Monday, March 7, 2011

2011 оны 3 сарын 7

Гэрийнхэн албандаа явцгаан, Хаан бид хоёр хогоо цэвэрлэн, аягаа угаан, хоорондоо ярин инээнэ. Хамгийн анхны уг авсан өдрийнхөө тухай дурсамжаа бичихээсдээ. Би хэдэн өдөр шөнөгүй бичсээр байгаад миний тохой сайртсан байна шүү. Суугаад бичихээр нуруу өвдөөд, бөгс эвэртэй болох дөхнө. Харин би хэвтэж байгаад бичих дуртай. Удахгүй гэдэс эвэрших нь. Тэр олон зузаан ном бичдэг тусгай хүмүүс яасан тэвчээртэй юм бэ?  Бүүр дээр үеийн гараараа бичдэг байсан хүмүүс бүр аймаар аугуу юмаа.
Тохой өвдөөд л, хатуураад л байна. Дайны үед нөгөө мөлхдөг цэргүүд аймаар сайртсан байхдаа, би зөөлөн орон дээр тухлаад байхад ингэж байхад ямар азаар дайнтай үед төрсөнгүй вэ? Тэнгэр тандаа баярлалаа.
Уг нь энэ бүх өнгөрсөн түүхийн ихэнхийг даалгавар аваад бичсэн боловч компьютер засуулахад хамаг юм маань алга болж дахин бичиж цаг алдсан. Одоо ч бичихээс дургүй хүрч байна. Ажлаа хийж амьдралаа бодохгүй бол амьдрал барзайх цаг тулаад байдаг. Яасан хэцүү юм бэ? Миний дургүй ажлыг хийлгээд байна энэ дээдсүүд. За яахав би гол гол болсон явдлыг бичиж та нарыг амраачихаад л ажлаа хийх минь. Тэнд миний ажилд Монголын нэг дугаартай сайхан сэтгэлтэй, сайн эмэгтэй, сайн ардын эмч, буян нь бялхан буманг тэжээж байдаг ёстой л амилсан дарь эх гэж тийм хүнийг л хэлдэг байх тэр хүнээс би ичээд нүүр хийх ч газар олдохоо болиод байна. Тэр дэндүү сайхан сэтгэлтэй хүн болохоор би уулзахаараа өөрийн эрхгүй нулимс асгараад ичээд байдаг. Тэр хүн надад итгээд бүтэн хоёр жил намайг ажил хийнэ гэж хүлээсэн. Би тэгтэл түүнд түрээсээ ч төлөхгүй ажлаа ч хийж чадахгүй энд ингэж хэвтэх гэж. Яанадаа яана.  Хурдхан ажил төрөлдөө орохгүй бол болохгүй юмсан. Хаан минь энэ ном хэзээ хэвлэгдэн, хөөрхий би эрх чөлөөтэй тэнэж, ажилдаа явах бол.
Өчигдөр шөнө би буусан. Дөрвөн амины дуудлага дуу бэлэн болж тэд ирээд өөр өөрсдөө дуулж байгаад явсан. Дуусаад би арай гэж хувцасаа тайлж орлуугаа орох гэтэл бас л бие салгануулан чичрүүлэн савчуулж Шидээ ав шидээ ав гэлээ. Ямар шид өгөөд байгааг ч сонирхсонгүй маш их ядарсангаа л мэдэж байв. Баахан огиулаад ор руу унаад өгсөн. Тэгээд л нам унтжээ. Гэхдээ л бие хөв хөндүүр. Одоо бодоход хаашаа юм бэ? Намайг сэгсчүүлээд л шид гэгчээ чихэж оруулдаг юмуу хаашаа юм бэ? Би ойлгохгүй юм. Лав хоёр гар эрвэгнээд хүйт оргиод байсан.
