Өчигдөр орой буугаад бас л хөдөлж чадахаа больтол ядраад унтчихжээ. Өчигдөр би японд амиа алдагсадын төлөө бөөллөө. Бөөлөх бүрдээ л шинийг сурч байна.
Тэдний тухай бодон уйлж байхдаа буурлуудын хэлсэн, болж өнгөрсөн бүхэн санаанд ороход Наран ээжий минь гашуун зовлонг зөөллөх гэж араас нь уйлан дуулан үхэж үрэгдэн буй хүмүүсийн сүнсийг чадах хирээрээ авдаг тухай, хадам буурал уржигдар буухдаа хоёр цагийн дараа манай овгийн дайчид японд очино, гурван мянган хүний сүнсийг богцондоо хийх эрхтэй бусад нь зайлуул тийрэнгүүдэд очих нь очоод үлдэх нь үлдэх байхдаа гэх яриа, Тамын хаан надтай сүнсний гэрээ хийсэнг, амьдрал дээр Өэлүн эх дайны талбарт өнчирч хоцорсон бяцхан хүүхдүүдийг өргөн авч тэжээж байсан тухай санаанд ормогц ийм байгалийн гамшигаар сүйдэн үхэж буй сүнснүүдийг сайн, муу сүнснүүд бас дайтан булаан авдаг юм байна гэж ойлголоо.
Байгалийн аюулаар үхээгүй нь шүүлтэнд ороод хаашаа явахаа шийдүүлдэг, харин гамшигт орсон хэт олноороо үхэх, тэнгэрийн дайнд үхэгсэдийн сүнсийг нь хатууг зөөллөн эхийн сайн сүнснүүд ирж авдаг, тэр нь бас тэнгэрийн зарлиг дагуу тоотой байдаг гэж ойлгов. Ингээд би Найман эжийгээ дуудан бөөлж, дээрээс нь эмэг эхийнхээ 73 хатдуудыг дуудан уйллаа. Би тэднийгээ тэнд байгаа үхэж үрэгдсэн сүнснүүдээс өөртөө аван асарч, тэтгэн, эргээд сайн сайхан амьдралтай айлд хүн болж төрөхөд нь туслаач гэж гуйлаа. Тэд ирэн хоёр цаг хиртээ ярилцан, бас ээлж дараалан үгээ хэлэн, дуулан намайг тайтгаруулаад чи зөв юм хийж байна. Энэ бол бас нэг нууц байлаа. Чи олж чадлаа. Эжий нар нь тэдний балчир багачуудаас нь эхлэн авцгаан, Хөх Монголд төрүүлэх болно. Дахин тэд байгалийн гамшигт өртөн насаа төгсгөхгүй, сайхан айлд бэлэглэнэ тэднийг миний охин зөв юм хийж байна. Өөр олон олон нууц бий. Тайлах тусам л чамд шид нь ирнэ гэлээ.
Сэтгэл минь онгойлоо. Гэвч тэд Монголд төрөх болж байна уу? Сонин юм. Япончууд өөрсдийн өндөр дээд эхчүүд, өндөр дээд өвгөчүүдийнхээ сүнсийг сэрээсэн болов уу? Тэнд ийм бөө байгаа л байхдаа гэж бодлоо. Тэгээд үргэлжлүүлэн би Оюуны тэнгэрүүдээ дуудан бөөллөө. Би тэднээс энэ бичээд байгаа номонд туслаач, би яахаа мэдэхээ болилоо гэж асуухаар дуудлаа. Эхний хүн ирэн надтай ярилцав. Чи өөрөө бичихгүй юунд биднийг дууднав. Чингис хаан чамайг бич гэж зарлиг буулгаа биз дээ.
Тийм ээ, би болсон бүхнээ л бичиж байна. Гэхдээ би ямарч ном бичих туршлагаггүй, миний түүхийг хүн уншина, уншаад итгэхгүй гэх мэтээр бодогдон өөртөө итгэл муу байна. Бас номч тэнгэрийн хүү ердөө утсаа авахгүй юм. Уг нь би тэрэнд хэлээд тэр бичээд, тайлбарлавал хүмүүс илүү сайн ойлгомоор байх. Тэр маш олон ном бичсэн, бас намайг ойлгоно, надад итгэх цорын ганц хүн гэж би бодоод байгаа. Галаарид гуайтай л би уулзаад шалгуулаад, үзүүлээд, тайлбарлуулмаар байдаг гэхэд Чи түүхээ бичих зорилгоо юу гэж бодно, ач холбогдол нь яана гэж бодов гэлээ. Тов тодорхой шүү дээ. Бидэнтэй хамт зэрэгцээд харагдахгүй, үзэгдэхгүй, үнэртэхгүй, баригдахгүй хоосон ч бодит, амьтай, биднээс илүү хүчтэй гайхамшигт ертөнц байдаг.
Сайн муу сүнс, хүний өөрийн өвгөд дээдэс, лус, эрлэг, тамын хаадууд, бүх юм амьтай, бас амилдаг, унтдаг, сэргэдэг, бүгд хоорондоо холбоотой бие биенээ хамгаалдаг, амьдралын бүхэл бүтэн цогцууд нь байгалийн хуулинд захирагддаг, цаг хугацаа ч, өдөр шөнө ч амьтай гэдгийг өөрөө нүдээрээ үзэн, биерээ мэдэн, ярьж, инээж уйлж, хайрлалцан ойлгосноо, үнэн түүхээ л яг л миний бөө болохоос өмнөх өөрийн ижил хэнэггүй, тэнэг хүмүүст мэдэгдэхийг, нэг тийм юм мартсанаас уншиж билээ, сонсож билээ гээд дараа нь ч санаанд орох тийм л мэдлэгийг хүргэх зорилготой.
