Сэтгэл санаа сэргэх шинж алга. Монголчууд минь дээ Япон ах дүүс нартаа сайн туслацгаая. Бид өөрсдийн нүдээр байгалийн гамшиг гэгчийг бас харж байна. Ямар ч чадалтай мундаг орон байлаа гэхэд байгалийн хүчний өмнө юу ч биш, баян ядуу хэн байх нь түүнд пад лий байхгүй шударга гэдгийг өөрсдийн нүдээр харлаа. Одоо сэрцгээе. Зөвөөр ухаарцгаая. Хадам буурлын хэлсэнг бодоцгооё. Бас манай буурлуудын хэлсэнг дүгнэцгээе.
Ямар ч гэсэн сүнс байдаг нь үнэн. Бүх юм амьтай нь үнэн. Тэднийг хайрлахгүй бол харгис хатуу нь үнэн. Тэд дэндүү нь хэтэрсэн хүчтэй нь үнэн. Гэхдээ тэднийг ойлгон, хүндэлж, хайрлан, уяруулбал ямар их өгөөжтэй, биднийг хайрладаг нь бас үнэн. Тэнд ч бас сайн, муу хоёр сүнсний хүчин бий нь үнэн. Харин хүн тэдний алийг нь идэвхижүүлэн ихэсгэнэ тэр нь бидэнд нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хар хүчний сүнс бол хүнийг өөрийг нь жаргуулж, дураар нь аашлуулж, шуналтуулж, хамаг бүхнийг нь өөрт нь хэрэгтэйгээр дэмжсээр хүмүүсийг өөрөө өөрсдийгөө өөрийн гараар нь устгуулаад хав хар ертөнцдөө ноёрхох бодлоготой. Сайн нь амьдарлын төлөө тэмцэгч, өөрөө өөрийгөө удирдан жолоодох оюун ухаантай болгох, ажилч, үнэнч, мууг хийдэггүй сайхан сэтгэлт хүмүүсийг үргэлж аз жаргалтай байлгахыг хүсдэг сүнс.
Газар дэлхий дээрх сайн сүнснүүдийн дайн эхэлсэн. Чингис хаан минь тэнгэрийн жанжин. Тэр Японд дайтаад л явж байна. Дахиад 25 хоногийн дараа л дүүг минь явахыг зөвшөөрсөн. Тэр хүртэл тэр тэнд хуримтлагдсан тийрэнгүүдтэй дайтан хүмүүсийн сүнсийг тэднээс булаан авч, байгалиа цэвэрлэн, бүхнийг эхлүүлнэ.
Яагаад? Ийм юм болов оо? Дэлхийн бүх газрыг цэвэрлэх шалтгаан? Яагаад Чингис хаан хот сууринг буруушаадаг байв. Энэ л сүйрлийн үеэр хүмүүс хэт олноороо үхэхээс сэргийлж юм шүү дээ. Байгалийн өмнө та нар хүчгүй тул байгалиа аргадан нүүж яв. Сайн энергийг байнга сэлбүүлэх гэж тэр. Хичнээн олон давхар шил толин өндөр, өндөр өргөө бариад хэдэн жил сайхан амьдарч болно. Харин энэ байгалийн аюул ирэхэд амьд үлдэх чадвар, амиа аврах чадвар, үлдсэн нь амьдрах чадвар, тэсч гарах чадварын тухай л сануулж байсан. Онгон зэлүүд байгаль дээр хүн олноор суурьшмагцаа л бүх чулуу, шороог үзэн ядаж эхэлнэ. Газрыг нь ухан оронгоо барихдаа тэр газрын амьсгалдаг нүүрэн дээр хэзээ ч ховхорч байраа сэлгэхгүйгээр бат бөх барина.
Тэр хэсэг газар үргэлж нар үзэхгүй, салхи салхилж нүүрийг нь илбэхгүй, бороо орж нүүрийг нь угаахгүй, цас орж тэжээл ч өгөхгүй байсаар, ядаж байхад дээр нь давхарласан барилгуудад амьдрагч хохимой толгойтнуудын хамаг хэрүүл уруул, зодоон цохион, чанга дуу хөгжим, чимээ шуугианд ядарна. Дээрээс нь тэдний бохир ялгадас ирж наалдана ингэж удсаар өвчинд автах болно. За яахав зохицож амьдрахаас гээд байшингийнх нь хажуу хавиргаас амьсгалахад нь бас л ирээд цементлэн хаяна. Хэсэгхэн газарч үлдээхгүй цемэнтлэн үзэн ядаж, ганган хүүхнүүдийн гутлын өсгийг хайрлан, залхуу авгайн гэрээ цэвэрлэх шороог багасган, өөрсдийн хэрэгцээнийх нь хөдөлдөг бүхэнг таатай байлгах зам харгуйг хажуу талтай нь хамт цемэнтлэнэ. За яахав зайдуу газраас л амьсгалахаас гэхэд нь хаяа бэл хамаг бүхэнг нь дарж хаяна.
Япон бол бүх л зам талбайгаа хүмүүсийн сайн сайхны төлөө үлгэр жишээгээр зассан тэргүүлэх орон. Тэгтэл тэд зүгээр байсангүй биеийн амраа улам л харсаар уул нурууг дэлбэлэн сэтэлж, гэдэс дотрыг нь ухаж хаячихаад бас шавардан битүүлнэ.Уулын хормойг нь бас бөх гэгч нь шавардан битүүлнэ. Сүүлдээ өндөр оройд нь бас байшин барин тэндхийг нь шавардан битүүлнэ. Уулаа ухан далайд асган шинэ газар байгуулан, усыг нүхлэн доорхи газрыг нь битүүлнэ. Хөөрхий тэр газарт амьсгалахад туйлын бэрхтэй ч ажилсаг шүү миний үрс гэж тэссээр...
Гэтэл усны эрэг бүхэнг далангаар хашин, урсгал ус, бохир ус нь мэдэгдэхгүй болгоно. Амьдрах бүх л таатай орчинг хүний төлөө хийсээр, хүнлэг нийгэм байгуулсаар, хөгжлөөр тэргүүлсээр гэвч тэдний хичээл зүтгэл ихсэх тусам л шинээр төрсөн үрс нь тархи нь ажиллахаа болин, бэлэн юмс нэхэн, хөлөө хөдөлгөх дургүй, гараа ажиллуулах дургүйчүүд нэмэгдсээр, байтлаа уйдлаа хэмээн балчир багаасаа эхлэн амиа хорлох нь ихэснэ.
Залхуу, хийх юмгүй, соёлд цадаад бүгдийг тоохоо байсан хэдэн үрсээ гэртээ тогтон, гэмгүй цагийг нь өнгөрүүлэх гэж төрөл бүрийн тоглоом зохион бэлдсээр хамгийн амар нь дайн байлдаантай, хачин сонирхолтой бүхэнг үзүүлэх тоглоом бэлдсээр тэд нь тийм араншинтай болно. Гэвч аав ээж нь, төр засаг нь чадах хирээрээ л тэдний сайн сайхны төлөө зүтгэнэ. Улам л сайн сайханг тэдэнд бэлдэж өгсөн ч амьдрах ухаанд л дутуу сургах алдаа хийж байна.
