Friday, March 11, 2011

2011 оны 3 сарын 10-11

Өчигдөр өглөө эрт хот орцгоолоо. Орой нь манай халуун ам бүлийнхэн бүгд дахин цуглан бүх л баяруудаа нэгтгэн Чингис хаан зочид буудлын Тэмүжин зоогийн газар орж хоол идэцгээн, зургаа татуулан нэгэн өдрийн түүх тэмдэглэгдэв. Энэ өдөр бид анх удаагаа албан ёсоор хадам болон манай буурлууд бидэнд ирсний баяр, Чингис хаан буусны баяр, Нарангийн буурал дүү гэртээ түр ирсний баяр, хүү заарин хөдөө орчуулагчаар яваад ирсний баяр, намайг Чингис удган цол авсны баяр, дэлхий маань аврагдсаны баярыг нийлүүлэн эгэл дарууханаар тэмдэглэцгээлээ. Даанч энэ газрын тогооч нь НОЛЬ юм байна. Маш муу хоол хийжээ.
Энэ өдөр бас манай гэр бүлийнхэн бүгд бие биенийгээ болон буурал, дээдсүүдийгээ хүлээн зөвшөөрсний баяр, өндөр уг гарвалаа сэргээсний баяр, би хэнээс ч хамаарахгүйгээр Чингис хааны ирсэн түүхийг түүний хэдхэн хоногт байгуулсан гавьяаг түмэн олонд заавал таниулахаар шийдсэний баяр юм.
Энэ бүхэн уншигчдын гар дээр очиход эх орондоо би байхгүй байна биз. Элдэв хэл ам, хэрэгтэй хэрэггүй хов жив, хэрүүл тэмцэл, цэцэрхэгч болон гүтгэгч, мэдэмхийрэгчдийн муу болгоноос хол байж тайван амгалан амьдралаа үргэлжлүүлэхийг хүснэ. Би хэн байх нь хэнд ч хамаа үгүй бөгөөд надад тохиосон хэзээ нэг цагт тайлагдах оньсого  шиг амьдрал, үхтэл минь үргэлжлэх үнэн үлгэрийн амьдрал минь, өндөр дээд Чингис хаан минь, өвгөд дээд Хаан, Хатан буурлууд минь ч амар амгалан байж аугуу нууцыг тайлах сургаалуудаа хэлж байг гээд хэн ч биднийг танихгүй газар одно.
Гэхдээ би тэднийхээ сургаалийг блог нээж заавал дамжуулна. Бас Монголын шинэ нууц товчоог эхлүүлэх болно. Надад миний найз хэлэхдээ чамд хэн ч итгэхгүй, маш их шалгах болно, чи тийм хаан буулгадаг юм бол шид үзүүл, чи хэл аманд орж зовох болно, хар санаатнууд ирж чамайг ална, алсаар ирсэн түүх байгааг чи мэднэ, тэгээд ч алтан ургийн бөө нар олон, Чингис хаан чинь 4 хатантай, 108 татвартай завхай хүүхэмсэг байсан, мэдэгдэж байгаа хэдэн хүүхэд нь маш олон мэдэгдэхгүй хэд ч байгаа юм билээ, заавал чам дээр буух албагүй бусад нь ч үрс нь болохоор тэдэн дээрээ бууна тэгэхээр чи номыг нь сайн бодож байж хэдэн жилийн дараа Би ийм мундаг шидтэн, ийм юм хийдэг гэж үзүүлж байж хүмүүст хүлээн зөвшөөрөгдчихөөд нууцаа нээсэн нь дээр гэж зөвлөгөө өглөө.
Дүү нар маань ч нээрээ таныг нэг солиотой юм нь худлаа гээд алчихна. Та үхвэл бид ганц таниас хагацахгүй, бууралуудаасаа, ааваасаа, Чингис хаанаасаа хагацна гэхэд би өөрөө буурал болоод л орж ирээд та нартай уулзана гэхэд та ямар хачин юм дахиад хэн нэг нь сонгогдож бүх юм дахин эхлэж бөөн юм болно. Та л чадна бид чадахгүй шүү дээ. Ер нь одоо ч аюултай гэж гурван охин дүү минь намайг хамгаалж байна гэж өдөржин надтай явж хайран цагаа алдацгаалаа. Хөөрхий минь дээ миний гурван охин дүү минь. Яг үнэндээ би та нарыгаа хамгаалах гэж л та нараас том биетэй төрөн, та нараас ширүүн догшин ааштай, дайчин зантай, нөхрүүд нь дээрэлхвэл очиж зодолдох бэлтгэлтэй болж өссөн шүү дээ хэхэхэхэ инээдмийн амьтад, нэг нясалхад хийсээд явчих жижигхэн цаас шиг байж, аймаар том аварга намайг хамгаалж байна гээд өдөржин дагахдаа яахав дээ.
Намайг түмэн буман буурлууд минь хамгаалж байдаг юм шүү дээ. Намайг аллаа ч би үхээд тэдэн дээрээ инээд алдаад л давхиад очино. Тэгээд л үлдсэн хэд маань хүний нийгэмдээ хүн шиг амьдраад, нэр төртэйгээр хүрээд ирэх цагийг нь хүлээгээд л Чингис хаантайгаа, өвөө, эмээ, аавтайгаа энэ олон надад хайртай дээдсүүдтэйгээ жаргалтай байж байх болно. Намайг том хэрэг бүтээсэн гээд мөнхийн амиар шагнасан биз дээ. Тэгээд л би энд тэнд төрж дэггүйтсэн ч хийх юмаа хийчихдэг болохоор дахин улирч хүн болсон байхаа хахаха. Инээд хүрчихлээ.
Миний одоогоор мэдэхийн өмнө зуунд хүн болж байсан дүрүүд маань Даян дээрхийн дайчин цагаан онго Хотолон цагаан бөх барилдаж, эр хүний цээжийг нүцгэлсэн хэрэгтэн бас ЧИНГИС хааны ганц дүү охин болсон ч амиа алдаад тэнгэртээ очсон тэр өрөвдмөөр охин. Тэр бас л дандаа хаан ах нарын дунд өссөн эршүүд, барилддаг, дайчин нэгэн байсан. Харин энэ махан биерээ ч би сургуульд байхдаа хөвгүүдтэй барилдаад дийлсэн л юмдаг. Даанч дараагийн тэр муу нь их шартай зэвүүн амьтан байсан.
Би тэнд хүсэл мөрөөдлийнхөө дуусахгүй том номын дэлгүүрт өдрийг өнгөрөөж байх болно. Тэнд нь ор тавиад л түрүүлгээ харж хэвтэн номнуудаа уншиж, тодруулагчаар зуран өнгөрөн бүх нууцыг мэдэж авах болно доо. Би үхлээ ч, бид саллаа ч, эргэж төрөх алтан ургийнхан. Дэлхийд дахин бууж нэг юм бүтээх бол дахиад л хүн болох юм уу, эсвэл өөрөө сүнсээрээ очиж ажлаа сайн хийх болно. Ямар ч ажлыг нүүр улайлгахгүй л сайн хийвэл барав гэж. Харин өөрийнхөө ажлыг бол хамгийн амарханаар, хамгийн тааваараа, эрх дураараа амжуулах дуртай. Тэгэхдээ би тэнд ч хуралд суухгүй шүү гэж одооноос захидаг. Би хуралд дургүй, өөрөө өөрөө л хийх юмаа хийж, хамгийн сайныг нь хурдхан олоод л хийчих юмыг удаан ярьж хуралдахад туйлын дургүй. Гэтэл энэ Чингис хаан байс хийж байгаад л Хуралдайтай гээд явна.
Манай найзын хэлсэн бол маш үнэн шүү дээ. Хүн биш араатнууд, шинийг үзэн яддаг, хуучинсаг үзэлтнүүд, атаархуу хүмүүс олон бий. Тэд намайг юу ч гэж дайрч давшилж мэднэ. Тэглээ гээд яадын. Тиймхэн юмнаас айвал би л харин тэдний нэг болно. Ална гэнэ шүү. Алаад яахын аргагүй үнэнг нь олон хүн мэдэж байгаа. Алах юм бол харин бүүр ч алдаршаад амьд шүтээн болчихно. Тэхээр тэд алахгүй байсан нь дээр. Хэн ч итгэхгүй гэнэ шүү. Тэгнээ, тэр байтугай би өөрөө итгэхгүй байсан юм чинь. Гэрийнхэн маань л итгэсэн. Тэгээд өчигдөр бүгд тал талаасаа цуглаж байж л албан ёсоор тэмдэглэлээ.
Бас хамгийн дотны найз нар маань ч намайг доош нь хийсэн шүү дээ.  Тэглээ гээд яахын тэд л тэнэг болно. Чингис хаан намайг хийсэн, явсан, найзалсан, амьдарсан түүх бүр чинь утга учиртай гэсэн. Тийм учиртай байтал учиргүй гээд намайг үгүйсгэнэ гэдэг өөрсдийгөө ч үгүйсгэж байна гэсэн үг. Гэтэл бүр зарим нь нь миний таних ч үгүй нэг нь, тоодог үгүй байсан нь би чамтай найз байсан гэж байгаа юмыг би одоо яалтай билээ. Хүн гэж ийм хоёр нүүртэй бус уу.
