Monday, November 28, 2011

Д. БОЛД яажийгааан Төрийн Шагнал аваад???


 ИНТЕРНЕТЭД БИЧСЭН НЬ:

“Д.Болд ийм том шагнал хүртсэнд жаахан дурамжхан хүмүүс нэлээд олон тааралдав. Төрийн ордонд цагаан эсгий дэвсэн байж нэг концерт тавьсан, тэгээд саяхан UB паласт “Монгол поп” тоглолтоо хийсэн түүнд шагнал нь арай ахаджээ гэсэн яриа Д.Болдыг Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнөөс гараагүй шахам байхад дуулдаад эхлэв. Уг нь Ерөнхийлөгч түүнд шагнал хүртээхдээ “Дэлхийд монголчууд уртын дууг, италичууд дуурийг бүтээсэн. Рок поп гэхээр гадаадын хөгжим гэж манайхан санадаг. Д.Болд бол үндэсний язгуур урлагийг рок попоор баяжуулж, Монгол өөрийн рок поптой боллоо. Шинэ урсгал гаргаж ирсэн Д.Болдод рок попынхноос анхны төрийн шагнал хүртээж байна” гэсэн юм.

Sunday, November 27, 2011

Uur hurev.


С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаяр надаас дор мэдлэг боловсролтой юм билээ

2011-11-24 08:33:51 - Улс төр
Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.

Saturday, November 26, 2011

Гишүүдийн идэвхи санаачлагаас хагаслан тавив


Аянга би гишүүд дэмжигчдэдээ ихээр гялайлаа. Ердөө хоёрхон сарын өмнө л миний блогийг уншигч, дэмжигч санаа нэгтэнгүүд маань Монгол Тэнгэр Үнэн гэсэн ТББ байгуулж байсан бөгөөд эд маань маш идэвхитэй ажиллаж Хааны санал болгосны дагуу олон зүйлийг хийж амжуулж байгаа билээ. Мөн Чингисийн Монгол группт нэгдэн цугларч өөр хоорондоо туршлага судлан, хүн бүр л Нар, Сарны зургийг Дуудлага үг хэлэхээс өмнө хэлсний дараа гэх мэтээр авч зургуудаа тавьж харилцан ярилцаж байна. Өдөр ирэх бүр л шинэ санаанууд урган гарч бидний ажил үйлс өргөжиж байгаа нь харагдав.

Бидний хайртай нохой МАКС

Амар амгалан байцгаана уу? Өнгөрсөн өдрүүд завгүй байсан ч их ажил амжуулав. Надаас асуулт асууж буй хүмүүсийн ихэнхи нь Бөө нар бөгөөд бөөгийн талаар олон дахин хүн тус бүрт тайлбарлах нь их цаг авах юм. Мөн би өөрөө ч бөөгийн мэдээллээр маш их дутагдаж олон ном хайж олж цуглуулж уншиж байсан ч сэтгэлдээ хүртэл ойлгомжтой анхан шатны ч болтугай ном уншиж байгаагүй учраас улаач хүмүүст туслах үүднээс анхан шатны өргөн дэлгэр ойлголт бүхий Халх Бөө тухай ном бичиж байгаа билээ. Буриад Бөө болон Дархад Бөө гэсэн ном зөндөө л байдаг ч би л лав Бөө болоод тэднээс өөрөөр явсан учраас бас нэг ийм төрлийн бөө байдаг шүү гэх үүднээс тайлбарлаж өгч байгаа болно. 

Friday, November 25, 2011

Бөөгийн тухай асуултаа илгээнэ үү


Сайн байцгаана уу

Их Эзэн Чингис Хааны Улаач Аянга удганы блогт морилж байгаа зочид та бүгдийн амар амгаланг эрье.  Аянга Удганы дараагийн ном Бөөгийн тухай ном гарахаар бэлтгэгдэж буй бөгөөд блогт зочилсон та бүхэн бөөгийн тухай мэдэхийг хүссэн асуултуудаа tengermongolgazar@yahoo.com хаягаар илгээнэ үү.

Thursday, November 24, 2011

Тэнгэр Монгол Газар ном худалдаанд гарлаа


Тэнгэр Монгол Газар ном Интер номын их дэлгүүр, УИХ дэлгүүрийн Мажестик номын дэлгүүр мөн онлайнаар http://book.gogo.mn/book/detail.html?code=EB18000011http://inom.mn/detail/424 сайтуудаар худалдаалагдаж байна.

