Thursday, March 31, 2011

2011 оны 3 сарын 27 - 3 сарын 31

Хэд хоног өнөөх л тогны асуудлаас болж бууж ч, номоо бичиж ч амжсангүй хайран өдрүүд өнгөрлөө. Хүнд суртал, авилгал, ёс суртахууны доройтолд орсон энэ газрыг хариуцах эзэн даанч байдаггүй нь харамсалтай. Бүтэн хоёр жил жирийн ард бид хөөцөлдөөд асуудлаа шийдүүлж чадалгүй баахан доромжлуулан дарлууллаа. Хаашаа хандахаа ч мэдэхгүй нь. Хууль дүрэм ч байдаггүй бололтой. Хотод ижийндээ хэд хоноход хүнд байна. Би хөв хөдөөний хүн болчихож. Хот орж ирээд л бие даагдахаа болин, бөөн хар энерги дунд хавчуулагдах юм. Харин хот газар ирснийх бичлэгээ танаж, хасуулан жаахан цэгцлүүлж авлаа. Гэрээсээ Тэнгэр эцэг өөрийн биеэр буян хишиг, заяа дуудаж өгсөн идээ боовноос нь авчирч намайг ойлгон туслаж, дэмжсэн бүхэнд энэ бичлэгтэйгээ тарааж өгөхөөр ирлээ.

Saturday, March 26, 2011

2011 оны 3 сарын 26

Өчигдөр орой бөөлөөгөө дуусгаад дахин бичлэг хийснээ үзэн, манайд хонох айлчин бүгд дуу алдлаа. Эжий нар ямар гоё юм бэ? Яасан мундаг юм бэ?

Friday, March 25, 2011

2011 оны 3 сарын 25

Өчигдөр хээрийн онгодуудын бичлэг үзээд сэтгэл хөдөлсөн би өглөө эрт босч чухам л хадам онгодууддаа цайг нь чанаж дээжийг нь дэлхийдээ өргөн хүүгийн өргөөнд салхи оруулав. Хурдхан хээрийн онгодуудад боов, талх, өөх хэрчиж өргөөд тэднээс уучлал гуйлаа.

Sunday, March 20, 2011

2011 оны 3сарын 20 - 3 сарын 24

Түүхээ бичих даалгавар авахаас өмнө болсон тэмдэглэгдсэн гол үйл явдлууд.

Saturday, March 19, 2011

2011 оны 3 сарын 19

Өчигдөр шөнө есөн ээжүүдээ буулгалаа. Рашаан уух нь ууж, сүү уух нь уув. Есөн өөр зан араншинтай ч бүгд л намайг энхрийлж илээд, ямар нэг хүслийг минь биелүүлэх юм уу, бэлэг өгөөд явцгаав. Дэлхий ээжийн амь л их ядруу, хэнгэрэгээ барьж ч чадахгүй, маш их сул байна.

Friday, March 18, 2011

2011 оны 3 сарын 18

Өглөө сэрээд би хэдхэн хоногийн өмнө буусан онгод өөрийгөө ИЭ ИЭ ИЭ гээд танилцуулаад байсанг саналаа. Би дахин түүнтэй уулзахаар шийдэж бөөлөв. Түүнээс би ааййй гэдэг чинь юу юм бэ ? би ер ойлгохгүй юм гэхэд чи түүнийг дууд гэлээ. Тэр дээд өвгийн сүнс онго байлаа. Уртын дуу шиг баахан уянгалуулж байгаад, чоно шиг удаанаар улив. Дараа нь онго ирлээ. Түүний хэлэхийг би ер ойлгосонгүй. Тэгээд тэр хоолойн дуугаараа надтай ойлголцлоо. Түүнийг Бөртө чоно өвөг гэдгийг мэдээд би уучлал гуйлаа.

Thursday, March 17, 2011

2011 оны 3 сарын 17

Өглөө би уншсан номоо бас болсон бүгдээ нэгтгэн дүгнэв. Над хэн итгэх юм бэ? гээд л хашгираад шаналаад байсан би гэнэт баяр хөөрөөр дүүрлээ. Хаан надад хэлэхдээ чиний гарч ирэх бүхнийг эртнээс бэлдсэн гэсэн. Бас Хаан өөрийгөө би ганцаар бүгдийг хийгээгүй Хөх Монголчуудтайгаа хийсэн гэж хэлээд сануулдаг. Тэр байтугай дэлхийн өмнөх суутнууд, зөнчдийн хэлсэн бүхэнг харуулан, энэ бол чамайг хэлсэн. Энэ бол гэнэтийн тохиолдол огт биш. Бүх юм төлөвлөсний дагуу номоороо явж байгаа. Бас бэлтгэлүүд хангагдсан. Чи зөрүүдлэн удган болохоо хойшлуулж байсан ч бас л бэлтгэл байсан. Чиний багш, чиний хүү бүгд л боссон байх учиртай байсан.

