Өглөө хүүгээс мессэж иржээ. Сүү өргө, дүүгийн бие зүгээр үү гээд, гурав хоногийн өмнө тэр орчуулагчаар ажилд явсан. Би сүү өргөөд хэнгэрэгээ барилаа. Төмөр хаан ирээд алтан ургийн боссон бүх заарин, удгадаа хамгаалах дайнд өдөржин явна. Тэнгэрийн шүүлгийг давхар авна. Харин орой чи биднийг заавал дуудаарай гэлээ. Таны сэтгэл санаа ямар байна гэхэд миний бүх хүсэл мөрөөдөл биелсэн. Охин чамд баярлалаа. Өндөр өвөг нь үнэхээр сайхан байна. Та болгоомжтой яваарай. Амьддаа алагдаагүй би үхсэн хойноо алагдана гэвэл чиний хэлээр гонжийн жоо голионы баас байлгүй гээд инээлээ. Тэр хөх цэргүүдээ аваад мордлоо.
Тэд надаас зарим үгийг сурч их шоолдог, би тэдний зарим гажиг үгийг сурчээ. Түүний анх өргөөнд ирээд маш их уйлж догдолж байсанг би мартдаггүй. Тэр дэндүү их Монголдоо хайртайг өргөө гэрт ирэн тооно, унь харан асгаруулан чангаар уйлахаас нь мэддэг. Тэрнийг хамгийн харгис алуурчин гэсэн ч тэр хүүхдүүддээ дэндүү зөөлөн зантайг гайхсан би. Намайг хурга хулгайлаад хөлөө доголуулсан гэж гүтгэнэ гэнээ. Би өөрөө түүнийг нэхнээ. Би хамгийн баян айлд өсч торнисон байтал, хайрт эцэг эх минь юугаар ч дутаагаагүй байтал тэднийг минь доромжилж зүрхлэнэ гэнээ гэж ихэд хилэгнэсэн билээ. Түүхийг өөрчлөн бичих ямар ч хэрэггүй аюултайг би маш сайн ойлгодог болсон.
Гайхамшигт өвөг минь, таныг би таг мартсан байхад, таны байгуулсан улс таныг санан дурсдаг гэсэн шүү. Хэзээ нэг цагт охин нь заавал таны тэр шарил дээр тантай хамт очноо. Та өөрийн нүдээрээ хараарай. Би түүнээс та мусулимуудад дуртай хэвээрээ юу гэхэд тэд миний ард түмэн, тэд гайхамшигт сайхан хүмүүс, гэхдээ би Чингис хаанд итгэдэг, өвөг дээдсийн сүнсэнд итгэж, тэдний зөвийг харахын дээдээр харж байна. Тэд бас нүдээ нээх хэрэгтэй муслимууд, он удаан жилийн уртад түүний сургаалыг гуйвуулан дарангуйлах зэвсэг болгон ардуудыг минь ухааныг хоосруулсанг харах л хэрэгтэй. Зөв явсан бол одоо биесээ хядах байсан гэж үү. Ямар нэг юмыг хэт махчлан шүтэх буруу.
Би нэг юм ойлгохгүй байна. Та тэгээд одоо хаана байгаа юм бэ, таныг оршуулсан газраа юмуу, эсүүл энд үү? Тэнэгхэн амьтан минь одоо хүртэл л ойгохгүй л явна уу. Миний сүнс энд байна. Харин миний биеийг оршуулсан тэр газар бол онгон дагшин ариун газар. Тэр цаг үед би тэр биеийг чам шиг хөдөлгөж, идэж, ууж, инээж, уурлаж явлаа. Та дахин бие хүн болж төрөх үү? Төрөлгүй яахавдээ. Би чинь алтан ургийн аугаа сүнс шүүдээ. Хэзээ энэ дэлхийд би хэрэг болно тэр үед хүнд хувилна. Эсвэл энэ сүнсэн биеэрээ Тэнгэр гэж юу байдгийг нь харуулах болнодоо. Харин одоо бол хайртай үрээ хамгаалж, халдсан болгонг авслахаар л өндөр өвөг чинь байж байна.
