Өчигдөр шөнө есөн ээжүүдээ буулгалаа. Рашаан уух нь ууж, сүү уух нь уув. Есөн өөр зан араншинтай ч бүгд л намайг энхрийлж илээд, ямар нэг хүслийг минь биелүүлэх юм уу, бэлэг өгөөд явцгаав. Дэлхий ээжийн амь л их ядруу, хэнгэрэгээ барьж ч чадахгүй, маш их сул байна.
Нарангийн буурал дүүд минь байгаль орчноо хайрлахыг захиад хүмүүст өөрийн дуу хоолойгоо хүргээрэй. Хүн бүр л энэ дэлхийд ирснийхээ үүргээ биелүүлэх хэрэгтэйг хэлэн нар, сар, одод бүгд л өөрийг нь аврахаар тэмцэж байгааг хүн ойлгохгүй улам л уул нурууг сэтлэн тэсэлж, хамаг дотрыг нь ухсаар байвал бид цөм л амиа алдана гээд асар хурдан ядрахад би түүнд яаж туслахаа ч мэдэхгүй хий л санаа зовно. Цэцэг навч амьтайн адил чулуу, шороо ч амьтайг хүмүүс минь ойлгооч. Гоёлын үнэт чулууг болохоор шидтэй, ивээлтэй ийм тийм ордонд ачтай тустай гээд л үнэлээд магтаад зараад байдаг биз дээ. Гэтэл энгийн хөрс шороог хог, шороо гээд л шүүрдэн хаяж, дээрээс нь цементлэн, нар сарны эрчмээс нь салган шоронд хийнэ. Хаашаа юм царайлаг, царай муутайгаар нь ялгаад байна уу? Тэд бүгд л хүнтэй адилхан амьтай.
Эхчүүдийн дараа амиуд ирээд явлаа.
Эрдэнэсийн амь: эзэн нь юмаа мэддэгийн эргэж бүгдийг дуудна. Хамаг алт, эрдэнэс ухсан бүхэнд хачин жигтэй өвчин тусах болно. Түмэн түмэн хүний цус, нулимс урсаж байж эргэн төлбөр хийх болно. Хэдхэн шуналт тэнэгүүдээс болж бусад энгийнүүд нь хамт үрэгдэх ямар хэрэг байна. Хатуу юм биш үү гэхэд ухаантай байсан юм бол хорих нь яагаа вэ? Гэмгүй царайлсан гэмтэн биш үү, нэгийн хийсэн гэмийн төлөө нийтээр нь ялладаг гэдгийг гэгээрч ухаарах цаг нь болсон. Үхэхдээ тэд баялагаа тэврээд явахгүй, эхээс төрснөөрөө л буцна. Элдэвлэж авсыг нь чимэх тусам л тэндээ үүрд босч чадахгүй сүнс нь шанална.
Үхэж чи үзээ биз дээ. Бие чинь үхсэн ч амь чинь, ухаан чинь байж байдгийг сана. Хамаг баялаг, байгалийн бүхэнг хэмжээнээс хэтрүүлсэн ч цаддаггүй нэгэн алтаар чимсэн авдартаа өтөнд идэгдэн ялзрах биеэ мэдсээр байвч өндийж үл чадна. Өмхийрөн үнэртэх өөрийн үнэрээ үнэртсээр байвч хамраа чимхэж үл чадна. Илжрээд, өмхрөөд оргүй болсон яс нь үлдсэн ч амь чинь тэндээ үүрд үлдэн, авсандаа өөрөө өөрийгөө үүрд авслах нэгэн там бас байдаг юм даа.
Эдлэх ёстой нь эдлэж, эдлэх ёсгүйд нь хатууддаг эрдэнэс гэж бий. Гоё ганган эрдэнэс үзэгдээгүй өвчин үүсгэдэг бол халтар гэгдэх Хаан шороог хамаагүй их оролдвол хамт л бүгд сөнөх аюултай. Дэлхийн биеийг өөрсдийн бие мэт сэтгэ. Бид хэрэгтэй газраа, байх ёстой газраа л байж дэлхий хэвийн амьдарна. Эрдэнэс бүхэн өөрийн үүрэгтэй эд эрхтэн чинь гэсэн үг. Хэрэв бид үгүй болбол газар хөдлөн, галт уул дэлбэрэн, байгалийн гоц аюулуудыг үүсгэн байж эмчлэн эргэж биднийг цуглуулна. Харин бидний эмчилгээнд хүн та нар өртвөл орон гэр чинь газрын гаваар орж, цус нулимс, хүүр бие чинь хамагдана. Хэрэв дэлхий эхийн амь, хүйсийг тэмтэрч, тогшиж эхэлбэл бүгд сөнөх аюултай.
Хүн та нар амьдрах хэрэгцээгээ хэтрүүлэн, авсандаа орохдоо аваад явах мэт л сэтгэн, мунхагаа гайхуулах гэж, нөгөөх нь мунхагийг нь дуурайх гэж шунал нь дэндэж ханаж цадахаа мэдэхээ болино. Цэвэр агаар амьсгалан, цэнгэг ус уун, эрүүл аж төрж, цэвэр цэмцгэр амьдарч болох биш үү. Хаан хаандаа бэлэглэдэг хатуу хуультай, учиртай, дэгтэй жаягтай эрдэнэсийг харцууд булаалдах болсон нь хамгийн эхний хар эхлэл байлаа.
Амьдрах хэрэгцээндээ амьдарч чадахгүй илүүг хураах, санах, мөрөөдөх нь хар сүнсийг л өөртөө нааж ханаж цадахаа болино. Эрдэнэсийн эзэд, газар шорооны хүчийг та нар дутуу мэдэх болжээ. Шинэ шинэ өвчнүүд гарч шингэлж цөөрүүлж эхлэхээр хаанаас юунаас болов гэж хайдаг ч хамгийн буруутан нь өөрсдөө гэдгээ хайхарч ойлгох мэлмий дутаж байна. Эрдэнэсүүд яаж үүсдэг. Түүнийг үүсгэхийн тулд ямар хэмжээний байгалийн үзэгдэл болох, үүсээд тэндээ ямар ач холбогдолтойг хүнийхээр бол ямар эрхтэн, юунд хэрэгтэйг нь олон түмний оюунд нь суулгах хэрэгтэй .... гэх мэтээр маш их юм хэллээ.
Тэдний дараа аавууд ирэн янз бүрийн хоолойгоор дуулалдан, найрлаж байгаад явсан. Өчигдөр бараг шөнө дунд өнгөрөхөд тэд сэтгэл нь амарсан бололтой явцгаав.