Маш их шалгана гэнээ. Шалгана уу байна уу над ямар хамаа байна. Би ямар сургууль соёлын, амьдрал шийдэх шалгалт өгөх гэж байгаа биш. Би бол аль хэдийн амьдралаа зохиогоод, хийдгээ хийгээд, үздэгээ үзээд тэдэнд байтугай Тэнгэрт шалгалтаа өгөөд тэнцдэгээ тэнцээд цолоо авдагаа авчихсан. Тэрнээс илүү эрхэм цол гэж хаа байгаан. Тэгээд ч ямар хоногийн хоолоо олох гэж ядаж яваа нэгэн биш. Тэртэй тэргүй мэддэг мэргэнүүд нь мэдээд, мэлмийтэнгүүд нь харж байгаа. Мэддэггүй, мэдлэггүйчүүд нь дураараа л болно биз. Би удган болсон гол ажлаа, итгэл найдварыг нь бүрэн дүүрэн биелүүлчихсэн юм чинь одоо санаа зовох юм огт алга.
 Дэлхий сөнөхгүй, сөнөсөн ч миний Хөх Монгол үлдэнэ. Одоо биш гэхэд цаг хугацаа миний үнэнг батлана. Харин ч хүмүүсийн анхаарлыг татаад бөө энэ тэрийн академи, сод, цоо, нэвт, шувт, долоодог, үлээдэг нь үнэн гэсэн тэнэг цааснуудыг цуглуулж хэл амны бай болж, түвэгтэй амьдралд хутгалдсанаас хэлэх гэснийг нь дамжуулчихаад л хол оронд хэвтэж байсан нь миний аз жаргал. Би буурлуудаа, өвөг дээдсээ худалдахгүй. Дэлхий минь л аврагдсанаас хойш юунд санаа зовох вэ. Муу юм өдий хүртэл хийсэн үйлээ тэртэй тэргүй хүмүүс эдлэж, шинэ аймшгууд ирнэ. Тэнгэр намайг шалгаад, чадсаных нь дараа цолоо хайрласан. Тэд миний уйгаггүй зүтгэл, тэднийг хайрласан хайр, зөв тайлж , хийж чадсанг минь үнэлээд цолоо өгсөн.
Харин Чингис хаан өөрийг нь хүүхэмсэг банзал гэхэд ихэд гомдсон. Ихэд хилэгнэж миний хамраас удаан цус гарсан. Миний хүүхэд олон байж болноо. Гэхдээ хэн дуртайд нь би буугаад байна гэж үү. Тийм их алтан ургийнхан байгаа юм бол тэгээд энэ дэлхий сөнөхдөө тулсан нь юуных вэ? Тэр үрсийн арчаагүйнх бус уу? Тэгээд тэд тэмцээд гараад ирсэн нь хаа байна. Миний нэрийг ойлгох үгүй байж худалдаж идэгсэд нь олон бус уу? Ухаантай нь хэд байгаан тэгээд? Миний удмыг өндөрт мандуулсан нь одоо яг хэн байна тэгээд? Намайг буулгаж зүрхэлдэг юм бол буулгачаад өөрсдөө надад ирээд шалгуулаадах.
Тэнгэрийн цолыг хэн дуртай нь хэлснээрээ өөрчилдөг юм биш, мөрөөдлөө мөнгөөр худалдаж авч болдог юм бол, мөрөөдлийн чинь бодитойг би өөрөө шалгах болно. Алтан ургийн болж төрчөөд арчаагүй дорой явж, атгаг санаа агуулан, алтан ургийн нэрийг гутаасан бол ахиж  харин төрдөггүй юм. Алдар цууг авчирсан нь, аугаа гайхамшигийг бүтээсэн нь, зөв санаатай явсан нь л шүүлтийн дараа алтан урагтаа үлддэг жамтай. Алтан ургийнх мөн юм бол чи тэнгэрт тоогдох үйл хийчихээд, толгой өөдөө бидний нүүрийг эгцлэн харах чадвартай болчихоод л ирээрэй дээ. Тэгж чадахгүй бол алтан ургийн хэн байх чинь бидэнд падгүйг ойлгуул гэж хилэгнэв.
Хаан миний сүнсийг хаа сайгүй тэнэж, дуудсан бүхэнд очдог гэж хэлж зүрхлэх зүрхтэнгүүдтэй гурвалжин хэнгэрэгээ бариад халз тулаанд дууд. Хүүтэй байж болно би, охинтой байж болно би, Хэн дээр очиж буухыг нь харин би биш Тэнгэр мэддэг юм. Би чиний төрсөн хүү зайран дээр чинь ч буугаагүй байгаа биз дээ. Тэнгэр өөрийн элчээ өөрөө мэддэг юм. Тэр Гаригийн эхэн сүүлийг нийлүүлэгч миний ураг хунтайж гэгдэгч Чингисийн тайлга тахил гэгчийг яаж хийнэ гэнээ. Тийрэнгүүдийн сүнстэй хамт намайг буулгаж зүрхэлнэ гэнээ. Ходоод нь хороор хир дүүрэхийг харж л байя.  Тэгж их шалгах дуртай юм бол тэрний доторх тийрэнг шалга. Тэр хэл муутай хирнээ хэдэн хэлтэй гэгч 800 ЧИНГИС амилуулсан гэнээ. Өөрөө бас Чингис цолыг тэнгэрээс авсан юм болов уу. Ниргэсэн хойно нь хашгирцгаах бий дээ.
Дээрээс тэнгэр харж, дэргэдээс чинь амь ширтэн, доороос газар түшдэг хуулинд захирагддаг биднийг хүний ёсноос бус, садар самуунд орооцолдуулан, хулгай дээрэмд гүтгэн, хууль цаазыг завхруулагч болгон санаж бас чадсан өөрийн толгойгоо өөрөө өнгийж хараад үздээ. Хаан байлаа ч 108 шивэгчин авч байх ямар хэрэг байна. Хатдыг минь бүү оролд. Жирийн нэг өнгө зүс сайхан хатад биш, өндөр дээд язгуур угсаат, дээд тэнгэрээс илгээсэн дэргэд минь байх учиртай Хатад. Танай замбативийн шалиг, зайгуул, ухаанаа уландаа гишгэсэн, хүний бус бузар адгуус тачаалтангууд хаана очихоо мэдэхгүй тэгж галзуурч л байг. Тосоод авах, тооцоо бодох үүрэгтэнгүүд үнэнг чинь хөтлөөд л хараад байж байгаа.
  Миний охин чи энэ хорвоод хүн болж төрөөд хийх ёстой хамгийн гол ажлаа хийсэн. Бид охиноо одоо эрхлүүлэх болно. Миний охиныг санасан бүхэн бүтнэ. Чамайг гутаасан, мууд дурласан болгонг чинь тэнгэр яахаа мэднэ. Иймд санаа амар тайван бай. Тэнгэрээс асгарах бороо адил л сайн сүнснүүд эргэн эрцгээж, хар бүхэнтэй дайтаж нэгэнт эхэлсэн. Хэн хар сүнсэнд уруу татагдана. Тэр там руугаа, сайнд нь татагдсан нь сайн сайхан руугаа тэмүүлнэ. Миний охин чи сайн байна. Чиний бодсон зөв. Чи ийм цэцэн ухаантай төрсөн учраасл бүгдийг амилуулж чадсан. Чи 99 хоног дотор
1.    Чи удам судраа сэргээн, өөрийн өндөр дээдсүүдээ залсан.
2.    Чи өөрийн аавын болон ээжийн өндөр дээд Хатдууд, эхчүүдээ бүгдийг нь буулган, залж, сэтгэлийг нь амирлуулсан.
3.    Өөрийн дээд есөн аав, ээжээ буулгасан
4.    Тэнгэр ээжийн шүүлэгт орон толь, ирнүүд, зэвсэг хэрэглэх эрхээ авсан.
5.    99 тэнгэрийг өөртөө буулган, 50 өдрийн даалгаврыг 2 хоногт хийж дуусгасан.
6.    Тэнгэр эцэг буун өөрөө адислан удган цолыг олгосон.
7.    Алтан ургийн хараалыг тайлсан
8.    Эм сүнсний заяаг сэхээн, таван хүнд тэмдэг тавиулсан. Тэдний хүүхдүүд дэлхийг мэдэх болно.
9.    Алтан ургийн аугаа их хаадын сүнснүүдийг амилуулан өргөөндөө залсан.
10. Эмгийн талынхаа 73 хатныг буулган, тодруулж, тэднийг амирлуулсан
11. Савдаг, лусын хааны хөлгүүдийн амилуулж, оршоосон
12. Гал,шороо,мод, огторгуй, хий, усны эздийн амийг сэрээсэн
13. Анхны 7 өндөр дээд бөөг залж чадсан
14. Жилийн амийг сэхээв
15. Сарын, өдрийн, цагийн амиудыг сэрээсэн
16. Улирлын амиудыг сэхээсэн
17. Шөнө, өдөр, өглөө, орой болон бусад эздийг нь сэрээсэн.
18. Тамын хааныг залан, гэрээ хийсэн. Тамын хаан андын ажил тамтаггүй ихээр нэмэгдсэн.
19. Гол нууц амиудыг сэрээсэн
20. Таван Хөхийн нууцыг сэргээсэн
21. Гурвалжин, дөрвөлжиний нууцыг тайлсан
22. Хас тэмдгийн нууцыг тайлсан.
