Би 50 хоногт хийх ёстой даалгаврыг 2 хоногт хийж чадан, тэр сонин явдал болсон орой орондоо арай гэж орон унтах гэтэл “Би АТТИЛЛА байна. Охин минь тэнгэрт ам гарсан бол заавал биелүүлэх хэрэгтэй. Чи миний түүхийг мэднэ шүү дээ. Би 3 удаа зөрчөөд л тэнгэрт зүрхээ өгсөн шүү дээ. Гэхдээ тэр хүүхэн ямар ч буруугүй. Би түүнд хайртай” гэв. Миний нойр хүрэн аан заза тэр бас над шиг юм болсон байна гэж ойлголоо. Тэгтэл бас Чингис хаан байна гэв. Би ч хэт ядарсандаа солиорч байна даа. Би амармаар байна гээд унтчихав.
Өглөө би хот явлаа. Сүүнд халтардсан би ээжийндээ очиж усанд орохоор мандахын улаан нарнаар хөдөөнөөсөө явлаа. Ээжийнд ортол рашаан бэлдүүл гээд улаачыг хөнжлөөр ороо гээд 2 давхар хөнжлөөр ороогоод суудалд суулган, сөгдөцгөө гээд ээж, дүү нарыг минь сөгдүүлчихэв. Цагаа хар энэ бүхэнг тэмдэглэ гэж зарлигдав. Тэгээд нэг хүн ирээд “За та нар хэн морилж явна гэж бодно” гэлээ. Буурал байнаа гэж манай хэд хэлэхэд инээн “За тэгвэл танай Хөх Монголын хаан чинь хэн бэ?” гэв. “Чингис хаан” гэхэд хахаха инээгээд “Тэр чинь би байна даа” гэв. Манай хэд болон би гацаад таг болов.
“Би та нарт баярт явдлыг тэмдэглүүлэхээр ирлээ. Өчигдөр энэ улаач маань 99 тэнгэрийг буулган, Тэнгэр эцэг, Тэнгэр эхээс авшиг хүртэн Удган цол авсан шүү дээ. Хөдлөөд явж байгаа мэт харагдавч бие нь их муу байгаа. Хэн хүссэн нь тэднийг буулгах эрх байдаггүй юм. Иймд та нар түүнийг амрааж, унтуул” гээд гараад явчихав. Би юун унтахдаа манатай. Нээрээ өчигдөр шөнө хүн унтуулахгүй Чингис хаан гэж хэлээд байсан ямар сонин юм бэ? Би өөрийгөө солиорч байна гэж бодсон шүү дээ.Өүлэн эхийн удам болохоор Чингис хаан ирж баяр хүргэсэн байх гэж бодсон ч нээрээ өчигдөр “Би чиний 2 дахь толгой онго болно. Сүүлийн толгой онгийг эцэг АТИЛ хийнэ” гээд байсан юу вэ энэ чинь одоо гэж бодлоо.
Тэгээд бөөн бодол: Энэ Чингис хаан буугаад юу хийх юм бэ? Хэн итгэхийн, хамаатан садан нь ирдэггүй байтал яанаа одоо. Яагаад өргөөндөө, юм хум бэлдүүлэлгүй морилов гээд ихэд гайхлаа. Ээж, дүү хоёр л их баярлан гүйнэ. Сүүлдээ тэгээд нээрээ яг жинхэнээсээ Чингис хаан байвал яана гэж төсөөлөн бодоод: Яг нээрээ байвал, Би энэ дэлхийн хамгийн азтай хүн байна шүү дээ гээд ихэд баярлав. Тэгээд хэлье гээд бодтол надад хэлэх найз ч алгаа. Тэд итгэнэ гэж үү. Худлаа байвал би шараа болно шүү дээ. Солиорчихож гээд. За байдлийг нь харзная гэж шийдлээ. Түүнийг бодсоор байгаад өрөвдөж бас уйлав. Ийм ч чадал муутай ганцаараа хөгшин эмэгтэй надад ирэх гэж өрөвдмөөр юм гээд. Баярлалаа гээд архи уултай биш, баранд савалтай биш яалтай билээ.
Ингээд хоёр хоног өнгөрлөө. Өдөр шөнөгүй л түүний тухай бодлоо. Чингис хаан намайг ирсэнг тэмдэглэн миний зургийг өргөөндөө тавь гэв. Их дэлгүүрт очин үзээд явтал “Хонь, үхрийн арьсан дээр надыг сийлжээ. Харваж намнаж алахыг хүсчээ” гэж бухимдав. Тэгсээр нэг зураг оллоо. Тэр таалагджээ. Гэхдээ намайг их л гоё, өөрөө эдлэж хэрэглэж байгаагүй их тансаг сайханд зуржээ. Билгийн мэлмийтэй хүү байна. Гэхдээ төөрөлдөөд тархи нь эргэчихэж. Чи түүнтэй 3 удаа уулзана. Үхэхдээ нэг газар очино гэв. Очирваань бурхан гэнэ шүү. Намайг хэзээ ч бүү тэгж дуудуул гэв. Дээрээс нь би Чингис хааныгаа мялааж 2 баатар авч өгөөд дараа баян болохоороо 9 өрлөгийг чинь гүйцээнэ. Энэ 2 таны анхны чинь шадрууд болог гэв.
Өргөөндөө ирээд Чингис хаан өөрөө буун, өөрөө онгоо залан байрлуулав. Би Чингис хаанаас айсаар л байв. Нөгөө түрүүний майжиг өвөөгөө л үгүйлнэ. Хоёр хоногийн дараа өглөө босоод нөхөртөө хэлэв Чингис хаан ирээд ийм юм болов гэхэд тэр тоосон ч үгүй. Намайг солиорч гэж байгаа юм байлгүй гэж бодоод байгаа юм уу хаашаа юм тэнэг амьтан гээд миний уур хүрэв. Тэгээд бид хот явлаа. Зам зуур машинд хүү маань: “Өчигдөр Б телевизээр нэг бөө Чингис хааны онгонг мэднэ гэлээ” гэв. Нөхөр маань: “Тэрийг мэдэхгүй хэн байсийн Японууд хайгаад олоо биз дээ” гэж ярьтал миний бие тонгочоод явчихлаа. Ихэд бачимдан уурлан тонгочиж “Эдэнд хэл Миний онгог бүү дурс гэж” гэв. Хөөе та минь ээ. Чингис хаан гэдэг чинь надад орж ирдэг болоод 3 хоноод байна. Та нарт уурлаж бүү онгон ярь гэлээ гэж сануултал тэд ер тоосонгүй. Ярихаа байсан ч хэн ч сонирхсонгүй.
Ээжийнд орохдоо би 2 хөлөө арай гэж зөөн орлоо. Хүү маань: “та онгоо захирч сураач, хаа хамаагүй явж байхад чинь ингээд ороод байвал яах юм. Би л амар юм. Хэнгэрэг нүдэж байж л ордог гэв”. Ээжийнд ормогц би өрөөний голд нь эргэлдээд яанаа гэж хашгиртал улаач тайван бай гэсээр суулгаад бүгдийг сөгдүүлээд ихэд уурлан хувцас базан байтал хүү тайтгаруулж ээжийг минь бүү зов оо, та тайван бай гэтэл “Танай энэ замбатив чинь яасан муу ёрын газар вэ? Булш, онгон хайна гэнээ. Хайгаад нээгээд үзэг дээ. Юу болохыг Тэнгэр мэднэ. Дахин ийм юм болбол миний улаач гурвалжин хэнгэрэгээ бариад л очих хэрэгтэй. Бас Намайг танихгүй тоохгүй байж болно. Гэтэл төрсөн эхийгээ энэ юу гээд байна гэх үр алга уу? Ханилсан ханиа хараад юу болж байгааг асуучих эр хүний сэтгэл алга уу? Ар амиа бодогсод, Эх чинь та нарын төлөө амьдарсан бус уу? Хэнд юу хэлэх вэ гээд л хэдэн өдөр шаналан байхад хэн нь ч юу болж байна, яаж байна гэж хайхрах хүн алга. Би энэ цаг үеэс хэцүү үед хэзээ ч үхэж мэдэх дайсангууд дунд эхтэйгээ, дүү нартайгаа байхдаа ямар халуун дулаан сайхан байлаа. Хэзээ ч энэ хөөрхий улаач шиг шаналал, гомдол тээж яваагүй. Ганцаардан бүлтэгнэж нулимсаа залгиж, баяраа ч гунигаа ч өөртөө тээж яваагүй. Тэхэд хүн хүн байжээ” гээд загнан уурлаж намайг өмөөрөв.
Хөөрхий Чингис хаан минь өөрийг нь ойшоогоогүй монгол үрсдээ уурссангүй. Ёс алдаж булш ухах бузар сэтгэлтэнгүүдэд эгдүүцэн, бас хэдэн өдөр яахаа мэдэхээ болин мангуурсан намайг өмөөрлөө. Тийм ш дээ эд нарт хэлээд ч тоох ч үгүй асуух ч үгүй байсан. Болж болж гэж би баярлав. Намайг өмөөрөх хий үзэгдэлтэй болсондоо би ихэд баяслаа. Гэтэл гэнэт хүү маань татаж унан, нугас нь тасрах дөхөв. Би босох гээд босч чадсангүй. Бүгд сандарцгаалаа. Гэнэт хүү босч ирэн өмнө минь баатрууд өвдөг сөгдөх мэт суун тонгойн нэг гараараа газар тулж ......... “Толгой онго байна. Эзэн танд ёс алдлаа. Юунд 9 өрлөгөө буун, түмэн жанжидаа хүчийг нь авахуулан бэлдүүлэхгүй, хүний биед морилов доо. Алтан ургийн хараал тайлагдаагүй байхад морилон хамаг үрсээ хамж одох гэв үү” гэх мэтээр баахан шүлэг шиг юм уншин чичрэн архирч хэлэв.
Чингис хаан өндийж босон инээгээд “Алтан ургийн хараалыг чинь энэ улаач минь тайлаад би өөрийн биеэр морилдог болсон шүү дээ. Одоо юунд санаа зовно. Мөнх ХӨХ тэнгэр бидний талд байна” гэж ярилцан байгаад алга болцгоов. Би мэл гайхаад нээрээ л Чингис хаан байна даа. Тэгээгүй бол юу гэж хүүгийн онго орж ирэх гэж гайхаж мэлрэв. Хүү харин юу ч дуугарсангүй арилаад алга болов. Юу боловоо гэж яадахдаа асуусан ч үгүй.
Харин 10 хоногын дараа л багштайгаа уулзаж байж анх удаа надтай ам нээн Чингис хаан мөн гэнэ гэж хэллээ. “Айхтар золиг шүү. Яах аргагүй миний цусны тасархай мөн дөө” гэж хүүг Чингис хаан хэлсэн. Би бол харин хүүдээ гомдон үнэн худлыг нь надтай ярихгүй, би зөв буруу бөөлж байгааг хэлээд өгөхгүй, Чингис хааныг шалгаад өгөхгүй, би оронд нь байсан бол яасан хурдан хуяглан буурлуудаа буулган асууж , араас нь гүйх болоо, гэтэл юу ч ярихгүй, нэг жилийн өмнө боссон мундаг юм байж арай дэндүү хүйтэн хатуу сэтгэлтэй амьтан байна гэж гоморхов. Дараа нь би багшийндаа очоод мөн Хүүгийн болон, Намигийн өндөр дээд буурлуудтай уулзан байж Чингис хааныг бүрэн хүлээн зөвшөөрсөн билээ.
Гэхдээ би түүнийг ихэд өрөвдөнө. Бууж ирэхдээ ч буман асуултыг тавиулж, хэл амны бай болох яасан үйлийн үртэй сүнс вэ. Гэсэн ч Чингис хаан надад “Тэр оньсого бүхнээ тайлан би бол өнгөрсөн үеийнх харин чи бол энэ замбативийнх. Би ч, чи ч өөр өөрийн үүрэгтэй. Чи намайг бүхнээс илүү мэднэ. Яагаад гэвэл би яг чам шиг л тэнгэрийн хишгийг хүртсэн улаач шүү дээ. Тэнгэрийн дэргэд би өчүүхэн бөөс. Тэгээд л бусдаас содон, бусдаас өөр, бусдаас онцгой гэдэг чинь энэ дээ. Тэнгэрийн улаач гэдэг бол бусад бөө нартай харьцуулах юм биш. Тийм дээ ч чамд хориотой юм байхгүй. Эгэл хүний биед хувилсан эгэлгүй сүнсүүд гэсэн үг. Иймдээ ч чамд түшээ хэрэггүй, заавал хуяг дуулга өмсөх хэрэггүй, хаана ч хэзээ ч бидэнтэй хамт шүү дээ” гэлээ.