Маргааш тэд уншчихаад мангар тэнэг, солиорчихож энэ авгай гэж уншин шоолж дайрч давшлан үгүйсгэвч цаг хугацаа явах тусам л үнэн нь батлагдан, өөрөө буцан миний тэмдэглэлийг олж уншин, үг бүрийн утгийг олох гэж, намайг та нарыг ойлгох гэж хичээх болно. Бас бусад шинэ бөө удгадуудад ч нэмэр болно. Он жил өнгөрөх тусам л энэ түүх үнэн учраас үнэд орон Чингис хаан сүнсээрээ ирээд бас ямар шуугиан тарив, юу бүтээв. Чингис хаан онгод болчихоод дэлхийд эргэн ирээд идэж, уугаад, унтаж хэвтээд, эрхэлж наадаад л, хаан гэж хүндлүүлэн мөлхүүлээд, хамаг хүнийг хашигчин загнан ташуурдаж байсан байна уу?
Эсвэл ямар сэтгэлийн догдлол үзүүлдэг, тэр амьд байхдаа ямар хүн, ямар ааш авиртай хүн байсанг түүнийг биедээ залан мэдэрдэг улаачаас нь мэдэх, эрхэм сургаалуудынх нь зөв бурууг ялган тунгаах, тэгээд тэр ирчихээд бас юу хийгээд яваад байсанг, улаачаа юунд удирдан залж, юуг эхлүүлэн, юуг хэлэв гэдэг чинь хамгийн чухал биз дээ. Энэ бол зөвхөн надад тохиолдсон түүх ч биш. Эзэн хааны минь эргэж ирээд бүтээж буй нууц түүх, энэ орчлонгийн амиудтай ярилцан, 99 тэнгэрийн нууцын хагас хугасыг тайлах нууцууд, ирж байгаа шинэ эрин зууны эхлэлийн нэгээхэн нууц учраас л би энэ бол дахин давтагдашгүй, давтагдлаа ч өөр зуунд өөр хэлбэрээр давтагдах нууцын тухай бодит түүхэн ном. Энэ бол уран зохиол биш, мөрөөдөл ч биш, солиорол ч биш, жинхэнэ түүх учраас л маш их ач холбогдолтой гэж би бодно гэж хэллээ.
Тэр надаас дахин асуулт асуув. Чи яагаад оюуны тэнгэрүүдийн толгой тэнгэрээр Номч тэнгэрийг сонгоов гэж миний уур хүрээд явчихав. Ямар ядаргаатай олон үгтэй өвгөн бэ? Энэ нэг ганц номыг чинь туслаад зөв бурууг нь засаад хэлчихгүй, яахаа мэдэхээ болиод байхад чинь туслахын оронд байцаагаад гээд л уур хүрээд байлаа. Тэр намайг тайван байхыг гуйгаад заавал тайлбарлан бодлоо хэл, яагаад чи бусад тэнгэрийг түрүүлж залахгүй толгой тэнгэр болгосноо хэл гэв. Миний зохион байгуулсан оюуны тэнгэрүүдэд
Ухаан тэнгэр, Холч тэнгэр, Сэргэлэн тэнгэр, Номч тэнгэр байдаг. Энэ 99 тэнгэрийн тухай тусдаа бүлэг болгон тайлбарлахгүй бол ойлгоход хэцүү. Би тэднийг бүгдийг нь буулган ярьж сурах тавь хоногийн даалгаврыг хоёр хоногт хийн байж цол авсан, буулгахдаа ямар инээдтэй хөгжилтэй юмнууд болсон гэж санана. Маш их өвдөж, их ч зовсон. Дараа нь цагаан сараар гурав хоногт тэнгэрүүдээ зохион байгуулах үүргээ нэг өдөр хагаст хийн бас цол авч байсан юм даг.
Байцаагч ядаргаатай өвгөнд өгсөн хариулт: “Холч тэнгэр бол алсын хараа гэж монголчуудын хэллэг, орчин цагаар бол зорилго гэж бодно. Холын холыг ирээдүйгээ харж байж л хүн юу хийхээ төлөвлөж, түүндээ суралцдаг, тэрнийхээ араас тэмүүлдэг болохоор энэ тэнгэр бол оюуны тэнгэрт орсон, Сэргэлэн тэнгэрийг би өөрөө их хэрэгтэй” гээд л оруулсан юм. Би номой, дуугүй, хэт номын хүнд дургүй. Чухам болохгүй бол хуулчихдаг сэргэлэн байх хэрэгтэй биз дээ. Сэргэлэн цэцэн цэлмэг ухаантай байж л зөв буруу, худал хуурмагийг ялгаж чадна. Өөрөө дүгнэлт хийгээд буруугаас нь бултаад, зөвийг нь шүүрч аваад л хэрэгтэй мэдээллээ ашиглаж чадна.
Жишээ нь та нар гэж таалгах дуртай буурлуудаас би санааг чинь сэргэлэнтэж байж л олж авна шүү дээ. Бэлэн юм өгөх дургүй та нарын битүү үг, дохио, сэтгэлийн хөдлөл, хэлж байсан үгс, урд болж байсан үйл явдлуудаа санах, учрыг нь олох, үгүй ядахдаа л өдөж уурлуулах юм уу, инээлгэж байгаад л санааг чинь мэдэж авах гэх мэтээр л би олон арга хэрэглэж байж олоод, зөв болон цолоор шагнуулаад байгаа биз дээ. Би буруу юм хийсэн бол та нар өөрсдөө буруутай. Та нар л шагнаад л шид өгөөд байдаг. Түүнээс чинь би зөв ойлгож, зөв тайлсангаа мэдэж байна даа. Тэгж ярьвал манай нөхөр намайг бөө удган болох сураггүй байхад мэрэгжилээ буруу сонгосон. Мөрдөн байцаагч болбол таарна гэдэг байсан даг. Яг л барьж байгаа юм даа. Байцаагч өвгөн Хахахахахаха инээлээ.