Холбогдох утас: 8807 7002

Saturday, November 19, 2011

Баримтат зурагнуудаас

Saikhantuya Buyannasan авсан зураг. Тэнгэр Монгол Газар үгээ хэлэхээс өмнө

Хүүхнүүдийн яриа.

Chinggis Ayanga yag zev avch chadajee. Ug amitai, Nar amitai, Mongol hun Tengeriin Gerliig ezemshdeg batalgaa boloh zurguud avch baigaad bayarlalaa
Saikhantuya Buyannasan Amar amgalan baina uu. Tenger Udgan mine. Uuniig haraad, ene zurgaa avsniihaa daraa bi udurjinguu bayartai yavsan. Ene buhniig bidendee oilguulj uhaaruulsan Udgan tanidaa bayarlaad barshgui.
Ganbold Ganbat amar amgalan buu
Chinggis Ayanga za amar baitsgaana uu, manai egleenii gruppinehn maani baih chini sonin yu baitsgaama
Saikhantuya Buyannasan Khaan nadad tuuhee unsh gej zarligdsan tegeed oirdoo ih unshij bgaa, neg sonin yum ni bi tanii nomiig unshij bgaad zavsarlahaar tolgoi uvduud, unshaad ehleheer tolgoi uvduhgvi bsan.

Friday, November 18, 2011

ЛОГИКГҮЙ ХААН


БӨӨ СУДЛААЧ З, Бат-Отгоны яриа. 

 http://picosong.com/He4/

Энгийн логик сэтгэлгээгээр бол том хаад бууж ирлээ гэхэд хэзээ ч өөрсдийгөө зарлахгүй, улаачаа бүр ч зарлахгүй. Манай судлаачид нэтэд тавигдсан тэр Чингис Удганы бичлэгийг үзсэн. Би ч үзсэн. Тэрийг хараад би бол итгээгүй. Энэ Монгол Тэнгэр Үнэн гэдэг чинь логикийн зөрчилтэй явж байна. Ийм байж та бүхэн Тэнгэрийн ийм агуу том ойлголт, томьёогоор тоглоод байх хэрэг байдаг ч юмуу үгүй ч юмуу.

ЧИНГИСИЙН МОНГОЛ ЧАТ ГРУППЫН гишүүдийн тухай


Аянгат миний блогийг уншин Тэнгэрийн үйлийг өөрийн биеэр шалган туршиж буй олон идэвхитэн Монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрээс зураг аван туршиж байгаа билээ. Тэдний авсан зургуудаас зарим хэсгийг бас энд тавиулж харуулах болно.

Wednesday, November 16, 2011

Онгодыг сэтэрлэн, тахилд залах тухай


Гэгээн маань өнөөдөр их ууртай байв. Намайг хэн ч тоохгүй байна. Би Монгол явлаа. Очиж Макстайгаа л байж байя гэнээ. Эрхийн тэнэг нохойгоо санасан бололтой. Эндэх хүүхэлдэйнүүдээс уйдсан бөгөөд үзэхээ больжээ. Өдөржин л гараад байдаг хаашаа юм давтдаг юм шиг байна. Гэгээн бүх үйл явдлыг цээжилчихэж.  Мөн өөрөө зурагтнаас хэдэн үг сурсан тэрүүгээрээ ярьж байгаа. Цэцэрлэг гээчдээ явахаа больсон бөгөөд тэр нь зуны амралт нь эхэлсэн гэнэ үү. Тэр гэрийн хамаг юмаа буулгаж тоглоод сүүлдээ янз бүрийн юмсаар тоглосоор бас уйдсан бололтой. Ганцаар өсөх маш хэцүү байгаа юм шиг байна.

Tuesday, November 15, 2011

Хариултуудын үргэлжлэл


      • Jargalmaa Ganzorig ‎"Аянга удган минь ээ, би үнэхээр мунхаг нэгэн билээ. Ийм асуулт зориглож асууж болох үгүйгээ ч мэдэхээ больчихсон мунхаг билээ. Хэрвээ их эзэн хаан минь уурлаж хэлэгнэхээр асуулт бол бүү асуугаарай. Одоо Сир улсад засаг төрийнхөө эсрэг том бослого болоод удаж байгаа билээ. Энэ хөдөлгөөны үр дүнд хэн нь дийлэх болоо? Энэ бол сониуч зандаа хөтлөгдөөд өчөөгүй юм шүү."