Өнөөдөр нэгэн алдартай сэтгүүлч рүү ярихад тэр итгэсэнгүй. Уг нь хаан маань түүний нэвтрүүлгийг үзээд ихэд баярлаад түүнд баярлан тусгай илгээмж илгээсэн боловч тэрийгээ аваагүй байна. Үүдний жижүүрүүд нь ажлаа муу хийдэг юм байна. Захиаг дамжуулаагүй сар болно гэдэг дэндүү биздээ. Би түүнд дахин утасдаж өөрийгөө Чингис хааны улаач гэхэд тэр  шалавхан яриаг дуусгахыг хүсэх нь мэдрэгдэв. Солиотой авгай ярьж байна гэж бодождээ. Авгай гэснээс авгай гэдэг цол хэргэм гэж манай эмээгийн буурлууд хэлсэн гэсэн. Нөгөө нэг эвэртэй юм шиг сонин үс мүстэй хувцасыг авгай цолтой хүн хэрэглэдэг байсан. Миний эмээгийн ээжийн тийм хувцас байх л ёстой. Бөөн алт, мөнгө, шүр сувдаар чимэглэгдсэн байсанг сонссон ч тийм эвэртэй хувцас өмсөөд яаж явдаг байсан юм бүү мэд. Харин тэр цолыг дээд гаралтай эхчүүд өмсдөг байсанг нь хүмүүс мэдэхгүй юмуу эсвэл албаар утгийг нь гуйвуулж, муу муухай эмэгтэй хүнийг доромжилсон нэр гэж цэцэрхэх болсон байна. Хэрэв өвөг дээдсийн цаг үе одоо байсан бол би л лав авгай цолтой л байх байсандаг. Их салхи малхи гарвал толгой нь яах бол гэж бодов. Хэхэхэхэ. Заза дэмий юм төсөөлбөл дээдсүүд шоолоод унана биз.
Өдөр би Байшинхур, Тумбинай цэцэн дээдсийг дуудаж оруултал хэлийг нь ер ойлгосонгүй. Гэнэт айгаад толгой онгоо дуудахад Чингис хаан инээгээд салдаггүй. “Дэггүй монди чи хамаг дээд өвгөдийг минь үймүүлж хаячихаад сандраад бас намайг дууднаа Хахахахаха” гээд шоолоод салдаггүй. Би энэ удаа өөрийн дураар шууд дуудсан билээ. Хэлийг нь ойлгохгүй болохоороо буруу юм хийчих вүү эсвэл нөгөө муу  ёрын тийрэн ороод ирэв үү гэж ихэд сандарсан. Эзэн инээгээд салахгүй надад түвэгтэй байв. Аальгүй амьтан гэж бодтол бүр хөхрөөд унав. “Эм биш дээ би ямар, аальгүй байхдаа яахавдээ. Хахахахаха” гэж инээнэ. Юунд тэгтэл шоолно вэ? Арай гэж болилоо. Хаан дэндүү инээд муутай, дандаа хүн шоолж байх юм. Ядаргаатай, би тэгээд юм бодохгүй яаж амьдарнаа.
Сая би нэг юм мэдлээ. Уйгаржин бичиг, босоо бичиг, буган бичигт гэгчийг Энэ бол бөө бичгийн соёл.  Бугын эврийн дээр үзүүрээс эхлэн унших, эвэр сүүл, махир гэж бичиж дуурайж үзэхэд огиж толгой их эрвэгнэв. Үүнийг лавлаж хүүгийн онгодоос лавлахаас... Магадгүй зөв бодож олсон нь гарцаагүй. Хоо Марал ч үүнтэй холбоотой бололтой. Эмээгийнхээ буурлуудаас асуухаас. Манайхан надад ер бэлэн будаа идүүлэхгүй заавал бодуулж олуулна. Олохоор нь онгироож магтан, цол өгч, шид ав шидээ ав гэж эргэлдүүлэн, огиулах юм. Ядаргаатай юм. Нэгмөсөн хэлээд өгчихэд яадаг байнаа.
Орой буулаа. Бас л сүүгээр угаагдаад, усаар угаагдчихлаа. Үс, нүүр минь зунгааралдав. 12 жил амьтай бөгөөд тэднийг амилуулж нойрноос нь сэрээхэд тэд их юм ярилаа. Намайг дахин сүүгээр угаав. Хайран ногоон дээл минь угаагаад өмссөн байхад чинь халтардуулаад, 12 сар бас, 12 цаг тус тусдаа амьтай юм байна. Ямар сонин юм бэ? 12 цаг байсан болохоор л Монголчууд тайван, аажуу уужуу цагаа барьж, юмаа яс хийж амждаг байжээ. Иймээс л тэд энэ европын 24 цаг минутанд өдий хүртэл дасан зохицохгүй бүдүүлэг, цагаа барьдаггүй гэж хараалгаж ирэж дээ хөөрхий амьтад. Өбий өбий миний монголчууд, яасан хачин учиртай байсан юм бэ? Хуучин монгол цагаар бол үнэхээр л тэр цагтаа бүгдээ хийгээд дуусгах боломжтой, сандраад байх явдалгүй, хоцроод ч байх явдалгүй байсан юм байна. Ямар инээдтэй юм бэ? Харин заавал нарнаас өмнө босдог байжээ.