Би тэгээд яасан олон хамгаалагчтай юм бэ? Та нар яаж багтдаг юм бэ? гэхэд Хахахаха нээрээ тэгж бодох чинь зөв, жишээ нь чиний шарын хувилгаан өвөө лам, хар тарни болон шарын бүхнээс хамгаалж, улааныхан улаанаас Заадаа хамгийн сайн хийж чаддаг өөр өөрсдийн үүрэгтэй л гэсэн үг юмуу даа.
Тийм болохоор л чи бусдаас онцгой, хуяг ч үгүй л дайнд ордог шүүдээ. Манай заарин хүүгийн буурал миний гарыг барьж үзэхдээ хөөрхий арьс нь өөрөө хуяг болчихож гэж байсан санаанд орлоо. Ирсэн том сүнс, амиуд гар, нүүр хамаг юм угааж бүрхсээр байгаад хуяг болгожээ. Энгийн бус хүн харвал ямар аймаар харагддаг болоо би. Хирс шиг зузаан арьстай болсон гэсэн үг юмуу тэгээд, бодохоос аймаар юм, Би чинь эмэгтэй хүн байтал гэж бодлоо. Гэтэл Төмөр өвөө инээж чамаас гэрэл цацарч харагдана, юу гэж тийм арьстай болохов дээ хахаха гээд дайндаа мордлоо. Орой марталгүй дуудахгүй бол хэзээ санатал дайтсаар л явнадаа гээд явлаа. Мартахгүй л юмсан.
Мусульман шашин би тэрнийг мэдэхгүй болохоор ойлгодоггүй. Мэдэхгүй юмныхаа тухай дуугүй байх хэрэгтэйсэн. Гэсэн ч түүнийг их сонирхож байна. Заваа гарвал судалж, үзэхээсдээ. Юун муслим байтугай өөрийнхөө өвгөдийн тухай бүрэн сайн мэдээгүй л байна. Лав тэд хэлэхдээ Будда, Исус, Муслимын аав хэн ч билээ мухамед билүү гурвыг хүн болж төрсөн нь үнэн гэж байсан. Гэхдээ тэд өөрсдийгөө л шүтүүлэн, тэдний сургаалыг үе үед засварласаар өдгөө хүрчээ. Үнэндээ тэд буруугүй ч юм билүү хэн мэдлээ.
Бөө ч гэсэндээ. Өөрийн жинхэнэ өвөг дээдэс биш хуурамч сүнс оруулсан, тийрэн сүнс оруулсан хүмүүс маш их байна шүүдээ. Тэд өөрсдийн өвөг дээдсийнх нь тухай хэлэхгүй , идэж ууж биеийг нь ашиглахаа л боддог. Тэд архи уулгаж, муу юм хийлгэн, хүүрийн газар бөөлүүлж, аль болох улаачаар буруу юм хийлгэдэг.
Манай өвгөд архийг тас цээрлэдэг. Бүр үзэн яддаг. Нэг удаа Чингис хаан орж ирээд өргөөндөө тавьсан бүх архийг гаргаж хаясан билээ. Лав 20 аад шил архи байсандаг. Хүмүүс бэлэг гэж өгөөд өргөөнд тавьсан. Бэлэгний архи тул их үнэтэй архинууд байсан байхад гаргаад хаячихаар нь наад архиараа та нар бас засал хийдэг биздээ гэхэд согтуу өвгөн юугаа засдаг юм. Хар , хүнд юмыг хар рашаанаар л засна. Бидэнд эд хэрэггүй. Би бүр ч дургүй гэж хаясан. Манай аав архи ч уудаггүй, тамхи ч татдаггүй хүн байсан. Гэсэн ч гэсэн би амьддаа архи уудаг байсан өөр буурлууд нь яах юм бэ гэхэд “Эцгийнхээ дэргэд архи амсах байтугай үнэртэх ч хориотой “ гэв.