Wednesday, March 16, 2011

2011 оны 3 сарын 16

Өнөө өглөө би тулалдах дайсангуудаа ойлгож авлаа. Би айж байна. Арай ч дээ энийг би чадахгүй ээ, айж байнаа, айж байнаа, айж байна гэж үглэв. Дараа нь би хааныхаа нөгөө нэрийг нь мэдлээ. Ямар сонин юм энд таныг аймхай хулчгар гэсэн байна гэхэд Хаан ихэд инээн Хааааахахаха чи өөрөө сая тулалдах дайснуудаа хараад айгаад байна гээ биз дээ. Хахахахаха. Чингис хаан, Чингис удган хоёр хоёулаа л аймхай байгаа биз дээ хахахаха гэж инээлээ.

Tuesday, March 15, 2011

2011 оны 3 р сарын 15

Нөхөр маань намайг үнсчихээд л албандаа явлаа. Мөн ч олон жил бид хоёр жаргал, зовлонгоо хамт хуваалцаа вэ? Түүнийг хараад өрөвдчихлөө. Тэр одоо намайг сайн ойлгодог болж, надад санаа нь их зовдог болсон. Тэр жилийн өмнөөс Христчин байхаа больсон. Бурхангүй үзэлд бөмбөгдүүлж, тогоонд нь буцалсан бид хоёр бол эцэг, эхийнхээ адил л бөө байтугай лам хувраг ч мэдэхгүй өсөж, хүмүүжсэн. Тэр байтугай бидний аль ч талд хамаатан лам ч байгаагүй. Харин ардчилал ирсэнээс хойш би ямар ч байсан болохгүй, бүтэхгүй юм болбол ном сонин уншуулан даатгадаг олны жишгийг даган энд тэндхийн хийд дуганд өргөл өгч, жилийн засал элдэв хэрэгтэй гэсэн бүхэнг л хийлгэж баахан ном уншуулдаг болов.

Monday, March 14, 2011

2011 оны 3 сарын 14

Өчигдөр орой буугаад бас л хөдөлж чадахаа больтол ядраад унтчихжээ. Өчигдөр би японд амиа алдагсадын төлөө бөөллөө. Бөөлөх бүрдээ л шинийг сурч байна.

Sunday, March 13, 2011

2011 оны 3 сарын 12-13

Сэтгэл санаа сэргэх шинж алга. Монголчууд минь дээ Япон ах дүүс нартаа сайн туслацгаая. Бид өөрсдийн нүдээр байгалийн гамшиг гэгчийг бас харж байна. Ямар ч чадалтай мундаг орон байлаа гэхэд байгалийн хүчний өмнө юу ч биш, баян ядуу хэн байх нь түүнд пад лий байхгүй шударга гэдгийг өөрсдийн нүдээр харлаа. Одоо сэрцгээе. Зөвөөр ухаарцгаая. Хадам буурлын хэлсэнг бодоцгооё. Бас манай буурлуудын хэлсэнг дүгнэцгээе.

Friday, March 11, 2011

2011 оны 3 сарын 10-11

Өчигдөр өглөө эрт хот орцгоолоо. Орой нь манай халуун ам бүлийнхэн бүгд дахин цуглан бүх л баяруудаа нэгтгэн Чингис хаан зочид буудлын Тэмүжин зоогийн газар орж хоол идэцгээн, зургаа татуулан нэгэн өдрийн түүх тэмдэглэгдэв. Энэ өдөр бид анх удаагаа албан ёсоор хадам болон манай буурлууд бидэнд ирсний баяр, Чингис хаан буусны баяр, Нарангийн буурал дүү гэртээ түр ирсний баяр, хүү заарин хөдөө орчуулагчаар яваад ирсний баяр, намайг Чингис удган цол авсны баяр, дэлхий маань аврагдсаны баярыг нийлүүлэн эгэл дарууханаар тэмдэглэцгээлээ. Даанч энэ газрын тогооч нь НОЛЬ юм байна. Маш муу хоол хийжээ.