Харин өнөөдөр шинэ өглөө. Би хар сүнснүүдийн тухай мэдэж эхлэх эхний өдөр эхэлнэ. Гэсэн ч би тэд нарыг мэдэхийг ч хүсэхгүй байна. Гэхдээ энгийн хүмүүс тэднээс өөрсдийгөө хамгаалах нь хамгийн амархан арга нь мууг бодохгүй байх. За тэр ч бүтэхгүй биз, би яаж чадах юм, яанаа, одоо яанаа гэж муу сүнснүүдэд ажлаа хийх дэвсгэр бэлдэж байснаас бүтэхгүй ч байсан яадын, дараа нь бас өөр арга байж л таараа, болж л таараа гэж бодож байх хэрэгтэйг энэ богино хугацаанд надад ирж засал хийлгэх хэдхэн ойр дотны минь хүмүүст буурлууд буугаад айлдаж байсанг та нарт хэрэг болж магад гээд бичье.
Нэгэнт л сүнс байдаг нь тодорхой, өвөг дээдсүүдийн сайн сүнснүүд байж байхад муу нь байхаар барахгүй, хэтэрхий их биежин та бидний дунд уусан амьдарч байна. Тэд хар муу бүхэндээ гаршсан хамгийн болохгүй бүхэнд хүнийг турхиран уруу татан, хаанчлалаа тогтоон, бие хүнийг эзэмдэж чадаж байна.
Би нэг бөөгийн тухай сонссон. Хүүрийн газар очиж бөөлдөг, архи маш их уудаг тухай. Хүмүүс тэр бөө лагаа лаг, хичнээн шил архи уусан ч зүв зүгээр өөрөө байж байдаг шидтэй гэж бишрэнэ. Та нар нүдээ нээж эрүүл ухаанаар харж бодооч. Архичин хүний л сүнс ирээд архиа уугаад явж байна. Өөрөө бүгдийг нь авч явбал улаач нь эрүүл, хагас нь үлдвэл улаач нь халчихсан л үлдэж байна. Архичин хүний сүнсэнд л та нар амьдралаа даатган, заслаа хийлгэж байгаа бус уу? Архичин хүнд мөнгө өгөөд миний ийм тийм юмыг ингэж тэгж бүтээгээрэй гэж байна л гэсэн үг. Намайг яг хэлсэн яаж мэдвээ гээд л гайхна. Нэгэнт л хий үзэгдэл сүнс юм чинь энгийн хүний мэдээллийг мэдэж л таараа. Гэхдээ өндөр дээд язгууртай юм уу хамгаалалт сайтай хүнийхийг халдаж мэдэж чаддаггүй.
Харин тэр бөө гэгч хүнийг та нар өөрсдөө ухаанаараа ялгаж сурах хэрэгтэй. Тэр чинь хүндэж дээ, аваад ир гээд алт мөнгийг чинь авах гэж буй бол буруу. Тийм л чадалтай юм бол арилгаад л өгнө. Тэр бөө хүний хувийн төлөвшил, ухаан, хүний төлөө гэсэн сэтгэл байна уу, үгүй юу тэр нь гол нь. Хэрэв би удган, бөө шүү гэж айлгаж байгаа бол бүр битгий тоо. Өвөг дээдсүүд улаачуудаа тийм авир гаргахыг хорьдог.
Улаачууд бол тангараг өргөсөн төрийн цагдаа нар шиг, тэнгэрт тангараг өргөсөн тэнгэрийн зарц нар. Хүний амьдралын зовлонг нимгэлж, туслуулах гэж илгээгдсэн элч нар. Тэд өөр өөрийн үүрэгтэй. Овог отгоо засах, бариа хийх, хатууг дарах, эсвэл төрийнх, уул усных гээд л өөр өөрт оногдсон чадвартай. Тэд хүмүүст сайн сайханг л хийх үүрэгтэй. Харин би хараагаад өгье тэдэн төгрөг гэвэл энэ хүнээс болгоомжил. Хараал хариулагдан хар толгой дээр хэд дахин үржиж ирдэг болохоор өвөг дээдсүүд хараал хийхийг хорьдог. Хараасан, хараалгасан бүгдэд яг тэр хараал нь эргэн ирдэг.
Манай өвгөдүүд удмын гурав дөрвөн хараалыг нь хариулахад харж байхад бүгдийг байсан байр, оролцсон болгонг нь хараад тодруулаад буцан хэд дахин үржиж өөрт нь гээд үйлдэл хийгээд л болоог харсан. Тэрнээс биш чи намайг хуц гэлүү тэгвэл би чамайг уль гэнэ гэж хариу өөр нэг ч үг, үйлдэл хийдэггүйг харсан бөгөөд надад хатуу анхааруулж ингэвэл чи газар дээрээ бидэнд амиа өгч, дээд бидэнд очих зам чинь бүрэн хаагдана. Манай овог отгийн нэрийг унагаасан чи эргэж бидэнд төрөх эрхгүй болно гэдгийг сануулсан.
Ээ тэнгэр минь би тэгээд үхээд хаачих юм бэ? Үхсэн ч таньдаг хүнээ бараадмаар байдаг. Тэгээд намайг өдөөд байвал яахын гэхэд чамд ямар ч хараал үйлчлэхгүй болохоор хараалаас бүү ай. Түүний тухай бүү бод. Чамд гэмтэй бүхэнг чиний дагуулууд хамт хараад, уншаад явж байгаа. Тэнгэр эцэг өөрөө шийддэг юм гэсэн. Тэгэхээр энгийн хүмүүс ч гэсэн бөө удган хүмүүсийг зүгээр байхад нь элдэвлэж оролдох аюултай. Тэд дуугүй өнгөрсөн ч дагуулууд нь шангий нь өгчихнө. Гэхдээ тэд ухаантай өөрийн улаачийн буруу зөвийг нягталах чадвартай. Харин улаач нар өөрсдөө хүнийг дарамтлан айлгах, элдэв юм нэхвэл түүнээс бүү ай. Эцэг өвгөд нь тэр тэнэгээ яахаа мэднэ.
Харин өөрийн жинхэнэ удам угсаагаа аваагүй тийрэн оруулсан хүмүүс бол ямар л бол ямар авир гаргах нь энүүхэнд. Хүүрийн газар очиж бөөлнө гэдэг бол юу тэрэнд орсоны хамгийн тод жишээ. Улаач нар ч өөрсдөө сэрэмжтэй байж таны өөрийн чинь хүслийн эсрэг муу бүхэнд уруу татан мууг хийлгээд байвал зөв чадалтай хүнд очиж тийрэн буг чөтгөрүүдээ хөөлгөх хэрэгтэй. Сүүлийн үед өөрсдийн мэдлэггүй, мунхаг байдлынхаа золиос болж удам судраа бузарлан буг тийрэн оруулагч нар их болжээ.