Чингис хаан харин өөрөө хамгийн энгийн сүнс байлаа. Тэр цуутай хаан гэхэд надтай хамт л өлсүүл өлсөөд, халтардвал халтардаад явна. Ирэхдээ тэр сэнтий бэлдүүлсэнгүй. Бид идэж ууж гайхуулах гэж ирээгүй. Энэ орчлонг өөрчлөх эхлэлийг тавих гэж ирсэн. Бидэнд амарч цэнгэж байх зав үгүй гэдэг. Нэг удаа би өргөөндөө бөөлөхдөө галаа түлж нүүрсээ хийчихээд бөөлөөд хартал гарын хумс маань нүүрсний хог ороод хар болжээ. Яанаа өршөөгөөрэй би хумсаа цэвэрлэж гараа угаасангүй гэтэл инээгээд “Охин минь зүгээр, цаад дээдсүүд чинь ирвэл загнана. Би бол дайчин эр байлаа. Нүүр угаах байтугай, амандаа балгах ус олдохгүй үе ч их байлаа шүү дээ. Дараа нь угаа” гэж билээ.
Чингис хааныг ирэхээс өмнө хэрэв би гараа угаахаа мартсан үед заваан муухай, манай удамд чам шиг ийм амьтан байсангүй гэсээр айраг хийх гэж бэлдсэн саванд минь ус хийгээд гар угаан, хумсны хир арилган, энэ нүүрстэй холилдчихоод бөөлөхийн өмнө заавал угаа гэж гар угааж өгсөн. Би бээлий өмссөн шүү дээ. Энэ чинь өөрөө гар луу яагаад ороод байгаа юм бэ? гэтэл “Бээлийгээ эргүүлээд гөв, эсвэл угаа. Гэхдээ яахав миний охин гал түлж сураад байгаа юм гээд чи наад дээлээ хардаа чам шиг айлын авгай байдаг болов уу?” гэхэд Дээл, өмд маань зууханд умран түлэгдсэн байхыг хараад би гайхав. Би тэр зууханд өөрөө наалдаагүй л байлтай. Ямар сонин юм бэ. Эмээ ээж л лав галд түлэгдсэн дээл, өмдгүй байсан даг. За яахав дээл би ямар бүслэх биш тэгээд хормой нь наалдлаа гэхэд өмд нь яахаараа түлэгддэг байнаа. Дээрээс нь гараад хэвтээгүй, дээгүүр нь мордоогүй л байлтай. Ингэж л би будилдаг байлаа.
Хатад ирэхээрээ өөрийн цэцэгтэй алчуурнууддаа амаа арчина. Өөр өөр алчууртай. Өвгөд нь өөр эр хүний ам арчих алчууртай. Хубилай онго заавал эр хүний ам арчих алчуур шаардана. Миний аав амьд байхдаа нусны алчуураа угаачихаад толийтол индүүдчихээд, дараа нь нугалан индүүдээд үнэртэй ус хийн авч явдаг байсансан. Энэ удам бололтой. Би гутландаа өнгө өнгийн эрээн алчуур түрийлж ирсэн буурлууд өөр өөрийн алчуурт амаа арчин эвхэж, эвтэйхэн хавчуулж үлдээнэ.
Харин Чингис хаан бид хоёр “Сэвсгэр цагаан” гэж нэрлэх салфетикт амаа арчин шидлэнэ. Тэр маш энгийн зантай. Их инээд муутай ямар нэг гажиг юм би бодуут л инээгээд дуусахгүй. Яалтай билээ чамайг хахахахаха гээд л үргэлжлүүлээд байна. Нэг удаа би хуралдайнд хоцрох гээд байна чамаас болж гэж инээсээр байгаад хоцорчихсон. Эхлээд би сэмхэн бодохоор оролддог байв. Гэвч бодсон бүхэнг минь мэдэх учраас ихэд цухалддаг байлаа. Тэрнээс болоод хамаагүй хараахаа болиод байгаа. Нэг удаа Чингис хаан: “Чи миний үед төрсөн бол би чамайг нэг хаантай юм уу, нэг баатартай гэнэт л суулгана шүү дээ” гэтэл Гуцлаа л байна ш дээ хулгайч чинь гэж бодуут л инээгээд явчив. Тэгээд би гэнэт санаа зовж өршөөгөөрэй би яагаад ингээд хэлчихвээ гэтэл “Чи ч Чингис намайг ингэж хэлэх мөн бөх бүсгүйн зүрх байна шүү” гээд баахан шоолов. Тэгээд нөгөө хэд рүүгээ харан гадаад хэлээрээ ярьчихаад л инээгээд байв. Би дургүй хүрэх уурлахаараа дэндүү бүдүүлэг шүү дээ. Тэгээд одоо яанаа. Хараахгүй би тэгээд биеэ яаж тайвширууланаа.
Чингис хаан харин их яаруу нэг юм төлөвлөвөл хурдхан хийгээд үр дүнг нь үзэх гээд улайрчихна. Тэр хүлээх дургүй. Эмэгтэй хүнийг маш их хайрлана. Эд маань инээж хөхрөөд жаргалтай явж, нулимс нь бүү урсаг гэнэ. Ээжийнхээ үгэнд маш их орно. Ээжийгээ юу ч хийлгэхгүй амар амгалан инээгээд сууж байхыг л хүснэ. Тийм болохоороо л манай хэдэн эрхийн тэнэг үрст уурлан ийм юм байх гэж уцаарлана. Өүлэн эхийн минь гол сургаал: “Хамгийн том хаан байлаа ч, хатан байлаа ч хүн царай алдаад байлгүй өөрсдөө өөрсдийнхөө юмыг хийж сурч, хаана ч хэдийд ч амьдарч чаддаг байх ёстой” гэдэг. “Тэгээд л бид хэнд ч түвэг удалгүй, хүн царайчилахгүй, хийх юмсаа хийчихдэг болохоор бидэнд түшээ хэрэггүй. Ингээд л охин чи түшээгүй байна даа. Гэтэл энэ сүүлийн үрс эрх нь дэндэж эхийгээ зарсаар юу ч сураагүй байна. Өөр өөрсдийн юмаа хийчихдэг бол ингэж эх чи хамаг хог цэвэрлэн явах гэж үү? Өсгөхөд нь хийлгэсэн бол өтлөхөд нь ядахдаа өөрсдөө хиймээр юм” гэж намайг өмөөрнө.
Чингис хаан минь дээ хоёулаа гэрийн мухар сахиж байна шүү дээ одоо. Намайг үхээд өгөхөөр эд ойлгох биз. Би хогоо шүүрдэн, аягаа угаана, та хоолоо хий гэхээр хачин их инээн “Тэгэхээс дээ хахахахаха Хаадын хаан Чингис хаан би, Хаан удган хоёр маань ингэж өдрийг өнгөрөөдгийг мэдвэл хүн итгэхгүй дээ хахахаха. Чи номоо бичих хэрэгтэй, бас жаахан амрах юм уу, юм идэх хэрэгтэй гэдсээ чагна гэхэд аль хэдийн 3,4 цаг болчихсон байна”. Нээрээ би өлсөж үхэх нь, өлссөндөө баахан юм чихнэ. Тэгээд л нөгөө танай удмын алдарт бие хааг чинь эвдээд байна даа яана гэв. Чингис хаан ирэхээс өмнө анх босоод удаагүй байтал онгууд нэг өдөржин л миний бие бялдарын тухай шуугисан юмдаг. Нэг ганган хатан онго ирчихээд л пий пай болон “Юу вэ энэ улаач гүзээгээ унжуулчихаад яасан муухай юм. Манай удамд ийм тарган гахай байгаагүй” гээд бөөн шуугиан тариад миний гэдэс гүзээ, бөгсийг баахан хэнгэрэгийн орвуугаар нүдчихээд явлаа.
Дараагийнх баатар эр ирчихээд “Юу нь том байнаа. Ийм жаахан эм хүний гүзээгээр яахын айраг ч ууж болохгүй” гэж голоод явав. Сүүлийнх нь ирээд “За байз” гэж намайг сайтар сонжсон оо “Яг таарсан байна. Том ч биш, жижиг ч биш” гэлээ. Хэхэхэхэхэ ямар инээдмийн амьтад вэ? Харин маргаашнаас нь намайг тураахаар шийдсэнг ойлголоо. Тэр ааштай маягны үүр хатан дийлсэн юм байлгүй дээ. Өглөө, орой хоёр буултанд юм ярилгүй нэг эр онго нь надад сунгалтын дасгал хийлгэн, гар дээр сунайлган, хөл гарын дасгал хийсээр явтал нэг хатан ирэн Ушу шиг юм хийгээд дараа нь нэг хатан ирж баахан үглэж гэдэсний бүжиг хийлгэх гэж оролдож байгаад явсаар 5 өдөр өнгөрөхөд 8 кг турсан байлаа би.
Баахан фитнес буурлууд ирдэг байна ш дээ. Үр дүнд нь би өөрийн өмсдөг байсан дунд хувцасдаа багтдаг болжээ. Зун болохоор өмнөх гоолиг байсан үеийн хувцсандаа өөрөө турж ор гэж үүрэг өгсөн. Харин Чингис хаан: “хөөе арзгараа наад үсээ самнаач” гэнэ. Миний үс төрөлхийн буржгар болохоор би бараг үсээ самнаж мэдэхгүй. Үглээд байхаар нь явж үсчин орж тайрууллаа. Тэгээд тэд намайг монгол дээл өмсүүлж сургав. Гоё дээл хийлгүүлэн өмсүүлэв. Чингис хаан намайг монгол дээл өмсүүлэн гоёх дуртай. Миний гэртээ өмсдөг байлдааны ногоон дээлийг тэд ногоон хуяг гэж нэрлэдэг болжээ. Гэртээ гал түлэх, хүйтэн гэртээ өмсөн, бөөлөхдөө ч өмссөөр тэр урагдаж, түлэгдэж дуусах нь. Хаячих гэтэл байг чи шид шингэсэн сайхан юмыг чиний энэ дээлийг дэлхий алтаар үнэлэх цаг ирнэ шүү дээ охин минь гэв. Алт нь ямар надад ирэх юм биш гэтэл хахахаха гэж инээв.
Одоо харин би Чингис хааныг хаан гэж бодохоо больжээ. Тэр хуралдайд явах юм уу, дайнд явбал яг мэднэ. Ирвэл бас мэднэ. Ирэх болж байна уу, Юу хуралддаг байнаа. Та нар Тэнгэрээс тэгээд унадаггүй юмуу тэнгэрийн хаана нь суудаг юм бэ? Эсвэл нисээгээрээ хуралддаг юм уу? Ширээ байдаг юм уу хэвтээд хуралддаг юмуу, хэн хэн ирж хуралддагын гээд л хачин юмс асуун Чингис хаан инээн чи өөрөө очоод мэднээ гэнэ. Би л лав хуралд суухгүй шүү, Хуралд үнэн дургүй гэхээр хахахаха гээд л инээж өгнө. Та нар намайг үхэхээр битгий өвтгөөрэй, хамгийн амархан аргаар алаарай за юу гэтэл “ Чамайг ер яалтай билээ. Чи бидэнд ямар харагддагаа мэдэх үү ? Үгүй ? ...Чи өөрийнхөө балчир тэр 4 настай хүүхэд шигээ л бидэнд харагддаг юм шүү дээ” гэв.
Нээрээ л тийм байхдаа би тэдний ертөнцийг огт мэдэхгүй юм чинь. Тэгэхдээ л мэдмээр, мэдчихээд чалчмаар байхад чинь. Ямар ч гэсэн би энэ дэлхийн хамгийн азтай бөө, бөө бөөдөө бүр тэнгэрийн болоод байх даа яахав дээ гэж баахан хөөрлөө. Чингис хаан хэллээ. “Миний охин баярлаад яахав дээ. Ямар хатуу хүнд, ямар хэцүү сорилтонд орж байгаагаа мэднэ үү? Охин минь заадсыг чинь салгаж, зүрхийг чинь хэд дахин савлуулж байж бид морилдог шүү дээ. Хайрлан бахархах нэгэн байлаа ч танай энэ замбативийн хүний мууд дуртангууд, атаархсан, гутаасан, доромжилсон, гүтгэсэн ямар муухай хүмүүс охинг минь дайрах байх даа. Хамгийн хайртай, чамд байдаг л хэд нь, чиний амьдралаа зориулдаг үрс, нөхөр чинь ойлгохгүй байхад яана даа. Гэхдээ бид чамд итгэж, чамд үүргээ өглөө.
