Өглөө хар үүрээр хот орлоо. Надтай хамт Хаан, 9 өрлөг, арван зургаан жанжин мөн Сүх жанжин, Бумцэнд, Бодоо, Лхавгасүрэн жанжин, Дандар баатар хамт явж байна гэв. Сүх жанжин минь сэтгэл ямар байна? Та бас ёслолын хувцасаа өмсөө юу? “Тэгэлгүйдээ бүгд цэргийн жанжин хувцасаа өмссөн байна. Ямар гоё сүртэй харагдаж байгаа гэж бодно. Чи бас гоё байна”. Би дээл өмссөн юм. Тэд жагссан цэргийн өмнө морьтойгоо зогсож байв.
Бодоо яагаад Бодоо гэж гэтэл инээж “чи Бодоотой уулзах уу? Бид сайн найзууд, танай энэ хэд л биднийг дайсан болгоод байгаа”. Бодоог та чад хийлгэсэн гээ биз дээ гэхэд ихэд инээж “Тэгвэл тэр чад хийсэн Бодоо чинь хамт байна даа. Та нар юу ч гэж бичсэн үнэн юм үнэнээрээ байдаг шүү дээ. Цэвэг бүгдийг хорлосон шүү дээ. Надад ч хор өгсөн” гэв. Цэвэг гэж хэн байсан юм болоо. Би танихгүй юм чинь. Зэвүүн хулгайч вэ тэр Цэвэг. Би онгод болоод тэрэнтэй таарвал ганц өшиглөөд авах юмсан. Гутлын ул загатнаад байна.
Гэсэн ч нааш цааш найгасаар Морин цаг болчихож. Зэв жанжины хүү утасдав. “Ирсэн үү? Манай намын дарга ярьж байна. Үүнийг сонсох хэрэгтэй” гэв. Намайг оруулахгүй байнаа. Урилгагүй гээд гэтэл тэр ирж дотогш оруулав. Шивээ Хиагт дуу явж миний хөл гутал дотроо бүжиглэн их л сэтгэл өндөр байлаа. Цэцэг өргөчөөд бас Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Би урьд нь ийм ойр ирж үзээгүй ш дээ. Орой нөхөртөө хэлтэл тэр “Чи төрийн үйл ажиллагаанд орсон байна” гэлээ. Ямар инээдтэй юм бэ? Нээрээ тийм байна. Би тэр цэцэг өргөх элдэв ёслолд ингэж зөвшөөрөлтэй оролцон ингэж сүр болдог гэж бодоо ч үгүй юм байна. Тэр дарга нар дунд миний ойрын хамаатан нэг хүн, бас нэг дайчин чин зоригт баатар залууг анх удаа амьдаар нь харлаа. Тэднийг би зурагтаар л хардаг байсан. Тэр байтугай би тэдэнд дургүй байтал яахаараа хамаатан болдог байнаа. Уур хүрмээр юм гэтэл дээдсүүд маань “Тэд төрд зүтгэх ёстой төрийн хүүхдүүд” гэсэн. Сонин л юм. Би ямар тэр хоёрыг таних биш. Тэр хоёр ч намайг солиотой юм байна гэх биз.
Орой буулт хийж би өөрөө хайрын тухай хачин сонин үнэгүй ший жүжиг үзэж мэл гайхан цэл хөхрөв. Нөгөө амилсан аймшиг Амазон орж ирлээ. Тэгснээ “Чи элдэв янзын хэрэгтэй хэрэггүй сүнс оруулдаг байж өвөг эцгээ оруулахад яадаг мал вэ” гээд явчив. Би хүн болж төрсөөр өвөөгийн хайрыг үзээгүй, өвөөтэй ч байж үзээгүй. Ээжийн аав Даваа гэж л хүн байсанг сонссон. Дайнд жолооч байсан гэсэн хөөрхий. Баатар энэ тэр гэж шагнагдаагүй ч миний өвөө баатрын дээд баатар байжээ. Тэр үед жолооч чинь ховор байсан байхад жолооч болоод л дайнд явсан. Аймхай амьтад бол дайнд жолооч болно гэж үү? Нуугдах газаргүй тэр том амьтанг жолоодоод би энд байна шүү чаддаг юм бол буудаарай буудаарай гээд явах, хэзээ ч хамгийн түрүүнд бөмбөгдүүлэх магадлалтай машиныг барьж явах зоригтон миний өвөө байсан нь ямар гоё вэ гээд л анх удаа өвөөгийн тухай хөгшин болчихоод бодлоо. Ийм өвөөгөө би хараагүй ч гэсэн хайрлахгүй яах юм бэ?
