагаа үр дүнтэй ажилд заран бид хичнээн их хөгжих байсныг харуусч бодож байна.
Бурхангүйн үзлийн гол төлөөлөгчдийн нэг сод, шидтэн бүхнийг нугачин дарагч харгис Сталин харин өөрөө яагаад хувийн үзмэрчтэй, хувийн шидтэнтэй, өөрөө шүтлэгтэй, түүнийг хайж байсны нууц нь маш энгийн ойлгомжтой. Тэр дэлхийг захирахыг хүсч, Чингис хаан шиг болохыг мөрөөдөж, Тэнгэрийн хүчийг эзэмшихийг, зөвхөн өөрөө өөрөө л мөнхийн хаан болохыг мөрөөдөн ухаан дутуу, боловсрол нимгэн, хамгийн ой муутангуудыг зомби болгон турхирсан. Харин хагас сахалт Гитлер ч бас тэр бүхнийг хүсэн, хамгийн нууц шидүүдийг олж авбал хамгийн хаан болно гэж мөрөөдөн, үнэн нүүр царайгаа нуун, Тэнгэрийн хүүхдүүдийг толгой дараалан хядаж эхэлсэн, хөх тамганы сэжиг авсан бол бүх л Хөх тамгатнуудыг бас хүйс тэмтэрч шатааж эхлэх байсан.
Одоо ч оросын зарим эрдэмтэд тэр нууцыг л тайлчихвал, тэр Кайлас уулын учрыг олоод, тэр чулуу, тэр нууц увидаст шидэт бүхэнг гартаа хийчихвэл болох юм гэж мунхаглан хайж, хөөж байна. Нүдээ жаахан нээгээд, ухаанаа нөгөө тал уруу нь харуулаад сэхээрэгтүн. Тэднийг бүгдийг нь олоод авсан ч тэд чинь шидгүй. Тэрнийг эзэмшигчийг тэнгэр өөрөө төрүүлж, тэнгэр өөрөө эрхийг нь өгдөг юм шүү дээ. Тэднийг авахыг зоригч нар нь хүн дүрсэнд хувилсан хар шидтэнгүүд л байдаг юм. Тиймээс бүх л түүхэндээ тэд тэнгэрт ниргүүлэн, тамд очдог нь хууль. Хэн ч тэрийг хувьчлан өмчилж болдоггүй. Тэр байтугай Чингис хаан ч өмчлөх эрхгүй. Тэр газар нь бүх л дэлхийн зон олонд тэнгэртэйгээ холбогдох, сайн эрчим аван сэтгэлээ ариусгах, бузар муухай сүнснүүдээс өөрийгөө хамгаалах газар нь болдог.
Тэгтэл ухвар мөчид хүмүүс тэнгэрээс заяагаагүй бүхэнг хар шуналдаа хөтлөгдөн хайж олон эзэмшихийг хүснэ. Хааны хэрэглэж байсанг нь олоод барьчихвал тэр нь шидтэй юм шиг санана. Тэр нэг чулуу л байвал хамаг хүсэл нь биелэх шиг, тэр нэг шидийг л сурчихвал бүх юм нь гарт нь орох мэт тэнэглэнэ. Тэнгэр хэзээ ч хар муу санаатанд хамаг эрхийг нь өгдөггүй. Тэрнийг хэрээсээ хэтрээд шунал нь дэндээд ирэхээр л тэнгэрийн дайчдаа илгээгээд л бут ниргүүлчихдэг гэдгийг ойлгох цаг иржээ. Гитлер, Сталин гэж хоёр хар сүнснүүдийг Тэнгэрийн хүү Доголон Төмөр хаан минь яаж хоёуланг нь ниргэж Тэнгэрийн шидийг үзүүлсэнг бүгд ойлгож, ухаарах хэрэгтэй. Энэ бол түүх нь бичигдээд баримт нь үлдсэн сүүлийн хамгийн том жишээ байтал тэрнийг эсэргүүцэгч тэнэгүүд маш олон.