Мөнгөний төлөө таны биеийг, өвөг дээдсийг чинь давхар доромжлон бие сэтгэл, эд хөрөнгөөр чинь тоглох хар сүнсний амилсан эзэд бөөнөөр нь бөө болгон, ижил хувцас хунар, ижил бүхэнг сүлжээтэйгээр бэлдэн бөөн бөөнөөр нь тийрэн оруулдаг болсон. Үүнийг бөөгийн нэвтрүүлгээр ил гаргах хэрэгтэй үүнээс болж амиа алдсан, солиорсон, бэртсэн, гэмтсэн, галзуурсан, эд хөрөнгөөрөө хохирсон өчнөөн олон хүн байгааг анхааруулан зөв замд нь оруулахад, хүмүүсийн ухааныг тэлэн, учрыг нь ойлгуулах нэвтрүүлэг дутагдаж байна. Бөөгийн зан үйл бүхнийг үнэн зөвөөр нь ард иргэдэд ойлгуулан зөв зам руу явуулахгүй бол маш аюултай нөхцөл байдал Монголд үүснэ. Бөө бүхэн л хамгийн гайхмаар, мундаг, сайн сайхан сэтгэлтэй биш. Яг л сайн лам байхад, муу бүхэнг хийдэг лам байдаг шиг.
Хүн л байгаа цагт ямарч мэрэгжлийн хүмүүст сайн муу байдгийг ойлгох хэрэгтэй. Эмч нарт ч цагаан халад нөмөрсөн алуурч, багш нарт ч буруу сэтгэл заагч багш, цагдаад ч авилгад идэгдсэн гэмт хэрэгтэн, цэвэрлэгч нарт ч өөрөө хог тарьдаг, ажлаа халтуурддаг цэвэрлэгч байдгийн адил бөөд ч ХАР СҮНС нь амилсан бөө байдгийг мартаж болохгүй. Энэ бүхэнг ялгаж, таньж харж чадах нь хувь хүний ухамсар, гэгээрэл, ухаан, сонор сэрэмж хамгийн чухал.
Хэн л сайн гэнэ түүнийг даган хошуурч үхэн хатан дэмжихийн өмнө нөхцөл байдал, цаг хугацаа, өөрсдийн онцлог, зөн билгээ бүгд шалгаж үзэж сурцгаая. Жишээ нь Төгс гэгээрэгч Чинхайг даган хөлөө алдагчид өөрсдийгөө хаана байгаагаа хармаар юм. Монголчууд дээр үеэсээ төгс хоолтой байсан. Одоо бид өөрсдөө ч мэдэхээ байсан хооллох эрдэм гэдгийг хамгийн сүүлд Хүсэхүй гэж монгол эрдэмтэн дэлхийд заадаг байсан. Мах, цагаан идээ, ургамал, жимсээр хэрхэн зөв зохистой хооллохоо өвгөд, эмгэд маш сайн мэдэж байсан. Монгол хүний онцлог бол эрс тэс уур амьсгалтай энэ газартаа таарсан бие махбодын онцлогтой. Чинхай ч бас арай гайгүй нь Сүлжээний эм, хоол, зөв хоололтынхонд хичнээн их мөнгө төлдөг вэ монголчууд. Тийм л төгс юм бол дэлхий нийтээр аль хэдийн эмнэлэгүүдэд зөвхөн тэрийг идүүлж уулган, гамшиг тохиолдсон газарт тэрийг л найруулаад уу гэхгүй л байгаа биз дээ. Тэрийг үргэлж ууж байсан миний таних хичнээн хүн л хавдартай болсондог.
Мөнгөгүй болонгуут л сүлжээний нөгөө сүйд болон нялууран ухуулагчид тоохоо больдог биз дээ. Үнэхээр тураасан, өвдөхөө больсон л бол өөрийнхөө бие, зан заншлаа харж үзэх хэрэгтэй. Хэвийн иддэг хоолоо хасаад ирэнгүүт л эрүүл болж чадаж байна гэдэг тэр эмнийх биш, таны зан заншил хоолных гэдгээ ухаарах, түүнийг өөр ямар аргаар үргэлжлүүлж болох вэ гээд л бодож үзэээрэй. Харин олон сар жилээр зөвхөн хиймэл үнэтэй тэр зөв хоолыг худалдан авбал та өөрийгөө, махаа, ходоодоо л худалдаж байгаа нь тэр. Хэдхэн жилийн дараа л хавдарт идэгдэх аймшиг.
Миний хоёр япон найз япондоо ихэд дэлгэрсэн тэр хоолыг лав дөрвөн жил идээд сая намар арай гэж Монголд ирээд явлаа. Нэг нь ходоодны, нөгөө нь тархи, элгэндээ хавдартай болон хагалгаа хийлгэн хоёр жилд эмнэлгээс салсангүй дуртай орондоо ирж байгаа нь сүүлийнх ч байж магадгүй гэж билээ. Тэр хоёр шиг онцгой биеэ арчилдаг япон би үзээгүй. Бусдаас л илүү их витамин ууж, амин дэм гэдэг хоёр байсан. Бас хүүхдүүдээ багаас нь Америк витамин, хүүхдийн үнэтэй сайн гэх сүлжээний витаминг хүүхэдтэй уулгасан эцэг эх хоёр хүүхдийнх нь шүд хамар луугаа ургасанд мэс засал хийлгэв. Тэнд очиход маш олон хүүхэд хагалгаанд орж байв. Илүү шүднүүд ийш тийшээ арзайн ургаж, багтаагүй нь дээшээ урган, нүдээ хүрэх дөхсөн хүүхэд ч байдаг гэнэ. Пээх ямар аймаар юм бэ? Юунаас болж ийм олон вампирууд гараад ирвээ гэхэд эмч нар тэр доз нь хэтэрсэн витаминуудаас болсонг тайлбарласан.