Тэдний он тоолол цагийг би сайн мэдэхгүй ч бүр дээр үедээ 12 цагийн тоолол байсан байж магадгүй. 12 цагт тохируулан ажиллах ёстой тэд 24 цагт ч тохирохоо байсан нийгэм байгуулсан нь алдаа. Хоногийн 24 цаг ч тэдэнд багадан ажиллах ажилсаг шоргоолж шиг зохион байгуулалттай амьдрах тэд аягүй бол хүн шоргоолжнууд байхаа. Би тэнд байхдаа ялангуяа эрдэмтэд их сургуулийн багш нарт 24 цаг хүрэлцдэггүйг сайн мэднэ. Хар өглөөгүүр ирчихсэн л байдаг, харанхуй шөнө ч байж л байдаг. Эхнэр хүүхэдгүй юмуу гэтэл хоёр, гурван хүүхэдтэй гэх тэд яаж бас эхнэр аваад, хүүхэд гаргаад амжуулдаг байнаа. Тэгээд тэд хаа холоос ажилдаа зарим нь хоёр гурван цаг явж ирж очино. Хэтэрхий их ачаалалтай ажиллан бөөн стресс. Ер нь японд очмогц л шууд стресс нь мэдэгддэг. Учиргүй хэрүүл уруул хийгээд байхгүй тонголзон нахилзах тэдний оронд бөөн хар энерги стресс дарж бүгдэд нөлөөлж байгаа нь маш их мэдэгддэг. Тэгэх тусмаа Токио, тэнд байх би тун дургүй.
Харин хөдөөх японд тайван амгалан байж, агаар амьсгалан сайхан болон, тариан талбайг харах сайхан ч мэлхий их дуугарах нь түвэгтэй. Тэгсэн хирнээ нутагтаа буухад л алнаа чамайг, хуц, уль гэж хэрэлдэх монгол үгс хаа сайгүй ч салхинд замхран одож стресс нь бага байдаг нь сонин. Хичнээн цэвэр орчинд таатай байгаад байсан ч чулуу үгүйлэн, шороогоо санадаг. Би өөрийгөө л шороо, чулуунд дуртай гэж боддог байлаа. Хичнээн жилийн дараа миний бага хүү нэг настай японд очоод чулуу олон маш их баярлан тэрүүгээр л тоглоно. Өөр тоглоом тоодоггүй байсан. Нутагтаа ирээд шороон дээр өнхөрч, баахан чулуу хармайлсан байсанг хараад л монгол хүн чулуу, шороонд цаанаасаа дуртай, энийг санадаг юм байна гэж мэдэж билээ.
Гэхдээ япончууд байгалиа сүүлийн үед их л хайрлаж, хөдөлгөөнүүд байдаг ч өвгөдийн сүнс байдаг гэдэгт, Тэнгэр бүхнийг зохицуулдаг гэж мэддэггүй. Хэтэрхий шинжлэх ухаан хөөжээ гэж боддог. Тэгээд өөрсдийн бүтээсэн болгон нь эргээд дэндүү их хор болж байна. Тэд өөрсдийг нь тээж яваа алгахан газартаа дэндүү дээрэлхэн бүх зүйлийг нь өөрсдийн эрхэнд зохицуулан, бүгдийг чадлаа гэж бодсон ч байгалийн хуулийг мартаж орхижээ. Ядаж байхад яасан ч олон цөмийн цахилгаан станцтай юм бэ? Байгалийн аюул бол цаг зуур хийдгээ хийгээд одоход дахиад л тайван цаг ирэн тэд босч чаднаа.
Харин өөрсдийнхөө гараар бүтээсэн хамгийн гай дагуулах тэр цөмийн эрчим л хэцүү байна. Өөрөө өөрсдийгөө бөмбөгдөх хэрэг юу байнаа. Миний хувьд салхин цахилгаан станц л таалагддаг. Байгалийн хүчийг ашигласан эрчим зүгээр биш үү. Дэлбэрээд ч дуусахгүй хичнээн жилээр хор хөнөөл үзүүлэх билээ. Хичнээн жил тэр хавьд эргээд суурьшиж болохгүй хэцүүднэ. Гамшгаас үлдсэн хүмүүс бас амьдрах эрхтэй шүү дээ. Амьд л байвал эргээд л амьдралаа босгох болно. Гэтэл өчүүхэн тэр газрыг байгаль биш өөрсдөө өөрийн бүтээсэн хорт зэвсгээр нэмж хорлон, үр удам, хоол унд, агаар, бороо салхинаас ч айж суух ямар хэрэг байнаа. Өндөр өндөр байшин, алт мөнгө, тансаг амьдрал, машин, тэр амьдралд дээдлэгдэн шүтэгдэн туслаж байсан бүхэн байгалийн гамшиг болуут л нүүрээ хувирган хүнээс урваж одоход хэн үнэнч үлдэж байна вэ?
Нөгөө муу л цемэнтлэгдэн ад шоо үзэгдэж байсан газар шороо л та нарын биеийг дахин нуруун дээрээ тээн, нөгөө хашаад, бие хирээ угаагаад, урсгаж хаяад, бохирдуулаад, сайн муу гэж голон элдэв гоё нэр өгч эрдэс бодис нэмж чимэн ялгаварлан, худалдан борлуулаад байсан ус нь ч алга болж алтнаас үнэтэйгээ ухамсарлуулж байгаа биш гэж үү? Өндөр өндөр орд харшууд, үзэмжит сайхан авс л болж хувирч байна. Тоггүй, усгүй болсон тэд баас, шээсний сав болон агаарыг бохирдуулан, хэрэв ингээд л хүйтэн айлчлан ирвэл, галлах зуухгүй, түлэх түлээгүй тэд мөсөн хонгил хөргөгч болно.
Би нэг юмыг маш сайн санаж байна. Японоос ирэх залуухан японууд монголын модон жорлонд орж чаддаггүй, гадаа хээр бие засч чадахгүй заваан хэцүү гэж ам хамраа таглан шоолж хөхөрч байж билээ. Монгол ч бай, япон ч бай, америк ч бай, индиан ч бай хүнийхээ хувьд яг адилхан, оруулах юмаа оруулж гаргах юмаа гаргадаг зохион байгуулалттай.
Чингис хааны үеийн монголчуудыг гадныхан их л бүдүүлэг заваан, соёлгүйг нь гайхан усанд орохоос айдаг, юм угаах хориотой, өмхий заваан гэж басамжилж билээ. Гэтэл миний өвөг дээдэс Чингис хаан яагаад усанд орж, юм хум угаах, бохирлохыг болохгүй гэж хорин хамгийн хатуугаар анхааруулан ИХ ЯСА хуулиндаа оруулаа вэ? Одоо л энэ олон жилийн дараа л хүн төрөлхтөн арай гэж ойлгож магадгүй нь. Монголчууд усаа тэгж их дээдлэн хүндэлж, цэвэр ариун байлгадаг байсан учраас зовлон тохиоход үнэгүйгээр шууд уух эрхтэй байсан юм. Усанд хирээ угаан, шумбаж, наадан, хиртэй саваар хутган бохирлоод, одоо бол бүр аймаар эр эм, хөгшин залуугүй, хиртэй хиргүй, траншейныхан ч, тансаг одууд ч тэрэгтэй нь тэрэгтэйгээ, биетэй нь биеэрээ хувцастайгаа орж бохирдуулан, дээрээс нь арьс шир угаасан ус, айл амьтны бохир, алт мөнгө угаасан химийн бодис аль дуртайгаа усанд хийдэг болжээ.