Оросын судалгааны анги тэнгэрийн хүү дайчин Төмөр хааны онгоныг хөндөн ариун сүнсийг нь хилэгнүүлэх яг тэр мөчид Гитлер дайны төлөвлөгөөгөө Англи, Орос хоёрын алинаас нь эхлэхээ шийдэхэд үзгийг нь орос руу хандуулж дөнгөөд энэ хоёрдугаар дайнд хичнээн сая хүн хоёр мулгуугаас болж үхэж үрэгдлээ. Сталин ч сүүлдээ өөрийн буруугаа ойлгон их хааны шарилыг буцаан байрлуулан хүндэтгэл үзүүлэн уучлал ирснээр анх удаа орос цэргүүд ялж эхлэн Гитлерийг тамд нь буцаасан түүхтэй.
Гэсэн ч Сталин тэрнийхээ араас тамд очсон нь маргаангүй. Тэд хоёулаа л тэнгэрийн хүчийг эзэмшин мөнхийн хаадтай барьцан хамгийн их эрх мэдлийг зөвхөн өөртөө хүссэн учраас сөнөжээ. Тэгэхээр сүнс гэж тоглоом биш. Тэднийг захирдаг Мөнх тэнгэр хилэгнэвэл зөвхөн тэр хар санаатан ч биш хамтарагч бүхэн, даган баясагч бүхэн дэндүү олон хүний цусан далай, уй гашуу, гай гамшгийн золиос болох аюултай. Иймээс л одоо байгаа хүн бүр эрүүлээр сэтгэж, хар санаа, шуналд дөрлөгдсөн, хар сүнсэд хорлогдон бариулсан хүмүүсийг таньж чадан, эсэргүүцэн, хүч дуугаа нэгтгэн өөрсдийгөө, үр хүүхдүүдээ ирээдүйгээ аврах ёстой. Хэн хамгийн их эрх мэдлийн төлөө улайран тэмцэж хамгийн сайханг амлан, хүн зоныг мунхруулна вэ?
Хэн нь зөв юм ярьж, зөв амьдралыг уриалж, зөвийг өгүүлж байна. Өөрсдөө нүдээ нээгээд харцгаа. Бидэнд бэлэн мөнгө, эд баялаг, алт мөнгө, хамгийн амар амьдруулах, бид дээшээ амаа ангайгаад л хэвтээд тэд маань ам руу хоол гэгч хор халбагадан өгсөн нь дээр үү? Эрүүл амьдрах орчин, эрүүл мэнд, зөв боловсрол, тайван амьдрал, эв нэгдэл, тусгаар тогтнол, эх орон, эрх чөлөөг чинь амласан нь дээр үү өөрсдөө бодоцгоо. Үүнийг л бүгд зөв бодож, зориг гарган шийдэж, эрүүлээр сэтгэвэл Донгосдог бүгдийг сайн донгосуулж байгаад л хэрүүл уруулгүй толгой дохин инээмсэглэн хошуугаа цорвойлгож байгаад л, өөрсдийнх нь аргаар унагах эрхээ эдлэн зөв бодолтой, зөв хүмүүсээ төрдөө гаргаж чадвал хурдан муу муухайгаас ангижирна. Та нар хамгийн үсрэнгүй хөгжигч японыг харах хэрэгтэй. Бид тэднээс үлгэр дууриал авахын зэрэгцээ сургамж авч өөрсдөө бодоцгооё.
Бүгдийг хүний амар амгалан, ая туханд байлгахын төлөө явсан тэд байгалийн өмнө яаж ч чадахгүй сүйрч байна. Тэднээс бидний сурах юм нь тайван байдал, тэвчээр, зохион байгуулалт, үнэнч зан, төр хуулиа дээдлэх байдлыг. Харин Монголд энэ бүхэн байхгүй. Бүгд л уурлан тэмцэлдэн, хашгирч загнаж, хуурч мэхлэхээ бодно. Монголчууд төрөлхөөсөө ийм байсан уу??? Даанч үгүй. Дээдсүүдийг амьд байхад төмөр мэт хатуу чанд сахилгатай, худал хуурмаг, хулгайг үзэн яддаг, хамгийн соёлтой ард түмэн байсан. Тиймдээ ч дэлхийг эзлэж явлаа. Тэр байтугай намайг бага байхад айлууд хаалгаа түгждэггүй, шөнө орой хэдэн цаг хүртэл ч хэн ч айхгүй яван, охид эмэгтэйчүүд ч чөлөөтэй явдаг, хулгай гэдгийг хааяа л сонсдог байсан.