23. Чи алтан ургийн шинэ түүхийг эхлүүлсэн
24. Чи шинэ эриний эхийг эхлүүлсэн
25. Чи утаагүй улаан дайн, униар үгүй үхлийн тулааныг эхлүүлсэн
26. Чи нурж унах тавилантан болгоны суурийг нь сэтэлсэн
27. Чи Хөх Монголоо дахин сэргэх эхийг тавьсан
28. Чи Хөх толботнуудаа дахин эрчимжих эхлэлийг тавьсан
29. Чи сайн сайхан бүхэнг эхлүүлэх эхийг нь сэргээсэн
30. Чи хүн, байгалийг ойртуулах зөнг сэргээх  эрчмийн үгийг нь нээсэн.
31. Хамгийн чухал нь чи дэлхий эхийн бүрэн сүйрэх аюулыг зайлуулж чадсан. Ийм охиноороо би бахархахгүй  яахын, бардамнахгүй би яахын.
Хэхэхэхэ ямар инээдмийн юм бэ? Би энэ бүхэнг хийсэн гэжүү. Ямар гоё бэ гэж би ихэд баярлалаа. Гэсэн ч энэ амархан байгаагүй, миний хэд хоног зовох яахав. Гэсэн ч би одоо амьд л байна. Дараа нь би маш их гунигтай байлаа. Би нөгөө ертөнцөд одсон хайртай хүмүүсээ санаж өрөвдөн, сэтгэл минь өвдөж байна. Тэд маань ямар олон жил ямар ч амралтгүй хичээн зүтгэн тэнэг надад энэ бүхэнг ойлгуулах гэж хичээгээ вэ?
 Миний анхны минь ганц зээ охин Анунгоо минь бүх эхлэлийг тавьж амиа алдаж байж л энэ бүхэнг хийлээ шүү дээ. Би заавал тэр бяцхан хөөрхөн амьтны амийг нь алдуулах гэж хэзээ ч үүнийгээ уучилж чадахгүй нь. Би нэг удаа дэлхийн баатарлаг хүүхдүүдийн тухай уншсангаа саналаа. Яадаг ч байлаа гэсэн миний зээ охин, ЧИНГИС хааны бяцхан гүнж тэр хамгийн түрүүнд тодрох ёстой. Бүх дэлхийн хүмүүс түүнийг мэдээсэй гэж хүснэ. Бүх дэлхийн хүмүүс түүнийг минь хайрлаасай гэж хүсч байна. Түүнийг минь Хөх Монгол улсын  хамгийн анхны НОБЕЛ шагналыг аваасай гэж хүснэ. Тэр минь энэ хүний алтан дэлхийд 3 хан хоносон юм шүү дээ. Тэр минь амиа алдаагүй бол хүү бид хоёр  бөө болох байсан гэж үү. Далдын ертөнцийн хатуу аашийг таних байсан гэж үү.
Даян дэлхийгээ анхаараачээ, Өвгөд буурлуудаа ойлгоочээ, Далдын ертөнцийг тоож хараачээ, Хойно чинь үлдэх үрс биднийгээ хараачээ, Хүмүүсээ амьдыгаа ч хайрлаачээ, үхсэнийгээ ч хайрлаачээ,  Газар шороогоо, байгалиа хайрлаачээ, Мөнх тэнгэрээ хайрлаачээ, Хөх монголоороо бахархаачээ гэсэн хэдхэн үгийг л ойлгуулах гэж ГУРАВХАН хоног амьдарсан. Би тэгэхэд л хуурамч дүр зураг, худлаа дипломууд, хоосон алдар цуу, хүний муухай сэтгэл, сэтгэлээ алдсан эмч нар, сэхээрхээ байсан сувилагч нар, авилгад автсан аймшигт төрийн гашуун дүр зураг, хүний ам харж бүлтэгнэх эхчүүд, хүүхдүүдийн гашуун зовлонг гүн ойлгосон.
Би Монголд минь цэвэр тунгалаг агаартай газарт хүүхдийн хамгийн сайхан сэтгэлтэй төрөх газар, хүүхдийн эмнэлэг хамт байгуулагдан түүнд зөвхөн хүний төлөө л ажилладаг эмч, ажилчид  ажиллан, хүнд суртал, хөгийн авилга байхгүй түүнийг үзэн яддаг мундаг дарга хариуцан ажиллуулан, тэр эмнэлэгтээ Чингисийн бяцхан дагина Анунгоо нэрийг хайрлаасай гэж л үнэн сэтгэлээсээ хүснэ. Монгол минь ямар сайхан орон болохыг би итгэл төгс харж байнаа.
Намайг үхсэний дараа  хэдэн жил, зууны дараа ч хамаагүй Хөх Монголын минь Өүлэн эхийн нэрэмжит ийм газар байгуулагдаасай л гэж хүсэхийн дээдээр хүснэ. Харин би өөрөө энэ амьдралаараа, үлгэрт умбасан, үнэн хөгжилтэй, дандаа л элдэв адал явдалд хутгалдан үймэлдэж байдаг энэ л гэр бүлийнхэнтэйгээ өөрийн тааваараа эгэл даруухан амьдрахыг л хүсч мөрөөднө. Тэгээд хайртай буурлуудтайгаа, 99 тэнгэртэйгээ, хаан Чингистэйгээ хэнгэргээ нүдэн эхлүүлсэн амь бүхнээ хайрлан хамгаалан, сайн санаатнууд, Хөх Монголоо өмөөрөн хамгаалан харагдахгүй үзэгдэхгүй ч хатуу тэмцэл харгис дайнаа ч хийсээр байх болно.
Би монголын жирийн нэгэн  айлын эрх танхи дураар охин болон төрж өссөн, уур хүргэн уурлуулсан ч инээд хүргэж намайг баясаадаг сайхан сэтгэлтэй эгэл жирийн эр хүний эхнэр, гурван сайхан хүүхдийн эх, эхлээд удаагүй байгаа энэ түүхийн эзэн удган Аянга билээ. 
Би төрөлх монгол хэлээрээ бичсэн, төрөлх монгол хэлээрээ дуулсан монгол хүний сэтгэл шингэсэн тэр л дуунуудыг дуулан, та нарын үгийг л амиудад дамжуулсан учраас ХӨХ ТОЛБОТ, ХӨХ МОНГОЛЧУУД МИНЬ та нар дэлхий эхийгээ аварсан энэ эриний эрхэм алдрыг хүртэх МОНГОЛ хэмээх нэгэн үндэстэн. Монгол гэх алдартайгаа, Эзэн гэх Чингистэйгээ ихийн ихээр л гадуурхагдан элдэв янзаар гүжирдүүлэн, алтан дээр суусан гуйлгачид гэж шоолуулан байж, өвгөдөөс үлдээсэн алга дарамхан газартайгаа тусгаар тогтносон бүрэн эрхтэйгээ эрин зууны их давалгаанд тэсч орлоо бид. Энэнээс хойш та ч, би ч алзахгүй.
  Их хааны чинь сүнс аль хэдийн бэхжин биежиж, алдарт тулаанаа хийсээр, Тэнгэр эцэг, газар эх бүгдийг ивээлдээ авсаан. АЛТАН ДЭЭР СУУХ ГУЙЛГАЧИД гэх энэ аугаа их цолыг авах гэж бидний өвөг дээдсүүд үе үед амиа өгсөөр, түүхээ бичилцсээр түүхэнд үлджээ. Бид хамгийн онгон байгальтай, алт эрдэнэстэй өлгий нутгаа эрх чөлөөтэйгөө, тусгаар тогтнолтойгоо өвгөдөөсөө хүлээн авсан ч сүүлийн үед бүгд нийлээд Алтаа ухаад уналаа. Дараагийн түүхэнд бидний үр хүүхдүүд зүгээр л ГУЙЛГАЧИД  нэртэй үлдэх түүхийг бидний үеийнхэн өөрсдөө хийж эхэллээ. 
ЭХ ОРНЫ ХИШИГ гэж гайхамшигт нэр олж өгчихөөд гадныхантай хамжилцаад Дэлхий ээжийн хэвлийгээ ухаад эхэллээ. Гадныхан биднийг өөрөө өөрсдийнх нь гараар газрын хэвлийг турхиран ухуулж байна. ЭХ ОРНЫ ХИШИГ энэ өгүүлбэрийг нүдээ нээгээд сайн харцгаая. Газрын баялаг ундарч байдаг биш дуусаад ирэхэд ХИШИГ нэртэй ХОР бүгдээрээ идэж байсан болно. Хор идсэн бүхэн хордоод унах цагт ЭХ ОРОН гэж надад, чамд, та бидний хүүхдүүдэд үлдэх үү. Энийг л бүдүүлэг үеийн юм мэдэхгүй соёлгүй  гэж ад үзүүлэх дээдсүүд маань үхэн хатан хамгаалж үлдсэн нь ямар учиртайг бодож үзэх хэрэгтэй байна.