Тэнгэрийн зарлигыг түмэнд түгээж, тэрнийхээ төлөө үхэж чадах, эриний эхлэлийг тавьж Хөх Монголын нэрийг дахин мандуулах эрхийг чамд өгч байна” гэв. Чингис хаан ийм л энгийн аугаа хүн байна. Сонин юм бэ? Би түүнийг аймаар ууртай гэж алуурчин гэж бодсон юмсан гэтэл “Хааааааааааааахахахахаха алуурчин гэнээ гэж инээн яагаад хүн алах болсонг чи мэдэж байгаа биз дээ. Тэр үед хатуу гараар л ойлгуулахгүй бол ойлгоно гэж үү? Бичиг үсэгтэн, оюун нь хөгжсэн хэд байлаа. Харин энэ замбативд бичиг үсэгтэн олон болжээ. Энэ л чиний зэвсэг шүү дээ. Бас зөв бурууг ухаарах оюунтан олон болсон, буруу замаар будаа тээж байсанг нь харуулж байна шүү дээ. Энэ дайн, гал усны гашуун зовлон, шинэ өвчнүүд гээд л..... Хаа тийрэн их хуралдан хар эрчим ихэссэн байна тэр бүхэнг хөрвөөж байна. Заавал ингэж байж ойлгодог хүмүүс үнэхээр тэнэг шүү.
Чи, Чиний үрс, Чиний Хөх Монголчууд чинь, Чиний хөх толботнууд чинь шинэ эринг эхлүүлэн, шинэ хөгжлийг авчирна. Яагаад минийх гэж? ... Чи бол Тэнгэрийн элч шүү дээ. Чи хүмүүст энэ тухай мэдэгдэнэ. Харин би газар дэлхийг хилэгнүүлсэн тийрэнгүүдтэй байлдан, тэднээс ял асууна”. Та байлдана гэдэг чинь би бас байлдана гэсэн үг биз дээ. Би бас алуурчин болох юмуу? Ямар аймаар юм бэ? “Тийрэн, бирдүүдийг алж ухааруулахгүй бол, тэнгэр гэж байдгыг сануулахгүй бол энэ сайхан дэлхийд юу ч үлдэхгүй үнс болно, дахиад л үнснээс эхэлнэ. Тэгэхээр чи тэднийг алах уу?” Алий алий гэв хахахаха хэхэхэхэ бид хоёрын яриаг дээ.
Ямар аймаар гамшиг гай нуугдаж байна даа. Бурхан минь. “Битгий бурхан гэж хэлж бай. Тэнгэр гэж хэлж бай. Бурхан гэж өөрийнхөө дүрсийг шүтүүлсэн тэр мулгуунуудын байгуулсан нийгмийг хар. Тэднээс болж л дэлхий эх минь сүйрэх нь охин минь. Тэдэнд тэнгэр өөрийгөө шүтүүл гэж шид өгөөгүй байтал хийсэн үйл лайг нь хар”.Та нар тэгээд эрт ирээд энийг зогсоохгүй яагаав? “Бидний зөв гэж тунхагладаг тэдний бурууг бүгд ойлгон нүдээрээ харахгүй бол болохгүй биз дээ. Хүн гэдэг нэг л төрлийн амьтан, амьтан ч гэсэн бас хүний өөрөө очиж болох төрөл, ус, агаар, мод, чулуу амьгүй юм нэг ч байдаггүй. За амар дараа тайлбарлая. Миний охин хичээгээрэй” гэв. Хичээнээ хичээнэ. Яагаад гэвэл би та нартаа хайртай.
...Тиймээ,ёоёоёо би маш их өвдөөд байна. Өглөө Өхий буурал ээж ирээд гайгүй болгоод би өдөржин энийгээ бичсээр хамаг бие хөшчихжээ. Бүх яс янгинаад үнэхээр өвдөөд байна. “Бие нь зүгээр үү? Чи амархад яадаг юм бэ! Гэтэл багш ирэв: “Би чамд нэг онгоо үлдээлээ. Өнөө орой өчигдөрийн дайрсан отго дахин дайтах нь. Тэд олуулаа байна. Бусад нь мэдээд өнөө орой нийтээрээ дайрах нь ширүүхэн тулаан болох нь дээ. Хүүгээ өнөө орой хуягла гэж хэл. За багш нь явлаа”. Хүүе багшаа та төрсөн биеэрээ ирэхгүй яагаад хий үзэгдлээрээ яваад байнаа. Би энэ бүхэнг баттай болоод байгааг яаж мэдэх юм бэ? “Чи тэгвэл худлаа өвдөөд байгаа юм уу?”. Үгүй ээ аймаар өвдөж байна. Би ханиад юм уу гэж бодоод. Тэгтэл намайг эм битгий уу гэсэн. Өвчин намдаах эм уумаар л байна. Багш хий үзэгдэл явчихлаа. Эсвэл би багшийг ирлээ гээд солиороод байна уу.
Ёо ёоёёоёоёоёоё ёоёоёоёо гэж бие хагарлаа, хамаг бие өвдөхгүй юм алга. Ёоёоёоёо гэтэл “Бүү ёол өвчин чинь улам үржинэ” гэж Хаан хэлэв. Юу бас яагаад вэ? Өвдөөд байхад чинь би ёоёоёоёо гэдэг төрсөн үгээр нь хэлэхгүй тэгээд яах юм бэ? Мартсанаас Америкууд ауч гэж ёолдог гэлүү. Би үзлээ. Ауч ауч гэж энэ чинь болохгүй байна. Ийм их өвдөлтөнд бас толгойгоо ажиллуулж англаар ёолно гэж бүтэхгүй юм байна. Би тэгээд чоно шиг улихад зүрх өвдөх нь тэхээр нь болиод нохой шиг гасалж үзэв. Болохгүй байнаа. Ёоёоёоёо, Энэ яасан сайхан төгс үг вэ гэтэл боль ёолж болохгүй. “Тэс тэгээд өөрийгөө эмчлээд тулаанд бэлд” гэлээ. Эм ууж болохгүй яаж би өөрийгөө эмчлэх юм юу ч гэсэн хэвтэж амрая.
ӨӨӨӨӨӨ золиг гэж өдөр хоол идэх гэснээ таг мартсан байна. Одоо орой 6 өнгөрчээ. Босож идэж чадахгүйнээ. За байз хоол хийх цаг болсон байдаг яанаа. Босохгүй нь. Нөхөр маань ажлаасаа ирээд урагш үгүй намайг ойлгохгүй дээ. Өдөржин унтаад ажил хийсэнгүй гэх юм болуу. Гэрээсээ хөөгдөх нь дээ Чингис хаан минь гэж марзагнатал “Тэгэх нь дээ. Хамт хөөгдөнөө. Чи хаашаа би тийшээ” гэв. Ингээд л бид хоёр инээлдлээ. Юу гэж л тэр хөөв гэж дээ. Өглөө ажилдаа явахдаа үнсээд гараад явсан шүү дээ. Өчигдөр орой намайг яав ийв гэсэн үгүй гэж гомдож байсан гомдол өглөө аль хэдийн хийсээд алга болжээ. Том шагнал байхгүй юу энэ чинь хэхэхэхэ. Яаж ч ойлгохов дээ. Харагдаж үзэгдэх юмгүй байлдаад байгаа эхнэрээ. Золгүй амьтан. Миний нөхөр. Ийм эхнэрийг энэ дэлхийгээс олоод суучих гэж хөөрхий... Өвдөөд байна өвдөөд байна.
Би юу гэж ёолбол дээр юм бол доо. Ёооёоёо гэснээс Амбагай хааныг саналаа. Сарын өмнө хээрийн нийтийн бөөлөнд хүүгээ явах үед “Амбагай хаан байна. Чи нэг шүүсийг өгөөд явуул. Намайг өгч байна” гэж хэлээрэй. Тэр шүүс миний мэдлийнх гэлээ. Чи ард Аюушийг аймаар тэвчээртэй гээд л магтаад байдаг биз дээ. Тэгвэл чиний төрөл би модон илжигт ёо гэж хэлээгүй үхсэн юм шүү дээ гэсэн. Нээрээ ёоёо гэж хэлж болдоггүй нь ийм учиртай юм байх гэж би бодлоо. Гэсэн ч гэлээ би ямар Амбагай хаан юмуу, би чинь эмэгтэй биз дээ. Өвдөөд байна. Ёоёоёо гэж орилохгүй бол тийчлэхгүй бол болохгүй нь гэхэд “Бидний эмэгтэйчүүд бас ёоёоёо гэж хэлдэггүй юм шүү дээ. Бүү тэг. Тийрэнгийн хийсэн бүхэн үржинэ гэлээ.
Тэр муу хар тийрэнгээс болж би ёоёоёо ч гэх эрхгүй, бас эм ч уух эрхгүй ингэж зовоод байхдаа яадаг юм. Би тэрийг таних ч үгүй, бас тэрэнд юу ч хийгээгүй шүү дээ. Ийм л хатуу хувь тавилан шүү дээ. Тэгээд л бид чамайг хайрлаад, Өхий буурал ээж чинь өглөө уйлсан юм шүү дээ гэв. Тиймээ би тэр тийрэнг чинь үзэн ядаж байна. Орой би алалцнаа гэж уур хүрлээ. Нээрээ намайг тийрэнгүүдийг бодож ол, тэдэнтэй яаж байлдан яахаа төлөвлө гэсэн ш дээ. Би ийм амархан байлдаан хүндэрнэ гэж хэн санах вэ. Лав сүүлийн 7 хоног өдөр бүр 1-3 удаа бага хэмжээний дайн хийсэн шүү дээ.
Хэд хоногийн өмнө миний толгой эргэн, тойрон жирэлзэн өвдөж ямар нэг соронз юм уу юу юм бэ нэг юм өвтгөөд байхаар нь асуутал “Чам руу дайрлага ирж байна. Чи одоо өөрөө байлд. Бид энэ дайнд оролцохгүй” гэв. Би хэнгэрэгээ бариад суутал яахаа бүр мэдэхээ байв. Хаана нь яаж цохих. Юу гэж хэлэх би мэл гайхав. Нээрээ өмнө нь хэнгэрэг бариут л өөрөө гар нь хөдлөж тэрийгээ цохиод, юмаа хийгээд хашгираад л нэг бол цаанаасаа дуулчихдаг байсан. Би өөрийгөө л гэж бодтол, би биш тэд байсанг ухаарав.
Гэтэл тэд дайнд суралц өөрөө байлд гээд гэдийчихэв. Би яагаад ч чадахгүй нь хаашаа харж суун юутай байлдах юм. Юу гэж хэлэх юм бэ? Баахан сууж байгаад: “За та нар тэгээд хараад л суугаад байх уу? Би яаж байлдах юм бэ? Аль хэдийн нөгөө дайснууд чинь ирээд миний толгойг чирээд явчихлаа” гэтэл Хаааааахахахаха гээд инээж өгөв. “За яахав зальт шар минь чи дайн хийхийн тулд юу бэлдэх вэ, хэн хэнийг дуудах вэ, юугаар яаж тулалдах вэ? тэрийгээ боловсруулж хийгээд үз” гэв.
Хэд оролдоод надад шал тэнэг тоглоом шиг санагдаж “Хийхгүй, би ямар жаахан хүү биш ПС байтугай хөзэр ч тоглох дургүй. Та нар миний толгойг авчирвал авчир, үгүй бол би ингээд байж байя” гэтэл тэд инээн бэлтгэл дуусав. “Чи энийг сурна. Сураад өөрөө удирдана. Энэ бол оюун ухааны дайн” гэлээ. Нээрээ ч миний толгой жирэлзэхээ больж. Өөрсдөө л байлдана биз. Яршиг. Би хэнтэйгээ байлддаг юм гэж гөжүүдлэснээ санав. Одоо тэр зэвүүн хулгайч нарыг хайхаас дургүй хүрчихлээ. Ёёоёоёоёо өвдөөд байна. Хүү маань шөл хийж өгөв надад тэрийг идээд өвчин арай гайгүй боллоо. Энэ нь аягүй бол бас учиртай байхаа. Үртэй хүн гэж сайхан юмаа. Даанч үр маань ихэд хожуу орой хийж өглөө. Тэхдээ тэр маань түүхий маханд хүрч болохгүй. Над шиг биш. Аймаар өвдөх нь гайгүй болжээ. Энийг хийх ажилгүй эрдэмтэд судлуул таарна. Ясны шөл уусан юм. Хүү зайран ямар нэг юм мэдэж байгаа биз.