Wednesday, March 9, 2011

2011 оны 3 сарын 9

Ажлын өдөр тул манайхан хар өглөөгүүр  явцгаав. Гэрийн мухар сахьдаг Хаан бид хоёр хамт гэрээ цэвэрлэв. Би халуун савны дотор гялгар уут , ус хийж байгаад сэгсэрч гарав. Эмээ маань ингэж угаалгадаг байсан. Тэгэхэд цайны халуун сав надад их урт хүнд санагддаг байж билээ. Харин одоо зориулалтын угаалтуур гарсан ч би тэрүүгээр угааж угааж харахад л өнгөр үлдсэн байдаг болохоор уламжлалт аргаараа угааж байгаа нь энэ. Угаах хоорондоо Шидээ ав , шидээ ав гэж үглэн сэгсэрэхэд Чингис хаан хөхрөөд унав. Дэггүй монди минь хахахаха гэж инээлээ.

Tuesday, March 8, 2011

2011 оны 3 сарын 8

Өглөө хүүгээс мессэж иржээ. Сүү өргө, дүүгийн бие зүгээр үү гээд, гурав хоногийн өмнө тэр орчуулагчаар ажилд явсан. Би сүү өргөөд хэнгэрэгээ барилаа. Төмөр хаан ирээд алтан ургийн боссон бүх заарин, удгадаа хамгаалах дайнд өдөржин явна. Тэнгэрийн шүүлгийг давхар авна. Харин орой чи биднийг заавал дуудаарай гэлээ. Таны сэтгэл санаа ямар байна гэхэд миний бүх хүсэл мөрөөдөл биелсэн. Охин чамд баярлалаа. Өндөр өвөг нь үнэхээр сайхан байна. Та болгоомжтой яваарай. Амьддаа алагдаагүй би үхсэн хойноо алагдана гэвэл чиний хэлээр гонжийн жоо голионы баас байлгүй гээд инээлээ. Тэр хөх цэргүүдээ аваад мордлоо.

Monday, March 7, 2011

2011 оны 3 сарын 7

Гэрийнхэн албандаа явцгаан, Хаан бид хоёр хогоо цэвэрлэн, аягаа угаан, хоорондоо ярин инээнэ. Хамгийн анхны уг авсан өдрийнхөө тухай дурсамжаа бичихээсдээ. Би хэдэн өдөр шөнөгүй бичсээр байгаад миний тохой сайртсан байна шүү. Суугаад бичихээр нуруу өвдөөд, бөгс эвэртэй болох дөхнө. Харин би хэвтэж байгаад бичих дуртай. Удахгүй гэдэс эвэрших нь. Тэр олон зузаан ном бичдэг тусгай хүмүүс яасан тэвчээртэй юм бэ?  Бүүр дээр үеийн гараараа бичдэг байсан хүмүүс бүр аймаар аугуу юмаа.

Sunday, March 6, 2011

2011 оны 3 сарын 6

Өнөөдөр амралтын өдөр, сайхан амарсан байна. Бие маань ч хөнгөрчээ. Тэнгэр гэж өөр юмаа миний нус нулимсыг ховх сороод аваад явсан юм байхдаа гэж бодтол Хааахахаха инээж эхлэв. Шоочоороо эзэн хаан л байна. Тэнгэр чиний нусаар яахавдээ. Хахахаха “Чи яах гэж ийм балай юм боддог юм бэ? Болиочээ” гээд л инээгээд байх юм. Миний огт эм уугаагүй байхад хамар онгойгоод, хоолойн өвчин, биений хөшөө арилсан болохоор л тэгж бодлоо.

Friday, March 4, 2011

Миний гайхамшигт толгой онго 2

Би  50 хоногт хийх ёстой даалгаврыг 2 хоногт хийж чадан, тэр сонин явдал болсон орой орондоо арай гэж орон унтах гэтэл “Би АТТИЛЛА байна. Охин минь тэнгэрт ам гарсан бол заавал биелүүлэх хэрэгтэй. Чи миний түүхийг мэднэ шүү дээ. Би 3 удаа зөрчөөд л тэнгэрт зүрхээ өгсөн шүү дээ. Гэхдээ тэр хүүхэн ямар ч буруугүй. Би түүнд хайртай” гэв. Миний нойр хүрэн аан заза тэр бас над шиг юм болсон байна гэж ойлголоо. Тэгтэл бас Чингис хаан байна гэв. Би ч хэт ядарсандаа солиорч байна даа. Би амармаар байна гээд унтчихав.

