Thursday, March 17, 2011

2011 оны 3 сарын 17

Өглөө би уншсан номоо бас болсон бүгдээ нэгтгэн дүгнэв. Над хэн итгэх юм бэ? гээд л хашгираад шаналаад байсан би гэнэт баяр хөөрөөр дүүрлээ. Хаан надад хэлэхдээ чиний гарч ирэх бүхнийг эртнээс бэлдсэн гэсэн. Бас Хаан өөрийгөө би ганцаар бүгдийг хийгээгүй Хөх Монголчуудтайгаа хийсэн гэж хэлээд сануулдаг. Тэр байтугай дэлхийн өмнөх суутнууд, зөнчдийн хэлсэн бүхэнг харуулан, энэ бол чамайг хэлсэн. Энэ бол гэнэтийн тохиолдол огт биш. Бүх юм төлөвлөсний дагуу номоороо явж байгаа. Бас бэлтгэлүүд хангагдсан. Чи зөрүүдлэн удган болохоо хойшлуулж байсан ч бас л бэлтгэл байсан. Чиний багш, чиний хүү бүгд л боссон байх учиртай байсан.
Ганц хурдалсан юм нь Чи бүх ертөнцийн хаадын амийг эрт сэрээж орхин, болох бүхнийг таван жилээр түргэлүүлсэнд л байна. Үүнд битгий шаналж өөрийгөө буруутга. Саар нь чамд дайсан олон байх ч сайн нь илүү давамгайлна. Хийвэл бүү ай, айвал бүү хий. Хар сүнсний ертөнц хэдэн жилийн өмнө ч гэсэн унах тусам сайн. Суурийг нь чи ганхуулж дөнгөсөн. Сэгсчиж өгөхийг Хөх Монголчууд чинь хамтдаа хийнэ.
       Хорлогдон унтаж байсан хамаг хаад, хамаг сайн эрчим бүгд сэрсэн. Тиймээс дэлхий мөхөхөөс аврагдсан. Одоо чи бод бод бод дутуу бүхэнг олж бод гэлээ. Яаааааг тийм байна. Би ганцаараа биш, маш олуулаа болчихсонгоо ойлгохгүй ямар тэнэг юм бэ? Надад Чингис хааны минь онго буудаг нь үнэн шиг Сорхагтани хатны энэ ном туйлын үнэн байна. Өөрөө ч ирж хэлж байсан. Миний номыг ойлгохгүй байна уу гээд инээж байсан. Бөөн гадаад хэлээр биччихээд толгой эргүүллээ гэсэн дээ ичив би. Би тэр номноос жилийн амийг олсон, тэднийг амилуулсан шүү дээ.
 Тэр бол дэндүү үнэн ном. Хөөрхий тэр Нүрзэд агсан бас нэг элч нь байжээ. Ямар аугаа хүмүүс вэ? Зөвхөн бичсэнг л бодит гэдэг харалганчуудаас болгоомжилж үе удам дамжуулан цээжилсээр өнөөг хүргээд бидний үед дэлгэдэг нь цаг нь болсны л дохио. Цаг нь болоогүй, нөхцөл нь бүрдээгүй бол бас л үрдээ цээжлүүлсээр хэдэн зууныг давах байсан нь дамжиггүй. Энэ бол гайхамшиг биш гэж үү. Өвөг дээдсийн минь Монгол ухаан биш гэж үү. Нөгөө даравч далдайж, булавч бултайж, алавч арзайдаг үнэн нь өвөг дээдсүүд өөрсдөө байна. Ямар өрөвдөлтэй юм бэ? Өр чинь өвдөхгүй байна гэж үү? Ухаараач монголчуудаа. Монгол өвөг дээдсүүд чинь ямар Мундаг сэтгэдэг, ямар аугаа хүмүүс вэ, Энэ тухай ДЭЛХИЙ НИЙТЭД МЭДЭЭЛЭХЭД ТУСЛААЧ МОНГОЛЧУУДАА.
Нүрзэд гуай болон түүний удмынханаас би нэг ч хүн танихгүй. Гэхдээ энэ удмынхан мөнхийн гавьяа байгуулжээ. Эрин зууны эхэнд бичигдэх мөнхийн гавьяа байгуулжээ. Энд тэнд байгаа болгоноо нэгтгэн дүгнэх л үлджээ эрдэмтэн, оюунтануудад. Хаа ямар дохио, ямар бүлгүүд үүсчихсэн бүрэлдчихсэн байгааг хайж олж нэгтгэх хүч үлджээ. Дээрээс буусан элч бүр л, овог бүр л өөр өөрийн үүрэгт ажлаа одоогоор тус тусдаа амжуулаад байсанг ухаарлаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг ганц үнэнг нийлүүлэн амилуулах цаг Монголчуудад үлдсэн байгааг ухаарлаа. Үүнийг төр хийнэ. Үүнийг ирэх оны сонгуульд Монголчууд өөрсдөө хийнэ. Амалсанд биш, ашгийг харж биш, авилгачдыг дэмжиж биш, ганц үнэнг л өгүүлэх, үнэний төлөө тэмцэх, үнэнг хийж чадсан Төрийн төмөр мэт хөвгүүдээ төрүүлэх л Монголчууд бидэнд үлджээ.
 Өөрийнхөө төлөө юу хийж хөрөнгөө цуглуулсанаар нь биш, өөрсдийн чинь төлөө юу хийж бүтээснээр чинь, амьсгалах агаарт, амьдрах орчинд чинь юу бүтээснээр нь дүгнэж саналаа өгцгөөе. Алт хувааж амьдралд чинь мөнгө өгнө гэснээр биш амь насанд чинь хэрэгтэй ажил хийснээр нь шалгаруулан, бэлэнг өгөхгүй өөрсдөө хамт хийцгээе, хуулийг хамт хийцгээе, хуулиа хамтдаа дагацгаая гэх шударга, үнэнч, зоригтой аавын хөвгүүдэд  саналаа өгцгөөж сурцгаая.
Нүрзэд  хэмээх аугаа хүнд талархлаа. Би л лав Монголын нууц товчоог Сорхагтани хатан бичсэн гэхэд эргэлзэх юм алга. Өмнөх судруудыг гадаадад гаргаад дахин бичсэнг бодоход өмнө нь бичигдчихсэн байжээ Монголын нууц товчоо.  Миний мэдэх алтан ургийн алдарт бөөнүүд аль хэдийн төрөөд буусан. Аугаа тэр дээдсүүд удам удамдаа эргэн төрцгөөсөн. Тэр байтугай Чу Мэргэний өндөр удамтай нь би уулзаж байж ҮЕ ҮЕИЙН ХААДУУДАД ҮНЭНГ АЙЛДАХ ҮҮРЭГТЭЙ ТӨРСӨН УДАМ гэж танилцуулж байхад хүртэл гайхаад л өнгөрсөн. Сүүлд нь хадам буурал маань түүний нэг үр нь Чу Мэргэн шүү дээ гэж тайлбарласан. Чу Мэргэний өндөр дээд өвөг буусан тэр өдөр, энгийн нэгэн улаач би уулзан чичрэн айж суусан тэр өдөр хадам буурал хэлэхдээ: "Чингис хаан Бурхан Халдунд гурван шөнө, гурван өдөр энэ өндөр дээдтэй учран золгож гэгээрсэн" тухай хэлсэн. Тэр маш олон шавьтай, бурхан Будда хүртэл түүний шавь байсан. Гэвч тэр өөрийгөө шүтүүлэн сургаалийг нь шавь нар нь үе дамжуулан өөрчилсөн тухай хэлж байсан санаанд орлоо. Тэр буурал надад дараа олон олон уулзана гэсэн. Би яах гэж уулзах юм болоо л гэж гайхаад өнгөрсөн. Нээрээ дахин яах гэж уулзалдах юм болоо.