...Бөөн инээд болсоор манайхан ирлээ. Мартсанаас миний бяцхан бага балчир 4 настай. Тэр төрөхөөсөө л бөөн түүх төрсөн билээ. Түүний тухай сайн тэмдэглэн түүхийг нь бичээрэй гэж Чингис хаан хэлсэнг таг мартжээ. Тэр өдөр бүр ааваараа юм авахуулдаг. Сүүлийн хэдэн жил өдөр бүр авсаар дэлгүүрээс авах тоглоом дууссан. Гэтэл тэр хоёр дахиад л эхнээс нь тэр эвдэрсэн, энэ хуучирсан юм чинь гээд л эхнээс нь авч эхэлнэ. Нэг удаа түүнийг 3 настай байхад би загнав. Мөнгө дэмий юманд үрдэг одоо дэлгүүр орохгүй шүү та хоёр гэхэд “Ээжээ би ааваар юм авахуулахгүй гээд амласан. Одоо юу ч авахгүй” гэхэд бид их л магтаад тоглоом авахгүйгээр дэлгүүрт орохоор тохиров.
“Надад нэг мэргэн санаа төрлөө. Хүмүүсээ өөр өөрсдөө юмаа авна шүү. Би аавтайгаа, эгч нөхөртэйгээ, ээж ганцаараа яв. Мэргэн санаа байгаа биз”. Дэлгүүрт оруут “ээж та тийшээ яв яв гэж хөөв. Кассанд бичүүлэхэд тэр ихэд инээд алдан түрдэг тэргэнд нь хэвтсэн байлаа. Овоо юм харагдсангүй гээд бичүүлтэл тэр доороосоо хоёр тоглоом гаргаж бичүүлэв. Замдаа би загнатал “Юм ярих хориотой шүү” дуугүй байгаарай гэлээ.
Харин өнөөдөр тэр “Ээжээ хүү нь ирлээ” гэсээр хаалга нээв. Нэг сэтгүүл авчээ. “Энэ Динза 7 нь надад байхгүй шүү дээ. Чи уншаад өгөөрэй хүүдээ. Муухай тоглоом авснаас дээр байгаа биз дээ” гэв. Нээрээ тийм байна. Ээж нь орой унтахад нь уншиж өгье. “Би таны буурлуудад ийм юм авлаа. Энийг Үлэгбек аавд, энийг сөөнгө өвөөд бусдад нь энэ чихрийг” гээд өглөө. Замдаа тэр аавыгаа “хурдан яваарай ааваа миний онго орох гээд байна. Надад Халка буудаг. Тэр бас ээжид буудаг өөр хүнд буухгүй. Харин ахад буудаг юм билүү гээд байгаа” гэлээ. Тэр гэж манай сайн дурын бөө шиг л байдаг юм.
Нэг өглөө сэрээд “Ээжээ би зүүд зүүдэллээ. Таны буурлууд гадаа байлдаад л Нинжа өвөө байна лээ бас. Би айгаагүй ээ. Орж гараад л явж байлаа” гэсэн. Өдөр нь би буух гэтэл онгууд их ядарсан байлаа. Яагаад та нар чинь архидаа юу? гэхэд Чингис хаан: “Бид архи уудаггүйг чи сайн мэднэ. Яасанг бод, өглөө Өхөөрдөм бяцхан хүүд хэлээ биз дээ. Бид шөнөжин байлдан, чи таг унтлаа” гэв . Өө өршөөгээрэй амар амар гээд би тэр өдөр хатдуудтайгаа хөөрөлдсөн. Нээрээ энэ харж дээ гэж бодлоо.
Өнөөдөр тэр школад аваад эгч нь өгөөч гэтэл “Байз би зааврыг нь уншаадахъя. Ингэж бичиж бөө ээжтэй бол идэж болно. Аавдаа хагасыг нь өг. Намайг үйрмэгийг нь ид гэсэн байна. Харин бөгс нь өвдсөн хүнд өгч болохгүй гэж бичжээ гээд эгчдээ өгөөгүй гэнэ. Школаданд сайхан заавар бичдэг болжээ. Хэхэхэхэ. Эгч нь балчирыг дандаа явуулж тоглодог болохоор тэр түүнтэй үеийн юм шиг үзэлцдэг. Хөөрхий эгчдээ хийсэн тариаг хөндөөд ёоёо бөгс өвдөөд байна гэснээс хойш эгчийгээ шоолон бөгс нь өвддөг гэж тохуурхах болжээ.
Тэр нэг удаа спайдэрмэний хувцас өмсчихөөд хүмүүст тайлбарлахдаа: “Энэ миний хуяг, би амилуулсан юм. Үнэртээд үздээ буурлын үнэр үнэртэж байгаа биз дээ” гэж үнэртүүлнэ. Хааяа намайг ээж та Үлэгбек аавыг буулгаад ир, эсвэл сөөнгө өвөөтэй уулзъя гэж захиална. Сөөнгө өвөө гэж алдаршсан тэр тэнгэр хамгийн сэрэглэн тэнгэр дээ. Тэгээд анх буугаад хүүг минь эрхлүүлж чи надаас юу хүсэх вэ гэхэд “Том жийп машин, дотор нь би та, ээж сууна” гээд өвөө нь ам алдан авч өгнө гэсэн юм даг.
Харин Үлэгбек хаан бол миний бага хүүгийн дээд эцэг гэж өөрийгөө хэлсэн. Өөрөө манаж өөрөө дагадаг. Шагай бэлдүүлээд миний хүүтэй тоглохыг заагаад хожигдоод л байв. Хүү маань та тэгж байгаад хожих байлгүй дээ гэж урам хайрлав. Анх уулзахдаа тэвэрч суугаад маш их уйлж, энхрийлсэн. Дараа нь үе үе орж ирж балчиртай тоглохдоо дандаа л тоо бодуулж тоглоно. Өөрийнх нь ордны зургыг интернетээс угааж тавьсан. Тэр зургаа үзүүлэн миний хүү энэ олон хаалгаар орж гаран гүйнэ. Хэдэн хаалга байна, хэдэн давхар байна гээд л шагай тоглуул чамд хэд байна. Надад хэд байна. Хэн нь хожчихвоо. Аль нь их, аль нь бага вэ гээд л тоглохдоо хүртэл тоо бодуулна.Тэврээд үнсэн сууж байхдаа миний хүүгийн бяцхан гар яасан хөөрхөн юм бэ? За энэ гарт нь хэдэн хуруу байна. Энд нь тэгвэл хэд байна. Нийлээд хэдэн хуруутай болчихвоо гээд л үнсэж өгнө.
Балчир хүү маань дараа нь “Миний аав Үлэгбек тэр үхчихсэн юм. Харин энэ аав бол миний хуурамч аав шүү дээ” гээд л хүнд ярьчихсан явав. Хөөрхий төрсөн эцэг нь гомдох байх даа. Миний хүү эрин зуунг өөрчлөх гоё гоё юм хийнэ шүү дээ гээд л үнсэнэ. Тэр нэг удаа өөрийн одон орны зургаа үзүүлэн “Аав нь энийг хийсэн юм. Чи энүүгээр заавал хараарай. Тэнд бяцхан охид тоглон, хөвгүүд морь унан давхиж ямар сайхан гээч” гэж байсан. Харин хүү маань дараа нь хэдэн дэр давхарлачихаад хогийн шүүрний урт ишийг тавьчихсан хардаа Үлэгбек аавын дуран яг мөн байгаа биз дээ гэсэн.
Чингис хаан яагаад энэ балчирын хэлсэн ярьсанг тэмдэглэж байгаарай гэсэн юм бол доо. Бүх л буурлууд хайрлан булаалддаг сүрхий амьтан чинь энэ шүү дээ гэж байсан. Тийм дээ тэр бусдаас өөр сэтгэхүйтэй, хэт сэрэглэн. Сайн дарж байхгүй бол аюултай амьтан шүү гэсэн ч төрүүлсэн аав нь дэндүү хүүгээ эрхлүүлнэ. Нялхдаа ааваараа хоолоо идүүлнэ. Аавтайгаа хамт унтана, ааваараа өөрийгөө шээлгүүлнэ гээд л орилчихдог сонин хүүхэд. Тэр аавын төлөө төрсөн мэт. Гэхдээ миний хүү байнга намайг халамжлан ээжээ би тандаа хайртай шүү гэнэ. Яагаад үргэлж ийм жаахан байж энэ үгийг хэлдэг юм бол. Баахан юм авахуулчихаад л энийг авч өгсөнд баярлалаа ээжээ, Хүүдээ энийг авч өгсөнд баярлалаа ааваа гээд л аргалаад байна.
Нэг удаа бяцхан түшээгийн миний ижил нэртэн охинд “Чи ээждээ хайртай гэж хэлж байгаач тэгвэл чамайг загнахгүй шүү дээ” гэж байсан. Тэгээд бас ээжээ хоёулаа мөрөөдлөө яръя гээд л баахан юм мөрөөдөж ярьсаар унтана. “Би танд гоё оёдлын машин авч өгнө заа, чи бас гоё хоолонд дуртай биз дээ, тэрийг чинь авч өгнө. Сайхан ресторанд ороод, зочид буудалд буугаад л би бас аавтайгаа, ээжтэйгээ онгоцоор Кореан айраар ниснэ” гэнэ. Тэр төрснөөсөө хойш 3 удаа тэднийхээр үйлчлүүлээд маш сайн хаана ч явсан эмблемийг нь андахгүй.
Шинэ сансар, Номин, Хаан банк гээд л хаа байна түүнийг нь уншина. Тэр хоёр настайдаа бүх үсгээ мэддэг болсон. Гэвч одоо үсгээ холбон уншилгүй санаандаа орсноор зохион уншдаг. Зулай цагаан Алтай, Ногоон торгон дээл, Зөөлөн замбуулин, Төрлмүд минь, Ботгоны дууг маш их дуулах дуртай. Нэг удаа манайд зочин ирэхэд “Миний бөөлөөнд суух хүн олддоггүй ээ” гэчихсэн санаа алдаж баахан инээд болов. Тэгээд чамд ямар буурал буудаг юм бэ гэтэл “Би л өөрөө буухгүй юу” гэж байсан. Харин одоо тэр өөрийн гэсэн хэдэн бууралтай болжээ. Спайдэрмэн, Халха, Супэрмээн гээд буурлуудтай болсон гэхдээ эд нар гадаад буурлууд гэж инээлгэнэ.
...За оройн дайн эхлээд дууслаа. Марталгүй бичихгүй бол болохгүй нь. Би ихэд сайн бэлдэн бүгдийг нягтлаад байлдаанд оров. Удах тусмаа бие хөнгөрч, баахан дөвчигнөөд нилээн байтал “Цусан Улаан хатан байна. Амазон Хөх хатны баруун гар, би хэзээ ч эр хүнтэй амраглаж байгаагүй. Цусанд дуртай” гээд хэлээ долоов. “Чи муу яагаад хар юмтай сууж хэдэн зулбасага гаргаав. Энд алчихмаар юмнууд бас олон байна. Чиний хүүнүүд, нөхөр чинь, эзэн чинь энэ хар дагуулуудыг чинь алчихмаар байна” гэхэд би сандран би мэдээгүй шүү дээ. Хүнтэй сууж хүүхэд гаргахыг гэтэл “Чи сонс Чи бол би. Чамайг хүмүүс гадаад гэж андуурдаг биз дээ. Чи наад хоншоороо хар” гэв. Пээх нөгөө хамарны минь эзэн энэ аймшиг байх нээ. Гамритаж байхдаа таарсан амьтан гэвэл “Хахахаха чи өөрөө л өвдөнө.
Өнөөдөр би анх удаагаа буув. Би өргөөнд чинь хаа байх юм гэснээ Би чиний дуртай япон хүүхэлдэйнд чинь шингэлээ. Шөнө тэрний нүд цусаар дүүрэх болно” гээд явлаа. Дараа нь Даян дээрхийн дайчин цагаан Хотолон гүнж ирээд чи бид хоёр эртний танил юм чинь. Чи надад гоё кимчижигэ ойрд идүүлсэнгүй гээд явав. Тэр яахаараа тэр хоолонд дуртай гэв. Сонин юмаа. Би мах, дүпү ихтэй, халуун ногоо бага монгол маягийн кимчижигэнд дуртай. Тэр миний нэг өмнөх амьдралын бас нэг дүр гэнэ.