Харин бидэнд Улаанбаатарын хулхи хэдэн барилга маань унахад Туул руу гүйгээд уучих эрх байхгүй аль хэдийн байгаль эх эрхээ хурааж авчээ. Миний багад эмээ маань голд юм угаалгахгүй эргээс нь хол саванд угаалгачихаад жалганд усыг нь асгуулаад угаасан юмаа хол хатаадаг байсан. Голоос ус хутгахдаа цэвэр шанагаар юмуу, гараар хутгуулан уулгадаг байсан, ууж болдог устай байсан Монгол. Усаа уухдаа хэнд ч мөнгө төлдөггүй байсан. Одоо Монголд аюул болбол хаанаас ус уунаа. Хамаг юмаа алдчихсан бүгд эмзэг бүлэг болсон хүмүүс мөнгө хаанаас олж ус уух юм бол доо.
Эртний монголчууд байгаль хилэгнэхээс өөрсдөө цээрлэн, тэднийг уурлуулахгүй амьдрах ухаанаа мэддэг байсан. Гэтэл одоо юун уурладаг гэж бодохдоо манатай шууд л голын сайр дээр, үерийн даланг хаагаад гэр орноо барих хэмжээнд очтолоо амьдрах ухаанаа алдан доройтож. Болзошгүй аюулаас өөрсдөө болгоомтой байж сурах хэрэгтэй биздээ. Төр нь түүнийг өөгшүүлэн шинийг бэлдэн өгч, бусад нь болдог юм байна гэж бодох болжээ. Ийм наад захын ухаангүй юмнуудтай төр зууралдан бэлэнчилүүлж, өөгшүүлж байснаас тэр гэрүүдээ том аюул осолд, нөөцөнд хадгалж байвал зүгээрсэн. Нэгэнт л хүн болж төрсөн бол арчаатай, авхаалжтай, тархиа ажиллуулдаг, амьдралаа залгуулчихдаг байж. Мөрөн дээрхи бөндгөрөө ажиллуулж мэддэггүй бол төрийн хууль, тогтоомжинд захирагдаж сурах хэрэгтэйсэн.
Өвөг дээдэс маань байрлаж байсан газраасаа нүүхдээ цэвэрлэн орхиж, байгалиа эзэнгүй хэдэн сар амраагаад ирэн амьдарчихаад л бас явдаг. Аль аль нь хүч энергитэй. Байгалийн цэвэрлэгээ болох газрыг таньж мэдчихээд л холдон явж өөрсдөө амьд үлдэн байгаль цэвэрлэгээ хийхэд нь саад болдоггүй байсан. Хүн ихтэй газар байгаль бүрэн ч цэвэрлэгээгээ хийж чадахгүй. Учиргүй юм гэж байхгүй. Харин бид аль хэдийн нүүхээ болин Монгол биш болсон болохоор өөр л арга бодож олох нь бидний үүрэг боллоо. Хотоо зөв зохион байгуулж, шавааруулдуулахгүй барьж, байгалийн хөрстөй газар олон олонг үлдээх. Тоглоомын талбай байхад л очоод цемент цутгадагаа болих ёстой юм байна.
Одоо Улаанбаатарт эрүүл газар гэж үгүй болсон. Мод тарьсан ч аятайхан тарьж баймаар. Хорооллын дээш өгсөх замд ичиж үхмээр хиймэл зүлэг ухаантай гудас дэвссэн байгаа. Зүгээр байгаа шороог хүртэл хиймэл юмаар бүтээн, өөрийн тэнэг толгойгоо эргүүгээ бусад хүмүүст тулгахаа болимоор юм. Хичнээн сая төгрөгөөр түүнийг тавиа бол доо. Тэрний оронд зүлэг тариад услаад байсан бол арай л өөр харагдахсан. Аюулын үед хэрэглэх усны нөөцтэй байх гэх мэт олон арга төр засгийнхан бодмоор юм.
Японы сүүлийн үеийн барилгууд ч яахав газар хөдөлхөд брэйк ч юмуу ламбадаадаад үлддэг чадвартай пүрш ч юмуу шарик ч юмуу нэг юмтай болсон гэсэн. Манай барилгууд ямар бүжиглэж чадах биш Задгай Цагаан...үүлээ гээд л дуусах байхдаа айдас хүрчихлээ. Архитекторч нарыг сайн бэлдмээр юм. Бид бусдаас сургамж авч өөрсдөө бэлдэх хэрэгтэй.
Харин ч японууд дэгтэй, хуулиа дээдэлдэг улс болохоор зовлон, гамшгийг далимдуулан гарах дээрэм тонуул, хулгай үгүй амар тайван байна. Тэдний хатуужил, зохион байгуулалт, төрөөс сурах юм их. Тэр өндөр барилгууд баригдаагүй үе, цахилгаан уснаас хүний амьдрал хамаарахгүй үед ч тэнд япон өндөр өвөг дээдэс нь амьдарч байсан. Тэд байгалийн бэрхшээлийг яаж туулан, юу идэн, яаж аргалдаг байсанг хүмүүс, залуу үедээ сурган үлдээх нь чухал.
Миний японы хамгийн дургүй таалагддаггүй юм нь Манга хэмээх ном. Дэндүү тэнэг ном. Тэр бол нялх хүүхдүүдийн ном байтал том хүмүүс нь хүртэл нь уншина. Уншаад байх ч ухаан хөгжүүлээд байх ч юмгүй. Үргэлж тийм юм уншаад байвал яаж хойч үе нь толгой нь ажиллах юм. Нялх хүүхдүүд юмуу ухаан дутуутангуудад л ойлгуулах товч ном. Японы эртний судруудад их л юм байгаа байх даа. Даанч би уншиж чадах биш. Хүмүүсээ аль болох амар амьдруулах гэж хэт хичээсэнээр япончууд ирээдүйгээ алж байна. Хоол хийж идэж чадахгүй маш олон залуус байдаг, угаасаа л тэд ийм амьдралтай юм шиг хүмүүсийн наад захын хийх юмсыг гайхан хашгиралдан хийх тэнэг телевизийн нэвтрүүлгүүд эд өөрсдийгөө алдаг.
Монгол ч гэсэндээ ялгаагүй болж байна. Борц хийгээд нөөцлөөд авчих авгай хүүхэн байхгүй болж байгаа. Сүүгээ гашилбал 00 руугаа асгаж л орхино. Уранхайгаа оёчих эмэгтэй ч ховордож, урагдсан гээд л хогийн сав руу шиднэ. Монголын айл бүр л тараг, ааруул хамаг юмаа хийчихдэг, гамбир, боорцгоо хайрчихдаг, бүх л хэцүү үеийг туулчих чадвартай байсан харин одоо нөхрөөсөө ч мөнгө, улсаас ч мөнгө нэхээд л суудаг болж. Хүнд хэцүү цаг ирэхэд өөрийгөө, ангайхайнуудаа аваад гарчих амьдралын ухаанд сургах нэвтрүүлэг, сургалт, ном ховор байна. Үүнийг заах, сэрэмжлүүлэх хүн ч ховор байна.
Харин түүний оронд Чингис хааны сургаалийг өөр өөртөө ашигтайгаар эргүүлэн хувиргаад эрчүүдтэй хэрүүл хийгээд сууж байх ямар хэрэг байна.Чингис хаан хэлэхдээ: "Хатан ухаан гэдэг чинь эмэгтэй хүний ухаан. Хаан хүн, Төрийн хүн гэдэгч өөр өөр. Харин Хатан заяа, Хаан заяа гэж байдаг юм" гээд тайлбарлаж өгч байсан. Гэхдээ энийг дараа тайлбарлая. Одоо бол гол нь амьдрах ухааны талаар хүмүүст сануулга өгөх ёстой. Сүүлийн үеийн хэт хөгжигчдийг шүтэгчид амьдрах менежмент гэвэл л ойлгох хүн гарч магадгүй. Хэт хөгжил гэж юу байдгийг бид энэ байгалийн хуулинд яарч сүйрч байгааг харж байгаа биз дээ.