Миний гайхамшигт толгой онго нэг

Ямар ч гэсэн бөө хүнд толгой онго гэж байн, тэр бүхнийг удирддаг гэсэн ойлголтыг би бөө болохоос өмнө авсан байв. Анх уг барьсан өдөр их л омог бардам цээжээ хаялан, хүнтэй ярих дургүй ихэмсэг нэгэн орж ирлээ. Тэгээд л дараа буулт бүрд нөгөөх чинь биеэ хөдөлгөсөөр би түүнийг хөдөлгөөнөөр нь таньдаг боллоо. Толгой онго байж ярих дургүй. Амар амгалан морилж явна уу? гэж бяцхан түшээ асуухад хариу хэлэхгүй. Харин нэг ярихаараа яриад салахгүй ийм л этгээд төрхтэй толгой онготой танилцлаа.

Thursday, March 3, 2011

2011 оны 3 р сарын 3

Өчигдөр орой гэнэт хурдан хэнгэрэгээ ав дайрлага ирлээ гэв. Би зочдын өрөөрүүгээ хэнгэрэгээ авч явахаас манай хоёр унтах нь эдэнд саад болоод яахав гээд аль хэнгэрэгээ авах вэ гэж минут хиртэй болоогүй байхад л хоолой боогдоод огиулаад эхэллээ. Яаран сандран шууд унталгын өрөөндөө буулаа. Хэдэн минут хэнгэрэг дэлдээд нэг танихгүй буурал орж ирлээ. Амиа алдах дөхлөө шүү дээ. Хэрэв хуягладаг, бас түшээ энэ тэр гэдэг байсан бол аль хэдийн үхэх нь байна. “Өргөө рүүгээ байтугай нөгөө өрөө рүүгээ орох ч завдал болдоггүйг үр минь ойлгов уу? Амиа алдах нь байна шүү дээ. Хэлэнгүүт л элдэв юманд сатаарч огт болохгүй шууд л хэнгэрэгээ барь охин минь амиа алдах нь” гэж уйллаа.

Миний өвөг дээдсүүд



Wednesday, March 2, 2011

2011 оны 3 сарын 2

Би хаантай ярин хогоо шүүрдэн, аягаа угааж байснаа гэв гэнэт Өө яанаа, би таниар хог шүүрдүүлчихлээ гэхэд хаан инээн “Чи бид хоёр энэ айлын аль муу бүхэнг л хийж, угааж, хутгалдаж явдаг биз дээ хахахахаха. Танай энэ үрсийг яана даа. Нэг нь зайран гээд юу ч хийхгүй, охин нь эрхийн тэнэг, бага нь балчир, эр нь эр хүн гээд хөдлөх юм алга. Ядахдаа аяга тавгаа өөр өөрсдөө угаачихад яадаг байнаа. Бидний үед тэнгэрийн бөөгөөр ийм ахуйн хог цэвэрлүүлдэггүй, хайрлан хүндэлдэг байлаа шүү дээ. Хаан удган минь хөөрхийдөө хайран сайхан цагаа энэ мэт ажилд үрж их цаг алдаж байна даа. Нас чинь богино шүү дээ. Гэтэл чи бид хоёрт хийх юм их байдаг”.

Tuesday, March 1, 2011

2011 оны 3 сарын 1

Өглөө хар үүрээр хот орлоо. Надтай хамт Хаан, 9 өрлөг, арван зургаан жанжин мөн Сүх жанжин, Бумцэнд, Бодоо, Лхавгасүрэн жанжин, Дандар баатар хамт явж байна гэв. Сүх жанжин минь сэтгэл ямар байна? Та бас ёслолын хувцасаа өмсөө юу? “Тэгэлгүйдээ бүгд цэргийн жанжин хувцасаа өмссөн байна. Ямар гоё сүртэй харагдаж байгаа гэж бодно. Чи бас гоё байна”. Би дээл өмссөн юм. Тэд жагссан цэргийн өмнө морьтойгоо зогсож байв.

Өмнөх үеийн зөгнөл

ЧИНГИС ХААН:“...БИ НАЙМАН ЗУУН ЖИЛИЙН ДАРАА БУЮУ МОНГОЛЧУУДЫГ ЭМЭЭЛЭЭ ГЭДСЭНДЭЭ АВАХ ТЭР ЦАГТ ДАХИН МОРИЛОХ БОЛНО”.