 Би бол одоохондоо суралцан байгаа нялх удган болохоор мэдэх юм алгаа. Гэхдээ Чу мэргэний үр сад өөрийн удмын өндөр дээдүүдээ ёсчлон хүлээн авсан нь үнэн билээ. Тэдний удмаас магадгүй нэг нь аль эрт төрчихсөн одоо өвөг дээдсийнхээ адил өнөө цагийн Цуутай мэргэн дээдэс болон түүхэнд үлдэх нь гарцаагүй. Үүнээс л бөө удмын нууцыг би ойлгож эхэллээ. Гэтэл тэнэгүүд юу гэж цэцэрхдэг билээ. Халх бөө тасарсан, удам байхгүй, ганц дархад бөө л удамтай, Бөө удам дагадаг. Тасраад үхээд дууссаан гэж цэцэрхдэг. Энэ хүн удам гэдгийнхээ учрыг ч өөрөө мэддэггүй нь тодорхой. Хамгийн гайхамшигтай нь тасарсан мэт алга болоод гэнэт дэлбэлээд гараад ирдэг нь гайхмаар байгаа биз дээ. Үрсээ, алтан ургаа, хойч удмаа ямар гайхмаар хамгаалаа вэ? Бас бүх амийг ямар гайхмаар хамгаалаа вэ? Тиймээ бидэнд батлаад үзүүлчихээр ноорсон ном алга.
Хэрэв тэр номонд Чингис хаан Америк хүн байсан гэвэл яг тийм байж л гэж мунхаг болтлоо доройтолд орсноо ойлго. Тэгж ч ойлгуулахаар аль хэдийн бидний түүх соёл руу халдаж эхэлсний гэрч бол Монголын нууц товчоо ба Библи гэгчийг зохиогчид. Тэрнийг нь хэвлэж байдаг төр ч гэж хөөрхий.  Улайн цайм 99 тэнгэрийн эзэн дээд тэнгэр нь Исүс аав яг мөн баталгаа нь энэ гэх Нууц товчоо, Библи хоёрыг зэрэгцүүлж барин ярьж яваа тэр авгай ичмээр юм. Өөрийн гэх нүд нь таг сохорч. Цагаан, шар, хар арьстнаа ч ялгахаа больтлоо сохорч. Би л лав Библид ерин есөн тэнгэр байсан гэж уншаагүй санагдана. Энэ нэг бөө гэгч нэрийг бүгд ямар их муу хэлдэг билээ гэхдээ хэлсэн бүхэнг нь шүүрч аван гол номлолыг нь биднийх гэж дайрах нь юу вэ? Бөөг хамгийн их айлгахаар хэрэглэдэг нь Бөө бол хараалч гэнэ. Муулах өөр үг олдохгүй л байгаа биз дээ. Буруу бүгдийг хийгээд бут ниргэгдэнгүүтээ л бөө бол хараалч гэж дамжуулан итгүүлэх гэж оролдоно. Гэтэл тэд өөрсдөө хамгийн их харааж, хамаг зөв бүрийг устгаж, гуйвуулж, гутааж, гүтгэж, болохгүй бол шоронд хорьж, алж, хорьдог нь туйлын үнэн.
 Гэмгүй ариун гэх тэд өөрсдөө яадаг билээ. Шашны дайн хаана хамгийн их гардаг билээ санацгаа. Манай монголд л лав шашны дайн гардаггүйдэг. Хааны минь үед ч одоо ч Монголд гардаггүй. Тэр байтугай ихэнхи монголчууд өглөө гарахдаа нарандаа залбираад, замд овоо таарвал бууж тойроод, эсвэл чигналдаж Би шүү, Чи шүү гэчихээд цааш явна. Өглөө эрт эхлэх Буддагийн өөр өөр урсгал нь ер хамаагүй лам  хувцастай бол хэнийх нь ч хамаагүй номонд сууж, судраар нь толгой дундуураа тоншуулчихаад л үдээс хойш нь сайн гэлүү нээрээ сайн бол хэн байх нь яахав гээд Христ цуглаанд оролцон Амиинээ гэж цээжилчихээд, орой гэртээ бөө авчран хэнгэрэгний дуунд хэсэг гайхаж байгаад долоон бурхан одоо харж нэг мишээчихээд унтдаг нь үнэн.
Би ч өөрөө тийм л байлаа. Харин ард минь миний өвөг дээдэс минь мунхаг хүүгээ хайрлан өрөвдөж, хүсэл нь биелэг, зовлон нь арилаг гэж үлээлцээд л  бүгдийг нүдээрээ үзэн, мэдэж боловсрог яахав, эцсийн зорилго нь ганц гэдгийг ухаараг гээд хайрлаад явж байсан байна. Яагаад монголд шашны дайн гардаггүй учир нь энэ. Бүгдийг нь сайн л байх гэж сүсэглэн гүйх Монгол үрсүүдийнх нь цусанд ертөнцийн мөнхийн үзэл нь нуугдаж байсных. Харин тийрэнд идэгдсэн тэнэг хэсэг нь л хагалж бутаргах хар санааг нь даган зөвхөн Будда л яг үнэн, Христ л үнэн бусад нь худал гэж талцуулан хооронд нь зодолдуулж алалцуулахаар бэлдээд байна. Гэтэл энэ бурхдууд бүгд л сүнс байдаг гэж сурталчилдаг биз дээ. Гэхдээ яагаад та нарт төрсөн эцгийн чинь ч биш, өвөөгийн чинь ч биш, Чингис хааны чинь ч биш өөр харь орны эцгүүдийн сүнсийг л үнэн гээд байна вэ?  