Японд миний нэг найз намайг хэдэн цаг машинаар авч явж байж агаарт байдаг хөдөө аавындаа авчирсан нь санаанд орлоо. Тэднийх хэдэн үхэртэй чи үзэх үү гээд би гартал худалч хүнд нэг л гоё байшинд орууллаа. Гэтэл хэдхэн үхэр эргэх ч зайгүй яг хоёр хажуугаар нь модоор түшлэг хаалт хийсэнд хавчигдан, өгсөнг нь идээд л, үлдсэнг нь баагаад л гаргах тосгууртай хөдлөх эрхгүй амьдарч байгааг хараад би өөрийн эрхгүй уйлж билээ. Хариугүй бачимдаж өгөх дөхсөн. Миний монголын үхэр хаа дуртай газраа тэнэчихээд өөрөө л цуваад гэртээ ирдэг. Тэд эрх чөлөөтэй үхрүүд байхад түүний япон анд үхэр нь ингэж зовох гэж гээд нулимс асгарсан. Хурдан гаргаачээ явуулаачээ гэхэд тэр хааяа эд гардаг явдаг гэсэн.
Ёооёоёоёо би л лав үхэхдээ японд соёлтой сайхан газар үхэр болж төрөхгүй шүү. Монголдоо бух болж төрнөө яршиг. Яагаад эднийг хашаад байгаа тухай асуухад таргалуулж байгаа гэнээ. Хөдлөхгүй, идэж ууж байгаад хүний дуртай зөөлөн сайхан амттай үхрийн махны нядалгаанд очино. Пиво өгөн самнаж массажлах тусам таргалж өөхнүүд нь нэг талдаа гарахгүй махандаа шингэн бүх юм нь таарсан сайхан мах болох юм гэнээ. Монгол мах бол хатуу, өмхий үнэртэй гэнэ. Тэгэхгүй яахын тэд чинь дөрвөн туурайгаараа хаа байгаа хоолоо өөрсдөө олоод хэлээрээ ороогоод идчихдэг.
Хөдлөнөө гэдэг чинь булчин сайтай байна. Булчинтай байна гэдэг хатуу байна. Хатуу байнаа гэдэг чинь жинхэнэ чанар байхгүй юу. Тэр хүний өгсөнг биш өөрөө явсаар өөрт хэрэгтэйг иднэ. Хамаг сайныг олж иднэ. Тэр нь амттай, витамин нь оригоороо тэрийг нь идсэн бид витаминлаг юм биш үү. Үхрийг бид иддэг нь муу ч гэлээ үхэр үхэх хүртлээ үхрийн эрх чөлөөгөө эдлэн, өөрийн дураар амьдарч чаддаг. Харин япон үхрийн эрх ашиг л зөрчигдөөд байна. Тэр хүний өөрийн бодож олсон тэжээлийг л иднэ. Хүн өөрөө ямар идчихээд өгөх биш, хүн чинь өөрийнхийгөө, үхэр чинь өөрийнхийгөө иднэ. Хүн тэгэхэд ямар их хоол голж шилдэг билээ дээ. Үхэр ч гэсэн тэгж л таараа.
Хүн хэзээ үхрээс энэ чамд ямар байна гэж асууж байлаа. Тэгээд өөрсдөө зохиосон юмаа асуулгүй хүчээр өгчихөөд, өөрсдийн аманд зөөлөн таатай байлгах гэж хороор тэжээнэ. Тэгээд өөрсдөө иднэ. Тэгсэн ч гэсэн тэр идүүлэх үхэр тэдэнд хор болно. Үхэр өөрөө сонгож идээгүй хорыг хүн өгч тэжээсэн болохоор тэр хороо хүн өөрөө өөрөө үхрийн хортой хамт идсээр шинэ нэгэн өвчин үүсгэнэ.
Химийн элдэв өөрсдөө бүтээсэн хор үхэрт идүүлэн үхрийн бие нь тэрнийг эсэргүүцэн бас нэгэн шинэ төрлийн исэлдсэн хор, өвчин болсоор үхнэ. Хэт таргалсан үхэр гэдэг диабеттай л үхэр биз дээ хүмүүсээ. Хүмүүс өөрсдийгөө л бодохоос байгаль, дэлхий, ус, ургамал бүгд амьтай, амьтангууд ч амьтай. Нэгэнт амьтай юм чинь тэд өөр өөрсдийн амьдралтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ орчлонд буй бүхэн амьтай. Бие биенээсээ хамаарч зохицон амьдардаг гэдгийг ойлгон хүн л ганцаар бүхнийг эзэмших гэвэл аюул болдгийг ойлгох цаг болжээ.
Бичиг үсэг тайлагдсан энэ нийгэм бол оюутануудын нийгэм. Оюунтан биш оюутан нарынх. Мулгуу ухаантнуудын нийгэм. Өөрийнхөөрөө зүтгэн тэнэглэгч, эрдэмтэн гэгч тэр мулгуунуудын гайхуулаад бүтээгээд, шагшигдаад, шагнуулаад байсан болгон хүн төрөлхтөнийг өөрөө өөрсдийг нь алж байна. Тийм тэнэгүүдийн оронд байгальд, амьтанд, дэлхийд, од, сар, наранд хэрэгтэй юм хийсэн хүнийг нь шагнавал таарна. Наран дээр ч амьдрал байдаг гэж буурлууд хэлсэн. Тэнд энэ галактикийн хамгаалагч нарны баатрууд бий. Хүний нүдэнд харагдахгүй ч бас л тэд сүнснүүд. Миний нэг аав ээж нарны хаан, наран ээж. Өглөө бүр охин минь над руу харж хүслээ хэлж бай гэж наран аав хэлж, хийхээ мартвал заавал гомдол мэдүүлдэг. Галтай цогтой, дайчин гал махбодтонгуудын сүнс тэндээс ирдэг.
Гал, ус, шороо махбодын хүмүүс гээд л зурхайгаа уншаад байдаг байж яагаад тэд үнэхээр байдаг гэдэгт итгэдэггүйг ерөөсөө ойлгохгүй юм. Би одоо буурлуудыгаа биш хүмүүсийг ойлгохоо болилоо. Индиго хүүхдүүд чинь шинэ эринд л бэлтгэгдэж гарч байгаа хүүхдүүд. Манай үеийнхэн шиг мангар юмнууд болохгүй. Нар, сар, од бүгдээсээ эрчимээ шингээж авах чадвартай, тэднийг ойлгож харьцаж чаддаг хүүхдүүд бэлтгэгдээд байна. Энэнд чинь гадна талыг нь хэмжиж үзчихээд л гайхаад сүржигнээд байх юм байхгүй. Бүх л асуудлаа бүх юм амьтай байдаг, бид тэднийгээ ойлгон хүндлэн, аргадаж, хайрлан энхрийлэх юм бол тэд биднийг ойлгон хайрлах болно. Хүн хүнийг эхэлж өөрөө хайрлаж чадчихаад хүнээр буцаагаад хайрлуулдаг биз дээ. Яг түүнтэй ижил.