 Модун Шаньюу, Атилла, Чингис хаадаас ч өмнө өвөг дээдэс минь ийм л байсан. Тэд ч ийм л байсан. Түүний дараа сүүлийнхээс гэхэд л Сүхбаатар жанжин минь, Дандар баатар минь, Зориг, Дашбалбар гээд эрх чөлөө, газар нутгаа ярьсаар үхсэн олон дээдсүүд бий. Одоо ч олонд ад шоо үзэгдэн үгээ хэлэхээс айгаагүй дуучид, яруу найрагчид, улс төрчид тэмцэгчид ч огтхон ч тасраагүй улам улмаар олон болох болно. Эзэн Чингис хаан тэднийг хардаг шүүдээ.
Жишээ нь цагаан сарын үед нэг нэвтрүүлгээр Гүрбазар, Амархүү нарын ярилцлагыг үзээд маш их хайлан уярч баярлан. Ийм өвгөд байхад, ийм сайхан хүү байхад миний Хөх Монгол босолгүй яах юм бэ гээд намайг шаардсаар байж захидал бичүүлэн тэдэнд өгүүлэхээр явуулсан. Гэвч хожим хойно сонсоход аваагүй гэх юм. Тэр албан байгууллагын жижүүр эмэгтэй дэндүү ааш муутай, бас хүний сэтгэлгүй, ажилдаа хайнга юм байхдаа.
 Бас Жавхланы Төрлмүд минь дууг хичнээн ихээр сонсон уярч уйлан, үрс минь гэж шаналлаа. Түүнийг элдвээр бичин доромжлохыг уншаад ихэд хилэгнэж  дуулж чадаж байгаа Тэнгэрийн дуучинд атаархах юун, зүрх сэтгэл нь монголоо гэх хүүг мохоох юун. Би түүнийг дэмжинэ гэж билээ. Түүнд бас удганы зургийг шившин өгөөрэй гэсэн билээ. Гэвч нэг сумаар олон туулай агнагч би гурвууланг нь нийлүүлээд нэг уутанд нь хийгээд биесийгээ таньдагаараа өөрсдөө тараа гээд явуулчихаж билээ. Одоо харин харамсаж байна. Яагаад нэг дуучин төр ярьж, түмэнд санаа зовж болохгүй гэж. Түүний амилуулсан гурван дуу хэнгэрэгт минь дуулагдан  ертөнцийн хаан аминуудад очсон шүүдээ. Тэр дуунуудыг бичсэн, аяыг нь зохиосон, дуулсан дуучин нь, хөгжимчид нь, түүнийг хэвлэн түгээсэн ямар олон хүний хүч хөдөлмөр, хайр шингэж байж дэлхийгээ аварсанг бодоорой хүмүүс минь. Тэд чинь монгол хүмүүс.
Хог цэвэрлэдэг ажилчин байтугай, хоногийн хоолгүй гуйлгачин хүртэл газар шороогоо хайрлан, байгаль дэлхийнхээ амийг хайрлан дуулж, бусдаас хамгаалж тэмцэх чадвартай хөх тамгат тэнгэрийн үрс. Энэ л монголчуудын онцлог. Тиймээ бид Алтан дээр суусан гуйлгачид. Энэ нэрнээс хэн ичих юм бэ, харин бид энүүгээрээ бахархдаг. Монголчуудын ганц эрчүүд л эх орноо хамгаалж үхдэг гэж бодно уу.
 Даанч үгүй, үе үеийн дайчин хатадууд, эхчүүд, эмэгтэйчүүд эд хамгийн аюултай нь. Эгэлгүй зөөлөн нулимс урсган бүүвэйн дуу аялах тэд харин догширвол дийлдэшгүй догшин Амазон Хөх Хатны хүч нь сэргэн омогшин хөрс шорооныхоо жинхэнэ эзэд болдог. Одоо ч тэд Хөх Монголыг нуруун дээрээ үүрч байна. Эхчүүд минь эмэгтэйчүүд минь сэрцгээ. Хатан заяа чинь амилж, Хөх Хатан эргэн ирж, хайр та нарыг гийгүүлэх эрин ирсээн. Төрийн сэнтий, жендэр яах вэ? Түрүүлээд эмэгтэйчүүд өөрсдөө үлгэрлээд эгч дүүсээрээ, элгэн саднаараа, найз нөхдөөрөө нийлээд ч болов шинэ бүхэнг идэвхийлэн эрэлцэн, шинэ санааг хайж олон, хайрын дуугаа нийлүүлэн багцалж хамтдаа бүгд сэрцгээ, түүхээ сөхөн мэдэж, өрх бүрдээ үрсдээ ойлгуулан, өндөр тэнгэрийн хүүхдүүдийг нь хэлж өгөн, үлгэр домгийн учрыг тайлалцаац.
 Ирээдүйгээ гэрэлтэйгээр хараач, таны л хүүхэд, ач зээ өсч өндийх тавлаг орчинг бодож эхэлцгээе. Бидний эмэг эхчүүд унжийж нурмайсан, хормойгоо чирсэн авгай байсангүй, хорвоог хамгийн муугаар төсөөлөн хамаг зовлонг дуудагч нар байсангүй, энгэрээ дэлгэн эрчүүдийг булаалдан элдэв мэх эргэлдүүлэгч нар ч байсангүй, ганц нөхрөө дээдлэн гавлаа хага нүдүүлэн чирэгдэгч арчаагүй эмс байсангүй. Тэд түүхэнд дарагдан гутаагдан, нэр нь үлдээгүй ч тэмцэгц дайчин эхчүүд байсан.
Төр тэднээр дутан, төрд санаагаа нэмэрлэн, дайчин цогтой залуу насандаа  сэлэм эргэлдүүлэн дүүлж, эрчүүдтэй эн зэрэгцэн тулалдан, өөрөөсөө дорыг нь тоохгүй, өөрөөсөө илүүг нь эрээ гэж энгэрээ нээн эхнэр бололцон, үрийн эх болмогц үрсээ хүмүүжүүлэн шилдэг эрс болгох сургуулийг хийлгэн зааж чиглүүлэн хатуужуулан, олон олон дайчдыг төрүүлэн,  дайнд мордсон эрсээ хүлээн гадаа гарч эр, гэрт орж эм болон,хатуу хорвоог зөөллөн гадны өөрийн ялгаагүй үрсийг өргөн авч асарч хүмүүжүүлэн, хангай дэлхийдээ сайныг ерөөн сүүгээ өргөн аргаддаг ийм л эмэгчүүд байсан.
 Тэд өөрсдөө л бүхнийг хийн амжуулж, эгэлгүй баатар эрчүүддээ элдэв нарийн бүхэнг шинжин хэлж анхааруулж, үрсдээ үлгэр туульс ярин цээжлүүлэн, бүүвэйн дуу дуулан хамгаас хамгаалан, амьдралын хатан ухаанаар бүгдийг зохицуулж явсан шүү дээ.
Нэг өнгөрсөн түүх минь санагдлаа. Буултан дээр би Эрлэг, Тамын хаануудын  ялгаатайг сонсоод ихэд гайхан байхад толгой онго Хубилай буурал инээгээд чи энэ нэгтэй уулз гээд хэн нэгэн миний биед орж ирсэн юм. Тэр миний биенд орход надад нэг л зэвүүн мэдрэмж төрсөн. Тэр орж ирснээ миний амилсан эм заяаны сүнс шингэсэн туулай болон, хатдын хэнгэрэг рүү шунал тачаалд автсан сэтгэлээр тэмүүлэн ширтэж билээ. Тэгж л би түүнийг Тамын хаан биерээ мөнийг таниад их л уур хүрч миний ээж нараас бузар санаагаа тат, балиар хог гэхчилэн харааж өгөхөд л тэр намайг анзаарч надтай хэрэлдэж эхлэв. Ааш муутай муухай чамайг би л лав авахгүй гэнээ.
Өө заа зо алчихдагын байна. Ааш муутайгаараа тамд хүртэл гологддог байна ш дээ ххэхэхэхэ. Тэр дахиад л тэдэн рүү сэжгийн харцаар харж заваарав. Миний хамаг сэжиг гоожон болиоч миний хатдаас хол бай чи гэхэд  "Эд мөн сайхан шүү, би эдэнтэй л хамт байсан бол хэнд ч дийлдэхгүй, тэнгэрт л байх байсан" гэж бодно. Хайн сэжгийн юм яг чамайг тоож харагдаач гэж бодтол тэр надад бас уурлан, түвэг хийлээ гээд бид хоёр хэрэлдэж өгсөн юм даа. Тэгж байгаад би хамгийн галзууртлаа уурлахаараа хараадаг хараалаа хэлээд хаяхад Тэр тэдэн лүү анхаарахаа болиод. Чи сая юу гэчихэв, Хамгийн харгис Тамын хаан намайг юу гэж хэлж доромжилж зүрхлэв гэнээ гэлээ. Дахин хэлтэл зэвүүнээр инээж гарлаа. Тамын хаан намайг хараад л хэнч дуугарах хоолойгүй болдог байхад чи юу гэнээ аргагүй л том хааны зулбасага мөн дөө гээд гаххххх гаххх гаххххххх гээд инээж байгаад чи хүссэн хүсээгүй надтай хамт ажиллах болсон. Чи надад ямар хүмүүсийн сүнсийг тушаахаа хэл гээд зургаан  төрлийн гэмийн аль нэгийг нь үйлдсэн бүхэнг түүнд тушаахаар тохиролцсон юм. Ингээд би тэдний хооронд сүнсний наймаа явагддаг гэдгийг мэдэж авлаа. 