Би дуу дуулж байхдаа өвөөгөө бодон бас миний хүүхдүүд маань миний аавтай уулзалдаж чадаагүйг саналаа. Миний аав байсан бол миний хүүхдүүд ямар их хайр энэрлийг хүртэх байлаа даа. Аав минь тэднийгээ биднээс илүү өсгөх байсан байтал миний хүүхдүүд азгүй юмаа. Би ч азгүй юм гэж бодож байтал өвөө минь орж бас баахан уйлж намайг ихэд хайрлаж энхрийлээд “Өвөө нь чамаас нэг хүсэлт байна. Чи чадна гэж итгэж байна. Хичээгээд үзээч. Манай удмын хараалыг тайлж өгөөч” гэлээ. Би юу даа. Би яаж тайлах юм бэ? Ямар хараал вэ? Хэн хийгээ вэ? Чингис хаан манай ээжийн өвөөгийн талыг Диваажингийн хаан гэсэн шүү дээ. Надад өвөөгийн минь дээд болон доод өвгийн л нэр байна.
Бодож гарлаа. Миний ээжийн талынхан эр, эмгүй ямар сайхан сэтгэлтэй, үнэнч, шударга, хүнд тус болохын төлөө явдаг хүний дээд хүмүүс билээ дээ. Гэтэл эмэгтэйчүүд нь цэцэн ухаантай, хамаг амьдралаа нуруун дээрээ үүрч явдаг. Сайн нөхөр таараад дандаа залуугаараа үхэж, үлдсэн хэдэн зулзагаа өсгөх гэж хамаг зовлонг үүрэн, өөрийгөө гаргуунд хаяадаг. Эрчүүд нь ямар сайхан сэтгэлтэй, тусч хирнээ дэндүү өр зөөлөн, эхнэрүүдээ толгой дээрээ гаргаад, өөрсдийгөө хайхардаггүй билээ. Тэнгэр нь ч гэсэн Цагаан өвгөн тэнгэртэй, тийм сайхан өвөө тэнгэртэй байтал, ингэхэд тэр өвгөн үхдэггүй юм байх даа, эсвэл тийм нэртэй залуу юм болов уу, тэр хаашаа юм төрөхдөө сахалтай хөгшин төрсөн юм уу? гээд л хадуураад явснаа болив. Ханийг нь хараасан юм болов уу? Манайхан хэзээ ч хүнд муу юм хийдэггүй байтал яасан гэж хараана вэ? Атаархсан л байж болох юм гэж бодсоор...
Ер нь яагаад тэр Диваажингийн хаан гэгч тэндээ шүтэгдээд л хүмүүс диваажинд төрнө гэж мөрөөдөөд байтал тэр өөрөө яагаад газар заларч ирдэггүй юм гээд бодно. Ингээд л би дуугаа дуулан бодсоор байтал хэн нэгэн над орж ирэн сүүгээр нүүрэн дээр зураас тавиад дуул дуул гээд явчихав. Гэтэл гэнэт хэнгэрэг тачигнасаар “Диваажин гэдэг чинь би байна” гэлээ. Тэгээд хурдхан хэнгэрэгээ зайлуулаад, харанхуйд тэмтчин нөгөө Аймшгийн ааш муутын амилуулсан зэвсгийг хайн сандчин хайж олоод ихэд нандигнан атгаад сүүнд дүрүүлэн ууж, тэрийг атгасаар байв. Дараа нь миний нүүрийг сүүгээр угаан, толгой дээрээс сүү асгав. Тэгээд хэнгэрэгээ аваад нөгөө дууны бадгийг 2, 2 р нь эр эмээрээ дуулав.
Тэгээд хэллээ “Охин минь баярлалаа. Гайхамшигт охин минь, Хурц оюунт, Цэцэн ухаант охин минь! Чи хараалыг тайлсан. Бид одоо зүгээрээ. Чиний ад үзээд байсан Амазон Хөх Хатан чинь надад үнэнч байх амлалтаа биелүүлэн, үхсэн ч өнө удаан намайг хүлээсэн юм шүү дээ. Тэгээд л надаас өөр эр болгонг үгүйсгэн, намайг дуудсаар үхсэн юм шүү дээ” гэв. Тэгээд энэ ардын дуу чинь та нарт зориулсан дуу байсан юм уу? гэтэл “Тиймийг нь чи хараа биз дээ” гээд Баянхонгорын зүг харж суугаад Богд уулаа дурсан тэнд юм хийлгэхээр ярилцав.
Хөөе би л лав ойрын хэдэн жилдээ чадахгүй шүү. Надад тийшээ очих унаа ч алга, хамт явах хүн ч байхгүй, очоод таних хүн ч байхгүй. Би аавын талын тэр намайг тоодоггүй ах дүүс дээр яасан ч очихгүй шүү гэтэл тэд инээлдэн намайг өрөвдөөд “Миний охин минь, тэгвэл энэ урд хайрхан чинь дэндүү азтай юмаа. Цусныхаа тасархайн хажууд чиний хүсэлтээр болъё. Гэхдээ чи заавал бидний хайрын өлгий Хонгор нутагт Хайр Хайрханд минь бидний хий гэсэнг хийгээрэй” гээд явцгаалаа. Ямар нэг шидтэй уул юм болов уу бүү мэд. Хайрын уул л гэсэн ш дээ.