Бодооч, ухаараач. Цагаан арьстангууд л хүн юм уу, тэд л аавтай байсан юм уу? Төвдүүд л хүн байсан юм уу? Гэтэл төвдүүд хэт сүшиг бишрэлээсээ болоод өөрсдийгөө ч бүрэн танихаа байх нь. Хэн гэж хар сүнс яагаад тэр ард түмнээс тэгтэл айж таг дарсанг ойлгох хэрэгтэй.  Бид Монголчууд , хөх толботууд хүн биш юм уу. Хэнээс төрөөд байгаан? Тэнгэрлэг тэнгэрийнх гэж өөрсдийгөө дөвийлгөх дуртай бид эцгээс дусаж, эхээс унадаг биз дээ. Миний аав л лав амьд сэрүүн байхыг би өөрөө нүдээрээ харсан. Ээж маань амьд байгааг би бас харж л байна. Харин аав минь нас барсан. Тэгээд сүнс байдаг бол яагаад миний аавын сүнс нь байхгүй ганц  өөр үндэстнүүдийн аавын сүнс байна гэж. Миний аав бол монгол хүн, амьддаа харьд урваагүй хүн, хамгаас хүчтэй, хамгийн сайхан л хүн байсан. Аавыг амьд байхад манайд өөр аав байдаггүй л байсандаг. Аав маань өөрөө өрх гэрээ босгож, хэнээс илүү амьдралаа авч явж чаддаг байсан байж үхээд өөр  харийн хүний гэрт шургана гэж үү? Манай аав ч гэсэн сүнстэй, аав өөрөө бас аавтай л байсан. Тэр нь ч гэсэн. Бид тэнгэрт тоогддог болохоос тэнгэрээс унаагүй. Бүгд л ааваас төрсөн. Бөртө чоно ч аав л байсандаг. Тэгээд эдний сүнс хаана байгаан гээд ганц бодоод үзэх хэрэгтэй. Тэд л биднийг аварч үлдэх гээд ар өврөөс чангаагаад байдаг. Тэр чигтээ тэрслээд бүгд алуулаад үхчихэв гээд л нуугаад аваад үлдэх аргийг алтан ургийн амиа золиослогч аугаа хөвгүүдээрээ дамжуулан удирддаг.
Удам гэдгийг яс, цус махандаа байдгийг хэзээ ч тэр мөхдөггүйг сэхээрч ойлгох хэрэгтэй. Удамд байдаг учраас л түүнийг үгүйсгэсэн, устгах гэсэн бүхэн өөрсдөө сөнөдөг тавилантай. Өвгөд нь харж хамгаалж байдаг учраас харалганууд хараалч гэж айдаг болжээ. Харин удмынханыгаа өөрсдөө буруу хийхийг өвгөд эрс цээрлэж тас хорьдог. Хар санаанд автсаар өөрсдөө тийм хар хараал зориуд хийвэл  өвгөд нь өөрсдийнхөө үндэснээс салган хийсгэн үүрд хаядаг хатуу хуультай. Өөрсдөдөө гологдсон хүн сүгийг хар сүнсүүд хар хэрэгтээ ашиглаж байгаад үхээд сүнс болоод ирэхэд нь өөрсдийн өвгөд нь ч , хар сүнснүүд ч авахаа болин хаяж орхино.Өөрсдөөсөө бусдыг худал гэх харийн шашнууд харин өөрсдөө хамгийн харгис хатуу. Өөр хоорондоо дайтсаар, өрөөл бүхнийг устгасаар хүний нинжин сэтгэл хайрыг харлуулдаг.
Өөрсдөө бол бөөгийн ариун бүхнийг нь минийх, манайх, миний Будда аав, Христ эцгийнх гэх мөрөө бөөг л хараалч аймшиг хол бай гэж сурталчлах юм. Хүлээж бай та нар! Өөрийн толгой дээрхи Хялгасыг харахгүй байж, хүний толгой дээрхи Бухлыг харах нь юу вэ? Тэгвэл он өдрөө хөөцгөөж үз. Христ, Будда, Мухамед гурав төрөхөөс өмнө юу байсан бэ?  Бөө л байсан. Бөөгийн гол үзэл нь Тэнгэрийн үзэл. Гэхдээ бас бөө дотор хөгжлийнхөө явцад сайн, муу хар хүч сүнснүүдийн тэмцэл тулаан, сайн саар бүхэн тэмцэлдэж байсанг ойлгох ёстой. Энэ бурхан гэж өөрсдийгөө өргөмжлөгсөд ч сайн муу хамт байгааг бас л хар муу сүнс, сайн сүнсний дайн байгааг ухаарцгаа.
Жинхэнэ хүн ёсоор амьдарч, байгалиа дээдлэн, түүний зан аашид зохицуулан, өөрсдийгөө амьдралаа аваад явах тэмцэл, чадвар, үнэнг танин мэдэх ухаан, амьдрал болон байгалийн хуулиудыг зохицуулж чадах ухаан л хамгийн үнэн. Иймээс хүмүүс өөрсдөө сайн мууг ялгаж сурч гэгээрэх хэрэгтэй. Яг одоо ч дэлгэрээд байгаа бөөгийн дотор ч сайн муу холилдсон бөгөөд хуурамч, тийрэн сүнснүүдтэй бөөгөөс болгоомжилж таньж сурах билгийн мэлмийгээ хүмүүс нээх ёстой.
Хаан нэг зүйлийг чандлан хэлэв. Эрчмийг зөв авч сурах талаар, бас Хаан болсон Зүрх Хайрхан уулын тахилга яаж хийхийг заалаа. Тэр үед малгайгаа авах тухай хэллээ. Та нар сана даа. Сүм хийдэд лам хуврагууд малгайгаа авсангүй гэж загнан, толгой нүцгэн суулган харь хэл дээр унших номоо чихэх мөртөө Хангай дэлхийдээ өргө гэх сүүг малгайгаа өмсүүлэн өргүүлэх нь юу вэ? Дэлхий, нар, сараас эрчим авах гавалыг чинь хааж байгаа биш гэж үү? Хар хатууг хийлгэхэд малгай өмсгөж болох ч нар, сар, байгалиас эрчим авах замыг чинь малгай гэгчээр заавал даруулах учрыг мэд гэв.
Монголчуудыг зэвсэг, харгислал, боолчлолын хүчээр дарах гэвэл хамгийн аюултайг хар шидтэнүүд хамгаас сайн ухаарчээ. Хамгийн аймшигт буурал, дээдсүүдийнх нь хилэнг хөдөлгөвөл яахыгаа тэд ухаж мэджээ. Хамгийн аюулгүй арга нь та нар Тэнгэрээс унасан тэнгэрийн хүүхдүүд мөөн мөн  гэхдээ тэр чинь үлгэр байсан юм. Та нарт өвөө, эмээ, удам судар байгаагүй, та нар ухаан муутай бүдүүлэг, юу ч мэдэхгүй чадахгүй адгуус алуурчдын гэрт байсныг бид л гэгээрүүлж гэрэлтүүлж байна. Та нар биднийг дуурайвал мөхөхгүй гэж хууран түүхийг нь нууж ч үзэж, гүтгэж ч үзэж, өвгөдийнх нь сургаалийг сайхан хуулж тайлбарлаад өөрсдийгөө шүтүүлэхэд хүрчээ. Энэ үеэс цаашилбал бүгд төрөл арилжих, төрсөн дэлхийгээ сөнөөх, өөрсдөө байтугай өнөөх шүтээнүүдтэйгээ хамт сөнөх аюултай учраас аюулын хэнгэрэг дэлдэн өндөр дээд өвгөд буурлууд маань өөрсдөө бууж ирсэн байна.

Чингис хаан болон дээдэс, буурлууд Хөх Монголдоо л бидний яс цусанд, бидний ухамсарт, бидний зан заншилд, бидний ухааны ёроол гүнд нь, бидний залинд, бидний нүдэнд нуугдчихаад л хараад байжээ.  Дайрсан довтолсон бүхэнг өөрийнх нь аргаар л үхүүлээд яваад байж. Нэгэн цагт МАНЖ гээч бузрууд ХӨХ МОНГОЛЧУУД-ыг үхүүлэх арга сэдсэн шиг л... Гэвч тэд аль хэдийн түрүүлээд далд орсонг бид бэлхнээ мэднэ. Үүнтэй адил Монголчууд руу довтолсон бүхэн өөрсдөө эхэлж сүйрдэг жамтай.