Харин орой нь Чингис хаан орж ирэн ихэд инээж билээ. Тамын хааныг юу гэсэн гэнээ чи.... Хахахаха аргагүй л миний үр мөн дөө хахахаха гэж инээхээр нь гайхаад тэд миний эмэг нарыг шуналтаж хараад сэжиг хүргээд байсан гэхэд санаа алдаад "Тийм дээ. Чи одоо Тамын хааны нэг өөрийнх нь нэг зовлонг ойлгов уу" гэлээ. Болж муу хог, харахын заяа байхаас хазахын заяа байх биш, Харах ч заяагүй л дээ тэр гэж би хэлэхэд "Чи түүнийг ингэтэл бүү үзэн яд". Би түүнд дургүй, яагаад тэр бузрыг миний биед оруулсан юм бэ? Та нар чинь сайн хамгаалж байгаа гэсэн чинь яав гэхэд "Тэр хичнээн Тамын хаан ч бидний анд".
 "Тийрэнгийн хаантай байлдах хүнд тулаанд хэнийг хамт дуудахаа мэдвүү гэлээ. Дэлхий эхийг аврах дайнд Тамын хаан ч нэгдээд байна шүү дээ ийм л хүнд үе байна" гэж билээ. Тэгээд "чи сая их буян хийлээ дээ улаач минь" гэхэд юун буян гэхэд "тамын хааныг инээлгэх тэр хэдхэн мөчид чинь тамд байсан бүхэн өчүүхэн амсхийж тарчилгаагаа зогсоосон. Ингэж чи ямар их буян хийснээ мэд" гэхэд би тэр тарчлагчдыг их өрөвдлөө. Гэхдээ л өөрсдөө л буруу хийж тэнд очсон. Тамын хаан шударга болоод л эд нар анд юм байна гэж бодлоо.
Гэнэт би Жамух, Жамух уу? Тийм үү гэж их л сонирхон асуухад Чингис хаан инээгээд "тэгэлгүй дээ түүнээс өөр хэн байхав. 70 тогоо, тамын тогоондоо тэр хэдэн ч хүнийг тарчилгах юм билээ" гэсэн. Энэ чинь одоо юу болоод байнаа. Нууц товчоо чинь тэгээд үлгэр юм уу? Үнэн явдал юм уу гэхэд би худлаа байна уу гэлээ. Тамын хаан хүртэл миний өндөр дээд ээжүүдийг минь, хатадыг тэгж мөрөөдөж байхаар монгол эхчүүд ямар байсан нь тодорхой. Тэрэнд Өүлэн эх, Бөртэ хатан, бусад ухаант дайчин хатад ямар их дутагдсанг би сайн ойлгов. Тэд байсан бол би Тэмүчиний оронд байх байсан гэж атаархдаг байх нь сэжгийн амьтан.
Харин одоо манай монгол эмэгтэйчүүд ихэнхи нь хамаг оюун нь хаагдан, гэр ажил дэлгүүрийн гуравхан жимтэй, өөрийгөө хөгжүүлээд элдэв юм ч сонирхохгүй, уншихгүй, нөхөр гэгч гэрийн бурханаа шүтээд, өөрийн толгойгүй юм шиг үгэнд нь орж, үхэтлээ нүдүүлчихээд л зүүгдээд байхыг нь ойлгохгүй юм. Хэл гэж хэл заяаж, хэрэлд гэж ам заяаж, хаз гэж шүд заяаж, ур гэж хумс заяаж, хамгаал гэж гар хөл заяасан байтал архичин нөхөртөө нүдүүлээд л хоолыг нь хийгээд, хогийг нь шүүрдээд, архийг нь бэлдэж өгөөд усан нүдлээд гүйгээд байхыг ойлгохгүй байна.
Өөрийн гэрийн хэрүүлээ яая гэж байж өрнийн хэрүүлийн цувралуудыг үзэн үхэцгээх юунд хэрэгтэй юм бэ? Тэнэг архичин, ажилгүй хар хогнуудыг гэрээсээ шүүрдээд хөөх хэрэгтэй юм биш үү. Харин хаа очиж бүгд ажилгүй архичин болоогүй нь их юм. Ажилтай архичингууд ч их байнаа. Тэднийг ажлаас нь салгачилгүй, архинаас нь тэмцэж салгах хэрэгтэй биз дээ. Харин одоо хаа очиж  ухаантай эрчүүд амьдрал авгай хүүхдээ их бодон, архи уухгүй хүн их байгаа. Тийм эрчүүдээ хайрлаад л, халамжлаад л өөд нь гүйлгээд байх хэрэгтэй баймаар байна.
Дэмжиж тэтгээд, гэртээ санаа зовох зүйлгүй, ажил албаа хийхэд нь туслах хэрэгтэй байхад зарим эхнэрүүд гэрийнхээ ажлыг ч нөхрийнхөө нуруун дээр бүгдийг тохоод мөнгө нэхээд л, авчирсанг нь үрээд сууж байх юм. Тэрнийгээ бусдад гайхуулан ярьж тансаглан сууна. Ямар нь ийм бурхан бумбын нөхөртэй байнаа гэж найз нөхөд нь атаархана. Даанч энэ шал дэмий заяаг би өөрийн нүдээр харсан.
Энэ маш инээдтэй түүх болсон юм. Миний охин юу ч хийдэггүй залхуу нэгэн болж өсөв. Эр нөхрөө зарна. Миний хумсыг таван хурууг нь будсан бол нөгөө тавыг нь дараа будна гээд л хэзээ ч будахгүй, үс тайвал хагасыг нь тайрснаа хагасыг нь үлдээчихнэ. За энэ бол наад захын өөрөө дурлан хийж эхэлсэн ажил нь дургүй бол яагаад ч хөдлөхгүй нэгэн байлаа. Энэ охин ямар гээчийн шулмын хүүхэд вэ гэж их л бухимддаг байтал би ч өөрөө тэр шулам нь болж хувирсан. Миний 9 эцэг эхийн нэг нь Эрлэг хаан, би түүний ганц охин болж таарсан. Тэгээд л би хар цагаантай шулмын нэг хуягаа хийх болсон юм даа. Хүний амь аврах тохиолдолд эрлэг рүү очихдоо тэрийгээ өмсөж бөөлнө гэсэн. Би л лав одоогоор энэ замбативээс нэг ч хүний амийг авраагүй л байна. Дандаа л үхсэн хатсан амьтдыг л амилуулж сэхээгээд байгаа болохоос.
Олон жил бөөлөн мундаг болохоороо л тэгэх юм байлгүй дээ. Таван янзын хуяг хийн, таван тив рүү орно гэсэн. Хэзээ ч тэгж мундаг болох юм хол байна даа. Би чинь уг нь жирийн бөө байсан бол одоо л дөнгөж биежиж дуусах байлаа шүү дээ.
Харин миний хүү, багш хоёр бол өчнөөн хүний амийг аварсан. Намайг хүртэл аваад ирсэн юм даа. Энэ маш инээдтэй түүх болсон  ч одоо бичээд яахав дээ.
За охиныхоо түүх рүү оръё. Тэгтэл буурлууд буудаг болсноос хойш л тэр учир тайлагдан миний охинг эрхийн тэнэг тэнгэр эх барьж авсан гэж билээ. Тэр тэнгэр ёстой нэг ядаргаатай тэнгэр юм байна лээ. Нэг удаа охинтой минь өөрөө бууж уулзсан. Тэр тэнгэрийн хүйн холбоогоо таслан, манай охинг өөр тэнгэрт хүлээлгэн өгөх заслаа хийх гэж нэг цаг хэвтэн эрхлэж, намайг ядраан уур хүргэсэн. Тэгээд миний охинг залхтал нь зарсан. Учир нь тэр тэнгэрийн хүүхдүүд энэ замбативд эрхлэн юу ч хийхгүй хэвтэж , эр хүнийг заран эрхэлчихээд, үхэхдээ ээж дээрээ мөнхийн зарц нь болж амьдардаг юм байна. Нэг минут ч зүгээр суулгахгүй зарна. Тэр тэнгэрийн хамгийн сайн чаддаг өөр бусад нь хийж чаддаггүй 3 юм байдаг тэнгэр гэсэн. Тэрнийг явсны дараа охин бид хоёр хоёулаа ядарч, уур хүрсэн байлаа. Тэр үнэхээр гайхалтай тэнгэр. Гэхдээ ёстой хайр хүрмээр хөөрхөн тэнгэр.
Намайг бөө болоод 100 ч хоноогүй байж яагаад ийм их юм амжуулж гавьяа байгуулав ёстой шал худлаа гэх бөө нар зөндөө байгаа нь тодорхой. Тэр байтугай  миний хүү, үеэл удган маань ч надаас тэс өөр зан заншилтай. Бөө болгоны буулт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг. Гэтэл сүүлийн үед бөөг загварчлах гэж хичээх болон түүгээр бизнес хийгчид олширчээ. Мэдэмхийрэн цэцэрхэгчид ч олон болсон байна. Аль хэдийн бөөг шүүрч аван түүгээр тэр байтугай дугуйлан  байгуулан хандив авагсад төрөн гарчээ. Би Майкл Харнерийн "БӨӨ ЗАСАЛ" номыг уншихад миний дээдсүүд тэрнийг дуурайж огт болохгүй. Хамгийн тэнэг хортой муу арга, тэрнийг шатааж орхи гэж билээ. Бөөг зөв аргаар л сонсож, цэнгэн, заслаа хийлгэн зөв авч явах ёстой. Тэгэхгүй бол муу хүний гарт орвол одоо та нарын байгаагаас долоон дор болно. Христ, Буддагийн сургаалийг яаж гуйвуулсан тийм л болно доо гэсэн.