Түүнээс өмнөх нь Чингис хааны хайртай дүү Тэмүгэ нь байсан. Энд нэг ойлгомжгүй юм байна. Би Тэмүүлэн нь таны дүү охин байсан гэхээр үгүй. Тэмүгэ нь миний дүү охины нэр гэж зөрөх юм. Тэгээд сударт бичсэн байнаа. Та мартаж гэхээр “Миний дүү миний төлөө амиа өгсөн. Би яахан дүүгийнхээ нэрийг нь солино. Та нар түүх солих дуртай улс нэг үсэг солиод л бүгд өөр болдогыг мэднэ үү чи” гэв. “Би тэгээд өөрөө гараараа Тэмүгэ гээд бичиж хэнгэрэгт чинь бичээ биз дээ”. Тэр чинь миний гар юм биш үү? гэхэд “Үгүй ээ миний гар” гэлээ. Нээрээ тэр гурвалжин хэнгэрэгийн түүх их сонин юм болсон шүү. Би тэгэхэд шал тэнэг байжээ. Өөртөө итгэхгүй солиорчихож гээд сэтгэлээр унаад... Чингис хаан намайг гурван хүүхэдтэй болсонд их баяртай байж билээ. “Миний Тэмүгэ минь чи ийм сайхан үрстэй болсон шүү дээ. Өмнө нь үрийн зулай үнэрлэж амжаагүй өнгөрсөн. Чи чинь баатар эрс, хаадуудтай барилдаж өссөн, эршүүд, зоримог, дайчин охин байсан” гэж миний тухай хэлж өглөө. Би оооогт санахгүй юмаа.
Харин сүүлийн ирсэн онго нь надаар хайрын тухай дуу дуулуулан хэсэг уяраад Би Ану байна. Чи намайг сайн мэднэ. Чи намайг Галдантай минь уулзуулсангүй гэж зэмлэв. Би түүндээ үнэхээр хайртай гэх юм. Ямар хачин юм бэ?
Миний хүү зайран буух гэж байна. Хадам буурлуудтай уулзаж асуухаас, юун дайн болоод байгааг. Сүүлийн хэдэн өдөр л энэ нэг тэнэг дайн гэгч гарч ирээд тайван ч юм хийлгэхгүй түвэгтэй юм. Хүүгийн буултанд суулаа. Буурлууд намайг эмчилж өглөө. Буурал минь энэ юун дайн яваад байнаа? Миний энэ сонсоод, хийгээд байгаа юм үнэн үү? Хэхэхэхэ “Чи өөрөө энэ дайныг түргэлүүлсэн шүүдээ. Аугаа бүхнийг амилуулж алдар цуугаа мандуулчихаад өөрөө ч мэдэхгүй явах гэж. Чи санаж байна уу? Хэдэн гарагийн өмнө миний улаач бас Чу мэргэний үр хоёр чамтай уулзсанг?” Тиймээ. “Тэгээд л энэ хоёр эхлүүлсэн дээ. Арай л эртэдсэн ч тэртэй тэргүй л дайн эхлэх байсан тэгээд л эхэлдэгээрээ эхэллээ. Тэнгэрийн хатуу шүүлэг эхэлсэнтэй холбоотой өдөр шөнөгүй л, өглөө үдэшгүй л дайтаж байна.
Ээ Тэнгэр минь би чинь одоо нялх хүүтэйгээ, хүүтэйгээ адилхан нялх үртэй хамт юу хийгээд хаячихваа гэж бодон Тэрнийг чинь зогсоож болохгүй юмуу гэхэд “Хийвэл бүү ай, Айвал бүү хий гэдэг дээ. Давс хийвэл уустал, Ажил хийвэл дуустал” гэлээ. Хоёр жилийн дараа болох юмыг л наашлуулжээ. Миний тэр учрыг нь олох гэж махраад хийгээд олоод элдэв гуншингаар шагнуулаад байсны үр дүн нь юм байна. Би өөрөө ч мэдээгүй л энийг мэд гэсэн гээд л хайж, эрж сурж, бодож, тааж, боловсруулж, нягтлаад Бинго тоглож байгаа юм шиг ч юм уу Үгийн сүлжээ бөглөж байгаа ч юм уу улайрсаар зөв болмогц л Чингис хаан намайг гайхан магтаж, “Миний үр мөн дөө гээд л одоо хуралдайтай” гээд явчихаад ирэхээрээ шинэ даалгавар өгөөд, тэгээд эргэлдүүлээд шидээ ав шидээ ав гээд байсан нь ийм учиртай байжээ.
Хадам буурал “Чиний сайхан сэтгэл чинь дэндээд байна. Яах гэж өөрийн биш хүний онгодуудыг амилуулж өгөөд байна. Чи биеэ бодох хэрэгтэй. Энэ дайн дайрлагын хажуугаар, дээрээс нь дэндүү их оюунаа ажиллуулна, бас тэр хортой туяатай дөрвөлжинд өдөржин юм бичнэ, завсар зайгаар нь хэрэгтэй хэрэггүй юмнуудын сүнсийг оруулж байх ямар хэрэг байна. Энэ бүхэнд бие чинь муудаад байна. Биеэ хайрла” гэлээ. “Юунд хүний онгодыг босгож өгөх гэж яараа вэ? Өөртөө бүү лай хураа дор хаяж 3 жил ийм юм бүү хий” гэв.
Би бодохдоо хөөрхий амьтад эд ч гэсэн өвөг дээдэстэйгээ уулзах гэж байгаа, өвгөд нь ч гэсэн туслаач гэж гуйгаад өрөвдөөд гэтэл “Үр минь чи эргээд эд чинь чамайг муу хэлдэг юм шүү дээ. Энд магтчихаад л эргэж гараад үнэн ч юм уу худал ч юм уу гэнэ. Өөрийгөө эрт дэмий битгий ал. Биеэ бод” гэнэ. “Чи бол хэн хүссэний онгодыг оруулж болохгүй өндөр дээдэс, тэнгэрүүд чинь ч хүртэл дургүйцэнэ шүү дээ”. Ямар муухай амьтад вэ Тээ, Тэгвэл би тэдний үхсэн аав, ээж, хайртай хүмүүстэй нь уулзуулахаа болилоо. Тиймээ хүний онгодыг оруулсаны дараа толгой бие маш их өвддөг ийм учиртай юм байна.
Хадам буурал “Үр минь чи түүхээ сайн уншиж байна уу? Харин тиймээ энд тэндгүй янз бүрээр бичиж, учрыг нь ойлгохоо болиод байна. “Үр минь тэр сударт эх хүү хоёр биенийгээ алж, эцэг хүү, ах дүүс биенийгээ алсан гэж бичсэнг юу гэж ойлгоно вэ?” Би харин тэрэнд гайхаад байгаа юм. Энэ бөө хүчтэй байсан тэр цагт алтан ургынхан яахаараа тийм тэнэг юм хийж биенийгээ устгаж байсанг огт ойлгохгүй юм. “Үр минь хувилдаг сүнс гэж хамгийн аюултай. Тухайлбал чи дайтаж байхад хүү чинь ирчихсэн харагдана. Тэхээр чи миний хүү минь над туслахаар иржээ гэтэл тэр чамайг ална. Энэ чинь л мэлмийтэний хамгийн хэцүү дайн. Тэхээр чи заавал марталгүй түүний зүүн нүдийг харж байх хэрэгтэй. Хоёр өөр өнгөтэй байна. Зүрх сэтгэлийг хэн ч өөрчилж чаддаггүй юм. Чамд 6 жилийн дараа ийм юм тохиолдоно. Чи огт мартаж болохгүй шүү гэв. Үлгэр гэж үнэн юмыг хэлдэг”.
Миний толгой эргэж гүйцлээ. Ерөөсөө ойлгохгүй юм. “Энэ хэцүү үеийг давах хэрэгтэй. Чиний энэ хүү чинь ч гэсэн галзуурахад ганц хуруу гэгч болоод байгаа. Мэлмий нь нээгдээд хүний өөрийн түмэн буман юм харагдаад төөрч будилаад байна. Тэднийг ялгаж сурах хэрэгтэй байгаа”. Яавал хүүдээ туслах болоо...? “Аяндаа зүгээр болно” гэж буурал хэллээ. Даанч намайг хүүдээ юм ярихаар “Та надад хэлчихсэн шүү дээ гээд олон дахиж ярилаа” гэхээр нь миний уур хүрч биеэ тоосон амьтан, хүний үг сонсохгүй би анх удаагаа л хэлж байхад гэж бодсон тийм учиртай юм байна.
Өнгөрсөн, одоо, ирээдүйн хэд хоног хамт харагдаад аль нь алинг ялгаж мэдэхээ болиод байгаа гэнэ. Яанаа би бас ингэчих вий дээ. Солиорох юм байна. Хэрэв учрыг нь олбол л зүгээр болно. Олохгүй бол тэгээд л эргүүтээд байна шүү дээ. Улаачид эд бэлэн хоол өгдөггүй заавал өөрсдийг нь сургаж, ухааруулдаг юм байна. Яанаа яанаа ямар хэцүү юм бэ? Шал балай юм үлгэрийн кино л их үзэж энэ тэнэг амьдралд суралцахаас даа. Тэрийг чинь хүүхэд л үздэг шүү дээ.
Хадам буурал миний алдаа оноог нягтлан “Чи боссоноосоо хойш 2 том алдаа хийсэн” гэж зааж өглөө. Энийг сонсоод би гайхахын ихээр гайхаж, харамсахын дээдээр харамсав. Тэгээд би хэзээ ч санамсаргүй ч буруу юм бодох, уурлах эрхгүйгээ мэдлээ. Ямар тэнэг юм бэ? Би хүн баймаар байна шүү дээ. Би урдах шигээ л дуртай юмаа бодож дураараа амьдрахыг хүсч байна. Ингээд л буурлууд намайг хүнд хувь тавилантай гээд өрөвдөөд нулимс гаргадаг байсан юм уу. Уйлмаар байна. Би хүн л баймаар байна шүү дээ.хамгийн их эрх чөлөөг хүсдэг, хамгийн ардчилсан үзэлтэй, хамгийн дураараа байдаг нь миний ясны дуртай зан байсан байтал одоо юу вэ хаа юу хийнэ бүгд хяналттай, бүр юм ч бодож болохгүй, үргэлж сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж байх ийм тэнэг амьдрал байхдаа яадаг байнаа.
Би уйлж байна. Үхэж ч болохгүй, үхээд нөгөө ертөнцөд очиход чи хийх ёстой ажлаа хийгээгүй гээд шийтгүүлэнэ. Мэдээж миний хамгийн дургүй юмыг хийлгүүлбэл би яах юм бэ? Би сэтгэлээр уналаа. Энэ тэнэг номыг бичих ер нь хэнд хэрэгтэй юм гэж уур хүрнэ. Гэлээ ч тэр Тэнгэрт би ам өгсөн болохоор хийхээс дээ. Баахан уйлаад сэтгэл онгойлоо. Нэгэнт л ийм амьдрал байдаг нь бодитой байгаа болохоор эрүүлээр сэтгэх хэрэгтэй. Хэрэв би багаасаа энэ бүхнийг мэддэг байсан бол ном сударт тодорхой байсан бол би юу гэж ингэж будилж байх билээ. Тэгэхээр миний дараачийн болон бас над шиг толгой нь эргэж яваа улаач нарт ч хэрэгтэй учраас би номоо бичиж л байсан нь дээр юм байна. Ном ч гэж дээ. Би ямар зохиож байгаа биш. Түүх, болсон явдал, энэ өөрт тохиолдоод бодогдоод байгаа бүхнийг бичиж үлдээсэн нь дээр юм байна. Мэдээж би буруу бодож буруу алдаж байж болох ч юу болоод байгааг, юу ярьсанг нь бүгдийг нь бичиж үлдээхээр шийдлээ.