Хэн Монголчуудыг ийм болгоо вэ? Бид өөрсдөө бүх түүхээ устган, бүдүүлэг болгонг дэмжин, гадны бүх гайхамшигийг дуурайсанаас болсон. Одоо бол бүгд утсаа барьчихаад л түгжрээд явж байна, очиж байна, тэнд байна гээд торох ч үгүй эр эм, хөгшин залуугүй худал ярих болж, хаа ч очсон бүгд хэрэлдэн хараалцаж, түрүүчийн шар нь тайлагдаагүй байтал дараагийн баяр нь эхлэх болж, юун төр, хууль цааз тэрний чинь би ч маргааш гараад засчихаж чадна гэх сэтгэлгээтэй амьдарч байна. Ямар утга учиртай ёс заншил, дэг жаяг, үнэнч шударга сэтгэл, хатуу тэвчээр, амьдрах ухаантай ард түмэн байлаа.
Тэгвэл одоо тэр бүхэнгээ гээчихээд япон гэдэг ард түмнээс суралцах хэрэгтэй гэх нь юу вэ? Нөгөө талаас нь хараад япончуудад дүгнэлт хийцгээе. Тэд зөвхөн төрөө л харан, гараа хумин сууж жорлон хүртэл нэхэн томоотой сууна. Хэрэв бүх японоороо, дэлхийгээрээ сүйрсэн бол эд суугаад л байх уу??? Амьдрахын тулд бас өөрсдөө бодож сэтгэн тэмцэх хэрэгтэй. Япончуудын нэг сул тал нь иргэддээ бэлэн болгонг амлаж хийж өгсөөр сул доройтонгууд хэт олширсон. Харин монголчууд бол аль хэдийн гүйлдээд амиа аргалаад, авьяасаа гаргаад амьдрах арга олчихсон байгаа. Үгүй ядахдаа л жорлон өгөөч гээд суухгүй эрчүүд нь биш ч эмэгтэйчүүд нь өөрсдөө жорлонгоо ухаад хийчихнэ. Гүйж очоод эвдэрсэн барилгаас моднуудыг нь авчраад сайхан хагалж бэлтгээд гал түлээд дулаацчих хэмжээний чадалтай.
Тэгэхээр бид арай хожуу хөгжиж яваадаа баярлах хэрэгтэй. Хэт хөгжсөн бол яаж жорлон хийхийг яаж мэдэхийн, заасан биш, харсан биш, хэрэглэж үзсэн биш. Бидний буруу биш өвөг дээдсийн буруу, төрөхдөө л тийм сайхан төрсөн юм чинь гэхэд бид хэнийг буруутгах вэ? Тэгэхээр л амьдрах ухаан, амьдрах чадвар, өөрсдөө бүхнийг мэддэг чаддаг байх гэдэг л хамгийн зөв арга. Гэтэл японд сүүлийн үед хүмүүсийг хэт загварчлаж бүх юмыг загварт оруулсанаас тэр хүн зөвхөн өөрийн чаддагаа л сайн мэднэ чадахгүйгээ огт мэдэхээ болин хүмүүжиж байна. Эмч гэхэд л би чихний л эмч чихээ л мэднэ, зүрх гэж бас ямар эрхтэн байдгийн гэх нь холгүй мэрэгжилтэнгүүдийг бэлдэж байна. Залуу багачууд бол бэлэн хоол идсээр хоол яаж хийж болгодог энэ тухай ч мэдэхгүй болох аюул байна.