Энэ архинаас болж хүн өөрөө, айл гэр, улс үндэстэн мөхдөг. Гэтэл улсыг засагч төр нь өөрөө надаар архи овоглуулаад байхаар яаж өнгөтэй өөдөө байхав дээ. Бүх өнгийн нэртэй Чингис архитай болжээ та нар. Чингис гэдэг чинь тэнгэрийн цол, би түүнийг зовж байж авсан юм. Хаан гэдэг цолыг, түүнийг яавал, ямар гавьяа байгуулбал авдгийг чи өөрөө өөрийн биеэр харж бас өөрөө ч авч байгаа. Түүнийг тэнгэр өгдөг. Чи ч хамаг амийг сэргээгээд “Хаан удган” цол авсан чинь ийм билээ. Нээрэн би бас ийм цол авчихаад мэл гайхан хүн амьтанд ч хэлсэнгүй. Гэнэт л цоороод баахан цол хий үзэгдлүүдээс аваад байхдаа яахавдээ. Ичмээр юм. Хэн итгэхэвдээ.
Хаан:” Чи намайг бусдаас хамгийн ихээр сайн мэдэх нь болсон. Улс үндэстэн айл өрхөөс, эгэл ганц бие хүнээс бүрддэг. Архичин бие хүн олон байх тусам архичинтай айл олон байна, архичинтай айл өрх олон байх тусам архичин үндэстэн олон болно, Архичин үндэстэн олон байх тусам Улс нь архин далайд живж уруудан найгана. Улсыг хэн засах вэ? Төр засна. Төрийг хэн засах вэ? Хууль цааз засна. Хууль цаазыг хэн засах вэ? Үнэн шударга засна. Үнэн шударгыг үндэстэн олон зална, Тэгвэл үндэстэн олонг хэн засах вэ? Өрх гэр засна. Өрх гэрийг хэн засах вэ? Эцэг, эх хоёр хоёулаа засна. Хүн харин өөрөө өөрийгөө засна. Өөрийгөө засахын тулд үнэнг таних ухааныг залах хэрэгтэй. Ухаанаа заллаа гэхэд юу хэрэгтэй вэ? Хүсэл зориг, тэвчээр хатуужил. Хамгийн энгийнээр бодоод үз. Дээр тэнгэр эцэг , дэргэдээс байгаа бүхэн, доороос газар хардаг. Чи төрсөн чинь үнэн, байгаа чинь үнэн, үхэх чинь үнэн учраас тэнгэрийн шүүлэгт орох чинь үнэн. Хийсэн үйлээ эдлэх чинь үнэн. Үнэн л хамгийн үнэн. Үнэнг яаж хуурна, яаж аргална, яаж зугтаана ямар ч нэмэргүй. Үхээд ирэхэд чинь үнэн л угтана. Үнэн чамайг шүүгээд л худлыг чинь үржүүлэн нэмээд л хууль зарлигаа гаргана. Үүнийг ойлгох юм бол чи худал бүхнээс зугтана, худлаа ярихгүй хулгай хийхгүй, хийснээ хүлээж, хүн шиг амьдрахаа бодно. Тэр үнэнг олох, мэдэх ухаанг чинь архи хаадаг. Архийг тэвчээд хаяж чадвал үнэнг таних ухаан чинь ирнэ. Та нар тэгтэл толгойтой бүхэн нь том жижиг гэлтгүй, тэр байтугай Төрийг тогтоох өрлөгүүд нь, төрий нь толгойлох толгой нь өөрөө л Чингис намайг амруугаа гударч, өмхий ходоод руугаа оруулах зориг байх юм. Тэнгэрийг ингэж л дээдлэх биш доорд үзэж байна. Энийг чинь л ухаан гээд байгаа юм шүү дээ. Төр барих, өрх гэрээ барих, өөрийгөө барих ухаан чинь иймхэн болжээ. Тэнгэрийн цол Чингисийн оронд ТИЙРЭН, БУГ ЧӨТГӨР, ШУЛАМ, МАНГАС, БИРД гэж бичээд эрээлж мяраалан зураад уугаад үздээ. Үүнийг л Төрийн, өрхийн, хүний ухаан гээд байна. Хамгийн хортой бүхэндээ хамгийн гоё нэрийг бодож олж өгөх юм. Өөрийнхөө нэрийг өгөөд уугаад үзвэл яасан юм. Төрийнхөө соёмбо, тусгаар тогтнолоо хүртэл уух юун. Хэрээ галууг дууриан хөлөө хөлдөөх гэж энэдээ”. Утас дуугарлаа. Бидний яриа тасалдав. Би бас даалгавраа хийнэ. Таны хэлсэн бүхэнг тусад нь ном болгохгүй бол миний галзуу хүний өдрийн тэмдэглэлтэй холилдоод дэмий болно Хаан минь.