Далд ертөнцийнхөн бидэнд маш их хайртай. Даанч тэдний байтугай өөрсдийн амьсгалах агаар, уух ус, гишгэж тогтох газраа бид өөрсдөө сүйтгэн бүгд сөнөх гээд байна. Гэхдээ дэлхий бүрэн устах аюулаас аврагдсан учраас хүмүүс тайван байх хэрэгтэй. Түрүүлэн амиа хорлоцгоон, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх, муу муухай цуу тараан хүн бүрийн сэтгэлийг түгшээвэл хар хүчний сүнснүүдэд маш ашигтай улам л дэвэргэсээр байгаль дэлхийг минь хүний гараар устгуулна. Бүгдийг устгасан нь дээр үү? Хагас нь үлдээд алдаагаа засан үхсэн хэдийгээ дахин амар амгалан дэлхийд нь төрүүлсэн нь дээр үү? Өөрсдөө бодоцгоо.
Хамгийн чухал нь эв нэгдэлтэй байж, хүнд хэцүү бүхэнг давж гарах чадвар. Чингис хааны билэг сургаалд УРЬДЧИЛАН МЭД, УГТУУЛАН БЭЛД, ТЭСЧ ГАР гэсэн сургаал хамгийн гол нь болоод байна. ЧИНГИС ХААН үүнийг хэлэхийн тулд намайг яаруулан яаруулан эрсдлийг ч тоохгүйгээр түмэнд дуулгаж байна. Бүх л дэлхийд ээлж дараалан цэвэрлэгээ явагдана. Дэлхийнхэн бүгд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бүх үлдэгсэд тэсч гарах чадвартай байх ёстой. Одооноос бүгд өлсгөлөн, байгалийн гамшиг бүхнийг давах бэлтгэлтэй байх ёстой. Чингис хааны хамгийн дургүй юм нь Хөх Монголд дэндүү олон баяр тэмдэглэн найр хавтгайрч байгаад дургүйцэж байсан. Тэр одоо тэнгэрт тийрэнгүүдтэй дайтсаар л байна.
Тэр зөвхөн Хөрстийн аугаа хаан байгаагүйг Тэнгэрийн аугаа дайчин жанжин нь байсанг одоо маш сайн ойлголоо. Тэр Тэнгэрийн дэргэд би өчүүхэн бөөс гэж өөрийгөө тодорхойлдог хүн төрөлхтний ухаант хаан юм байна. Манай улс хүний өөрийн хамаг баяраа үржүүлэн нэмээд дээрээс нь хүний хэний ч хамаагүй бүх баярыг хамж аван тэмдэглэдэг болсон байна. Лав л Чингис хааны баярыг хоёр болгосон. Чингис хаан цагаан сараар ихэд уурлан өөрөө ч хийгээгүй, намайг ч хийлгэлгүй гурван өдөр мацаг бариулах шийд гаргаж хүн бүрээс тусгаарласан.
Дэлхийн хамгийн хар өдөр гэж анх хэлж байсан. Харин шинийн долоон хавьцаа нагац эгч маань өвдөн бариулахаар ирэхэд Домч буурал түүнийг барихад би ихэд огиулан нулимс асгаран бие өвдсөн. Тэгэхэд Домч буурал та нарыг яая даа байз, өөрийн биеэр л үзэж, өвдөж байж ойлгох юм гэв. Миний нагац эгч бол багш байсан маш их олонд хүндтэй хүн. Тэтгэвэрт гараад олон жил болсон ч түүний А үсэг заалгаж байсан ангийн хүүхдүүд түрүүч нь эмээ, өвөө болсон ч ач зээгээ дагуулан, сүүлчийнх нь нөхөр, авгайтайгаа заавал ирж золгодог. Гурав, дөрвөн зуу байтугай хүн ирдэг хамгийн том баяр нь болдог юм. Өөрөө ч хэнийг ч ялгадаггүй ярьж хөөрсөн, хүн бүхэнтэй инээж наргисан миний хайртай нагац эгч билээ.
Домч буурал хэлсэн нь: "Та нар цаг тооллоо ч мэдэхгүй, үгэнд ч орохгүй. Бид цагаан сар бүү хий гээ биз дээ. Хар өдөр гэж ямар учиртайг сонсож ав. Хар тийрэнгүүдийн хамгийн сайн өдөр, дэлхийн хамгийн муу хар өдөр. Хамгийг чинь хоослож байгааг харж байгаа биз дээ. Чи миний улаачыг хар! ямар их огиж бөөлжиж байна. Ийм л их хар сүнснүүдийг биедээ залжээ. Тэр өдөр хамгийн их идээ будаа бэлдсэн айлаар тэр олон орж ирж золгон үнсэлдэх хүмүүс дунд тийрэнд биеэ эзлүүлсэн олон хүн байдаг тэд нь тэврэлдэн золгох тэр мөч бүрд биед чинь дамжин, тэр идээ будаанд чинь буун та нарыг хоослон цөлмөж эхэлдэг билээ. Хүү чиний уур хүрч байгаа биз дээ гэж хүүгээс нь асуухад нээрээ хэд хоног бие хүндрээд уур хүрсэн. Харж байна уу. Та хоёрыг заслаа гээд гэрээр чинь дүүрэн тийрэнгүүд шигж нэмэр алга, миний улаачыг аваачин буулга" гэж билээ.
Би тэднийд очиход үсний угаас сэрс сэрс хийн хүйт оргиж байв. Тэнд бөөлөн хамаг бүхэнг хөөгөөд Чингис хаан бууж тэдэнтэй удаан ярилцсан. Бусдын буурлууд хүмүүст уурлан ташуурдан, ихэд хилэнтэй байдаг. Харин би боссоноос хойш манай нэг ч буурал уурлаж байгааг үзээгүй ч тэр өдөр Чингис хаан тэдний нэг болохгүй эхийгээ зовоогч хүүхдийг уйлтал нь хатуу загнан аашилсан. Гэвч сүүлд нь аргадан толгойг нь илээд үнсэн ойлгов уу? Хаан намайг олон бүү хилэгнүүлээрэй гэж билээ.
Би түүнийг их зөөлөн сэтгэлтэйг сайн мэднэ. Харин нэг дургүй нь хүрвэл хэзээ ч эргэж харахгүйг нь мэднэ. Чингис хаан өөрийгөө "Дээдэс" гэж дуудуулдаг, бусад нь буурал гэж дуудуулдаг. Чингис хаан бол онцгой хүн. Түүний зан чанар нь хамт удаан байх тусам л улам ойлгогдон, гайхагдана. Тэр их эгэл, элдэв гуншин магтаалд дургүй. Инээд муутай, шооч. Нэг юмыг заавал төгс дуусгах гэж улайрдаг зантай. Тэнгэрийн үгэнд дэндүү орно. Би тэнгэрийн үгэнд тэгтлээ сайн орохгүй ээ заавал давхар хаанаасаа асууж байж л ордог. Тэр надаас хатуу тангараг авсан аймаар амьтан. Тэрний тушаасан бүхэнг би биелүүлэх үүрэгтэй. Хэрэв би төрсөн хүүгээ ал гэвэл чи алах л хэрэгтэй. Хэрэв чамайг энэ өндрөөс үсрэн үх гэвэл үхэх л хэрэгтэй гэсэн. Би ч яахав үсэр гэвэл үсрэхээс ер айхгүй. Харин хүү зайрантайгаа тэмцэлдэж чадахгүй мэдэв үү. Тэнгэрт энэ үгийг хэлж чадаагүй ч би номондоо эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэр хамгийн анх ирэхдээ тавин гарагт даалгаврыг минь биелүүлж чадахгүй бол миний зүрхээр минь туг тахина гэж байсан Хуцлаа л байна. Би даалгаврыг нь хоёр гарагт хийсэн. Тэгчихээд бас миний эцэг гээд байгаа юм даа. Төрснийхөө зүрхээр тугаа тахидаг ямар эцэг гэж байнаа. Эсвэл тэр миний хойд эцэг юм болов уу хахаха инээд хүрчихлээ. Лав л тэр аймаар юм байлгүй.
