Wednesday, March 9, 2011

2011 оны 3 сарын 9

Ажлын өдөр тул манайхан хар өглөөгүүр  явцгаав. Гэрийн мухар сахьдаг Хаан бид хоёр хамт гэрээ цэвэрлэв. Би халуун савны дотор гялгар уут , ус хийж байгаад сэгсэрч гарав. Эмээ маань ингэж угаалгадаг байсан. Тэгэхэд цайны халуун сав надад их урт хүнд санагддаг байж билээ. Харин одоо зориулалтын угаалтуур гарсан ч би тэрүүгээр угааж угааж харахад л өнгөр үлдсэн байдаг болохоор уламжлалт аргаараа угааж байгаа нь энэ. Угаах хоорондоо Шидээ ав , шидээ ав гэж үглэн сэгсэрэхэд Чингис хаан хөхрөөд унав. Дэггүй монди минь хахахаха гэж инээлээ.
Та нар намайг Шидээ ав гээд ингэж сэгсчдэг юм байна даа гэхэд инээн байж, чамд нэг юм дутаад байна. Наад сав дотроо ороод чи өөрөө сэгчвэл бид чамд юм заагаад яахав дээ гэлээ. Би яаж багтахын чадахаараа ингэж л шид өгөхөөс гээд халуун саваа сэгсчиж, хаан маань инээгээд салдаггүй. Аальгүй амьтан. Хаахахаха  хахахаха. Аальгүй байхдаа яахавдээ. Би юмаа хиймээр байна. Та битгий инээгээд байлдаа. Хаан маань дэндүү шоочоо.
Өчигдөр хамгийн сүүлд буухад бие их ядраад тэмдэглэн авч чадаагүйгээ бичье. Намайг нэг ардын гэдэг дууг дуул гээд байв. Би тэрнийг сайн мэдэх бишдээ.  ..... Шөнийн зүүдэнд ганцаараа хө ... Сэрээд хартал ганцаараа хө гэтэл нэг хатан ирээд баахан инээв. Чи юу дуулснаа мэдэвүү? Өө нээрээ хоёулаа байж байгаад ганцаараа болсон байдаг бил үү гэхэд  инээгээд Чи миний номыг ойлгов уу гэлээ. Ээ тэнгэр минь аугуу Сорхагтани бэхи та юу гэхэд Тиймээ гэлээ. Та аль дээр үеийн байж энэ дууг яаж мэдээ вэ гэхэд яг тэр аяар гадаадаараа дууллаа. Би нэг ч үг ойлгосонгүй. Та чинь хужаа юмуу гэхэд хужаа хэл чи гадарлана биздээ чамд мэддэг үг байвуу? Байсангүй ойлгосонгүй. Тэхээр хужаа бишээ, монгол хэлээр дууллаа. Чи монгол хэлээ өөрөө мэддэггүй байж. Тэгээд л миний номыг ойлгохгүй байгаа биздээ. Олон олон дахин унш, би тэнд чамайг ирэхийг ч бас бичсэн гэв. Дахиж л зав гарвал уншиж үзэхээсдээ. Хаана намайг ирнэ гэж бичсэн юм болоо??? Хайхаас даа.
Тэгэхээр энэ ном бол баараа үгүй нь тодорхой, тэр мундаг үрс ам дамжуулан цээжилсээр иржээ. Аугуу юмаа. Яг л нөгөө үлгэр туульс шигээ цээжилж. Би бүгдийг нь ойлгохгүй л байгаа шүүдээ. Та тэгээд өөрөө тайлбарлаад өгч болохгүй юу. Хихихихихи чамайг их аргатай, зальтай гэж дээгүүр яриад байдаг үнэн юм байна. Бас их инээдтэй гээд л чиний тухай танай замбативийн хэлээр онихоо  их бий дээ. Сүүлийн үед тэрнийг чинь л сонсож инээж суудаг болоод байна даа. Юун онигоо байхавдээ тэд чинь яах аргагүй л надад бодогдоод Хаан мэдчээд шоолоод унадаг юм. Уг нь би дураараа хэнд ч мэдэгдэхгүй юм бодож баймаар байдаг. Гэтэл бүх юм хяналтанд би эрх чөлөөгүй хэцүү байнаа. Чи бол тэнгэрийн охин тэхээр чи хаа ч хэзээ ч хяналтад шүүдээ.
Энэ өдөр Нарангийн буурал дүү ирж, миний төрсөнүүд ам бүлээрээ цуглан тэр надад бэлгээ өгөн ярьж байтал бие их ядраад сульдаад ирлээ. Цагийн дараа гэхэд би арай гэж л нүдээ нээгээд сандлаасаа босохоо ч болив. Ухаан санаа орж гарна. Гэтэл нэгэн буурал орж ирээд намайг өвдсөн газруудыг барингаа сүү авчруулж нүүр гар арчин юм уншина. Тэр өөрийгөө заан, дүүгийн бэлгэнд авчирсан жаазтай дээдсийн зургаас Атийл хааныг заан өөрийгөө зааж ойлгуулаад ус авчруулан хэд хэд уусаар одоох монгол хэлээр хазгай муруй ч тэдэнтэй ярьж эхэллээ. Удганыг тайван байлга. Дайн болж байна. Би улаачаа хамгаалж байна. Миний толгой онго хийх цаг болоогүй байна. Миний зургийг авчирсанд талархлаа гээд .......