Цааш нь: Ухаан тэнгэргүй бол хүн яаж эрдэм эзэмших юм бэ? Ухаан муутай эрдэмтэд олширсноос л энэ дэлхий сүйрэх гээд байгаа биз дээ. Ухааныг хэдэн жилээр хэрэггүй юм цээжлэн давтсаар, цэцэрхэн хамгаалснаар, олон диплом цуглуулснаар худалдаж авч чадахгүй. Хүний ухаан гэдэг чинь өөрөө үнэт зүйл. Хүнд ухаан заяагаагүй бол өдий хүртэл бид ингээд сууж байна гэж үү? Тэгвэл чи яагаад Номч тэнгэрийг Ухааны тэнгэрийн ахлагчаар тавьсан юм бэ? гэж нөгөө хар ядаргаа өвгөн асуув.
Гэхдээ дан ганц ухаан байлаа гэхэд ном бичиж чадна гэж үү. Тэгээд л би Номч тэнгэрийг оюуны тэнгэрийн ахлагчаар нь тавьсан юм. Холыг харж, ухаантай, сэргэлэн байснаар л Номч болно гэж бодоод л тавьсан. Ашгүй тэр нэг юм алга болов. Тэгээд лав арваад элдэв хачин ойлгогдохгүй хэлтэнгүүд орж ирэн ярьж байгаад гэнэт хэнгэрэг маш хүчтэй дэлдэгдэн, бүжиглүүлсээр нэг том юм буулаа. Тэр өөрийгөө Номч тэнгэр гэв. Маш хэцүү арай гэж монгол хэлээр надад хэлэхдээ: Чамд сая үе үеийн гэгээнтэн буурлууд ирээд явлаа.
Тэднийг хэн гэдгийг чи мэдсэн бол уурлаж уцаарлахгүй л байлаа. Мөргөн сөгдөн, баяр хөөр болох байсан. Тэд чамайг шалгаад намайг урилаа. Охин чи хэнээр ч бүү номоо шүүлгэ. Өөрөө бичсэн тэр л хэвээр бичиж болно. Эрхийг чамд өглөө. Чиний энэ түүх бол тэртэй үеийн судрууд шиг судар болох болно. Шинэ эриний судар болно. Тэнгэрийн судрыг хэн дуртай нь бичиж, хэн дуртай нь устгадаггүй юм. Тэр чигээрээ тэнгэрийн судар болох эрхийг Номч тэнгэр би өөрөө адислая гээд үлээв. Чи зөвхөн өөрт тохиосон түүхээ өөрөө гараараа бичиж, үнэн зөв, худал хуурмаггүй бичих болно. Хэнээр ч шүүлгэн, хянуулах хэрэггүй. Тэнгэр би, миний үрс чамтай хамт байгаа, бид л шүүнэ. Чи өөртөө итгэлтэй бичиж, болсон бүхэнг сударт үлдээ. Чи санаж байна уу. Буруу номыг уншихад чи өөрийгөө яадаг аа. Энэ бол бид чамтай байгаагийн илэрхийлэл. Бич охин минь бич. Бусад бүхэн чамаас суралцах болно. Тэнгэр бид, тэнгэрийн хүүхдүүд, тэдний амьдрал, амиудын тухай үнэнг бичиж үлдээ. Тэр эрхийг чи авсан. Энэ бол чиний хоёр дахь даалгавар гээд явчихлаа.
Бөөлөөд дуусахад хамаг бие өвдөн хөшиж, босоход хэцүү байв. Хөлс ч садарчээ. Жаахан газар хэвтэн амартал БОС БОС гэлээ босоод зогстол бас л намайг халуун сав болгон сэгсэрч гарав. Шидээ ав шидээ ав гээд л энэ удаа би дургүйцсэнгүй. Ашгүй ашгүй, Номч тэнгэр ухаан хайрлаж, гоё үг мүг надруу чихэж байгаа ч юм билүү. Сэгсэрээд бай, сэгсрээд бай..... Даанч дараа нь би ихэд огиулан, арай гэж яван ганц балга сүү уулаа. Тэгээд номын тухай бодлоо. Би сүүлийн үед ном унших, зурагт үзэхэд хэцүү болсонгоо саналаа. Буруу юм гарвал л уур хүрэн үглэж гарна.
Тэгж өөрөө өөрийгөө зовоохоор гээд зурагт үзэхээ ч болиод байгаа. Харин ном уншихаар буруу бичсэнг шууд ураад юм уу, дээрээс нь дарж хаядаг болсон. Зөв дээр нь сайн харж уншина. Тэгээд намайг мартуулахгүй гэх мэт дахин дахин тэрийг нь харуулна. Хүний зураг бол бөөн хар ядаргаа. Хүний хэвлэсэн зурагт бүх мэдээлэл нь байдаг нь яг үнэн байхаа. Хараад л бие огиулан, арзас хийх юмуу, гарын алганаас мэдээлэл ирнэ. Харин зарим хүн дээр ихэд дотно тогтож, дулаан тайван байлгана. Нэг удаа Распутины зураг харагдахад буурал урж аван тэрийг гурвалжиндаа хийж билээ. Тэр хар хүчний хамгийн муу амилсан хар шидтэн хүн байсан бололтой. Бас нэг хүний зургийг урж хаяад зохиогчийг нь мэлмийгүй билгийн нүдгүй тэнэг гэв.