Чингис хаан болон бусад буурлууд айгаад байдгийг бодоход. Тэр хэдхэн удаа ирж байсан болохоор би сайн мэдэхгүй. Ирэхээрээ л зарлиг марлиг гэж сүржигнээд юм бичүүлээд явдаг. Гэхдээ намайг өмөөрөхөөрөө галзуу юм шиг өмөөрдөг юм байна лээ. Нөгөө хүн нь хэн байх нь хамаагүй л хатуу шийтгэнэ гэдэг. Тэр тийм аймаар болохоороо л ажилсаг япон найз нарыг минь хүртэл хайр найргүй шидэлж өгч байна даа. Манай монголын ээлж хэзээ ирэх бол. Тэр болтол бусад юмаа сайн сурчих юмсан. Ойрхон бол хэнгэрэгээ үүрч очоод уйлаад, гуйгаад л суугаад байхсан. Даанч хол байнаа япон. Гэсэн ч би гурав хоног гуйхаар шийдээд байгаа. Тэгэхгүй бол тэдний арлын ар тал тэр чигтээ алга болж, тал хүн нь үхэх ёстой гэсэн. Тийм юм гэж хаа байхав дээ.
Лусын хаан сая зүгээр л усаа нэг жаахан алгадахад л ийм юм болж байна. Юун ч хариугүй юм гэж буурал хэлсэн. Бүгд амар жимэр болохоор япончууд байгаль дэлхийгээ аргадах л болно. Тэд маш ухаантай, дуулгавартай хүүхдүүд чинь шүү дээ. Тэд сүнсний араас ангуучилсаар байгаад л илрүүлдэг. Тэдэнд ухаарал хайрлах боломж өгөөч. Японд дэндүү их тийрэн сүнснүүд бат оршсон байсан. Тэднийгээ хөөлгөн өөрсдийнхөө чадалтай бөө нараар хөөлгөх хэрэгтэй.
Та нар Будда, Христ л аварна гэх үү??? Үгүй ээ үгүй... Тэд чинь хүн байсан. Магтаалд мангуурч, бүхэнд шүтүүлэн зөвхөн өөрсдийнхөө хөрөг дүрсээ л шүтүүлэхээс биш Тэнгэрийг шүтүүлэн байгалийг хайрлуулан хүмүүжүүлсэн нь хаа байна. Тэднийг залгамжлан буян түгээгчид нь сүм байгуулан мөнгө татаж, сургаалиудыг нь үсэг, үг, өгүүлбэрээр нь өөрчилсөөр ялзарч дуусч. Бурхан гэдгийг тэд өөрсдийгөө бурханчлуулан шүтүүлсэн. Буддаг эрүү өвдгөө нийлтэл шүтсэн хамгийн их хайрлагч орон нь эрх чөлөөтэй болсон нь хаа байна.
Христээс болж хичнээн олон залуус дээд тэнгэрт нь очихоор амиа хорлон биегүй тэнэмэл сүнс болов. Тэднийг шүтэгчид үнэхээр тэд нарынхаа сургаалыг дагадаг гэж үү. Нэг хацрыг чинь алгадвал, нөгөө хацраа тавьж өг гэдэг ухаантай гэсэн хирнээ өөрсдөө ямар их дайн хийдэг билээ. Хамгийн их бусдын хэрэгт хошуу дүрж, гэмгүй, соёлтой дүр үзүүлчихээд араас нь хутга дүрдэг тэд. Зөвхөн манайх л үнэн бусад нь худал гэж дайран муучилдаг. Гэтэл тэд бүгд л хүн болж төрж байсан. Тэнгэрийн зарлигт тэднийг өөрсдийн дүрсээ шүтүүлээд ир гэж хэлээгүй. Тэнгэрийг тайлбарла гэж илгээсэн.
Тэднийг төрөхөөс өмнө Тэнгэр байгаагүй мэт, тэрнээс өмнөх үе нь тэнэг байсан мэт, өөрсдөөсөө эхлэн өөрийгөө шүтүүлчихээд л яваад өгсөн. Тэднээс өмнө ч амьдрал байсан, тэнгэр ч байсан, тэрний үед ч тэнгэр ч, амьдрал ч байлаа, тэрнээс хойно ч амьдрал, тэнгэр ч байсаар л байна. Тэгэхээр хэн гэж шидтэн ирсэн, явсан нь сонин биш, тэд шидтэй л юм байгаа биз, үлдээд амьдрах шидгүйнүүд нь яаж зөв амьдрах вэ гэдгээ л бодмоор юм. Тэнгэр гэж энэ аугаа аймшигт хүчний өмнө хэн нэгнийг шүтэн мангуурах биш өөрсдөө зөв бурууг бодож сэтгэх ухаантай Будда, Христ, Мухамэдаа намайг авраарай гэх биш өөрсдөө амьдралын төлөө тэмцэгч, арчаатай байх хэрэгтэй байна. Тийм л их тэдний сүнсэнд итгээд байгаа юм бол төрүүлсэн эцэг, эх, эмээ, өвөөгөө дуудвал хамгийн түрүүнд тэд чинь туслана. Би зарим монголчуудыг ойлгодоггүй юм. Шар үстэй шал өөр төрхтэй хүнийг мөн ч их үхэн хатан сургаалыг нь дагах юм. Ертөнцийн эзэн минь гээд л уйлаад л...
Хөөрхий түүнийг харахаар огт аавтайгаа адилгүй яах аргагүй монгол хүн. Тэгэхдээ би түүнийг ойлгохыг хичээн Христ хойд эцэг нь юмуу, өргөсөн эцэг нь юм байлгүй. Хөөрхий яахав яахав гэж бодохоор над руу улайран дайрч ганц үнэн энэ миний аавыг, ертөнцийн эзэнг чи шүтэх ёстой тэгэхгүй бол чи муу хүн гээд дайраад унана. Би тэрний ааваас гараагүй юм чинь яаж ааваа гэхийн. Өөрөө өөрсдийнхөө аавыг шүтвэл яадаг байнаа. Чи Христтэй огт адилгүй харагдаад байна. Буддатай төстэй байж болох юм гэхээр тэр муу Будда шал тэнэг, худлаа гээд уурлана. Заза хүн өөрийнхөө аавыг өөрөө мэдэж байгаа байлгүй ээж нь хэлсэн юм байлгүй дээ. Гэхдээ намайг бас аавыгаа шүтсэнгүй гэж дайрч давшлах юу байдаг байнаа.
Би түүнийг үгүй ээ чи миний аавыг шүтэх ёстой гээд дайраагүй л байгаа биз дээ. Түүний бүүрийн бүрий бүрий аав нь Христ юм бол миний бүүрийн бүрий бүрий аав маань Чингис хаан. Адилхан л хүн болж төрж байсан. Тэгэхдээ миний аав өөрийгөө шүтүүлэн шашин болгоогүй ч тэр Мөнх Хөх Тэнгэрийн үзэлдээ үнэнч Тэнгэрийг тэр чигт нь магтсаар, өөрийгөө муулуулсаар л үхсэндэг. Нэг гэрт амьдардаг, нэг агаар амьсгалдаг. Нэг уснаас уудаг байж аав ааваа өмөөрөн алалцах нь үнэн тэнэг хэрэг. Би тэр гурван алдартай аавуудыг хүн болж төрсөнг буурлуудаасаа баттай мэдсэн.