Дахин буулт хийлээ. Энэ удаа би 12 өдөр болон, 7 гаригийн амийг сэргээв. Дууссаны дараа Шидээ ав гэж сэгсчүүлээд огиулж, шүлс асгарч, нойр хүрлээ. Яах гэж ийм балай юм хийдэг юм болоо тэд, ямар ч шид өгөөд байгаа юм бүү мэд, намайг ингэж тамлаж байх ямар хэрэг байнаа. 12 өдөр бүр тус тусдаа алдартай нөгөө л бар, туулай энээ тэрээ юу гэхэд үгүй ээ гэв. Та нарын амийн тухай би бичих хэрэг байна уу? Хорон санаат хорлоод дуудах юм бишүү? Чи санаа зоволтгүй. Бид тэнгэрийн бөөдөө л буухаас өөр хаана ч хэн ч буулгаж авдаггүй юм даа. Иймд чи нэрэнд бүү санаа зов гэлээ.
Долоон гараг харин ирэхдээ миний хүзүүг хоёр тийш нь ээлжлэн дарж их өвтгөлөө. Хүч чадлын бэлэгдэл юм уу хаашаа юм гэж би бодов. Та нар өдөртэй адил юм биш үү? Үгүй ээ. Бид хаан. Юу хаанахын хаан юм бэ? Та нар л мэдэхгүй болохоос жил,сар, өдөр,цаг бүгд хүний амьдралтай адил тусгаар улс. Бие биендээ захирагддаг. Та нар тэгээд хаана амьдардаг юмбэ? Тэнгэрт 7 одны үрс нь жилийн чинь эзэд нь. Гэхдээ бидний үүрэг өөрөө. Бид чиний ах нар шүүдээ таньж байна уу? Танихгүй байна. Хахахаха Дүүжин цагаан минь дээ чи нөгөө л дэггүй хэвээр шивдээ. Бид гэхдээ удахгүй уулзалданаа. Улаачыг үхэхээр үү? Тийм ээ. Чи эргээд л ирнэ. Би тэгвэл улаачыг алчих уу? Хахахахаха тэгвэл бид Тэнгэрт ниргүүлнэ шүүдээ. Тэр үхэх нь тодорхой гэж ярьцгаав.
Өө Заа зоо. Алчихдагийн байна энэ чинь муу урвагч одны сүнс Дүүжин гуай гэхэд тэр ихэд инээлээ. Тэр миний биеийн минь нэг сүнс.Тэр байхгүй бол миний бие эрхтэн дутуу гэсэн үг. Би чинь 9 сүнсний цуглуулга болохоор одоо яахавдээ. Аймаар юм. Эний учрыг дараа л тодорхой тайлахгүй бол хүмүүс ойлгохгүй.