Би мангуураад унтаа ч юм шиг болоод сэрэхгүй байлаа. Гэхдээ миний бие хөдлөөд, Атийл хаан ярих нь кино үзэж байгаа мэт санагдана. Тэр миний толгой, мөр лүү тоншин сэр сэр гэсэн ч миний ухаан бие хоёр нэгдэхгүй л байлаа. Сүүлдээ тэр хэнгэрэг авчруулан нүдсээр намайг сэргээлээ. Би өөрөө өөрийгөө, хэнгэрэгээ сайн тод харж ухаан сайн боллоо. Намайг амраа гэсэн ч би өмнөх түүхийнхээ тухай нөхөн, Чингис хааны  хэлсэн үгсийн талаар бичиж гарав. 
Орой  гэнэт хоолой боогдон огиулж, толгой өвдөн, бие чичэрхэд хурдан хэнгэргээ ав хурдал гэлээ. Би дүүрүүгээ ус, сүү бэлд гэж арай гэж хэлээд хэнгэргээ дэлдлээ. Ухаан санаа, орон гаран, хэсэг болоод гайгүй болон нэг онго морилжээ. Тэр нөгөө гадаад хэлээрээ ярина. Тэр надад өөрийгөө Иэин, иэин гэж сайтар танилцуудаад байхаар нь гэнэт Сорхагтан хатны номыг санан нөгөө 7 хүний нэг өвгөн байх нь гээд асуухад Даян дээрхи гэж бас хэллээ. Би бас сайн ойлгосонгүй. Тэр намайг аминд тулсан үед чи алга, хуруунуудаараа яаж хөдөлгөн амиа хамгаалах, буурлуудаа хурдан биедээ залах чадварыг зааж өгөн, маш хурдтай амьсгал боогдох , элдэв өөрчлөлтөнд хариу дайтах аргыг зааж өглөө.
Би түүнтэй ярьж байхад бие хөнгөрөөд сэргэсэн тул та миний хайгаад байгаа долоон дээдсийн нэг үү гэхэд тийм гэлээ. Тэгвэл нөгөө зургааг тань залж байна гээд дуугаа дуулсаар тэд ээлжлэн ирж өөр өөрийн хоолойгоор өөр өөрийн юмсаа ярьсаар нилээн тухлав. Би үргэлжлүүлэн үлдсэн байгалийн аминуудаа амилууллаа. Охин минь чиний амилуулах ёстой бүгд дууссан гэхэд нь Би тэднийгээ эргэн санаж бүгдийг цэгцлэн санаж хэнгэргээ товшин байтал “Амьдралаа би чамд хайртай” дуугаа дуул гэлээ. Эхний бадгийг би өөрөө дуулан дахилтаа дуулаад дуусахад нэг дээдэс ирэн өөрийн аялгуугаа өргөн хэдэн мөр яваад намайг “Амьдралаа би чамд хайртай” дахилтыг дуулуулав. Дуусуут дахин өөр нь орж ирэн үглэн дуулаад  намайг дахилтыг дуулуулав. Би ойлголоо тэд юу хүссэнг. Би... АМЬДРАЛАА БИ ЧАМД ХАЙРТАЙ....дахилтыг дуусмагц л нэг нь орж ирэн өөрийн аяаа өргөнө.
Харин тэд өөр өөрсдийн хэлээр дуулна. Энд хамгийн гайхамшиг нь уртын, ардын, буриадын, бас өөр миний мэдэхгүй аялгуунууд, үглэж хэлэх гэх мэтээр маш олон бүдүүн нарийн, сөөнгө, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоолой гайхалтайгаар ээлжлэн дунд нь намайг Дахилтыг дуулуулсаар маш сонин эмх цэгцтэй дуу болж хувирав. Тэгээд их л баярлан бүгд бүжин цэнгэж, хэнгэрэг, дуунууд минь өөрсдөө маш сонин сайхнаар зохицсоноор сэтгэл хөнгөн сайхан болж дараа нь хүн байгаагүй амиуд ээлжлэн орж авиа гарган би дахилтаа “Амьдралаа би чамд хайртай, Амиа би чамд хайртай гэж дууллаа.