Sunday, November 13, 2011

Бузар шингэсэн охины тухай


Өнөөдөр энд миний дуртай асгарсан бороо орон бөөн баяр гадаа суулаа. Гэвч урсах бороон дуугаар уйтгарлан хүүгээ санав. Миний зайран хүү бол ээжийн хүү болон өссөн билээ. Уян зөөлөн сэтгэлтэй миний хүүг Буурлууд нь хэтэрхий зөөлөн байна, хатууж хэмээн шаарддаг ч тэр чинь төрөлхөөсөө л тийм хөөрхөн зөөлөн сэтгэлтэй хүү байсан юм чинь яахын бүү мэд. Тэр багадаа маш хөөрхөн  хүүхэлдэй шиг, зурагтаар гардаг хүүхэд шиг хөөрхөн хүү байсан юм даа. Харин том болоод тэр царай нь хаашаа алга болчив гэмээр алга болчихсон нь гайхмаар.  Нээрээ хаачаа юм болдоо.  Би хүүгээ санаж байхдаа нэг удаа хамгаалж хамт байж чадаагүй харамсмаар тохиолоо саналаа.

Зарим асуулт үлдсэн байна өршөөгөөрэй


Өөр асуултууд бас байсныг нь харалгүй өнгөрөөсөнд өршөөгөөрэй.
Delgermaa Erka ЗА амар байнуу Дээдэс минь.. Би бээр Монгол хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулан алдартай бараа болгохыг ихэд мөрөөдөн явдаг билээ. Энгэснээрээ бид уул усаа ухалгүйгээр тайван замаар энх сайхан амьдрах боломжтой гэж би бодож байна. Та энд дэм болж өгнө үү. Гялайлаа.

Гал ба Хуур бичлэгээс тасдаж авсан зурагнууд


Зайран хүүгийн буултын зургуудаас

Галын гол дунд хүний дүрийгхарна уу

ХААНЫ ОНГОНЫГ НЬ БИШ ОНГОДЫГ НЬ ОЛБОЛ ЯАСАН ЮМ БЭ?


Сонин дээр ингэж бичжээ. Одоо Монголд айлчлаад байгаа зөн билгийн тулааны ялагч юм.
Зөн билэгч Мохсем Норузи монголд хөл тавьсан даруйдаа монголчуудаас маш сайхан энерги мэдэрч байснаа орчуулагчаар дамжуулан хэллээ. Тиймээс монгол түмнийг эзэн Чингис хаан шигээ, түүний баатар цэргүүд шиг хийморьтой байхыг ерөөлөө. Мөн монгол иргэний дээшилж дэвших, монгол улсын гэрэлтэй ирээдүй маш ойрхон байгааг харж байгаагаа зөнч хэллээ.  Дашрамд дурдахад Тэрбээр монголд хөл тавьсан даруйдаа манай улсын газрын зургийг олж өгөхийг хүсчээ. Ингэснээрээ тэрбээр эзэн Чингис хааны онгодыг олж чадах байх гэж хэлсэн байна. Ямар ч байсан Чингисийн онгоныг хаана байгааг мэдэх мэдрэмж төрлөө гэжээ.

Хүмүүсээс асуусан асуулт Хариулт 3

Munkhgerel Bts: Амар байна уу Дээдэс минь. Танаасаа Алтан ураг гэдэг ойлголтын талаар асууж лавлах гэсэн юм. Алтан Ураг гэдгийг олонхи Монголчууд Чингис Хааны буюу таны удам судрын хүмүүс, яс махны тасархайг хэлдэг гэж өдий болтол ойлгосоор ирсэн. Гэхдээ сүүлд анзаараад байсан чинь Алтан Ураг гэдэг маань Тэнгэрээс тусгай даалгавартай төрдөг хүмүүсийг хэлдэг, басхүү их өргөн хүрээтэй ойлголт юм шиг санагдах боллоо. Миний бие Алтан Ураг хэмээх ойлголтыг гүйцэт ухаж ойлгохгүй байгаа тул мунхаг үрдээ тайлбарлаж өгвөл туйлаас баярлах болно.
November 5 at 4:05pm · Like ·  4

