Өчигдөр орой гэнэт хурдан хэнгэрэгээ ав дайрлага ирлээ гэв. Би зочдын өрөөрүүгээ хэнгэрэгээ авч явахаас манай хоёр унтах нь эдэнд саад болоод яахав гээд аль хэнгэрэгээ авах вэ гэж минут хиртэй болоогүй байхад л хоолой боогдоод огиулаад эхэллээ. Яаран сандран шууд унталгын өрөөндөө буулаа. Хэдэн минут хэнгэрэг дэлдээд нэг танихгүй буурал орж ирлээ. Амиа алдах дөхлөө шүү дээ. Хэрэв хуягладаг, бас түшээ энэ тэр гэдэг байсан бол аль хэдийн үхэх нь байна. “Өргөө рүүгээ байтугай нөгөө өрөө рүүгээ орох ч завдал болдоггүйг үр минь ойлгов уу? Амиа алдах нь байна шүү дээ. Хэлэнгүүт л элдэв юманд сатаарч огт болохгүй шууд л хэнгэрэгээ барь охин минь амиа алдах нь” гэж уйллаа.
Миний охин харж байна уу ийм л хатуу хувь тавилан шүү дээ. Ингээд л бид яаран чамайг олонд хэл, хэлснийг минь дамжуул гэдэг. Харин чи алгуурлаад байх юм. Хэрэв чи бусадтай адил хүчээ авна, нутгаа тахина, ийм тийм ёс журам гээд байвал хар санаатанд ниргүүлнэ. Харж байна уу? Мэлмийтэнгүүд аль хэдийн мэддэг нь мэдээд, муу санаатнууд нь барын зулзагыг бага дээр нь гээд дарах гэж байна. Танай энэ замбативын тархи нь эргэсэн хэд л мэдэхгүй байна.
Ингэхэд Чингис хаан, Хубилай жанжин хаачаа вэ? “Тэд дайныг үргэлжлүүлээд голомтонд дайрч байна. Одоо аюулгүй охин минь Таван Хөхийг хурдан ол. Тэднээр биеэ мануул. Чи өдий хүртэл дандаа л сайн сайхан хүмүүсийг буулгалаа. Одоо тийрэнгүүдийг судал, хэдэн тийрэн байдаг юу юу руу халддаг яаж дарах вэ хурдан ол” гээд явав. Харин миний толгой хачин их өвдөж орлуугаа түшүүлж очоод ойчоод өгөв. Өглөө сэрэхэд хоолой өвдөн, хамар битүүрч, нүднээс нуух гарч, бүх бие булраад босоход маш хэцүү байлаа.
Гэнэт “охин минь Заяагийн отгоос Хатанбаатар ирсэн байна гээд уулзав. Хатанбаатар тиймээ чи намайг сайн таньсаан гэхэд”, би босч ч чадахгүй байлаа. Чамайг амиа алдах дөхлөө гээд бид мэдсээн. Хөөрхий тэд босоод сар ч болоогүй шүү дээ. Гэхдээ аймаар чадалтай, биширмээр, сүрдмээр, хайрламаар онгодууд шүү. Гэтэл хаа хол хангайгаасаа харваад ирж. “Бидэнд тусласан чамд ихэд баярлаж явдаг. Чи наадхаа яаж эдгээхийг зааж өгье” гээд надад хэлж өгөөд, бас Хөх заяаг Үдээс өмнө заавал дуудаарай” гэлээ. Энэ тэдний гайхамшигт онго юм байна. Тиймээ ХӨХ ХААН эднийх манай эмээгийнд ХӨХ ХАТАН бий.
Мөнх ХӨХ тэнгэр, ХӨХ хаан, ХӨХ хатан, ХӨХ тамгатан монгол бас нэг ХӨХийг би олох ёстой. Эдний учир яасан сонин гайхалтай вэ?
Хамаг бие өвдөнө. Ханиад хүрчих вүү? Эм уух юмсан. Яаж өндийх вэ? Даян хатан ирлээ. “Миний муу охин сүйд болох дөхлөө”. Та нар зүгээр үү? Өчигдөрийн өвгөн танай отгийг мануулсан онгодуудаа татаад энэ өргөөг давхар манууллаа гэсэн. Би санаа зовоод. “Зүгээр зүгээр, Хөх хатан чамтай хамт байна. Чамд бас ард Аюушийн отгоос элч иржээ” гэв. Хэн нь ирсэн юм болоо гэтэл То ван байнаа. Чи миний тухай мэднэ биз дээ. Мэдэлгүй яахав. “Бид чамд гялайсан шүү. Сайхан сэтгэлт охин минь. Бид нэгдэх хэрэгтэй. Отог, отгоороо байж болно гэж үү” гэв. Ард Аюушийнхан надаас сар илүүгийн өмнө боссон билээ.