Долоон гарагаас би асуулаа арай өглөө, үдэш, орой гэдэг чинь бас амьтай биш байгаа гэхэд яагаад амьгүй гэж, тэд чинь эзэд шүү дээ. Гэхдээ чи тэднийг буулгавал бие чинь өвдөнө. Тэгвэл буулгаад яахын. Буулгахгүй бол тэд чамд гомдоно. Чи бүгдийг ялгалгүй адил хайрлаж байж л цаг, хугацааны хайрыг хүлээн, шидийг авах болно. Заза тэд нарыг дараа буулгаж туршъя.
Чи дайчдаа дуудаачээ мартсан байна гэлээ. Яанаа яанаа , нээрээ таг мартаж, бүр 10 цаг болчихож гээд бид тэднийгээ эргүүлж татлаа. Дуустал нэг хүн ороод ирж хөдөлдөггүй ээ. Би хэнийг нь таах гэж бас ажиглана. Гэвч тэр баригдлаа. Эзэн байлаа. Бүх онгодууд өөр өөрийн зан чанартай, онцлогтой байдаг, санаа нь хүртэл мэдэгддэг. Би тэднийг сайн мэддэг болжээ. Ашгүйдээ. Хаан хэлэв. Чи гайхамшигтай байнаа. Охин минь удмын бахархал гэж энэ дээ. Чи таван ХӨХӨӨ олж дуусгавуу, дөрөвийг нь олчоод байгаа ч тав дахьд нь маш олон хувилбар байна. Алийг нь би тээнэглэзээд байнаа. Миний бодоход тэд захиргаа, цэрэг дайны ч юмуу зохион байгуулалт шиг санагдаад байнаа гэж би хэлэхэд тэр зөвийг нь хэлж өглөө.
Хэхэхэхэ та чинь намайг овоо шагнаад юу болоов гэхэд Чи түрүүн хүнд даалгавар биелүүлсэн учраас гэв. Одоо таван тийрэнгээ ол. Үгүй . Олохгүй. Яагаад ? Тэд чинь амилчихвал би яахын айгаад байна гэхэд. Охин минь дайснаа сайн мэдэхгүй бол дарахад амаргүй. Тиймийн тулд тэднийг төрсөн шигээ л мэдэх хэрэгтэй. Тэгээд тэд чинь амилаад миний биед орчоод гарахгүй бол яахын вэ? Тэд аль хэдийн амилсан байгаа. Харин чи дарах хэрэгтэй. Чам руу аль хэдийн довтлоод эхэлсэн шүүдээ. Тийм үү хаа байгаан тэгээд? Чи бодоод олоодох. Өдий хүртэл чамд тохиосонгоо. Заза. Би бодлоо.
1. Атаархал тийрэн. Тиймээ яг зөв. Тэр чамд аль эрт ирсэн. Түүнийг яаж дарах вэ? “Атаархах тусам л гялалзана. Өөрөөрөө бахархана. Бусдаас давуу чанараа би сайн мэднэ.Тэр атаархсаар амиа өөрөө хорлоно биз. Чадаж байгаа юманд арга байхгүй. Атаархаад байвал өөрөө над шиг байх гээд үзэг л дээ. Би хуяг ч үгүй бууж чадна. Хэнгэрэг ч үгүй л буурлуудаа залаад сурчихсан. Дуртай цагтаа дуртай юмаа асууж чадна. Надад хориотой идээ ундаа, хориотой хувцас хунар, хориотой очих газар үгүй. Хамгийн нууц, хамгийн хэцүү, бусдын буулгаж чаддаггүйг би буулгаж чадна. Надад сарын тэмдгийн хорио цээр, түүхий махны хорио цээр ч байхгүй. Би урд ямар байсан яг л тэр чигээрээ юу ч өөрчлөгдөөгүй. Надад түшээ байхгүй. Би хэнийг ч царай алдаж цаг үрдэггүй, бас хэнийг ч зовоодоггүй. Надад буухгүй тэнгэр байхгүй, надад захирагдахгүй уналга байхгүй, би дээрээс нь энгийн хүн биш хаадын үр нь, лус, эрлэг, савдаг, тэнгэр аль нь ч намайг хамгаалдаг. Дээрээс нь тамын андтай. Би түүнд тийрэнгүүдийн сүнсний гэрээ байгуулчихсан. Тэр уулзалт ямар инээдтэй болж өнгөрлөө. Бодохоос инээд хүрчихлээ. Хамгийн гол нь Чингис