Тиймээ энэ хэдхэн сарын дотор миний анх хий үзэгдэл гэж боддог байсан сайн сүнснүүддээ, амилуулсан амь бүртээ би дэндүү хайртай болжээ. Бүх сайн сайхан амиуд минь гүн нойрноосоо сэргэдээ, хүчээ нэгтгэн сайхан амьдралаа эхлүүлээрэй, саар бүхэнг арилган, сайхан бүхэнг дэлгэрүүлээрэй гэх мэт үгс цаанаасаа толгойд эргэлдэн тэдэнтэйгээ дуулж дуусахад Чингис, Чингис, Чингис гэх олон цуурайтсан уухай сонсогдоход би Чингис Хааныг аян дайнаасаа эргэн иржээ, мангар намайг ухааруулсан тэрэнд баяр хүргэж байгаа юм байна гэж бодлоо.Хэнгэрэг гэнэт маш хүчтэй дэлдэгдсээр эзэн Чингис хаан ирээд биеэ цэгцлээд бяцхан түшээг хурдан бичиж , тэмдэглэ, энэ сар гараг, цагийг заавал бичиж тэмдэглэ гэж зарлигдлаа.

Хааны зарлиг.

2011.03.09 ний 21 цаг 23 минут
...ШИНЭ ЭРИН НЭЭГДЛЭЭ. ХААН УДГАН ШИНЭ ЭРИНГ ЭХЛҮҮЛЭВ. САЙН БҮХ АМИЙГ АМИЛУУЛЖ ДУУСАВ. БҮХ АМИЙГ НЭГТГЭЖ ТЭМЦЭЛД УРИАЛАВ. МУУ БҮХНИЙГ ДАРЖ, САЙНЫ ҮР СОЁОЛНО. ЭЗЭН ЧИНГИС БИ ЭНХРИЙ ХАЙРТАЙ ОХИНООРОО БАХАРХАЖ БАИНА.
23 УДАА АМИА АЛДАЖ БАЙЖ ЭРИНИЙГ ЭХЛҮҮЛЭВ. 23 УДАА БИД ЭРГЭЖ АМИЛУУЛАВ. 23 УДАА АМИА АЛДАЖ БАЙЖ ОЮУН УХААНЫ ЭРИНИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ.
НЭГЭН ЖИЛИЙН ДОТОР ХӨРС ДЭЛХИЙН ХАР БҮХНИЙГ ХАМЖ ХӨРВӨӨХ БОЛНО. ШИНЭ УЛС, ШИНЭ ХҮМҮҮН, ШИНЭ АМЬДРАЛ ЭХЭЛНЭ. НЭГЭН ГАРИГИЙН ДАРААГААС НИЙТИЙН ДЭЛХИЙ БУЖИГНАХ БОЛНО. УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ УЛС ОРОН, УРГАЖ ЦЭЦЭГЛЭХ УЛС АЙЛ, БИД ЯЛЛАА.
АМИЛЖ ДАРСАН БАЙСАН ХАР ХАРААЛ, ХАР АМЬ БҮРИЙГ ХААН УДГАН МИНЬ ХОВХ ТАТАЖ ХАЯЛАА. ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ОХИН, ХӨХ МОНГОЛЫН ОХИН. МЭДДЭГ НЬ МЭДТҮГЭЙ! МЭЛМИИТЭЙ НЬ ХАРТУГАЙ!
ХААН УДГАН МИНЬ ЧИНГИС УДГАН ЦОЛ АВСАН.
ЧИНГИС БОЛ ТЭНГЭРИЙН ЦОЛ. УДМЫН ДЭЭДЧҮҮД БОССОНООС ХОЙШ 90 ГАРИГТАА ЧИНГИС ЦОЛ АВЛАА. ЭНЭ БОЛ ЭЗЭН ЧИНГИС НАДААС ИЛҮҮ ГАРСАН ЯВДАЛ.
ОДОО ТҮҮНИЙГ ЧИНГИС УДГАН ГЭЖ ДУУДАХ БОЛНО. БИ ОХИНООРОО БАХАРХАЖ БАЙНА. ХӨХ МОНГОЛЫН ҮРЭЭР ТЭНГЭР БАХАРХАЖ БАЙНА. ТЭР ОДОО ДАРХЛАГДСАН. БИ ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛСЭН БОЛ ТЭР ДЭЛХИЙГ ДАХИН АМИЛУУЛЛАА.
ДЭЛХИЙ СӨНӨХГҮЙ. ГЭХДЭЭ ХАР БОЛГОНЫГ ХАРИН ХАТУУ ЧАНГААР ДАРНА.
ДЭЛХИЙ АВРАГДЛАА. ОДОО БИД ТҮҮНИЙГ ЭРХЛҮҮЛЭХ БОЛНО.

Хаан зарлигаа дуусгатал бяцхан түшээ нөгөө өрөө рүү бичсэнээ бариад алга боллоо. Би аймаар ядарчээ. Биеэ даахгүй болон газарт хэвтэн нүдээ анилаа. Тэнгэр тэр чигтээ доошоо бууж байгаа мэт цагаан цэргүүд тоо томшгүй олноор бууж байгаа мэт санагдлаа. Сайн сүнснүүд ирж байгаа юм байна ямар гоё, сэтгэл хөдөлмөөр юм бэ? Ямар их юм бэ? Цаснаас ч их байна.