Одоо амьдрал өөрчлөгдсөн болохоор 24 цагтаа дасах хэрэгтэй болж дээ. Гэхдээ 12 цаг амилсан болохоор их юм өөрчлөгдөх юм байна. Намайг таван амь ол гээд байх юм. Тэр нь юу юм бол доо. Жилийн амь намайг яаж тахих, юу хэлж өгөхөө бүгдийг хэллээ. Мартчихгүй юмсан. Харин 12 сар болон 12 цагийн аминууд хэлэхдээ Өглөө нар луу харж хийх ажлаа даатган ярилцаж, орой унтахдаа 7 бурхан одоо  бодон баярлах хэрэгтэй. Энэ жил үер усны гамшиг их гарч, хүн ихээр үхнэ. Дэлхий хувьсах болноо. Цаг, улирлын амиуд надад хэллээ. Олон газар дайн, алаан болж, өөр өөрсдийгөө хөнөөн, нэг цул зэвүүн юм задрах эхлэл нь тавигджээ. Би монгол ахан дүүсүүдтэйгээ энд тэндгүй уулзаж , хайр оргилох нээ. Намайг эд бас л түүхээ хурдан бичиж илгээ гэх юм.
22 цаг- 22 цаг 50 минут.
Энэ цагт энэ эрин зууны цаг хугацаа буцан амиллаа.
Нар, сар, дэлхий, амь, амьтан, хүн энэ зургаа л лав дэндүү бие биенээсээ хамааралтай юм байна. Амь гэдэг нь миний амилуулаад байгаа хачин аминууд юм байна. Би эднээс та нар хүн байсан уу гэхээр үгүй, сүнс юмуу гэхээр үгүй гэнэ. Харин өөрсдийгөө амь гэнэ. Шороо, ус, гал, төмөр, хий, жил, сар, цагийн амь мэл гайхмаар юмаа. Амилуулчихлаа баяр хүргье л гээд шагнахаас биш нарийн учрыг нь хэлэхэд яадаг байнаа. Чу мэргэн юмуу, хадны мангаагаасаа л асуухаасдаа.
ЦАГ ХУГАЦАА:
Цаг хугацаа гэснээс бас нэг түүх санаанд орлоо. Цагаан сар дөхөн бид бэлтгэлээ базаахаар Чингис хаанаас юу бэлдэхийг асуулаа. Хэдэн таваг боов юу юу бэлдэх вэ гэхэд юу ч хэрэггүй. Юу ч бэлдэхгүй гээд чи өөрөө цагаан сард дуртай юу гэхэд би маш дургүй гэхдээ би та нарын үгэнд орж хийнээ.
Чингис хаан: “Цагаан сар хийхгүй. Энэ өдөр бол дэлхийн  хамгийн хар муу өдөр. Цагаан сар хийх гээд бөөн баяр болон бэлдэх хүн ховор байгаа биздээ. Бүгд л яанаа цагаан сар юу авнаа, яаж бууз банш хийнээ ядаргаа гээд хөгшин залуугүй, эр эм өөрөө ч мэдэлгүй амнаас нь унахыг харж байгаа биздээ Зөн билэг гэж энэ.Энэ чинь өвгөд бид дохио өгөөд байгаа хэрэг. Хичнээн их мөнгө гаргаж, хөгшид чинь хэдэн сарын мөнгөө авч байж хийнэ. Урд миний үеэр бодвол амьжиргааны хэдэн малаа баярлах гээд алж идэж байна гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ?  Тэгээд зүрхлээд больчих хүн алга, нэг нэгнээ дуурайн нэрэлхэх юун?  Бид цагаан сар хийхгүй. Чингисийн баяраараа хийх цаг хугацаанд нь яаж хийхийг заана. Иймд бүү хий” гэв.