Яагаад гэвэл тэр номонд хоёр сайн сүнсний шидтэн Ванга эмэг, бас нэг хүн нэг хуудас дээр нөгөөд нь дээрхи хар шидтэний зураг хамт хэвлэгдсэнд ихэд дургүйцсэн. Ванга эмээ одоо хараатай сайхан байгаа. Тэр төрөх ёсгүй газраа төрсөн учраас тэгж их зовлон амссан гэсэн. Тэр маш тайван сайхан сэтгэлтэй, инээмсэглэсэн, их гоё хүн байсан. Тэр хүн төрөлхтөнд болох бүхнийг хэлэх даалгавраа сайн биелүүлсэн. Төрөх ёстой газар нь даанч тэрнийг хүлээн зөвшөөрөхгүй эрт амиа алдах байсан учраас өөр газар төрүүлсэн. Тэгээд хоёр нүдээ шидний оронд алдсан гэсэн. Аймаар юм. Тэр дэлхийн хүмүүсийн төлөө тэгж их зовон, биеэ золиослон, хатуу бүхэнг туулсан Тэнгэрийн охин байжээ. Тэр бүр сарын өмнө л ирэхдээ би чиний тухай тэдэнд хэлсэн байгаа. Хай, эр, ол гэж билээ.
“Тэнгэрээс нэг чулуу унана. Тэр нь ном болно” гэж Ванга сайн сайхан сэтгэлтэй эмээ хэлжээ. Гэхдээ тэр тэнгэрт эмээ биш. Ванга охин минь гэж дуудуулдаг. Гэтэл түүнийг дайрч доромжилсон аймшигт номыг би бас олж уншсан. Тэр этгээд мэдэхгүй юмандаа дуугүй л байвал болоо биш үү. Тэнгэрийн байтугай дэлхийн юмаа тэр өөрөө сайн мэддэг гэж үү. Ванга бол бодит хүн. Тэр огтхон ч худлаа хэлээгүй. Тэр бол тэнгэрийн нэг элч байсан. Болгарчуудад би баярлаж байна. Тэдэнд билгийн мэлмий. Оюун ухаантангууд олон байдаг юм байна. Тэд Вангагаараа бахархаж, Вангагаа хайрладаг. Тэнд Ванга төрсөн нь тэдэнд өгсөн Тэнгэрийн бэлэг. Тэнгэрийн охинг нь хайрласан тэднийг Тэнгэр ивээж л таараа. Ванга нэг ч юм худлаа хэлээгүй, худлаа ч хэлэх үндэс байхгүйг би баттай хэлж чадна.
Тэнгэрийн нэрийг барьж худал хэлэх юм бол сүнсээ Тамд сайн дураараа л худалдаж байгаа хэрэг. Нострадамус ч бас огт худал хэлээгүй. Тэр бас төрөх ёсгүй газраа төрөн гэр бүлээ алдсан. Тэр бол тэнгэрийн элч. Түүнийг бүү гутаан доромжил. Тэр хийх ёстой бүхнээ л хийж чадсан. 1999 оны долдугаар сар тэр түүнийг ч зөв л хэлсэн. Чингис хааныг хамгийн сайн ойлгож чаддаг Тэнгэрийн алтан ургийн хүү учраас л түүнийг огт зэмлэдэггүй. Хайрлан хүлээдэг байсан. Бавгар гэх монгол хочтой Тэнгэрийн хүү, Дэлхийн хүү, Францын бахархал болох учиртай хүн. Тэнгэрийн хүүхдүүдээр оролдон, булш бунханг нь хөндвөл Тэнгэр өөрөө хүүхдүүдээ өмөөрдөг гэдгийг дараа дараагийн хойч үе хатуу санах хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь манай буурлууд Ленинд дургүйцдэггүй. Түүнд хайртай байдагт нь гайхав. Магадгүй түүнийг хүмүүс бүрэн ойлгоогүй эсвэл бас л гүтгэж гуйвуулсан байж магадгүй.
Тэнгэрийн биш байлаа ч гэсэн хүний булш бунханг дээдлэн хүндэлж хол л байх хэрэгтэй. Би өөрөө үхэж үзсээн. Бүхнийг чагнан мэдэрч сонсож байсан ч биеэ хөдөлгөж чадахгүй. Маш их хичээж байж нэг хөлөө эвтэйхэн болгож аваад л таатай нь аргагүй хэвтээд байсан. Буурлууд маань үхсэн хүн ямар байдгийг ойлговуу гэж билээ. Манай хамаатны нэгэн Баянхошууд байдаг. Анх буурал минь ирээд л хоёр гуравхан хонож байж хамгийн түрүүнд тэдэнд сануул гэж хэлж байсан. Үхэгсдийн тоонон дээр өргөөгөө барин, тогоо шанагаа тачигнуулах хаанахын ёсов. Би үхэгсдийг зовоогоод бай. Тийрэн тэжээх тэд нарын амьдрал яаж сайхан байхын, савтай бүхнээс нь тонгойсон хүүхэд гарах нь бууриа сэлгэ гэж билээ. Нэг охины нь хүүхэд бөгсөөрөө төрөх гэж их зовоож билээ.