Би тэнд байхдаа тэдний хачин гажиг нэвтрүүлгүүдийг үзэн тоглоод байгаа юм уу, эсүүл үнэхээр ийм юмуу гэж гайхдаг байсан. Нэг охинд эргүүлж дугаарыг нь хийдэг түрүү үеийн утас өгөхөд тоо болгон дээр нь хуруугаа хийж үзчихээд гайхаад ажиллахгүй байна гэж хэлээд байдгаараа инээн айлгүйтэж байсан. Тэр утас чинь ердөө л хэдхэн жилийн өмнө байсан шүү дээ. Гэтэл одоо шууд тоон дээр нь дараад л болоо. Тэр үедээ ямар тэнэг амьтан бэ? гэж би гайхан, тэрнийг харж байсан ахмад япончууд шоолон инээлдэж байсан. Одоо бодоход тэр охины буруу биш байжээ. Тэрнийг төрөхөд л гэрт нь шинэ үеийн сайхан утас байсан. Тэр хэзээ ч хуруугаа хийгээд эргэлдүүлдэг утас үзээгүй юм чинь. Буруутан нь бүхнийг хялбарчлагч нийгэм буруутай. Бүхнийг бэлдэгч нийгэм буруутай. Тэд үгүй ядахдаа л бага , дунд ангиас нь зааж өгч, сургаж байх хэрэгтэй байжээ. Толгойг нь зөв сэтгүүлэх, олон талын арга байдагт сургах, өөрөө өөрөө сэтгэдэг болох, өөрөө өөрөө тэмцдэг болоход сургах хэрэгтэй. Бас тэр нэвтрүүлэгт дунд сургуулийн аальгүй охидыг сармагчингуудтай харьцуулж ажил даалгахад сармагчин түрүүлж учрыг нь олж байсан.
Яагаад Монголд үе үеийн шүтээн уулс гарч ирж алдаршаа вэ??? Энэ бол үе үеийн тэнгэрийн хүүхдүүд улаачдын амилуулж байсан алдар цуут Агсалдайн орших орон гэрүүд юм. Энэ бол аугаа савдгийн хааны бас нэг өргөө нь юм. Цуутай эртний удган Өхий буурал ижийн амилуулсан Даян дээрхи, эзэн Чингис хааны амилуулсан Бурхан Халдун, харин хамгийн сүүлийн миний амилуулсан Зүрх хайрхан энэ бүгдээс гадна үе үеийн тэнгэрийн элч нарын амилуулсан алдар цуут Хайрхадууд ингэж л танигдан шүтэгдэж ирдэг, өөр өөрийн сонин домог түүхтэй.
Хамгийн сүүлийн миний амилуулсан Зүрх хайрханы дүрийг та нар хардаа. Зүрх шимширмээр.... Энэ бүгд бас түүхийг өгүүлнэ. Даян дээрхи яагаад бөөгийн онгон шүтээн байлаа. Өхий буурал ээжийн Монгорү гэгч тэнгэрийн долоон шидтэн хүү, гурван шидтэн удган охидоос Монгол гэж нэр үүссэн гэж хадам буурал минь хэлсэн юм даа. Тэгтэл яагаад Даян дээрхид шарын шашны хийд байгуулан, даагдашгүй их хадаг яндар овоолоо вэ? Монгорү нэр нь алга болсоор Монгол нэр болж хувирах нь юу вэ? Бурхан Халдун уул энэ бол Чингис хааны өмчийн уул. Гэтэл түүнийг бас шарууд очин тахих болсон нь ямар учиртай вэ. гэсэн ч эдгээр хайрханууд минь Зүрх хайрханг бодвол үзэсгэлэн төгс. Тэр үед Хөх Монголчууд байгалиа хайрлах ухаантай, сэтгэлтэй байсны ул мөр үзэсгэлэн төгс.
Харин Зүрх хайрхан минь одоогийн Монгол хүний ухаан нь уландаа гишгэгдээд бүр гээгдсэн баримт энэ цаг үеийн үнэн дүр төрх ар өвөргүй огтлоод хаячихсан энд тэндгүй нь эргүү нь арилаагүй мухар сүсэгтэй лам, бөө нарын шинэ шинэ өөр өөрийнх нь байгуулсан овоо, хадаг, хогонд дарагдсан Баянзүрх нэртэй уул юм. Бүр хормойноос нь дээшээ айлууд өгсөж эхлээд байна.