Би ч бөөн баяр ашгүй цагаан сар хийхгүй нь, азны Коляшкаааа...гээд ээжийгээ хүртэл Чингис хааны зарлиг гэж байгаад л болиулав. Харин нөхөр маань хийнэ. Буурлууд чинь хийхгүй ч гэрээрээ хийх ёстой гэлээ. Харин орой нь Чингис хаан: ”Улаач ямар ч баяр хийхгүй тэр гурван хоног нэг балга ус л уух эрхтэйгээр  өөрөө биедээ буухгүй зөвхөн буурлууд л гурван өдөр шөнө байх болно гэж зарлигдан цагаан сарын өмнөх өдөр би ээжийндээ очин тэднийг явуулаад гурван өдрийн мацгаа барих боллоо. Бурхан Халдунд Чингис хаан бас гурван өдөр, шөнө юу хийсэн нууц нь тайлагдах нь гэж бодлоо.
 Буурлууд ээлжлэн бууж дуртай дуртай юмсаа хийн явцгаан, элдэв ном уншин тэмдэглэн бурууг нь дарж хаяна. Нэг бол Нарангийн бууралтай Яахоо мэссенжерээр холбогдон сургаал хайрлан баахан юм ярина. Төрлмүд дууг сонсон хүмүүсийн бичсэнг сонирхож байснаа Жавхланг өмөөрч юм бичив. ОО орох болоход зарц онго Хишгээ орж ирэн зогсоо зайгүй чалчин бие засчихна. Тэгээд л ирэхэд нөгөө буурал нь солигдон дуртай юмаа хийнэ. Харин энэ үед нэг онго миний хүү зайрантай чатлаж бичихдээ их л янз янзын үсэг бичсээр зөндөө алдаатай бичсээр дараа нь сурчихлаа. Шигэ байна, ШигэХутаг байна гээд л хүүтэй минь чатлаж өгөв хүү маань ойлгоод та гээд магтаад байгаа бололтой. Би анх удаагаа бууж байгаа тул энийг бичих түвэгтэй байна. Гэхдээ би сурнаа гэсээр бичиж сурав. Харин дараа нь Чингис хаан би ч Шигээгээс илүү бичиж байна шүү гэж Нарангийн бууралтай чатлахдаа бичив.
Бууёнаас хойш сар гаран болоод буурлууд интэрнетэд бичиж сурсан. Эхлээд нүд нь өвдөж ядардаг байв. Хамгийн анх Чингис хааныг ирэхээс өмнө нэг сайхан сахилгагүй буурал байсан. Тэр надтай нет булаалдан маш инээдтэй юм болсон. Би дүүдээ сонингоо бичих гээд байдаг тэр би ярина гэж давхиж ороод биеэ булаалдан маш инээдтэй юм болсон. Тэр үед дөнгөж 10 аад хонож байсан болохоор буурлууд нүдээ нээж сураагүй байсан. Компьютерийн гар дээр нь миний гар төгөлдөр хуур тоглож байгаа юм шиг тоншиж, нүдээ аниатай хирнээ бичих гэж оролдоод “Би Нарангийн бууралтай ярих гэж “ гээд маш инээдтэй юм болж билээ. Тэр их дураараа буурал нэг гар утас өөртөө авахуулан улаачид өгч болохгүй гээд тэр өөрөө ирэхээрээ Сөөсгөр бууралтай ярина, тэрэнтэй энэнтэй ярина гээд л хэдэн нагац хөгшчүүд рүү ярин маш их дэггүйтдэг байсан. Тусгай бас шинэ дугаар авахуулсан.
“Бусад айлын буурлууд утсанд дургүй уурладаг юм байна лээ” гэхэд бид ямар тэд биш, бид шинэ бүхэнд дуртай гээд л өргөөндөө дуу радио тавиулан асаалгаж, орчин цагийн хэл сурна гэж асаалган орхиулна. За энэ хэдийн дэггүйтсэнгүүдийг тоолоод баршгүй.  Чингис хаан хүртэл гурвалжин хэнгэрэг хийсэн залуу руу утасдан өөрөө ярин Дархан тэнгэрийн хүү юу? Эзэн Чингис ярьж байна. Ихэд гялайлаа гэхэд тэр маш их сандарч гайхан “За буурай минь” гэхэд. Буурай гэнэ шүү гэж шоолон Буурай биш, Буурал ч биш, Дээдэс намайг Дээдэс гэж дуудах хэрэгтэй гэж билээ. Тэр дархан гурвалжин хэнгэрэг хийлгэх болоогүйг минь хэлж гайхаж эхлээд зөвшөөрөөгүй. Гэтэл эзэн Чингис хаан Чи түүн рүү ”Чамайг Дархан тэнгэрийн хүү гэж манай онго хэллээ хийж өг” гээд хэл гэснээр тэр дарханг Дархан тэнгэрийн хүүг би мэдэж билээ. Тэр ч өөрөө бөө бас Дархан Тэнгэрийн хүү мөнийгөө хэлсэн юм.