Учиргүй юм гэж байхгүй, бүгд учир шалтгаантай. Үүнийг ойлгох цаг болжээ. Би дараа нь тэднийд очин өдөржин чалчаад ирэхдээ хөдөлж ч чадахгүй, сүүмийсэн хачин амьтан болчихсон. Бие нозоорон нойр хүрч, уур ч хүрч яаснаа ч мэдэхээ болиход буурал орж ирээд “Тэд ийм л эрчим сорогчийг тэжээж байна. Чамайг биеэр чинь мэдрүүллээ” гээд гал гарган намайг засаж өгөн миний нүд сэргэсэн. Тэднийх Баянхошууны чимээгүй хот дотор биш түүнээс зайтай байдаг ч тэнд тийм их муу муухай бугшсан хүнд газар байлаа. Тэгтэл бүр хаяа дэрлэн буусан айлуудыг бодохоос айдас төрөв.
Энэ чинь хүний мулгуу арчаагүй, хэнэггүй зангийн илрэл. Эднийх буусан юм чинь бид бас болноо гэж бодох ч юмгүй даган дуурайгч нар тэнд байна. Өөрийн үзэл бодолдоо үнэнч биш, хүнийг даган дуурайгч, зөв бурууг сэхээрэх ухаан нь хаагдсан нь хүмүүс. Газар байхгүй юм чинь, хоттой ойр, сүнс гэж огт байхгүй гэж тэнэглэгсэд. Бүр ямар ч анхны мэдлэггүй хамгийн адгийн айл өрхүүд тэнд буудаг. Үгүй ядахдаа л үхсэн хүний хүүр илжирч мууддаг, үнэр танар нь урвал өгч, нөлөөлөх тухай ч бодох чадваргүй. Өөрийгөө бас үхэх ёстой хүн гэдгээ ч ухаардаггүй мулгуу айлууд тэнд байна. Өрхийн тэргүүн нь биш юм гэхэд өрх гэрийн эзэгтэй нь ухаантай баймаар юмсан. Таарсан нэг тэрэгний дугуй болсон айл өрхүүд тэнд байна. Хоттой ойр гэж зардлаа хэмнэх ухаан бодож олсон ч эргээд зарах зардал нь тэрнээс хэт ихээ ч сэхээрэхгүй тэнэгүүд, өвдөж зовж, үйлс нь хазайж, хэрүүл тэмцэл бүгд л үржиж байдаг газар.
Яваандаа тэд өөрсдийн биендээ ч тийрэнгүүдийг тээн бусад айл өрх, албан газраа хүргэн хар энергийг түгээж байдгаа мэдэхгүй юм. Ухаантай хүмүүс та нар тийм газар байдаг айлаар бүү орцгоо. Өөрөө өөрсдийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Мулгуу тэнэг, зөрүүд эдгээр хүмүүс л муу бүхэнг дэлгэрүүлж байна. Муу эрчимээс салан, муугаас зайлахад л зүгээр болчихно. Муу бүхэн зөв сэтгэж, зөв амьдарвал зүгээр болдог гэдэгт итгэх хэрэгтэй. Өөрийн мэдлэггүй, хэнэггүй, өөрийн буруугаа өмөөрөгч, ухаангүй болгон өөрөө өөрсдийгөө л алж байгаа хэрэг.
Чингис хаан цагаан сараас өмнө өргөөнийхөө бүх хадгийг авч шатааж хаяж билээ. Би яаж байгаа юм бэ? Хайран юм, гоё харагддаг шүүдээ гэтэл Чи хадагны учрыг мэдэхгүй байна. Энэ бол шидтэй. Харийн шашныхан энүүгээр л бөөг дарсан юм шүүдээ гэв. Яаж вэ яаж?
Хадгаа чи эхлээд сайн хар. Чи хадгаар юу хийснээ өөрөө хардаа. Хадаг яг чамд ямар хэрэг болсонгоо бод гэлээ.
1. Олон өнгийн хадгаар би өрөөгөө алаглуулан гоё, өнгөтэй болгосон
2. Шувуу болон уналгуудаа тоос болгохгүй амар гээд би дээр нь бүтээсэн
3. Бас уналганыхаа хөлийн модыг харагдуулахгүй гээд ороосон
4. Заримаар нь юмаа тогтоох гээд боочихсон
5. Заримыг нь дэвсээд ширээний бүтээлэг хийсэн
6. Заримыг нь хүнд өгнө бэлэг гээд далд хийсэн
7. Зарим нь уул овоо тахихад аваачина гээд жоорлосон
8. Заримаар нь бариул , оосор хийчихжээ.
Хаан инээгээд охин минь чи хадагт ингэж л хандаж, бүр ч шүтэн нандигнасангүй. Чиний хийсэн бүхэн учиртай гэж би хэлдэг үүнээс чи өөрөө дүгнэлт хийгээдэх дээ. Хадаг чамд ямар хэрэг болсонг сайн бод. Би тэрүүгээр өнгөлөн далдалт хийн, тэгсэн хирнээ хир тортог хамаг юмаа нуух зорилго агуулсан, бас тэрүүгээр юм тогтоон уяж баглажээ. Охин минь яг зөв. Үүнийг зэвсэг болгож боддоо. Ямар балиар хүүр вэ? Уур хүрчихлээ гэхэд цааш нь бодоод бай гэв. Эртний Манж хүүрнүүд таван тансагаар хүн үхүүлэх тухай бузар бөгөөд янаг аргийг би мэднэ.