Би болон манайхан бүгд эхэндээ энэ этгээд сонин өөрсдийн өвгүүдээ ойлгохгүй байв. Долоо хоноод л хуягаа тайлж хаяад байгаа чигээрээ бөөлдөг болж, эхлээд хэдхэн хоноод л зул, хадагнуудаа бүгдийг хураан, таван тансаг идээ будаа ч тавиулахаа больж, зөвхөн ус л уудаг байлаа. 10 хэд хоноод л түшээ хэрэггүй бид өөрсдөө юмаа хийж сурах ёстой гэж хийсээр түшээ ч үгүй буудаг болж, бид энэ бүхнийг бүгдийг өөрсдөө сурах хэрэгтэй. Яг л танай замбативийн хүмүүс шиг ялгарахгүй болно гэсээр утсаар ярьж, ном уншиж, бичиж, компьютер суран, интэрнетээр аялан уурлан, баярлах бүгдийг л хийж сурсан.
Тэгээд удалгүй хэнгэрэг хэцгүй буулгахыг зааж, юу ч хэрэглүүлэхээ болив. Дайн тулаанд ч хэнгэрэггүй энд тэнд явлаа гэхэд яаж тулалдахыг заан өгч, одоо бүр ус ч амсахаа больжээ. Өргөөндөө орохоо ч больсон. Харин тодорхой өдрүүдэд орж ёслол үйлдүүлнэ. Тэнд өндөр дээд эхчүүд, хатад амарч байгаа бүү тухыг нь алдуул гэнэ. Надад ганц хориотой юм нь өөрөө зориуд л дайн өдөөх, зориуд хуяглан элдэв хараал жатга хийх. Тэгвэл өчиггүй амиа өгөх болзолтой. Хэн ч чамруу хараагаад дийлэхгүй чамайг яаж ч  хараасан тэр нь эргээд яг өөрт нь, оролцсон бүгдэд хэд дахин үржигдэн буцаж очих тул миний охин биеэ сайн барьж өдөөн хатгалагт бүү автаарай гэж захисан.
Миний охин чи бол тэнгэрийн бөө, иймд чи бусадтай адил түмний үйлийн үртэй хутгалдан жижиг сажиг засал хийж байх хэрэг ч байхгүй. Чи бол хамгийн хүнд хэцүү, хамгийн том юмнуудыг л хийнэ. Чи Чингис хаанаа яагаад хэнгэрэг дэлдээд бөөлөөд явж харагдаагүйг одоо ойлгоо биз дээ. Тэр шууд л тэнгэртэй харьцдаг байсан. Тэрний хүсэл тэнгэрийн тааллаар шууд л биелэдэг. Тэр бол Тэнгэрийн улаач. Атийл бол бас Тэнгэрийн улаач. Тэрнийг толгой онгоор  ирэхэд чи хамгийн хүнд хэцүү дайнуудыг хийх болно. Чи тэнгэрийн бөө бөгөөд газрын хамгийн хатуу хэцүүг хийх болно. Ийм ч учраас чи бусдаас онцгой, бусдаас өөр, бусдаас огт өөр гэж хэлсэн билээ. Чамтай адил тэнгэрийн чадалтан чамаас өөр 8 байгаа та нар нийлж хамгийн хүнд хатуу тулааныг, муугийн муу хар хүчний эсрэг хийх болно. Хэрэв наана нь чамайг хүн гээч энэ тэнэгүүд хорлож албал өөрсдөд нь л муу болно. Миний охин хийх юм дахиад их байна хичээгээрэй.
Хүмүүст түүхээ тараан ойлгуулж, дуугаан хүргэж, дэлхийнхээ төлөө, нарныхаа төлөө, сарныхаа төлөө, оддынхоо төлөө, шинэ эрин, шинэ зуун түмэн живаа дэлхийн сайн хүмүүсийнхээ төлөө гурвалжин хэнгэргээрээ бамбай илдээ хийн, оюун ухааны дайнаа үргэлжлүүлэн Тэнгэрийн зарлигыг Цахилгаан мэт цахиулж, хар бүхнийг Аянга мэт ниргэн, Тэнгэрийн Чингис цолыг тэрслүүнээдээс цэвэрлэн салгаж, Чингис хаан болон түүний үр Чингис удганы шинэ түүхийг үргэлжлүүлэх болно гэв. Гэвч би хаанаас гуйлаа. Би Чингис удган цол авч яах юм. Ямар та биш дээ гэхэд Хаан гэдэг цол билээ. Хаадууд хэн ч байсан хаан л гэж дуудагддаг шиг  Чингис гэж миний биш Тэнгэрийн цол гэлээ. Тэгсэн ч гэсэн би тэрүүгээр яах билээ. Би Аянга нэртэйгээ л байя гэж гуйлаа.
Чингис цол аван өөрөө ч мэл гайхах надад учирсан үнэн 100 хоногийн хураангуй түүх минь энэ бөгөөд Монголчууд та нарынхаа дуу хуур, сэтгэлийн үгийг ертөнцийн амиудад дамжуулан амилуулсан болохоор  Хөх Монголын  ард түмэн та нартаа баярлалаа. Долгор, Чимэдцэеэ нар шиг дуучин байсан бол бүүр сайхан дуулж өгөх байлаа.  Тэнгэрийн дуучиддаа их баярлалаа. Уг нь би уртын дуу дуулж сурах даалгавар авсан байсан ч арай гэж уртын дууны холбооны заах хүн олсон ч уулзах зав гаралгүй гүйсээр уртын дуу сурч чадаагүй. Гэхдээ тэр хүнд баярлалаа. Утсаар ярихад уртын дууг дуулдаггүй байсан ч дуулуулж сургана гэж хэлсэнд. Өөр олон хүнд зааж өгөөрэй. Би тэгж байгаад заалгахаас даа. Өөрөө сурах гэж үг, кассет авсан ч юу вэ нэг үгийг хаана нь хэлээд хаа дуусаад байгааг нь ойлгосонгүй өнгөрсөн. Гэхдээ уртын дуу бол Наран эхийн дуу гэдгийг ойлгосон. Тэр ирээд уртын дуу дуулдаг. Тэр дуунд үхэл, амьдрал, хайр тэр чигтээ багтдаг.
Миний бяцхан хүү зүүдээ ярьж өгөх гэж өдөржин намайг хүлээсэн гэнээ. Чи бичээрэй гэлээ. Гурван зүүд зүүдэллээ ээжээ : "Миний Динза номны муу ёрын сүнс таны буурал Чингис хааныг авах гээд булаагаад гэтэл Агаагийн буурлууд арай гэж хөөж гаргаж байна гэж зүүдлэв. Муухай зүүд байгаа биз дээ".
"Нэг охинг том саран дээр суулгаж байна гэж зүүдэллээ. Сонин байна уу" гэхэд Ямар зүүд  санагдав гэхэд яахав дээ зүгээр л санагдлаа гэв. Анхааран сонсонгуут тэр их баярлан бусад бодлоо хурдхан хэллээ. Ээж таны буурлуудад Архи хоройтой гэж гараараа Хорих тэмдгүүд үзүүлэн ярив. Хадаг хориотой, худлаа ярих хориотой, хулгай хийх хориотой Тиймээ? Тиймээ тийм. Миний хүү худлаа ярьж болох уу? Болохгүй, Худлаа ярьдаг хүн хулгай хийнэ муухай. Буурлууд тэнгэрээс харж байгаа гэж хэдэн юмаа ярьчихаад ээжээ би тандаа хайртай шүү, та нисдэг моринд дуртай биз дээ. Дуртай... Тэгвэл би том болоод их мөнгөөр авч өгнөө гээд явлаа. Миний бяцхан хүү өрөвдмөөр юмаа. Эд нар гэхдээ Монголд төрсөн азтай. Удахгүй дэлхий хөрвөөхөөр яана даа.
Хөөрхийдөө миний нялх хүү, ээж нь одоохон номоо дуусгачихаад хүүтэйгээ чиний дуртай мөрөөдлүүдийг урьдын адил үргэлж ярих болно. Хүүтэйгээ ч ярих завгүй болж, тэр надад саад болохгүйг хичээсэн ч үе үе ирж хараад явдаг. Бичгийн ажлаасаа хөндийрүүт л бөөлнө. Бөөлчихөөд л бичээд суучихна.