Манжууд ум маани бад ми хум болсон, бурхангүй галзуу улаан чөтгөрүүд өөрсдөө маани бад ми хум болсон, одооных ч мааний нь аль хэдийн эхэлчихсэн жийж яваа. Энэ аугаа бус гэж үү? Монголчуудын тайван зан цаанаасаа л байгаа биз дээ. Дагаж намирсан түрүүчийн тийрэнтсэн үрс нь давалгаанд нь хамт живчихсэн. Монголчууд хэзээ ч хошуучлагчид, дайчид, шинийг тогтоогчид байдаг гэтэл яагаад сүүлийн хөгжингүй гэх нийгэмүүдэд турхирч дэмжчихээд л ард нь үлдээд байгаан? Энэ чинь бас л өвгөдийн шид нууц байжээ. Тэд үрсээ болохгүй бүгдээс хамгаалж алтан нууцаа амьд авч үлдэж чадаж байна.
 Монгол баатрууд ухрахаас хэзээ ч ичдэггүй. Тэд нөхцөл байдлыг эрүүлээр харж чаддаг учраас. Хаа ч ямар ч нөхцөлд дасан зохицож чаддаг. Энэ нь монгол хүний бие махбодийн нууц болж байдгийнх нь нэг. Золбин шар гэгч такси хаа ч явж байдаг болсон шиг, монгол хүн хаа ч амьдарч чаддаг онцлогтой. Монгол ахуйг яаж ч дараад муулсан хамгийн шилдэг нь гэж харагдаж л байгаа биз дээ. Өвгөдийн нууцыг өөрөөсөө амьдралаасаа ирээд үз.
Миний багаасаа цагаан сард дургүй, хэний ч шашинд сууж ном уншуулсан ч ойгоо алдтал шүтээд байдаггүй нь, дуртай дургүй юмнууд цаанаасаа л өвгөдийн минь хараан дор тэдний хүсэл мөрөөдөл, зан чанар нуугдаж байсанг ойлгосон. Харин би улаач болчихоод сарын дараанаас маш их Сэлэнгийн утсан цагаан загас идэх дуртай болсонгоо Чингис хаантай холбож боддог. Манай буурлууд загасны мах иддэг гэж би ер зүүдлээ ч үгүй.
 Би бөөд хориотой хоол идчихээд орой ч алуулсаан, загнуулах юм уу бөөлжиж гарган, эсвэл гүйлгэж өгөх байхдаа гэхэд зүв зүгээр. Тэгээд сүүлд нь Тэнгэрийн элч Чингис хаантай байхад хорио цээр байдаггүйг ойлгож билээ. Тэгэхгүй яахын тэр хаан юм чинь. Би ямар азтай вэ? гээд л баярладаг болсон. Сорхагтан хатны номон дээрх зарим үгийг орчин цагт тааруулах хэрэгтэй ч тэр бол гайхамшигт ном. Ер нь буурал дээдсүүд маань мөн ч сайхан дөнгөж дээ. Инээд хүрээд байна. Бүр нэг үсэг гээхэд л өөр утга санаа агуулах юм уу, нэг үсэг нэмхэд өөр болох жишээтэй. Нэр, он, цаг бүгд түлхүүр үгтэй. Нууцлан, хольж сольж, ар өвөрт нь оруулна.Тэгж сэтгэж чадсан болохоор л угаас ухаан мулгуунууд маань үлгэр гэж итгээд хорьж чадаагүй хаячихсан байна.
Гэтэл Чингис гэж нэрийг бидэнд юу гэж заан, харгис хэрцгий, феодалын гол том төлөөлөгч гэдэг байлаа. МОНГОЛ УХААН энэ бол дэлхийг, хүнтэй нь аврах ухаан, МОНГОЛ ХААДЫН УХААН энэ бол дэлхийг засах ухаан гэдгийг би сайн ойлголоо. Бичиг баримт ч яах вэ? Тэр бол найдвартай бишийг бид бүгд мэднэ. Бүүр дээрээс нь нэмж бичээд, эсвэл урж хаячихаад хуулаад бичээд яаж л бол яаж өөрчлөн тайлбарлаж болно. Бүр муугаар бодоход галд шатаад, усанд урсаад алга болчих найдваргүй. Тэгэхээр энэ бүхэнг удам дамжуулан цээжилнэ гэдэг. Үрийн үрс нь үнэнч шударгаар өвгөд дээдсийнхээ гэрээсийг биелүүлээд авч явна гэдэг ямар аугаа гайхамшиг вэ! Хаа байна ийм ард түмэн дэлхийд  Монголд л байгааг нь харав уу?
Тэгэхээр  Монгол дотроо манайд ч алга, танайд ч алга харин Нүрзэд агсны отгийнхонд л байгаа биз дээ. Ийм хүмүүсийг монголчууд бид хайрлахгүй яах юм бэ? Би бас тэр хүнийг ёстой жинхэнэ худлаа юм бичсэн гэж нотолсон юм уншиж байсаан. Шинжлэх ухаанч нэг ч юм алга гэл үү, батлаадах нотлоодох гэл үү? Тэгвэл шинжлэх ухаан Чингис хааныг тэнгэрийн улаач бөө байсан гэж нотлоогүй. Нотлохыг ч хүсээгүй.  Чингис хаан сүнстэй гэж итгүүлэхийг ч оролдоогүй. Тэгсэн хирнээ Чингис хааны эцгийн талынханы ястай Доголон Төмөр хааны сүнсний нууцыг одоо л нэг задлаж байгаа. Хав дараад л байсан биз дээ. Тэгвэл яагаад Чингис хааны сүнс байхгүй гэж батлах гэж оролднов. Чингис хааны сүнс байх байхдаа бүр Хөх Монголчуудаа ямагт хамгаалж байдаг учраас л хичнээн саяар илүү хойд ба урд хөршийнхөнд идэгдэлгүй энэ үлдсэн багахаан газар чинь та бид нарыг тээгээд явж байна.
Одоо бол бүр өөрөө өөрөө сүнсэн биеэрээ буучихаад олон түмэнд хурдан хүргэхийг шаардаад гэгээрхийг тушаагаад намайг яаруулаад байж байна. Бүгд гэгээрээд ойлгох хүн олшроод ирмэгц учир битүүлэг олон нууцаа тайлж эхлэх гэнэ.
Гай гамшиг болоход хамгийн хэрэгтэй шалгарсан нь монгол гэр гэдэгт маргах хүн байхгүй биз. Буулгаад зугтаахад ч амар, бариад суухад ч амар, зун ч өвөл ч амьдарчихна. Нураад унахад дарагдаад үхээд байхгүй, нурам болоод устсан ч дахиад босгоход тэгтлээ их хөрөнгө шаардахгүй, усгүй боллоо гээд өтгөнөө үнэртээд суугаад байхгүй, тоггүй боллоо гээд гэдсээ өлсгөөд хэвтээд байхгүй, яаж л бол яаж ашиглаж болох, ямар л бол ямарыг урлаад хийж болох гайхамшиг биш гэж үү. Хэн арчаатай эзэнтэй нь, ажилсаг нэг нь монгол гэрийг мандуулан бадрааж чадна.