Түүнийг сэрэмжлүүлж өвгөд дээдсүүд бичиж үлдээсэнг санаж байна. Тэгэхээр энэ зэвсэг байсан юм бол, шидтэй байсан бол юуг хаасан бэ гээд л бодлоо. Хямдхан, гоё олон өнгийн энэ нь нүдийг хуурчээ. Хадаг бүрийн өнгийг хачин сайхнаар тайлбарласан байсан. Энэ нь ухааныг мунхруулжээ. Нээрээ л дээр тэнгэр байсаар байтал түүнийг хадганд буулган бэлэглүүлнэ гэдэг. Тэнгэрийг хэн дуртайд нь шилжүүлэн бэлэглэж байна. Бүх сайхан юмсыг нь хувирган дүрсэлж жинхэнэ магтагдах тэнгэр, газар, сайхан сэтгэл, ус, энэ бүхэнг нь хадагт орлуулсан байна.
Уур хүрч байна. Би юмаа бүтээн муу, муухай болгохгүй гэсэн нь Хадгаар санааг нууж болох илэрхийлэл. Уур хүрч байна. Би баахан юмаа тогтоон багласан. Уяж тогтоосон нь ямар нэг юмыг тушиж, тогтоожээ. Уур хүрч үхлээ Хаан минь гэхэд “Цааш нь” гэлээ.... Ёооёоёоёоё бодохоос ч боож үхэх нь байна. Зэвүүн хулгайч вэ яасан мөхөхдөө таарсан Манжууд гэж би хараалаа. Тэр боож баглаж байгаа бол ухаан санааг минь боож баглаж, нүд боожээ, эрх чөлөө бүгдийг боосон биш үү. Нээрээ яг одоо санахад миний явж байсан газруудад Буддагийн хөшөө байдаг ч маш цэвэр цэмцгэр байдаг. Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Вьетнам гэх мэт орнуудад хэзээ манайхан шиг хадаг яндар уясан байлаа. Хятадууд Буддаг шүтдэг гэчихээд өөрсдөө болохоор хадаг яндар боож тавиагүй байсан.
Хамгийн тэнэгээрээ Түвд, Өвөрмонгол, Монгол л хадгаар хамаг бүхнээ илэрхийлээд байгаа бусуу. Түвдүүд ямар их нууц агуулсан, шидтэнгүүд байлаа. Тэгтэл эрх чөлөө ч алга, эх орон ч алга, энэ янзаараа байвал Түвд гэж үндэстэн байжээ сүүлдээ тэгээд алга болжээ гэх биз. Манайх араас нь яасан их эрчимтэй дагаж байгаа билээ. Удахгүй эрх чөлөө, эх орноо алдах нь. Галзуурлаа хаан минь галзуурах нь байна би. Би өөрөө шатаадаг байж гэхэд Чингис хаан инээн учиргүй юм гэж байхгүй гэж билээ.
Нээрээ л хоёр гурав хоногийн өмнө би шар хадаг дээр мөнгө тавин өргөөндөө байлгадаг байлаа. Шар хадаг дээр тэр их үржинэ гээд л чухам тавьсанг яана. Гэтэл Эдийн тэнгэр орж ирэн шившээд явахдаа хадаг дээр бүү тавь, чамд очихыг чинь энэ замаас нь авчихна шүү гээд инээгээд явсан учир нь энэ байжээ. Хаан хадаг бол шидтэний зэвсэг. Чи маш зөв хэлсэн. Одоо учрыг олов уу. Тэрүүгээр бөөг хааж боож байсан юм. Ухаан, билгийн мэлмийг хаана гэдэг хамгийн гэмгүй царайлсан, сайн сайханг ярьсан, хамгийн харгис зэвсэг гэхэд Хаан минь тэгээд тэр шидтэн чинь намайг хилэгнээд одоо ниргэх үү???
Миний охин одоо алзахгүй. Чи тайлж чадсан учраас чамд үйлчлэхгүй. Нууц гэдэг чинь түлхүүрийг нь олоод тайлж чадвал шидээ алддаг юм. Ээждээ хэл тэдний бүх хадгийг авахуул гэж билээ. Тийм биз дээ хүмүүсээ. Дээр нь тэнгэр, доор нь газар нь байхад л энэ тэнгэрийн бэлэгдэл, энэ газрын бэлэгдэл гээд сайхан гоё үгээр сэтгэлийг нь мунхруулна. Хаан маань овоон дээр хадаг тавихыг онцгой анхааруулж хориглосон. Нэгэнт л дардаг, хүлдэг гээд байхад худлаа гэж зүтгэн хийх ламбугайнууд та нар бүрийн бүрий бүрий эхнээс нь Буддагийн үнэн засагдаагүй сургаалыг уншиж гэгээрэн, зөв амьдрах ухаан сурвал дээрсэн.
Хадгийг хэн гэж хар санаатан гарган, хэний нэрийг ашиглан, хэнийг дарах болсонг тунгаацгаа. Ганц Будда шидтэн байгаагүй бусад маш олон шидтэнгүүдийг бүгдийг сонирхвол зүгээрсэн. Хэн нь өөрийгөө бурханчлан шүтүүлж, хэн нь өөрийнхөө хамгийн адаг хүртэл нэрээ доромжлуулан Тэнгэрийн зарлигийг биелүүлсэнг тайлах цаг нь иржээ. Шүтээн уулын орой бол хадаг яндаргүй хамгийн ариун цэвэр газар байх ёстой. Гэтэл бас сүүлийн үед номоо мэддэггүй ламбугай нар талийгаачдын зан үйлийг хийж байгаа нь энэ гээд зам зуур юм бүхэнд хадаг уян тогтоодог болжээ. Бурхан Будда ч үүнд чинь хилэгнэнэ шүү таминь ээ. Түүнийг муу бүхний үүр уурхай болгохыг тэр зөвшөөрөхгүй. Түүний санааг хэрэгжүүлэгч болон залгамжлагч нар бас л гүтгэн, гуйвуулж, бузарлан, зэрэмдэглэсэн байна. Бурхан Буддад сайн ч юм байсан, алдсан ч юм байсан.