Saturday, November 12, 2011

Өнөө гарагт Тэнгэр, Газрын Монголчууд бидний хийсэн ажил зурагт

хөдөөний айл. бүдүүка намайг даллан би тэднийхийг зорив

Eneedriin tuhaid bidnii uildsen buyanguud


Энэ өдөр буян үйлдэх гэгчийг бузгай үзүүллээ дээ. Нөхөр маань эндхийн тосгоныхоныг мэрэгжлийнхээ дагуу үнэгүй үзэх өдөрлөг зохион байгуулсан бөгөөд өдөржин юм болж одоо Гэгээн тэр хоёр 11 өнгөрч байхад ирээгүй л байна. Тосгоны төвд олон хүн байсан учраас нөхөр завгүй, Гэгээн хэдэн залуутай тоглоод завгүй тул над хийх ажил байхгүй болмогц тэр тосгоноос гаран зах руу ойтой газар луу  орж, баахан холдон ганцаар сайхан тэнэв. Тэр сайхан байгальтай  газар байсан тул би хуураа хуурдан буучихав.  Тэнд бас нэг тосгоны айлын нөхөр гараараа мэндчилээд байхаар явж очин жаахан ярилцав. Түүний зургийг тахиануудтай нь авч өгөв. Ганган тахиануудтай бүдүүн эр байлаа.  Бүдүүн эр бид хоёр найз болов.  Бүдүүн найзын минь гурван хүсэл лавтай биелэг хэмээн би түүний гэрийн хашаанд нь бөөн энерги буулган, Тэнгэр Дээдсүүдээсээ гуйн миний бүдүүкаг сайхан амьдралтай болгож өгөөрэй гэж хүслээ.

Өнөөдөр Тэнгэр эндэхийн хүмүүст буян үйлдэв

eneederiin zurguud

nar jargah uyed

Thursday, November 10, 2011

Нүдний Үлгэр

Аянгат би Арван Доллартай баян хирнээ Таван доллар гуйдаг гуйлгачины тухай бичин түүний хор уршигаар бүтэн өдөр бие өвдөн хэвтэн байгаагаа нийтэлсэн билээ. Би гээч сохор, доголон ч юмуу муу гуйлгачин төрхтэй хүний тухай үлгэр мэдэхгүй гэсэнг санаж байгаа байхаа. Гэтэл надад миний Үлгэрч Балчир маань нэг ийм үлгэр байдаг юм Та өөрөө тайлж харна уу хэмээн Үлгэрээ явуулсан байх юм.

Bayan guilgachingiin Unenii tuhai Buurluudaas sonsloo


Өнөө гарагт Аянгат гонжгор урт коридортоо дуу аялаад л сайхан сэргэчихсэн байлаа. Учир нь надад маш сайхан хүмүүс захиа ирүүлсэн юмаа. Тэд бол манай Монголын сэхээтний давхаргын ДООВТОР, ПОРООПЭЭЭССОР  гээд л бодчих. Ямарав дээ. Мөн бас нэг ааааййймаар мундаг эмэгтэй хуульч, бас шүрээр хааны хөргийг өөрөө өөрийнхөө арван хуруугаар урлаж хийсэн хүн бас найз болсийн. Ямарав дээ. Хэхэхэ. Аянга их баяртай байв. Бөөн сэтгэлийн Дэм, сэтгэлийн Битааминууд ирэв шүү дээ. Баакуус л гэсэн үг. Энэ жинхэнэ бичгийн, мэрэгжлийн багш нар Гэгээрлийн ажилд оролцвол надаас хамаагүй дээр үр дүнтэй. Үкэ ядахдаа л хүнтэй юм ярьж чадна. Ойлгуулж чаднадаг.

Wednesday, November 9, 2011

Аянгат арай гайгүй болмор аядав


Аянгат би хоёр өдөр  хувь заяаныхаа шокноос гарч чадалгүй дотор чичирч, зүрх өвдөж, бие салгаллаа. Би өөрийн Хадам Буурлууд, Багшийн Буурлууд энэ хэдтэйгээ уулзахдаа хүртэл айж сандарч, салгалдаг байтал юуны чинь 999 Дээд Онгод Буурал болчихвоо. Айсандаа ухаан алдмаар байвч даанч Ухаан ч алдчихгүй юмаа. Зугтах газар ч олдохгүй  хэцүү бодол болов. Зүгээр бүгдийг хаяад хэвтээд өгсөн ч бодоостой, гадаа гараад салхинд өөр хот явсан ч бодоостой, хүнд дурласан аятай л тамлагдлаа ш дээ. Хөгширсөн хойноо хүнд дурлаад яахнав зүгээр бөөн гай.