хаан минь намайг сонгож, итгэж ирсэн. Олон олон алтан ургийн бөө, удган үрс байгаа шүүдээ. Өрөвдүүлж явснаас атаархуулж яв гэдэг. Атаархахгүй яахын бэ? Би хүртэл өөрөө өөртөө атаархаж байна” гэтэл Чингис хаан хахахахаха инээн, за тэгээд зүггүйтээд инээд хүргээд явчихдаг юм. Өглөөнийх шиг юм болов гэлээ. Өглөө би Хаан минь, хаан минь гэж дуудлаа. За юу болов? Та ажлаа хйигээчээ. Ямар ажил? Надад тэр тав маван юмаа хэлж өгөх ажлаа гэхэд хөхрөөд унав. Зальт шар чи өөрөө хий, хахахахаха. Та чинь ийм ажил хийх гэж өдөр шөнөгүй надтай байгаа биздээ? Хааахахахаха шар үнэг минь би чамайг зөв хийх нүү? Буруу хийх нүү гэж шалгаж байгаа Тэнгэрийн зарлиг биелүүлэгч. Тэгвэл хоёулаа тэр тэнгэрийг жаахан хулхидчихий л даа. Би бүр ойлгохоо болиод бас залхуу хүрчихлээ. Тэнгэрээс юу ч нууж болохгүйг чи мэдэж байгаа. Тэнгэр эцэг намайг өмөөрөөд л сүйд болоод байсан тэгээд тэр хайртай нь хаа байгаан. Ганц шипэ хэлээд өгчихгүй. Та ч гэсэн хамаг юмаа надаар олуулаад л гэхэд Хахахахаха инээгээд салдаггүй, Аальгүй амьтан гэхэд “Хахахахаха эм бишдээ би, аальгүй гэнээ сонсов уу та нар гээд инээгээд салдаггүй. Надад их түвэгтэй байлаа. Миний огт инээд хүрэхгүй байхад л бие инээгээд хөдлөөд байх. Та нар инээж байгаа мэт биеэ хөдөлгөөд, биеэ инээлгээд үздээ... Түвэгтэй байгаа биздээ. Сүүлдээ та болилдоо гэхэд “Чи тэгвэл инээд хүргэж байхаа боль” гээд инээгээд байлаа. Би сүүлдээ бууж өглөө. Дөнгөж сая мэдээ ирлээ, Чингис хаан хурилдайд яаралтай явлаа. Хэн байгааг нь мэдэх тул Хубилай Хаан гэж дуудлаа, Би хаан биш. Хубилай хаан ? Би хаан биш. Хубилай хаан? Би хаан биш гээд . Хэхэхэхэ гэхэд Зүггүй тархи минь түүхээ бич гэв. Та сайн уу даа, хаагуур байв, авгай хүүхэд чинь сайн уу гэхэд тархигүй амьтан юмаа хий гэв. Манай өвөө ийм л хатуу чанга хүн шүү, хувилсан ламтан. Миний өвөө минь.....Тиймээ тийм, надад атаархахгүй яах юм бэ? Удган удгандаа байдаг л нэг удган бололгүй хамгийн дээд нь болно гэдэг, хамгийн том хааны онгод бууна гэдэгт жирийн байтугай зэрлэг хүн ч атаархах биздээ. Яадаг юм. Үнэн юм чинь. Атаархаад яахын энэ зуундаа над шиг болчих биш. Үүнээс өөр бүх төрлийн мэрэгжилд бол өөрөөс нь илүү хэн ч гарч ирж болно. Хамгийн хөөрхөнөөс илүү хөөрхөн, хамгийн алдартайгаас ч илүү алдартан, хамгийн баянаас ч илүү баян зөндөө л гардаг. Харин энэ зуунг ч биш эринг нь эхлүүлэх эх ундрага болсон эгэлгүй хувь заяа надаас өөр хэнд ч оногдоогүй нь гайхамшиг. Унтаж, гутаагдаж дарагдсан бүхнийг нь сэрээж үймүүлж, бужигнуулж өгсөнөөрөө би алдартай. Тэнгис далай давалгаалж тэр үнэнг батлана. Тийрэн бөө үхэцгээн том дайнууд дарагдана. Тайван амгаланг монголчууд байгуулж Чингисийн монгол дэлхийд ноёрхоно. Шинэ эринд шинийг бүтээн шилдэг амьдрал цогцлох болно. Энэ бүхэнг Тэнгэр эцэг хэлсэн. Иймд би азтай.