Хөөрхий талийгаач болсон хүний сүнсийг дэгдэн одох замыг нь хаан боож, олон олон газар чанга чанга уян хорлож, дэгдээлэхгүй зовоон тийрэн болгох үндсийг хийгээд байгаагаа мань лам өөрөө ч мэдэхгүй жүжиглэх юм. Ийм тэнэг юмыг сүүлийн үеийн лам нар бодож гарган ёс, дэгийг өөрсдөө өөрчилчихөөд л дараа нь ийм ёстой гээд сууж байх болно. Түүхээ мэддэг хүн бол үүнд хэзээ ч хууртахгүй. Түүх түүх түүх энэнд бүх нууцууд үлдсэн байдаг. Хүмүүс өөрсдөө сонор соргог ухаантай байж мэдэмхийрэгч нарыг танин мэдэж, тэдний үгэнд орохгүй байвал ийм ёсыг будилуулсан муу бүхэн гарахгүй. Ядахдаа талийгаачдаа зөв оршуулж суран, тэдний явах замыг тушихгүй, туслан, тэдний орчинд хүндэтгэлтэй хандацгаая.
Та жишээ нь үхээд таныг оршуулчихсан байхад нэг танихгүй айл ирээд дээр чинь гэрээ бариад хамт амьдраад унавал яах вэ? Эцэг хүний оршуулга дээр дор хаяж гурван жил очдоггүй нь юуны учир вэ? Мөрөөрөө зөв оршуулагдвал шүү дээ. Буруу оршуулагдвал хичнээн нь дороо зовон хэвтэж байх билээ боддоо. Тэр тантай хамт амьдрах айл чинь хамгийн бүдүүлэг, тэнэг айл байж таараа. Та тэснэ гэж үү. Бид хүртэл аавыгаа буруу оршуулсанаас болж аав минь газарт бүтэн хорин жил шаналсан. Хаа очиж айл очоод гэрээ бариагүй байсан. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн том нүгэл. Хэрэв би эрт удган болсон бол аавынхаа зовлонг хэдэн жил ч гэсэн багасгах байжээ.
Уг нь намайг арван жилийн өмнө улаач болох байсан гэсэн ч би ойлгохгүй эргүүтэж явсаар зээгээ алдаж байж л хатуу тоглоом ч биш үнэн гэдгийг мэдсэн билээ. Хадагны учрыг олсон нь боллоо тэгвэл тэр зул ямар учиртай та нар гурав хоноод хураачихваа. Түүнийг чи өөрөө мэдэх ёстой гэж билээ. Би эхлээд бодохдоо манай буурлууд их цэвэрч болохоороо л өргөөгөө завааруулахгүй гээд тэднийг аваад хаячихлаа ашгүй ашгүй, Зул өргөхөөр нил тортог хөө заваан, дээрээс нь түшээгүй надад зулын гол орооно гэж бас бөөн ажил, тэгээд өдөр бүр бөөн шар тос дуусган хамаг мөнгийг минь шатааж хаядаг тэр зуланд би маш дургүй байсан учраас бөөн баяр хүлээн авсан.
Буурлууд ч бид шар тосыг идэж ууж явснаас, уугиулж унгасгаж яваагүй гэсэн. Манай буурлууд Супер буурлууд байна гээд л би их баярласан. Харин бүтэн сарын дараа Монгол ардын туулиудыг уншиж байхдаа шар тосны учрыг олж билээ. Уг нь бол бас л нөгөө золгүй Будда үхсэнгүүдийн замыг гэрэлтүүлэх гэж зул хийсэн байх л даа. Гэтэл нөгөөх л нэг хорон санаат шидтэн маань түүнийг бас л зэвсэг болгожээ.
Тэр туулиудад маш тодорхой бичсэнг та нар өөрсдөө олж уншихгүй юу. Би бүгдийг нь хэлж бэлэн будаа өгөхөө болилоо. Буурлуудынхаа арга барилаар ажилланаа хө. Манай номын дэлгүүрүүдэд туульс бараг байдаггүй. Би бүр хэдэн өдөр явж байж арай гэж хуучин хоёр төгрөг хорин мөнгөний үнэ бичигдсэн ч хэд нугарч зарагдаж байгаа хуучин ном олж уншсан. Сэрэглэн хүн байвал маш сайхан туулиудын номыг олж нийлүүлэн номын дэлгүүрт илгээнэ үү. Надад бас маш их хэрэгцээтэй байгаа.
Би ихэнхи даалгаврынхаа хариултыг үлгэр туульнаас олсон юм даа. Тэр байтугай тэнд намайг хаанахын язгуурт нөхөртэйгөө хэн гэгчийн охин хэдэн онд яаж суухыг заагаад бичсэн байсан. Түүнийг уншаад л би Өөөөө заа зоо алчихдагын байна. Юун аймаарын та нар гэж Дээдсүүдтэйгээ зарга үүсгэсэн билээ. Би мөрөөрөө л зүүүүб зүгээээр л амьдраад л яваад байна гэж бодож байтал энэ сайхан гарууд л хазайхаар нь үлээчихээд, хамаг юмыг минь төлөвлөчихөөд л харайлгуулаад байсан байгаа юм даа. Завтай зайтай, сонирхогч нар заавал тэр амбасан үед бичигдчихсэн туулийг олоод шалгаад үзээрэй дээ.