Удгантай холбогдсон Хархай Суурь Жанжны Отогийн галын тахил


Хэнгэрэгтэй бөөлж буй БӨӨ

Monday, November 7, 2011

Зурагнууд

 

Төмөр хаан

ИХ ЭЗЭН БОГД ХААНЫ ЗАРЛИГ ийн тухайд

Яанаа яанаа яанаа яалтай билээ, би хаашаа харж үхнээ, хаашаа нуугдаж дутаанам бэ? Үкэ мөн түвэгтэй нөхдүүд юмаа энэ Тэнгэр болон Буурлууд.
Аянга би болбоос мөн сайн үгэнд орж хамаг юмыг нь хийж байсан билээ. Гэтэл дандаа л яалт ч үгүй л хулхидуулаад чадуулаад байх юмаа. 

ЦАГААН ХЭРЭЭ бол ХЭРЭЭНИЙ ХААН

·  Munkhgerel Bts Манайхнааас нэг хүн цагаан хэрээ харсан гээд байсан. Тэр хэрээ чинь Хэрээний Хаан юм байна лээ шүү. Хэн харсан билээ?

Sunday, November 6, 2011

Шалдан хүүхнүүд АЛБИН НӨХӨРТ гардаг нь гашуун боловч ҮНЭН


Гэгээн аавтайгаа зурагт үзэхдээ мөлхөө маамуутай Том Жерриг хараад: Ааав, та намайг байхад энэ гээд мөлхөө жаалыг заангааа НОУ шүү. Энүүгээр тэрүүгээр мөлхөөд, уйлаад шал дэмий, ганц энэ хүүгээ л сайн харж байхад болоо хэмээн өөрийгөө заажээ. Бас нэг өрсөлдөгч гараад ирвэл түвэг гэж бодсон юм болов уу.

Saturday, November 5, 2011

МҮАН ын дарга, М. Энхсайхан


Монголчуудаа, Улс оронд минь Хаан маань ч яахав ирчихлээ. Ирлээ гээд элдэвлэж сүржигнэлгүй шууд л ажилдаа орон Аянга надаар үнэн Түүхээ бичүүлэн эхэлсэн билээ. Дайны хажуугаар дажин гэгчээр энэ олон сүржигнэсэн Чингис ярьж хашгичсан нөхдийн дэргэд чимээ шуугиангүйхэн шиг Гэгээрлийнхээ ажлыг л хийгээд яваад байгааг та бүгд мэднэ.Тэнд ч Давааням гэгч Хаан Чингисийн тахилга гэж ядарсан улсын тархийг угаан хэдэн төгрөгийг нь халааслана. Үүлэн дээр Чингис харагдсан гэнэ шүү. Чингис хааны дүрийг хэн нь тэгээд мэддэг юм. Чингис хааны нэрийг хүртэл буруу тайлбарлаад явж байна шүү дээ. Чин гэдэг нь Эзэн, Гэс гэдэг нь Тэнгэрийн гэсхээл гэсэн үг. Чингис гэхгүй ЧинГэс гэж бичнэ гэж хуцан пад болох юм. Ичмээр юм даа. Мунхагийн дотор Уужуу гэж Яалтай билээ. Цаг нь ирэхээр царай чинь яаж улайхыг харнаа би хэмээн Хаан хэлсэн.

Халхаар бөөлөх онцлог


За байз, юунаас эхлэж, юу гэж тайлбарлавал амархан юм бэ дээ. Нилээн олон хүнтэй буюу улаач нартай би харьцлаа. Бидэнд нэг асуудал тулгараад ойлголцохгүй байх юмаа. Тэр нь тэд өөрсдийнхөөрөө Бөөгөө ойлгож би өөрийнхөөрөө Бөөгөө ойлгож байна. Нэг юмны талаар ярьж байтал л болохоо байгаад байгаа нь бидний боссон буюу угаа авах, сахиусаа залах гэсэн ойлголтууд маань өөр өөр болохоор тэр юм байна.