Баянхонгорынхон ямар түүхтэй юм болдоо. Хөөрхий. Гэхдээ л тэнд хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн сайхан хүмүүс байдгийг би мэдэхийн дээдээр мэднэ. Миний махан биебодтой хамгийн ойрын аав, ээж лав Хайрын хайрханы хүүхдүүд. Миний ээжийн ээж хамгийн хайртай эмэг минь, хэзээ ч хараагүй жолооч баатар өвөө, бас аавын минь ганц надад л хайртай байсан гэх харамч хатуу гэж алдарших миний дайчин чанд эмэг минь Би өөрийгөө энэ эмгийгээ дуурайсан байх гэж боддог. Миний зовлон туулсан лам өвөө минь, одоо ч үрсдээ гомдон өөрийгөө зүхэх, хатуу нийгмийн золиос болсон миний хайртай өвөө минь бүгд л тэр нутагт амьдарч байсандаг. Тэнд би төрөө үгүй ч тавилан минь тэндэхтэй холбоотой. Хамгийн аз жаргалтай нялх бага нас минь тэнд түүх болон үлдэж, тэнд л би хайртай хүмүүсээ таньдаг болсон. Халтайсан шар бяцхан охин байсангаа тод санаж байна.
Би хоёр жилийн өмнө Алтай нутаг явахдаа Хайрын өлгий Хонгор нутгаар дайрах үед маш их хүчтэй хуй салхи эргэлдэн машиныг минь бүчин , хэд хэдэн удаа эргэлдэн, бороо дуслуулан ихэд догшин байж билээ. Тэгэхэд би бөө сүнс гэгчийг огт ойлгодоггүй байж. Гэвч хамт явсан сэрэглэн залуу багш “Та ойрд нутагтаа ирээгүй юм уу? Их догшин хүлээн авч байна. Таныг санаж дээ” гэхээр нь өргөл өргөөд цааш явсан. Хэд хоногт буцахдаа бас дайрахад маш их бороо орж, их сайхан намуухан шөнө болсон байв. Өглөө эрт хөдлөхдөө бас л өргөл өргөн аавыгаа бодсоор энэ л гүүрээр аав минь, энэ л замаар аав минь хичнээн ирж очоо бол, дахиад тэрнийг нь үржүүлээд аав минь явж байсан болоосой гэж бодож байлаа. Харин миний аав охинтойгоо хамт л яван уул усаа харж баярлан уярч явж дээ.Хатуу цаг төр байгаагүй байсан бол аав минь бөө болоод амьд явж байхгүй юу? Аав минь даанч эрт одож дээ.
Нөгөө аймшигт Амазон хатан яасан уян зөөлөн болчоо вэ! Юу болоод байнаа энэ чинь одоо. Таминь ээ.
Пээх хэхэхэхэхэхэ баахан хайрын шоу үзээд дуустал би сүүнд угаагдан халтардчихсан хачин амьтан болсон байна. Тийм тэнэг хайр гэж юу байдаг юм? Арай дэндүү юм, хүнтэй л суухгүй байвал болоо байтал эр хүйстэн бүхэнг үгүйсгэн, эр хүүхдүүдээ хүртэл хол байлгах гэж. Мухар шүтлэгээ гэж хэмээн би шинжлэх ухаанчаар дүгнэлт хийн Аймшигт Амазон Хөх Хатны нууцыг дуусгалаа. Гэсэн ч энэ бол бодит түүх. Сэтгэл өвдчихлөө...
Нэг бодлын аймаар ч, нэг бодлын өрөвдмөөр өр өвдмөөр юм. Тэгээд л манай ээжийнхэн их үнэнч, хүнд туслах гэсэн мөрөөсөл болсон хүмүүс байдаг юм байна. Эд маань, эдний үр удам үүнээс хойш дахин хайртай хүнтэйгээ хамт өнө удаан аз жаргалтай байж, заяаныхаа ханиудаа олж, удаанаас удаан жаргаасай. Миний ээж, эмээ, нагац эгч нар маань дээд төрлийн эмэгүүд минь хичнээн зуун жилийг үе удам дамжин хатуужин хүлээж, хамаг хүндийг нуруундаа бөгтийтөл үүрлээ дээ. Хар хараалаас ангижирсан тэд маань одоо алзахгүй. Гэхдээ ийм шидтэй, ийм мундаг хүмүүст хар хараал хийгээд энэ олон зуунд хагацуулж чадсан хар санаат, хар хулгайч байна даа. Би тэдэнтэй байлдах болноо!
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.