 Дээлээ л бодоод үзье! Дэвсээд хэвтэж болно, дэрлээд унтаж болно, нөмрөөд хөнжил болгочихно, шуугаад цамц болгочихно, дундуур нь ороогоод уут болгочихно, доош нь унжуулаад хаалт болгочихно, дээшээ дэвээд нарны хаалт болно, доогуур нь нуугдаад сүүдэрт нь амарчихна, сэмрээд урагдаад ирэхээр нь нөхөөс болгочихно... гэх мэтээр л маш их үүрэгтэй байгаа биз дээ. Бүс нь ч гэсэндээ бүх л юманд хэрэглэнэ. Дайн тулаанд ч зэвсэг болчихно.
 Миний нинжа өвөө бол бүсээр бол тоглох шиг л болж байгаа юм чинь. Нүүрээ ч ороочихно, нүдээ ч таглачихна. Биеэ ч ороочихно. Үзүүрт нь чулуу уяад л дүүгүүртчихнэ. Дээшээ ч авирчихна, доошоо ч буучихна, дайснаа бол яаж л бол яаж амийг нь авчихаж чадна. Би Нинжа буурлаа худлаа яриагүйг өчигдөр ном уншиж байх даа мэдлээ. Жа гэдэг чинь бас удирдагчдыг дууддаг байсан цол байжээ. Би өөрөө хүртэл өвгөдөө энэ мэтээр мөшгөхөөр надад гомдох нь арга үгүй. Би чинь бас амилсан Коммунист тогоонд чанагдсан, өссөн хүн шүү дээ. Дуудлагаараа л нинжа болсон байна. Гэхдээ нинжа маань тагнуулч, дайчин буурал байжээ. Гоцын гоц чадвартай тэнгэрийн дайчин, гэгээрсэн бөө байжээ.
Бөө гэхээр л хэнгэрэг нүддэг гэж ойлгох ахархан бодлоо хаях хэрэгтэй нь эндээс харагдана. Гэгээрсэн бөөнүүдэд заавал хэнгэрэг нүдээд буурлуудаа буулгаад байх шаардлага огт үгүй. Тэдэнтэй үргэлж л харьцаж байгаа юм чинь, тэгсээр байгаад өөрсдөө буурлуудынхаа чадварыг бүрэн эзэмшдэг юм байна. Тийм ч учраас Чингис хаан болон есөн өрлөгүүд илдний хажуугаар хэнгэрэг хэц чирч явдаггүй байж. Өөрсдөө бүрэн гэгээрсэн чадалтангууд учраас л бүгдийг хийж чаддаг байжээ.
Харин би бол сэлэм ч эргүүлж чадахгүйдэг лав одоо. Хичнээн жилийн дараа би өөрөө чаддаг болох юм болоо гэж бодоход Хаан шоолж инээлээ. Чи бол оюун ухааны дайчин. Хамгийн хэцүү дайн энэ болно. Хар хүчинтэй оюунаараа дайтна. Нөгөө элэг авмаар тохиолдол чинь чамд сургамж үлдээсэн биз дээ Хааааахахаха гэж шооллоо. Харин тиймээ ичмээр юм би ч балай авсан шүү. Хэн мэддэгийн та нарыг яг жинхэнээсээ гэдгийг гэж өөрийгөө өмөөрсөн ч миний зорьсон зорилготой анхны дайн маань даанч мартагдахгүй инээдтэй болж өнгөрсөн дөө. Би түүнийг томоос том гоё ном бичиж чаддаг болохоороо бичнээ. Эсвэл хэн нэгэн бичээд өгчихгүй юм байх даа.
Сорхагтан удганы тухай дахин бодлоо. Хаан миний бодлыг хянаад хэдэн анхааруулга өгөв. ОЮУТАН гэж биш ОЮУНТАН гэж бичих хэрэгтэй. Тэгээд бусдыг нь бичих үү гэхэд хэрэггүй ээ. Бид чамд өөрөө тайлах хугацаа өгдөг. Тэгж тайлж чадсанаар л ном журмаараа явна гээд: "Ер нь биднийг бөө оюунтанууд тэнгэртэй харьцдаг гээд ойлговол тархиных нь гацаа нь арай өөр болно. Төгс боловсорсон гэгээнтэн бөө нарыг ойлгож салгах ухаан байх хэрэгтэй. Тэнгэрийн шидийг тэнэг хүнд өгвөл юу болохыг мэдэж байгаа биз дээ. Зөвхөн өөрийгөө гайхуулах, эд хөрөнгө, нэр алдрын хойноос хөөцөлдөх бөө нараас сэрэмжтэй бай. Тэднийг зөв таних өөрийн оюунтай бай" гэж анхааруулав. Сорхагтан бөөгийн судрын үнэнг тайлах шидтэнгүүд олоон, Чу мэргэн аль хэдийн буусан шүү дээ. Тэдний удмынхан ч байна.  Улаач нь харин хэр завтай байгаа бол...гээд Хаан инээмсэглэв.
Би нэг зүйл саналаа. Ингэхэд Сорхагтани хатан хаана өргөөтэй хэний улаачид буудгийг би мэднэ. Миний толгой эргээд байнаа. Хэдүй Өвөрмонголын тэр хошууны онго ирчихээд ааваа гээд орилоод уйлаад маш их уйлаад байсан даа тэр чинь хэн юм бэ тэгээд? Лав таны хүү биш. Толуй ноёны хүү шиг л надад байнга санагдаад байна. Нэр нь хүртэл орж ирээд, би буруу бодоод байна уу? Та надад хэлчих л дээ гэхэд Хаан инээгээд өөртөө итгэлтэй бай. Хэрэв итгэхгүй бол дуудаад буулгаад үз гэлээ. Би ч одоо та нараас айдаг соёлтой болоод байгаа шүү. Ямар ч гэсэн тэд нараас асуух юмаа бодож төлөвлөж байж ярьж байхгүй бол дэндүү тэнэг байсангаа одоо л ойлгоод байгаа. Би бас гэгээрч эхлэж байгаа юм шиг байна. Таныг хүртэл хуцлаа л байна гэж бодоод баригдаагүй юу? Өршөөгөөрэй хаан минь. Хаааахахаха Чингис цол авчихаад одоо л ойлгож байна гэх чамайг ер яалтай билээ. Тэр ч ухааны биш хийсэн ажлын л цол бололтой би бас тэрийг чинь тийм сайн ухахгүй л байна даа.