Чингис хаан уйлан: “Эвий миний охин чи бол Хөх Монголын бахархал. Тэнгэрийн охин. Монгол гэж ийм л аугуу учраас Тэнгэр биднийг хайрлаж, газар биднийг ивээдэг юм. Би тэнгэрийн зарлигийг хэдэн жилд гүйцээн Чингис цолыг нь авч байлаа. Гэтэл миний охин хэд хоногт Чингис цолыг хүртэв. Чи бол Чингис удган. Энэ бол тэнгэрийн цол гэдгийн учрыг чи өөрийн биеэр харлаа.
Чи бид бол тэнгэрийн улаач нар. Чи бол миний овог аймгийн, удам судрын бахархал. Улам улам хэцүүг миний охин туулах ч тэнгэр чамайг одоо эрхлүүлнэ. Эзэн би өөрөө, бид эрхлүүлнэ. Хөх Монголын үрс бүгдийг шинэчлэн эхлүүлж, бүхнийг буцаан тэнгэрт нь шилжүүлнэ. Шинэ шинэ үндэстэн, улсыг үүсгэн, шидэт үлгэр амар сайхандаа жаргана.
Миний охин чи бол тэнгэрийн охин. Хөх монгол тэнгэрийн үрсийн охин. Чи монголчууддаа, хөх толботнууддаа  итгэж болноо. Хамгийн нууцыг тэд тайлалцан, хатуу хорвоог уяраан зөөллөж, эрин зууныг чамтай хамт байгуулна. Тэнгэр газрын үрсүүд, миний үрсийн үрсүүд бүгд нэгдэн нягтарч нүдээ нээж, ухаанаа тэлж, шинэ эрин зууны төлөө тэд оюунаа нэгтгэнэ. Дайчин төрх нь эргэн ирж, хүн төрөлхтөн хүндэтгэн мэхийнэ. Шинэ цагийн Боорчи, Мухулай,Чу мэргэн, Зэв, Сүбээдэй мэт 9 өрлөг,түмэн жанжид, тэргүүний сайчууд, хатан ухаатанууд, суу бэлэгтнүүд, шинийг эрэлхийлэгчид тэнгэрийн хөх толботнууддаа дахин төрнө.Одоо ч төрсөөр байна “ гэсэн.
 Миний үеийнхэн тэгвэл яг мөн байхдаа. Чингис хаан гэнэт л тэнгэрээс надад буугаад ирсэн шиг тэд аль хэдийн хийдгээ хийж эхэлсэн нь мэдээж. Лав л миний мэдэхээс Нүрзэд агсанг харал даа. Тэр аль хэдийн хийдгээ хийгээд одож. БатОтгон гэж эрдэмтэн эмэгтэй л лав мөн гэж бодлоо. Би түүний номыг дээр үед уншиж байсан. Тэр үед бөөгийн талаар тэр арга талаас нь бичсэн байсан. Аргагүй шүү дээ өөрөө ямар удган болж бие дээрээ туршсан биш. Бас түүний бөөгийн тухай ойлголт их мэдээлэл муу нь харагдаж байсан. Хэрэв тэр бөөгийн талаар бүр сайн судлан, ялгаанууд, цус удам, онгодтой болон онгодгүй бөөнүүдийн ялгааг сайн ойлговол бүр сайн тайлбарлах нь дамжиггүй. Надад түүний тэмцэгч чанар нь таалагдсан. Би л өөрийнхөө хэдэн сарын түүхийг бичих гэж нусаа хацартаа нааж байхад тэр хичнээн ч олон ном үйлдвэрлэдэг юм. Энэ бол ажилсаг хүний зан чанар, ухаантай хүний зан чанар, ийм оюун төгөлдөр хүн л олон талаас нь зөв бурууг задлаж чадна. Тэр олон ээж нарыг гэгээрүүлж чадна гэж бодлоо.
Зурагтаар байнга л хэрүүл хийж гардаг Занаа гуай байна. Тэр надад хатуу чанга, дэг журамтай, зарчимтай сайхан ээж л гэж бодогддог. Тэр ус, байгаль хамгаалах, эх орноо хамгаалахад бусдыгаа уриалан эхчүүдээ нэгтгээсэй гэж бодно. Сайхан хүмүүс маш олон байнаа байна.
Хүмүүс дуучин Жавхланг мөн ч их доош нь хийх юм. Харин Чингис хаан түүнд өөрөө ТЭНГЭРИЙН ДУУЧИН гэж цол өгсөн. Түүнийг гүйцэх хоолойтой, дууг амилуулж чаддаг эрэгтэй дуучин өөр хаана байгаан, байхгүй л юм чинь дээ. Тэгээд атаархсан юмнууд мөн ч их хэмлэх юм. Жавхлан юу буруу яриав. Эх орноо, газар нутгаа хамгаалах, ээж аавыгаа, элгэн саднаа хайрлая л гэж хэлсний төлөө улс төржлөө гэх юу вэ? Монголын дуучин нь, найрагч нь, малчин нь, жирийн ард нь ингэж хэлж тэмцэж чадаж байна гэдэг Монгол өөрөө аугуу биздээ. Тэгэхэд толгой дээр сандайлсан тоотой хэдхэнээс минь хэн ингэж хэлж чадаж байна вэ? Яаж нийлж газраа ухаж идэх вэ? тэрний тоог гаргахад та нарын толгой хүрэхгүй л гээд байгаа биздээ.
