Буурлуудын суу ухаан
Монголын Нууц Товчоог гаргахаар хөдөө арвандөрөв хоног байх зуураа өргөөний улаач нарыг эрүүл мэндийн үзлэгт оруулан зөвлөгөө өгөн эмчлэх зуур хөтөлбөрт нь уулын оргиол булаалдах гэж байсан билээ. Харанхуйд болох энэ тэмцээнийг тухайн үед хүмүүс харанхуйд уулын оргил булаалддаг ямар мулгуу юм байдын гэж байсан юм. Хотоос 35 улаач очив. Шөнө харанхуй болж байтал Нүцгэн Баарин отгийн Их БиеТэй Буурал маань та бүхэн баг болоод энэ хажуу уулын оройд гараад ир. Багаар болон дараа нь ганцаар уралдуулаад шалгарсанд нь гоё юм ярьж өгнө гэсэн билээ. Яг одоо эхэллээ гэх дуунаар цугласан улаач нар пир гээд л босоод одов. Цагийн дараа аахилсан хүмүүс ирлээ. Нэг баг үнэнээр түрүүлжээ, нэг баг уг нь түрүүлж хүрсэн ч бусад нь доор байж будилсанаас болж маргаан гарчээ. Үнэндээ өргөөнөөс гараад хурдан хөдөлж багаа зохион байгуулснаараа тэд орой дээр очсон ч удаахууд нь бүгд уулын бэлээс нэг зэрэг хөдөлнө гэж гүйж явсан бусдыг нь будилуулаад буцаачихсан аж.
Багийн даргын үгэнд ороогүй замдаа бусдад урхидуулсан тэд бүгд уулын оргилд хүрсэнгүй. Будилсаныг тооцохгүй бол уулын оргилд хамгийн түрүүнд тэр багийн 3 хүн гарсан байж. Энэ будлианаас болж хоёр баг шүүлгэхээр иржээ. Гэвч Буурал бусад бүх багуудыг дуудан бүгдийн санаа оноог яриулав. Багаа яаж зохион байгуулсаныг сонордов. Ямар аргаар уулын оргил руу гүйв гээд л сонсоно. Баг бүрдүүлэхдээ зарим нь шуд байрлаж байсан өрөөнийхөө хүмүүсээр баг болжээ. Зарим нь залуу залуугаараа , тунаж үлдсэн хөдөлгөөн муутууд гэх мэтээр л ямартаа ч нэг баг бүрэлдэж. Уулын оргил руу гүйхдээ янз янзын арга хэрэглэжээ.
Хөгшинөө дундаа хийх, эрэгтэйчүүд нь захдаа эмэгтэйчүүдээ голдоо, гүйдэггүй нэгнээ урдаа гарган араас нь түрэх гэх мэтээр хүчээ янз бүрээр хуваарилсан ажээ. Яг гүйх замаа ч бас ялгаатай сонгож, зарим нь шууд л эгц өөд гүйцгээсэн бол зарим баг уулын нам газраар газраа баримжаалж, зарим нь дөт замыг сонгох гэх мэтээр бас л олон янзаар гүйж болдгийг Буурлын тайлбар бүрээс сонсоод гайхаж суулаа. Уулын оргил руу гүйх баг бүрийн энэ зохион байгуулалтуудыг сонсоод Буурал байлдааны маш олон тактикуудыг нэрлэн ийм арга сонгож гэж тайлбарлаж байсан нь их сонин байсан даа.
Дангаар уралдаад түрүүлсэн эрэгтэй эмэгтэй хоёрыг хараад би хүн гээч ямархан нууц чадвартайг бишрэв. Эрэгтэйчүүдээс хамгийн хурдтай, хамгийн чадалтай нь гүйгээд гарчээ. Эмэгтэйчүүдээс 40 гарсан ахимагнасны нэг нь түрүүлжээ. Олон годгоносон охин алга, үеийнхэн нь ч бараагүй түрүүлсэн түүнийг багийнхан нь анх хамгийн хөгшин, хамгийн сүүлд ирнэ гээд голдоо чирнэ, араас нь түлхэнэ гэх мэтээр л төлөвлөж байтал багийнхаа годгор охидыг байтугай, бадируун залууг ч хаяад бүгдийн манлай болчихсон байвал яах уу__ Мөн гүйгээгүй үлдсэн хүнийг бос гэж харахад нэг залуу хоёр бүдүүн босов. Залуу ч яахав манай тусгай ажилтан,сударт туслах улаач байв. Үлдсэн хоёр нь бүдүүн нь өргөөний маань хамгийн жинтэй эгч дүү хоёр байлаа. Өөрсөө ч амгалан тэд амьтанд түвэг болоод яахын гээд яваагүй аж. Явна гэсэн бол авсан багийнхан нь нилээн хүч гаргаж түрэх бөгөөд хэрэв доош уралдуудсан бол ороогоод өнхрүүлсэн бол жингээрээ хамгийн түрүүнд өнхөрч ирж байрлах байсан бизээ. Холын замд явахдаа ч тансаг яван майханд биш буудлаар хонож, хавайд байгаа мэт л налайж суух хоёр улаач маань Өмнөговьд элсэн уулын оргил руу явахад би доороос нь мөн сайн таньж байж билээ. Бусад нь эхлээд хөлөөрөө дараа нь гараараа самардсаар оргилд хүрээд цаг болж байхад эгч дүү хоёр маань замын тэмдэг аятай л тэр элсэн уул дунд сууж байдаг байв. Дүү нь залуу гэсэндээ арай түрүүнд арай хурдан замын тэмдэг болно. Эгч нь замын тэмдэгний ажлыг маш удаанаар алгуур хийв. За буугаад ирэх биз бардаггүй ээ гээд л бид доороос хараад инээж байтал мацсаар явсан мөр нь багасан багасаж замын тэмдэглэгээ нь тод зурайна. Эхлээд явахдаа гуч алхаад замын тэмдэг болон шомбож суужээ. Дараа нь Хорин тав, хорь, арван хэд сүүлдээ тав гараараа маажаад л замын тэмдэг болсон дүр зураг элсэн уул дээр бичигдсэн байсан нь санаанд орж инээд хүрнэ. Хүн шоолох яахав. Тэд зорьсондоо хүрсэн байхад би бол бүр яваа ч үгүй залхуураад үлдсэн нь миний муугийнх бизээ. Тэднийг орой дээр гартал түрүүчээсээ бууж байсансан ккк.