Хувилдаг сүнс гэнээ. Зэвүүн муу хулгайч вэ? Даанч би Үлэгбек хааны түүхийг уншихад ихэд уурсан “Худлаа намайг миний хүү огт алаагүй, тэр надтай энд байна. Ингэж бичих хэнд хэрэгтэй байсан юм” гэж ихэд уурссан. Харин хүүгийнх нь дүрд хувилсан хар тийрэн алуурчдыг уруу татаад өөрөө инээгээд л алга болж дээ. Мэлмий үгүй тэд яаж мэдэхийн. Тэгээд л Чингис хааны 9 өрлөг бөө, бусад жанждууд ч бөө байж буруу бүхэнг ялгаж салгаж хардаг байсан юм байна шүү дээ. Ямар сонин юм бэ? Бүгд л шидтэнгүүд байжээ. “Үлэгбек сайхан үрийг минь хөнөөсөн хар алуурчдаас үзээд өгий ч үнс үлдээгүй, үр удам нь ч тасарсан” гэж Үнс эмээ хэлж байсан нь санаанд орлоо.
Бас Төмөр хааны сүнс анх өргөөндөө морилоход маш инээдтэй юм болж билээ. Би суучихсан бөөлж байхад нэг хүн орж ирээд гадаадаар ярив. Би огт ойлгоогүй ч Монгорү гэх үгийг хэд хэлэхийг л тогтоов. Тэр орж ирээд гэрийн тооныг харан гайхаж, өргөөг нэг бүрчлэн хараад ихэд орь дуу тавин уйлсан. Тэр үед би гэрэлтэй бөөлдөггүй босоод удаагүй байсан ч тэр гэрийг харж уйлаад бас маш их сэтгэл нь хөдөлж баярлан арай гэж уйлж дуусаад “Гэр, гэр, гэр, гал, гал ямар сайхан юм бэ” гээд “Би хаана байна?” гэхэд Бяцхан түшээ: “Та Улаанбаатарын Гачууртад байна” гэхэд. Ихэд гайхан “Ямар улс юм бэ?” гэлээ. “Монгол” гэхэд бас дахиад л баахан уйллаа. “Би Монголдоо ирчихэж” гээд ихэд баярлалаа. Тэгснээ гэнэт толгойгоо гудайн ихэд урвайн “Би дэндүү олон хүн алсан” гэж шаналан байлаа.
Миний нүдэнд мөнхийн зулын гэрэл хохимой улаан араг яс болон харагдаад байв. Гэтэл миний хүү чи хийх ёстой юмаа бүгдийг хийсэн гээд түүнийг цаанаас нь буурлууд ихэд тайтгаруулж магтлаа. Тэр босоод зогсож байснаа явтал миний нэг хөл доголоод байв. Би ихэд гайхав. Тэр үед би өөрийгөө болон буурлуудыгаа мэдэхгүй байж. Тэр голомтын онгонд очиж мөргөлөө. Цаанаас тэд “Чи хүн байхдаа хөлөө гэмтээж байсан одоо тэр чинь идгэсээн. Чи бүр олон хөлтэйгөөр ийш тийш гүйж дайнаа хийх болно. Улаачын бэлдсэн Хаан аалзанд орж морил” гэхэд тэр ихэд мэхийгээд явсан.
Харин сүүлд нь Төмөр хааны тухай түүхийн нэвтрүүлэг үзэхэд тэр ихэд хилэгнэв. “Би хурга хулгайлахдаа тулсан ядуу зүдүү амьдарч байгаагүй. Баян айлын эрх танхи, баатар дайчин хүү байсан байтал яаж гутаана гэнээ. Миний авсыг нээгээд сайнаа үзээгүй тэд дахиад надыг хилэгнүүллээ” гэсэн. Тэр юу хийсэнг би мэдэхгүй. Харин өчигдөр Догшин Төмөр эцэг маань яахын аргагүй тулаанд явж байсанг би мэдсэн. Тэр ямар ч гэсэн тэр зүгийнхээ дуу, хуур, бүжгэнд маш дуртай. Сэтгэл нь уярч бас Үлэгбек хүүтэйгээ ижил тэр эрээлж мяраалсан барилга байшиндаа жигтэйхэн дуртай юм байна лээ. Тэр барилгуудын зургийг анхааралтай харан “Бүгд учир утгатай нууцтай, энэ бөөрөнхий орой чинь гэр шүү дээ” гэж байсан. “Чи өргөөгөө барихдаа ингэж барих хэрэгтэй” гэлээ. Хэхэхэхэ өвөө минь дээ тэр цаг чинь өнгөрсөөн. Тэр сайхан уран гартууд чинь хаа байнаа. Би тэдний хөлсийг дийлэхгүй шүү дээ гэхэд “Би чамд дуудаж өгнөө” гэв. Тэгээд “Миний охин чи өөрийн амьдралаа эргээд хар даа өөрийн барьсан барилгаа, өөрийн авьяасаа энэ л бидний удам шүү дээ” гэсэн.
Хэээээээхэхэхэхэ элэг хөшлөө. Нээрээ яг тийм байна. Би одоогоос 4 жилийн өмнө энэ байраа барихдаа байшингийнхаа зургийг өөрөө зурж тооцоолсон шүү дээ. Тэгэхэд миний балчирхан гэдсэнд байхад би хэвтээд л зурж өгнө. Янз янзаар төлөвлөөд гэнэт гэдэс эвгүйцэхэд л би хүүхдээ дараад хэвтчихсэнээ санан дээшээ харж амраадаг байсан. Надад ямар ч барилга барих анхны мэдэгдэхүүн, авьяас байгаагүй ч би бусдаас өөр, улиг болоогүй бас надад тохитой орж гарахад эвтэй тийм л байр мөрөөдөн зурж эхэлсэн юм даг. Тэгээд л бүх юмаа эхлүүлсэн. Нээрээ л би бас л дээврээ заавал бөөрөнхий, гэр хэлбэртэй, циркийн дээвэр шиг хийх гээд үнэхээр их зүтгэсэн ч надад тэрнийг минь ойлгоод мэрэгжлийн үүднээс хийгээд өгөх хүн гараагүй.
Мэрэгжлийн гэх нь толгой эргүүлсэн их мөнгө нэхнэ. Барьдаг гэж бага мөнгө хэлсэн нь ямар ч анхны мэдэгдэхүүнгүй нөгөө л шавар байшингийн дээвэр хийх гэж зүтгэнэ. Тэрнээс болж хичнээн ч хүнтэй муудалцлаа даа. Харин нэг Оогий гэх даруухан сайн хүү олж тэрэнтэй хоёулаа хар ухаанаар нэг дээвэр хийсэн. Тэр ч мэрэгжлийн биш гэхдээ тэр сайхан сэтгэлтэй, нямбай, үнэнч, гарын дүйтэй жаахан хүү байсан. Миний хүссэн дээвэр болж чадаагүй ч дотор нь яг гэр шиг бөөрөнхий болсон нь сайхан. Би том гэдэстэй байхдаа дээврээ хадан өдрийг өнгөрөөдөг байсан. Дээшээ авирахдаа гэдсээ эхэлж гаргачихаад л дээшээ зүтгэж амьсгаадсаар гардагсан. Одоо бодоход яаж дээвэр дээрээс унаагүй юм бол доо. Тийм л тэнэг байж дээ.
Буурлууд маань энд тэндээс минь татаж, доороос нь түлхэж л гаргадаг байсан биз. Бодсон чинь инээд хүрчихлээ. Миний муу балчирхан гэдсэнд байхаасаа л зовлон үзсэн юм байна. Хоолтой хоолгүй, даарч хөрч, халууцаж, даруулж чихүүлсээр сарын өмнө л амарсан байх даа. Өвөл эхэлсэн болохоор барилга зогсон би хүүгээ төрүүлчихээд л бас л ийш тийш хичээл ном гэж гүйсээр дөнгөж хавар эхлүүт л бас барилга руу уутанд хийн өглөөнөөс шөнө хүртэл авч явна. Миний хүү барилгын шороо тоос үнэртэн, хадаас үмхэж, будгийн багс, өнхрүүшээр тоглож өссөн. Өглөө эрт босгоод л авч явна. Машинд явах хооронд л хүү минь унтана. Бусад үед уутандаа надад дүүжлэгдэн салахгүй.
Орой гэртээ ирээд хэвтүүлэхэд ах эгч нар нь өхөөрдөн авах гэхээр арагшаа ёоёоёо гээд хэвтээд байна. Нуруу нь өвдчихсөн, ядарсан байдаг байж билээ. Сүүлдээ явдалдаа ядарцгаан байраа нэг өрөөг нь дуусгаад л нүүж ирэн дуустал шороо тоос, алх хөрөөний дуунд өссөн. Тэртээх өвгөд дээдсүүдийн маань он жилүүдэд балчир үрс нь яг л миний бяцхан шиг дайн тулаанд нь чирэгдээд л өссөн байхдаа. Араг, сүйхэнд нь өсөж аян замын уртыг туулан аав, эжийтэйгээ амьдардаг байж дээ. Ямар азаар би тэгэхэд төрөөгүй юм бэ гэж бодсон ч төрөөд хүн байж байгаад үхсэнгээ мэдээд урдах амьдралаа санадаггүй нь яасан сайхан бэ гэж баярлаж байна. Би сайхан тайван эх орондоо жаргалтай л амьдарч байна шүү дээ. Тэнгэр таньд баярлалаа.
Би байрны 4 хана ижилд дургүй өөр өөр өнгөөр хийж, ер нь л нийтлэг юмнаас уйдамтгай. Бага залуу байхдаа гэрийн тавилуудаа хэд хоноод л ийш тийш нь зөөж өөрчилдөг байсан юм байна. Бүүр анх би өөрийгөө бөө болно гэж төсөөлөө ч үгүй үед хадам буурлууд босоод удаагүй байхдаа надад нэг түүх ярьж өгч билээ. Эмгэн буурал нь буусан үед “Амар амгалан морилж явна уу?” гэхэд “Амар амгалаан. Чи намайг таньж байна уу? Би харин чамайг сайн мэднэ гээд үсээ ингээд сүлжсэн гэж үзүүлээд, миний алаг үр чамруу харж ч зүрхлэхгүй хирнээ ингэж хардаг байсан” гэж үзүүлэв. Толь барьсан хөдөлгөөн үзүүлэхэд миний таг мартсан дурсамж сэргэв.
Нөхөр бид хоёр нэг ангид нэг ширээнд суудаг байсан. Тэр маш даруухан хүү, би сахилгагүй охин байлаа. Тэр жижиг толь гартаа барьчихаад л намайг харж суудаг байсан шүү дээ. Би тэр толь руу нь харахаар тэр хөөрхөн бор нүдтэй инээмсэглээд харна. Тиймээ би энэ л нүдэнд анх хайртай болсон юм байна даг. Ямар аймаар юм бэ энэ хий үзэгдэл яаж мэдсэн юм болоо, манай ангид хамт хичээлд сууж байсан юм байх даа гэж бодлоо.
Хүүгийн буурлууд бодол уншихдаа гарамгай болохоор чи ийм том юмсыг ийш нь ч тийш нь ч зөөгөөд дээгүүр нь ч, доогуур нь ч шүүрдээд л байдаг байлаа гэв. Ямар аймаар юм бэ гэрт минь хүртэл хамт байсан байх нь гэж би бодлоо. Залуудаа би нээрээ аймаар ажилсаг байж дээ, бүгдийг нь л амжуулчихдаг байсан гэтэл одоо биеэ ч даахаа болиод эд нарыгаа гэр цэвэрлэсэнгүй гэж гомдол болоод суух гэж. Би л эднийг ажилд сургалгүй өөрөө бүхнийг урдуур нь хийгээд байж. Эрийг нас уулыг цас гэж зүйр үг байдаг. Эмийг ч бас нас даржээ. Бас ажил ч даржээ. Өндийх тэнхэл улам л муудаад байна шүү дээ. Ингэж л анх удаа хий үзэгдлүүд биднийг багаас харж байж гэж сонсож мэдэж билээ. Ямар аймаар юм бэ? Зугтах ч газар алга. Тэд хаа л бол хаа хамт байдаг байжээ. Энэ үед би хадмын хий үзэгдлүүд л улаач хүүгээ хамгаалаад хамт байж гэж санадаг байлаа.