2. Урвагч тийрэн.. одоо Чингис хаан явсан ч болсон яриагаа гүйцээе..... энэ тухай би бодлоо. Үүнийг олох үед Чингис хаан чи үүнээс яаж өөрийгөө хамгаалах вэ гэлээ? Үнэнг нь илчлэнэ,дахиад уулзахгүй гэхэд хамгийн сайн тэмцлийг ол гэлээ. Тэгвэл анхнаасаа л түүнтэй ойр байхгүй байх, тэрэнд нууцаа дэлгэх хэрэггүй байх гэхэд цааш нь гэлээ.... Ерөөсөө л би түүнийг эхнээс нь мэдэж сурах, миний ухаан л байна шүүдээ. Би тэнэгтэж хамаг юмаа хамаагүй дэлгэвэл хүнээ таниагүй миний хохь уу гэхэд зөв гэлээ. Энэ чинь над аль хэдийн тохиосон бөгөөд гомдолдоо миний зүрх одоо ч уйлж байна. Би болсон бүхнээ нэг шинэ удганд итгээд ярьж, өөрт тохиосон бүх юмаа зааж өгөөд байтал, өөрөө чадахгүй байж бусдад ховлон, намайг худлаа юм зааж өгсөн гэж гомдоов. Би түүний чөтгөрийг нь хөөж өгч, хамаг юмыг нь зааж өгсөөр байтал намайг өөрийг минь худал гэж гүтгэн миний дээдсүүд ч гомдон түүнд дахин бүү тусал гэлээ. Дараа нь тэр хичнээн дахин ирэвч дээдсүүд маань тэрэнтэй зууралдахыг эрс хорьсон. Би чинь сэтгэлээсээ л тусласан болохоос тэрний онгодуудыг булаасан бишдээ. Надад бүх онгод бууна. Би түүний хамаг дээд онгодуудыг нь олж өгөөд, чи өөрөө туршаад үз гэхэд болж байна чухам одоо ойлголоо гээд байсан биздээ. Ийм муухай санаатангуудад би дургүй. Хайран хэдэн өдөр би түүний төлөө дэмий биеэ, толгойгоо зовоожээ.
3. Хорлогч
4. Турхирагч
5. Давшлагч ..... энэ тийрэнгүүд бүгд аль хэдийн над руу довтолсон байлаа. Эднээс яаж гарах тухай бүгдийг шалгаж асуугаад зөв гэж Чингис хаан хэлсэн. Бусдын нь бичих гэтэл миний хүзүү таг хөшөөд шөнө дөл өнгөрчээ. Дараа л болохоос
Эд бүгд л өдөр бүр довтлох болно охин минь. Энэ ном хүмүүний гар дээр очмогц л чиний тайван амьдрал чинь дуусна гэж тэр хэллээ. Юун ч эрт бэлдүүлдэгийн... Хэзээ миний энэ түүхийг хэн унших цаг болтол өдий байнаа гэж бодлоо.
Өө золиг гэж дахин бууж бас нэг даалгавар биелүүлэхээс. Миний зав ер гарахгүй байнаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.