Ямар ч юм хэрээсээ хэтэрвэл маш аюултай нь харагдаж байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй маш сайн гэж магтагдан мандах, үнэлэгдэн зарагдах болгоныг хувь хүмүүс өөрсдөө ухаанаа уралдуулан, олон талаас нь харж, сэтгэж, болзошгүй аюулаас сэрэмжилж сурцгаая. Ялангуяа ээж нар эмэгтэйчүүд хамгийн их зөнтэй учраас унтаж буй зөн билгээ хөгжүүлж, буурал дээдсүүдтэйгээ ярилцан ойлгож, айл өрх бүрийн гэгээрлийг ээжүүд нь эхчүүд нь өөрсдөөсөө эхлүүлэх эрин иржээ. Яагаад монгол эмэгтэйчүүд эртнээс лалынхантай адил нүүрээ нуун гүйж, хүүхэд л гаргах асрах боол зарц мэт, хөлөө боолгон давслуулдаг харгислалд өртөлгүй, хүний өмнөөс үг ч хэлэх эрхгүй дарлуулагч, охин болон мэндэлмэгц алагдах ялгүй төрцгөөсөн вэ?
Ухаантай, хэрэгтэй, чадалтай, гайхамшигтай учраас л эхнээсээ эрчүүдэд хүлээн зөвшөөрөгдөн хүндлэгдэн эрчүүдтэй тэгш эрхтэй эртний соёлт орны нэг гол хүч нь байсан учраас тэр биз дээ. Бидний ухаант эмэг эхчүүдийн цус одоо ч гүйж байгаа болохоор өөрсдөөсөө шинэчлэлээ гэгээрлээ эхэлцгээе. Одоо олонхи олигтой эрчүүд нь гадагшаа гарсан, үлдсэн хагас нь архичин, хагас нь өвгөрсөн, хөгширсөн , хагас нь дээрэмчин, хагас нь залхуу гуйлгачин, хагас нь эхнэрийнхээ гарт орсон, хагас нь худалч, луйварчин, хагас нь өвчний үүр болсон, хагас нь донгио тэнэг, хагас нь амиа бодогч, хагас нь хийрхэлтэй, хагас нь хорголоо тоологч болсон, хагас нь улсаа худалдан баяжих донтой, хагас нь хоосон ам шалдан гуя монгол эрчүүдтэй энэ оронгоо өөд нь татах, ухаанаа уралдуулан, хүчээ үзэх цаг монгол эмэгтэйчүүдэд иржээ.
Үгүй ядахдаа л өөр өөрийн бяцхан охид, хөвгүүдээ Өүлэн эх, Алунгоо, Сорхагтани бэх, Мандухай цэцэн шиг хүмүүжүүлж эхэлбэл тэд маань арав, хорьхон жилийн дараа Монгол оронг орчлонгийн дээд болгоно. Байгаль дэлхий амьтайг ойлгуулан хайрлуулж, худал хэлэх, хулгай хийвэл хий нүд хардаг гэдгийг ухамсарлуулан, Монгол үлгэр туульс уншиж өгч цээжлүүлэн, яриулж, ертөнцийг танин мэдүүлэх уламжлалт аргаа эх бүр хийвэл одооны энэ өнгөрсөн тэнэгүүд өвгөрөөд, үхээд ирэхэд таны үрс багаасаа л Монгол баатруудаар бахархаж, Монгол бүхэнг ойлгон, байгаль дэлхийгээ хайрладаг мэддэг ухаантай, зоригтой бөөн сайхан санаа нэгтэй, нэгдмэл хүчтэй үеийнхэн гараад ирнэ.
Нэг хүн ганцаараа амжилтад хүрэхгүй нийтээрээ хүрэх учраас тэр олон нийтийг бид, монгол эхчүүд өрх бүртээ л бэлдэж эхлэх хэрэгтэй байна. Та нараас л ирээдүйд алдар нь дуурсагдах, түүхэнд үлдэн хүндлэгдэх, хатан ухаантануудын нэр нь тодрон алдаршина. Таны төрүүлж хүмүүжүүлсэн хүүхдүүд гайхамшиг бүтээн та хамт алдаршин, үе үеийн хойч үе, охин үрсийн үлгэр жишээнүүд болон таны байгуулсан гавьяа байгаль дэлхийг бат амьдаруулан, Үр хүүхдүүд, хөх монголыг аз жаргалд хүргэх болохоор нийт ээж нар монгол эмэгтэйчүүдээ сэрцгээгээч.
Багш, сурган хүмүүжүүлэгч эхчүүд, эмэгтэйчүүдээ та нарт авьяас байгаа шүү дээ. Арай гэж амиа тээн амьсгалж хэвтэх ДЭЛХИЙ ЭЭЖИЙН ТӨЛӨӨ шинэ санаа олон бүх шавь нараа зөв сэтгэлтэй сайхан хүмүүжүүлж туслаач. Тэр миний ч таны ч ээж. Хөх Монголчуудыг нуруундаа үүрч биш хэвлийдээ тээж, дааж яваа ээж. Хамгийн их найдвараа тавьсан амин хайртай хүүхдүүд нь Монголчууд шүү дээ. Охин хүүхэд л ээждээ хамгийн их хэрэг болж, асарч тойглон, ойлгон, хайрладаг биз дээ. Тэгэхээр Монгол болон Хөх толботой бүх эмэгтэйчүүд түүний хайртай охин нь. Тэднийг арай ухаантай юмсан гэж найдаж байгаа. Гэхдээ тэр хэнийг ч ялгаж салгалгүй л үүрэхийг нь үүрч, тэврэхийг нь тэвэрч, гартаа хөтлөн, хөлдөө чирээд л унахаа дөхөөд явж байна.
Монголын элит ээж нараа, дайчин Мандухай цэцэн нараа ухаантай нь ухаанаараа, үзэсгэлэнтэй нь үзэсгэлэнгээрээ, ажилсаг нь ажилсагаараа уриалан чихэнд сонсогдохоор, нүдэнд харагдахаар ажил зохион байгуулан Дэлхий ээждээ туслацгаая. Эрчүүдийг дуурайн хэн сайн ярьсанаар нь, хуурсанаар нь, өөрөө баяжсанаар нь долигнож элдэв эрээн цаасаар биенийгээ дөвийлгөн хуураад яахав, ингэж хийдгийн, ингэж зохион байгуулдгийн, ингэж сэтгэдэгийн гэж үзүүлэн үлгэрлэж жендэр гэж суудал булаацалдалгүй суудалтай суудалгүй хийчихдэг чадвартайгаа харуулах хэрэгтэй байна.