Одоо Чингис хаан надаас Номч тэнгэрийн хүү энэнтэй уулз, ярь гэж даалгавар өгсөн ч тэр номч Тэнгэрийн хүү нь утсаа авдаггүй ээ. Тэр хэзээ нэг цагт Чингис хаан тантай намайг уулз гэлээ гээд очих надаас айгаад зугтаачихгүй л байгаасай даа эзэн минь. Эзэн намайг хэд хэдэн хүнд тэрний хүү, энэний удам байгаа юм хэл гээд утасдуулахад тэд нь надаас зугтаад одсон шүү дээ. Уг нь тэд нар надтай хамт эрин зууныг эхлүүлэхэд оролцон туслалцах ёстой Есөн өрлөгийн хүүхдүүд болон тэнгэрийн хүүхдүүд нь гэсэн. Хэээээээ хэхэхэ бодохоос инээд хүрчихлээ. Нөгөөдүүл нь сураг чимээгүй айгаад алга болж байгаа юм чинь. Зарим нь бүр миний найз нар шүү дээ.  Тэдэнд нэг удаа би хэлсэн. Дахин харин тэдэнтэй уулзаж, дахин энэ тухай ярихаас ч дургүй хүрнэ. Нэг удаа ч гэсэн ирээд өөрийн нүдээр хараад уулзаад үзсэн бол тэд итгэх байсан даа. Тэхээр тэд миний найз биш, надад зовлон тохиоход хаяж одох муу хүмүүс нь тодорхой. Есөн өрлөгийн заримынх нь хүүхдүүд ийм л болсон байна шүү дээ. Өвөг дээдэс чинь хэллээ гэхэд итгэхгүй, сонирхох ч үгүй. Харин нэг нь ирж Чингис хаантай уулзаад бас өөрийн өвөг дээдэстэйгээ уулзан хүндэтгэл үзүүлээд, хамаг учраа ойлгоод явсан. Өвгөд нь тэдэнд өгч байсан дохионууд, болсон явдлуудыг нь сануулан, учиргүй юмс байхгүйг ойлгуулан, одооноос хийх ажлыг нь сайтар зөвлөөд явуулсан.
Аугуу Зэв жанжины хүү л тэдний итгэл найдварыг биелүүлэн, зүрх сэтгэлээрээ өвөг дээдсийнхээ дохиог ойлгон маш их ажил амжуулсан байлаа. Энэ бүхэн нь учиртай байсанг мэдэн тэр  баярлан, өвгөд нь хүүгээрээ маш их бахархаж билээ. Би ганцаараа байсан бол хоёулаа болсон. Тэр миний нөхрийн залуу насны хамгийн үнэнч анд байсан яг л тэр хэвээрээ цаг ямагт байдаг их хүн сайтай хүн. Манай найзын авгай нь галзуурчихаж гэж сэжиглэн цэрвэлгүй авгай хүүхдүүдээ дагуулан ирж Чингис хаантай уулзсан хамгийн анхны бидний найз, үнэнч андуудынх нь үр сад билээ. Харин түүний төрсөн эцгийн сүнс хүүтэйгээ уулзахдаа маш догдлон ихэд уйлж их өрөвдмөөр байсан. Чингис хаан энэ Зэв жанжины хүү төрд  ажлаа үнэнч сайнаар хийх ёстой хүний нэг шүү дээ гэж билээ. Даанч тэр өөрөө зөвшөөрөхгүй биз. Дэндүү үнэнч шударга зантай тэр хүүд тийм дээшээ гарах их мөнгө даанч байхгүй нь харамсалтай. Мөнгөтэйнүүд л дээшээ гардаг энэ тэнэг тогтолцоог яалтай билээ. Гэсэн ч тэр нэр хүндтэй өндөр албыг миний мэдэхийн хамгийн сайн хашиж явдаг. Тэгсэн хирнээ чи дээшээ яваад өгөөч гэж гуйх биднийг түвэг юм хийж болохгүй гэдэг нь сонин. Гэхдээ л ганц ч гэсэн Есөн өрлөгийн нэг хүү төрийн өндөр түшээ хийгээсэй билээ.