Сая утас дуугарлаа. Дүү та Японд газар хөдөлснийг сонсов уу? Үгүй ээ. Би ер зурагт үзэх зав алга. Санаа зовж эхэллээ. Миний найзууд яасан бол??? Буурлууд саяхан аймшиг болох тухай сануулаад байсан. Чингис хаан минь Яанаа??? Харин тиймээ охин минь. Бидний үрс ч тэнд олуулаа байгаа. Байгалийн хүчний өмнө хүн гэгч өчүүхэн амьтан байж, нарыг, сарыг, дэлхийг эзэрхийлэх гэж мунхаглахын учир энэ дээ. Иймээс л үе үеийн өвгүүд чинь байгалиа хайрла, тэд амьтай бүү шархлуул гээд байдаг нь энэ. Тэнгэр лүүгээ буудаж бороо оруулдаг нүгэл хийх та нарыг яалтай. Энэ гамшигаас л та нарыг аврах гэж, ойлгуулах гэж бууж ирчихээд байгааг сэхээрэх хэрэгтэй. Охин минь наад номоо хурдан хүмүүст явуулах хэрэгтэй. Дэлхий сөнөвөл бидний үр удам та нар маань хамт сөнөнө. Тиймээс л дэлхийг, нийтээрээ тайвшруулах хэрэгтэй.
Монголчууд бүгд нэгдэн цул болж дээрээ цугласан хар эрчмийг хөөх хэрэгтэй. ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ГАЗАР ГАЗАР ГАЗАР үүнийг бүгд энд тэндгүй сэтгэлээрээ уншин сүсэглэх хэрэгтэй байна.
Би NHK үзлээ. Зүрх сэтгэл уйлж байна. Наран ээжийн гунигтай шаналалын дуу дуулагдаж байна. Үрэгдсэн үхсэн хүмүүсийн сүнсийг аль болох ихээр нь сайн сүнсний ертөнцтэй аваачих гэж хар сүнснүүдтэй булаалдан айж зовсон, тэднийг тайвшруулан тайтгаруулж байгаа байх даа. Сайхан ажилсаг хүмүүсийн хийсэн бүхэн далайн давалгаанд арчигдах нь аймаар байна. Яах гэж тэд уулнуудаа нүхлэн дэлбэлж доогуур нь урт урт хонгил гаргаж, яах гэж тэд, уул, усны эрэн хормой бүхэнг цементээр бүрж шохойдон, яах гэж урсах гол горхио хажуугаар нь хашиж , хогоо хаян, яах гэж тэд энд тэндгүй усаар тоглон наадав даа.
Тэдний өвгөд нь ч бас хэлж хамгаалж байхад болохгүй бүхэнг сэдэн байгалиа ухаж төнхөн, тэсэлж дэлбэлэн, нарыг галзууруулан догшруулах юун. Монголчууд минь та нар Америк, Япон л хамгийн зөв гэж газраа сэндийлж, гол горхио хаан өндөр барилгууд барихыг мөрөөддөг биз дээ. Газрын баялаг бол газартаа ус, агаар, идэх уух шиг л хэрэгтэй болоод л байж байдаг байхад хүн байгалийн эзэн мэт өмчлөн ухаж төнхөн авдаг. Тэглээ гээд эцэст нь ухаж баяжсан нь ч, хувааж идэгсэд нь ч, ухахад нь дуугараагүй хэнэггүйчүүд ч бүгд л нэг ижил гай гамшгийг нь эдэлдэг. Хичнээн баян орон байгаад яаж байна. Алт ч үгүй, авс ч олдохгүй үхэхийг нь харж байна уу?
Монгол хамгийн баян МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ОРОН. Хамаг газраа ухан нүхэлж, сэндийлэх тоолонд газар гэгч амьтай амьтны гар хөл, шөрмөсийг нь таслан олон бүхэн шавааралдан сууж, хар эрчим хуримтлуулан, ус байгалаа бохирдуулан хамгийн тэнэг загнасан учраас л газар хөрвөөн шархаа нөхөх гэдэг.
 Өршөө өршөө 2012 оныг хурдлуулсанд. Гэсэн ч болох ёстой юм болдогоороо болж, дэлхий тэр чигтээ сүйрснээс тал нь сүйрээд дэлхийгээ аварсан нь дээр. 2012 энэ бол болохгүй, болдоггүй он тоолол мөрдөж, болохгүй бүхэнг хийсний уршиг. Энэ тоолол дуусах ёстой. Монголчууд харин өөрсдийн Тэнгэрийн тоололдоо орох ёстой. Хүн та нар амьдарч байгаа шиг л бусад амьтай бүхэн өөрийн он тоололтой байсанг хүчээр өөрчлөө биз дээ. Бүх цаг хугацаа, энэ далд ертөнцийн амь нойрноосоо сэрсэн болохоор буруу бүхэн устах нь зөв. Гэтэл гамшиг нь ямар муухайг хараач, гэмтэй гэмгүй бүгд сүйрэх хувь тавилан.
Тэнд японд миний найз нөхөд бий. Би тэдэндээ хайртай. Тэд бол аугаа ажилсаг ард түмэн. Бас энд тэндгүй  шинэ аймшигт өвчнүүд гарч үхэх хүн дэндүү ихдэх нь яана даа. Би айгаад байна. Тэд ч бас хөх толботнууд. Гэтэл Тэнгэр эцэг тэднийгээ ч хайрлахгүй ниргэн тэнэг Монгол үрсдээ сануулж байна. Хөх Монголчууд бол  дэлхийн амийг сахин хамгаалагчид. Тэд үүнийгээ биелүүлэхгүй бол энэ дээд цэлмэг Хөх тэнгэр нэг л өдөр бас арчиж хаяна  гэдгийг энэ ахархан хугацаанд хамгаас сайн ойлгосон .
Иймийн учир л ХААН маань намайг хамаагүй бушуул хурдхан  хүмүүст мэдэгд гэж яарчээ.Ерөөсөө ном болгож цаг алдах ч хэрэг алга. Тоггүй, нетгүй ч болох юм билүү. Хурдхан нетэд тавихаас. Монголчуудаа бүгдээрээ нэгдээч, сайхан сэтгэлээ дэлгээч, санаа бодлоо хэрэлдэлгүй хэлцэн, нүдээ нээж Хааныхаа үгийг сонсооч. Тайван байж өөрсдөө яаж амьдрах яаж, дэлхий эхийгээ тайвшруулахаа бодооч. Бидний ах дүүс түрүүчээсээ тэнгэрт ниргүүлээд ирлээ. Маш хурдан цугларч Чингис хааны тэр "ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" гэдэгт чин сэтгэлээсээ хандан олноороо хэлэн сүсэглэн Өөр өөрийн хөх тамгаа амилуулан хөрст дэлхийдээ туслацгаая. Хүн төрөлхтөнд анхааруулцгаая. Дэлхийн бүх л орон байгалийн шийтгэлийг амсана. Энэ онд Монголд ч бас үер их болно гэсэн.
 Хамгийн яаралтай зөвөлгөө бол БАЯНЗҮРХ хайрханг ЗҮРХ хайрхан гэж сүслэн дээдлэх. Дээдэллээ тахилаа гэж буруу тахин шүтвэл бүр хилэгнүүлнэ. Хайрханд ирж, овоо босгох, хадаг уях, архи өргөх, хог тарих хамгийн хориотой. Хатан Туулыг цэвэр байлгах. Түүнд ирж орох, бие хирээ угаах, хог тарих бас хориотой. Лусын өвчинд тарчилж ихэд зовох учир болохгүй.
Өнөөдөр нөхөр маань хөдөөнөөс ирлээ. Монголд шуурга болоод зам хаагджээ. Тэр японд болсон гай гамшгийг сонсоод ихэд чочирджээ. Сонсоод өөрийн эрхгүй л уйлаад байсан гэлээ. Тиймээ тэр ийм л уян зөөлөн сэтгэлтэй сайхан хүн болохоор өдий болтол би түүнтэй амьдарч, хайртай байдаг. Бас одоо л би бүгдийг яс махнаасаа ойлголоо. Ийм л аймаар юм болох гээд буурлууд анхааруулаад байжээ. Бид яахаа ч мэдэхгүй хий л түгшинэ. Харин ч тэд аугаа төртэй болохоор мэдээлэл маш сайн өгч байна. Энэ бүхэнг та нар, японы ард түмэн даваад гарна гэдэгт итгэлтэй байна.
Хамгийн аймаар нь одоо араас нь ирнэ. Өлсгөлөн, галт уул, айдас, өвчин.... Аугаа, даруухан, ажилсаг, дуулгавартай, ухаантай сайхан ард түмэнтэй япончуудын минь үлдсэн нь тэсч гарч чадна гэдэгт би бүрэн дүүрэн итгэж, буурал ээжүүдээсээ, буурал дээд өвгөчүүдээсээ өнгөрсөн үхэж буй олон сүнснүүдийг нь тийрэнгүүдээс хурдан булаан авч сайн газраа аваачин дахин хүн болгон төрүүлээч гэж дахин дахин гуйж, уйлан хайлан бөөллөө. Дараа дараагаар шийтгэлүүдээ амссаар монголд минь ч байгалийн шийтгэл ирнэ. Тэр үеийг л ЧИНГИС хаан эртнээс хэлэн хурдан бэлд гэж сануулах гэж яарч намайг болсон бүхэнгээ бичиж тараа гэж шаардаад байжээ.