Толгой дээр шавааралдан ярвайх ч өөрөө баасан гүзээнүүдтэй үзэлцэж байснаас өрхийнхөө толгойлогчын толгойн эргүүг яаж гаргахаа мэднэ биз дээ. Уурлаад л цовхцож байснаа уйлаад л ирдэг биз дээ тэд. Зөв амьдрал зааж, зөв ухааныг хэлж, зөв амьдарч яваа эхнэрээ тэд эхний удаа харахгүй ч хоёр дахь удаадаа харж, гурав дахь удаадаа ойлгон, дөрөв дэх удаад нь хайрлан, тав дахь удаад нь өөрөө тэр туслана. Хамтраад чамтай хийвэл хамгийн сайн Хажир хартай учируулсан өвгөд дээдэс, тэнгэртээ талархаарай.
Чингис хаан маань элдэв түүх, бодсоноо бичих гажиг даалгавар өгсөнд залхсан би: та нар намайг анхнаасаа утга уран зохиолч болгохгүй гэж гомдоллохыг хараад ингэж хэлж билээ.
Хаан: “Өөрөө цаанаасаа урсах үг бол сэтгэлийн үг. Уран цэцэнг дуурайж донгодох бол ухаан муугийн шинж. Уран цэцэнг угаасаа хэлэх нь ухаантаны уг шинж. Чи өөрийгөө юу гэж дүгнэнэ түүгээрээ түүхээ үлдээ” гэж үү.... Хэхэхэ юу гэжииийййгааан. За тэгүүл би уран цэцэнд чинь авьяас алга. Өөрөө цаанаасаа урсахаа л бичлээ шүү. Хохий шүү гэлээ. Хаан бид хоёр аль хэдийн найзууд болжээ. Би бас хааяа хааяахан сүрдүүлмэр болдог болж. Гэхдээ л би яаж ч чадахгүй нь Чин үнэн юм чинь дээ. Хаан хянаж байгаа нь Чу үнэн юм чинь, Хуураагүй үнэнгээ бичиж байгаа нь Хажир үнэн юм чинь хэхэхэхэ Сорхагтан хатнаас аймаар будаа идлээ.
Хаан надад анхааруулав. За тэгээд толгойгүй морь шиг онгироод тонгочоод унав. Битгий инээд хүргээд бай. Хоног дуусах нь гэлээ. Илүү гажиг юм бодохыг хаан хориглов. Харин тийм дээ хэн хэндээ амар. Тэр инээхээр надад түвэгтэй, би гажиг юм бодохоор хаанд түвэгтэй. Нэг биеийг хуваан эзлэх бид хоёрын тэгш эрх. Уг нь хаан миний бодлыг мэддэггүй бол хичнээн амар, юу дуртайгаа бодохсон.
Миний нэг япон найз тэтгэвэртээ аль хэдийн гарсан ч бүх л япон даяар бага сургуулуудаар яван үлгэр уншдаг ажил хийдэг. Хэдэн жилийн өмнө би түүний ажлыг маш их гайхдаг байлаа. Минийхээр бол заавал цагаан урт сахалтай өвгөн л үлгэр ярьдаг биз дээ. Тэр хааяа л зурагтаар ярьдаг байснаас манай сургууль, цэцэрлэгт ирж ярьдаггүй байсандаг.
Япон чинь ямар хачин юм бэ? Өвгөн ч биш, эмгэн ч биш ийм ганган хөөрхөн эгдүүтэй амьтан үлгэр ярьж байдаг гэж бодож билээ. Сачико гэх тэр хөөрхөн эмэгтэй үлгэрчид би их хайртай. Тэрний үлгэрийг би сонсоогүй ч яаж сүртэй, үнэмшилтэй ярих нь төсөөлөгддөг. Тэгээд тэр хөөрхөн үлгэр яригчын зав чөлөөгүй япон даяар тэнэхийг яанаа. Тийм л их хэрэгцээтэй, бүх л жилийн турш үлгэр яриулах сургууль цэцэрлэгүүд нь захиалгаа өгчихсөн байдаг нь гайхмаар.
Тэгэхээр япончууд уламжлалаа ямар сайн хамгаалж байгаа, Америк болчоогүйн нууц энд байна. Багачууддаа өөрийн орны соёлыг мартуулдаггүй. Үндэстнээ аварч үлдэх өвгөдийн ухаан нь байж байна. Намайг багад миний эмээ үзсэн кино, жүжиг, хүмүүсийнхээ тухай дуугаа хувиргаж байгаад л ярьдаг байсан. Гэхдээ миний эмээ нэг ч сургууль цэцэрлэгт тэрнийг яриагүй.
Би цэцэрлэгээсээ гав ганц юмыг л санадаг. Бүгд томоотой гараа өвдөг дээрээ аван сууж би дээшээ харан байтал нүүрэн дундуур тас хийж багш намайг өөрийгөө анхаарсангүй гээд цохиод авсанг л санаж байна. Би багшийн үгийг сонсохгүй дээшээ харан дэмий юм бодож байсан юм байлгүй. Би ганц баавгайтай чихрийн төлөө л тийш хүргүүлдэг байсан мэт. Өглөө аавыгаа даган чарлаад л үлддэг хачин хүүхэд байсанг ээж ярьдаг. Тэгэхгүй яахын намайг юм ч бодуулдаггүй байсан юм чинь... Нээрээ би юу боддог байсан юм болдоо. Ухаан муутай донгио юм шиг харагдаад тэсэлгүй гөвөөд хаясан байхдаа. Миний нүүр маш их хорссон учраас л би цэцэрлэгийн ганц түүхээ сайн санадаг.
Эмээ бид хоёр амралтанд амарч байхад нэг ах ердөө дуусдаггүй маш гоё үлгэрүүдийг бүх амрагч хөгшин залуу, эр эмгүй сонирхсон хүнд ярьж өгөн, үргэлжлэлийг нь дараагийн өдөрт ярьж би тэр үлгэрийг мартахгүй юмсан гэж шөнө нь бодож хоноод өдрийн амрах цагийг арай гэж тэсч хүлээн эмээтэйгээ хамт сонсдог байсан. Тэр ямар мундаг хүн байгаа вэ? Тэр уран зохиолын багш байсан юм болов уу эсвэл өөр хүн байсан уу бүү мэд. Мянга нэгэн шөнийн үлгэр шиг л дуусдаггүй сонин үлгэр ярьдаг байсан. Гэхдээ монгол үлгэр.