Чингис хаан минь би тэгээд тэнгэрээс өгсөн даалгавраа биелүүлж чадсан уу? Бүгдийг эхлүүлсэн юм чинь тэгээд маргааш үхэх  юм уу.  Би ч яахав бэлэн л байна. Та нар харин үлдсэн хэдийг минь миний хүссэнээр болгож өгөөрэй. Бүгдийг нь жаргалтай байлгах. Тэнэгхэн охин минь чи эхний даалгавраа биелүүлсэн. Чиний өөрийн хэд байтугай, Хөх монгол чинь, Дэлхий чинь сайн сайхан болох эхлэлийг амилуулаад , дээсэн дөрөөн дээр байсан аминуудыг сэргээн дэлхийг авраад, хэдэн зуунаар дамжигдан судлагдах судрын эх нь өөрөө болсонгоо ойлгож байна уу?
Энэ зуунд чамайг ойлгохгүй хүн байвч дараа нь хэдэн зуунаар чиний ном алт болно. Бөө сүнс гэдгийг бүгд мэддэг болно. Чиний номноос амь сэргэсэн хугацааг мэдэж, чиний номноос аминуудын нэрийг мэдэж, чиний номноос тэнгэрийн тухай, байгалийн хуулийн тухай, газрын тухай, гариг эрхэсийн тухай, бүх амины тухай мэдэх болно. Тэднийг ямар орны, ямар удам судартай, хэн гэгч хэдэн онд яаж буулган, юу гэж ярилцсан тухай уншин судлах болно. Тэдгээр шинэ эриний хүмүүс өөрсдийн шинэ овог аймаг, нутаг, гарал үүслийнхээ тухай мэдэх болно гэж билээ.
Одоо номоо хурдан дуусган түгээ. 
Хар цаламд дарагдсан хар хүлээсийг чи сулруулан, хамгийн сайн амийг эргээн сэхээн амилуулсан учир, энэ эриний эх нь болсон учраас хүмүүс чамайг хайрлана.Чи хайраар тэднийг амилуулж, хайраар эдгээх учраас ирэн зуунд хайраар бялхах учиртай. Харин наана нь хар бүхний эрчмийг амилж сэргэсэн амь, тэнгэрийн элчүүд эзэгнэн, цэвэрлэн ариутгаж эхэлнэ. Хатуу ширүүн тулаан болж, хаа сайгүй өндрүүд өнхрөн унаж, тэнгис далай амьсгаагаа аван, амиуд алдсан байсан бүхнээ буцаан авна.
Заа заза, дэлхий л аврагдсан бол тэрнээс сайн нь хаана байхав. Та нар байгаагүй бол би яг амилуулж харагдаач. Яахаараа та нар өөрсдөө амилуулахгүй надаар амилуулав гэж бодлоо. Та нар чинь юм болгонг чаддаг мундаг сүнснүүд биздээ. Тэгээд яахаараа өөрсдөө амилуулахгүй нь юуны учир вэ?
Үгүй ээ үгүй би өөрөө ч биш. Аминуудыг газар дэлхийн хүмүүсийн сэтгэл амилуулсан юм байна шүүдээ. Би газар дэлхийн хүмүүст дээдсүүдийн дуу хоолойг хүргэхээр энэ болсон явдлуудаа бичиж байгаа шиг, энд амьдарч байгаа сая сая хүний сэтгэл зүрхийг нь хоолой муутай ч , сайхан сэтгэлтэй, энгийн нэгэн эх, эмэгтэй миний дуу хоолойгоор, хайрын сэтгэлээр муу хүмүүст цөхөрч, гомдсон, хорлогдсон, унтсан амиудыг сэргээсэн юм байна. Би өөрөө үхэж үзсэн шүүдээ.  Яг тэр мэдрэмжээр амуд унтаж байсан байна. Намайг сэргээх тэр хэнгэрэгийн дуу, чимээ яаж сэрээдэг билээ яг тэгж эд сэрсэн юм байна. Одоо л ойлголоо.
 Би өөрөө яруу найрагч биш, дуучин биш, хөгжимчин биш. Юу ч чаддаггүй, юу ч мэдэхгүй жирийн би дуу сурах гэж яаж хөгөө чирлээ, хөгжим сурах гэж очоод хоёр дахь дээрээ хөөгдөө биздээ, надаас бусад бөө удганууд ямар сайхан цэцэн цэлмэг, үгийн баялагтай яруу сайхнаар урсгадаг билээ. Гэтэл би хамгийн дээдийн дээд онгодууд, хаад, хатдын онгодуудыг залдаг байж, өөрийн хэдэн сурсан үгээрээ л хүмүүст ойлгуулдаг учир энэ байжээ. Миний нэг гол онцлог бол ямар нэг урлагийн бүтээлийг маш этгээд хачин үнэлэмжээр дүгнэдэг байлаа.