Гэвч хаан минь надад итгээд үүнийг хэвлээд өгөх хүн ч олдохгүй нь, урдаас бөөн мөнгө л нэхнэ. Охин нь өөрөө л бүгдийг хийхээс дээ. Таны ганц дайчин ганцаардахгүй гэдэг үнэн байна. Миний дүү японоос энэ бүхэн эхлэхээс хоёр хоногийн өмнө ирсэн тэр надад ирэх хэд хоногоос туслан интернэтэд тавих талаар ярилцлаа. Япон дахь найз нартайгаа холбогдоход тэр хавь зүгээр байгаа санаа зоволтгүй гэлээ. Гэсэн ч би тайвширч чадахгүй сэтгэл шаналан өөрийгөө зүхнэ. Тэр аминуудыг яах гэж амилуулав гэж ч бодон, өөрөө өөрөөсөө маш их айлаа. Зайран хүү бид хоёр өдөр хоёулаа огин бие эвгүйрхцгээв. Орой хүү бөөлөх болж би дүү нараа уулзаадах би айгаад байна гэлээ. Хүүгийн минь хадам буурал буурал буугаад хэлэхдээ:
"Санаа зовох хэрэггүй ээ.  Болох ёстой юм болох л байсан. Эртнээс бэлтгэл нь тавигдан энд тэндгүй хийгдсээр л байсан. Харин хүн төрөлхтөн мартдаг, ойлгохыг хүсдэггүй, өөрийн буруугаа огт хүлээдэггүй. Өөрсдөд нь ирэхгүй мэт л аашилна. Харин Аянга удган бол болох юмыг нь хурдлуулан таван жилээр түргэлүүллээ дээ. Одоо Аянгийн буурлууд бүгд дайнд явцгаасан. Харин тэр өөртөө хамгаалагч авч үлдэж сурах хэрэгтэй. Бид хажуу хавирганд чинь байгаа, тэр биднээс холдохгүй тулдаа амьд байна. Хар хүчнийхэн бас хар авч хэн эхлүүлэв гээд хайж эхэлсэн гэхэд дүү санаа нь зовж яагаад эгч хамгаалагчгүй үлдсэн гэхэд Эгч чинь хамгаалагч авч үлдэх хүн үүдээ. Тэр тийм юм тоох биш. Гэхдээ биднийг байхад айгаад яахав.
Чингис удган болон миний улаачын энэ дэлхийд хүн болж төрөөд хийх байсан гол зорилгоо биелүүлчихсэн. Энэ бүхэн хурдан хийгдэх тусам тэр хоёр оноогдсон үүргээ биелүүлчихвэл энэ хорвоод хийх ажилгүй болон эд та нарыгаа аваад явна гэв. Харин нэмж үүрэг ногдвол нас нь сунгагдан үүргээ биелүүлээд буцах болно. Тэнгэр, газрын элч нар гэж ийм хатуу тавилантай юм даа. Та нарын энэ замбуулин зүгээс харвал асар их уй, гашуу, зовлон гуниг ч гэлээ Манай далдын ертөнцийн зүгээс бол энэ бол цэвэрлэгээ. Хий, ус, агаар, шороо, биемахбод гэсэн таван төрлөөр цэвэрлэгээ явагдана. Ингэж цэвэрлэхгүй бол бүүр дэлхий, орчлон сөнөх болно гэжээ".
             Эвий эвий миний хадам буурлууд өөрийнхөө улаачын хажуугаар бас намайг манах гэж зовдог байх нь. Би яасан арчаагүй юм бэ гэж бодлоо. Би өөртөө Японоос ирсэн таван баатраа амилуулж авахаар шийдлээ. Нээрэн хоёр нь амилсан байгаа тэр хоёрыг дуудах юм байна. Нөгөө гурвыг нь амилуулнаа.
Тэр хоёр маш сонин түүхтэй амилсан. Нинжагаа би эргэн дахин дурсаж хэлэхэд : Би багаасаа л нинжад маш их дуртай, тийм киног л үзээд суучихдаг. Надад маш дотно санагддаг байлаа. Тэгээд японд байхдаа найз нар маань ямар газар үзэж, хаагуур аяламаар байна гэхэд хамгийн түрүүнд жинхэнэ нинжа үзмээр байна. Тэрний музей юм уу, эсвэл жинхэнэ нинжагийн сургуульд очиж үзье гэхэд "Нинжа чинь кинон дээр л байдаг баатар, манай энд байхгүй" гэхэд би маш их гайхаж билээ. Удган болсныхоо дараа дуртай нинжа хүүхэлдэйг япон захиж авчруулахаар болов. Дүү маань хайж хайж ганцыг олоод, хамт хоёр самурай хүүхэлдэй явуулжээ. Тэр ирж байгаа сургаар нэг өвгөн надад мориллоо. Би чинь нөгөө нинжа чинь шүү дээ гэв. Та монгол хэл мэддэг юмуу гэхэд хахаха инээгээд би угаасаа л монгол. Орой миний дүр ирнэ. Тэндээ би шингэнэ. Чи надад харин сайхан эр хүний тухай дуу дуулаад өгөөдөх гэлээ. Би түүнд аавын тухай дуу дуулж өглөө. Тэр дараа нь чи харин японы тэр хоёр баатартаа япон дуу дуулж өгөөрэй гэв. Японы баатруудыг самурай гэдэг юм. Бидний ахан дүүс.
Харин Нинжа би бол монгол гэж, би түүнийг япон биз дээ та гэж зүтгэсээр. Тэр чи Шаолинг мэднэ биз дээ. Мэдэлгүй яадын.... Тэгвэл тэрнийг чинь би дарж явсан юм ойлгов уу. Түүхээ унш. Шаолины сүмийнхэнийг монгол баатрууд дарсанг мэднэ л дээ. Гэхдээ л нинжа гэж бичээгүй байсан гэхэд инээгээд та нар ямар түүхээ мэдэх биш, мэдсэн ч тоох биш. Хэн манайх гэнэ ав ав гээд л өгдөг улс, Чингис хаанаа алдчихав даа. Энэ янзаараа бол хичнээн зууны дараа Чингис хаан чинь манайх гэхэд тийм үү. Ямар мундаг юм бэ л гэх байх даа.
Түүхээсээ сална гэдэг ийм л аюултай даа. Нинжа нарын хувцас чинь тагнуулч, эргүүлч нарын хувцас. Хамгийн шилдэг, хамгийн нууц, хамгийн чадварлаг, шөнийн нууц дайчид. Чи боддоо харанхуй шөнө цагаан хувцас, цагаан царай гаргачаад л дайсны үүр лүү гэтэх үү? Хамгийн энгийн тайлбар л энэ биз дээ. Та нар шаолин гээд сүйд болдог бус уу? Тэд ямар билээ. Энгийн нэгэн биш. Шаолины дайчдын ур чадварыг давсан нь л тэднийг дарна биз дээ.Тэгээд чиний тэр зүрх сэтгэл, багаасаа чиний  биширдэг, хайдаг, хайрладаг чинь зөн совин, яс цусны тасархайн шинж бус уу. За тэгээд намайг одоо чи чиний өвөг дээдсийн чинь нэг гэхэд итгэх нүү. Яагаад намайг хайгаад байснаа ойлгох нуу. Чи монгол цэргүүдийн олдворт байдаг элдэв од, зэвсгүүдийг харсан биз дээ. Тэгээд бөө дээдсүүд чинь тэрнээс ч их шид үзүүлдэг биз дээ. ЯМАР СОНИН ЮМ БЭ? Хахаха би бууж өглөө. Нээрээ би энэ бөө гэгч чадвартангуудыг ингээд л мартаад байх юм.
Хатанбаатар Магсаржав голын усыг яраад цэргүүдээ гаргадаг түүх бий. Тэр маш чадалтай бөө байсан. Тэднийхэн боссон байгаа. Ийм чадвартангуудад ядаад байх юу байнаа. Би аз жаргалтай байнаа. Та ч мундаг шүү. Би бас таныг дагаад тэр хувцасыг чинь өмсчихөөд жаахан амьгаадаад гүйх юмсан. Хахаха. Би чинь цагаан баавгай, оцон шувуу болон, кенгеру, коала, хулсны баавгайд дэндүү хайртай хүмүүсээс бол Өдтэй малгайтай гал тойрон нүцгэн бүжиглэх индиантай уулзан хамт дэвхцэн чарлаж бүжиглэхийг мөрөөддөг. Яанаа яанаа. Яадаг билээ. Тэнд би амьдарч байсан байхдаа аягүй бол урд  төрөлдөө.
Манай Монгол өвөг дээдсүүд аймаар юмаа. Ийм л хүмүүсийн үр сад шүү дээ. Монголчууд та бид нар. Монголчуудад бүгдэд нь гоц чадвар бий. Жишээ нь бөө нар бол зөвхөн буурлуудаа л биедээ залан оруулдаг хүмүүс бусад ах дүү нар нь зөнч, бариач, мэрэгч, төлөгч гэх мэт бүгд зөн совинтой зүүдлэгч, мэдрэгчид байдаг. Энийгээ бид өөрсдөө л тоохгүй мэдэхгүй байгаа байхгүй юу даа. Чингис хааны зааж өгсөн тэр Тэнгэр , Монгол, Газруудаа сайн бясалгаж уншаад өөрөө өөрсдийгөө сайн ажиглан зөн билгээ сонсоцгоо. Тэгээд тэр бүхнээ ойлгон тайлаад ажиглаад үзээч. Харин ийм хүмүүс архи ууж, тамхи татан зөн билгээ булингартуулж, хордуулах хэрэггүй. Яагаад гэвэл тэнгэрийн Хөх Монгол, хөх тамгатнууд бид.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.