Одоогийн цэцэрлэгт багш бол өөрөө үлгэр мэдэхгүй, мэдсэн ч ярихыг хүсдэггүй учраас Том Жерриддэг болсон байна лээ. Өглөө хүүхдээ өгөхөд Тоооом Жееерри, орой хүүхдээ авахад Тооооом Жэээрри, гэртээ очоод зурагт асаахад Тоооом Жеееерри, Хагас бүтнээр бас Тооооом Жэээээрри. Миний бага хүү, бид ч бүгд Тоооом Жээээрридсээр. Яг одоо Тоом Жэээррийгээ би өөрөө ойлгохыг хичээлээ. За байз муур, хулгана хоёр амьтай. Тоооом нь муу талын баатар Жэээрри нь сайн талын баатар билүү. Тэр хоёрын байлдаанаас би нэг ч анги санах гээд чадсангүй. Лав л байлдаад л байдаг үхнэ гэж байхгүй супер Том, Жери хоёр. Эсүүл тэр хоёр муур хулгануудын өвөг дээдсүүд сүнс юм уу.
Зазаза бүү мэд та нар ч гэсэн өөрсдөө бодоод үз. Ямар ч гэсэн миний болон таны бяцхан хүүхдүүд буруу орчинд хүмүүжиж байна. Тэднийг ядахдаа гэрт нь өөрсдийн боловсруулсан шинэ аргаар хүмүүжүүлье эхчүүдээ. Бас цэцэрлэгийн багш, сургуулийн багш нар ихэнхи нь эмэгтэйчүүд тэд ч гэсэн өөрсдөө бодоцгоож шилдэг бүхэнг санаж сэдэцгээе. Монгол хатдын сургаалуудын нэг онцлог нь яриад, үглээд л дуусдаггүй. Биеэр нь үзүүлдэгт учир байна. Тэгэхээр хүүхдүүдийг яг л тэгж үзүүлэн, гараараа хийж бас давхар ойлгон хоногших сургалтуудыг заах. Хүүхдүүдэд яг л бодитой сургалт, ухаалаг сурган хүмүүжүүлэгч нар дутагдаж байна.
Монголд нэг эрд хэдэн эмэгтэй оногддог болчихож гэнэ вэ? Тэрэнд сэтгэлээр унаж архи ууж байснаас өөрийнхөө давуу талаа ашиглан шинэ зүйл санаачлан хийж байгаль, хүүхдүүдийн сургалт, хүмүүнлэг ажил гэх мэт өөрсдийнхөө чадах бүхнээ хийж өөрсдийнх шигээ гунигт ирээдүйг үр хүүхэд хожим хойчдоо үлдээхгүйн тулд өөрсдөө сэрцгээе. Ядуу, бүдүүлэг, мунхаг гэж Монголоо голон хичнээн хүмүүс гадаадад гарав. Гэтэл гай зовлон, гэнэтийн аюул учирхад хэний орон нь найдвартай, хэний чинь сэтгэл халуун байна. Ийм найдвартай газраа гадныханаас авахыг нь аваад, хаяхыг нь хаяад өөрсдийн өв, уламжлал ухаанаа сэргээн өөр сайхан амьдрал зохиож болно биз дээ.
Зарим нэг нь муу л бол хойд хар овоохой гэгчээр манайхан л гэж ийм мулгуунууд, монголчууд тамын тогоондоо таарсан гэх мэтээр өөрсдийгөө муулах болж. Гадаадад ч муу хүн, бузар бүхэн бүгд л байдаг. Бүүр ч илүү их байдаг. Ганц тэд өнгөлөн далдалтыг л сайн сурсан.
Солонгос олон ангит гэр бүлийн хэрүүлийн тэнэг кинонуудыг харахгүй юу. Тэндээс л монголчууд хамаг хор найруулгыг сурч байгаа биш үү. Солонгосынхон ч ийм кино хийн дэлхий даяар өөрсдийгөө хүний муу, хамгийн хорон гэдгээ суртчилахаа боливол таарна. Монголчууд эхчүүдээ ухаантай цэцэнг гайхан дээдлэн, тэд ч ийм бузарыг буруутган зэмлэж түүхэндээ бичигдсэн. Гэтэл солонгост хамаг болдоггүй хорыг л хадам ээж гэгч шуламууд хийнэ. Тэрний бэр нь муу санаанд отуулсаар байгаад өөрсдөө бас тийм болон ээлжит бэрээ дэглэж хариугаа авна. Тэгээд л сав л хийвэл саваад унадаг, урдахаа мартчихдаг, хаанаа ч хамаагүй хавдар ургуулаад л цусаа өвчлүүлээд л улсаараа л дүүрэн сульдакуудтай юм шиг хаашаа юм бэ?
Тийм сайхан хайрын тухай хийх гээд байвал хэдхэн чанартайг л хийх хэрэгтэй баймаар. Нөгөө хэдэн жүжигчид нь ээлжилж эхнэр нөхөр болсоор байгаад хэн нь хэнтэйгээ сууж, хэн хэн нь хэнийгээ үзэн яддаг билээ бүр хөл толгой нь мэдэгдэхгүй. Монголчууд ч бас тэднийг дуурайгаад эхэллээ. Эмэгтэйчүүдээ ингэж гүтгэж муучилсан кино зохиол их болох тусам л тэр хэмжээгээр эмэгтэйчүүд нэр төрөө алдан, гэртээ хэрүүлээ хийж, хороо найруул гээд хөөгдөх болно.
Гэтэл үнэн чанартаа эхчүүд хэзээ тэгж байлаа. Хамаг бүхнийг болгох гээд л гүйгээд хамаг хүндийг нуруундаа үүрээд л явдаг биз дээ монгол эхчүүд. Хадам ээжүүд хэзээ л бүгд тийм шулам байлаа. Манай ээж л лав миний нөхөрт нугасгүй сайндаг. Миний хадам ээж ч хамгийн сайхан сэтгэлтэй, уян зөөлөн хүндэг. Би ч гэсэн хүргэндээ нугасгүй. Сайхан, сайн хүү бидэнд бэлэглэсэнд баярлаад л явдаг.
Сүүлийн үед суваг бүрт гаргах тэр кинонуудаас залуу охид маш их юм сурчээ. Сэтгэлээр уналаа гээд амиа хорлох гэнэ, архи ууна. Эсвэл хүний хүнийг булааж авах хор найруулна. Мууг үзүүлсэн кино байлгүй л яахав. Гэхдээ алив юм хэрээсээ хэтэрвэл хор болдог. Нэг муухай юм үзсэн бол хүн жигшдэг. Тэрнийг нь байнга давтаж гаргаад байвал хүн дасдаг. Тэр муухайг байдаг л зүйл гэж боддог. Энэ олон зурагт радиогийн эрхлэгч, эзэн хүүхнүүдээ та ганцаараа ч хамаагүй зориглоод бусдаас өөр бодлоготой нэвтрүүлэгтэй үлгэр жишээ телевизтэй болно уу.
