Би хаантай ярин хогоо шүүрдэн, аягаа угааж байснаа гэв гэнэт Өө яанаа, би таниар хог шүүрдүүлчихлээ гэхэд хаан инээн “Чи бид хоёр энэ айлын аль муу бүхэнг л хийж, угааж, хутгалдаж явдаг биз дээ хахахахаха. Танай энэ үрсийг яана даа. Нэг нь зайран гээд юу ч хийхгүй, охин нь эрхийн тэнэг, бага нь балчир, эр нь эр хүн гээд хөдлөх юм алга. Ядахдаа аяга тавгаа өөр өөрсдөө угаачихад яадаг байнаа. Бидний үед тэнгэрийн бөөгөөр ийм ахуйн хог цэвэрлүүлдэггүй, хайрлан хүндэлдэг байлаа шүү дээ. Хаан удган минь хөөрхийдөө хайран сайхан цагаа энэ мэт ажилд үрж их цаг алдаж байна даа. Нас чинь богино шүү дээ. Гэтэл чи бид хоёрт хийх юм их байдаг”.
Одоо яахав дээ хаан минь хорвоо өөрчлөгдсөн болохоор. Намайг юм хийхэд та хол байж бай! “Чи намайг сонсож чадахгүй шүү дээ. Тэгээд нэг юм хийхээрээ улайраад, цагаа алдаад бас хэлсэн ярьсанг хагас тэмдэглээд, хагасыг нь мартчих юм”. Харин тиймээ хаан минь дээ би чинь айлын авгай болохоор гэрийн ажлаа сайн хийхгүй бол хөөгдчихнө биз дээ. Та бид хоёр хамт л хөөгдчихнө. Энэ цаг арай дэндүү хурдан яваад, бас шөнө гэж шал дэмий юм гарч ирээд унтуулаад байх юм. Унтах ч зав үгүй байхад чинь. Хааааааааахахахахахаха. За за бүгдээрээ хөөгдчилгүй л ажлаа амжуулахаас хахахахахахахахаха.
Өнөө гарагт үд дунд байрыг минь хөлсөлчихөөд хэдэн сар мөнгөө өгөөгүй Өвөрмонголтой хэрүүл хийхээр би залгав. Тэр уг нь маш үнэнч шударга хүүхэн юмсан. Яагаад ч юм би түүнээс өөр хүнд байраа хөлслүүлэх дургүй. Тэгээд хичнээн сар болж байгаад л нөгөөх маань мөнгөтэй боллоо гээд л төлдөг. Би ч араас нь хөөцөлдөөд байдаггүй. Муу хүн бол хичнээн сар суучихаад гараад зугтаачихна биз дээ. Гэтэл хөөрхий мөнгөтэй болвол өгсөөр, мөнгөгүй болвол чимээ алдарсаар гурван жил болжээ. Хэцүү амьдралыг туулж яваа эмэгтэй юм гэж би өрөвдсөөр, итгэсээр гурван жил болжээ. Гэтэл одоо бас дэндлээ. Тэр зовоод би зовоогүй юм уу гэсээр ууртай гэгч нь залгаж орхив. Тэр зовлонгоо тоочсоор, тэгээд би уярсаар чалчиж өгөв. Гэнэт би уйлмаар санагдаад, онго налаад дайраад ирэв.
Би дахиад залгана шүү утсаа аваарай. Нөгөө хий үзэгдэл ярих гээд байна гээд би гялс буулаа. Миний үр байна гээд аймаар их уйллаа. “Онголог тайж нь байна” гэж хэллээ. Тэгээд тэр маш их уйлж арай гэж тайвширлаа. Дараа нь аав минь гээд л уйлаад байх юм. Чингис хаан арай гэж тайвшруулав. Дараа нь “Уухан тайж байна” гэж бас нэг уйлхай юм орж ирээд уйлж өглөө. Тэр хэнгэрэгт мэхийн сөгдөөд, “Охин минь 9 өрлөгийн чинь нэг шүү дээ” гээд Чингис хаанд голомтондоо багтааж, үрсийг минь өдий хүртэл ивээлдээ чирч явсанд гялайлаа гэх юм. Чингис хаан орж ирэв. “Охин минь чи түүнээс бүү юм нэх, аяандаа ороод ирнэ. Түүнийг тайван байлга! Бүх юм учиртай гэж хэлээ биз дээ”.
Заа заза алчихдаг юм байна. Өвөрмонгол хамаатан минь аавын минь голомтыг манаж байсан юм уу тэгээд хэхэхэхэхэ ямар инээдтэй юм бэ? Хөөрхий миний зовсон яс махны тасархайнууд минь таарч дээ бид хэхэхэхэхэ. Ийм сонин учрал байх гэж дээ. Өвөрмонголчууд сайхан хүмүүс шүү. Биднээс л дээр хатуу ширүүн нөхцөлд өвөг дээдсийн онгон шүтээнүүдээ дээдлээд явж байх гэж. Дэндүү хатуу хувь тавилан. Нэг эцэг эхийн үрс энд тэндгүй зовцгоож явах гэж.
Чингис хаан Тэнгэр дуучны “Аргалын Утаа”г надаар дуулуулдаг ш дээ. Хэнгэрэгтээ ч бичүүлсэн. Бас Чингис хаан Жавхланы дуулсан “Төрлмүд минь” дууг анх сонсоод ямар их уйлсан билээ. Яс махны минь тасархай минь гээд л уйлаад байсан. Хэдэн өдөр сонссон ганц тэр дууг. Үүнийг бас хэнгэрэгт бичүүлсэн. Даанч би ямар Жавхлан, Тэнгэр дуучин биш дээ. Тийм сайхан дуулж чадахгүй нь дэндүү харамсмаар. Нэгэнт л сонгосон юм бол хоолой моолойг нь анхаараад, дуу муу дуулуулдаг болгочихгүй дээ гэж зарга хийхэд хахахаха инээгээд л “Чи алдарт дуучин болсон бол биднийг тоож буулгах байсан уу?” гэв. Юу гэж буулгахын би алдарт дуучин байсан бол ОД мод болчихсон байгаа ш дээ. Тэгээд л би өөрийгөө од болохоор ингэнэ гэж үзүүлэхэд ихэд шоолж инээв.
Өнөөдөр 9 өрлөгийн үр садуудад ер нь өөрсдөд нь хэлчих гээд надтай найзалж байсан хүмүүс рүү утасдуулав. Ихэнхи нь гайхаж, шоолж, итгэлгүйхэн шиг байв. Тоож сүйд болох юм алга шив дээ. Өрлөгүүд минь бүү санаа зов. Чингис хааныг минь хүртэл аавын талын хамаатан садан нь тоохгүй гурван сар боллоо шүү дээ. Үеэ өнгөрөөсөн та нарыг танихгүй гээд тоохгүй байгаа юм болов уу? За даа энэ ч надтай л холбоотой биз. Та нар минь бүү гутардаа. Намайг солиорчихож гэж бодож байгаа байх.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.