Гэтэл намайг уг барьж бөө болох сургаар бөөн адал явдал ундарсан марзан түүх санаанд орлоо. Нэг хаврын өмнө охин дүү маань холоос ирж манайхан бүгд цуглан гэрийн галын заслаа хадам буурлууд хийлээ. Ямар гоё, яасан мундаг хийсэн гэж санана. Дараа нь “Өглөө нар мандахыг харах тул хээр бууна. Бэргэн заавал яваарай” гэв. Бид нар мандахаас өмнө ууланд очиж буурлууд буулаа. Тэр үед хадам буурал: “Чи угаа сэргээж, удмаа мандуулах цаг чинь ирсэн” гэж анх хэлэв. Би юу гэж хариулахаа мэдсэнгүй. За үдэлдээ гээд би бусдыг хүлээн суулаа.
Бөө нар чинь өөр өөрсдийн хүүхдүүдийнхээ төлөө буудаг гээ биз дээ. Би хэний төлөө бөөлөх юм бэ? Ээжийн талын удган босчихсон. Би аавын ах дүүсээс хол хөндий өссөн тэдний төлөө бөөлнө гэвэл Баянхонгор явж бөөлөх болж байна уу? Тэнд амьдрах юм уу хаашаа юм гэж гайхав. Тэгээд би дээшээ харан бодол болон суутал үүлс ярагдан завсар нь томорсоор хүний дүрс тодорлоо. Пээх энэ чинь юу вэ? Ямар надтай адилхан дүрс вэ? Гэхдээ тэр надаас хөөрхөн юм байна. Тэр инээлээ. Би ч бас инээлээ. Чимээгүй биесээ харан минут хиртээ инээгээд тэр алга болов. Ямар сонин дүрс бэ хардаа. Надтай яг адилхан байх юм. Тэр нөгөө хүүгийн яриад байдаг миний нөгөө дүр юм уу, эсүүл эгч юмуу, хамаатан юм уу? Лав л тэр инээхээрээ их сайхан сэтгэлд мартагдахгүй инээлээ. Тэр их гоё юм байна. Би тэрний муужруулсан дүрс юм байна гэж бодоод өнгөрсөн. Түүнээс хойш би дандаа үүл рүү харна. Тэнд ярагдаад л өөр өөр хүний дүрс гаран намайг харж байгаад алга болдог байлаа.
Миний нүдэнд хий дүрс харагдаж байна эсвэл би өөрөө тэгж бодоо юу бүү мэд гээд гайхан хэдэн сар болоод ганц нэг хүнд хэлээд л өнгөрсөн. Харин босоод удаагүй байтал нэг хүн орж ирээд бүүвэйн дуу дуулан намайг хөдөлгөн бүүвэйлж, намайг илээд л, бас уяран хайлан уйлж намайг ихэд хайрлан маш зөөлөн сулхан намууханаар ярьдаг байв. “Тэр өөрийгөө Саран ээжий нь байна охин минь. Чи санаж байна уу? Хамгийн анх намайг харсан тэр дүр чинь гэлээ”. Нөгөө хээр буухад уу? “Тийм ээ. Миний инээмсэглэлийг мэртаагүй биз” гэлээ. Яалаа гэж дээ. Та тэгвэл маш гоё хөөрхөн юм байна гэхэд инээгээд “Чи арьсандаа өдий хүртэл тос түрхэж, энгэсэг тавьдаггүй биз дээ! Tэр арьс чинь миний өгсөн бэлэг шүү дээ” гэв. Тэгээд та надад тэр дугуй гоё царайгаа өгөхгүй яасан юм гэхэд ихэд инээлээ. Сар үргэлж дугуй байдаг гэж үү гэв. Тэгсэн ч гэсэн та надад хавирган саран царай өгөх ямар хэрэг байнаа гэлээ. Тэр ихэд инээн хөөрхий балчирхан үр минь дээ гэсэн. Нээрээ нэгмөсөн аятайхан юм өгчихгүй хачин амьтад.
Бөө болох ёстойг сонсоод би сэтгэлийн хямралд оров. Нөхөр маань зөвшөөрөхгүй шүү дээ. Тэгээд бид салах болно. Миний хүүхдүүдийг хадам буурлууд хамгаалчихна, тэдэнд муу юм тохиолдохгүй, дүү нарыг маань эмээгийнхэн боссон учраас хамгаалчихна. Аавынхан намайг тоодог ч үгүй юм чинь. Би гав ганцаараа гэсэн үг юм бишүү. Би бөө болохгүй байлаа гэхэд тэд тэр олноосоо тэр Баянхонгортоо сонгож удмын бөөгөө гаргана биз гэж бодлоо. Хүүхдүүд том болсон дутуу юм эд нарт алга. Тэгээд ч томрох тусмаа л үгэнд орохгүй урдаас хэрэлдэж намайг хүн гэж тоохоо болио биз дээ эд, намайг үхэхэд эд нар харамсахгүй ээ. Дүү нар минь бүгд санаа зовох зүйлгүй болсон. Надад найз ч үлдээгүй юм биш үү. Нөхөр намайг үхвэл бөөн баяр 49 хоног гүйцээхгүй л авгай авна. Хамгийн багыгаа л хий үзэгдлүүдийн үгэнд орж хэрэггүй гаргалаа. Энэ маань л жаахан байна даа. Гэхдээ тэр аавтайгаа байгаад сурсан болохоор надад энэ амьдралд хорогдох юм даанч үлдсэнгүй гэж бодогдон амиа хорлодог хэргээ гэж бодтол хийж дуусгаагүй арваад ажил байв.
Хүнд амласнаа биелүүлээд үхэхгүй бол муухай ш дээ гээд бичиж жагсаахад дор хаяж нэг жилийн дараа амиа хорлоход таарах нь....гэх мэт үргэлж муу бодол намайг эзэмдсээр би их ууртай болон дүнсийж, хэнтэй ч ярих дургүй хүрч зожиг нэгэн хоромхон зуур боллоо. Тэгж байтал нөхөр маань ч намайг бөө болохыг өөрийн буурлаасаа сонсоод эсэргүүцэж эхлэв. Энэ амьдрал чинь яахын, хэн хоол хийж, гэрээ цэвэрлэхийн, бодит амьдралаа бодооч гээд л, хүүхдүүд ч эсэргүүцлээ. Би эд нарыг бодоод л амиа хорлъё гэж бодож байсан байхад намайг аятайхан аргадаад яахав ийхэв гээд миний зовлонг хуваалцахын оронд өөр өөрсдийн эрх ашгаа л урьтаж харан улайран эсэргүүцэнгүүт гэнэт миний нөгөө гэдэн хөдлөв.
Солиор би та нарын зарц юм уу насаараа л гэрийн ажлаа хийлээ. Тэглээ гээд та нар надыг хайрладаг билүү. Өдий том болсон та нар өөрсдөө хийхэд яадаг юм бэ? Танай удам, танай өвөг дээдэс болохоор босчихоод идэж уугаад миний аав болохоор өлсөж цангаад надад гомдоод уйлаад явж байх уу? Амиа бодсон арчаагүй амьтан гэхэд би чамайг бодож байна. Бие чинь дийлэхгүй гэв. Гэсэн ч хэдэн сар миний дотроо шаналсан хар бүхэн дэлбэрч тэдэнтэйгээ зад хэрэлдэн ерөөсөө таарахаа болилоо. Мөн зунжин өвчин ээрч, эмнэлэгт хэвтэв. Олон хоног бодоод би өдий наслахдаа дүү нарынхаа төлөө, хүүхдүүдийнхээ төлөө, нөхрийнхөө төлөө чадах бүхнээ л хийсэн одоо боллоо. Гэтэл эд намайг гомдоодог шүү дээ.
Одоо аавынхаа төлөө үлдсэн амьдралаа зориулнаа. Би аав минь өлсөж, цанган, зовж зүдэрч яваа биш үү гэж өрөвдөн уйлна. Үхсэн ч байсан миний аав тэгж зовохыг би тэвчиж чадахгүй. Миний аав ч гэсэн хүний биед орж ирээд дүү нартай минь ярьж, цай ууж суухыг хүсч байгаа шүү дээ. Бусад хий үзэгдлийг нь би танихгүй ч би аавыгаа танина. Би аавыгаа маш их санаж уйлдаг шүү дээ. Томрох тусмаа л би аавыгаа санаж, үгүйлдэг болсон. Аав байсан бол бид хүнд хэцүү амьдрал туулна гэж үү дээ. Миний хүүхдүүд ямар сайхан өвөөдөө эрхлэж өсөх билээ дээ. Баяр бүрээр би эмээ, аавыгаа санаж уйлна гэж үү? Цагаан сар, шинэ жил, наадам энэ бүхэнд би аавыгаа, эмээгээ санаж үгүйлж уйлдаг. Ингээд энэ баярууд миний сэтгэлийг үймрүүлдэг болохоор дургүй байв.
Ингээд л би бөө болохоор шийдэн өөрөө юмаа бэлдэж эхлэв. Энд тэнд ганц хоёр юм авбал гэртээ биш айлд гуйж тавина. Бүх юмаа өөрөө бэлдээд нөхөртөө хэлнэ. Тэр зөвшөөрөхгүй бол салаад тэр аймагт нь очоод хадны агуйд очоод хэвтчихээс гэж бодно. Надад 4 ханатай угсардаг гэр таалагдав. Агуй олдохгүй бол тэрийг авнаа гэж төлөвлөлөө. Үхсэн, алга болсон хоёр яг ижил ялгаа юу байна. Эд нар тэгээд жаргана биз. Эмнэлэгт хэвтэхдээ би ганцаараа хэвтэв. Тэр ямар гоё эмнэлэг байсан гэж санана. Төрөхийн хажууд тул шөнө цонхоор нь шинэ төрсөн нялх хүүхдүүд ээжтэйгээ байдаг өрөө байлаа. Ямар их хайр энэрэл тайвширал тэнд байваа. Өдөр бүр эхчүүд болон нялх үрс нь солигдоно. Тэднийгээ хайрлах эхийн хайр халамж, тэр нялх амьтадаа хуурайлахад харагдах бяцхан гар хөл энэ бүхэнг би өөрийн өрөөний гэрлээ унтраачихаад хараад сууж байдаг байлаа. Би өөрөө бас хүүхэд гаргах юмсан гэж мөрөөдөнө. Гүйж очоод хүүхдийг нь үнсмээр санагдана.
Нэг удаа эмнэлгээс гарч эмээгийнхээ удгандаа очиж буултанд суухад Даян хатан намайг аргадан “Миний охин юунд чи өөрийгөө ганцаар гэж бодно? Бид чамайг дагаад л охиноо өрөвдөөд л хамт уйлаад л явж байгаа шүү дээ” гэлээ. Би бөө болохоор шийдсээн. Гэхдээ би чадах болов уу? Хөгшин болсон болохоор санаа зовоод ичээд байна гэхэд “Миний охин чадалгүй яахын, чадахын дээдээр чадна” гээд намайг аргадан тайтгарууллаа. “Охин минь чи ганцаар биш шүү битгий мартаарай” гэлээ. Эмээ манай аавын буурлууд мундаг уу? Би тэд нарыг мундаг байх, би тэрийг нь гутаачих вий гэж санаа зовоод гэхэд Даян хатан ихэд инээж “Мундаг, мундаг байлгүй яахав дээ” гэлээ. Эмнэлэгтээ би сэтгэл өндөр ирлээ. Миний эмээгийн буурлууд намайг дагадаг гэжий ш дээ. Би үхэхээрээ эмээ дээрээ л очмоор байна. Даанч нөхөр нь хамт байгаа гэсэн болохоор надад орох газар олдохгүй байхдаа. Би нөхөр нь гэх өвөөг ердөө хараагүй, танихгүй шүү дээ гэж гажиг юм бодов.
Маргааш нь утас дуугарлаа. Миний том хайртай нагац эгч минь утасдаж байнаа. “Миний охин бүү санаа зов. Чи дахиад л бүх юмаа хуваарилаад бид нарт өгчих бид чамд туслана” гэхэд нь би өөрийн эрхгүй уйлаад унав. Хөөрхий амьтан миний муу эгч даанч сайхан сэтгэлтэй. Нагац эгч нар, нагац ах нар маань тэтгэврийн чадал муутай хөгшчүүд шүү дээ. Би тэднийг зовоохгүй өөрөө юмаа бэлдэнэ гэж бодож байсан. Харин тэд өчигдөр эмээгийн буурлынд болсон бидний уулзалтыг дор нь мэджээ.