Хүмүүс сүйд болон шүтээд магтаад байгаа кино, дуу, шүлэг, жүжиг ч юмуу надад огт таалагдахгүй, бүр үздэг ч үгүй, сонирхдог ч үгүй. Ер нь бол ямар нэг юманд огт туйлширдаггүй. Шүлэг ч юмуу, дуу ч юмуу, ая аль нэгийн хэдхэн таалагдсан мөр юмуу аяыг л тогтоон ихэд дахин дахин хэдэн зуу дахин сонсож баясана. Мариан Кери, Селен Дион мэт тиймэрхүү хоолойтой уянгалаг дуунууд, уярам сайхан хөгжимд л дуртай байсан нь намайг өндөр дээд буурлууд маань миний сэтгэлийг бэлтгэж байжээ.
             ЯАГААД ??? Яагаад юу ч дуучны авьяасгүй би гуравхан сарын дотор хамаг амийг амилуулав аа??? Энэ бол миний хүч биш. Би бол зөвхөн дамжуулагч. Би дуулахдаа өөрийн хүрээнд олдсон, бас миний сэтгэл зүрхэнд таалагдсан Хамгийн сайхан үгтэй дуу бичсэн хүмүүс, хамгийн сайхан үгтэй ая бичсэн хүмүүсийн дууг сурсан.  Тэд миний найз байтугай танил ч биш, энэ бүгд хүн төрөлхтний түүхийн олон цаг үед зохиогдсон, өөр өөр газар бий болсон үгс, шүлэгнүүд. Үүнийг надаас өөр хүмүүс сэтгэл зүрхнээсээ бичиж, түүнийг нь өөр нэгэн сэтгэл зүрхнээсээ дуулан амьдруулж, тэрнийг он удаан жил хүмүүс дуулан дуулан хоногшсон учраас л энэ бол дэлхийн хүмүүсийн сэтгэл, дэлхий байгаль амьдралд ямар хайртайн дууллын нотолгоо. Үүнийг нь хөөрхий хоолой муу би дуулахдаа сэтгэлээсээ өөрөө өөрийнхөөрөө дуулан, миний хоолойг түүхийн он жилүүдэд хүн байж үзсэн онгодууд маань хамжин дуулахыг сонсоод амиуд уярч, тэнэг хүмүүст гомдсон сэтгэл нь уяран хайлж, дэлхийн хүмүүс бүгд муу муухай сэтгэлтэй биш шүү, танд хайртай гэдгийг  ойлгоод амилсан байна шүү дээ.
Үүнийг нь ойлгоод би уйллаа. Ямар өрөвдөлтэй юм бэ?  Хүний хэлээр ярьж чаддаггүй ч амьтай байгаль дэлхий, өөрийг нь ойлгохгүй тэнэг хүмүүс, энэ хоёрыг ойлголцуулах гэж ядах өвөг дээдсийн маань сүнс гурвийн ийм өрөвдөм нэгэн түүх ингэж нэг амилах гэж дээ. Тэгэхээр би биш яг одоо энэ дэлхийд амьдрагч сайн санаатай, сайхан сэтгэлтэй бүх хүмүүс та нарын шүлэг, найраг, дуу хуур, хайр дэлхий ертөнцийн амиудыг нэг талаас сэргээн, нөгөө талаас та бидний дунд амьдарч явсан аав, ээж, найз нөхөд, өвгөд дээдсүүд маань хамжин дэмжин байж л тэднийг сэргээжээ. Үхсэн нь ч амьд нь ч нийлээд хайраа илэрхийлэн, өрөвдөн гуйж дуулахаар уярсан, итгэсэн байж таарлаа.  
Хүмүүсээ та нар надад итгэхгүй байж болно, гэхдээ өөр олон тохиолдлуудыг санаач, түүхээ үнэнээр нь хайж уншаад судлаач үзээч, эртний үлгэр домог, туульсыг бодитоор нь хараад ойлгох гээд хичээгээд үзээч худалч, гүтгэгч хүний үгийг бүү тоо. Шидтэй гэж ад үзэгдсэн бүхэнг анхаараад нэг өөрийн нүдээр судлаад үзээч.
Ийм олон зууны турш өвгөд дээдсийн маань хичээсэн зүтгэл, итгэлийг нь ойлгоод, тэдний оронд өөрийгөө тавиад бодоод үзээч. Тэдний арай гэж дэлхийг аварсан аминуудын итгэлийг битгий алдаарай. Монголоо бүр тоохоо больсон гадаад гэгчийг шүтэгчид ч гэсэндээ нөгөө унтсан гүнжийг хан хүү ирэн хайраа илчлэн үнсэж хар санаат шуламын төлөвлөгөөг нураадаг үлгэр хүмүүст нэгийг бодуулах гэсэн бас нэг түлхүүр үлгэр байсанг ухаараач хүмүүсээ. Тэдэнд ч бас өөр өөрсдийнх нь өвөг дээдэс ойлгуулах гэж ядан элдэв шид үзүүлдэг. Угтаа дэлхий нэг амьтай, олон янзын ааш авиртай олон хүүхдүүдтэй нэг л ам бүл гээд бодоод хэвтэж байтал миний дүү нар, нөхөр маань бөөн баяр ирж надад баяр хүргэн үнсцгээж, дүү нар маань аль хэдийн намайг өрөвдөн уйлцгаана.