Дараа нь багшийн онго ирлээ. Хэн бэ та? Хар сүлдний нь эзэн нь үү? гэхэд “Үгүй багш чинь байна. Өөрийн бие нь байна. Болгоомжтой байхгүй бол болохгүй шүү” гэв. Миний багш хөөрхий амьтан дэндүү сайхан сэтгэлтэй, даанч чадалтай, одоо түүнийг гүйцэх шидтэн байхгүй. Хадмын онго ирлээ. “Чиний зөв байжээ. Алгуурлан суухад хэцүү болжээ. Аль хэдийн дайн эхэлж гэж байснаа ХӨХ хаан та морил” гэв. ХӨХ хаан ирээд за чи босч чадах нуу. Үдээс өмнө намайг зал гэв гэлээ. Би яаж ийж байгаад бослоо, яс янгинаад хэрэг алга. Хэнгэрэгээ барин бөөллөө.
Өхий буурал эжий ирээд уйлан “Миний охинг ингэж сэглэх гэж гээд. Эм битгий уугаарай. Нэг юм гадаад хэлээрээ шивнэсээр намайг эмчилж гарав. Эвий ийм л хүнд хувь тавилан. Түмний төлөө төрсөн биеэ ингэж шүүр шанага болгох гэж” гэсээр эжий минь нулимс асгаруулан эмчилэв. “За одоо охин минь хар даа. Бие нь арай дээрдэж байна уу? Чи бид хоёр ижил хувь тавиланг туулж байгаа шүү дээ. Миний том охин минь” гэлээ. Би их баярлалаа. Намайг өвдөөд хэвтэхэд тоогоод ирэх хүн байхгүй ч Хий үзэгдлүүд минь ирж намайг асарлаа. Ямар уярмаар юм бэ? Бие гайгүй болсон би ямар ч гэсэн номоо хурдан бичиж хүмүүст хүргэхгүй бол зуурдаар чад хийчихвэл өндөр дээдсүүд маань дахиад л бүхнийг шинээр эхлэх гэж цаг алдана.
Миний хүү зайран хэлэхдээ “ЭЭЖ та буурлуудын хэлсэн бүхэнг дэндүү хурдан биелүүлж байна. Тэгээд дуусангуут үхнэ шүү дээ” гэв. Хүү минь дээ чи дэндүү балчир байна. Ээжид нь итгээд ирсэн дээд тэнгэрүүдийг амиа бодон аргалах гэж үү. Маргааш үхэх ч байсан хамаагүй. Хэлсэн бүхэнг нь хурдан түмэн олонд хүргээд үхсэн нь дээр. Ээж нь шидтэн болж гайхуулж амжихгүй байлаа ч гэсэн Өвөг дээдсийн сүнс байдаг юм шүү. Тэнгэр, газар, Монгол, Хөх тамга, дэлхий, амьдрал, байгалаа хайрла, бөө, удган, сүнс, мууг үйлдвэл заавал шүүлэгт орно гэсэн үгийг амиа тавьж байгаад ч гэсэн өөрт тохиолдсон түүхээ бичээд үхчихвэл хүмүүс энэ хэдэн үгсийн төлөө амиа сольдог мангарыг харий гээд сонирхох ч юм билүү. Тэгээд шалгахад нь амьд гэрч маш олон хүн байгаа шүү дээ. Та нар байна. Тэгээд л миний хэлсэн үг болгоны утга нууцыг тайлах гээд сууна. Тэгэхэд л та нар ээжийнхээ хэлсэнг анхаарч сонсдог байж, тоохгүй царайлж гомдоодоггүй байж гэх биз. Та нар огт сонирхдоггүй шүү дээ. Гэхдээ яахав. Энэ л миний энэ дэлхийд төрсний нууц, амьдарсан гавьяа, үхсэний үнэн болно.
Энэ бүхэнг бичиж байтал гэнэт шал гишгэх чимээ гараад байна. Би Чингис хаан та ташуураа барьчихаад алхаад байна уу? эсвэл морио уначихсан давхиж байна уу? гэж асуутал “хахахахаха чи яах гэж дандаа инээд хүргэдэг юм хахахаха” гэв.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.