Эмэгтэйчүүд, эхчүүд хаа л байна тэндээ өөр өөрсдийн гэрэл гэгээгээ нэвтрүүлцгээе. Гэр гэрийн гэрэл гэгээнүүд нийлэхээр Монгол улс гэрэлтэй улс болно. Бидэнд дээд тэнгэрээс заяасан авьяас билэг, оюун ухаан, хүч чадал бий. Дэлхий ээжээс хайрласан нинжин сэтгэл, хайр, итгэл байна. Яагаад бидний эмэг эх нарыг гадны улсуудын зөвхөн хаад, ноёд өндөр угсааныхан авах эрхтэй байсан юм бэ? Тэнд очоод бүгдийг монголчлох гүйлгээ ухаан, цусанд урсах өндөр чадалтай генүүд, хатууг даваад, хамгийн дээр нь заларчих тэвчээр, хурц оюун нь хаа ч газрын хаадуудад хэрэгтэй байсан байна. Эхчүүдээ, эмэгтэйчүүдээ, охидуудаа “Дэлхий ээждээ анхаарлаа хандуулж өөрөө өөрсдөө гэгээрцгээн, өөрсдөөсөө эхэлцгээе”.
Би холд зорин очих ч хожим хойно ирэх л болно монголдоо. Холын холоос ч гэсэн Хааныхаа хэлсэнг дамжуулах л болно. Харин өөрийн тухай тэмдэглэлээ, өвгөдийн тухай сонинг завтай болохоороо сонирхвол л бичиж өгье. Хар сүнснүүдтэй тулах тулаандаа бэлдэх хатуу бөгөөд хариуцлагатай үүрэг байгаа тул биеэ бэлдэн, мэдрэмжээ сайжруулж, бэлтгэл дасгал ихсэх учраас завгүй болно.
Чингис хаан маань амьддаа алагдаагүй юм чинь үхсэн хойноо хар сүнснүүдэд яг алагдаж харагдаач гэж бодох ч одоохондоо орь ганцаар би овог отогийнхоо цор ганц улаач учраас, цоо шинэ ертөнцтэй саяхан танилцаж эхэлсэн учраас, өөрийн болчимгүйгээс болж өвгөдөө хорлочих вий гэж болгоомжлон болзошгүй аюулаас сэргийлэн өөрийн чадах хирээр өөрөө өөрийгөө хариуцан, хариуцлагаа гүн ухамсарлаж байгаа болно. Өндөр удам угсаа гэгч ямар бахадмаар, бүжиглэмээр ч ямар их аюул тээж, хариуцлага ирдэг гэдгийг энгийн эгэл байсан би өөрийн биеэр мэдэрдэг болсон нь энэ билээ.
ХӨХ МОНГОЛ НЬ МАНДАН БАДРАХ ЧИНГИС ХААНЫ МИНЬ ХҮСЭЛ Л БИЕЛЭГДЭЭСЭЙ гэж өчүүхэн улаач охин чинь хамаг л аав ээж, тэнгэрүүд, амиуддаа даатган сүсэглэе.
Өнгөрсөн хоёр өдөр хотод ажил их байж би завгүй байлаа. Хэдийгээр миний бичих эхний ээлжийн түүх дууссан ч нэг сонирхолтой түүхээ бичиж үлдээхээр боллоо. Би Зэв жанжны хүүгийнд гэнэт зочиллоо. Тэд миний үнэнч үлдсэн хоёрхон найз минь юм. Бас зовлон нэгтэй Ард Аюушын отгийн галзуу найз хүүхэн минь бас үлджээ. Ард Аюушийнхан ч эцэг, эх хоёр талаасаа угаа авсан. Алдарт То Вангийн удмынхан. Тэд надад тохиосноос ч илүү зовлон, хатуужил шаардсан амьдрал туулж яваа алтан ургийнханы энгийн л нэгэн охин үрсүүд шүү дээ.
Ард Аюушын нутгийнханд хандаж хэлэхэд Монгол улс тусгаар тогтнолынхоо төлөө есөн эрүүг давсан алдарт эх орончын удмын хоёрхон охин нь өөрсдийнхөө ураг төрлийн ухаан мулгуучуудад ад үзэгдэн үзэгдэн, ухаан солиотой гэж хардуулан хөөгдөн туугдан байсан ч өвөг дээдэстэй үнэнч,эцэг эхийн ач буяныг дээдлэгч хоёрхон охин нь бүх л зовлонг үүрэн тэмцэлдэж байгааг дуулгая. Тэдэнд Ард Аюушын нутгийн эгэл ард нь, ухаантангууд нь тэднийг шалгаад ч болсон хамаагүй үзээд анхаараасай гэж хүсч байна.
Намайг бол миний ах дүүс, төрөл төрөгсөд, хань, үр хүүхдүүд маань халамжлан, хайрладаг учраас элдэв зовлон юу ч байхгүй. Тэд маань надыг сэтгэлээр дэмжин, хайраараа өлгийдөн хангалттай сайхан амьдруулж байгаа. Надад нэр алдар, мөнгө цаасны төлөө яваад байх сэтгэл ч байхгүй, шаардлага ч байхгүй.
Харин ард Аюушийнханд минь сэтгэлийн дэм, өчүүхэн ч гэсэн ирээдүйг нь гэрэлтэй харуулах сэтгэлийн дэм ард олны уухай хэрэгтэй байна. Төрсөнгүүд нь ад үзсэн ч Ард Аюуш бол ард түмний хүү гэдгийг тархи нь ажиллахаа байсан тэд сонсоосой гэж хүсч байна. Ард Аюуш биш байлаа ч гэсэн аав, ээжийнх нь онгод ирээд байхад л сүнс гэж байхгүй та нар солиотой юмнууд бид тэнгэрээс унасан гэж мунхаглах амиа бодсон хүмүүст би дургүй хүрч байна. Солиотой, буруу юм хийж байна гэж бодож байгаа бол төрсөн охин дүү нараа ядахдаа эмнэлэгт үзүүлэх юмуу, яахав иихэв гээд санаа нь зовох нь хүний ёс баймаар. Ийм харалган ах дүүс их байгаад санаа зовж байна. Үгүй ядахдаа сэтгэл мэдрэлийн эмчид чирч аваачин үзүүлэх юмуу, өөр бусад бүх зүйлээр шалгуулж болно биздээ. Тэр хоёрт би үнэхээр санаа зовох юм.