Бяцхан түшээ нөгөө өрөөнд орон сая болж өнгөрсөнг, Чингис хааны зарлигийг уншиж өгөхөд манайхан баярлан орж ирцгээжээ. Би ч бас баярлав. Чингис хааныг ойлгосонд, дэлхий бүр устахгүй нь гээд их баярлав. Гэхдээ л дэлхийг эмчлэх гэж , бусдыг үл тоогчдод үнэнг нь батлах гэж, шинэ амьдрал эхлэхийг шаардан, шинээр зөв амьдрахыг тулган, амийг нь авах гэж байсан хар тийрэнгүүдтэй хатуу тэмцэлийг тэнгэр өөрөө хийж, нар, сар, оддын баатрууд дэлхийдээ туслан хөрвөөлгөж их л хүний нулимс, цус асгарнадаа.
Миний нөхөр, хоёр дүү минь баярлан ирж надад баяр хүргэлээ. Би босч чадахгүй газар хэвтэж байтал зургийг минь авсан. Нөхөр маань намайг үнсээд баяр хүргэн, гар илэн, хоёр дүү минь намайг өрөвдөн уйлж, илэн уйлалдана. Тэд намайг босгон орон дээр хэвтүүлээд, шөл хийж өгөн, чадлаараа ширээ засан сонин сайханг ярьцгаалаа. Миний нөхөр болон миний гэр бүлийнхэн намайг одоо бүрэн ойлгодог болжээ.
Шөнө 12 болж байхад буурлууд ч бас баярлажээ. Намайг Чингис удган цол авсан баяраа тэмдэглэ. Байгаа бүхэнд чинь хүслийг нь биелүүлж өгье гэв. Би яаж чадах юм бэ ямар шидтэй гэж ийм юм хэлэх юм унтмаар байна гэхэд: Чи бол дуугаар засал хийдэг. Бусадтай адил хүлээн аваад ярилцаад ойртоод, хүн бүрт засал хийх гэж цаг зав гаргах хэрэггүй. Үүгээрээ чи онцгой. Чи тэнгэрийн гэдэг үгээ сайн ойлгож бусдаас онцгой гэдгээ бүү март.Чи дуулан биднийг эргэлдүүлэн бид ирсэн хүссэн хүн бүхний бодлыг уншин хүслийг биелүүлдэг энэ бол чиний эгнэшгүй шид шүү дээ. Чи аль хэдийн л чөтгөр хөөн, аймшигт хараалыг зайлуулан, хүнийг төөнөн эмчилж эхэлсэн биздээ. Чи бас амьтдын хэл сурсан, амийг амилуулж сурсан, сүнсийг дуудаж сурсан. Дайтаж сурч байгаа. Сэгчээд гээд дургүйцэх бүрд чинь бид шидээ өгдөг.Тиймээ гэхдээ би тэрийг чинь зөвхөн өөрийнхөө хамаатан саданд л хийсэн. Тэгээд олон хүнд дуулж өгнө гэвэл би хоолой муутай ичээд бүр дуулж чадахгүй гэхэд чи өөртөө итгэлтэй бай гэлээ. Яанаа ичмээр юм гэж би бодлоо. Гэхдээ би ямар хийж байгаа биш тэнгэрүүд Чингис хаан, өндөр дээд буурлууд минь хийчих юм чинь гээд л Би анх удаа нөхөртөө, дүү нартаа хүссэн бүхнээ бодоорой гээд буурлууд болон, тэнгэрүүд, амиудын нөгөө сонин дуугаа дуулж өглөө. Тэд үнэгүй концерт үзлээ. Би дуусаад тэднийг унтсан байх гэж бодтол тэд их л баяртай байлаа. Бас маш их гайхжээ. Ингэж олуулаа концерт тоглох гэж гайхна.