Баруун аймгийн тахилгад явахад манай хоёр гуанзанд идэж байлаа. Бид хоолоод гарах гэтэл сууж л байв. Явахгүй юмуу гэхэд машины дугуйгаа тэнцүүлнэ гэнээ хахаха. Юу гэсэн үг үү энэ нь нэг нь турчуул машин нь нөгөө тийшээ далийна гэсэн үг гэнээ. Мөн турсан жингээ нөхөж торт идэхгүй бол машины даац хэт хөнгөрөөд Дээдсээс түрүүлээд давхичихна гэнээ хахаха. Ийм агуу түүхтэй Ийм л гандан буурахгүй хоёр тарган маань үлдсэн байв. Гэвч усанд болохоор хөвөөд хамгийн хол одчихдог нь сонин. Уг нь онолоор бол хамгийн гүнд нь живж очмоор байтал хөвөөд алга болно. Даанч усанд сэлэлтийн биш уулын оргилын тэмцээн болохоор яахав дээ. Байгаль нуурын тахилга дээр хөвөөд одох эгчмэд бүдүүнийг би Спонж Боб гэж хочилж билээ. Гэгээнтэйгээ хүүхэл үзэхдээ энэ нэрийг цээжилжээ. Гэтэл дээдсээ би нэрээ голж байна солиулна гээд байх юм. Яанаа яг таарах ийм хөөрхөн нэрийг яаж солиноо, өөхөн бөмбүүлэй гэхээр усанд сэлдэг өөхөн бөмбүүлэйд таарах хамгийн чухал нэр байдаг. Мөн тэрээр хамгийн сайхан сэтгэлтэй, инээд хүрмээр хачин юмс хийж байдаг ёстой хүн шүү дээ. Түүний адал явдлаар онигоо гаргавал Машагийн дараа бичигдэнэ.
Гэтэл тэр Спонж Бооб нэрээ ИСПАНИ ЖООМ гэж сонссон гэнээ.Тэгээд л нэрээ голоод байсан ажээ. Хичнээн ч хоног дараа Испани жоом гэж юу байдын гээд гайхан намайг асуух үед та л намайг тэгсэн шүү дээ гээд би татаж унах дөхөж байж билээ. Спонж Бобын монгол орчуулга Испани жоом гэх болсон нь тийм.
Одоо багийн түрүүлсэн дүнг сонсох гэтэл Буурал маань: Та нараас хэн нь ч түрүүлсэнгүй гэх юм. Маргаантай, маргаангүй түрүүлсэн хоёр баг байтал яаж байнаа гээд бүгд гайхав. Та нар Талын Сондор гэх энэ газарт үйл хийхээр ирэхдээ Хотоос хэдүүлээ гарлаа. Та нар тэр үеэр бол цэрэг дайны нэг багынхан. Гэтэл багаасаа хоёрыгоо зольж байна. Энэ бол хамтын хариуцлага биш гэж биднийг таглаж билээ. Уулын оргилд түрүүлж Гавьяа байгуулсан мэт инээх тэр хоёр бүдүүний хүчээр Андын хариуцлага гэх нэг жишээг бид ингэж заалгасан билээ.
Дараа нь харанхуйд ч уулын оргил булаалдаж болдог тухай ингэж мэдсэн юм. Уралдаж тэмцэлдэх тэд харанхуйн тухай огт дурсаагүй бөгөөд мэдрээ ч үгүй л уралдчихсан байдаг. Ийм л сургамжит үйл Гэрлийн өргөөний Улаач нарт тохиосон юм даа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.