Буурлууд маань тэд хүн болж төрсөн нь үнэн гэж хэлсэн болохоор би тэдний библи, судар мудрыг худлаа гэж боддог ч үгүй. Хэдэн жилийн өмнө сонирхоод уншиж байхдаа үлгэр юмуу хаашаа юм гээд л гайхдаг байлаа. Гэхдээ тэдний үлгэр ч адил, бидний үлгэр ч адил гэдэгт итгэдэг болсон. Тэд нар бас Тэнгэрийн хүүхдүүд элч нар, улаач нар л байсан. Ид шидээ аван гэгээрмэгцээ л өөрсдийгөө шүтүүлсэн.
Монголын нууц товчоог, Библээс хуулсан, өөрчилсөн гэж батлах хүмүүс их гарч ирж. Инээд хүрээд болдоггүй. Мария онгон байгаад хүүгээ гаргасан. Алунгоо эргүй багаад хүүхдээ гаргаж гээд л эхэлжээ. Яг миний аав Христийн ээж, миний эмээг хуулаад, засаад бичсэн нь үнэн байгаа биз дээ гэнээ. Яаж овоо Алунгоо эх маань онгон байгаагүй юм. Бас ч гэж хоёр хүүхэд гаргачихсан байжээ.
Манай буурлууд Чика чика. Ийм малууд гарна гэдгийг нэвт шувт хараад л гэрчлэх олон хүүхэд гарган, тэднийх нь үр сад бид байгаа биз дээ. Бид олуулаа үржсээр мэнд мэлтийн, амьд арзайж байна. Хүн л болж төрсөн юм чинь хүний л амьдралаар амьдрах нь тодорхой. Хэдэн жилийн дараа энэ хүмүүс би эрэгтэй, эмэгтэй хоёр хүний дундаас гарсан харин чи аав ээжийн дундаас гарсан гэж бичиж. Яг намайг дуурайгаад, хуулаад, засаад бичиж гэх нь байна яанаа одоо.
Ямар сайндаа л манай ухаант өвөг дээдсүүд Бөртө чоно, Гоо марал гэж бичиж ялгаж үлдээхэв дээ. Энэ хоёрхон нэрнээс болж хэдэн ч гадаад, дотоодын эрдэмтэн хэрэлдэн тэмцэлдэж, эрдмийн зэрэг хамгаалж доктор боловоо. Тэр бол амьтад байсан, үгүй хүний хоч, үгүй тэр бол, хүн байжээ гээд л өөр өөрсдийнхөөрөө батлаад л доктор гэж цаас бичүүлж авчихаад л минийх яг үнэн худлаа гэвэл хатуу хавтастай цаас нь энэ байна гэж уралдан хэмлэлдэн, хичнээн ч их өвөг дээдсүүдийг минь шоолж муулав даа.
Харин миний дараагийн номонд Номхруулагч догшин тэнгэр, бөөрөнхий биет Бөндөөхөй хатны дундаас гарсан Аянга удган гэж тэмдэглэгдэн явах болно. Үүнийг тэд харин маргааш уншвал шал худлаа. Галзуугийн өдрийн тэмдэглэл, мөрөөдөгч, шар хадны шинэков гэж оношлох биз. Тэгэхээр үг болгон учиртай түүхтэй байдаг, нууцтай байдаг гэдгийг эрхэм ухаантнууд ойлгох цаг болжээ. Заавал юмыг туйлшруулан бодож зүтгэх биш, бас бусдыг сонсож, мэдэж, олныг эргэцүүлж байж оюун ухаант хүн гэдэг нэр алдраа хамгаалцгаая.
Шашин шүтлэг, нам зам гэж өөр хоорондоо тэмцэлдэн тэнэгрэх ямар ч утга учиргүй учраас л эзэн Чингис хаан бүх шашныг дур дураар нь байлган, гэхдээ хэн нь ч байсан гагц Мөнхтэнгэрийн зарлигт захирагдаж, байгалийн хуулийг дагах ёстой гэдгийг хатуу ойлгуулж, тэд ч хүлээн зөвшөөрдөг учраас энэ том дэлхий байтугай Хархорин гэх жижигхээн тэр хотод бүгд эвтэй амьдраад байсан байна.
Бүх л шашин шүтлэг хүний сайн сайхны төлөө залбирдаг, эцсийн хүрэх зорилго нь нэг ч хүрэх арга нь л өөр өөр. Гэхдээ тэд бүгд Тэнгэрт захирагддаг. Тэнгэр ниргэхдээ тэдний хэн нь зөв, буруу нь хамаагүй хамт л ниргэдэг. Тэд бүгд л газар дээр хөлөө тавин алхаж, нэг агаар амьсгалж, нэг ус уудаг. Нэг л дэлхийд оногдсон, оногдсон газраа л амьдардаг. Тийм байтал Христ аавтай тэр монгол хүүхэн намайг харааж зүхэхээ боль. Би түүний харваас тэс өөр төрхтэй аавыг чинь мөн биш гэж шүүгээд, хөөж туугаад, хорьж цагдаагүй байтал тэр өөрийн өвөг дээдэстэйгээ уулзаад учраа ололцсон намайг худалч солиотой бөө болсон чи өөдлөхгүй, удахгүй үхэх цаг чинь ирнэ гэж хараах юун. Тэр тэгснээ ариун сүнс намайг ивээдэг, ад тийрэн чамайг хорложээ гэх юм.
Сүнс байдгийг мэдсэн бол л овоодоо. Өөр юу ярих вэ? Миний ад тийрэн гэж шоологдох өвгөд бол надад ухаантай амьдрах, зөв амьдрахыг л сургадаг. Тэд Хөх Монголдоо дэндүү хайртай, алтан нар, сар, од, дэлхийдээ дэндүү хайртай. Тэд намайг алив доромжлолыг гурван удаа тэсээд өнгөрөө, дөрөв дэхэд нь сануул, тав дахиа бол алчих л гэдэг. Харин би бол шууд л алчий гэнэ. Тэгэхээр өвгөд минь биш би л тийрэн байна даа.
Манай аавын талын хатдууд бол нулимс унагах дургүй дайчин хатад. Өвгөд нь уйлаад, өрөвдөж байхад хатад нь лай л байна алчих л гэдэг дайчин хатад. Даанч тэнгэр зөвшөөрөхгүйдээ гэж л биеэ барьдаг дайчин хатад байдаг. Би ч хэрэлдэх дургүй тэрний оронд зодчихий л гэж боддог хувилсан боловсорсон дүр нь юм. Анх удаа Тэнгэр ээж ирэн тэнгэрийн шүүлгээ аван миний түлэгдсэн ногоон дээл, өмссөн бүхэнг минь эргүүлж тойруулан үзээд тэр тэнцлээ. Түүнд найдаж даатгаж болно. Та нар өргөөндөө толь, хутга, бялт буу юу ч тавьж болно хориогүй гээд зарлиг бичүүлээд явахад манай өвөг дээдэс маш их баярлаж догдлон хөөрч байсан.