Чухам үүн дээр хаан бид хоёр хоёулаа санаа нийлнэ. Харин хааны хэлсэн зарим үрст нь би харахаас дургүй хүрнэ. Харин зарим миний дуртай хүнийг хаан ихэд жигшин зэвүүцэж цус үнэртэн огиудас нь хүрнэ. Хаан минь дээ та улаачаа бодон хоёулаа улс төрөөс л хол байя. Та тэртэй тэргүй буруутнуудыг бут ниргэх дайнаа хийж л байгаа шүүдээ. Охиноо энэ улс төрөөс хол байлгаж хайрлаарай. Би угаасаа дургүй. Тэнд муухай бүхэн явагддаг. Тэртэй тэргүй муу хүмүүс унаж ойчих нь тодорхой.
Хүмүүс ч ходоодоо бодолгүй ухаанаа зарж, зүрх сэтгэлээ сонсож сонгуульд оролцож байгаасай. Өөрөө өөрсдөө сонгочихоод л хожим нь муулах ямар хэрэг байна. Анхнаасаа л эх орноо бодон байгаль дэлхийд хайртай,өөрийнхөө төлөө биш нийгмийн төлөө ихийг бүтээдэг, сэтгэдэг хүнийг л сонгох хэрэгтэй. Нам гэж хуваалцан талцдагаа болимоор юм. Нэг юмны хоёр талаас хараад л хэрэлдээд суучихдаг тэд ч хөөрхий, нэг юм илүү үнэгүй гэх сургаар үзгээ шүүрдэг бид ч хөөрхий. Ирэх жил хэрэлдэж уралдалгүй, ухаанаараа сонгуулиа өгцгөөхсөндөө. Мэргэн мэлмийтэнгүүд, оюун ухаантнууд минь сайн бодно биз.
Хааны минь үнэнч андууд, Есөн өрлөг нь хамт байдаг, хамт л ажлаа хийгээд явж байдаг нь сонин юм. Хэрэв тэдний минь үр удмаас бөө болбол сохор зоос авалгүй бид босгох болно гэж хаан айлдав. “Үгүй шүү. Би л лав багш болох дургүй. Ганцаараа, дуртай юмаа хийгээд байж баймаар байна гэж зөрүүдлэв” би.
Улаач би мацаг барьж эхэлсэн анхны  өдрийн өглөө Хишгээ нөгөө өрөөгөөр тэнэж элдэв юм үзнэ. Хөргөгч онгойлгон харна. Бас чихэр харан чи нэгийг идэх үү? Чи балга усаа уух уу? гэх мэтээр өднө. Хоёрын хооронд гав ганц балга усаар яахын нэг аяга ус байсан бол яахав талыг нь уухсан. Уухгүй ээ гэхэд харж л байя гэнэ. Тэгээд тэр өдрийн даалгавар ирлээ. Би түүнийг нь хийж бодсоор, буурлууд хянасаар хийж дуустал гэнэт бие савчуулан сүрийг үзүүлэн Тэнгэр эцэг өөрийн биеэр залраад Зарлиг гээд баахан юм хэлээд: “Их удган” гэж нэрлэтүгэй гэсэн юмдаг. Тэгээд чи даалгавраа хийсэн тул одоо хүссэн бүхнээ идэж хаа дуртайгаа явж болно гэв. Тэр өдөр цагаан сар байсан. Цаг 16 цаг болж байв
Би хаширлаад суугаад байтал өөрөө босон мөнгөн аяганд ус уучихаад явлаа. Би сандран Чингис хаанаа дуудан энэ хүн намайг ус уулгаж хорлочихлоо гэхэд Ишшшшш.... яаядаа байз. Тэнгэр эцэг морилоод хорио цээрээ тавиад “Их удган” гээд хэлээд явсанг сонсоо биздээ. Тэнгэр эцгийн дэргэд би өчүүхэн бөөс шүүдээ гэхэд нь “Их удган” гэж хоч юмуу гэхэд инээгээд унав. Маш их шоолж инээн ийм ч хүн байх уу? Тэнгэр чамд цол өгөөд байхад хоч гэнэ шүү гээд бас баахан инээлээ. Тэгээд би бостол өрөөний голд бас эргэлдүүлэн Шидээ ав, шидээ ав гэж эргэлдүүлэв. Энэ удаа урдахыг бодвол арай гайгүй. Гэхдээ л би ихэд огиуллаа... Юуны чинь шид тэрүүгээр чинь би яахын , эргэлдүүлдэг сэнс шиг л эргүүлээд хаячих юм гэж үглэнэ.