Миний муу дэндүү сайхан нагац ах минь дараа нь өөрийн уудаг аягаа, нэг ширхэг дээлийн мөнгөн товч, өрөөсөн хугархай ээмэг барьчихсан ах нь байхад болно миний хүү энийг ав гэж надад өглөө. Би бас л усан нүдэллээ. Ямар сайхан сэтгэл вэ? Миний муу зовж яваа сайхан ах минь, биднийг залуу байхад энэ ах минь чадах хирээрээ л туслаж байж билээ. Миний ээжийнхэн ийм л хүмүүс байдаг. Гэтэл миний ахын нандигнан байсан тэр аяга мөнгө биш бүрмэл, өрөөсөн ээмэг нь бас л хуурамч эд байлаа. Миний ах тэднийг мөнгө л гэж бодож надад хадгалсангаа өгсөн. Ийм л хэнэггүй сайхан сэтгэлтэй хүн. Үүнээс өөр үнэтэй юмс миний ахад үзээд өгье гэсэн ч байхгүй шүү дээ. Айлын хоол эргүүлэн, аяга тавгыг нь угаан, ус авч, түлээ хагалан, цай чанан явах миний муу сайхан нагац ах минь дээ. Таны ачыг хариулах заяа надад байдаг болов уу. Ийм л өөрөө юу ч үгүй ч өрөөлд туслах юмсан гэсэн хэдхэн хөгшин нагац нар маань надад сэтгэлийн дэм өгч ихэд уйлуулж, бас баярлуулсан нь санаанд орж бас л уйлан тэднийхээ тухай бичиж байна.
Эмнэлгээс гараад маргааш нь л дахин хэвтэрт байж. Хадам буурлууд дуудан бөөллөгт түшүүлж орлоо. Хадам буурлууд маань “За бэргэн минь чи өөрөө өөрийгөө бурхан шиг л төсөөлөн их л сайхан байв уу” гэлээ. Яахаараа би тэгэх билээ гэхэд “Нялх нялзрайнуудыг харан баясаж, үртэй болохын жаргалыг мөрөөдөө биз дээ” гэв. Миний эмнэлэгт шөнө бүр цонхоороо хүүхэд харж баясдагийг хэлсэнг ойлгоод их гайхлаа. Эд хүртэл тэнд байгаа юу. Ямар аймаар юм бэ. Би чинь гав ганцаараа л эмнэлэгт хэвтэж байна гэсэн чинь баахан хий үзэгдлүүдтэй хэвтэж байсан байна гээд мэл гайхаж байж билээ.
Ямар ч гэсэн би бөө болоход баахан хий үзэгдлүүд харж байх юм байна. Бас миний нагац талынхан эрвийх дэрвийхээрээ л бүгд дэмжиж би гав ганцаар биш гэдгээ мэдлээ. Охин дүү минь дэлгүүрээ заран та юмаа бэлд гэв. Би тэгээд юу бэлдэх болж байнаа. Хадам буурлаас асуухад өвгөд чинь чамайг өөрөө дураараа юмаа бэлд гэсэн гэв. Ямар хачин юм бэ? Би яаж мэддэггийн... Хөөрхий тэд намайг ихэд өрөвдсөн бололтой.
....Миний бөө болох асуудал ч яахав анх ганцаардаж байснаа бодвол овоо хэдэн дэмжигчтэй болсон ч халуун ам бүл дотроо учраа олоогүй л байлаа. 6 сар энэ хэрүүл, тэмцэл үргэлжилж нөхөр гадаад явахад нь бөөгийн тухай ном цүнхэнд нь шургууллаа. Харин тэр иргэж ирээд одоо л би ойлголоо. Энэ өвчин чинь тэрнийгээ хийхгүй л бол эдгэдэггүйг би чамайг ямар их зовоогоо вэ гээд үнсэхэд л би уйллаа. Би ямар өөрөө донтоод дурлаад бөө болж байгаа биш, цаанаасаа өвдөөд байсан юм чинь гээд ховлож өгөв. Ингээд л нөхөр маань бөө болбол бол харин өөр хүн амьтны засал огт хийхгүй, айл хэсэхгүй, зөвхөн уул усаа баясгадаг бөө болно шүү гэж тохиролцов.
Хэн надад багшлах юм болдоо. Манай хүүгийн багш дандаа аймаар том том алтан ургийнханыг л босгодог гэсэн. Надад юу ч хэлээгүй болохоор надад багшлахгүй байх гэж бодлоо. Миний хүүг Автай Сэцэний удам гээд л шууд хараад л хэлж байсан даг.Ээжийн талынханыг алтан ургын өндөр өвөг Хоо маралынхан гээд л, бас Ард Аюушийнханыг ч хараад л шууд тэднийхэн ирээ юу заза багшлахаас гэдэг байтал намайг тийм ийм гээгүй болохоор би өөрийгөө алтан ургийнх биш юм байна. Тэгэхээр миний багш манай зиндаанд таарсан хүн байх ёстой юм байна гэж бодон интернэтээс багш хайлаа. Сүүлдээ залхаад заза яршиг эд чинь өөрсдөө л учраа олно биз гээд мартаж орхисон байтал хүүгийн багш надад багшилна гэхэд ихэд баясаж гайхлаа. Өөр багш нартай бол хоорондоо таарахгүй байлдах болдог гэсэн Багш сайхан сэтгэлтэй болохоороо хүүтэй минь намайг алалцуулахгүй гээд надад багш болохоор шийдэж гэж бодлоо.
Бөөгийн багш гэж тоглоом биш шүү дээ. Хамгийн хүнд хэцүү, хариуцлагатай ажил. Юу ч мэдрэх мэдрэлгүй мангуу бид нарыг идтэй, шидтэй дээдсүүдтэй нь хамт хариуцан зөв замаар нь явуулна, дээрээс нь тэр олон мангуунуудынх нь амийг хамгаалж явна гэж дааж давшгүй ажил. Гэтэл мөнгөнд улайрсан бэртэгчингүүд хичнээн олон хүнийг төрсөн бие махбодтой нь, өндөр өвөг дээдэстэй нь хамт доромжлон ам руу нь архи цутган тийрэнгүүдэд өөрсдийнх нь мөнгөөр өөрсдийг нь худалдаж байгаа билээ. Хамгийн бузрын бузар нүгэл энэ биш гэж үү. Энэнд өртөж буй хүмүүс ч хувь заяандаа хариуцлагагүй хандан мэдэхгүй байх тусмаа л судлан буурьтай суурьтай хандахын оронд өөрсдийгөө алж байна. Тэр нүгэл хийсэн хар шидтэнгүүд та нарыг л ниргэх гэж эзэн Чингис маань буусан юм шүү дээ. Тиймээ энэ дайн хамгийн хүнд дайн, иймээс ч би хичээх болноо.
Би багшаасаа санаа их зовж айна. Надаас бусад нь залуу сайхан шавь нар, гэтэл би хамгийн хөгшин нь, дээрээс нь энэ толгой гэж юм мартах гэж жигтэйхэн болсон. Яанаа би сурах болов уу? Хамгийн муу шавь нь болчих вий дээ. Тэгээд би сүүлийн хичнээн жил эрх чөлөөтэй тааваараа явлаа даа. Хуралд суухгүй, би хурлыг үзэн яддаг, цаганд хавчигдахгүй, хэнд ч захирагдахгүй би мөн жаргалтайяа.
Хүн чинь хөгширчихөөд өөрийнхөө хүүхэд шиг залуухан хүүд шавь болох гэж. За нэг зүгээр ч багш биш. Аймаар аймаар. Эрлэг хаан орж ирдэг. Аймаар шидтэй ийм аймаар хувилсан дүртэй багшид шавь орчихоод айж өгнө. Аль болохоор л зугтаад нуугдаад байхаа бодно. Даанч багшаас зугтаад байх газаргүй. Хаана юу хийгээд, юу гээд чалчаад явж байсанг хүртэл мэдчих юм чинь. Ямар аймаар юм бэ. Хадам буурлууд, эмээгийн, аавын, багшийн буурлууд гээд энэ олон харагддаггүй, үзэгддэггүй, үнэртдэггүй, сонсогддоггүй буурлуудаас зугтах, нуугдах ч газар олдохгүй юм. Ийм ч юм болох гэж амьдралаа гэж тааж олошгүй буман оньсого.
Багш маань надад багшлах болсноос хойш заасан хугацаа болон бид өвгөдтэйгөө анх удаа уулзах хүндэтгэлийн өдөр идээ будаагаа бэлдэн суулаа. Багшийн биенд нэг хүн орж ирсэн нь манай өвөг дээдсийн нэг гэнэ. Тухлан суугаад малгай бүчээ сулруулчихаад жаахан дуугүй сууж байснаа ярьж эхлэв. Хөдөлгөөн зан төрхөөр нь бодоод байхад манай толгой онго Хубилай жанжин байсан байжээ гэж одоо санадаг юм. Бид анчин гөрөөчний удам, тэдний өдөр тийм ийм юм бэлдээрэй гэж бүгдийг бичүүлэв.
Манай аавын төрсөн ахын том охины хүү ирсэн байлаа. Эмч хүүг “Чи намайг хэн гэж бодоов?” гэхэд “Манай өвөөгийн талын хүн байх” гэлээ. “Өвөөгийн тал гэнэ шүү. Чи миний яс махны тасархай байж, би өвөөгийн чинь өвөөгийн өвөө нь байна” гэв. Хэдэн өвөө гэсэн үг орсонг тэр үед хэн нь тэмдэглэж авсангүй. Ингэж хэлээд байсан ч тэд ойшоосонгүй. Миний аавыг эцэг өөр гэж зүтгээд ирээгүй юм даа. Ичмээр юм. Өөрийнхөө өвөгдөд итгэхгүй байж дэл сул ам дамжсан яриаг яг үнэн гэж өөрсдөө ч итгээд удам судраа үгүйсгэх гэж. Энэ бол бодитой түүх. Бид бүгд түүхээ мартаж, өвгөдөө үгүйсгэдэг болжээ.
Монголчууд өөрсдийгөө ямар нэг ядуу хүний хүүхэд, үе удмаараа зовсон ядуучуудын үрс, эсвэл эцэггүй бутач гэж, эсвэл хэн нэг тэнүүлчийн хүүхэд гэж бат итгэжээ. Улс төрийн чимээгүй дайн гэж ийм муухай хор хөнөөлтэй, үр удмаар нь алдаг дайн байдаг юм байна. Тэр багшид буусан онго миний нөхөртэй амар мэндээ мэдэлцээд “Өдий хүртэл охин үрсийг минь хаяж гээлгүй халамжилж хамт байсанд талархлаа гээд. Та нарын баяр баясгаланг бид хуваалцан баярлаж, зовлон гуниг тохиовол хамт л гуньж гутарч, хэрүүл зодоон хийвэл харсан ч хараагүй юм шиг, чихээ бөглөөд, нүдээ аниад хамт амьдарсаар өдий хүрлээ” гэлээ.
Ямар аймаар юм бэ? Юу вэ энэ чинь одоо манайх чинь хичнээн олон хий үзэгдлэн манаач дунд байгаа вэ? Бөөн манаач яаж багтдаг байсан байнаа гэж бодоход бодол уншсан мэт “Бид өөр өөрсдийн хариуцсан бүхнээ л хийж байлаа” гэсэн. Дараа нь “За миний тэр тэмдэг, тамгатай улаач минь ир” гэж уулзаад “Хаахахаха гэж инээгээд бие лагшин зүгээр үү? Өвгөд нь жаахан ойлгуулах гэж шоглосон юм. Одоо охин минь зүгээрээ. Болзсон өдрөө биенд чинь заларнаа” гэж билээ.
“Чиний 10 дахь дээд өвөг Дорж зайран гэж баавгайн хуягтай төө урттай холбогнуудтай хуягыг нь өмсүүлэхдээ Их сайн бөх захнаас нь барьж, 2 эр хүн ханцуйнаас нь өргөж байж өмсүүлдэг байсан юм даа” гэсэн. Би ямар азаар эрэгтэй болоогүй юм болоо. Тэгсэн бол би аягүй бол тэр хуяг өмсөх гэж жижиг кран авах байж эсвэл тэрнийг нь босгон хадчихаад өөрөө гүйн орж өлгөгдөх байж дээ. Хэвтээгээр нь өмсвөл босч чадахгүй нь гэж бодсон дог. Тэгээд ч манайд тэр хуягыг нь даачих бөх байхгүй. Худалч хүнд миний галзуу хөдөлвөл нөхрөө, хүүтэйгээ, хүргэнтэйгээ аваад чулуудчихаар шүү дээ. Ингэж л би анх өвөг дээдсүүдээ багшдаа залаад хоног хугацаандаа бэлтгэлээ базаасан юм даа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.