Үлгэр туулиуд ширээний ном болно гэдэгт би итгэлтэй байна. Би тэндээс мөн ч олон юмны учрыг олж, Чингис удган цол автлаа харайлаа шүү дээ. Өчигдөр “Гэгээн” гэгч цолыг Номч тэнгэр хайрласан. Би эд нарын цолнуудын учрыг ойлгохгүй юм. Зааза арга ч үгүй биз дээ. Ямар цаасан дээр бичээд тамга дараад өгөх биш, намайг урамшуулж шагнаж байгаа сэтгэл нь юм байлгүй дээ хөөрхий амьтад. Хамгийн өрөвдөлтэй нь тэд бас их өрөвч сэтгэлтэй нь гайхалтай. Миний хамгийн хайртай нагац эгчийг минь дахиад хэдэн жил нас хайрлая тэгэхгүй бол чиний уй гашуу, зүрхийг үхүүлэх нь хэрэг алга гэж билээ. Түүнээс илүү шагнал гэж хаа байх юм бэ?
Хичнээн хойд нас байлаа ч, эргэж төрдөг байлаа ч, тэндээ очоод жаргалаа ч би эдэнтэйгээ хамт байхыг хүсдэг. Миний аав, эмээ минь надтай ирж уулздаг ч би тэднийгээ улам л их санадаг. Тэд ирэх бүртээ уйлаад байдгийн учир юу вэ? Тэнд тэд завгүй, бас л өөр амьдралд дэгэнд ордог бололтой. Тэгээгүй бол тэд ирэх бүрдээ уйлан, намайг өрөвдөх юун. Тэд ч эргэж төрдөг, би ч хэд хэд эргэж төрсөн. Тэгэхдээ би урьдах амьдралаа санахгүй. Яваандаа харна гэсэн. Тэгвэл тэр үед ч надад өөр гэр бүл байсан байгаа. Тэгээд тэнгэрт очихоороо хачин холион бантан болох юм биш үү. Би ерөөсөө ойлгохоо байлаа.
Манай нэг хамаатан үхэх болоход та нар тосоод авчихаарай гэхэд “Тэнгэрийн хууль хатуу” гээд эмээгийн минь онго уйлж байсанг санаж байна. Түүний амийн төлөө чармайн байж тогтоож байж билээ. Тэгэхээр энэ газарт хүн болсон амь маш чухал учир утгатай, нандин байдаг нь тодорхой. Тийм л байсан юм бол энэ дээдсүүд дээрээ бид бүгд үхээд очдог бол энэ дэлхийн төлөө тэд бууж ирэх ямар хэрэгтэй юм. Энэ газар нь сөнөөд л тэдэн рүү бид очоод л..... Болохгүй учраас л бас тэд газрын бидэнтэй зууралдаад байна даа. Бид бүгд үхвэл, Тэд бүгд үхэх юм болов уу? За за яршиг балай юм бодчихлоо. Намайг бүх юмны учрыг бүү ол гэсэн. Бүгдийг мэдчихвэл чалчаа би үхэх болно. Эсвэл тэд харь гаригынхан юм болов уу???
Гэтэл намайг харь гаригийнхантай дэлхийн төлөө байлдах цаг ирнэ гэсэн... зазаза бүүр толгой эргэчихлээ. Хааяа бодохоор аймаар ч юм шиг. Нөгөө найман над шиг нь тэгээд хаа байгаан болоо? Дэлхийг аврах ес.....? Тэд хаанаас гарч ирэх бол....? Дэлхийн өнцөг булан бүрээс ирнэ гээ биз дээ... Би тэдэнтэй нь уулзаж чадахгүй үхвэл хэн миний оронд гарах юм бол... за за бас л ерөөсөө болохгүй юмыг нь бодоод уналаа.
Ямар ч байсан ЗҮҮН НҮД.... ЗҮҮН НҮД......ЗҮҮН НҮД энийг л мартахгүй юмсан. Хамгийн аюултай нь хувилдаг шидтэн гэж хадам буурлууд надад анхааруулсан. Хаа очиж манай хадам буурлууд надад чухал юмны сэжүүрийг анхааруулж, санааг нь хэлдэг. Тэд намайг жилийн өмнө үхэж байхад гаргаж ирчихээд “Чи хэзээ ч дахин үхлийн тухай бодож, хүсээрэй. Чиний хүссэн бүхэн биелэх аюултай. Чи миний хүүхдүүдэд хэрэгтэй. Чиний уран гар, уужим ухаан чинь миний үрст хэрэгтэй” гэж билээ.
Тэгэхэд нь би уйлж, буруу зөвийг нь бүгд л харж, мэдэж байдаг гэдэгт итгэж их баярласан. Тэд бол аугуу буурлууд, хамгийн сайхан буурлууд гэдэгт би итгэдэг. Би одооноос зүүн нүдийг яаж таних, танивал яах тухай бодож эхэлсэн. Зургаан жилийн дараа тохионо гэсэн. Тэр болтол сайн бөөлж байгаад сурах л хэрэгтэй. Мэдэхгүй, чадахгүй юм ямар их байнаа. Тэгтэл бас ажилдаа ормоор байдаг. Нөхөр маань ганцаараа ажилдаа махийтал зүтгэж байхад би шинэ цагийн үлгэр бичээд сууж байх гэж. Үлгэр гэж үнэнг хэлдэг гэсэн. Нэг сар тэсчихвэл бид хэний ч танихгүй газар очиж амьдарна. Тэнд нутагт нь бөө байдаг болов уу? Надад тэр газар таалагдаж байгаа? Гал асаачихаад сэгсэгнэх юмсан... Тэр бас л учиртай байлгүй дээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.