Тэр үед босоод сар л болж байсан. Түүнийг орж ирэхээс өмнө Хубилай миний өвөө минь их л санаа зовон, зүрх нь чичирч, өөрөө өргөөгөө цэвэрлэн, сандарч байсан юм. Тэнгэр ээж гэж тийм л аймаар ааштай амьтан байх нь. Миний Хубилай жанжин, анхны толгой онго тайван нь дэндүү, тэр онго маань түгшиж байсан гээд бодохоор тэр нөгөө ертөнцийн аймшиг ноймер нэг авгай байхаа. Тэнцсэний дараа толгой онго ирээд их л догдлон охин минь овог аймгийн итгэл найдварыг бүү алдаарай гээд миний дүүд "сая ямар хүнд давааг давсанг даанч та нар мэдэхгүй байна. Хэрэв Тэнгэр ээжид таалагдаагүй бол тэр газар дээрээ зүрх нь зогсож амиа алдах байлаа шүү дээ" гэж дүүд минь хэлэхэд тэр уйлж гарав. Үхээгүй л байхад чинь юундаа уйлдаг юм.
Харин манай галзуу Гургалдай хатан онго маань ирчихээд л ийш тийш гүйн баярлаж, ихэд хөөрч байснаа дуугаа дуулахдаа Ногоон торгон дээлээрээ гээд л хазгай муруй дуулж байснаа "Баярласан чинь мартчихаж манай улаачыг үхэхээр та нар энэ дууг нь дуулж дуудаарай" гэхэд бусад онгууд болиоч баярын өдөр болохгүй юм ярилаа гэхэд "Яадын үхэх нь үнэн л юм чинь. Хахахаха Үхээд бидэн дээр л ирнэ" гээд л дахиад тэр дууг дуулан тачигнатал инээж байсан. Хатан онгууд маань ийм л галзуу хамаагүй онгууд. Хамгийн чанартай, хамгийн гоё ганганг өмсөн, бие чинь гоолиг нарийхан байх ёстой гэхчилэн намайг өөлж, шоолж, загнацгаана.
Дуугаа сураагүй бол толгой дундуур модоор өвттөл нь авчихаад дахиад сураагүй байвал хага цохино шүү гэнэ. Ааштай, сэргэлэн, дайчин, галзуу хатан онгууд байдаг. Эжий онгодууд нь ихэд зөөлөн, өрөвдөмтгий, цэвэрч, шаардлага өндөртэй. Харин эрчүүд нь уян зөөлөн сэтгэлтэй, тэвчээртэй, шартай, маш омог бардам, ажлаа яс хийдэг, заавал арыг нь шалгадаг, Тэнгэрт л үнэнч онгууд байна.
Эд нар чинь бүгд сүнснүүд, миний яг өөрийн гарал угсааны өвөг дээдсүүд. Ийм ургийн сүнснүүд байсаар байтал ази төрхтэй юм Будда миний ааваа, Христ өргөсөн эцэгээ, Мухамед хойд эцэг минээ гэх болж байна уу? Тэд нарт ч өөрсдийнх нь үр хүүхдүүд байгаа гэхэд би итгэж байна. Юмыг заавал гутаах гэж зүтгэхээр өөрөө бодоод үзэл дээ. Буддан лам нарт номоо сахидаггүй ямар их олон бандихай нар байдаг билээ. Хулгай хийнэ, архи ууна, худлаа ном уншина, муу бүхэнг хийнэ. Гэтэл гэгээрсэн гэгээнтэн хувилгаанууд түмэнд тус хүргэдэг өчнөөн лам ч байдаг.
Христийнхэнд нэг хацрыг нь алгадаа ч үгүй байтал л нөгөө хацраа өгөхдөө манатай шууд л дайраад, биднийг соёлгүй бүдүүлэг, эргүү, гээд хамгийн ихээр гутаадаг. Өөрсдөө л нэг сайхан юм ярьчихаад хамгийн муу бүхэнг хийдэг. Гэтэл харин номлогч нар нь биш энгийн шүтэн бишрэгчид дотор нь сайн хүмүүс их байдаг түмэн буман олонд чин үнэнээсээ тусладаг Христчин их байдаг. Гэтэл зарим нь худлаа ярьж хүмүүсийн амийг нь хорлуулдаг.
Мусальманууд бас сайн юм хийдэг ч хамгийн тэнэг нь өөрөө эхээс уначихаад л, эмэгтэйчүүдийг дорд үздгийг огт ойлгохгүй байна. Тэгтэл бөө дотор тийрэнгийн сүнс оруулж тэжээчихээд тэрийгээ ч мэдэхгүй, муу бүхнийг нь сураад гайхуулаад яваа хүмүүс их байна. Зарим нь бүр худлаа дүрд хувилна. Зарим нь бөөг бизнес болгон гутааж байна. Тэд бол өвөг дээдсийн сүнснүүдээ худалдагч нар. Хуурамч тйирэнгүүдийн сүнснүүдийг нэг дор нь олноор оруулан хүмүүсийг доромжилж байна. Зарим нь зөв зүйтэй явж түмэн, буман олны зовлонг өөртөө үүрэн, буян хйж явж байгаа бөө ч олон.
Зөвхөн шашин ч биш эмч, багш, цагдаа гээд л бүх л хүний мэрэгжилд сайн муу хүмүүс байдаг. Үүнийг хүн та өөрөө л ухаанаараа ялган салган ойлгон амьдарч, сайн мууг нь дүгнэх чадвартай, бие даасан ухаантай байх хэрэгтэй биз дээ. Хэн нь хэн байлаа ч та бид нар хар, шар, цагаан арьстанууд бүгд хүн гэж ухамсараа нээж, оюунаа тэлэн, зөв сэтгэн, зөв амьдарч, биесээ хүндлэн ганцхан дэлхий гэртээ, ганц нар, ганц сараа булаалдаад алга болгочилгүй, худалдаад зарчилгүйхэн шиг болзошгүй аюулыг давах чадвартай, нэгдсэн нэг хүчтэй, нийгмээрээ гэгээрсэн байвал сайнсан.
Хэрэв дэлхий сөнөвөл бүгд л хамтдаа л сөнөхийг санацгаая. Тиймийн тулд бие биенээ хүндэтгэн, эвтэй амьдрах хэрэгтэй. Хэрэв дайтан жийлцээд байвал өөрөө өөрсдийн дээр хар хүч, сүнс хуримтлагдуулан цуглуулсаар дэлбэрч өөрсдөө дарагдацгаана.
Хүн яг л хувцасныхаа хирийг угаах мэт усаар угаагаад, салхиар хатаан, агаар шингээн ариун болгодог шиг л байгаль дэлхий өөрийгөө цэвэрлэх цаг болсон. Иймд үер болох газартаа болж, үерийг үүсгэх нөхцлөө бүрдүүлэн булхуулан зайлан угаана. Дараа нь галаар ариусган, галт уул дэлбэрэх ч юм уу, ган гачиг болно. Хатсан хойно нь илүүдлийг нь салхиар туун хөөх болно. Галд тэсээд дарагдаагүй гарсан бузар тийрэн, мууг нь салхиараа үлээн түүнийг бэхжүүлэн тэтгэж тэжээсэн хүн гэгчийн биемахбодид нь эргүүлэн өөрт нь халдаан өөрсдийг нь өвчлүүлэн ойлгуулна. Хамгийн чухал нь хүнд амьсгалах агаар, ус, газар хэрэгтэй. Байгалаа сүйтгэн баялаг бүтээгээд хармайгаа дүүргээд, хамаг томчуудын дээр гарлаа гэхэд байгалийн өмнө хүчгүй гэдгээ ойлгон цагаан тугаа өргөн, хэлээ унжуулан бууж өгцгөөе. Бусад зэрэгцэн орших ертөнцөө танин мэдэж, хайрлан хүндэлж, зохицон амьдрах арга боловсруулах нь зүйтэй болов уу.
Би бол Монгол хүн, Монголдоо хайртай хүн.
Би дэлхийн хүн, Дэлхийдээ хайртай.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.