Энэ болсон бүхэнг минь түмэнд ойлгогдохоор бичээд хүргээд өгчих мундаг хүн олдоосой. Бичиж амжаагүй, дуусаагүй түүх ч олон байдаг. Ерөөсөө хуурцаг аваад яриад байвал яасан юм. Гэтэл миний хоолой хүн аймаар байвал яах юм? Дээдсүүд минь , Тэнгэр минь таны санаанд юу нуугдаж байгааг би мэдэх юм алга. Нэг л өдөр ийм нууц байсан чамайг тэгээд сургаж байлаа гэх биз. Би ном яаж бичихийг мэдэхгүй байхад чинь Дуу дуул гэсэн шигээ л Номоо бич, хурдал хурдал, хүмүүст хүргэ гэж яаруулах юм. Амьтан хүнийг ангайтал сайхан бичих авьяас над байхгүй байтал ангайлга, ангайлга гээд бичүүлэх юун. Хэн юу гэх нь огт хамаагүй , хэний ч үгэнд бүү ор зөвхөн чи үүнийг бичиж хүнд хүргэх ёстой л гэх юм.
Гэхдээ ерөөсөө хамгийн мэргэн санаа нь би юу ч худлаа зохиохгүй тархинд орсон бүхнээ бичин, та уншигч нар хэрэгтэйгээ түүж унших л зүгээр юм байна. Би бичсээр бүүр залхуу хүрчихлээ. Энэхэн гурван сард яасан их юм болоо вэ? Бүгдийг нь бичиж барахгүй нь. Тэгээд бичиж дуусаад бичгийн алдаа харна, дахин найруулна гэх мэтээр байгаад л байвал байгаад л байх нь. Тэгтэл Хаан яаруулан хурдан хүмүүст тэнгэрийн тухай, тэнгэрийн шүүлэг эхэлсэнг хэл. Нэг ч гэсэн хүн зөв замаа, нэг өдрийн ч гэсэн өмнө олж байг, Хөх монголчууд хурдан сэрэх хэрэгтэй, Хөх толботнууд дээд тэнгэрээ сонсож, биеэ чагнаж, хурдан эрчимжих хэрэгтэй гээд яаруулаад байх юм.
Өөр өөрийн өвгөд чинь буусан тул өөрсдийгөө, эргэн тойрноо өөр нүдээр ажаад хараад үз. Дахин дахин бодоод үз гээд байна. Дэлхий ертөнцийг өөр нүдээр хараад, Яагаад дайн болж байна? Яагаад газар хөдлөнө вэ? Яагаад үер бууна вэ, яагаад дэлхий догшроод байгааг өөр нүдээр хараад үз гэж хэлэх гээд Хөх Монголын эзэн Чингис хаан чинь яаруулаад салдаггүй. Тэр Монголчууддаа хэтэрхий их итгэх юм. Гэтэл ямар байгааг харж байгаа биздээ. Намайг хэрхэн шоолохыг гэхэд  Хамаагүй ээ, тэд сэрж, дуудлага хүлээн авах ёстой гэж зүтгэсээр байна. Зөрүүд өвгөн. Иймд хурдхан л дуусгахаасдаа. Алдаатай бичсэн бол алдааг нь засаад л уншчих, ойлгохгүй бол ойлгосон хүнээр нь яриулах, мэддэг мэргэнүүд нь ийм юм байсан байна гэж тайлж тайлбарлах гэх мэтээр бас л Хөх монголчуудынхаа хамтын бүтээл болгохоос. Гэхдээ огт худал тайлбарлан, мушгин гуйвуулж болохгүй Тэнгэр харж байгаа, Чингис хаан шүүнэ. Тэрийг л би мэдэх юм байна.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.