Гэхдээ Чингис цолыг чинь авахгүй яах юм бэ? Та  л хамт байж хамаг юмаа хийсэн юм чинь дээ. Би бол та нарын энэ будлиантай амьдралуудад чинь толгой эргээд учрыг нь тайлах гээд зүдэрч байгаа жирийн л нэг улаач шүү дээ. Би хэзээ юм болгонг мэдэж ухаан суух юм бол доо. Яагаад та нар надаар хамаг юмыг ухуулан бодуулаад байгаа юм бэ? Хадам буурал хөөрхий минь миний толгойг барьж өгөөд дэндүү хэт их юм бодох юм гээд амрахыг зөвлөөд та нарыг надад дэндүү өндөр шаардлага тавьж байгааг шүүмжилсэн. Бас танай онгодууд дэндүү бардам, дураараа, үг сонсохгүй байна гэж анхааруулсан биз дээ. Тэхээр та нар бас намайг хайрлах хэрэгтэй, хааяа ч гэсэн шипэ өгч байвал яасын гэхэд Хаан баахан инээлээ.
 "Зальт шар чи янз янзын аргаар л амархан юм идчих санаатай хахахахаха. Зовлогоо зулгаахгүйгээр, зорьсондоо хүрэх ямар үнэ цэнэ байна, ухаанаа ургуулахгүйгээр өндөр алдарт гараад яах вэ?" гэв. Би ямар өндөр албанд томилогдох гэж байгаа биш дээ ямар ядаргаатай юм бэ. Та нарын хөл морины туурай болж байсан бол миний тохой болон хурууны өндөгнүүд ширмэн эвэр болж гүйцлээ.  Толгой маань ч задрах нь. Гэхдээ миний өвөг дээдсүүд надад итгэл хүлээлгэсэн, надад найдаж байгаа.
Би саваагүйтэн нэг том туршилт хийж үзэхээр шийдлээ. Сорхагтан хатны номын нэг үгийг зөв тайлж уу буруу тайлж уу гэж үзэхээр боллоо. Хэрэв би яг одоо амьд үлдвэл би энэ хорвоод ээжтэйгээ үлдэж  энэ ном цааш үргэлжлэнэ. Буруу хийвэл би  нөгөө ертөнц рүү  аав руугаа очино. Энэ номыг жинхэнэ, жинхэнэ бусыг хоёр дахь удаагаа биеэрээ шалгахаар боллоо. Эхний удаад бол санамсаргүй үнэн гэж мэдсэн. Харин одоо бол зориуд үзэхээр шийдлээ. Би үхсэн ч энэ ном  үнэн нь батлагдана, үхээгүй ч энэ ном үнэн нь батлагдах болно.  За эхэллээ..... Яг одоо 16 цаг 35 болж байна.  Бэлтгэл хийгээд 10 минутын дараа эхлэх болно.
17 цаг 38 минут болж байна.
             Би үхсэнгүй. Гэхдээ хөлс асгарч, их ядарлаа. Толгой ангалзаад өвдлөө. Дээд эцгүүд бүгд буулаа. Тэгээд нэрэн дээр анхааруулав. Чингис хааны долоон дээд эцгийн нэрийг зөв тогтоох. Чингис хаан надад дээр хэлэхдээ миний хийгээгүйг хийлгэн, танихгүй хүнийг ч надад хамаатуулж, эрийг эм, эмийг эр болгон бичсэн түүх гэгч гэж Нууц товчоог хэлсэн санаанд орлоо. Нэр ч мэдээж маш олон янзын эх хувилбарыг янз янзын хүн бичиж, нэгнээсээ хуулж, зарим нь сонссоноо зарим нь давсалж, зарим нь хасаж бичнэ. Туйлын үнэн гэж би бодохгүй л байна. Харин хийгээгүйг нь хийсэн болгон бичдэг нь муухай байна гэхэд чи намайг мэдэрч байгаа ойлгож чаддаг ганц улаач. Би чамайг уншиж мэдэж, мэдэрдэг шиг л чи намайг мэдэрч байгаа гэлээ. Би идэх юмсаа булаалдан дүүгээ харваж алах хүн мөн үү биш үү? Монгол нутагт ан амьтан, ургамал ус, загас жараахай гэр бүлээ алж хядан булаалдахаар цөөхөн үү? дээрээс нь малын буян байхад турж үхсэн монгол байна уу? Намайг найман шарга морьтой гэдэг биз дээ. Найман шарга морьтой айл, өнчин ишиг хургагүй, саалийн ганц үнээгүй байх уу?
Миний эцэг энгийн нэгэн байгаагүй эрх дархтай язгууртан байсансан.  Монгол цэргийн мянганы ноён жанжины хүү Төмөрийг минь хурга хулгайлаад хөлөө хугалуулан Доголон болсон гэдэг ичгүүргүй гүтгэдэг шиг мулгуу байгаа биз дээ. Та нар ингэж л түүхийг уншиж судлан, тэрнийгээ багачуудад заан цээжлүүлж дүн гэгчийг тавьж байна. Эрүүл ухаантан бол ингэж дэлхийгээр нэг доог тохуу болгох уу? Эрүүлээр сэтгээд худлаа гээд батлачих зүрхтэн алга л байгаа биз дээ. Харин ч монгол үрс нь өөрсдөө нэмж цэцэрхэх болсон байна.
Өндөр дээд Өүлэн эхийн өсгөсөн хүүхдүүд өөрсдийгөө алахаар хүмүүжих үү? Бүгд л адилхан хөдөлж байж хаанаас ч хоолоо олоод идчих чадвартай. Ойгоос ч, талаас ч, уснаас ч, ургамлаас ч, өөрсдийн тэжээсэн малынхаа ашиг шимийг бүрэн хүртчих мэдлэгтэй, чадвартай байсан. Монгол оронд одоо л амьтан алга болон, ургамал ургахаа болиод байгаа биш үү гэв. Одоо л харин та нар биенээ алж байж хоол олж идэх болоод байна гэлээ. 
Би бодлоо: Яг л үнэндээ. Би л гэхэд өлсөөд модонд очоод юу түүж идэхээ мэдэхгүй, амьтан агнаж бүүр ч мэдэхгүй, загас барьж чадах ч үгүйдэг. Мал байсан ч төхөөрч, цэвэрлэж л лав чадахгүй. Тэр байтугай үнээ тааралдахад сааж чадахгүй. Бүр мөлхөж очоод хөхөж ч чадахгүй тул тэнгэрээс хоол ам руу минь ороосой  гэж бодсоор турж үхэх юм байна доо. Анх буурлууд ганга бэлд гэхэд нь манай хашаагаар дүүрэн бэлэн байна гэж баярлаад бааханг хайчилж авч хатаасан. Гэтэл тэр нь биш байсан. Хүнийг хэлэлтгүй би яг өөрөө юу ч хийж чадахгүй мал болжээ.
