Өнөө өглөө би тулалдах дайсангуудаа ойлгож авлаа. Би айж байна. Арай ч дээ энийг би чадахгүй ээ, айж байнаа, айж байнаа, айж байна гэж үглэв. Дараа нь би хааныхаа нөгөө нэрийг нь мэдлээ. Ямар сонин юм энд таныг аймхай хулчгар гэсэн байна гэхэд Хаан ихэд инээн Хааааахахаха чи өөрөө сая тулалдах дайснуудаа хараад айгаад байна гээ биз дээ. Хахахахаха. Чингис хаан, Чингис удган хоёр хоёулаа л аймхай байгаа биз дээ хахахаха гэж инээлээ.
Арай ч дээ ийм дайсан байхдаа яах билээ би тэгээд яаж ялах юм гэсээр толгойгоо амраахаар шийдлээ. Энэ бүхэн одоохондоо нууц үүнийг бүү бич. Чи аль хэдийн тулалдаад эхэлсэн. Улам хүндийг чи туулна. Яаж тулахаа л боловсруул гэв. Та бүхэн дараа л тэр дайсан хэн байсан. Би яаж олсон, яаж тулалдаж эхэлсэн энэ хэзээ дуусахыг мэдэх байхдаа яая гэхэв. Чингис хаан үүнийг одоохондоо хориглов. Гэвч миний хэл загатнаад, гар гүйх гээд л байна даа...
Хаан болон Тэнгэрийн зарлиг дагахгүй бол болохгүй. Энэ өдөр би буусангүй. Намайг номын дэлгүүр орохыг шаардсан учраас хот орон хааны заасан баахан ном авлаа. Сүүлийн үед би хот орохоороо нойр хүрээд сулбайгаад, уур унтуу хүрч, их ядардаг болсон тул хот орох дургүй болжээ. Яагаад би хот ороод ядраад байгаа юм бэ? Нөгөө дайрлага гэгч нь дайраад байгаа юм уу? Хаан: "Чамайг хот ороход зүү ч орох зайгүй хамгаалдаг. Агаараар ч юугаар ч чамд нэвтэрэхэд бэрхтэй. Гэсэн ч хот гэгчид ямар их муу эрчим байгааг чиний бие мэдэрдэг болсноос энэ. Энгийн ардууд, төгс боловсроогүй лам, бөө, мэлмийтэнгүүд чамайг танихгүй. Одоохондоо аюул үгүй байна. Хар шидтэнгүүд чамайг таниад ирэхээр л түвэгтэй болно. Тэр болтол охин минь дуртай эрх чөлөөгөөрөө сайн яваад ав" гэсэн ч би ядраад явж чадахаа болиод байна.
Уг нь монголчууд бүгд л над шиг мэдрэг хүмүүс биз дээ. Одоохондоо өөрсдийгөө ойлгохгүй л байгаа болохоор оношоо зөв тавьж чадахгүй байна даа гэж бодов. Хаан дахиад л Сорхагтан хатны номыг ав гэв. Надад энэ чинь байгаа гэхэд чи доторхийг нь нээж уншиж үз гэв. Өө энэ арай ойлгомжтой юм байна. Надад байгаа нь дээр үеийн хэллэгийг тэр чигт нь бичээд би эрээн алаг болтол нь өөрөө орчин цагт оруулан уншсан. Гэхдээ л түвэгтэй байсан. Надаар ном уншуулж өөрөөр минь бодуулж байснаас бэлэн хэлчихэд яадаг байнаа гэж бодлоо.
Гэсэн ч энэ нь хамгийн зөв байжээ. Би маш олон номнуудыг авч уншив. Буруу бол дээрээс нь дараад юмуу ураад хаячихдаг. Зөв бол мэдрэмж төрнө. Тэгэнгүүт л би түүний учрыг бодож өгнө дөө. Хэрэв зөв бодоод тайлчихвал миний юу хийх ёстой нь тодорхой болно. Тэгэхээр бүх юмыг хаан өөрөө надтай хамт байж уншин, харж, намайг сургаж байлаа. Хаан миний багш юм байна гэж одоо л ойлголоо. Нөгөө шавь төвтэй сургалт... би гэтэл хэлээд өгчихөд яадаг байнаа гэж гомдолно. Тэр байтугай хааныгаа та ажлаа хийгээч, энэ бүхэнг та тайлж өгөх ёстой биз дээ гэж байсныг яанаа хэхэхэхэ ямар инээдтэй юм вэ? Ингэж л би өдөр хоног, цаг мөч бүрээр л ухаарч ядаж байлаа. Сорхагтан хатны номыг анхааралтай дахин уншлаа, шөнөжин уншиж дуусгаад унтлаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.