Би Зэв жанжны хүүгийнд болоод байгаа сонин хачинаа ярихаар орж тэдэнд буурлын гарсан зураг, талбай дээрхи зургуудаа үзүүлэхээр орлоо. Тэд маань ямар ч шашин шүтдэггүй ч хэрэг болбол сайн гэсэн бүхнээр нь гүйдэг яг л бидний үеийнхэн. Гэхдээ тэд өөр өөрсдийн бодол оюунтай зөв бурууг ялгаж салгах ухамсартай энгийн л өрх бүлүүдийн нэг. Би тэд нарт буурлуудынхаа сонинг ярин шоолохыг нь шоолж, гайхахыг нь гайхаж баахан инээлдлээ. Би үе үе найз нартайгаа уулзан баахан инээхэд л хамаг бүхэн мартагдан, маш их энерги авч сэтгэл санаа хөнгөрдөг. Миний эгэлхэн найзууд надад итгэнэ үү байна уу хамаагүй, тэднийг би албадах ч үгүй.
Хамгийн гол нь хүнд үед надтай хамт байж чадсанд л би туйлаас баяртай байлаа. Хэрэв би үнэхээр галзуурах юм уу, зовлон тохиосон бол энэ л найз нар минь ирэх байсанг ойлгосон. Зэв жанжины хүү өндөр өвгийнхөө бэлд гэсэнг аль хэдийн бэлдсэнгээ надад үзүүлэн танайд очих гэж байлаа гэв.
Гэтэл гэнэт намайг Хаан маань одоо наадахыг чинь амилуулна буулаа гээд ороод ирэв. Манай хоёр гайхаад дуугарч чадахаа болив. Чингис хаан хамгийн анх удаа өөр отог овгийн гэрт өөрөө буулаа. Тэр гэртээ юмуу ээжийнд л бууж байв. Өөр айлд буудаггүй байсан. Тэгээд намайг чамд Иэгийн зааж өгсөнг хий. Чамд хэнгэрэг, хэц авч явах шаардлага үгүй гэв. Иэгийн зааснаар хийж Зэв жанжин морилов. Тэр өөрийн үрсдээ нөгөөхийг амилуулж өгөөд, “Би Чингис удганы биед удаан залрах ёсгүй. Миний үр төр, эх орныхоо төлөө үнэнч шударга зүтгээрэй” гэж хүүдээ хэлчихээд голомтных нь онгон шүтээнийг хурдхан хянаж зааварлачихаад явлаа.
Тэдний өвөг дээдэс ч өөрийн үрсүүдээ манан, хамгаалж байгаа. Тэд өөрийн хүүдээ маш сэтгэл хангалуун байв. Хүү нь чин шударга, төрийн л төлөө төрсөн, эгэл нэгэн. Тэр хичнээн жилийн өмнө л энэ зангаараа л байсан. Биднийг өгсөж, уруудах бүх л үед нэг л зангаараа, өөрөө ч өндөр албанд оровч нэг л зангаараа хүн чанар сайтай, үнэнч шударга. Ийм хүүгээрээ өвөг дээдэс нь бахархалгүй яахав дээ. Эхнэр нь ч нэг л хэвээрээ, нөхөртөө хайртай, халамжтай, ажилсаг, сайхан сэтгэлтэй яг л байдгаараа. Ийм эхнэрээ нөхөр нь хайрлалгүй яахав дээ.
Монголд ийм эгэл жирийн сайхан, элдэв чимэггүй ч элит гэр бүлүүд олон бий. Тэдний цусаар монгол дээдсүүдийн цус урсан үрсээ бузар бүхнээс хамгаалан, чин үнэнчээр хүмүүжүүлэн төрдөө зүтгүүлнэ. Үүнийг би хараад л манай төрд ийм маш олон хүн ажиллаж байгаад итгэдэг. Ийм олон сайхан эрүүл сэтгэхүйтэй хүнтэй төр заавал сэргэж, Монгол улс мандан бадрах нь зайлшгүй гэж бат итгэнэ. Хамгийн гол нь хоорондоо л битгий уралцан, муудалцаж, хар санаатнуудын идэш болоод байгаасай.
Чингис хаан Монголчуудаа хагаралдахад туйлын дургүй. Буруу бол өөрийн үрийг ч буруутгана. Зөв бол хүний үрийг ч хөхүүлэн дэмжинэ. Халх, Буриад, Өвөрмонгол, Халимаг, Ойрад гэж хагаралцахыг хамгаас хатуу хорьдог. Бид нэг эцэг эхтэй, нэг айлын хүүхдүүд гэнэ. Төрлмүд минь дууг сонсон үрс минь гэж уйлж байсан. Маш их сэтгэл нь шаналсан. Өвөр Монголын тэр нутгийн онго ааваа гээд л хашгираад уйлаад байсан зэргээс харахад бид монголчууд нутаг ус гэж биенийгээ ялгаварлан гадуурхахаас өөрийн эрхгүй ичмээр юм.
Бөө болсон хүмүүс явж нутаг усаа тахидаг. Би ч чухам аав, ээжийнхээ нутгийг тахих бэлтгэл хийх гээд буурлуудаасаа нутгийн тахилга хэзээ хийх вэ гэж боссоноос нь хойш нэг сарын дараа асуухад : “Улаач минь бид зөвхөн чиний төрсөн эцгийн нутгийн уулыг тахивал чи насаараа бусад эцэг дээдсийн уул усаа тахих болно” гэж байсан. Тэр үед би ойлгохгүй гайхан тийшээ явж хүчээ авдаг гэсэн гэхэд “Чи угаасаа хүчтэй байж юун хүч авах гээд байна” гэж байсан.
Одоо бодоход нээрээ л Монгол өвөг дээдсүүдийнхээ уул усыг бүгдийг тахина гэдэг насаараа яваад ч барахгүй нь ойлгомжтой. Би тэдний тэр концертод өөрөө ч гайхаад байгаа болохоор найз нарыгаа үзүүлэхээр болов. Гэтэл бас өөрсдөө дам сонсоод надтай уулзмаар байна, заавал уулзуулж өгөөч гэж хүсэх олон хүн нэмэгдээд иржээ. Миний үнэнч үлдсэн хэдэн найзаас бусад найз нар нь намайг худалч, солиорсон гээд харьцахаа больсон бололтой. Тэгэхээр тэд намайг жинхэнэ найзаа гэж хэзээ ч бодож байгаагүй нь тодорхой тул Чингис хаан намайг дахин бүү хуурамч нөхөрлөлд итгэж бай гэлээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.