Хэт оройтсон тул унтахаар хэвтлээ. Маш их ядарчээ энэ өдөр. Ямар ч сонин юмс болоод өнгөрөвдөө гэхэд “Миний охин” гэж дуудав. Хаан ч биш, өвөө минь ч биш байна гэж бодтол тэд бүгд Хуралдайд явсан. Харин би охиноо өөрөө манаж хонохоор Эрлэг эцэг чинь ирээд байна гэлээ. Би гэнэт энэ бүх хугацаанд 23 удаа амиа алдан, 23 удаа тэд намайг сэрээсэн гэх Чингис хааны үгийг бодон инээд хүрлээ. Гэнэтийн осол энэ хорлогдоод үхлээ гээд л Эрлэгийн хүлээн авахад түргэний тэргээр очиход намайг байхаар нь Эрлэг аав, ээж маань энэ болоогүй шүү дээ гээд буцаатал дахин хүн үхээд ирэхэд дахиад л би буцаалаа, дараа нь өнөөх л би үхсээр 23 удаа ирэхэд энэ хэд залхсан байхдаа гэж ургуулан бодож инээхэд Ишшшшшшш охин минь гээд Эрлэг эцэг уйлан, чи яаж инээж чадаж байна даа. Тэр бүрт л эцэг эх чинь зүрх зүсэгдэнэ ийм юм бодоод инээж чадах гэж уйлав. Чамд хийх ажил их бий. Миний сайхан охин минь, хайртай охин минь гэж Эрлэг аав ярьсаар.....Би ядраад нэг мэдсэн унтаад өгчээ.
Хамгийн анх Эрлэг хаантай уулзсан инээдтэй түүх. Нэг аймаар амьтан сүр болж болж ирлээ. Тэгээд миний түлэнхий уранхай ногоон, дээлийг үзэн, миний хүйтэн гэрт бээрсэн гарыг барин илээд миний охин яг миний охин, ийм л охин шүү гээд би их баяртай байна гээд босон пид пад хийн дэвсэлж бүжиглэж өгөв. Өөрийгөө Эрлэг хаан гэгч энэ хүн намайг охиноо гэхийг сонсоод мэл гайхав. Эрлэг хаан чинь манай багшийн аав нь Багш бага хүү нь гээ биз дээ яахаараа намайг охин гээд унаваа гэж маш их гайхсан билээ. Харин Эрлэг ээж нь орж ирээд аавын буулгаж хаясан бүхэнг цэгцлээд би Эрлэг хааны эхнийх ч биш, эцсийнх ч биш хатан нь бид хоёр ердөө гав ганц охинтой билээ гэсэн.
Ёооё ямар мэдрэл муудмаар юм бэ? энэ чинь одоо юу гэсэн үг вэ гэж бодсоор тэр өдөр өнгөрч хоёр өдөр зөвхөн энэ тухай гайхан бодсоор би өөрийгөө яг галзуурч байгаа байж магадгүй гэж бодон нөхрийгөө орой надад түшээ хийгээд өгөөч, нэг юм ирээд намайг охиноо гээд байна . Чи өөрийн биеэр асуугаад өгөөч гэлээ.
Орой нөхөр маань түшин нөгөөх аймшиг их ууртай орж ирэн нөхөрт маань эцгийгээ хүлээн зөвшөөрөхгүй ийм эргүү охинтой байх гэж , түүний сонссон бүхэн яг үнэн, би ЭРЛЭГ ХААН энэ биеэрээ байна гэж хэлэн ихэд уурлаад явмагц миний ээж гэх хатан ирээд бас загнан эцгээ уурлуулав гэж нөхрөө өмөөрөөд явлаа. Хаахахаха миний эрлэгт дуудуулдаг нэр үнэн хөгийн инээдмийн нэр байлаа, арайчдээ ичмээр юм. Яаж тэндээ нөхөрт гарчаагүй юм хахаха. Гэсэн ч гэсэн хайртай хар бас байдаг гэсэн яанаа хахахаха элэг хөшлөө. Ингэж Эрлэг аавтайгаа мэдэж билээ.
Гэхдээ би Эрлэг Хаан аав энэ дэлхийд ямар их хэрэгтэй чухал алба гэдгийг сайн мэднэ. Тэр маш сайхан сэтгэлтэй. Бас хамгийн үнэнч шударга, өрөвч. Өчнөөн төчнөөн олон хүн над шиг зуурдаар талийгаад ирэхэд нь буцаагаад явуулдаг маш өрөвч сэтгэлтэй. Үхээд боссон бүхэнг Эрлэг аав минь аварч явуулчихдаг. Цаг наргүй дэндүү их албатай. Хүлээн авч шүүгээд аль таарах газар луу нь хуваарилна. Та нар үхээд шууд дээшээ явчихдаг гэж бодно уу үгүй ээ, Түүнийг заавал шүүнэ. Би хүртэл очоод шүүлгэнэ. 
Тэгээд бас болоогүй тэднийг явсны дараа аймаараас аймаар бие минь гулзагнаж хөдөлсөөр хэл ам нь гозолзож байснаа дараа нь Лусын хаан, хатан хоёр аав ээж минь ирж билээ. Харин тэд хамгийн аймаар надыг өмөөрдөг, аймаар хоёр байналээ. Шууд л миний охинг гомдоовол яаж яаж алий шүү гэлээ аймаар ширүүн хоёр байналээ. Отгон охин нь байсан гэнээ би. Энэ олон аав ээж нар гэнэт гарч ирж би яасан их толгой эргэсэн бэ? Сүүлд учрыг нь ойлгоод гайхахаа больсон. Энэ олон аав ээжүүдтэйгээ бас л сонин уулзацгаасан түүхтэй. За тэрийг бүгдийг бичвэл бас бөөн ажил болилоо.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.