Friday, November 4, 2011

Echigderjingee chatad manaach hiiv


За энэ өдөр их сонин байв шүү. Өдөржингөө шахуу чатын манаач болох дөхлөө. Өглөө эрт ороход Монголчууд унтаж байдаг гадаадад байдаг хэд маань таардаг цаг юм. Гэтэл энэ өдөр хэдэн цаг ярьсан хүн маань шөнө унтаагүй Монголоос орсон байв. Түүний удмын өвөг дээдэс буусан бөгөөд Хааны маань Хайртай Жанжидуудын нэг байв. Өөрийн удмын улаачаа надтай уулзахыг мэдэж байсан бөгөөд намайг боссон хугацаа энэ тэрийг хэлж байжээ. Бид гайхан чалчсаар өдөр дунд болгов. Түүний нэрсийг дараа дурдана.

Wednesday, November 2, 2011

Монгол Бөөг дэлхийд таниулцгаая.


Аянгын үлгэрүүдийг уншигч Та нар маань  ерөнхийдөө Монгол гэж нэрийн тухай, Монгол гэж хүний тухай, Монгол гэж орны тухай ҮНЭН гэдгийг ойлгож эхэлж омогшил бардам зан чинь сэргэж буй гэдэгт найдаж байна. Та одоо хэн, юу хийдэг, мөнгөтэй мөнгөгүй хамаагүй яг одоо Монгол гэгч хүн болж төрсөн нь гайхмаар байгааг Ухаарна уу?

Устсан хүүхдийн СҮНС хаачдаг вэ???


Нэг удаа холын хамаатны хүүхэн манайд айлчлан Хадам Бууралтай минь уулзалдав. Тэр 40 гарч буй боловч нөхөр болон хүүхэдгүй нэгэн байваа. Түүнийг эргэн тойрон байтугай хамаатан саднууд нас нь явж өглөө ядахдаа ганц хүүхэд гаргаж хань хийж аваасай хэмээнэ. Хоёр ч удаа нөхөрт гарсан ч үр хүүхэд заяасангүй, бас салжээ. Бид түүнийг аягүй бол үр гаргах заяагүй юм болов уу гэдэг байв. Гэвч Хадам Буурал: "За хө чи хоёр үрийн заяаг гомдоочихоод бас надаас хань, үрийн заяа нэхнэ гэнээ" гэх юм. Бидний чих дэлдийрээхээ дэлдийж, сунахаараа сунан хэрэгт дурлав. Хүүе юу гэчив ээ, үгүй байлгүй дээ гэтэл нөгөөх маань харин Хэргээ хүлээдэг байна ш дээ.

Энергийн 7 хүрд зураг


Энергийн 7 хүрд.

Tuesday, November 1, 2011

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР үгийн жишээ


Өдөр бүр л шөнө өнгөртөл суудаг би өчигдөр нөхөр өөрийн нойрсох цагаасаа хэтрээд алга болсонг гайхав. Би юмаа бичиж байсан учраас тэр хаачив, ухаан алдаад уначихсан юм биш байгаа, зурагт унтарсан байх юм, өөр өрөөнд унтаа юу гэж санаанд орсон ч ажилдаа улайраад бас мартав.  Хэсэг хугацааны дараа нөхөр маань инээд алдчихсан баяр баясгалантай амьтан ирэв. Хүүе чи амьд уу? шалгах гээд зав гарсангүй гэтэл: "Буучаад ирлээ" гэдэг байгаа. Би баахан шоолж инээв. Сонин марзан хүн шүү. Бөө шиг Буугаад гэж яриад байхдаа яахав дээ.

Хоёр дахь асуулт хариултын тэмцээн


·  Barsbold Buyantsog Za ehnii hun bolj asuult asuuh bolomj oldsond bayartai baina aa. Harin tulgamdaad oligtoi asuult orj irehgui shinjtei. Odoo olnooroo buuj ireh gej bui bidnii uvug deedes ongoduudiin talaar mun ulaach balchiruud ni yug anhaarval zohihiig herhen zuv bagshaa olj bolohiig aildana uu. Luu jilees hoish ongoduud olnooroo buuj irehee bolino gedeg ni unen uu? Henii ch medeejiin munhag asuult asuusan avaas urshuuh ajaamuu.