Агсалдай хаан маань энд л ирсэн юм даа. Хүмүүсийн анхаарлыг татах гэж, хүний хийсэн үйл лайг нүдээр нь мэдрүүлэх гэж ирсэн. Амилуулсанд баярлан Юу авах вэ? Юу хүсч байна? Юу авах вэ? гээд л зогсолтгүй үглэн хөөрч намайг шагнах гэж тэвдэх Савдгийн хаан хэлэхдээ: Баянзүрх гэж бүү нэрлэ, Зүрх хайрхан гээрэй. Баян гэх нэр доромжилсон мэт болсон. Энд ой шугуй, ургамал амьтан нь баян сайханд багтахгүй болсонг харж байгаа биздээ. Би хатуу хуулиа эндээ тогтооно. Үүнээс хойш надад ирж энд тэндгүй овоо босгон хадаг яндар, уях, хог авчирч хаях, архи өргөсөн бүхэнг арван тамаар нь мөрдүүлэн унагах болно гэж билээ. Тэр бас надад дэндүү том шагнал өгсөн билээ. Би түүний шагналыг нэг удаа санамсаргүй мэдээд маш их баярласан. Түүнээс илүү шагналыг бусад бөө удгад хүсээд хүсээд ховорхон л хүртэнэ дээ.
Түүний нэрийг би олсон түүх нь, тэр надад ирсэн түүх нь их хачин сонин. Гэхдээ би тэр талаар дэлгэрэнгүй түүх дээрээ л маш сайн бичнэ. Харин анхааруулахад Зүрх хайрхан маш хатуу Хаан уул болсонг сонордуулж сэрэмжлүүлж байна. Түүнийг бүү хилэгнүүлээрэй. Буруу огт тахиж болохгүй. Огт архи хэрэглэж, хадаг тавьж, буруу зүгт шээж, хог хаяж болохгүй бас хаяаг нь сэндийлэх хамгийн аюултай. Түүнийг хүн ард нь хүндлэн хайрлан, мод тарин хайраараа баярлуулах хэрэгтэй. Орой дээр нь машинаар гарч болохгүй. Удалгүй аваарт орох болно.
Яг энэ эрин зууны дэлхийн бүх уул, газар шорооны савдгуудын хамгийн том ХААН ДОГШИН ХАЙРХАН гээд л бодоод үз. Энэ ч утгаараа хамгийн их эрчимтэй Хайрхан, Тэнгэрийн хайрыг хүртэх хамгийн ойр Хайрхан. Энд муу бүхэнг хориглоно. Архи уух, согтуу ирэх, авиргүй зан гаргасан бүхэнд хамгийн муу газар болсонг анхааруулж байна. Хичнээн зууны дараа хүний хайраар өлгийдүүлсэн хамгийн сайхан Хайрхан уул болохыг нь би харж байна. Тэд танд зөвхөн байгалийн бүхнээр чинь л чимэглэн, танд хайраа илчлэн хүндэтгэн, танаас хайр хүртэн буцаж, оюунаа цэнэглэн олноороо жаргах тэр бүхэнг харж байна. Танд хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн дотно хүмүүс л ирж мэндчилж байх болно. Танаас эд мөнгө, нэр алдар хүсэхгүй аз жаргал, энх амьдрал, хайрыг л хүсч хайртай хүнээ, хайртай үрсээ дагуулан ирж Таны түүхийг ярьж өгч байхыг нь би харж байна. Та ямар төрхтэй ууланд ирж шинэ эринг сэрэмжлүүлэн эхлүүлсэн билээ тэр чинь түүх болон үлдэнэ. Та өмнө нь хамгийн тансаг, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн онгон хайрхануудад өргөөгөө засдаг байлаа.
Харин одоо харахаас ч зовмоор, хамгийн бузар хүний гарт сүйдсэн зовсон ууланд зориуд ирж анхааруулан буусан билээ. Агсалдай хаан маань 2011 оны 2 сарын 5 нд 11 цагийн үед амилсан. Аль хэдийн хүчээ авсан түүний тоо томшгүй цэргүүдийг хэн зогсоож чадах вэ дээ одоо. Түүнийг хилэгнүүлж л үл болно. Та ч би ч бүгд л сүйрнэ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.