Бас би сая буухдаа ЗӨН гэдэг нь сүнс амийг мэдэж авлаа. Бид зөнтэй совинтой зүүд, санаа зовоод тэгтэл яг ингэлээ гээд бүгд ярьдаг биз дээ. Түүнийг бид сайндаа ч биш. Өвгөдийн  сүнснүүд анхааруулж үйлчилж мэдрүүлдэг юм байна. Түүнийг нь бид зөн совин  гээд би ч лаг шүү мэдээд байдаг юмаа гээд хөөрөөд байдаг байх нь. Муу хүнтэй нийлэх хүүхдээ хараад бүгд л мэдэрдэг. Зөрсөөр байгаад л хүүхдүүд алддаг. Тэрэн шиг л өвгөдийн анхааруулах ЗӨН, СОВИНГ анхаарахгүй хаяад л бид алддаг байх нь. Миний бие их ядраад байна. Яачихваа Хаан минь. Хаан: "Хэрэв чамайг дуурайн хэн нэгэн мунхаг тэнэглэн хамгийн гэгээн өндрүүдийг буулган эргүүтвэл газар дээрээ амиа өгнө. Чи бол Тэнгэрийн эрхтэй тулдаа л буулгаж байна. Тэгсэн ч ёс алдах тул чиний бие ингэж их өвдөнө. Огиулан огиулан дотор чинь балартахыг харж байгаа биз дээ". Тийм байна. Хөлс асгарч, толгой өвдөн, их ядарсан. "Чи олон олон буулгах бүртээ  өвдөх чинь зүгээр болно. Эд чинь ийм л Догшин шүү. Тэнгэрийн зөвшөөрөлгүй бол амиа алдана". Та ч бас тэнгэрийн зөвшөөрлөөр л бууж байгаа юу? "Тэгэлгүй яахав".
"Бид ямар идэж ууж, гайхуулж, магтаал сонсох гэж, зөв буруугаа шүүлгэх гэж  бууж байгаа биш. Хирээсээ хэтэрсэнг засахаар, дэлхий эхийг аврахаар л иргэн бууцгааж байна. Зөвхөн үнэнг л хүн ардад хүргэх ёстой. Алтан ургийнханы ариун үүрэг энэ шүү дээ. Хичээгээрэй охин минь. Чи ганцаараа биш".
Нээрээ л тийм дээ. Намайг ойлгох, надад итгэх надтай адил олон зовлонг туулж байгаа олон алтан ургийн боссон бөө удгад тэдний ар гэрийнхэн байгаа. Нүрзэд гуайн отогийнхон лав үнэнг мэднэ, түүнийг дэмждэг бүхэн  итгэнэ, хөлдүү толгойгүй гүйлгээ ухаантай монгол ухаантай, суу зальтай Хөх Монголчууд бүгд л мэднэ, хар амиа боддоггүй монгол нутаг газар, шороо өвөг дээдэстээ хайртай бүхэн л ойлгоно. Байгаль, дэлхий, нар, сар, одонд дуртай бүхэн л үнэнг нь ойлгоно. Тийм байна. Чингис хаан таны итгэж ирсэн ардууд чинь байнга Миний ХӨХ МОНГОЛ гэх хайртай ардууд чинь таныг хичнээн жил хүлээсэн билээ. Маш их баярлах болно. Ганцхан таныг эмэгтэй болчихсонд л их харамсах байх даа. Гэсэн ч та ирээд тэнэг намайг ухааруулж, хичнээн их унтсан амиудыг амилуулан, зайлшгүй сөнөх аюулд учирсан дэлхий ээжийг аварч чадсан. Та хөх монголчуудаа сэргээж чаднаа. Таны дамжуулах бүгдийг дамжуулан, хий гэсэн бүхэнг хийж  Би ч хичээх болноо. Надад юу ч тулгарсан, яаж ч мохоосон, яаж ч сүрдүүлсэн, юу гэж ч доромжилсон огт хамаагүй намайг уйлуулаад тэнгэрт одоцгоосон хайртай аавынхаа төлөө, зээгийнхээ төлөө, Миний алдартай өвөг дээдсүүд, хатдуудынхаа төлөө ирээдүйн монголынхоо төлөө, дэлхийн сайн сайхан сэтгэлт хүмүүсийн төлөө заавал хийх болно. Бас одоо ч өөрөө сайн ойлгохгүй инээж шоолон, гайхаж дугаарлан тэнэгтэх миний урд амьдралуудынхаа  аав ээж нар, тэднийхээ итгэл найдвар бахархалыг алдахгүйн төлөө би хичээнээ.
Энэ талаар товч тайлбарлахад би гэнэт есөн аав ээжтэй болон тэд бүгд орж ирцгээн надтай уулзан илэх нь илж, уйлах нь уйлж, харамсах нь харамсдаг.
Гэхдээ би бүгдээс нь аугаа их хайрыг мэдэрсэн. 
Тэр олон аав ээж нарын тухай тэнэг надад ярьж өгсөн домгийг өгүүлэхэд:
Энэ замбативд Тэнгэрийн бөө гэх алдрыг хүртээн Тэнгэрийн зарлигыг биелүүлүүлэхийн тулд Тэнгэр эцэг тив дэлхийг аврах тэнгэрийн улаачыг бүтээх зарлиг гаргажээ. Хар хүч сүнсний Тийрэнгийн хааны хорлолоор өрөөлийг хөнөөж дуусаад, өөрсдийгөө ч төрүүлсэн эцэг, эхтэйгээ устгахаар өөрөө ч мэдэхгүй дайрах хүн гэгч араатнаас ч дор албинтсан, донтсон, тархи нь устсан  мэдлэгтэнгүүд хөлөө гишгэх газраа хөндийлэн сүйтгэж, амьсгалах агаар, уух усаа бохирдуулж дэлхийгээ дээвэртэй нь, дотортой нь устгахаар довтлох тул нарны дайныг эхлүүлэн, сарны хөнөөлийг мэдрүүлэн, дэлхий эхийгээ аврах орчлонгийн амьтай бүхэнг эргээн сэргээж олон ардыг нойрноос нь сэргээж, байгалийн хуулийг таниулах бөөг бүтээхээр болжээ. Хар сүнсэд хорлогдон нойрсох хамгийн ариун сүнснүүдийг эх хүн эргэн төрүүлж, эхийн хайраар энхрийлэн сэргээлгэхээр, ариунаас ариун бодолтой ч алив бүхнээс шаламгай, хар харгис бүхэнд хатуу чанга, дайчин хамаг бүхэн нь төгс удганг төрүүлэх хэрэгтэй гэж зарлигдав.
Хатуу хар дайны дунд халширахгүй тэмцэх, хайрын зөөлөн сэтгэлийг хаа ч гаргаж чадах хар, цагааны төгс хослол удганг энэ удаа бүтээх болов. Ингээд л орчлонгийн бүх хаадаас хамгийн хайртай үрсийнх нь амийг аван сүнсийг нь нийлүүлэн хүний орчлонд охин болгон мэндлүүлэхдээ алтан ургийн Хаадын удам, Хамгийн дээд хатдын удмын хос хоёрт соёрхжээ. Нарны хаанаас Нарандагиныг нь, Саран эхээс отгон охинг нь, Эрлэг Номун хаанаас төрсөн ганц охинг нь, Эрх мэдлийн эзэн тэнгэрээс энхрий бага хүүг нь, Лус хааны отгон охинг нь, Долоон өвгөн одны дүүжин цагаан охинг нь, Хажир хар тэнгэрийн  хамгийн хайртайг нь, Хилэнцэт тэнгэрийн том охиных нь сүнсийг авч уй гашууд автуулан, уйтгар гунигт живүүлэн байж хүний дэлхий ертөнцөд биеийг нь төрүүлсэн эцэг, эх хоёрт соёрхож гэнээ.
