Өнөөдөр гэртээ харин хуягаа авч туул голын зах дээр бөөллөө. Их сайхан өдөр байсан тул дээдсүүд их тайван амгалан сайхан бууцгаав. Өхий буурал өжий бас Хоо Марал өжий ирлээ.
Хоёр талын маш өндөр дээд өжий нар минь ихэд тухтай сууцгаан хуучлав. Нарангийн буурал дүүг минь Өбий өбий мөний үрс минь гэж Хоо марал өжий өхөөрдөн, өндөр дээд хатад, хааны удмын хатан охин минь ингэж явах гэж халаглав. Туулын эрэг дээр дүү бид хоёр хоюулхнаа ирэн бөөлсөнд Өжий минь санаа зовнин биднийг өрөвдөн хайрлана. Хоо Марал өжий минь нэгэн номон дээр түүнийг хүн биш байсан гэж бичсэнд гомдон тунирхав.
Хоо Марал өжий бол маш их аугаа удган байсан. Түүнийг ирэхэд энерги нь асар их. Шөнийн бөөлөн дээр тодорхой бичлэгт үлдсэн. Алтан ургийн өндөр дээд бөөнүүдийн нэр бол тэнгэрийн цол гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Бөртө чоно өвөг ч орж ирдэг шүү дээ. Тэр тэнгэрийн хүү л байсан ойлгомжтой. Миний ээж нар л лав түүнийг Чонон сүлдэд амилахад нь ирсэн бүгд л илж энхрийлэн ярьж байсан. Тэд төрөхдөө бүгд л надтай адил өөр нэртэй байсан. Би гэхэд л өөр нэртэй болсонтой адил. Дээд тэнгэр алтан ургийн хэн хэнтэйгээ сууж, хэнийг төрүүлэхийг нь аль эрт төлөвлөчихсөн байдаг. Хаан заяа, Хатан заяа гэдгийг хүмүүс ер ойлгодоггүй байхаа.
Энэ өдөр Ерэн есөн тэнгэрээ буулган, найрлав.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.