Охиныг тус бүрийн эцэг эхүүд нь хайрлан хамгаална. Эрлэг эцэг нь охины хөл хүрэх газар бүхэнг хамгаална. Наран эцэг нь наран ургахаас жаргах хүртэл, Од, саран эх нь орой бүрийгээс наран ургах хүртэл, Хажир хар, Хилэнцэт тэнгэр эцгүүд нь хар муу бүхнээс хамгаалан, Эрх мэдлийн тэнгэр эцэг нь ихэмсэг бүхэнг түүнд сурган, дайчин чанарыг түүнд олгоно. Лус эцэг эх, дэлхий ээж нь дэргэдээс нь холдохгүй манана. Төрүүлсэн эцэг, эх нь амттай бүхэнг ам руу нь хийж, дутуу бүхэнг дүүргэж өсгөжээ. Дээрээс нь Тэнгэр эцгийн дайчид, уугуул өвөг дээдсийнх нь дөрвөн талын эмэг, өвөгдүүд өөр өөрийн бүхнээ шивнэн хүмүүжүүлжээ. Эрх танхи, дутуу юмгүй, дураар дургих охиноо ухаан суулгах гээд, амьдралыг таниулах гээд аварч тэтгэх аавыг нь авч, алган дээрээ бөмбөрүүлэх эхээс нь салгаж өнчин хэдэн дүүтэй нь эргэн тойронг нь харанхуйлж, амьдралын хатууг харуулан, хүний хорвоон хуурамчыг таниулан хэдэн жил хатуурхан байж хорвоог таних нүдийг нь нээж, холыг харах бодлыг нь эхлүүлж, тэмцэж амьдрах, тэвчээртэй хүлээх бүх амьдралд сургажээ.
Охин одоо овор суун, томоожиж, олон талаас улыг нь харах болж, этгээд зан нь дарагдаж эхэлмэгц өвгөд буурлууд нь өөрсдийгөө нээн өмнөх ирээдүйн замыг нь зааж өгөх болжээ. Тэнгэрийн зарлигийг хүлээн авч тэнгэрийн шүүлтэнд тэнцсэн түүнтэй тэгэхэд л бусад эцэг эх нь ирж өөр өөрсдийн хайртай охиноо энхрийлэн уйлж, дуулж, уярч хайлах болсон гэнэ. Эрх мэдлийн тэнгэр эцэг энхрий хайртай хүү минь ийм эмэгтэй болчих гэж хүү байсан бол мөн сайхан. Даанч охин болчих гэж харамсан харамсан өөрийн хүүтэйгээ уулзан өөрсдийн дүрсээ үзүүлэн харуулна. Лус эцэг, эх хоёр нь миний охинг гомдоосон бүхэнг бид өөрсдөө шийтгэх болно гэж өмгөөлнө. Саран эжий нь саатан морилж буян хишгийн нь дуудан, нулимас унаган илж энхрийлнэ. Эрлэг эцэг нь ихэд дэвхцэн бүжиж хайртай охиноороо бахархан яг миний охин мөнөөс мөн гэнэ. Наран аав нь ирж нартын дайныг тайлбарлан, хүссэн бүхнээ өглөө бүр эцэгтээ хэлсэнгүй гэж гомдол мэдүүлнэ. Одон аав нь ирж юу хийж байсанг нь сануулах гэж оролдон, балчир багаасаа л оддыг ширтэн зогсох, өтөлсөн хойноо ч оддыг ширтэн зогсох миний муу үр минь гэж уйлна. Охины ой тоонд хамгаас сайн хоногшсон хамгийн хайртай төрүүлсэн эцэг нь ирэх бүртээ мэгшин уйлж, ээдэрч түгдрэн үгээ ч хэлж чадахгүй л уйлан хайлна. Эцгийнхээ ачийг хариулсан миний охин чамаараа би бахархана. Хүү байгаад  ч миний охинг яаж гүйцэх юм гэж уйлна. Энэ хорвоод эмгэн болсон ч улаачыгаа тэд нялх юм, охин минь гэж эрхлүүлнэ. Тэд өөрсдөө мөнхийн настай хэдэн зуун настангууд болохоор улаач нь тэдэнд бяцхан охин л гэж бодогдоно.
Энэ хорвоод төрсөн энэ охин улаачын эрхтэн бүхэн нь эзэнтэй, учиртай, утгатай гэнэ. Энэ олон сүнснүүдийн элч улаач тэнгэрийн зарлигийг биелүүлэх гэж газарт төрсөн нь энэ гэнэ. Ийм л итгэмээргүй түүхийг тэд надад хэлж өгч, баяртай бахтай мөчид ирж намайг магтана. Гомдолтой уйтгартай мөчид ирж намайг тайтгаруулна. Есөн сүнсний охин би Есөн хааны голыг нь зурж голомтыг нь харлуулан байж дэлхийд буулгасан Тэнгэр гэгч тэрхүү аугаа хүчний бүтээл гэнэ. Тиймийн учир л онцгой эрхтэй, бусдаас өөр, бусдаас онцгой, бусадтай адил биш ойлго гэж намайг ухуулах бөлгөө. Энэ дэлхийд энхийг уриалаад, эхлэлийг нь тавиад хийдгээ хийчихээд буцан одоход Есөн эцэг эхүүд минь тус тусын үрстэйгээ дахин уулзах баярыг эдлэнэ гэсэн.
Дэлхийгээ аврахын төлөө дээд, доод бүх хаад бүгд л нэгдэн нэгэндээ туслана. Эрлэг Номун хаан тэр бол маш их сайхан сэтгэлтэй дэндүү их ажилтай, үнэнч шударга, дэлхийд тустай хамгийн хэрэгцээтэй мэрэгжилтэй ХААН байдгийг би мэднэ. Тэд бүгд л нэг эцэг эхийн хүүхдүүд. Эрхэлдэг, хийдэг үүрэг нь ижил ч хариуцлага нь бүгд ижил. Тэнгэр эцэг намайг номоо хэнээр ч бүү шалгуул, хэнд ч бүү дамжуул, өөрөө өөрийн гараар бүтээн, өөрөө түмэнд түгээ гэж зарлигдсан учир түүнийг хэн ч энэ хорвоод шүүж үзсэнгүй.
Харин тэд өөрсдөө хамт байж хянасан билээ. Тэнгэр ээ би ч яахав зарлиг дагуу өөрт тохиосон бүхнээ биччихлээ. Эзэн Чингис хааны энд буугаад хийсэн ажил, өөрт тохиосон адал явдлууд өөрийн бодол болон дээдсүүдийн хэлсэнг хагас дутуу товчлон хүргэлээ. Хэдэн сарын түүхээ таниулсан би дараагийнхаа даалгаврыг аль хэдийн авсан билээ. Түүндээ бэлдэн хичээлээ сайн хийх болноо.
“ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР 
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР”
Үүнийг энд тэндгүй өөртөө уншин, бодож, эрчим авч гэгээрцгээ гэж Эзэн Чингис хаан хэлсэн билээ. Хэрэв та энэ үгийн шидийг мэдэрч байвал биед чинь ямар өөрчлөлт орохыг сайн мэдрээрэй. Бүх нийтээрээ гэгээрэн үнэн худлыг ялгах сонортой болцгооё.
Бусдыг нь өөрөө та мэднэ үү.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.